Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2169

 

2017 оны 10 сарын 11 өдөр

            Дугаар 183/ШШ2017/02169

                            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 10 дугаар байр 40 тоотод оршин суух, Боржигин овогт Э.Д-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо 86 дугаар байр 301 тоотод оршин суух, Боржгин овогт Л.Э-д холбогдох

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг  320 330 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 66 500 000 төгрөг гаргуулах, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2 500 000 төгрөгөөр Лексус-470 маркийн  25-58 УНЯ дугаартай тээврийн хэрэгсэл худалдах- худалдан авах гэрээ нь хууран мэхлэж хийсэн тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Лексус-470 гэдэг маркийн 25-58 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч болохыг тогтоолгох, уг тээврийн хэрэгслийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.   

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Д түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1997 оноос 2014 оны 11 дүгээр сар хүртэл иргэн Л.Этай бие сэтгэл нийлж хамтран 18 жил амьдарсан. 1997 онд Л.Этай эхнэр нөхөр болон гэр бүлийн хамтын амьдралаар амьдарч эхлэхээс өмнө би өөрийн өмчийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Төмөр замын 2 дугаар баг 47-3 тоот дахь өөрийн 2 өрөө байранд хүү, охин 2-ын хамт амьдарч байсан бөгөөд нөхөр болох Л.Э нь 3 хүүхдийн хамт манайд ирж бидний гэр бүлийн амьдрал эхэлсэн түүхтэй. Миний хувьд нөхөр Л.Эын хүүхдүүдийг хүний өөрийн гэж ялгалгүй эх хүний уужим сэтгэлээр асарч, хүмүүжүүлэн өөрийн сэтгэл зүрхээ зориулсан бөгөөд өнөөдөр бүгд сайн сайхан амьдарч байна. Л.Э надаас 10 гаруй нас ах байсан ч миний хувьд эмэгтэй хүний уян зөөлөн сэтгэлээр итгэл хайраа өгч сайн сайхан амьдралыг бүтээж босгоё гэсэн чин эрмэлзэлтэйгээр гэр бүлийн хамтын амьдралаар 1997 оноос хойш 2014 оны 9 дүгээр сар хүртэл 17 жил амьдарсан. Анх бид 2 эхнэр нөхөр болон нэгэн гэр бүл үүсгэх үед хэн аль нь хурааж хуримтлуулсан эд хөрөнгөгүй 2 талаас нийлсэн ба миний хувьд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн 3 дугаар баг, 17 тоотын 2 өрөө орон сууцтай байсан бөгөөд энэ ядруухан байдлаас бидний өнөөгийн амьдрал эхэлсэн түүхтэй. Ингэхдээ бид 2, ОХУ, БНХАУ-руу бусдын адил ганзагын наймаанд явж байсан бөгөөд нөхөр Л.Э 2003 оноос “МАК” ХХК-нд өрмийн инженерээр ажилд орж миний хувьд эмэгтэй хүний шаргуу уйгагүй хөдөлмөрч зан, залуу хүний эрч хүчээр ганцаар ганзагын наймаа эрхэлж чамгүй хөрөнгийг дан ганц өөрийн хөдөлмөр, гараар бий болгон болгосон. Л.Эын ааш зан эвдэрч улам хэрцгий бүдүүлэг болж нууц амрагийн асуудал удаа дараа гаргаж түүгээр ч зогсохгүй архи ууж агсам согтуу тавьж удаа дараа намайг зодож хавирга хүртэл хугалах, гавлын яс цуулах зэргээр хүнд хөнгөн гэмтлүүдийг учруулдаг болсон.

Миний хувьд 2003 оноос 2014 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд ОХУ, БНХАУ-руу явж ганзагын наймаа эрхлэж, дээр нь барааны дэлгүүр ажиллуулж бидний нэр дээр бүртгэгдсэн энэ их хөрөнгө мөнгийг хуримтлуулсан бөгөөд үүнийг Сэлэнгэ аймгийн Мандал суманд миний ажиллуулж байсан Орос барааны дэлгүүр нэртэй барааны дэлгүүрийн бараа материалын баримтууд, хувийн санхүүгийн тэмдэглэл /хар дэвтэр/ тооллогын бүртгэл, падаан зэрэг санхүүгийн баримтууд болон худалдагчаар ажиллаж байсан Ц.Эрдэнэсувд, Нэрэндаваа нар гэрчилнэ. Мөн миний ОХУ, БНХАУ-руу хил гаалиар гарсан мэдүүлэг, гаалийн татварын баримт сэлт давхар гэрчилнэ. Нөхөр Л.Эын хувьд зөвхөн МАК компанид ажиллаж цалин авч байсан бөгөөд энэ нь түүнийг ямархуу хэмжээний орлого олдог байсныг тодорхойлж өгөх байх. Эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийн тухайд:

1.СХД-ийн 9 дүгээр хороо, Баруун, Баян -Уулын 12-58 тоотын бусдад 35 000 000 төгрөгөөр худалдсан Л.Эын нэр дээр бүртгэгдсэн байсан хашаа байшинг бид анх 2004 онд Анод банкны барьцаанд байхад нь 2 500 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд уг хашаанд 12*6 м.кв харьцаатай дүнзэн байшин, 5/6 м.кв харьцаатай тоосгон байшин, 2 машины дулаан граж, 5*4 м.кв блокон байшин зэргийг би зардал гаргаж миний төрсөн дүү нар хөдөлмөрлөн барьж өгсөн. Байшинг барьсан дүнзийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг 46 дугаар байрны 1 тоотод оршин суух иргэн Хүрэлсүхээс би худалдаж авч төлбөр тооцоог төлж байсныг тухайн иргэн гэрчилнэ. Мөн тухайн үед тооцоо гаргаж байсан дэвтэр, барилга барьсан Пүрэвдорж гэдэг Л.Эын ажилчин МАК-ийн өрмийн мастер хүн намайг санхүүг дааж гарган бариулсан болохыг гэрчилнэ. Уг Л.Эын нэр дээр бүртгэлтэй СХД-ийн 9 дүгээр хороо, Баруун  Баян-Уулын 12-38 тоотын хашаа байшинг Л.Э 2014 онд бусдад 35 000 000 төгрөгөөр худалдсан байдаг. Уг байрыг миний найз Даваадагвын төрсөн ах Хишгээ гэж хүнд 35 000 000 төгрөгөөр худалдсан гэж тухайн хүн надад хэлсэн.   

2.Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 10-40 тоотын 2 өрөө орон сууцыг анх бид 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр худалдаж авсан. /хэнээс авсан гэдгийг тодорхой санахгүй байна/ Тэнд бид нар хүүхдүүдийн хамт 2010-аас 2013 оны хооронд амьдарч байсан. Уг Ү-2205017787 дугаарын бид 2-ын дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй орон сууцыг Л.Э 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т.Болдбаатар гэх иргэнд худалдаад урьдчилгаа 30 000 000 төгрөгийг бэлнээр үлдэгдэл 70 000 000 төгрөгийг дансаар /Т.Болдбаатар банкны зээлээр худалдан авсан/ шилжүүлэн авсан нь банкны хуулга, гүйлгээний баримт, дансны мэдээлэлээр нотлогдоно. Миний хувьд энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй.

3.Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн 3 дугаар байрны 17 тоотын 2 өрөө орон сууцыг би  2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Тост Өргөө ХХК-наас 43 340 000 төгрөгөөр шинээр нь өөрийн хуримтуулсан мөнгөөр худалдан авсан. Би өөрийн хаан банкны 5025161099 тоот данснаас шилжүүлж төлбөрийг хийсэн. Ү-1307001773 тоотод улсын бүртгэлтэй уг орон сууцны гэрчилгээнд миний нэрийг бүртгүүлээд ирээрэй гэсэн охин авч яваад Л.Эыг хамтран эзэмшигчээр оролцуулан гэрчилгээг гаргуулчихсан байсан. Тэгээд 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, сэвсүүлийн 1 тоотод оршин суух иргэн Б.Уртнасанд 50 000 000 төгрөгөөр худалдаж мөн л мөнгө нь Л.Эын хас банкны дансруу шилжсэн. Би үүнээс нэг ч төгрөг аваагүй. Дансны хуулга, гүйлгээний баримтаар энэ бүхэн нотлогдоно.

4.Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 86 дугаар байр, 301 тоотын 3 өрөө орон сууцны 100 000 000 төгрөгний урьдчилгаа төлбөрийг дундын эзэмшлээс төлсөн. 89 000 000 төгрөгний зээлийн үүргийг хамтран хүлээхээр байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ, дансны шилжүүлэг, мөнгөн төлбөрийн баримт, 89 000 000 төгрөгний орон сууцны ипотекийн зээлийн гэрээ зэргээр энэ байдал нотлогдоно.

5.Л.Эын нэр дээрх Хаан банкны 5429089103 тоот 131 660 000 /хугацааны хүүг нэмж тооцсон дүн орсон/ төгрөгний хугацаатай хадгаламж, 5429089103 тоот 174 000 000 /хугацааны хүүг нэмж тооцсон дүн орсон/ төгргөний хугацаатай хадгаламжинд дундын өмч болохыг Э.Дгээс мөнгөн хадгаламжинд мөнгө нэмж хадгалуулж байсан талаарх банкны гүйлгээ, дансны хуулгаар энэ бүхэнд гэрчлэгдэнэ.

Тиймээс СХД-ийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 12-28 тоот хашаа байшинг худалдаж олсон 35 000 000 төгрөгний орлогын 50 хувь болох 17 500 000 төгрөг, БГД-ийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 10-40 тоотын 2 өрөө орон сууцыг худалдаж олсон 100 000 000 төгрөгний орлогын 50 хувь болох 50 000 000 төгрөг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн 3 дугаар байрны, 17 тоотын 2 өрөө орон сууцыг худалдаж олсон 50 000 000 төгрөгний 50 000 000 төгрөгийг ХУД-ийн 2 дугаар хороо, 86-301 тоотын 3 өрөө орон сууцны урьдчилгаа 100 000 000 төгрөгний 50 хувь болох 50 000 000 төгрөгийг Хаан банкин дахь Л.Эын нэрээр хадгалуулсан бидний дундын өмч болох 5429089103 тоот дансан дахь 305 660 000 төгрөгийн 50 хувь болох 152 830 000 төгрөг нийлээд 320 330 000 төгрөгийн өөрт ногдох хэсгийн өмч хөрөнгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Л.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Э.Дгийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд иргэн Л.Э надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцахад нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн болон бодит үндэслэлгүй байх тул эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 1997 оноос 2014 оны 9 дүгээр сар хүртэл иргэн Э.Д намайг иргэн Л.Этай гэр бүл болон амьдарч байсныг тогтоолгох гэжээ. Монгол улсын аль хуульд заасан, ямар үндэслэлээр гэр бүл болон амьдарч байсныг тогтоолгох гэсэн нэхэмжлэл гаргаж буй нь тодорхойгүй, нэхэмжлэлдээ хуулийн үндэслэлээ заагаагүй байна. Гэр бүл гэдгийг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг гэж мөн, хуулийн 3.1.1-д гэрлэлт гэж хуулиар тогтоогдсон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхий нүндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг гэж тус тус тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл гэр бүл байсан эсэхийг шүүхээр тогтоолгох нь үндэслэлгүй бөгөөд гэр бүл, гэрлэлт гэж чухам юу болохыг хуульд тодорхой заасан байдаг билээ. Гэрлэлтийн харилцаа үүсэх үндэслэл, гэрлэх нөхцөл, журам, гэрлэлт дуусгавар болох зэргийг Гэр бүлийн тухай хуулиар нарийн зохицуулсан байдаг бөгөөд тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ гэж, 7.2-д ...гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүснэ гэж,  7.3-д ... гэрлэлтийн бүртгэлийг хуулиар тогтоосон журмын дагуу гүйцэтгэнэ гэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас харахад Э.Д нь Гэр бүлийн дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгийг гаргуулах агуулга бүхий шинжтэй байгаа нь намайг гэр бүлийн гишүүн гэж үзсэн төдийгүй Л.Э миний хууль ёсны өмчүүдийг гэр бүлийн дундын өмч нэхэмжилсэн байж болзошгүй байна. Гэтэл миний бие Э.Дтэй Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэр бүл болоогүй, тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасан гэрлэгчдийн эрх үүрэг үүсээгүй байхад Э.Д нэр бүхий эд хөрөнгүүдийн 50 хувийг ямар хууль, эрх зүйг үндэслэн шаардаж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Монгол улсын Иргэний хууль, Гэр бүлийн тухай хууль, Улсын дээд шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай зөвлөмж, Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Гэр бүлийн болон иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай 46 дугаар тогтоол зэргээс судалж үзэхэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэр бүл болоогүй этгээд аль нэгнийхээ өмчийг гэр бүлийн дундын өмч гэж үзэн нэхэмжлэх талаар зохицуулалт байхгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн аль зүйл заалтыг үндэслэн /ямар шаардах эрхийг/ байгаа нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлээр зохицуулагддаг “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө” гэж үзсэн, эсхүл Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан Дундын өмч гэж үзсэн зэрэг нь тодорхойгүй бус бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхой бус байхад шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь оновчгүй болжээ. Миний бие Э.Дд өөрийн боломжоор тусалж, үр хүүхдүүдийг нь сургууль соёлд сургаж, дээд сургууль төгсөж, машин унаа авч өгөх зэргээр харамгүй эд хөрөнгөө зарцуулж ирсэн боловч намайг хэлс хэрэгт гүтгэн байж надаас өмч хөрөнгө салгах гэсэн увайгүй муу санаа гаргаж намайг цагдаагийн байгууллагаар ямар ч үндэслэлгүй зүйлд хүртэл шалгуулж бие сэтгэл, нэр хүндээр минь хохироож байсан билээ. Түүний өмч хөрөнгийн хойноос хөөцөлдөх энэхүү үйл ажиллагаа нь эцэстээ ямар ч үндэслэлгүйгээр надаас их хэмжээний хөрөнгө шаардаж, хууль шүүхийн байгууллагыг өөрийн энэ атгаг санааны хэрэглүүр болгож байгаад маш их гомдолтой байна. Би өөрийн өнгөрүүлсэн бүхий л амьдралын турш ажил хөдөлмөр эрхэлж, үр хүүхдээ тэжээн тэтгэх, амьдрал ахуйгаа өөд нь татах ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан билээ. Гэтэл миний хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлсэн гэж худлаа ярьж байгаад маш их гайхаж байна. Миний бие Э.Дгийн нэхэмжлээд байгаа эд хөрөнгүүдийн эх үүсвэр болон хууль ёсны гэрээ, гэрчилгээ бичиг баримт зэрэг бүхий л үндэслэлээр өөрийн хууль ёсны өмч болохыг нотлох болно. Бусдын шударга хөдөлмөрийн үр шимийг зүгээр авах гэсэн Э.Дгийн атгаг санааг харж суух боломжгүй бөгөөд түүнд зүгээр өгсөн бүх хөрөнгүүдээ буцаан нэхэмжлах болно. Иймд Э.Дгийн нэхэмжлэл нь хуулийн болон бодит үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Л.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухай: 2012 оны 11 дүгээр сарын үед Э.Д нь дараа мөнгийг нь өгнө гэхээр нь Алион маркын машиныг Да хүрээ захаас би өөрийн албаны жолооч Эрдэнэбаярыг дагуулан явж 12 500 000 төгрөгөөр авсан. Голомтын цалингийн хадгаламжаас би мөнгийг нь гаргасан. Э.Д дараа нь манай байгууллагын ажилтан Цогтсайхан ахад 10 000 000 төгрөгөөр зарсан бөгөөд Э.Дгийн дансанд Цогоо 7 000 000 хийсэн үлдсэн 3 000 000 төгрөгийг намар нь мөн дансанд хийсэн. Нэг ч төгрөг надад өгөөгүй. Түүний дараа 2014 оны 1 дүгээр сарын үед Э.Д нь дараа мөнгийг нь өгнө гээд байхаар нь Сандвик ХХК-наас миний өөрийн хадгаламжийг барьцаалан зээлийг бэлэн мөнгө авч Пажеро маркын машиныг 13 000 000 төгрөг худалдан авсан. Э.Д нь өөрийн хүү Д.Даваанямын Хятад улсад 2012-2014 онд суралцсан сургалтын төлбөр 21 000 000 төгрөгийг дараа төлнө гэж хэлээд авсан. Уг мөнгийг миний бие Капиталаас  2012, 2013 оны сургалтын төлбөрийг 2014  оны төлбөрийг Хан-Уул дүүрэг дэх Хаан банкнаас миний бие шилжүүлсэн. Мөн 120 000 төгрөг шилжүүлсэн. Э.Д нь 2013 оны 12 дугаар сард өөрийн охин Долгорсүрэнг ОХУ-ын Улан-Удэ хотод гоо сайханыг сургалтанд суулгахын тулд зээлж 1 000 000 төгрөг авсан. Түүнийг эргүүлж өгөөгүй. Цуг ажилладаг Наранжаргал /99324646/ надаас 3 500 000 төгрөгийн зээл авч өгөхдөө 1 000 000 төгрөгийг авсан. 2013 онд Вьетнам улс явахдаа надаас 5 000 000 төгрөг авсан. Түүнийгээ эргүүлж өгөөгүй. 2013 онд Бээжингээс булган шуба авахдаа 2 500 000 төгрөг зээлсэн. Түүнийгээ өгөөгүй. 2015 онд 9 000 000 төгрөгөөр гараж бариулсан бөгөөд түүний мөнгийг Э.Д авсан. Төрсөн дүү Шоогийд хашаа байшин худалдан авч өгөхдөө 1 500 000 төгрөг зээлж авсан. Түүнийгээ өгөөгүй. Дээрх зээлсэн мөнгө бүгд ИХШХШТХ-д заасан нотлох баримтын хүрээнд бичгийн баримт болон гэрчийн мэдүүлгүүдээр бүгд нотлогдох бөгөөд баримт цуглуулж байна. Иймд нэхэмжлэлийн агуулгад дурдагдсан 66 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Э сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн  тухай: Миний бие 2012 онд Н.Нармандах гэдэг хүнээс лексус-470 гэдэг маркийн 25-58 УНЯ улсын дугаартай, мөнгөлөг өнгөтэй машиныг 59 500 000 төгрөгөөр худалдан авсан. Түүнийг нь Э.Д нь 2014 оны 8 дугаар сард машиныг чинь хүнд үзүүлээд ирье гэж хэлээд машины түлхүүр аваад ХУД-ийн 2 дугаар хороо, 86 дугаар байрны гаднаас машин авч явсан. Намайг машин авчирч өг гэхээр удахгүй авчирч өгнө, найзынхаа гаражид тавьсан байгаа удахгүй өгнө гэж хэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл авчирч өгөөгүй. Дараа нь миний машиныг Баянхошуунд өндөр цагаан залуу унаад явж байна гэж хүн хэлэхээр нь байгаа газар нь яваад очтол зугтаад алга болсон. Түүнээс хойш машинаа байнга нэхдэг бөгөөд нэхэх тоолонд өгнө гэдэг. Ингэсээр байгаад өдий хүрсэн болно. Э.Д нь ломбардад хүрээд ир, надад мөнгөний маш чухал хэрэг байна гээд уйлаад байхаар нь яваад очтол ломбардны хүүхэн сууж байсан. Харин Э.Д нь “...би ломбарданд машинг чин тавьчихсан чи нэг баримтанд гарын үсэг зурахгүй бол алдчих гээд байна” гэсэн. Харин ломбардны нутгийнх нь бололтой хүүхэн “...та сайн байна Даваагийн явуулсан хүн үү, хүрээд ирэв үү, энд гарын үсэг зурвал машиныг чин өгнө” гэсэн. Гэтэл машин өгөөгүй. Э.Дд өгнө гэсэн. Би гайхаад гарсан. Түүнээс хойш Э.Д мөн л сураггүй алга болсон. Ингээд миний бие уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар гомдол гаргахад 2 500 000 төгрөгөөр худалдан авах гэрээ хийсэн байх тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай гэсэн хариу өгсөн. Харин Энхбат миний бие ийм гэрээ хийгээгүй гэж бодож байгаа бөгөөд хууран мэхлэж гарын үсэг зуруулсан байж магадгүй. Тэгээд ч 2 500 000 төгрөгийн үнэтэй Лехсус-470 маркын машин гэж байхгүй болно. Улмаар Э.Д нь намайг хуурч мэхлэж хийсэн хэлцлийнхээ үндсэн дээр Даваасүрэн нь найз Баясгалантай 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөгөөр автомашин худалдах, худалдан авах хэлцэл, Баясгалан нь Төгсбилэгтэй 20 000 000 төгрөгөөр 2014 оны 9 дүгээр сарын 14-ний автомашин худалдах худалдан авах хэлцлүүдийг хийж миний машиныг зувчуулах арга хэмжээ авчээ. Дээрх хүмүүсийг мөн адил хууран мэхлэж машин зарсан байна. Надад олдсон, хавтаст хэргээс хуулсан материалаас дээрх 3 гэрээг авлаа. Үүнээс хойшхи гэрээг мэдэхгүй байна. Цаашилбал автотээврийн газрын бүртгэлээр уг машиныг 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр надаас Э.Дд шилжсэн байна. гэхдээ шилжүүлсэн гарын үсэг байхгүй. Дараа нь Э.Дгээс Баясгаланд, 2014 оны 9 дүгээр сарын 15-нд Баясгалангаас Төгсбилэгт, 2014 оны 11 дүгээр сарын 17-нд Төгсбилэгээс Зоригтбаатарт, Зоригтбаатараас хэн нэгэнд, тэр хүнээс нь Баярсайханд, 2014 оны 12 дугаар сарын 19-нд Баярсайханаас Батаад, 2014 оны 12 дугаар сарын 31-нд Батаагаас Болдбаатарт, 2015 оны 01 дүгээр сарын 07-нд Болдбаатараас Эрдэнэхуягт, Эрдэнэхуягаас Гарьдмагнайд тус шилжсэн байна. Миний мэдэж байгаагаар 10 эзэнд шилжсэн бөгөөд одоо хэнд хаана шилжсэн нь тодорхойгүй байна. Иймд 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2 500 000 төгрөгөөр автомашин худалдах, худалдан авах гэрээ нь хэлцэл хийх зорилгоор намайг хууран мэхлэж хийсэн тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлтэй байна. Иймд өөрчилсөн шаардлага нь Лексус-470 гэдэг маркын 25 -58 УНЯ улсын дугаартай, мөнгөлөг өнгөтэй машины өмчлөгч нь миний бие болохыг тогтоолгох, уг машиныг надад өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлээ дараах байдлаар өөрчилж байна. Автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсноор уг машиныг одоо эзэмшиж буй эзэмшигчээс надад өгөхийг даалгах, нэмэгдүүлж, өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага нь Л.Э, Э.Д нарын хооронд хийгдсэн гэх 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2 500 000 төгрөгөөр автомашин худалдах, худалдан авах гэрээ нь хэлцэл хийх зорилгоор намайг хууран мэхлэж хийсэн тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Лексус-470 гэдэг маркын 25-58 УНЯ улсын дугаартай, мөнгөлөг өнгөтэй машины өмчлөгч нь миний бие болохыг тогтоолгох, уг машиныг надад өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Э.Д нь хариуцагч Л.Эад холбогдуулан Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 320 330 000 төгрөг гаргуулах тухай үндсэн  нэхэмжлэлийн шаардлагыг, 66 500 000 төгрөг гаргуулах, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2 500 000 төгрөгөөр Лексус-470 маркийн  25-58 УНЯ дугаартай тээврийн хэрэгсэл худалдах- худалдан авах гэрээ нь хууран мэхлэж хийсэн тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Лексус-470 маркийн 25-58 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч болохыг тогтоолгох, уг тээврийн хэрэгслийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

         

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

      

           Нэхэмжлэгч Э.Д 1997 оноос 2014 оны 9 сар хүртэл Л.Этай хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хамт амьдарч байх хугацаандаа худалдаа наймаа хийсний үр дүнд бий болсон  СХД-ийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 12-28 тоот хашаа байшинг худалдаж олсон 35 000 000 төгрөгний орлогын 50 хувь болох 17 500 000 төгрөг, БГД-ийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 10-40 тоотын 2 өрөө орон сууцыг худалдаж олсон 100 000 000 төгрөгний орлогын 50 хувь болох 50 000 000 төгрөг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн 3 дугаар байрны, 17 тоотын 2 өрөө орон сууцыг худалдаж олсон 50 000 000 төгрөг, ХУД-ийн 2 дугаар хороо, 86-301 тоотын 3 өрөө орон сууцны урьдчилгаа 100 000 000 төгрөгний 50 хувь болох 50 000 000 төгрөг, Хаан банкин дахь Л.Эын нэрээр хадгалуулсан бидний дундын өмч болох 5429089103 тоот дансан дахь 305 660 000 төгрөгийн 50 хувь болох 152 830 000 төгрөг нийт 320 330 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Л.Э бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

           1.Э.Д, Л.Э нар 1998 онд танилцан 2014 оны 8 сар хүртэл хамт амьдарч байсан болох нь 2014.12.30-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ сэжигтэн Л.Э “Би эхнэр Э.Дтэй 1998 онд танилцаад Хан-Уул дүүргийн 1  дүгээр хороо 6-ийн 1 тоотод амьдарч байгаад тэр байраа зараад Зүүн Хараад байх 12 дугаар байранд 3 өрөө байр аваад хамт амьдарч байсан ....” гэх, 2015.01.19-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ гэрч Э.Д ”... Та ямар учраас хэзээ Л.Эаас салсан бэ гэж асуухад ... 2014 оны 8 сарын эхээр салсан... ”гэх, 2016.02.02-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ гэрч Э.Нямдолгор “ ... Л.Э манай аав, Даваасүрэнг танина. Сүүлд хамт амьдарсан хүн нь байгаа юм. ... 1998 оноос хойш ааваасаа тусдаа амьдарсан. Э.Д гэх хүн гарч ирснээс хойш ...”, Ү-1307001773 эрхийн бүртгэлийн дугаартай, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Э.Д, Л.Э, Ү-2205017787 эрхийн бүртгэлийн дугаартай хөрөнгийн  өмчлөгч нь Л.Э, Э.Д  нар болох нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр, Сэлэнгэ аймаг Мандал сум Баянсуудал 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоор хамтын амьдралтай болсон нь тус тус  тогтоогдож байх бөгөөд хариуцагч Л.Э нэхэмжлэгч Э.Дтэй тогтвортой хамтын амьдралтай байгаагүй манайд ирэн очин явдаг эмэгтэй гэх шүүхэд гаргаж буй татгалзал нь эдгээр баримтуудаар няцаагдаж байна.  /1 хав.х-ийн 13,15,152-153, 155-156,194-195, 200/

 

           Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Боржигин овогт Эрдэнэцогтын Даваасүрэн  Боржгин овогт Лхагважавын Энхбат нарыг 1998 оноос 2014 оны 8 сарын 01-ийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           2.Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хороо Баруун Баян-Уулын 12 дугаар гудамж 28 тоот хашаа байшин нь Л.Эын өмчлөлийн хуваарьт хөрөнгө болох нь 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, Ү-2201014131 эрхийн бүртгэлийн дугаартай,  2005 оны 3 дугаар сарын 07 өдрийн 000136785 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр, Г-2201016518 эрхийн бүртгэлийн дугаартай 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 000079987 дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул уг эд хөрөнгийг дундаа хэсгээр хамтран өмчлөгч гэж үзэн ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. /1 хав.х-131, 134, 135,140/

 

           3.Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 86 дугаар байр 301 тоот орон сууцыг 2013 оны 7 дугаар сарын 31-ны өдөр Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээг гүйцэтгэгч талаас Сепхеюс групп лимитед ХХК захиалагч талаас Л.Э байгуулсан бөгөөд уг орон сууцыг нэхэмжлэгч хамтран өмчилдөг болохоо баримтаар нотлоогүй байх тул уг орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна./1 хав.х-19-21 дүгээр тал/

 

         4.Хаан банкин дах Л.Эын  нэр дээр хадгалуулсан бидний дундын өмч болох 5429089103, 5429164456 тус тус тоот дансан дахь хадгаламжнаас ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь  2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5429089103 тоот данс эзэмшихээр данс эзэмшигчээс өгсөн мэдээлэлд Л.Э байх ба хамтран өмчлөгч ба хамтран данс эзэмшигч гэх хэсэг хоосон бөглөөгүй, мөн данс эзэмших гэрээнд данс эзэмшигч Л.Э хамтран данс эзэмшигч гэх хэсэг хоосон бөглөөгүй, 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Мөнгөн хадгаламжийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд данс эзэмшигч Л.Э, баталгаат гарын үсэгт Л.Э, 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 5429164456 тоот данс эзэмшихээр данс эзэмшигчээс өгсөн мэдээлэлд Л.Э байх ба хамтран өмчлөгч ба хамтран данс эзэмшигч гэх хэсэг хоосон бөглөөгүй, мөн данс эзэмших иргэдийн хугацаат хадгаламжийн гэрээнд данс эзэмшигч Л.Э хамтран данс эзэмшигч гэх хэсэг хоосон бөглөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байх тул уг хоёр хадгаламжийн дансны мөнгөн хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. /1 хав.х-120-130 дугаар тал/

 

           5.Харин Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 10 дугаар байр 40 тоот 29 м.квадрат талбайтай,  2 өрөө орон сууцны зориулалттай, Ү-2205017787 эрхийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө нь Л.Э, Э.Д нарын өмчлөлийн эд хөрөнгө болох нь 000124803 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээгээр тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзал няцаагдаж байна./1 хав.х-15, 131  дүгээр тал/

 

           Мөн  Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 10 дугаар байр 40 тоот, 29 м.квадрат талбайтай,  2 өрөө орон сууцны зориулалттай, Ү-2205017787 эрхийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр өмчлөгч Л.Э, Э.Д нар худалдаж, гэрээний дагуу төлбөрийг Л.Э авсан болох 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээний 3-т “ ... 30 000 000 төгрөгийг хүлсээн авсан Л.Э, хүлээлгэн өгсөн Т.Болдбаатар”,  мөн орон сууцны төлбөр болох 100 000 000 төгрөгийг Л.Эын Хаан банкны дансруу шилжүүлсэн болох Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус нотлогдож байна. /1 хав.х-14, 116 дугаар тал/

 

          6.Сэлэнгэ аймаг Мандал сум 2 дугаар багийн Тост өргөө хотхоны 3 дугаар байрны 17 тоот  48 м.квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, Ү-1307001773 эрхийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө нь Л.Э, Э.Д нарын өмчлөлийн эд хөрөнгө болох нь 000189875 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээгээр тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзал няцаагдаж байна./1 хав.х-13  дугаар тал/

    

           Сэлэнгэ аймаг Мандал сум 2 дугаар багийн Тост өргөө хотхоны 3 дугаар байрны 17 тоот  48 м.квадрат талбайтай,  2 өрөө орон сууцны зориулалттай, Ү-1307001773  эрхийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр өмчлөгч Л.Э, Э.Д нар Б.Уртнасанд худалдаж, гэрээний дагуу төлбөрийг Б.Уртнасангаас  Л.Э авсан болох нь 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн төлбөр гүйцэтгэх баримт, төлбөрийн баримт, гүйлгээний FJB 1404520718787  дугаар баримтаар авсан болох нь нотлогдож байх бөгөөд уг орон сууцны ногдох хэсгийг нэхэмжлэгчид өгсөн талаар  баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. /1 хав.х-159-160,162,163 дугаар тал/

 

           Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д  “ Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно”, мөн хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д “Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй ” гэж тус тус зааснаар хариуцагч Л.Э нь нэхэмжлэгч Э.Дд ногдох хэсгийг өгсөн баримт хэрэгт авагдаагүй байх тул Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 10 дугаар байр 40 тоот, 29 м.квадрат талбайтай,  2 өрөө орон сууцны зориулалттай, Ү-2205017787 эрхийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг ногдох 50 000 000 төгрөг, Сэлэнгэ аймаг Мандал сум 2 дугаар багийн Тост өргөө хотхоны 3 дугаар байрны 17 тоот  48 м.квадрат талбайтай,  2 өрөө орон сууцны зориулалттай, Ү-1307001773  эрхийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн ногдох хэсэг 25 000 000 төгрөг, нийт 75 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын  245 330 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        

          Хариуцагч Л.Э 2012 оны 11 дүгээр сард Алион маркийн машиныг 12 500 000  төгрөгөөр , Пажеро маркийн машиныг 13 000 000 төгрөгөөр тус тус худалдаж авч, уг мөнгийг Э.Д өгөөгүй, Э.Дгийн хүү Д.Даваанямын  сургалтын төлбөр 21 000 000 төгрөг, охин Долгорсүрэнгийн сургалтын төлбөр 1 000 000 төгрөг, цуг ажилладаг Наранжаргал  надаас 3 500 000 төгрөгийн зээл авсан уг зээлийн төлбөрөөс авсан 1 000 000 төгрөг,  Вьетнам улс явахдаа авсан 5 000 000 төгрөг,  булган шуба авахуулсан 2 500 000 төгрөг, гараж бариулсан 9 000 000 төгрөг, төрсөн дүү Шоогийд хашаа байшин худалдан авахад зээлсэн 1 500 000 төгрөг нийт 66 500 000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч  хууран мэхэлж 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр худалдах- худалдан авах гэрээ байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Лексус-470  маркийн 25-58 УНЯ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн өмчлөгч болохыг тогтоолгох, уг тээврийн хэрэгслийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

           Хариуцагч Л.Э нь Алион маркийн тээврийн хэрэгсэл 12 500 000 төгрөгөөр, Пажеро маркийн тээврийн хэрэгслийг 13 000 000 төгрөгөөр худалдан авч Э.Дд өгсөн гэх үйл баримт, Э.Даваанямын сургалтын төлбөр 21 000 000 төгрөг, Э.Долгорсүрэнгийн сургалтын төлбөр 1 000 000 төгрөгийг Э.Дд өгсөн гэх үйл баримт, Наранжаргалд зээлсэн төлбөрөөс 1 000 000 төгрөг Э.Д авсан гэх үйл баримт, Вьетнам улс явахдаа  5 000 000 төгрөг Э.Д зээлсэн гэх үйл баримт, булган шубны үнэ 2 500 000 төгрөг Э.Д зээлсэн гэх үйл баримт, гараж барихад  9 000 000 төгрөг Э.Д зээлсэн гэх үйл баримтууд хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжилсэн 66 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

          Нэхэмжлэгч Э.Дтэй  2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр худалдах- худалдан авах гэрээ байгуулсан  үйл баримтыг хариуцагч Л.Э хууран мэхэлж уг гэрээг байгуулсан гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үнэдэслэлээ тайлбарлаж, сөрөг нэхэмжлэл гаргасан бол түүний өмгөөлөгч Л.Батжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Л.Э Лексус-470  маркийн 25-58 УНЯ улсын дугаартай машины үнийг мэдэхгүй ноцтой төөрөгдөн нэхэмжлэгч Э.Дд худалдсан байх тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг гаргаж байна гэж тайлбарладаг.

 

          Хариуцагч Л.Э нь нэхэмжлэгчид 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлээр Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийг 2 500 000 төгрөгөөр худалдаж, гэрээний төлбөрийг хариуцагч авсан, тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч хүлээн авсан үйл баримт хүсэл зоригийн илэрхийллийг дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдах авах гэрээний харилцаа үүссэн  байна./хх-ийн 2 хав.х-92/

 

         Хариуцагч Лексус-470 маркийн 25-58 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э.Д хуурч мэхлэн, залилан авсан гэх үйлдийг цагдаагийн байгууллагаар шалгаж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан  2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1254 дугаар тогтоолоор тогтоогдож байна. /2 хав.х-89 дүгээр тал/

         Хариуцагч Л.Э  Лексус-470  маркийн 25-58 УНЯ тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг мэдэхгүйгээс нотцой төөрөгдөн нэхэмжлэгч Э.Дд худалдсан гэх үйл баримт түүний шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тайлбараар “...Нармандах гэдэг хүнээс Лексус-470 гэдэг  маркийн 25-58 УНЯ улсын дугаартай, мөнгөлөг өнгөтэй машиныг 59 500 000 төгрөгөөр худалдан авсан...” үгүйсгэгдэж байх ба уг тээврийн хэрэгслийг худалдах-худалдан авах гэрээ хийхэд ноцтой төөрөгдсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул  Иргэний хуулийн 58 дугаар зүйлд хамаарагдахгүй  болно.

 

           Иймд шүүх худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд хэлцлийн үр дагавар болох тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох, тээврийн хэрэгслийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

           Нэхэмжлэгч Э.Д хамтын амьдралтай байсныг тогтоолгох  нийт 320 330 000 төгрөг гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 1 759 600 төгрөг,  хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагад 70 200 төгрөг  улсын тэмдэгтийн хураамжинд нийт 1 829 800 төгрөгийг улсын төсөвт  төлөхөөс 1 250 000 төгрөг төлсөн үлдэх 579 800 төгрөгийг улсын төсөвт төлөх байснаас үндсэн нэхэмжлэлийн шаардлагад 75 000 000 төгрөг хангасан хэмжээгээр хариуцагч 532 950 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх бөгөөд зөрүү  46 850 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын төсөвт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч 66 500 000 төгрөг, 2 500 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагад нийт 502 950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх мөн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг шаардлагадаа 70 200 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд нийт 573 150 төгрөг төлөхөөс урьдчилан 1 001 450 төгрөгийг төлсөн. Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчид 532 950 төгрөг төлөх ба илүү төлсөн 428 300 төгрөгийг улсын төсөвт үлдээж зөрүү улсын тэмдэгтийн хураамжинд 104 650 төгрөгийг хариуцагч Л.Эаас гаргуулж улсын төсөвт оруулах зүйтэй байна.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлйин 135.2.14-т зааснаар Боржигин овогт Эрдэнэцогтын Даваасүрэн, Боржгин овогт Лхагважавын Энхбат нарыг 1998 оноос 2014 оны 8 сарын 01 хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д тус тус зааснаар хамтран өмчлөх дундын хөрөнгөнд ногдох 75 000 000 төгрөгийг хариуцагч Л.Эаас гаргуулж нэхэмжлэгч Э.Дд олгож, үлдэх 245 330 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хуудийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.1, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 66 500 000 төгрөг гаргуулах,  2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн худалдах-худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Лексус-470  маркийн 25-58 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох, Лексус-470  маркийн 25-58 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах тус тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1 250 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэмж улсын тэмдэгтийн хураамжинд 46 850 төгрөгийг нэхэмжлэч Э.Дгээс гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1 001 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэмж улсын тэмдэгтийн хураамжинд 104 650 төгрөгийг хариуцагч Л.Эаас гаргуулж  улсын төсөвт тус тус оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                                    

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ