Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 1812

 

 

 

 

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2017/01812

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 7 хэсэг Зайсан гудамж 60 байр 3 тоотод оршин суух, Шань овогт Доржжадамбын Эрдэмбилэг /РД:ХА61020714/

           Хариуцагч: Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо үйлдвэрийн гудамж 43а-144 тоотод оршин суух, Жалан овогт Энх-Эрдэний Мөнхтуул /РД:КЮ91081620/

            Эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Эрдэмбилэг, хариуцагч Э.Мөнхтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Д.Эрдэмбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Эрдэмбилэг нь Э.Мөнхтуултай 2013 онд танилцаж, 2014 онд хамтран амьдарч, бидний дундаас 2014 оны 5 дугаар сарын 23-нд охин Энэрэлмаа, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүү Эрмүүнбилэгт тус тус төрсөн.  Эрмүүнбилэгтийг өөрийн хүү гэдэгт эргэлзэж байгаа тул хуулийн дагуу эцэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Э.Мөнхтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                    

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Эрдэмбилэг нь хариуцагч Э.Мөнхтуулд холбогдуулан эцэг  тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Д.Эрдэмбилэг, Э.Мөнхтуул нар 2013 оноос гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч байгаад, 2016 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр хүү Эрдэмбилэгийн Эрмүүнбилэгт төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний  гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

          Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг, эх өөрөө өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно” гэж зааснаар хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоож, хүү Э.Эрмүүнбилэгт Шань овогт Доржжадамбын Эрдэмбилэгээр овоглон, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 0000243659 тоот төрсний гэрчилгээг олгожээ.

         Найман сартай хүү Эрдэмбилэгийн Эрмүүнбилэгт эрүүл бойжиж байгаа өрхийн эмчийн тодорхойлолтыг нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн байна.

         Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Эрдэмбилэгтэй 2013 оноос эхлэн гэр бүлийн харилцаатай байсан, мөн хүүхдийн эцэг мөн эсэхэд маргаагүй ч нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүх 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШЗ2017/07110 дугаар шүүгчийн захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж шийдвэрлэсэн бөгөөд шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 6541 дүгээр дүгнэлтээр Д.Эрдэмбилэг нь Э.Эрмүүнбилэгтийн биологийн эцэг мөн болох нь тогтоогдож байна.

          Иймд  Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, хүү Эрмүүнбилэгтийн эцгийг Д.Эрдэмбилэгээр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, хүү, Шань овогтой Эрдэмбилэгийн Эрмүүнбилэгт /РД:УЗ16292973/-ийн эцэг нь Шань овогт Доржжадамбын Эрдэмбилэг /РД:ХА61020714/ мөн болохыг тогтоосугай.

 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мөнхтуулаас 70,200  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                       Ц.ОЮУНБИЛЭГ