Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/112

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Ц. Шүүгдэгч Л.******* Б. Б. М.******* Б.******* / Шүүгдэгч, улсын яллагч нар аймгийн шүүхийн танхимаас цахимаар/ Шүүгдэгчийн өмгөөлөгч Б. Б. /Улаанбаатар хотоос цахимаар/ Д. Ж. Б. /Өмгөөлөгч нар ГовьАлтай аймгийн шүүхийн танхимаас цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.*******, Б., М.*******, Б., Б.******* нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 07-нд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механикийн оператор мэргэжилтэй, ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, аймгийн сумын багийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл байхгүй ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын ******* /Регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 12 дугаар сарын 28-нд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, “” ХХК-ны ерөнхий захирал, “Т” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, аймгийн сумын баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, аймгийн шүүхийн 1990 оны 03 сарын 10-ны өдрийн А/4 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 10 сарын 03-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 1721 дугаар зүйлийн 1721.1 дэх хэсэгт зааснаар 250000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1961 оны 11 дүгээр сарын 28-нд төрсөн 59 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-1, аймгийн сумын багийн тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл байхгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт ийн /регистрийн дугаар:ДР61112815/ Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 08-нд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, аймгийн сумын баг тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл байхгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ийн ******* /Регистрийн дугаар *******/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 27-нд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уурхай ашиглалтын инженер мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, аймгийн сумын хороолол тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл байхгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, чин овогт ын /Регистрийн дугаартай /

Шүүгдэгч Б.*******, Б., М.*******, Б., Л.******* нар нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр аймгийн сумын нутагт тус сумын хэсгийн төлөөлөгч Б., Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц. нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр аймгийн сумын хэсгийн төлөөлөгч Б., Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц. нар нь “алт ухахаар хүмүүс явж байна” гэсэн иргэдийн мэдээллийн дагуу шалгалт хийхээр Ц., Ц. Б. нарын хамт сумын ны гэх газар руу явсан нь нотлогдож байна. Ийнхүү хяналт шалгалт хийхээр явахдаа тухайн орчимд байсан машинтай хүмүүс болох Б., Б. нар дээр очиж машинд нь үзлэг хийх явцад илэрсэн алт эрж хайх зориулалт бүхий мэдрэгчийн таваг 2 ширхэг, хянах 2 ширхэг, мулдок 1 ширхэг, мотор 1 ширхгийг байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц. Б.аас түр хураан авсан байна. Л.******* М.*******ийн хамт тэдэн дээр ирэхэд хэсгийн төлөөлөгч Б. нь өөрсдийгөө танилцуулж, Л.*******, М.******* нарыг бичиг баримтаа шалгуулж машиндаа үзлэг хийлгэх шаардлага тавихад шүүгдэгч Л.******* нь хохирогч Б., Ц. нарыг албаны үнэмлэхээ үзүүл гэсэн сөрөг шаардлага тавьсан. Б., Ц. нар түүний шаардлагын дагуу албаны үнэмлэхүүдээ түүнд үзүүлсэн ба Ц.ын албаны үнэмлэхийн хугацаа дууссан байна гэх шалтгаанаар Л.******* нь Ц.ын үнэмлэхийг авч буцааж өгөөгүй мөн хураан авсан эд зүйлийг буцааж ав гэж Б., Б., М.******* нарт хандан хэлсэн байна. Ц., Б. нар хурааж авсан эд зүйлийг буцааж өгөхгүй талаар шаардлага тавихад Л.******* Ц.ыг цохиж унагаасан. Мөн Б., М.*******, Б. нар нь Л.*******ыг хураасан эд зүйлийг буцаан ав гэсний дагуу машин дотроос хураасан эд зүйлийг хүч хэрэглэн буцааж авсан. Б.******* нь хэсгийн төлөөлөгч Б.н дуу дүрсний бичлэг хийж байсан гар утсыг булааж авсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Хохирогч Ц.ын “...2017 оны 03 дугаар сарын 14-ний үед иргэдээс хууль бусаар алт олборлох гээд том техник машин яваад байна гэсэн мэдээлэл ирсэн. Уг мэдээллийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 17-нд сумын засаг даргын орлогч Ц.аар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Хууль бусаар алт олборлож байгаа гэх сумын гэдэг газарт очсон. Уг газарт очиход машин тэрэг байхгүй байсан. Тэр хавьд том машины мөр байсан мөрийг нь дагаж явсаар ертөнцийн зүгээр баруун хойд зүг рүү 1 км зайд машинтай хүмүүс дээр очсон. Хамгийн түрүүнд Ланд 80 машин, түүний ард Ланд 105 машин байсан. Ланд 80 машинтай хүмүүсээс мулдок утастай нь, мэдрэгчийн таваг, мэдрэгчийн хөл, цахилгаан үүсгэгч мотор зэрэг зүйлсийг хураан авсан. Ингээд өөрийн эрх үүргийн дагуу эд зүйлд үзлэг хийж хураан авч тэмдэглэл хөтөлсөн. Үүний дараа Ланд 105 машинтай ******* гэдэг хүн хүрч ирэхээр нь хэсгийн төлөөлөгч бид 2 өөрийн эрх үүргийн дагуу үнэмлэхээ үзүүлж хяналт шалгалт хийж явж байна гэсэн. ******* хэсгийн төлөөлөгч бид 2-ын үнэмлэхийг үзээд авсан боловч буцааж өгөөгүй. Би үнэмлэхийг буцааж өгөхийг шаардсан боловч миний үнэмлэхийн хугацааг дууссан байна гээд өгөөгүй. Хугацаа дууссан ч хяналт шалгалт хийх эрхтэй талаар хэлэхэд хууль бус бичиг баримт үзүүлж хуурч мэхэлж байна гээд хураасан эд зүйлсийг машинаас ав гэж хэлээд өөрөө машинаас бууж ирээд УАЗ 469 машины баруун хойд талын хаалгыг онгойлгох гэхээр би онгойлгож болохгүй эд зүйлийг өгөхгүй гэж машины хаалган дээр очсон чинь намайг ******* тохойгоороо мөр шанааг дамнуулан цохиж унагаасан. Тэгээд хэсгийн төлөөлөгч н хяналт шалгалтын явцад бичлэг хийж байсан миний LG маркийн гар утсыг хамт явж байсан залуучууд нь хэсгийн төлөөлөгчөөс булаан авсан...” гэсэн мэдүүлгээр, хохирогч Б.н “...Би 2017 оны 03 дугаар сарын 17-нд сумд ажлын байрандаа байж байхад сумын Засаг даргын орлогч Ц. ирж сумын гэх газар өгсөөд трактор, улаан өнгийн ачааны Хово, 2 ланд машин явж байна тэрийг шалгаж ирнэ. Өглөө хяналтын улсын байцаагч Ц., мал эмнэлгийн үржлийн тасгийн мэргэжилтэн Б., Засаг даргын орлогч Ц. нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 03 дугаар сарын 17-ны 09 цагт сумын нутаг 2-р баг гэх газарт ертөнцийн зүгээр баруун хойш чиглэлд автомашины тод мөр гарсан байсан түүнийг дагаж 1 км орчим явж байтал УНК улсын дугаартай ногоон өнгийн Ланд круйзер маркийн авто машин хамар дээр зогсож байхад нь шалгахад т овогт овогтой төрсөн хүүгийн хамт явж байсан. Хүүхдэд нь бичиг баримт байгаагүй. ын машины бичиг баримт, жолооны үнэмлэхийг аваад Байгаль орчны улсын байцаагч Ц. машины ард ачиж явсан мэдрэгчийн 2 ширхэг таваг, мулдок утастай, КМ-4000 загварын цахилгаан үүсгэгч, багаж зэргийг хураан авах тэмдэглэл үйлдэн Засаг даргын тамгын газрын машины ард ачсан. Тэгээд удалгүй саарал өнгийн ланд круйзер маркийн машинтай аймгийн иргэдийн төлөөлөгч ******* гэдэг хүн нэг залуутай ирсэн. Амрыг ирье та бичиг баримтаа шалгуулна уу гэтэл байхгүй танай цагдаа нар хураагаад аваад явсан гэж хэлсэн. Тэгээд та нарын бичиг баримтыг үзэж болох уу ямар юмнууд ирээд юу шалгах гээд байгааг би мэдэхгүй байна гээд байцаагчийн чинь үнэмлэхийг үзье гээд Ц. бид 2 үнэмлэхээ үзүүлтэл уншина гэж хэлээд авсан үзэж байхдаа аваад дээлийнхээ дотор талын зүүн дээд энгэрийн халаасанд хийсэн. Бичиг баримтаа авъя гэтэл хугацаа нь дууссан бичиг баримт авч явдаг юм уу гээд үнэмлэх өгөөгүй. Миний үнэмлэх хугацаа дуусаагүй байгаа ямар шалтгаан зорилгоор авч байгааг чинь асууж болох уу та ямар эрх мэдэлтэй хүн болохоор төрийн албан хаагч нарын баримт бичиг аваад өгөхгүй байгаа юм бэ гэтэл авч байна яадаг юм гэж хэлсэн. За та машиныхаа багажийг онгойлгоодох гэтэл прокуророос үзлэг нэгжлэг хийх бичгээ аваад ир та нар шиг юм машин тэрэг шалгадаггүй байх гээд машинаасаа бууж ирээд наад хураалгасан юмнуудаа ав гэж хэлсэн. Машины зөв талаар Б. хүүтэйгээ ирээд машины хаалга онгойлгоод юмаа буулгах гэж байхад би тэдний мөрнөөс барьж аваад та нар түр хураан авсан зүйлийг хүчээр авах эрх байхгүй боль гэж хаалгаа хаагаад тэднийг түлхсэн. Тэгээд болон хүүхдүүдийг машин руу оруулахгүй хориглоод зогсож байтал ******* машины араас та нар юу хийгээд байгаа юм хураалгасан юмнуудаа аваач машины баруун талын хойд хаалгаар ороод машины хойд талын суудлыг хүчтэй татаад энэ түгжээ нь яаж онгойдог юм гээд орилсон. Гэтэл *******ын хажууд зогсож байсан байгаль орчны улсын байцаагч Ц. машины хойд талд унаад өнхөрсөн. Би очиж босгоод *******ыг барьж аваад та яахаараа төрийн албан хаагч ажил үүргээ хийж гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэж байгаа юм гэж асуутал та нарт ямар эрх байдаг юм гэж зогсож байхад болон түүний хүү бас нэг үл таних залуу хураалгасан юмнуудаа аваад машиндаа хийсэн. Засаг даргын орлогч Ц. энэ олон залуутай бүтэхгүй юм байна. Аймгийн цагдаа руу залгаж бүрэлдэхүүн дууд гэж хэлсэн тэгээд сүлжээнд гарч Цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа Г даргатай холбогдож нөхцөл байдлыг танилцуулсан...” гэсэн мэдүүлгээр, Л.*******, Ц. нартай хамт явсан болсон үйл явдлын талаар харснаа шууд тусган мэдүүлсэн Ц.ийн “...2017 оны 03 сарын 17-ны өдөр хэсгийн төлөөлөгч Б., байгаль орчны байцаагч Ц., засаг даргын орлогч , мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн нарын хамт сумын гэх газар хүмүүс алт ухаад байна гэх мэдээллийн дагуу хяналт шалгалт хийхээр явсан юм. гэх газар очтол цастай байсан 2 машины шинэ мөр гарсан байсан. Тэр хүмүүс босс ирнэ гээд байсан. Удалгүй ******* ирсэн. Хэсгийн төлөөлөгч болон байгаль орчны байцаагч 2 очоод өөрсдийгөө танилцуулж үзлэг шалгалт хийхээр ирсэн гэдгээ хэлсэн. Мөн албаны 2 үнэмлэхээ үзүүлсэн ба ******* үнэмлэхийг авч үзээд шууд хармаандаа хийсэн.Тэгээд ******* хураалгасан эд зүйлсээ ав гэж хэлсэн. Ланд-80-тай хүмүүс миний машины хаалгыг онгойлгоод булаагаад авсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Ц.ын “...бид зогсоод нөгөө машиныг зогсоож, хэсгийн төлөөлөгч бууж шалгасан юм.Тэгээд бичиг баримтыг нь үзээд мэдрэгчийн 2 гар, мулдокны урд талын хошуу, мотор, мэдрэгчийн таваг зэргийг хураасан.Тэд хүмүүс ирнэ гээд байсан ба удалгүй ******* ирэхэд хэсгийн төлөөлөгч, байгаль орчны байцаагч 2 очоод өөрсдийгөө танилцуулсан юм.Үзлэг шалгалт хийхээр ирсэн гэдгээ хэлсэн юм. Тэгээд ямар шалтгаанаар яаж явна гээд манай хэсгийн төлөөлөгч, байгаль орчны байцаагч 2 үнэмлэхээ үзүүлсэн боловч, байгаль орчны байцаагч ын үнэмлэхийн хугацаа дууссан байна.Та нарт хураан авах эрх байхгүй, хураалгасан эд зүйлээ буцааж ав гэж хүмүүстээ хэлээд өөрөө машинаас бууж ирсэн.Бууж ирээд тай хамт машины баруун тал руу явсан, зүүн тал руу нь явсан, нэг харахад намайг цохичихлоо гээд орилсон.Ланд 80-тай явж байсан хүмүүс нь бууж ирээд хураалгасан эд зүйлээ машины зүүн талд очоод хаалгыг нь онгойлгоод авсан.Тэгээд хэсгийн төлөөлөгч , байгаль орчны байцаагч нар үнэмлэхээ авъя гээд байсан. н үнэмлэхийг өгсөн, тэндээсээ бид нар ирж байсан экскаватор машины жолоочтой уулзаад нэр усыг тэмдэглэж авсан гэсэн.Тэр үед ланд 80 хажуугаар гараад Хово руу явсан бид нар араас нь очсон.Тэнд очоод хэсгийн төлөөлөгч ын гар утсаар бичлэг хийж, тэр хүмүүсийн овог нэр болон ямар зорилгоор хаашаа явж байгаа талаар асууж байсан. Хово дотроос 2 залуу буухгүй байхаар нь буулгаад нэр усыг нь асуухад нэг залуу овог нэрээ хэлэхгүй байсан, хэлэхгүй байж байгаад хэсгийн төлөөлөгчийн гар утсыг булааж авсан, булааж авсан залуу гар утсыг нь ардаа байсан залууд өгсөн. тэгээд тэр дунд алга болсон, утсаа авмаар байна гэхэд өгөөгүй, машины буруу талын хойд хаалганы хажууд ыг цохисон байх, цохиж байхыг хараагүй, хэлэхдээ ******* намайг цохилоо гээд байсан, ...н гараас тэр залуу гар утсыг суга татаад булаагаад авсан.... би ын гар утсыг дамжуулсан залууг бариад авахад араас нэг залуу татсан...н шаардлагыг биелүүлэхгүй байсан. Зарим залуу нь г түлхээд зарим хаалга онгойлгоод эд зүйлээ авсан, хүч хэрэглэсэн, машины баруун талын хаалгыг дарсан, зүүн хаалга дээр очиж болиулахыг оролдсон, тэгтэл г түлхээд хаалга онгойлгоод авсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Б.ын “...бид машиныг зогсоож шалгасан юм. Тэгээд бичиг баримтыг нь үзээд мотор, мулдок, мэдрэгч зэргийг хураан авсан. Удалгүй ******* гэдэг хүн ирсэн. Мөн түүний хойноос Хово, трактор зэрэг гарч ирж байсан. хураан авсан тэмдэглэл бичиж байхад хураасан зүйлийг хүч хэрэглэж булаан авсан. Хэсгийн төлөөлөгч, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар өөрсдийгөө танилцуулж, хяналт шалгалт хийхээр ирсэн гэдгээ хэлсэн. Мөн албаны үнэмлэхээ үзүүлсэн тэгтэл ******* нь авч үзээд шууд энгэрийн халаасандаа хийсэн. Тэгээд ******* нь хураалгасан эд зүйлээ ав гэж хүмүүстээ хэлсэн. Хэсгийн төлөөлөгч бичлэг хийж байсан чинь нэг залуу гараас утсыг нь булааж авсан. Бид машинаас бууж ирээд тэр залуучуудаас утсаа авахаар булаацалдаж байхад дамжуулаад алга болгосон.Тэгээд утсаа өгчихөөч гээд гуйхад утсыг нь өгөөгүй, хэсгийн төлөөлөгчийн бичиг баримтыг нь машиндаа оруулж суулгаж өгөөд, ын бичиг баримт болон утсыг аваад явчихсан. нь намайг цохиод унагалаа гээд орилсон. Машины ард цохисон байх, тавьсан шаардлага биелүүлээгүй, хураасан эд зүйлийг бүгдийг машиндаа ачсан байсан, хураагдсан эд зүйлийг буцааж авах үед боль болохгүй гэж хэлсэн, , нар саад хийх гэж оролдох үед ыг цохиж, г түлхээд шууд буулгаад авсан, ******* нь хураагдсан эд зүйлээ авах гэхэд хориглосон, Тэгээд цохилоо гэж орилсон, тэнд байсан хүмүүс машинаас юмаа буулгаж авсан, трактор, Хово 2 руугаа явсан, Тэнд очоод бичлэг хийх үед утсыг нь булаасан...” гэсэн мэдүүлгээр, шүүгдэгч Б.******* хэсгийн төлөөлөгч Б.н дуу дүрсний бичлэг хийж байсан гар утсыг булааж авсан талаар шууд тусган мэдүүлсэн гэрч М.гийн “...Би 2017.03.11-ний өдөр Хово машинтай бид сум руу явсан юм.Бугатын нутагт очоод 7 хоног цас ухсан. Алт ухах газраа дөхөж явсан чинь сумын гэх дотроо цагдаа суулгасан, бор УАЗ машинтай хүмүүс ирсэн.Тэд нар бидний өмнө *******, нартай уулзсан гэсэн ба бидэн дээр ирээд “хаанаас ямар зорилготой, ямар хүмүүс ирж байгаа юм, бичиг баримтаа шалгуул, машинаас буугаад ирцгээ, хэн гэдэг хүмүүс вэ гэж асуугаад биднийг машинаас буулгасан юм. Машинд *******, , бид нар байсан. ******* хамгийн сүүлд машинд үлдчихээд буухгүй байсан. Цагдаа буугаач гээд хоорондоо маргасан юм.******* ахалж байгаа хүмүүстэй ярь гэхэд Цагдаа би шаардлага тавьж байна шүү дээ гээд байсан. Тэр цагдаа хувцастай хүн гар утсаараа ирснээсээ хойш бичлэг хийж байсан. ******* нь бууж ирснийхээ дараа цагдаагийн араас утсыг нь булаагаад авсан. Тэгээд гэх залууд өгсөн, яасныг мэдэхгүй, энэ үед нар машинтайгаа ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Ч.ийн “...хэсгийн төлөөлөгч нь чи шаардлага эсэргүүцлээ гэж маргасан. Машинаас Б.******* буухгүй байсан. Сүүлдээ тэр цагдаа нь хөл гараас нь татаад буулгасан... Утас булаагаад авчихлаа гээд хэсгийн төлөөлөгч, байгаль орчны байцаагч, Б.******* нь нар хоорондоо зууралдаад байсан...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Байгаль орчны хяналтын улсын байцаагч, хэсгийн төлөөлөгч нар нь төрийн албан хаагч бөгөөд хохирогч Ц., Б. нар тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байсан нь хэрэгт авагдсан гэрч Л., Ц., Ц. нарын удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж явсан тухай мэдүүлсэн мэдүүлэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Ц.д улсын байцаагчийн эрх олгох тухай тушаал, Ц.ыг ажилд томилсон тушаал зэргээр нотлогдож байна. Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газрын даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 165/143 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “ Мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллагын хамтран ажиллах” журмын хавсралтад заасны дагуу сумын хэсгийн төлөөлөгч, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар хамтран хяналт шалгалт хийх эрхтэй байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Байгаль орчинд ноцтой хохирол учруулж болох нөхцөл байдал үүссэн бол хяналт шалгалтыг удирдамжгүйгээр явуулж болохоор” заасан ба хохирогч Ц., Б. нар нь хууль бусаар алт олборлож болзошгүй талаар мэдээллийг иргэдээс авч уг ажиллагааг явуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт хийсэн нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хяналт шалгалт хийх ажлын удирдамж, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон. Ийнхүү хяналт шалгалтын явцад ашигт малтмал /алт, үнэт металь/ эрж хайх зориулалт бүхий мэдрэгчийн таваг 2 ширхэг, хянах 2 ширхэг, мулдок 1 ширхэг, мотор 1 ширхэг зэргийг тээвэрлэж явсан Б., Б. нараас байгаль орчны байцаагч Ц. дээрх эд зүйлийг түр хураан авсан нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...хариуцсан нутаг дэвсгэртээ байгаль орчинд учирч болзошгүй аюулаас сэргийлэх, байгалийн баялгийг хамгаалах арга хэмжээ авах... “ үүргийнхээ хүрээнд авсан арга хэмжээ гэж үзэхээр байна. Гэтэл хуульд заасан үүргээ биелүүлэх явцад Л. ******* “ын албаны үнэмлэхийн хугацаа дууссан эд зүйлийг хураах эрхгүй “ гэж хураасан эд зүйлийг буцаан авахыг хамт явж байсан хүмүүстэй хэлсэн, түүний хэлснээр хамт явж байсан Б., М.*******, Б. нар хураалгасан эд зүйлээ буцаан авсан байна. Ийнхүү буцаан авахдаа Л.*******ын үйлдлийг хориглосон хохирогч Ц.ыг шүүгдэгч Л.******* тохойгоороо мөр шанааг дамнуулан цохиж унагаасан. Б.******* нь хэсгийн төлөөлөгч Б. Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар албан үүргээ биелүүлж байхдаа тухайн үйл ажиллагааг баримтжуулах зорилгоор Ц.ын утсаар дуу дүрсний бичлэг хийж байхад уг үйл ажиллагааг таслан зогсоож гар утсыг булаан авсан үйл баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч Л.*******, Б., Б., Б.*******, М.******* нар нь төрийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэж үзэх үндэстэй байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан. Шүүгдэгч нарын төрийн албан хаагчийг үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн дээрх үйлдлүүд нь төрийн албан хаагчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн албаны ашиг сонирхолд халдсан шинжээрээ 2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжтэй дүйцэж байна. 2002 оны Эрүүгийн хуульд 230 дугаар зүйлийн 230.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяас зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах эсхүл 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бол 2015 оны Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж торгох ялын дээд, доод хэмжээг багасган тогтоосон, албадан ажил хийлгэх, баривчлах ялыг хассан, хорих ялын доод хэмжээг багасгасан байна. Энэ нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлд хамаарч байна. аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлаагүй байх тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж өөрчлөх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Б., Б., Б.*******, М.*******, Л.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч Л.*******ын өмгөөлөгч Б. яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнөх шатанд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтийг гаргасан ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр уг хүсэлтийг шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр хэлэлцэхгүй орхисон. Гэвч шүүх хуралдаанд өмгөөлөгч уг хүсэлтээ дахин гаргаагүй байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой учир өмгөөлөгчийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч Л.*******ын өмгөөлөгч Б., Б. нар шүүх хуралдаанд “ ...хэргийн 1 дүгээр хавтасны 222-225 дугаар хуудсанд авагдсан нотариатаар гэрчлүүлээгүй, байгууллагын архивын “хуулбар үнэн” тэмдэг дарагдаагүй хуулбар нотлох баримтуудыг нотлох баримтаар тооцохгүй тухай” хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийг буцаан хэрэглэхгүй ба хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байх үед 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт “Хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч ... өөрийн санаачилгаар... байгууллага албан тушаалтан иргэнээс... хэрэгт ач холбогдол бүхий... баримт сэлтийг ... гаргуулан авах эрхтэй...” гэсэн заалтыг үндэслэн дээрх баримтуудыг мөрдөн байцаагч эрх бүхий байгууллагаас гаргуулан авсан байна. Түүнчлэн уг баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нотлох баримтад тооцохгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Л.*******ын өмгөөлөгч Б., Ж., Б. нар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “хэсгийн төлөөлөгч, болон Ц. нар нь тухайн үед хуульд заасан үүргээ хэрэгжүүлж байсан гэж үзэх үндэслэлгүй. Хохирогч Ц.ын ажлын үнэмлэхийн хугацаа дууссан байсан. Мөн шалгалтыг удирдамжгүй явуулсан. Л.******* нар ямар нэгэн захиргааны зөрчил гаргаагүй байхад үндэслэлгүйгээр аас эд зүйлсийг нь хурааж авсан буруу. Яллах дүгнэлтэд шүүгдэгч нарын үйлдлийн хэн, хэнийг хэрхэн яаж эсэргүүцсэн талаар тодорхой биш. Хэсгийн төлөөлөгч Б.г шүүгдэгч нар эсэргүүцээгүй.Энэ талаараа ч өмнөх шүүх хуралд хохирогч хэлсэн. Л.******* Ц.д хүч хэрэглэсэн гэж байгаа боловч хүч хэрэглэсэн гэдгийг тэнд байсан гэрчүүд гэрчилдэггүй. д хүч хэрэглэж цохисон нь нотлогдоогүй түүний биед гэмтэл учраагүй учир Л.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “гэснийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “...яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгыг”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “...яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар хэсэг заалтаар зүйлчлэгдэх...” талаар яллах дүгнэлтэд тусгахаар заасан ба яллах дүгнэлт хуульд заасан дээрх шаардлагыг хангасан гэж үзэхээр байна. Хохирогч байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц. ажил үүргийн хуваарийн дагуу байгаль орчны хяналт шалгалт хийх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, ажлын байрны тодорхойлолтоор, хэсгийн төлөөлөгч Б. нь гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн хуулийн этгээдэд шаардлага сэрэмжлүүлэг өгөх биелэлтийг хангуулах үүрэгтэй нь Цагдаагийн албаны тухай хуулиар тус тус тогтоогдож байна. Ийнхүү төрийн албан хаагч нар буюу хууль сахиулагчид ажил үүргээ гүйцэтгэж байхад тэднийг хүч хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцсэн нь дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Мөн төрийн албан хаагчийн албаны үнэмлэхийн хугацаа дууссан үндэслэлээр түүнийг эсэргүүцэх, тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй байх эрх иргэн, хуулийн этгээдэд олгогдоогүй. Л.******* нь хохирогч Ц.ыг цохиж унагаан хүч хэрэглэн эсэргүүцсэн нь хохирогч Ц.ын эх сурвалжаа шууд заан мэдүүлсэн өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.******* цохисноос газарт унасан гэдгээ шууд тусган мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Тухайн үед байсан гэрчүүд ч Ц. газар унасан гэдгийг гэрчилдэг. Гэрчүүд хохирогч Ц.ыг Л.******* цохисон эсэхийг хараагүй гэж мэдүүлснээс огт цохиогүй гэж мэдүүлдэггүй учир шүүгдэгч Л.*******ын өмгөөлөгч нарын энэ үндэслэлээр гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... н бичлэг хийж байгаа үйлдэл нь хууль бус бөгөөд шүүгдэгч *******ын хэсгийн төлөөлөгч н утсыг булааж авсан үйлдэл нь шүүгдэгч нарын хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх үйлдлээс тусдаа үйлдэл учраас *******ын үйлдэл хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжгүй байна... Иймд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэснийг хүлээж авах боломжгүй. Цагдаагийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар Цагдаагийн албан хаагч үйл ажиллагаандаа тэмдэглэл, илтгэх хуудас бичих, гар зураг үйлдэх, гэрэл зураг авах дууны дүрсний бичлэг хийх болон бусад аргыг хэрэглэх эрхтэй ба энэ эрхийнхээ хүрээнд тухайн болсон үйл баримтыг баталгаажуулах зорилгоор хийгдэж байсан дуу дүрсний бичлэгийг тасалдуулж бичлэг хийж байсан гар утсыг нь булааж авч буцааж өгөөгүй үйлдэл нь хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж үзэх үндэстэй тул шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б. Б., М.******* нарын өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б., М., Д.******* нарын тухайд хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдэл байхгүй. Б.*******ыг хураасан зүйлсээ ав гэхэд нь буцааж авсан. Тэдний энэ үйлдэлд хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинж байхгүй учир холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэснийг хүлээж авах боломжгүй байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт зааснаар цагдаагийн албан хаагч 2 болон түүнээс дээш тооны хүнд шаардлага тавих тохиолдолд хүн тус бүрд хэлэх үүрэг хүлээхгүй. Хэсгийн төлөөлөгч Б., байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц. нар нь түр хураан авсан эд зүйлсийг буцааж авч болохгүй гэж шаардлага тавьсан боловч уг шаардлагыг эсэргүүцэн Б. Б., М.******* нар машинаас эд зүйлсийг гаргаж авсан нь гэрч ын “...тавьсан шаардлага биелүүлээгүй, хураасан эд зүйлийг бүгдийг машиндаа ачсан байсан, хураагдсан эд зүйлийг буцааж авах үед боль болохгүй гэж хэлсэн, Б., Ц. нар саад хийх гэж оролдох үед Ц.ыг цохиж, Б.г түлхээд шууд буулгаад авсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.ын “...Б.н шаардлагыг биелүүлэхгүй байсан, зарим залуу нь Б.г түлхээд зарим хаалга онгойлгоод эд зүйлээ авсан, хүч хэрэглэсэн, Ц. машины баруун талын хаалгыг дарсан, Б. зүүн хаалга дээр очиж болиулахыг оролдсон, тэгтэл Б.г түлхээд хаалга онгойлгоод авсан...” гэсэн мэдүүлгээр хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх үндэслэл тогтоогдож байх тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй байна. Шүүгдэгч нараас хохирогч Б. хохирол төлбөр нэхэмжлээгүй байна. Хохирогч Ц. 136000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ нь Ц.аас гарсан зардал болох нь тогтоогдохгүй байна. Иймд Ц.ын 136000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Л.*******, Б., Б., Б.*******, М.******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай нэгдэж шүүгдэгч Л.*******ын үйлдлийг дэмжиж оролцсон нөхцөл байдалд дүгнэлт хийхэд тэднийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгч нарт ял оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б., Б.*******, М.*******, Б. нарт ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр буюу 2700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч Б.*******ын тухайд бусад шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан түүнд 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн мулдок, цахилгаан үүсгүүрийг гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй учир шүүгдэгч Б.д буцаан олгох нь зүйтэй байна. Мөн шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй учир тэдний эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

1. аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.*******, Б.*******, Б., М.*******, Б. нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй. 2. Шүүгдэгч Л.*******, Б.*******, Б., М.*******, Б. нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б., М.*******, Б. нарыг тус бүр 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Л.*******ыг 4000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4000000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.*******ийн цагдан хоригдсон 5 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15000 төгрөгөөр тооцон эдлэх ялаас 75 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 75000 төгрөгийг хасаж, М.*******ийн биечлэн эдлэх ялыг 2625000 төгрөгөөр тогтоосугай. 5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б., Б.*******, Б. нарт оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, М.*******ид оногдуулсан 2625000 /хоёр сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр, шүүгдэгч Л.*******д оногдуулсан 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4000000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тус тус тогтоосугай. 6. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 7. Шүүгдэгч Л.*******, Б.*******, Б., Б. нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.*******ид 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр авсан 4000000 /дөрвөн сая/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100050005350 дугаартай данснаас 4000000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулж шүүгдэгч М.*******ид буцаан олгосугай. 8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч Ц.ын нэхэмжилсэн 136000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн мулдок, 3900 гэсэн бичиглэл бүхий цахилгаан үүсгүүрийг шүүгдэгч Б.д буцаан олгосугай. 10. Шүүгдэгч Б.ын өмчлөлөөс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эзэмшиж байгаа 1189.6 м2 газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг, шүүгдэгч Б.ын өмчлөлөөс Nissan tida маркийн ГАҮ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолыг, шүүгдэгч Л.*******ын өмчлөлөөс Toyota Landcruizer 100 маркийн УБН улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай. 11. Шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б. шүүгдэгч нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч Б., Л.*******, Б., Б.******* нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай. 12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ