Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2658

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг баримтлан хариуцагч “Ф” ХХК-иас ажлын хөлсөнд шилжүүлсэн 12.733.340 төгрөг, алдангид 6.366.670 төгрөг, нийт 19.100.010 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.807.916 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Д.Э холбогдох, 20.907.926 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 262.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ф” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 253.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД