| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/00923/И |
| Дугаар | 138/ШШ2017/01059 |
| Огноо | 2017-11-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 138/ШШ2017/01059
| 2017 оны 11 сарын 20 өдөр | Дугаар 138/ШШ2017/01059 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг 5067600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй,
Хариуцагчийн төлөөлөгч Б.Солонгын Зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд илүү төлсөн 2305000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 09 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Должинсүрэн,
Нэхэмжлэгч Ц.*******, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн,
Хариуцагчийн төлөөлөгч *******нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 8 сарын 05-ны өдөр манай нөхөр Э.Мөнхбаатар нь Г.*******тай зээлийн гэрээ байгуулан 2500000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлүүлсэн, мөн Г.******* нь надаас 2015 оны 6 сарын 10-ны өдөр 2000000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй авч нийт 4500000 төгрөг зээлсэн. Сар бүр хүүгээ төлж явсаар 2016 онд 1830000 төгрөг төлсөн. Гэрээнд заасны дагуу төлөгдөөгүй үлдсэн 3471000 төгрөгнөөс 92 хоногийн алданги тооцож 1596600 төгрөгийг зээлийн үлдэгдэл дээр нэмж тооцоход 5067600 төгрөгийг Г.*******аас гаргуулан авах тооцоо гарсан. 2014 оны 8 сарын 05 нд авсан зээлийн гэрээний хугацаанд хүүнд 475000 төлсөн байна. 2015 оны 3 сарын 15-нд 250000 төгрөг, 4 сарын 11-нд 270000 төгрөг, 5 сарын 11-нд 260000 төгрөг, 6 сарын 10-нд 240000 төгрөг авсан. 2015 оны 6 сарын 10-нд гэрээ байгуулагдсны дараа 2 гэрээг нийлүүлэн тооцож хүүгээ 2015 оны 7 сарын 16-наас 460000 төгрөг, 7 сарын 30-нд 450000 төгрөг, 8 сарын 19-нд 460000 төгрөг, 9 сарын 22-нд 340000 төгрөг, 10 сарын 27-нд 460000 төгрөг, 11 сарын 21-нд 460000 төгрөг 12 сарын 21-нд 460000 төгрөг 2015 ондоо нийт 4110000 төгрөг авсан. 2016 оны 1 сарын 22-нд 290000 төгрөг, 3 сарын 22-нд 460000 төгрөг, 4 сарын 22-нд 450000 төгрөг, 10 сарын 7-нд 450000 төгрөг, 11 сарын 1-нд 250000 төгрөг, 11 сарын 4-нд 70000 төгрөг, 12 сарын 31-нд 2000000 төгрөг, 2016 онд нийт 4430000 төгрөг авсан. 2017 оны 2 сарын 7-нд 300000 төгрөг, 2 сарын 24-нд 100000 төгрөг, 3 сарын 12-нд 100000 4 сарын 8-нд 260000 төгрөг 4 сарын 29-нд 230000, 5 сарын 19-нд 250000 төгрөг, 5 сарын 29-нд 100000 төгрөг, 7 сарын 15-нд 200000 төгрөг, 1530000 төлсөн байна. 2016 оны 8 сард 250000 төгрөг 9 сард 1000000 төгрөгийг бэлнээр өгсөн байгаа. Маргаж буй зүйл нь үндсэн зээл болох 2670000 төгрөг болон төлөгдөөгүй байгаа 6,7,8 сарын хүү төлөөгүй, хүү нь 810000 төгрөг, 92 хоногийн алданги нь 1596600 төгрөг нийт 5067600 төгрөгийг Г.*******аас гаргуулан өгнө үү гэв .
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2015 оны 6 сарын 10-нд болон 2014 оны 8 сарын 5-нд зээлийн хоёр гэрээ байгуулан 4500000 төгрөгийг Г.*******т зээлүүлсэн байна. Зээлийн гэрээний дагуу 2014 онд 4075000 төгрөг, 2015 онд 4110000 төгрөг, 2016 онд 4443000 төгрөг, 2017 онд 1540000 төгрөг төлсөн талаар талуудад маргаан байхгүй байгаа.
Зээлийн гэрээний хувьд 2014 оны 8 сарын 5-нд зээлийн гэрээ байгуулан 2500000 төгрөг 10 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай, алданги 0,5 хувийн алданги тооцохоор Г.******* Э.Мөнхбаатар нар харилцан тохиролцож гэрээг хийж нотариатаар баталгаажуулсан байдаг. Мөн 2015 оны 6 сарын 10-ны өдөр 2000000 төгрөг 0,5 хувийн алданги тооцох, 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Үндсэн нэхэмжлэлийн хувьд Г.******* 4500000 төгрөг зээлсэнээс 1830000 төгрөгний хүү төлсөн байгаа. Үүнээс үндсэн зээл 2670000 төгрөг, 3 сарын хүү 801000 төгрөг нийт 3471000 төгрөг гаргуулах, үүн дээр алданги нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Алданги 1596600 төгрөг дээр 3471000 төгрөгийг нэмээд 5067600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн юм. Гэрээн дээр талууд маргаан үүсгээгүй энэ гэрээг хүчин төгөлдөр хэлцэл байна. Хүчин төгөлдөр бусад тооцуулах хэлцэл байна гэж гэрээн дээр талууд маргаан үүсгээгүй. Нөгөө талдаа Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар энэ гэрээ нь хуульд заасан үндэслэлээр байгуулагдсан. Өөрөөр хэлбэл иргэний хуулийн 282.2 дугаар зүйлд зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцож хүү тогтоож болно гэж заасны дагуу мөн хуулийн 282.3 дугаар зүйлд заасны дагуу гэрээ бичгээр байгуулагдсан гэж үзнэ. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч *******шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр Г.******* нь 2014 оны 8 сарын 5-нд 2500000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр Э.Мөнхбаатараас зээлсэн. Уг гэрээнд заасны дагуу хүүнд 1000000 төгрөг нийт 3500000 төгрөг төлөхөөс зээлийн гэрээний хугацаанд 300000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүүгийн хамт 3200000 төгрөгийг хугацаанд нь төлж чадаагүй учир алданги 1600000 төгрөгийн нэмж төлөх ёстой. Ингээд эхний зээлийн гэрээний гүйцэтгэл нийт 4800000 төгрөгийг төлөх ёстой гэж бодож байна. Гэрээ дууссанаас хойш 2014 оны 12 сарын 10-ны өдрөөс 2015 оны 05 сарын 11-ны хооронд дансаар 955000 төгрөг төлсөн. Үүнийгээ бол бид үндсэн мөнгөнөөс хасагдах ёстой гэж үзэж байна. Төлөх ёстой 4800000 төгрөгөөс төлсөн 955000 төгрөгийг хасч 3845000 төгрөгийг төлөхөөр гарч байна.
Г.******* нь Ц.*******аас 2015 оны 06 сарын 10-ны өдөр 2000000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй авахаар гэрээ байгуулсан. Энэ зээлийн үндсэн зээл 2000000 төгрөг , 1 жилийн хугацааны хүү 2400000 төгрөг нийт 4400000 төгрөг төлөх ёстой байснаас нийт 4990000 төгрөгийг төлсөн учир 590000 төгрөг илүү төлсөн гэж бодож байна. 2015 оны 06 сарын 10-ны зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2016 оны 06 сараас эхлэн Ц.*******д болон түүний нөхөрт нийт 5560000 төгрөг дансаар болон бэлнээр төлсөн. Сүүлийн гэрээний илүү төлсөн 590000 төгрөгийг нэмэхэд нийт 6150000 төгрөгийг төлсөн байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний хугацаа дууссан байхад нэмж хүү тооцсон нь үндэслэлгүй байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч *******сөрөг нэхэмжлэлийнхээ талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл гаргахдаа хуулийн хүрээнд зөвлөгөө авсан. Манай нөхөр Г.******* нь зээлийн гэрээ байгуулан зээл авч зээлийн гэрээг төлж эхэлснээс хойш нийтдээ гэрээний дагуу 9500000 төгрөг төлөхөөс 11805000 төгрөг төлж, 2305000 төгрөг илүү төлсөн учир сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Эхний гэрээний хувьд 4800000 төгрөг төлөхөөс 955000 төгрөг төлсөн учраас 3845000 төгрөг төлж чадаагүй. Хоёр дахь гэрээний хувьд 4400000 төгрөг төлөхөөс 4990000 төгрөг төлсөн учраас 590000 төгрөг илүү төлсөн гэж үзэж байна. Гэрээний хугацаа дууссанаас хойш нийт 5560000 төгрөгийг дансаар болон бэлнээр төлсөн. Сүүлийн гэрээний илүү төлсөн 590000 төгрөгтэйгөө нийт 6150000 төгрөгийг илүү төлсөн байсан. Эхний зээлийн гэрээний дагуу төлөх ёстой 3845000 төгрөгийг хасвал 2305000 төгрөгийг Ц.*******аас гаргуулж өгнө үү гэв.
Сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага ор үндэсгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч өөрөө төлсөн мөнгөн дээр маргахгүй байна. Өөрөө хэлбэл үндсэн зээл дээрээ маргахгүй байна. Төлөх ёстой мөнгөн мөн хүү 801000 төгрөг дээрээ маргаан үүсгээгүй. Мөн алдангийг 0,5 хувь гэрээнд зааснаараа тооцсон 1596000 төгрөг энэ дээрээ маргаан үүсгээгүй. Өөрөөр хэлбэл хоёр тал бол энэ дээр маргаан үүсгээгүй. 2014 оны хүү алданги 4075000 төгрөг, 2015 онд 4110000 төгрөг, 2016 онд 4430000 төгрөг, 2017 онд 1540000 төгрөг хүү алданги төлж явсан юм. Нийтдээ хуулийн дагуу хоёр тал хэн хэн нь маргаан үүсгээгүй юм. Үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага дээр сөрөг нэхэмжлэгч маргаан үүсгээгүй байна. Ийм учраас нэмэгдүүлсэн шаардлагыг бол хуульд заасан дараахь үндэслэлтэй байна. Харин сөрөг нэхэмжлэл 2305000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байгаа. Хариуцагч тал нь өгч байгаа мөнгөн дээр маргахгүй байна. Харин үндсэн зээл 3470000 төгрөг энэ дээр маргаан үүсгээгүй. Харин хууль мэдэхгүй гэх үндэслэлээрээ илүү төлөөд явсан байна. Бид илүү төлсөн 2305000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн ийм л нэхэмжлэл гаргасан. Энэ нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, үл хөдлөх хөрөнгөтэй холбогдсон хөөн хэлэлцэх хугацаа 6 жил ерөнхий хугацаа хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг. Өөрөөр хэлбэл илүү төлсөн мөнгийг л манай талаас төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмэгдүүлсэн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсч байна гэв
Шүүх талуудын тайлбар, бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 5067600 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж түүнийгээ шүүх хуралдаанд бүрэн дэмжсэн.
Хариуцагчийн төлөөлөгч *******нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.
Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч З.Нямсүрэн нар шүүх хуралдаанд хариуцагч Г.*******аас гэрээний үүргийн биелэлтэнд үндсэн зээл болон гүйцэтгээгүй үүргийн 3471000 төгрөг, 92 хоногийн /2017 оны 06,07,08 сарын/ алданги тооцож 1596000 төгрөгийг нэмж тооцон Г.*******аас 5067600 төгрөгийг гаргуулан авна гэж,
Хариуцагчийн төлөөлөгч *******нь 2 зээлийн гэрээний үүрэгт 9500000 төгрөг төлөхөөс 11805000 учир зээлийн гэрээний үүрэгт төлөх төлбөргүй нэхэмжлэлийн шаардлага болох 5067600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гарган тус тус маргадаг.
Зээлдүүлэгч Э.Мөнхбаатар нь зээлдэгч Г.*******т Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу 2014 оны 08 сарын 05-ны өдөр 2500000 төгрөгийг 04 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй байхаар тохиролцож, үндсэн зээл, хүүг тогтоосон хугацааанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног дутам 0,5 хувийн алданги тооцон авахаар,
Зээлдүүлэгч Ц.******* нь Г.*******т Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар 2015 оны 06 сарын 10-ны өдөр 2000000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй байхаар тохиролцож, үндсэн зээл, хүүг тогтоосон хугацааанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног дутам 0,5 хувийн алданги авахаар тохиролцон зээлийн гэрээг хуульд заасны дагуу бичгээр байгуулж, ноториатаар батлуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болох зээлийн гэрээ болон талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна. Иргэний хуулийн 282.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болохоор хуульд заасан бөгөөд иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагад нийцүүлэн талууд зээлийн гэрээг бичгээр хийсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
1. 2014 оны 08 сарын 05-нд талуудын хооронд байгуулагдсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний хугацаа 2014 оны 12 сарын 05-ны өдөр дуусахаар гэрээнд тусгагдсан байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл 2500000 төгрөг, хүүнд 700000 төгрөг нийт гүйцэтгээгүй үүргийн дүн 3200000 төгрөг болж байна. Үүнээс алданги тооцоход 1600000 төгрөг болох бөгөөд түүн дээр гүйцэтгээгүй үүргийн дүнг нэмж тооцоход 4800000 төгрөгийг Г.******* нь зээлдүүлэгчид төлөөгүй байна. Гэрээний хугацаа дууссаны дараа 2015 оны 03 сарын 11-нд 250000 төгрөг, 2015 оны 04 сарын 11-нд 270000 төгрөг, 2015 оны 05 сарын 11-нд 260000 төгрөг нийт 955000 төгрөг болон хариуцагч тал 2015 оны 06 сарын 10-ны өдөр төлсөн 240000 төгрөгийг 2015 оны 06 сарын 10-ны өдөр байгуулсан гэрээний биелэлтэнд оруулан тооцсныг ашиглаагүй зээлд хүү төлөх боломжгүй байх тул 2014 оны 08 сарын 05-ны өдрийн зээлийн төлөлтөнд оруулан тооцож 1195000 төгрөг төлснийг гүйцэтгээгүй үүргийн нийт дүнгээс хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ. Ингэж тооцохдоо Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэхээр хуульд заасан байх тул үндсэн зээл 2500000 төгрөгнөөс 1195000 /гэрээний хугацаа дууссаны дараа зээлдэгчээс төлсөн/ төгрөгийг хасч тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 1305000 төгрөг дээр дээр төлөгдөөгүй хүү 700000 төгрөг, алданги 1600000 төгрөгийг нэмж тооцоход 2014 оны 08 сарын 05-ны өдрийн зээлийн үүргийн гүйцэтгэлд Г.******* нь 3605000 төгрөгийг Э.Мөнхбаатарт төлөх үндэслэлтэй байна.
2. 2015 оны 06 сарын 10-ны өдөр Ц.*******, Г.******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа гэрээнд зааснаар 2016 оны 06 сарын 10-нд дуусахаар байна. Зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд Г.******* нь гэрээний хугацаанд зээл, хүүнд 4400000 төгрөг төлөхөөс 4750000 төгрөг төлж, 350000 төгрөг илүү төлсөн бөгөөд гэрээний хугацаа дуусаны дараа 5560000 төлснийг гэрээний хугацаанд илүү төлсөн 350000 төгрөгийг нэмж тооцоход 5910000 төгрөгийг илүү төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болох дипозит дансны дэлгэрэнгүй хуулбар болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
Иймээс Г.*******ын 2014 оны 08 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг илүү төлсөн дүнгээс тооцуулах хариуцагчийн тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иймээс нэхэмжлэгч Ц.*******аас шүүхэд ирүүлсэн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Г.*******аас 5067600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
3. Хариуцагч Г.*******ын төлөөлөгч *******нь Ц.*******д холбогдуулан зээлийн үүрэгт илүү төлөгдсөн 2305000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч *******нь миний нөхөр Г.******* нь 2014 оны 08 сарын 05-ны өдөр Ц.*******ын нөхөр Э.Мөнхбаатараас 2500000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай, мөн 2015 оны 06 сарын 10-ны өдөр Ц.*******аас 2000000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй нэг жилийн хугацаатай зээлсэн.
2014 оны 08 сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2500000 төгрөг, хүүнд 700000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлж чадаагүй учир хуульд зааснаар 0.5 хувийн алданги 1600000 төгрөгийг оруулан тооцож нийт 4800000 төгрөгийг Э.Мөнхбаатарт төлөхөөс гэрээний хугацаа дуусаны дараа төлсөн 95.000 төгрөг төлснийг хасч тооцоход 3845000 төгрөгийг төлөх талаар маргахгүй,
Харин нь 2015 оны 06 сарын 1 0-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 2000000 төгрөг, 12 сарын хүүнд 2400000 төгрөг нийт 44000000 төлөхөөс 4990000 төгрөгийг төлсөн нь 590.000 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 5560000 төгрөг төлсөн бөгөөд нийт 6150000 төгрөгийг илүү шилжүүлсэн. 2014 оны 08 сард байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөх ёстой 3845000 төгрөгийг хасч тооцоход 2305000 төгрөгийг илүү төлсөн байна. Иймээс хоёр удаагийн зээлийн гэрээний дагуу төлөх ёстой мөнгийг бүрэн төлсөн учир илүү төлсөн 2305000 төгрөгийг гаргуулан авна гэж маргадаг.
Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ц.******* түүний өмгөөлөгч З.Нямсүрэн нар шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гарган маргадаг боловч маргаж буй татгалзлынхаа үндэслэлийг нотлох баримтаар батлан тайлбарлаагүй байна.
Хэрэгт авагдсан бичгийн баримт болох нэхэмжлэгч Ц.*******ын Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга болон Г.*******, Б.Солонгын нарын дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаас 2014 оны 8 сарын 5-нд Э.Мөнхбаатар Г.******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд *******/ Г.*******/ нь хүүнд нь 300.000 төгрөг, гэрээний хугацаа дууссаны дараа 1195000 төгрөгийг төлсөн болох нь,
Мөн 2015 оны 06 сарын 10-ны өдөр Ц.*******, Г.******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд *******/Г.*******/ нь 2015 оны 07 сарын 16-нд 460000 төгрөг, 2015 оны 07 сарын 30-нд 450000 төгрөг, 2015 оны 08 сарын 19-нд 460000 төгрөг, 2015 оны 09 сарын 22-нд 300.00 төгрөг, 2015 оны 09 сарын 22-нд 40000 төгрөг, 2015 оны 10 сарын 27-нд 460.00 төгрөг, 2015 оны 11сарын 21-нд 460000 төгрөг, 2015 оны 12 сарын 21-нд 460000 төгрөг, 2016 оны 01 сарын 22-нд 460000 төгрөг, 2016 оны 03 сарын 03-нд 460000 төгрөг, 2016 оны 03 сарын 22-нд 460000 төгрөг, 2016 оны 04 сарын 22-нд 450000 төгрөг нийт 4750000 төгрөг төлсөн нь гэрээний хугацаанд 4.400.000 төлөхөөс 350.000 төгрөг илүү төлж, мөн гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2016 оны 08 сард 250000 төгрөг бэлнээр, 2016 оны 09 сард 1000000 төгрөг бэлнээр, 2016 оны 10 сарын 07-нд 450000 төгрөг, 2016 оны 11 сарын 01-нд 250000 төгрөг, 2016 оны 11 сарын 04-нд 70000 төгрөг, 2016 оны 12 сарын 31-нд 2000000 төгрөг, 2017оны 02 сарын 07-нд 300000 төгрөг, 2017 оны 02 сарын 24-нд 100000 төгрөг, 2017 оны 03 сарын 12-нд 100000 төгрөг, 2017 оны 04 сарын 08-нд 260000 төгрөг, 2017 оны 04 сарын 29-нд 230000 төгрөг, 2017оны 05 сарын 19-нд 250000 төгрөг, 2017оны 05 сарын 29-нд 100000 төгрөг, 2017 оны 07 сарын 15-нд 200000 төгрөг нийт 5560000 төгрөгийг тус тус төлсөн болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.
2015 оны 08 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүүнд гэрээнд зааснаар сар бүр тогтмол төлбөрийг шилжүүлсэн байх бөгөөд гэрээний хугацаанд үндсэн зээл 2000000 төгрөг зээлийн хүүнд 2400000 төгрөг нийт 4400000 төгрөг төлөхөөс гэрээний хугацаанд хариуцагч тал 4750000 төгрөг төлснөөс үзэхэд 350000 төгрөг илүү төлсөн байна.Гэрээний хугацаа дууссаны дараа Г.******* нь Э.Мөнхбаатар болон Ц.******* нарт 5560000 төгрөг төлсөн байх тул гэрээний хугацаанд илүү төлөгдсөн 350000 төгрөгийг нэмж тооцоход 5910000 төгрөгийг гэрээнд зааснаар илүү төлсөн байна. Дээрх илүү төлсөн дүнгээс 2014 оны 08 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлт болох 3605000 төгрөгийг хасч тооцоход сөрөг нэхэмжлэлийн шаардлагад Ц.*******аас 2305000 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.*******т олгох зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.1, 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.2, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.*******ын нэхэмжлэлтэй Г.*******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5067600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.*******аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2305000 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70466 төгрөг, хариуцагчийн төлөөлөгч Б.Солонгын сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 51830 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжинд 51830 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ