Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Чонос овогт Пүрэвцэрэнгийн Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Н.*******, Шинжээч эмч Д.*******, Т.******* /цахимаар/, Хохирогч Н.*******, Б.*******, Хохирогч Б.*******ын өмгөөлөгч Б., Гэрч Т., В.*******, Ч. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б. /цахимаар/ Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******ад холбогдох 1923001630113 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн ажилтан мэргэжилтэй, Завхан аймаг Улиастай сум ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Завхан аймгийн Улиастай сумын тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, овогт *******ийн *******, регистрийн дугаар *******.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: Шүүгдэгч Б.*******ыг прокуророос хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар. Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт байрлах “”-ны орчим Б.*******тай маргалдаж улмаар түүний толгойн тус газарт 2 удаа цохиж “зүүн чихний гэдэс хэсэгт зулгаралт, шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт” бүхий гэмтлийг учруулж, мөн Н.*******ийг бүгдээрээ нийлж зодох гэлээ гэсэн шалтгаанаар араас нь дуудаж, эргэж харах үед нь нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж “дээд баруун 1, 2 дугаар шүд, зүүн 1 дүгээр шүд булгарч унасан, буйланд шарх, цус хуралт” бүхий гэмтлийг учруулж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хэргийн үйл баримт нь: - Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: 1. Хохирогч Н.*******ийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө Наран баарнаас гарсан. Тэндээс гараад ны үүдэн дээр *******тай таарсан. Тэгэхэд тэнд ******* тэр сургуулийнх нь багш болох *******, ******* нартай цуг байж байсан. *******, ******* хоёр өмнө нь зодолдсон байдалтай хоорондоо маргалдаад зогсож байсан. *******ынх нь чихнээс цус гарсан байсан. Тэгээд *******тай уулзчихаад цаашаа ахмадын хорооны булан тойроод урагш эргээд явж байтал араас ******* хөөе чи нааш ир гэж дуудахаар нь эргээд харсан чинь эргэж харангуут нүүр рүү гараараа цохичхоод шууд эргээд ахмадын хорооны булан тойроод зүүн зүгт зугтаад гүйсэн. Тэгэхээр нь бид хоёр араас нь гүйгээд хамт явсан *******ыг ахмадын хорооны урд талд бариад авсан. Тэгээд байж байтал цагдаа хүрээд ирсэн... ******* өөрөө эрүүлжүүлэх байранд байхдаа хэлэхдээ “Уучлаарай хоёулаа тохиролцъё. Чи мэдүүлгээ аль болох гайгүй өгчхөөч” гэж гуйгаад цуг явсан *******тайгаа муудалцаад зодоон хийгээд тэгээд тэр *******ыгаа хүн авч ирж нийлж зодох гэж байна гэж ******* нь ойлгоод намайг цохисон гэсэн утгатай юм яриад байсан. ...******* нь Саарал өнгийн богино пальтотой, срочкон цамцтай байсан. ...Намайг тэр хүн шүд рүү нэг л удаа цохисон. Уг үйлдлээс болж миний үүдэн 3 шүд унасан. Нэг шүд бага зэрэг хөдөлгөөн орсон байсан. Би өмнө нь 4 шүд унасан гэж бодож байсан эмчид үзүүлсэн чинь 3 шүд унасан байсан. Зүүн гараараа шүд рүү цохисон. Цохихдоо та нарыг бүгдийг чинь ална шүү гээд хэлж байсан. Нэг л удаа цохисон тэгээд зугтсан. ...Миний 3 шүд унасан. Одоогийн байдлаар 17,000 төгрөгөөр түр зуурын шүд хийлгэсэн байгаа. Энэ шүд нь хэсэг хийж байгаад дахин ашиглаж боломжгүй болдог. Буйланд суулгаж хийдэг шүд нь нэг шүд нь 2 сая төгрөг бөгөөд 3 шүдийг нийт 6,000,000 төгрөгөөр суулгадаг юм байна. Үүний үнийг шүүгдэгч Б.*******аас нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55, 130-131-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, 2. Хохирогч Б.*******ын өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Наран бааранд нэг багшийнхаа төрсөн өдрийг тэмдэглээд зургуулаа байж байсан. Тэгээд шөнийн 12 цаг өнгөрөөгөөд гарсан. Би тэр хоёрын урдаас нь алхаж очоод *******тай маргалдаад эхэлсэн. Би тухайн үед их согтуу байсан учир юунаас болж маргалдсан эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан маргалдсан. Тэгээд хэсэг зуур юу болсон эсэхийг мэдэхгүй байна. Нэг ухаан орсон чинь намайг нөгөө *******тай уулзаад байсан хоёр залуу бариад авсан нөгөө залуу чинь хаашаа явчхав. Гэрийг нь заагаад өг гээд зогсож байсан. Тэгээд би тэр хоёртой мэдэхгүй маргалдаад байж байсан чинь цагдаа нар хүрээд ирсэн. *******, ******* хоёр саатуулах байранд байхдаа ******* “Би чамайг цохичихсон юм уу” гэсэн чинь ******* “Чи намайг цохичихсон ш дээ” гэсэн чинь ******* Би цохисноо санахгүй байна. Хоёулаа тохирчихъё“ гээд яриад байсан. ...Би Тэгэхэд *******тай муудалцаж байсан. Тэрний дараа миний чих гэмтсэн байсан. *******, хоёрыг ирэх үед би чихээ барьчихсан байсан. Бид гурав маргалдаад байсан. Тэр хоёр *******ыг олоод өг хаана байна гээд байсан. Бие биенээ түлхээд ноцолдоод байсан. Яг цохиж барьсан зүйл байхгүй. Намайг чихээ дараад байж байхад тэр хоёр залуу ирээд барьж аваад цуг явсан залуу чинь хаачив гээд байсан. Би *******тай муудалцаж байсан. ******* л миний чихэнд гэмтэл учруулсан байх. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59, 132-133-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл /, 3. Гэрч Т.гийн “...Наран бааранд *******ийн хамт сууж байгаад гараад ертөнцийн зүгээр баруун зүг алхаад явж байсан чинь ******* хэдэн залуутай цуг зогсож байсан. Тэр хэд хоорондоо нэлээн маргалдсан бололтой зогсож байсан. ******* нь ******* руугаа дайрсан байдалтай нэг залуу тэр хоёрын дундуур орчихсон *******ыг түлхээд зогсож байсан. Бид тэгэхэд нь бид хоёр *******тай уулзчихаад ******* бид хоёр цааш яваад булан тойроод би зам хөндлөн гараад явж байтал ******* ард хоцорчихсон араас дуудсан. Тухайн үед бороо орсон усан дээгүүр харайгаад зам хөндлөн гарч байсан. Тэгээд *******ийг дуудангуут би эргэж хараад ******* дээр очтол шүд цохиод хаячихлаа гэсэн. Тэгэхээр нь цааш хартал нэг өндөр цайвардуу хувцастай хүн зугтаад ертөнцийн зүгээр зүүн тийш төв зам дагаад гүйж байсан. Тэгээд бид хоёр араас нь гүйсэн чинь замд тэр өндөр залуутай зодолдох гээд муудалцаад байсан ******* гээд залуу зогсож байсан. Тэгэхээр нь тэрийг бид хоёр барьж авсан. Бид хоёрыг очиход тэр залуу дээгүүрээ цээж нүцгэлсэн хувцасгүй цус гоожсон байдалтай зогсож байсан. Бид хоёр тэр *******аас “Чамтай муудалцаад байсан залуугийн чинь дугаар байна уу? Гэр нь хаана байдаг вэ? Хаанаас олох вэ?” гээд асуусан. Тэгсэн тэр ******* юу ч хэлээгүй. Бид хоёр луу дайраад байсан. Тэгээд удаа ч үгүй байж байтал тэр залуу өөрөө цагдаа дуудсан байсан. Тэнд ирсэн цагдаа хэн дуудлага өгсөн бэ? гэхэд тэр ******* гээд өндөр залуу би дуудлага өгсөн гэж байсан. Тэр цохиод зугтсан гэх залуу бид хоёрыг *******тай уулзах үед ******* гэдэг халзан залуутайгаа муудалцаад маргалдаад байсан өндөр туранхай залуу мөн байсан. Тэр орой гудамж гэрэлтүүлэгтэй байсан. Эхлээд *******тай уулзахдаа тэр өндөр залууг харсан учир *******ийг цохиод зугтаах үед араас нь хараад тэр залуу мөн гэдгийг өмссөн хувцсаар нь таньсан. Тэр ойр орчимд өөр хүн байхгүй байсан. Тэр цохисон гэдэг залуу зам дагаад гүйж явсан. ...Би *******ыг цохиж зодоогүй. Н.******* *******ыг хаана байгааг хэлүүлэх гэж хөл гуя хавьд нь 2 удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 65-67-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл /, 4. Гэрч Ч.ын өгсөн: “...Би тэр өдөр эргүүлд гарч байгаад Наран баарны гадаа хүмүүс барьцалдаад авсан байхаар нь очоод “Юу болж байна, яасан” гэсэн чинь үүдэн шүдээ хугалуулсан гэх нөхөр үүнтэй цуг явсан нөхөр намайг цохичихлоо гэсэн. ...Тэр гурван л хүн байсан өөр хүн байгаагүй. багш, тэгээд тэр хоёр залуу байсан. ...Тэгээд би тэр өдрийн жижүүрт гарч байсан цагдааг дуудаж хүлээлгэж өгөөд явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 73-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, 5. Гэрч В. өгсөн: “...Тэр өдөр намайг ах гэрт хүргэж өгсөн. Гэртээ хариад унтаж байхад утас дуугарахаар нь гар утсаа авахад Н.******* байсан бөгөөд “Чамтай таарахад хамт байсан өндөр туранхай бор залууг чинь хэн гэдэг вэ, утасны дугаарыг нь өгчих. Миний шүдийг цохичихлоо” гэсэн. Тэгэхээр нь Б.******* гэдгийг хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ 6. Шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар өгсөн: “...Тэгээд явж байгаад Нарангийн гадаа таарсан. Тэгээд ******* ах бид хоёр уулзаад бие биенээ бариад авсан. ...Тэгээд тэнд ******* ах бид хоёр биенээ боогоод заамдалцаад муудалцаад хоёр биенээ ална тална гээд хэрэлдээд ******* ах хальт миний нүүр рүү шүргүүлээд цохиод авахаар нь би зөрүүлээд тэгвэл үзчихье гээд ******* ахыг шанаа руу нь хоёр цохиод авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 90-93-р хуудас/, - Мөрдөн байцаалтад хавтаст хэрэгт цуглуулсан: 1. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.*******гийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 177 дугаартай “...Иргэн Б.*******ын зүүн чихний гэдэс хэсэгт шарх, зулгаралт, зүүн нүдний доод зовхинд хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 81- р хуудас/, 2. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.*******гийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 71 дугаартай /нэмэлт шинжилгээ/ “...Иргэн Б.*******ын зүүн чихний гэдэс хэсэгт зулгаралт шарх, баруун тохойн үений хэсэгт, зүүн тохойн үений хэсэгт зулгаралт, зүүн нүдний доод зовхинд хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь 2-3 удаагийн хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Зүүн чихний гэдэс хэсгийн зулгаралт шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун тохойн үений хэсгийн зулгаралтууд нь гэмтлийн зэрэг хамаарахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 176-р хуудас/, 3. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С., Т.*******, Н. нарын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 749 дугаартай “...Б.*******ын биед тухайн үед зүүн чихний гэдэс хэсэгт шарх, зулгаралт гэмтэл учирчээ... Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Учирсан гэмтлүүд нь бүрдлээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах шалгуур шинжээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.*******ын зүүн чихний гэдэсний хэсгийн шарх, зулгаралт гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулах шалгуур шинжээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад Б.*******ын биед учирсан зүүн нүдний доод зовхинд цус хуралт, 2 тохойн үений зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй жижиг, биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй, зулгаралт, цус хуралт тогтоогдсон тул шалгуур шинжээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.*******ын биед учирсан зүүн чихний гэдэс хэсгийн шарх, зулгаралт нь цохих, унах үеийн аль аль үед үүсэх боломжтой. Б.*******ын чихэнд учирсан гэмтлийн үйлчилсэн чиглэлийг нарийвчлан тогтоох боломжгүй. Б.******* нь чихний гэмтлийг аваад ажлаа хийх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 231-233-р хуудас/, 4. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.*******гийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183 дугаартай “...Иргэн Н.*******ийн биед дээд баруун 1, 2-р шүд, зүүн 1-р шүднүүд булгарт унасан, буйланд шарх, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 1 удаагийн хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 77-р хуудас/, 5. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-07, 27-29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна. Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт байрлах “”-ны орчим Б.*******тай маргалдаж улмаар түүний толгойн тус газарт 2 удаа цохиж “зүүн чихний гэдэс хэсэгт зулгаралт, шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол, мөн Н.*******ийг бүгдээрээ нийлж зодох гэлээ гэсэн шалтгаанаар араас нь дуудаж, эргэж харах үед нь нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж “дээд баруун 1, 2 дугаар шүд, зүүн 1 дүгээр шүд булгарч унасан, буйланд шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч Б. нар нь гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Хохирогч Н.*******ийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулаагүй, Б.*******ын хувьд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул газар унаж уг хохирлыг өөрөө авсан байх боломжтой тул цагаатгаж өгнө үү” гэж мэтгэлцэж оролцсон нь дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд: Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Н.*******ийн “...Тэгээд *******тай уулзчихаад цаашаа ахмадын хорооны булан тойроод урагш эргээд явж байтал араас ******* хөөе чи нааш ир гэж дуудахаар нь эргээд харсан чинь эргэж харангуут нүүр рүү гараараа цохьчхоод шууд эргээд ахмадын хорооны булан тойроод зүүн зүгт зугтаад гүйсэн. Намайг тэр хүн шүд рүү нэг л удаа цохисон. Уг үйлдлээс болж миний үүдэн 3 шүд унасан. ...Би цохиулаад хойноос нь харахад Б.******* мөн байна гэдгийг таньсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54, 128-129-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, Гэрч Т.гийн “...Тэгээд *******ийг дуудангуут би эргэж хараад ******* дээр очтол шүд цохиод хаячихлаа гэсэн. Тэгэхээр нь цааш хартал нэг өндөр цайвардуу хувцастай хүн зугтаад ертөнцийн зүгээр зүүн тийш төв зам дагаад гүйж байсан. Эхлээд *******тай уулзахдаа тэр өндөр залууг харсан учир *******ийг цохиод зугтаах үед араас нь хараад тэр залуу мөн гэдгийг өмссөн хувцсаар нь таньсан. Тэр цохиод зугтсан гэх залуу бид хоёрыг *******тай уулзах үед ******* гэдэг халзан залуутайгаа муудалцаад маргалдаад байсан өндөр туранхай залуу мөн байсан. Тэр орой гудамж гэрэлтүүлэгтэй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ болон хуульд заасан журмын дагуу явагдсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-29-р хуудас/ зэргээр шүүгдэгч Б.*******ын хохирогч Н.*******ийг цохиж “дээд баруун 1, 2 дугаар шүд, зүүн 1 дүгээр шүд булгарч унасан, буйланд шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирлыг эрүүл мэндэд нь санаатай учруулсан хэргийн үйл баримт хангалттай тогтоогдож байна. Хохирогч Б.*******ын “...Би тэр хоёрын урдаас нь алхаж очоод *******тай маргалдаад эхэлсэн. Би тухайн үед их согтуу байсан учир юунаас болж маргалдсан эсэхийг мэдэхгүй байна. ...Би тэгэхэд *******тай муудалцаж байсан. Тэрний дараа миний чих гэмтсэн байсан. *******, хоёрыг ирэх үед би чихээ барьчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59, 132-133-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, Хохирогч Н.*******ийн “...Тэндээс гараад ны үүдэн дээр *******тай таарсан. Тэгэхэд тэнд ******* тэр сургуулийнх нь багш болох *******, ******* нартай цуг байж байсан. *******, ******* хоёр өмнө нь зодолдсон байдалтай хоорондоо маргалдаад зогсож байсан. *******ынх нь чихнээс цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54, 130-131-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, Гэрч Т.гийн “...Наран бааранд *******ийн хамт сууж байгаад гараад ертөнцийн зүгээр баруун зүг алхаад явж байсан чинь ******* хэдэн залуутай цуг зогсож байсан. Тэр хэд хоорондоо нэлээн маргалдсан бололтой зогсож байсан. ******* нь ******* руугаа дайрсан байдалтай нэг залуу тэр хоёрын дундуур орчихсон *******ыг түлхээд зогсож байсан. ...Тэр үед *******ын чихнээс цус гарсан байдалтай *******тай муудалцаад зогсож байсан.” /хх-ийн 65-66-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хохирогч Б.******* нь шүүгдэгч Б.*******тай зодолдож байх хугацаандаа “зүүн чихний гэдэс хэсэгт зулгаралт, шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт” бүхий гэмтлийг гэмтэл авсан болох нь тогтоогдож байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б. нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж тус тус хуульчилсан. Шүүгдэгч Б.*******ын холбогдсон эрүүгийн хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлага дээрх хуулийн заалтад тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байна. Иймд шүүгдэгч Б.*******ад холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэснийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлтөд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж, мөн өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж хуульчилсан. - Хохирол иргэний нэхэмжлэлийн тухайд: Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******ын эрүүл мэндэд “зүүн чихний гэдэс хэсэгт зулгаралт, шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн. Харин хохирогч Н.*******ийн эрүүл мэндэд “дээд баруун 1, 2 дугаар шүд, зүүн 1 дүгээр шүд булгарч унасан, буйланд шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан ба шүүхийн хэлэлцүүлэгт “Миний 3 шүд унасан. Одоогийн байдлаар 17,000 төгрөгөөр түр зуурын шүд хийлгэсэн байгаа. Энэ шүд нь хэсэг хийж байгаад дахин ашиглаж боломжгүй болдог. Буйланд суулгаж хийдэг шүд нь нэг шүд нь 2 сая төгрөг бөгөөд 3 шүдийг нийт 6,000,000 төгрөгөөр суулгадаг юм байна. Үүний үнийг шүүгдэгч Б.*******аас нэхэмжилж байна.” гэв. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Б.******* нар нь хохирогч Н.*******ийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Гэвч шүүх нь хохирогчид учирсан бодит хохирлыг гаргуулахаар хуульд тусгасан бөгөөд хохирогч Н.*******ийн шүдээ эмчлүүлэхэд гарах зардлыг урьдчилан тогтоож шүүгдэгч Б.*******аас гаргуулах боломжгүй байна. Иймд хохирогч Н.******* нь унасан шүдээ хийлгэж эмчлүүлээд гарсан зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүхээс шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаарх урьд хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар, Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн засаг даргын тодорхойлолт, тус сумын ерөнхий боловсролын “” сургуулийн захирлын албан тоот, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, дээд боловсролын дипломын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95-112, 119-123-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Шүүгдэгч Б.******* урьд нь 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэл тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан байна. Шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Б.*******ад “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүхээс шүүгдэгч Б.*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний хувьд ногдох эд хөрөнгө бүхий 1,000,000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн тархи мана хөөргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн цус мэт зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн шоо дөрвөлжин хээтэй срочкон цамц, саарал өнгийн богино пальтог шүүгдэгч Б.*******ад, хар хөх өнгийн Just do it гэсэн бичигтэй ханцуйтай цамцыг хохирогч Б.*******т тус бүр буцаан олгож, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр хураан авсан 3 ширхэг шүдийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Шүүгдэгч Б.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ийн *******ыг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад оногдуулсан 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.******* нь шүүгдэгч Б.*******аас нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, хохирогч Н.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн 6,000,000 /зургаан сая/ төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний хувьд ногдох эд хөрөнгө бүхий 1,000,000 /нэг сая/ төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн тархи мана хөөргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн цус мэт зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн шоо дөрвөлжин хээтэй срочкон цамц, саарал өнгийн богино пальтог шүүгдэгч Б.*******ад, хар хөх өнгийн “Just do it” гэсэн бичигтэй ханцуйтай цамцыг хохирогч Б.*******т тус бүр буцаан олгож, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр хураан авсан 3 ширхэг шүдийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ