Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 130/ШШ2017/00632

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ХӨ Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /захирал У.С/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт оршин суух, Ш овогт Мийн Нд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Хала-Ө Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал У.С, хариуцагч М.Н, хариуцагчийн өмгөөлөгч Х.Бакен, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Өлгий сумын 1 дүгээр багт байрлалтай нийтийн халуун усны байрнаас албадан нүүлгэж, 39 сарын түрээсний төлбөр 4940000 төгрөг, алданги 741000 төгрөг нийт 5681000 төгрөгийг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч ХӨ Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал У.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "ХӨ" Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрлэлийн газар нь 2014 оны 06-р сарын 01-ний өдөр Өлгий сумын 1-р багийн иргэн М.Нтэй харилцан тохиролцож нийтийн халуун усны барилгыг суурилагдсан тоног төхөөрөмж, газрын хамт түрээслэх эрхийн харилцаа үүсгэж нэг жилийн хугацаатай түрээсэлж, түрээсийн гэрээ байгуулсан болно. Түрээсийн гэрээний 4.1-т "түрээсээр эзэмшүүлж буй хөрөнгийн сарын түрээсийн төлбөр 130 000 төгрөгөөр тохиролцож төлбөрийг сар бүрийн 28-ний дотор Төрийн банкин дахь дансанд шилжүүлэх"-ээр заасан ба 4.5-д "төлбөрийг хожимдуулсан тохиолдолд хоног тутам 0.5%-аар алдангийг түрээсийн төлбөрийн хамт төлөх"-өөр үүрэг хүлээж гэрээг байгуулсан. Гэтэл түрээслэгч М.Н нь халуун усны байрны түрээсийн төлбөрөөс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, түрээсийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй манай байгууллагад их хэмжээний хохирол учруулж байна. Түрээслүүлэгч байгууллагын хувьд түрээслэгчид төлбөрөө төлөх талаар удаа дараа амаар болон бичгээр шаардлага хүргүүлж байсан боловч түрээслэгч нь уг шаардлагыг үл биелүүлэн ба Баян-Өлгий аймгийн санхүүгийн хяналт, аудитын албанаас шалгалт явуулж Өлгий сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг халуун усны түрээслэгч М.Н нь нийт 4550000 төгрөгийн өөр төлбөртэй гэж 2017 он 05 сарын 30-ны өдрийн №02 дугаартай аудитын дүгнэлт гарсан. Түүнээс гадна 2017 оны 6, 7 ,8 дугаар саруудын төлбөр болох 390 000 төгрөгийг мөн ч төлөөгүй болно.Түрээслэгч М.Н нь түрээсийн гэрээний 5.1-т "түрээсийн төлбөрөө 3 удаа нэг сараас илүү хугацаагаар хожимдуулсан тохиолдолд түрээсийн гэрээгээ цуцлах"-аар гэрээндээ тодорхой зааж хоёр тал гарын үсэг зурж уг гэрээг нотариатаар баталгаажуулсан болно.Түрээслүүлэгчийн талаас төлбөрөө төлөх, түрээсийн гэрээг дуусгавар болох талаар түрээслэгч М.Нд 2017 оны 07-р сарын 03-ны өдөр албан тоотоор мэдэгдсэн боловч энэ хооронд түрээслэгч М.Н нь ямар нэгэн хариу ирүүлээгүй тул түрээсийн гэрээг хүчингүй болгож өөр хүнтэй гэрээ байгуулсан боловч М.Н нь бидний ажилд саад учруулж нийтийн халуун усны барилга, суурилагдсан тоног төхөөрөмж, газрыг сайн дураар хүлээлгэж   өгөхгүй   байгаа   тул   М.Нийг   уг   байрнаас   албадан   нүүлгэж, төлөгдөөгүй байгаа 39 сарын түрээсийн төлбөр 4940000 төгрөг, алданги 741000 төгрөг, нийт 5681000 төгрөгийг гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн ХӨ Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал У.С шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: гэв.

Хариуцагч М.Н шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч М.Н би "Х Ө" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын танай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.

Түүний нэхэмжлэл нь үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Би тус газартай 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах халуун усыг түрээсээр авч ажиллуулсан нь үнэн. Гэрээ ёсоор сард 130.000 төгрөг төлөх ёстой боловч түүнийг төлөх ямар ч боломжгүй байсан.Энэ нь ямар ч тооцоо судалгаагүй тогтоогдсон үнэ байсан. Би халуун усыг ажиллуулахдаа хэрэглээний халуун усыг "Суат" ХХК-иас, цахилгааныг аймгийн Цахилгаан, шугам сүлжээний газраас тус тус авч үнийг бэлнээр төлж байсан.Эдгээрт маш их хэмжээний зардал гарч ямар ч ашиггүй ажиллаж ирсэн. Мөн 7 хүнийг ажилтай болгож 1 хүнд сард 240000 төгрөгийн цалин хөлс олгож байсан. Хэрэглээний нүүрсийг өөрөө зах дээрээс бэлэн мөнгөөр авч зарцуулж байсан. Нэг хүнийг усанд оруулахад 1500 төгрөгийн хөлс авдаг. Энэ нь маш бага хөлс бөгөөд орлогоороо зарлагаа огт нөхдөггүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ намайг нэг ч төгрөг төлөөгүй гэж бичсэн нь огт үндэслэлгүй зүйл.Би эхний жилдээ боломжийн дагуу түрээсийн төлбөр төлж байсан. Тухайлбал 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр цахилгааны шугамд холбуулахад 150000 төгрөг бэлэн төлж түрээсийн төлбөрөөс хасахаар "ХӨ" ОНӨААТҮГ-ын дарга А.Женисбектэй тохиролцож байсан. Мөн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 130000, 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 130000, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 130000, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 130000 төгрөг, бүгд 520000 төгрөг, цахилгааны шугамд холбуулахад төлсөн 150000 төгрөгтэй нийлээд 670000 төгрөг төлсөн. Мөн "ХӨ" ОНӨААТҮГ-ын өгсөн чиглэлийн дагуу Өлгий сумын Хот тохижуулах албатай 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ байгуулж тус албаны ажилчин 7 хүнийг долоо хоногт 1, сард 4 удаа усанд оруулж 1000 төгрөгөөр буюу хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж ирсэн.

2. Тус газар нь надтай зөвхөн 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан.Дараа нь гэрээг огт сунгаагүй, шинэчлэн гэрээ байгуулаагүй.Би халуун усны газрыг хүлээж авснаас одоо хүртэл эзэн болж бүрэн бүтэн байдлыг хариуцаж байна.

З. Бид халуун ус ашиггүй ажиллаж байсан учир Өлгий сумын болон аймгийн удирдлагад удаа дараа хүсэлт тавьж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар тогтоолоор тус халуун усыг менежментийн гэрээгээр 3 жилийн хугацаагаар ажиллуулах шийдвэр гарч гэрээ байгуулахыг Орон нутгийн өмчийн алба, "ХӨ" ОНӨААТҮГ-т зөвшөөрсөн. Нэгэнт эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа учир би халуун усны газрыг "ХӨ" ОНӨААТҮГ-т хүлээлгэж өгөхгүй.Халуун усны газраас албадан нүүлгэх үндэсгүй гэж үзэж байна. Мөн миний бие Өлгий сумын Засаг даргын зөвшөөрсний дагуу тус халуун усны газарт өргөтгөл хийсэн. Тухайлбал Өлгий сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 246 дугаар захирамжаар 74 м2 газрыг 30 жилийн хугацаатай эзэмшиж газар эзэмших гэрчилгээ авсан.Энэ шийдвэрийн дагуу халуун усны хажууд 60 м.кв талбайтай хонгил, ажилчдын өрөө, 2 хүний душь, банна, амрах өрөө, ариун цэврийн өрөө бүхий халуун усны өргөтгөл барьж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Энэ өргөтгөлийн зураг төслийг Өлгий сумын ерөнхий архитектор Х.Сгаар хийлгэсэн. Өргөтгөлийг өөрсдийн хөрөнгөөр барьж 35.0 сая төгрөг зарцуулсан. Тийм учраас би халуун усны газрыг "ХӨ" ОНӨААТҮГ-т зүгээр өгөхгүй.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Баян-Өлгий аймгийн санхүүгийн хяналт, аудитын албанаас шалгалт явуулж 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай аудитын дүгнэлтээр 4550000 төгрөгийн өр төлбөр тогтоосон гэж бичжээ. Би энэ талаар огт мэдэхгүй. Аудитын албаны хүмүүс надтай ирж уулзаж энэ талаар тодруулж байгаагүй. Дүгнэлтийг надад танилцуулж байгаагүй. Дүгнэлт гарсан гэдгийг нэхэмжлэлээс олж мэдлээ.

Иймд "ХӨ" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Хариуцагч М.Н шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч Хала-Ө ОНӨААТҮГ-ын захирал У.С нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж тайлбарласан боловч хууль зүйн үндэслэлийг тодорхойлж чадаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэсэн ба энэ хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасны дагуу нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Хала-Ө ОНӨААТҮГ-ын захирал У.С нь Хала-Ө ОНӨААТҮГазрыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болно. Иймээс нэхэмжлэгч Хала-Ө орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал болон хариуцагч Н.Кнарын хооронд байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээ-гээр Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах халуун усыг 1 жилийн хугацаатай хариуцагч Н.Кнь түрээсээр авч ажиллуулж байсан байна.

Энэхүү “Түрээсийн гэрээ”-ний 4.1-д “түрээсээр эзэмшүүлж буй хөрөнгийн сарын түрээсийн төлбөр 130000 төгрөг”, 4.4-т “Түрээсийн төлбөрийг сар бүрийн 28-ны дотор түрээслүүлэгчийн Төрийн банкин дахь 291400280296 тоот дансанд шилжүүлнэ”, 4.5-д “Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг хугацаа хожимдуулан төлөхөд хүрвэл төлбөрийн дүнгээс хоног тутам 0,5 хувиар тооцсон алдангийг түрээсийн төлбөр дээр нэмж төлөх үүрэг хүлээнэ” гэж талууд харилцан тохиролцож, гарын үсэг зурснаас уг гэрээ хүчин төгөлдөр болсон бөгөөд ариуцагч М.Н нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу нийтийн халуун усны байрны түрээсийн төлбөрөөс гэрээний хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

Зохигчид хэрэглээний халуун ус, тог цахилгаан, хэрэглээний нүүрсийг хаанаас хэдэн төгрөгөөр тооцож авах тухайгаа “Түрээсийн гэрээ”-д тодорхой тусгаагүй боловч зохигчид 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хуулийн дугаар зүйлийн 318 дугаар зүйлд заасан “Түрээсийн гэрээ”-г сайн дурын үндсэн дээр байгуулж гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн байх тул Түрээсийн гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулагдсан байна гэж үзлээ.

Хариуцагч М.Н нь “Түрээсийн гэрээ”-ний үнэ ямар ч тооцоо судалгаагүй тогтоогдсон гэдгээ, мөн хариуцагч Н.Кнь нэг хүнийг усанд оруулахад 1500 төгрөгийн хөлс авдаг энэ нь маш бага хөлс бөгөөд орлогоороо зарлагаа огт нөхдөггүй гэдгээ тус тус нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээ-ний 5.1-д түрээсний төлбөрөө 3 удаа нэг сараас илүү хугацаагаар хожимдуулсан тохиолдолд түрээсийн гэрээгээ цуцлах-аар тодорхой заасан боловч нэхэмжлэгч (түрээслүүлэгч) гэрээг цуцлах талаар арга хэмжээ аваагүй, мөн гэрээний 6.2-т түрээсийн гэрээг жил бүрийн эцэст хоёр тал харилцан дүгнэж цаашид гэрээг сунгах эсэх асуудлыг хэлэлцэн протокол үйлдэж байна гэж заасан боловч нэхэмжлэгч (түрээслүүлэгч), хариуцагч (түрээслэгч) нар гэрээг дүгнээгүй байна. Иймд Түрээсийн гэрээ-ний 1.3-д зааснаар 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон байна.

Улмаар Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар Менежментийн гэрээгээр ажиллуулах тухай тогтоолоор Өлгий сумын ..., 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Хала-Ө ОНӨААТҮГ-ын эзэмшилд байгаа халуун усыг хавсралтад дурдсан иргэдтэй 3 жилийн хугацаагаар менежментийн гэрээ байгуулахыг аймгийн орон нутгийн өмчийн алба, Хала-Ө ОНӨААТҮГазарт зөвшөөрсөн ба энэ тогтоолын хавсралтын Менежментийн гэрээ-гээр ажиллуулах халуун усны жагсаалтын 5-д Өлгий сумын 13 дугаар багт байршилтай, халуун усны эзэмшдэг хүний нэр гэдэгт Н.Кы нэр орсон байна.

2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон байхад нэхэмжлэгч (түрээслүүлэгч) төлбөрөө төлөх, түрээсийн гэрээг дуусгавар болгох талаар хариуцагч (түрээслэгч) Н.Кд 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр албан тоотоор мэдэгдсэн нь учир дутагдалтай байна.

Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар Менежментийн гэрээгээр ажиллуулах тухай тогтоол нь өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй болох нь зохигчдын тайлбар болон Баян-Өлгий аймгийн орон нутгийн өмчийн газрын дарга А.Ды мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн орон нутгийн өмчийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 194 дугаартай албан бичгээр тус тус нотлогдож байна.

Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай Хала-Ө ОНӨААТҮГ-ын 2014, 2015, 2016 онуудын санхүүгийн баримтад хийсэн шалгалтын танилцуулгад халуун усны үйл ажиллагаа-ны талаар тусгасан болохоос хариуцагч Н.Кд холбогдолтой төлбөр тогтоосон акт биш байна.

Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар Менежментийн гэрээгээр ажиллуулах тухай тогтоол нь өнөөдрийг хүртэл биелэгдээгүй явдалд хариуцагч буруугүй тул Н.Кыг халуун усны байрнаас албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, мөн нэхэмжлэгчийн өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн эсэхийг нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд Түрээсийн гэрээ-ний 4.5-д төлбөрийг хожимдуулсан тохиолдолд хоног тутамд 0,5%-аар алдангийг түрээсийн төлбөрийн хамт төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцэж байгаа тул хавтаст хэрэгт авагдсан Түрээсийн гэрээ-ний 1.3-д заасан гэрээний 01 жилийн хугацааны буюу 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх халуун усны байрны түрээсийн төлбөр нийт 1560000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснийг үндэслэн төлбөр хожимдуулсан гүйцэтгээгүй үүргийн алданги 780000 төгрөгийн хамт бүгд 2340000 төгрөгийг хариуцагч Н.Каас гаргуулан нэхэмжлэгч Хала-Ө орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрлэлийн газарт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3341000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. (нэг сарын түрээсийн төлбөр 130000 төгрөг х 12 сар =1560000 төгрөг; гүйцэтгээгүй үүргийн алданги 780000 төгрөг; 01 жилийн төлбөр 1560000 төгрөг + алданги 780000 төгрөг = нийт 2340000 төгрөг)

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Хала-Ө орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрлэлийн газар-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176200 төгрөгөөс 105846 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70354 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 52390 төгрөгийг хариуцагч Н.Каас гаргуулан нэхэмжлэгч Хала-Ө орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрлэлийн газарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-г тус тус баримтлан хариуцагч Ж Б овогт Н Каас түрээсийн төлбөр, алдангийн хамт нийт 2340000 (хоёр сая гурван зуун дөчин мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Хала-Ө орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрлэлийн газарт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3341000 (гурван сая гурван зуун дөчин нэгэн мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-ийг баримтлан хариуцагч Ж Б овогт Н Кыг Өлгий сумын 13 дугаар багт байрлалтай нийтийн халуун усны байрнаас албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Хала-Ө орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрлэлийн газрын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Хала-Ө орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрлэлийн газар-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176200 төгрөгөөс 105846 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70354 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 52390 төгрөгийг хариуцагч Н.Каас гаргуулан нэхэмжлэгч Хала-Ө орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрлэлийн газарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          К.БҮЛДИРГЕН