Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2015/0590

 

Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Т.Сын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр,нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Т.С, Д.Л, О.Ц, хариуцагч татварын улсын байцаагч Р.Д, М.С, Д.Ө, Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 606 дугаар шийдвэртэй, Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Р.Д, татварын улсын байцаагч М.С, Баянгол дүүргийн Т байцаагч Д.Ө, Х дүүргийн Т байцаагч Б.Б нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагч татварын улсын ахлах байцаагч Р.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарын давж заалдах гомдлоор, шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татварын улсын байцаагч нарын 0003808 дугаар актад дурдсан зөрчлийн хувьд актын тоох хэсэгт дурдсанаар Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.1.4, 24 дүгээр зүйлийн 24.2.5-д заасныг үндэслэн 42,242,213.1 мянган төгрөгийн нөхөн татвар, 21,362,137.2 мянган төгрөгийн хүү, шинэчлэн найруулсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-т заасныг үндэслэн 3,652,256.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 1,095,677.0 мянган төгрөгийн торгууль, 1,490,123.9 мянган төгрөгийн алданги, нийт 69,842,407.8 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан.

Иймд Татварын улсын байцаагч нарын тоосон 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0003808 дугаар актын тоох хэсгийн 1, 2, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, татвар тоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг өөрчлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Р.Д, М.С, Баянгол дүүргийн т байцаагч Д.Ө, Х дүүргийн т байцаагч Б.Б наршүүхэд гаргасан тайлбартаа: Ч ХХК-ийн 2010-2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгахад татварын хууль тоомжийг зөрчсөн нийт 337,406,278.2 мянган төгрөгийн зөрчил илэрсэн тул татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0003808 дугаар актаар нөхөн татвар, хүүд нийт 69,842,407.8 мянган төгрөгийн төлбөрийг тоосон.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл татвар төлөгчийн гомдлыг хүлээн д 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 0003808 дугаар актыг хэвээр баталсан гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 606 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Татварын ерөнхий /1992 он/ хуулийн 2 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5, Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай /1992 он/ хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 1 дэх хэсгийн 1, 5 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7/ в, г-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Р.Д, татварын улсын байцаагч М.С, Баянгол дүүргийн т байцаагч Д.Ө, Х дүүргийн т байцаагч Б.Б нарын тоосон 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0003808 дугаар актын тоох хэсгийн 1 /а, б, в/, 2 /а, б-ийн үлдэх хэсэг 87,787.6 мянган төгрөг/, 4 дэх хэсгээр тус бүр нийт нөхөн татвар 45,848,197.6 мянган төгрөг, хүү 20,574,315.4 мянган төгрөг, торгууль 1,095,677.0 мянган төгрөг, алданги 1,490,123.9 мянган төгрөг, нийт 69,008,313.9 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, Д.Б нар "0003808 дугаар актын тоох хэсгийн 2.6-д холбогдох 46,272.2 мянган төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч татварын улсын ахлах байцаагч Р.Д түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарын давж заалдах гомдолдооНийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 606 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Шинжээчийн дүгнэлтэд 522,735.0 мянган төгрөгийг Б ХХК, Г ХХК, О ХХК-ийн тээврийн хөлснөөс тус тус суутган тооцсон байна. Уг төлбөрийг Тээврийн зардал дансанд бүртгэж, дээрх тээврийн компаниудтай тооцоо нийлж, баталгаажуулсан байна гэжээ. Энэхүү дүгнэлт нь компаниудын тооцоо нийлсэн акт, харилцах дансны хуулгын түүвэр зэрэгт үндэслэсэн байх ба нэхэмжлэгч дээрх зардлыг давхар тайлагнаагүй болох нь нотлогдож байх бөгөөд нэгэнт тээвэрлэгч компанийн өмнөөс гадаад ажиллах иргэдтэй холбоотой төлбөр хураамжийг төлсөний дараа тээврийн хөлснөөс суутгаснаар бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчлигээний төлбөрт хамаарч байхад зөрчилд тооцсон нь үндэслэлгүй байна гэсэн шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: Ч ХХК нь 2010-2012 онуудад БНХАУ-ын Баяннуур аймгийн Баюун тээврийн компанитай нүүрс тээвэрлүүлэх 35,188,321.1 мянган төгрөгийн гэрээ байгуулж, тус компани руу 38,219,566.7 мянган төгрөгийн нүүрсний тээврийн хөлсийг БНХАУ дахь юанийн харилцах данснаас шилжүүлсэн байна . Үүнд: Нийт гэрээний дүн 35,188,321.1 мянган төгрөг, шилжүүлсэн дүн 38,219,566.7 мянган төгрөг байна.

БНХАУ-ын Баяннуур аймгийн Баюун тээврийн компани руу шилжүүлсэн нүүрсний тээврийн хөлс 38,219,566.7 мянган төгрөгийн үнийн дүнд 2007 оны нүүрсний тээврийн хөлсний үлдэгдэл 1,003,871.7 мянган төгрөг болон ханшийн зөрүү орсон байна. Тус компанийн ажил гүйцэтгүүлсэн, нүүрс борлуулсан ажлын хөлсийг шалгахын тулд 2010 онд 35, 2011 онд 26, 2012 онд 41 нийт давхардсан тоогоор аж ахуйн нэгж, иргэдтэй байгуулсан 102 гэрээг авсан. Энэ бүх гэрээг жагсаалтаар бидэнд хүлээлгэж өгсөн ба санхүүгийн баримт материалтай тулган шалгасан болно.

Шинжээчийн дүгнэлтэд дурдсан Б ХХК, Г ХХК, О ХХК-тай байгуулсан гэрээ байхгүй байсан. Гэхдээ

Г ХХК руу 2011 оны 09 сарын 22-нд ажлын хөлс 186,263.0 мянган төгрөг,

Баянболор ХХК руу 77,891.8 мянган төгрөг, 10 сарын 21-нд 3,386.6 мянган төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 11-нд Чинхуа Шинжаа компанийн өмнөөс 43,804.0 мянган төгрөг,

Ом Цагаан Шонхор руу 2012 оны 05 дугаар сард 3 хүний визний төлбөр 10,153.8 мянган төгрөгийг Хны Улаанбаатар дахь харилцах данснаас тус тус шилжүүлсэн байна.

Гэтэл ажлын хөлснөөс суутгаж авсан гэх шинжээчийн гаргаж ирсэн дүн нь шилжүүлсэн гэрээт ажлын хөлснөөс их байгаа болно.

Нэхэмжлэгч нь БНХАУ-аас 2010 онд оруулж ирсэн давхардсан тоогоор 157 хятад ажилчдын виз, ажлын байрны төлбөр 300,672.0 мянган төгрөг, 2011 онд давхардсан тоогоор 884 хятад иргэний ажлын байрны төлбөр 716,750.0 мянган төгрөг, визний хураамж 180,723.7 мянган төгрөг, 2012 онд давхардсан тоогоор 260 хятад иргэний 259,315.9 мянган төгрөгийг 12 дугаар сард 3 удаа тасалж шилжүүлснийг хоорондын тооцоонд авлага үүсгэн, 43,215.0 мянган төгрөгийн визний зардлыг үйл ажиллагааны зардалд бичсэн байна.

Татварын улсын байцаагчид нь тус компанийн гадаадаас ажилчид оруулж ирэх квотыг үндэслэн 2010 онд 76 хүнд ноогдох 103,680.0 мянган төгрөг, 2011 онд 76 хүнд ноогдох 375,840.0 мянган төгрөг, 2012 онд гүйцэтгэлээр гарсан 43,215.0 мянган төгрөг, нийт 522,735.0 мянган төгрөгийн зардлыг зөрчил гэж үзэхээр тооцоолол хийж, актанд тусгасан.

Гэтэл шинжээчийн бодит байдалд нийцээгүй, үндсэн баримтад тулгуурлалгүй зөвхөн татварын байцаагчийн тооцсон 522,735.0 мянган төгрөг гэж гаргасан дүгнэлтийг шүүх үндэслэсэн нь буруу шийдвэр болсон гэж үзэж байна.

2. Экспортоор борлуулсан нүүрсний орлогыг дутуу тооцож, татвар ногдох орлогоо бууруулсан 2010 онд 59,046,640.9 мянган төгрөг, 2011 онд 164,434,748.1 мянган төгрөг, 2012 онд 46,918,654.0 мянган төгрөг нийт 270,400,043.0 мянган төгрөгийн зөрчилд 40,560,006.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 20,280,003.2 мянган төгрөгийн хүү ногдуулсан.

Монголын алт ХХК, Ч ХХК-иуд Монгол талын нэг хөрөнгө оруулагч, нэг үүсгэн байгуулагчтай, зэрэгцээ орших уурхайнуудаас нүүрс олборлож, БНХАУ-ын Чинхуа группэд нүүрсээ экспортолдог аж ахуйн нэгжүүд юм. Гэтэл борлуулж буй нүүрсний үнэ нь харилцан адилгүй байсан. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын уул уурхайн татварын бодлого хэрэгжүүлдэг мэргэжлийн хэлтэс болох Эрдэс баялгийн татварын хэлтэс ажиллагаа явуулж, тухайн үнийг тодорхойлон баталгаажуулсан. Уг хэлтэс нь олон улсын стандартад нийцсэн дүгнэлтүүдийг гаргадаг газар юм.

3. Экспортолсон нүүрсний борлуулалтын орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж, төсөвт төлөхдөө 2010 онд 5,845,955.2 мянган төгрөг, 2011 онд 1,828,498.7 мянган төгрөг, 2012 онд 12,734,107.3 мянган төгрөг, нийт 20,408,561.2 мянган төгрөгийн тооцооллын алдаа гаргасан байсан.

Ч ХХК нь Засгийн газартай байгуулсан твортой байдлын гэрээний биелэлтийг дүгнэхдээ Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Засгийн газрын 88 дугаар тоолыг баримталсныг харилцан хүлээн зөвшөөрсөн. Учир нь нь уг компани тоолын дагуу төлбөр хураамжаа ногдуулж, гэрээнд өөрчлөлт оруулаагүй болно.

4. Лун Шөн ХХК нь БНХАУ-ын татвар төлөгч аж ахуйн нэгж гэдэг нь тоогдоогүй тус компанийн хувьд Монгол Улсад төлж буй ямар нэгэн татвар хураамж биш, харин бусдыг татвар төлөхөөс зугтах боломжийг олгож байна.

 

5. Үйл ажиллагааны бус зардал гэж аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхөөр тайлагнаж, улсын төсөвт татвараа төлсөн энэ зөрчил дээр шүүх татварын ногдолыг үгүйсгэж, татвар ногдох орлогоос хасагдах зардал гэсэн нь төлсөн татварыг төсвөөс буцааж авах шийдвэр болж гайхшрал төрүүлээд байна.

 

Татварын улсын байцаагч үйл ажиллагааны бус зардал дансанд байгаа хувь хүнд өгсөн шууд бус орлогод хувь хүний орлогын албан татвар, хүү, торгууль ногдуулсан нь аж ахуйн нэгжийн төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай хольж хутгасан шийдвэр гаргасан. Шүүх 877,876.0 мянган төгрөгийг хасагдах зардал байна гэж үзэхээр шийдвэрлэвэл уг шийдвэрээр нэхэмжлэгч төсөвт тайлагнаж төлсөн татвараасаа 219,469,0 мянган төгрөгийг буцааж авахаар болж байгаа юм.

Энэ нь шүүгч уг зөрчлийн утгыг ойлголгүй ийм шийдвэр гаргасан байх л гэж бодож байна.

6. Л*******д түрээсийн төлбөр, Баяннуур машин техникийн компанид нүүрс тээвэрлэлтийн ажлын хөлс нийт 36,522,566.6 мянган төгрөгийг шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу татварыг суутган цаашид улсын төсөвт төвлөрүүлэх нь татвар төлөгчийн үүрэг биш, суутгагчийн үүрэг юм. Учир нь уг татвар тухайн аж ахуйн үйл ажиллагаатай хамааралгүй юм. Суутгагчийн үүргээ биелүүлээгүйгээс бусдад татвараас зугтах боломжийг олгож байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 606 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийн нөхцөл байдлыг тооход ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Татварын ерөнхий газрын Улсын төсөв орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Р.Д, татварын улсын байцаагч М.С, Баянгол, Х дүүргийн Т байцаагч Д.Ө, Б.Б нар Ч ХХК-ийн 2010-2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 337,406,278.2 мянган төгрөгийн зөрчилд 69,842,407.8 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ, 70 дугаар зүйлийн 70.3-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна гэж заажээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Б ХХК, Г ХХК, О гэх Монгол Улсад бүртгэлтэй 3 компанийн хувьд зөвхөн манай компанийн олборлосон нүүрсийг зөөх үйлчилгээ үзүүлсэн байхад ийнхүү бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөрийн зардлыг хасагдах зардлаар тооцоогүй, мөн харилцан хамаарал бүхий аж ахуйн аж ахуйн нэгжид нүүрс экспортлохдоо зах зээлийн бус үнээр арилжсан тул жишгээр буюу шууд бус аргаар татвар ногдуулсан гэх боловч актад татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлсон талаар дурдалгүйгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тодорхойлоход ашигладаг биржийн үнийг шууд ашигласан нь хууль бус, Засгийн газрын 2012 оны 74 дүгээр тоолоор нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох жишиг үнийг экспортын гэрээний үнээр тооцох шийдвэр гарсан байхад танайх Твортой байдлын гэрээтэй тул энэ тоол хамаарахгүй гэж дүгнэн 2012 онд 12,734,107.3 мянган төгрөгийн борлуулалтын зөрүү гарган нөхөн татвар хүү ногдуулсан нь үндэслэлгүй, БНХАУ-д бүртгэлтэй Баяннуур тээврийн компани нүүрс тээвэрлэлтийн орлогодоо Монгол Улсад татвар төлөхгүй ба Ч ХХК нь уг татварыг суутгах үүрэггүй, Л******* нь манай компанид тоног төхөөрөмж түрээслэх үйлчилгээ үзүүлж байсан тул Монгол Улсад орлогын албан татвар төлөхгүй, манайх суутгагчийн үүрэг хүлээхгүй, БНХАУ-ын иргэн Жоу Шью Шанд шилжүүлсэн зардал нь хөрөнгө эзэмшигчдээс тоосон хэмжээний захиргааны зардал байхад татвар ногдуулсан нь буруу... гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...өөрийн ажлын байранд хамааралгүй БНХАУ-аас оруулж ирсэн ажилчдын виз, ажлын байрны төлбөртэй холбоотой зардлыг өөрийн компанийн үйл ажиллагааны зардал гэж татвар ногдох орлогоос хассан байх боловч тус компани жилд 76 гадаадын иргэн авч ажиллуулах квоттой тул үүнд ногдох зардлыг тооцож, үлдсэн зардлыг тус компанийн үйл ажиллагааны зардал биш гэж үзсэн, мөн олборлосон нүүрсээ өөрийн компанийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын Чинхуа группд борлуулахдаа Засгийн газраас зарладаг биржийн үнэ, Сэхэ боомтын зах зээлийн үнэ, МАК ХХК-ийн борлуулалтын үнэтэй харьцуулахад доогуур байсан, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Засгийн газраас зарласан үнээр биш, гэрээний үнээр тооцсон нь буруу, Л*******ас тоног төхөөрөмж түрээсэлсний төлбөрийг тус компанид шилжүүлсэн боловч уг компани аль улсын татвар төлөгч болох нь тодорхойгүй тул нөхөн татвар ногдуулсан, Твортой байдлын гэрээ нь зөвхөн нэхэмжлэгч компанид хамаарах тул ӨМӨЗО-ны Баяннуур автотээврийн компанид шилжүүлсэн тээврийн хөлсөнд татвар ногдуулсан, БНХАУ руу хувь хүнд мөнгө шилжүүлэхдээ дараа тайлангаар олгож байгаа мэт дүр эсгэсэн бичилт хийж шилжүүлсэн орлого нь хувь хүний шууд бус орлого тул хувь хүний орлогын албан татварыг суутган тооцсон, Ч ХХК нь татвар төлөгч бус харин суутгагчийн үүрэгтэй ... гэж маргажээ.

Актын 1 дэх хэсгийн а, б, в-д заасан зөрчлийн талаар:

1.Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0003808 дугаар актын зөрчлийн жагсаалтын 1 хэсгийн а-д өөрийн ажлын байранд хамааралгүй БНХАУ-аас оруулж ирсэн ажилчдын виз, ажлын байрны төлбөр гэж 522,735.0 мянган төгрөгийн зөрчилд нөхөн татвар, хүү ногдуулжээ.

Энэхүү зөрчлийг нэхэмжлэгч ...Б ХХК, Грандзам транс ХХК, Омцагаан шонхор ХХК гэсэн 3 компанийн гадаадын харьяат жолооч нарын виз ажлын байрны төлбөрийг ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэг байсан компаниудтай байгуулсан Ачаа тээвэрлэлтийн гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.3-д ачаа тээврийг хурдан шуурхай зохион байгуулах үүднээс улсын төсөвт төвлөрөх гадаад ажиллах иргэдтэй холбоотой төлбөр хураамжийг тээвэрлэгч компанийн өмнөөс шууд улсын төсөвт төвлөрүүлж, дараа нь ачаа тээврийн үнээс хасч тооцно гэж заасны дагуу дээрх 3 компанийн өмнөөс төсөвт шилжүүлж, ачаа тээврийн үнээс тооцсон гэж, хариуцагч тус компани квотоор жилд 76 гадаадын иргэн авч ажиллуулж болохоор байна гэж тооцож, үлдсэн зардалд татвар ногдуулсан гэж тус тус тайлбарлажээ.

Иймд гэрээ болон актанд дурдсан ажилчдын ажлын байрны төлбөр, хураамж гэдэгт юуг хамааруулж байгаа, тээврийн үйлчилгээ үзүүлэх болон төлбөр хураамжийг талууд гэрээнд хэрхэн зохицуулсан, гадаадын харьяат жолооч нар нь Монгол Улсад ямар хугацаатай байсан, Монгол Улсад оршин суугч албан татвар төлөгч мөн эсэх зэргийг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн зүгээс дээрх компаниудын БНХАУ-аас оруулж ирсэн ажилчдын виз, ажлын байрны төлбөр гэх 522,735.0 мянган төгрөгийн төлбөрийг ямар учраас нягтлан бодох бүртгэлдээ тээврийн зардал дансанд тусгасан болон эдгээр компанийн ажилтнуудтай холбоотой зардлыг нэхэмжлэгч компани татвар ногдох орлогоос хасч тооцох эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

2.Татварын улсын байцаагч нар актын зөрчлийн жагсаалтын 1 дэх хэсгийн б,в-д экспортоор борлуулсан нүүрсний орлогыг дутуу тооцож, татвар ногдох орлогыг бууруулсан, экспортолсон нүүрсний борлуулалтын орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй гэж 290,808,604.2 мянган төгрөгийн зөрчилд 41,070,220.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 20,535,110.2 мянган төгрөгийн хүү ногдуулжээ.

Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан, бүртгэл хөтлөөгүй буюу дутуу хөтөлсөн, эсхүл бүртгэл, татварын тайлан гаргаж өгөөгүй нь нотлогдсон тохиолдолд татварын алба тухайн татвар төлөгчийн татварын ногдлыг дор дурдсан шууд бус аргаар тодорхойлно гээд 48.1.2-т жишиг үнийн арга, мөн зүйлийн 48.5-д Татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагааг тухайн орон нутагт эрхэлж буй татвар төлөгч байгаа бол түүний, байхгүй бол ойролцоо орон нутагт орших хэд хэдэн татвар төлөгчийн үйл ажиллагаа, орлого зарлагын буюу бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдол тодорхойлохыг жишиг үнийн арга гэнэ гэж заажээ.

Энэхүү хуулийн зохицуулалтаас үзвэл татвар төлөгч тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн болох нь нотлогдсон тохиолдолд татварын улсын байцаагч жишиг үнийг хэрэглэх бөгөөд ийнхүү жишиг үнийг гаргахдаа татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагааг тухайн орон нутагт эрхэлж буй татвар төлөгч байгаа бол түүний, байхгүй бол ойролцоо орон нутагт орших хэд хэдэн татвар төлөгчийн үйл ажиллагаа, орлого зарлагын буюу бусад бодит тооцоонд үндэслэн татвар ногдох орлогыг тодорхойлох үүрэгтэй байна.

Гэтэл татварын байцаагч нар Ч ХХК-тай ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагааг тухайн орон нутагт явуулж буй татвар төлөгчийн орлого, зарлага, бусад тооцоонд үндэслэн жишиг үнийг нарийвчлан судлан тоолгүй төлбөр тоожээ. Хуульд зааснаар татвар төлөгч бодит бус үнэ хэрэглэсэн гэдгийг татварын байцаагчид өөрсдөө нотлох үүрэгтэй бөгөөд үүний үндсэн дээр жишиг үнийг хуульд заасан журмаар тооцож гаргаагүй байгаа нь хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006/ оны хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар харилцан хамаарал бүхий этгээдүүд хоорондоо зах зээлийнхээс хямд...үнээр бараа борлуулсан...бол татварын алба нь харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн...бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын зах зээлийн үнийг жишиг болгон албан татвар ногдох орлогыг тодорхойлох ёстой.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл Монгол-Хятадын хамтарсан Ч ХХК-ийн дүрмээр тус компанийн 50%-ийг БНХАУ-ын хуулийн этгээд Чин Хуа корпораци, 50%-ийг Монгол Улсын иргэн Б.Н эзэмшдэг байх тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар харилцан хамаарал бүхий этгээд-үүдийн хооронд дээрх гэрээнүүд хийгдсэн эсэх, хэрвээ хийгдсэн гэж үзвэл татвар ногдох орлогыг хэрхэн тодорхойлох зэргийг тодруулах зайлшгүй шаардлагатай.

Өөрөөр хэлбэл Ч ХХК нь хууль тоомжийн дагуу татвар ногдох зүйл, төлөх татварын хэмжээг тодорхойлсон баримтыг бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэл хөтлөх, татварын алба нь татвар төлөх баримтыг бүрдүүлэх, бүртгэл хөтлөх зэрэг Татварын ерөнхий хуулийн 44.1, 44.3-д заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь нүүрс экспортлоход хэдий хэмжээний зардал гаргасан гэдгээ нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Монгол улсын хуулийн этгээд Ч ХХК нь БНХАУ-ын хуулийн этгээд болох ӨМӨЗО-ны Алшаа аймаг Эзнээ хошууны Чинхуа-МАК-Нарийн сухайт Экспорт Импортын худалдааны ХХК-тай Нарийнсухайтын уурхайн нүүрс борлуулах гэрээ-г, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Ч ХХК нь Ч ХК, Э ХХК, Ф ХХК, Ш******* ХК, Н******* ХК, ӨМӨЗО-ны Х******* ХХК, Х******* ХК, Н******* ХК, Х******* ХХК, Р******* ХК зэрэг 15 компанитай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан байх бөгөөд Твортой байдлын гэрээ-ний 6.12-д Хөрөнгө оруулагч нь Нарийн сухайт-ын нүүрсний уурхайгаас олборлосон нүүрсээ БНХАУ-ын зах зээлд экспортлохдоо БНХАУ-ын зах зээлийн үнээр борлуулах арга хэмжээ авахаар заасан байх тул энэ талаарх баримтыг цуглуулах нь зүйтэй.

Актын 2 дахь хэсгийн а, б, 4 дэх хэсэгт заасан зөрчлийн талаар:

3.Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0003808 дугаар актын зөрчлийн жагсаалтын 2 дахь хэсгийн а, 4 дэх хэсгүүдэд 2011 онд Л*******д түрээсийн төлбөр, Баяннуур машин техникийн компанид нүүрс тээвэрлэлтийн ажлын хөлс шилжүүлэхдээ орлогын албан татвар төсөвт төлөөгүй, түүнчлэн дээрх төлбөрийг шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй зөрчилд акт тоосон байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2011 онд 4,797,612.8 мянган төгрөгийг дээрх компаниудад түрээсийн төлбөр, нүүрс тээвэрлэлтийн ажлын хөлс гэж шилжүүлсэн байх бөгөөд татварын улсын байцаагчаас Монгол Улсад оршин суугч бус этгээдийн Монгол Улсад олсон орлогыг шилжүүлэхдээ татвар суутгаагүй гэсэн үндэслэлээр, мөн 2010, 2011 онд дээрх компаниудад түрээсийн төлбөр, нүүрс тээвэрлэлтийн ажлын хөлсөнд 36,522,566.6 мянган төгрөг шилжүүлэхдээ Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлсэн байхад нэмэгдсэн өртгийн албан татвар суутгаагүй гэсэн үндэслэлээр төлбөр тоожээ.

Хавтаст хэрэгт 2010-2012 онд БНХАУ-ын Г******* хэлтэс болон ӨМӨЗО-ы Баяннуур хотын Лин Хө дүүргийн орон нутгийн Татварын хэлтсийн Л*******, Баяннуур компанийн татвар төлсөн тодорхойлолт авагджээ.

Иймд дээрх компаниуд аль улсын татвар төлөгч болохыг тодорхойлох үүднээс БНХАУ-ын Л*******, ӨМӨЗО-ы Баяннуур компаниудын Байнга оршин суугч-ийн тодорхойлолтыг нотлох баримтаар гаргуулан авч, БНХАУ-ын байнга оршин суугч этгээд мөн бол гадаад улсад байнга оршин суугч татвар төлөгчийн Монгол Улсад олсон орлогод ногдуулсан албан татварыг бүртгэх, хянан баталгаажуулах болон төлсөн албан татварыг буцаан олгох маягтууд бөглөсөн эсэхийг шалгаж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 259 дүгээр тоолоор баталсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр, Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Твортой байдлын гэрээ болон татварын хууль тоомжуудад нийцүүлэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

4.Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0003808 дугаар актын зөрчлийн жагсаалтын 2 дахь хэсгийн б-д нэхэмжлэгч хуулийн этгээд хувь хүмүүст орлого гэж 363,289.6 мянган төгрөг, БНХАУ-ын иргэн Жоу Шью Шанд 977,308.5 мянган төгрөгийн орлого шилжүүлэхдээ хүн амын орлогын албан татвар суутган авч төсөвт төлөөгүй үндэслэлээр төлбөр тоожээ.

Нэхэмжлэгчээс эдгээр төлбөр нь компанийн ТУЗ-ийн даргын шийдвэрээр олгогдсон томилолт, захиргаа, удирдлагын зардлууд бөгөөд хилийн чанад дахь борлуулалт, гэрээ, контракт, зөвшөөрөл, барааны хадгалалт хамгаалалт, даатгал зэрэг олон төрлийн зардал юм. Ерөнхий захирал Жоу Шью Шанд холбоотой журналын бичилтээс дараа тайлангийн тооцоог хаасан анхан шатны баримтыг үзэж танилцахгүйгээр хувь хүний шууд бус орлого гэж үзэх боломжгүй гэж маргасан тул эдгээртэй холбоотой нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, дараа тайланд тусгагдсан зардалууд нь шууд зардал мөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Дээр дурдсанаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нэг бүрийг анхаарч, маргаж буй үндэслэлд хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байна.

Маргааны үйл баримтын талаар хэргийн оролцогчдоос гаргаж байгаа тайлбар болон бусад нотлох баримтууд зөрүүтэй, хэрэгт шаардлагтай нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 606 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН