Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2649

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б “Э” ТӨААТҮГ-ын Эрдэм шинжилгээ, бодлого, судалгааны хэлтсийн Эрчим хүчний бодлого, судалгааны секторын Эрдэм шинжилгээний ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “Э” ТӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6.706.840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Д.Б нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “Э” ТӨААТҮГ-т даалгасугай.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.3, 21 дүгээр зүйлийн 21.6-д заасныг баримтлан хариуцагч “Э” ТӨААТҮГ-аас сургалтын төлбөр 2.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.076.667 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б /гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд/ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, /сургалтын төлбөр, түүний зээлийн хүү, алданги гаргуулах/ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 63.640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ТӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураажид 46.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б олгож, мөн 122.259 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД