Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 310

 

 

 

 

 

     2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2018/00310

                       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах “Х”ХХК /РД: 2578697/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 10г гудамжны 423 тоотод оршин суух  О.Б /РД: /,

            Хариуцагч: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, 1-35 тоотод оршин суух В нарт  холбогдох

            зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 28.712.735 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Бархас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х”ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Зээлдэгч О.Б нь 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хтай зээлийн гэрээ байгуулж 23.800.000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жил бүрийн 6 болон 12 саруудад хувьсаж байх, банкны төгрөгийн суурь хүү дээр 3.78 хувь нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэйгээр хашаа байшин худалдан авах зориулалтаар авсан. Зээлийн гэрээнд Le Thann Vuon нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 1 дүгээр гудамжны 770а тоотод байрлах Ү-2204055479 тоот улсын бүртгэлийн дугаартай, 52.5 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 1 дүгээр гудамжны 770а тоотод байрлах Г-2204020480 тоот улсын бүртгэлийн дугаартай 547 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалуулсан. О.Б нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан боловч зээлийн гэрээний төлбөрийг 2015 оны 05 дугаар сарын 20-ныөдрөөс хойш хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлээ бүрэн төлөөгүй тул гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. О.Бийг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж, биеэр уулзаж зээлээ төлөхийг сануулж байсан боловч зээл төлөх арга хэмжээ авалгүй зээлийн гэрээний 3.2.1, 3.2.2-д заасан үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс санаатай зайлсхийж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж өнөөдрийг хүрлээ. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зээлдэгч О.Бийн зээлийн гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөр дараах байдалтай байна. Үүнд: үндсэн төлбөр 21.975.805 төгрөг, хүү 6.593.162 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 143.768 төгрөг, нийт 28.712.735 төгрөг байна. Иймд зээлийн гэрээний 5.1-д заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох нийт 28.712.735 төгрөгийг О.Бээс гаргуулж өгнө үү. Хамтран хариуцагч БНСВУ-ын иргэн Ле Тхань Вюөн нь нутаг буцсан байгаа тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

Хариуцагч О.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Б миний бие Хнаас хашаа байшин лизингээр аваад үйл ажиллагаа явуулж байсан компани маань ашиг орлогогүй болсоны улмаас гадаадаас авчирсан иргэдээ бүгдийг нь буцааж, түр хугацаагаар ажилгүй болсон учир сарын эргэн төлөлтөө төлж чадсангүй. 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэл төлж чадаагүй мөнгийг 5 сарын хугацаанд эргэн төлөлтөө хэвийн болгоно гэж банкнаас хүссэн миний хүсэлтэд 5 сарын хугацаа олгохыг хүсэж байна гэжээ.

       Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

          Тус шүүх хуралдааны товыг хариуцагч О.Бт мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

      Нэхэмжлэгч “Х”ХХК нь хариуцагч О.Б, Вьетнам улсын иргэн Ле Тхань Вюөн нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 28.712.735 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж үзлээ.

            Зохигчид 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч О.Б нь 23.800.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, банкны төгрөгийн жилийн суурь хүү дээр 3.78 хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэйгээр зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 1 дүгээр гудамжны 770а тоотод байрлах Ү-2204055479 тоот улсын бүртгэлийн дугаартай, 52.5 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 1 дүгээр гудамжны 770а тоотод байрлах Г-2204020480 тоот улсын бүртгэлийн дугаартай 547 м.кв талбайтай газрыг тус тус бариулсан болох нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

            Дээрх зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

            Хариуцагч О.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан үүргээ  зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Зохигчдын хооронд байгуулагдсан орон сууцны гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1.-т зээлийн төлбөрийг хугацаанд нь хэсэгчлэн эсхүл  бүрэн төлөөгүй талын буюу зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардахаар заажээ.

            Зээлдүүлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төлөгдөөгүй зээлийн төлбөрийг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дотор гүйцэтгэхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүн гараагүй байна.

            Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа нь хуульд харшлаагүй гэж үзнэ.

Хариуцагч О.Б нь зээлийн төлбөрт 4.708.057 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй байна.

            Хариуцагч О.Б нь 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш ямарваа нэгэн төлбөр төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдлийг 21.975.805 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байна.

            Зохигчид зээлийн хүүг “хувьсах” байдалтайгаар тохиролцсон бөгөөд зээлийн гэрээний дээрх заалтын агуулгаас үзэхэд сар бүр төлөх хүүг 20.28 хувиар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

            Учир нь зээлийн гэрээний 2.2-т 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээ нь 16.5 хувь байх ба энэ хугацаанд мөрдөх жилийн зээлийн жилийн хувьсах хүүгийн хэмжээ 20.28 хувь байна гэж заажээ.

            Талууд зээлийн гэрээний 2.3-т зааснаар дээрх зээлийн хувьсах хүүнд өөрчлөлт оруулаагүй болох нь зээлийн гэрээний 2 дугаар хавсралт болох зээлийн хүүгийн хувь, хэмжээний өөрчлөлт гэх баримтаар нотлогдож байна.

            Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон тооцооллыг шүүх шалгаж үзэхэд хууль болон гэрээнд нийцсэн байсныг дурдах нь зүйтэй.  

            Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Х, О.Б нарын хооронд байгуулагдсан 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч О.Бээс үндсэн зээлийн үлдэгдэл 21.975.805 төгрөг, зээлийн үндсэн хүү 6.593.162 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 143.768 төгрөг, нийт 28.712.735 төгрөгийг гаргуулан Хинд олгохоор шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Вьетнам улсын иргэн Ле Тхань Вюөнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгч нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301.513 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 301.513 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч О.Бээс 28.712.735 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х”ХХК-д олгож,  хариуцагч БНСВУ-ын иргэн Ле Тхань Вюөнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301.513 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 301.513 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х”ХХК-д олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР