Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШТ/241

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Эгаар хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: Ш.Д, З.О нарыг оролцуулан шүүх хуралдааны
танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар
зүйлийн 2.4 хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Ш Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Згийн О нарт холбогдох 191200000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Архангай
аймгийн .......... суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, статистикч, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт, Архангай аймгийн ..............  гэх газарт оршин суух хаягтай, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Ш *******, /РД:000000000/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Архангай
аймгийн ....... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич
мэргэжилтэй, тус аймгийн ******* суманд байгаль хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Архангай аймгийн ******* сумын ******* баг, Өлзийт тээл гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Згийн ******* /РД:00000000/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ш.******* нь тус аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газарт
ойжуулагчаар ажиллаж байхдаа 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Арханга аймгийн ******* сумын ******* баг, ... даваа гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.5 метр куб хэмжээтэй 15 ширхэг хуурай шинэс мод бэлтгэн ойн санд 58.500 төгрөгийн хохирол учруулж, ажлын газрынхаа эзэмшлийн .........РА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, Шүүгдэгч З.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Ш.*******ын Архангай аймгийн ******* сумын ******* баг, Өлийн даваа гэх газраас зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 1.5 метр куб хэмжээтэй 15 ширхэг хуурай шинэс модонд АРА032222 серийн дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг 2019 оны 11 дүгээр сард нөхөн олгож, хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.


                                       ТОДОРХОЙЛОХ нь:


Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1912000000000 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын үед:
Иргэний нэхэмжлэгч Н.*******ийн өгсөн:... Ш.******* нь 2019 оны 09 дүгээр
сарын 25-ны өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн Өлийн даваа гэх газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, 25-67 улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв рүү тээвэрлэж, Архангай айгийн ******* сумын ойн санд 58500 төгрөгийн хохирол учруулсан байна. Би уг хэрэгт хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлнэ. Байгаль орчинд учирсан хохирлыг орон нутгийн төсөвт 3 нугалсантай тэнцэх хэмжээгээр тогтоож хийж өгнө үү гэж хүсмээр байна. Өөр гомдол сана нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйлгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/,
Иргэний нэхэмжлэгч М.*******ын өгсөн:... Ш.******* нь өөрийн албан үүргээ
гүйцэтгээд явж байхдаа албаны машинаараа манай сумаас мод бэлтгэж тээвэрлэн
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв рүү явж байгаад баригдсан байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 58500 төгрөгийн хохирол төлүүлэхтэй холбоотой асуудлыг
шийдвэрлүүлэхээр оролцож байна. Байгаль орчинд учирсан хохирлыг орон нутгийн төсөвт 3 нугалсантай тэнцэх хэмжээгээр тогтоож хийж өгнө үү. Манай орон нутгийн данс 100011500914. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Миний мэдүүлсэн бүхэн үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 138-139 хуу/,
Иргэний хариуцагч Н.*******ийн өгсөн:... Би Ш.*******ыг танина. Манай
байгууллагын ажилтан байгаа юм. З.******* бол Архангай аймгийн ******* багийн
байгаль хамгаалагч нь байгаа юм. Би зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн хэргийн талаар
мэдэхгүй байна. Сүүлд би Архангай аймгийн ******* багаас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн талаар цагдаагийн газраас мэдээлэл авсан. 2017 онд гэрээт ажилтнаар томилогдоод 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр халагдсан. Надад энэ хэргийн талаар өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 142-143хуу/,
Гэрч С.*******н өгсөн: “... Би З.*******тай 1997 оноос хойш найзалж байна.
Бид Архангай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд нэг ангид суралцаж байсан. ******* сурлага сайтай даруу зантай үг дуу цөөтэй хүүхэд байсан. ******* одоо Архангай аймгийн ******* ******* багийн байгаль хамгаалагч ажлыг хийдэг. Ам бүл х, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр ******* нь зах дээр бараа зардаг. Байгаль хамгаалагчийн ажлыг 2016 оноос хойш хийж гүйцэтгэж байна. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуу/,
Гэрч О.Мөнхтулгын өгсөн:”...2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр намайг суманд
байхад 22 цагийн үед Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн ахлах М. мод ачсан тээврийн хэрэгсэл авч ирсэн байна. Юун машин бэ гэж асуухад энэ зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн тээврийн хэрэгсэл байгаа юм гэж хэлсэн. Би уг тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад хамт байгаагүй. Цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл байсан. Би улсын дугаарыг анзаараагүй, дандаа хуурай өмхтэй мод байсан. Хэн нэгэн хүнээс эрхийн бичиг авна, авахаар тохирсон гэж хэлээгүй. Харин мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэсэн гэдгээ хэлсэн. , , нар байсан. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/,
Гэрч М.ийн өгсөн:”... 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би Архангай
аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс Архангай аймгийн ******* сумын ******* баг руу явах замд мод ачсан 25-67 АРА улсын дугартай тээврийн хэрэгсэл зорчиж байхаар нь зогсоож ачсан модны бичиг баримтыг шалгахад байгаль орчны Ш.******* гэх эрхийн бичиг аваагүй гэж хэлсэн. Яагаад эрхийн бичиг аваагүй талаар асуухад би ойн байцаагч нартай уулзаагүй. Уг модыг сайн дураараа бэлтгэж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв орж явна гэж хэлсэн. Дээрх мод ачиж явсан машин нь Байгаль орчин аялал жуучлалын газрын албаны машин гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллүүдийг Цагдаагийн газрын 7033102 дугаарын утсанд өгч, гомдол мэдээллээр оруулан шалгуулсан. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй талаараа үнэнээ хэлсэн. Ямар ч эрхийн бичиг авсан, гэртээ орхисон гэж хэлээгүй. Тухайн үед 21 цаг болж байсан. ******* зорчигчгүй ганцаараа явж байсан. Хэн нэгэн хүнээс эрхийн бичиг авна, авахаар тохирсон гэж хэлээгүй. Харин мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэсэн гэдгээ хэлсэн. Цагдаагийн ахмад Э., С., дэслэгч
Б. нар байсан. *******ыг эрхийн бичиггүй мод бэлтгэсэн, эрхийн бичиг авахаар хэн нэгэн хүнтэй тохироогүй болохыг хэлнэ. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/,
Гэрч Т.үгийн өгсөн:”... Би Ш.*******тай 1983 оноос хойш найзалж
нөхөрлөсөн. 1983 онд би *******ын сурч байсан Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Ерөнхий боловсролын сургуульд орж бид 1985 онд хамт төгссөн. ******* зан араншин сайтай, архи тамхи хэрэглэдэггүй, сайн хүн байгаа юм. Ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Ажил төрөлд хичээнгүй сайн. Ширээний теннис, гар шагай харвааны гоц мэргэн, аймгийн аварга хүн байгаа юм. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 хуу/,
Гэрч Э.ын өгсөн: ”... 2019 оны 09 дүгээр сарын 25-ныг би сайн санахгүй
байна. Ямар ч байсан 20-д гэж санаж байна. Тэр үед Архангай аймгийн төвөөс ******* сумын ******* баг руу хяналт шалгалтаар явж байгаад уг мод ачсан тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан. Цаг хэд болж байсныг мэдэхгүй. Орой болсон байсан санаж байна. Тухайн үед модны эрхийн бичиг авсан гэж яриагүй. Цагдаагийн ахмад О., а/д М., д/ч Б. нарын хамт байсан. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 хуу/,
Гэрч Б.ын өгсөн:”... 2019 оны 09дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн төвөөс Архангай аймгийн ******* сумыннутаг дэвсэгрт хяналт шалгалт хийж байхад мод ачсан цагаан өнгийн Портер маркийн автомашиныг зогсоож шалгахад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиггүй байсан. Эрхийн бичгийн талаар асуухад мод бэлтгэх бичиг огт аваагүй талаар хэлж байсан. Тухайн үед 21 цаг өнгөрч байсан Ш.******* ганцаараа явж байсан. Ш.******* ямар нэгэн эрхийн бичгийн талаар яриагүй. Цагдаагийн ахмад Э., а/х О., а/д М. нар байсан. Надад өрө нэмж мэдүүлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 хуу/,
Гэрч Ш.*******ын өгсөн мэдүүлэг:”... Би 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр
Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт Байгаль орчин аялал
жуучлалын газрын аж ахуйн ажлаар явж байгаад буцаад аймгийн төв явах замдаа Портер маркийн 25-67 АРА улсын дугаартай албаны тээврийн хэрэгслээр 1 ширхэг бүдүүн мод, гишүүний хамт галын түлээнд ашиглах зорилгоор тээвэрлэж яваад ******* сумын төв орох гэж яваад цагдаад баригдсан. Надад Архангай аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай З.*******аас авсан 032222 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг байна. Надад мод бэлтгэх эрхийн бичиг байсан. Цагдаад шалгуулах үед би биедээ авч яваагүй. ******* сумын ******* багийн байгаль хамгаалагч З.******* нь тухайн үед түрүүлээд ******* сумын төвд явж байсан болохоор замаараа авах гэж байсан. Бид адилхан ******* багийн уул уурхайн хамгаалалт болон албаны ажилтай явж байсан. Уг мод нь хуурай мод байсан. Архангай аймгийн ******* сумын ******* багийн Өлийн даваанаас бэлдсэн. Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй..”гэх мэдүүлэг /хх-ийн 22-24
хуу/,
Гэрч З.*******ын өгсөн:”... Ш.******* ах 2019 оны 09 дүгээр сарын 25-ны
Архангай аймгийн ******* сумын ******* багийн уул уурхайн хамгаалалтад ажиллаж
байсан. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ажилчдыг байрлуулах гэрийг албаны Портер маркийн ........А улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж тухайн газар барьж өгсөн. Тэгээд ******* ах буцахдаа өрхийн галын түлээгээ бэлдмээр байна жоохон мод бэлдээд аваад явмаар байна гээд над руу залгаж мод бэлтгэх эрхийн бичиг авмаар байна гэхээр нь би тухайн үед ******* сум руу явж байсан болохоор та Өлийн давааны араас замдаа галын түлээгээ бэлдээд аваад ир гэж хэлсэн. Тэгээд Дарханбатаар ах ******* суманд ирээд сая цагдаад шалгуулаад бичиг баримтаа хураалгачихлаа гээд ирэхээр нь би 032222 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бэлтгэх, 09 дүгээр сарын 25-ны өдөр тээвэрлэхээр зохих журмын дагуу бичсэн байсан баримтаа өгсөн. Би Ш.*******т 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 032222 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг олгож өгсөн. Ш.******* нь тухайн үед манай байгууллагад ойжуулагч хийдэг байсан. Тэгээд тухайн үед би ******* суманд албан
ажлаар явж байсан. Мөн уул уурхайн хамгаалалт гээд бид ажил ихтэй байсан учраас
надад тээвэрлэж ирэхээр нь бичиж өгөхөөс өөр боломж байгаагүй. Архангай аймгийн
******* сумын ******* багийн Өлийн давааны ар гэх газар шатсан учир ойн цэвэрлэгээ хийх зориулалтаар мод бэлтгэж, тээвэрлэх эрх олгодог. Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/,
Шинжээч Л.Даваахүүгийн өгсөн: “... Гишүүг экологи эдийн засгийн үнэлгээнд
тооцдоггүй. Учир нь ойн цэвэрлэгээний журмаар байгалийн хаягдлыг цэвэрлэж байгаа гэсэн үг. Засгийн газрын 307 дугаар тогтоолын 3 дахь хавсралтаар гишүүг ойн
цэвэрлэгээний журмаар бэлтгэж тээвэрлэхэд ойн нөөц ашигласны төлбөрийг хөнгөлсөн байдаг. Гишүү экологи эдийн засгийн үнэлгээнд ордоггүй. Надад энэ хэрэгт нэмж мэдүүлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 хуу/,
Ш.*******ын яллагдагчаар өгсөн:”...Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ ч
хууль бусаар мод бэлтгэсэн гэж хэлж байсан. Би хууль бусаар мод бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа тул хуулийн дагуу мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-95 хуу/,
Ш.*******ын яллагдагчаар дахин өгсөн:”... Би тухайн үед Байгаль орчин аялал
жуучлалын газарт гэрээт ажилтнаар ажиллаж байсан нь үнэн. Мод бэлтгэсэн асуудал бол үнэн. Би өмгөөлөгч авахгүй, би мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж байна. Зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн минь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 156-158 хуу/,
З.*******ын яллагдагчаар өгсөн:”... Ш.******* намайг эрхийн бичиг бичээд
хэд хэдэн удаа гуйсан. Эрхийн бичиг бичүүлчихвэл би энэ хэргээс сална гэж хэлэхээр нь 2019 оны 11 дүгээр сард АРА 032222 дугаартай эрхийн бичгийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөр бичээд өгсөн. Би Ш.*******ын гуйлтаар дээрх бичгийг бичиж өгсөн. Надад энэ хэргийн талаар өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 103-105 хуу/,
Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын
дэргэдэх сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаартай дүгнэлтэнд: Иргэн Ш.*******ын зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүй бэлтгэсэн мод нь /хуурай шинэс/ уг мод нь түлшний мод 2011 стандартын дагуу 1.5м урттай ба /галын түлээний/ шинэс төрлийн мод байна. Нийт тоо ширхэг 15, нийт шоометр 1.5 м3 шоометр модыг бэлтгэжээ. 1.5 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 сарын 13-ны өдрийн 325 тоот тушаалыг үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн 2-р муж шинэс /бүх төрлийн хэрэглээний хуурай мод/ 39000 төгрөг, мод модон материалын ашиглалтын гарцын дагуу түлээ /хуурай/ итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 58500 төгрөгөөр тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 75-76 хуу/,
Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №71
шинжээчийн дүгнэлт /хх-ийн 82 хуу/,
Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №70
шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86 хуу/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 хуу/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17 хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15-16 хуу, 18хуу/,
Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35-38 хуу/,
******* багийн байгаль хамгаалагч З.*******ын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны
өдөр хийсэн гоожингийн тооцооны хуулбарууд /хх-ийн 39-56хуу/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 106-107 хуу/,
З.*******ын Төрийн албан хаагчийн анкеийн хуулбар /хх-ийн 111-117хуу/,
З.Отгобаярын бакалаврын дипломын хуулбар, хавсралтын хуулбар /хх-ийн 120-121
хуу/
Архангай аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын тодорхойлолт
/хх-ийн 118 хуу/,
Туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний
нөөцийн жагсаалтын хуулбар /хх-ийн 119 хуу/,
Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын даргын тушаалын хуулбар /хх-ийн 135-136 хуу/,
Мод бэлтгэх эрхийн бичгийн хуулбар /хх-ийн 19 хуу/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 96хуу, 122 хуу/,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт
/хх-ийн 98 хуу/,
Оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн
146-149 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж,
бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж,
шүүгдэгч Ш.*******, З.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан
шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох
баримтуудаар Ш.******* нь тус аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газарт ойжуулагчаар ажиллаж байхдаа 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн ******* сумын ******* баг, Өлийн даваа гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.5 метр куб хэмжээтэй 15 ширхэг хуурай шинэс мод бэлтгэн ойн санд 58.500 төгрөгийн хохирол учруулж, ажлын газрынхаа эзэмшлийн 25-67 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, З.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Ш.*******ын Архангай аймгийн ******* сумын ******* баг, Өлийн даваа гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.5 метр куб хэмжээтэй 15 ширхэг хуурай шинэс модонд АРА032222 серийн дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг 2019 оны 11 дүгээр сард нөхөн олгож, хуурамчаар үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ш.******* тус аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газарт ойжуулагчаар ажиллаж байхдаа 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Архангай
аймгийн ******* сумын ******* баг, Өлийн даваа гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.5
метр куб хэмжээтэй 15 ширхэг хуурай шинэс мод бэлтгэн ойн санд 58.500 төгрөгийн
хохирол учруулж, ажлын газрынхаа эзэмшлийн 25-67 АРА улсын дугаартай Портер
маркийн тээврийн хэрэгслэр тээвэрлэсэн гэмт хэргийг, шүүгдэгч З.******* нь
2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Ш.*******ын Архангай аймгийн
******* сумын ******* баг, Өлийн даваа гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.5 метр куб
хэмжээтэй 15 ширхэг хуурай шинэс модонд АРА-032222 серийн дугаартай мод
бэлтгэх эрхийн бичгийг 2019 оны 11 дүгээр сард нөхөн олгож, хуурамчаар үйлдсэн
үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь: Иргэний нэхэмжлэгч Н.*******ийн өгсөн:...
Ш.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн ******* сумы ******* багийн Өлийн даваа гэх газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, 25-67 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв рүү тээвэрлэж, Архангай айгийн ******* сумын ойн санд 58500 төгрөгийн хохирол учруулсан байна. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/, иргэний нэхэмжлэгч М.*******ын өгсөн:... Ш.******* нь өөрийн албан үүргээ гүйцэтгээд явж байхдаа албаны машинаараа манай сумаас мод бэлтгэж тээвэрлэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв рүү явж байгаад баригдсан байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 58500 төгрөгийн хохирол төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 138-139 хуу/, гэрч О.Мөнхтулгын өгсөн: ”...2019 оны 09 дүгээр сарын 25- ны өдөр намайг суманд байхад 22 цагийн үед Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн ахлах М. мод ачсан тээврийн хэрэгсэл авч ирсэн байна. Юун машин бэ гэж асуухад энэ зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн тээврийн хэрэгсэл байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/, гэрч М.ийн өгсөн: ”... 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс Архангай аймгийн ******* сумын ******* баг руу явах замд мод ачсан 25-67 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байхаар нь зогсоож ачсан модны бичиг баримтыг шалгахад байгаль орчны Ш.******* гэх эрхийн бичиг аваагүй гэж хэлсэн. Яагаад эрхийн бичиг аваагүй талаар асуухад би ойн байцаагч нартай уулзаагүй. Уг модыг сайн дураараа бэлтгэж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв орж явна гэж хэлсэн. Дээрх мод ачиж явсан машин нь Байгаль орчин аялал жуучлалын газрын албаны машин гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллүүдийг Цагдаагийн газрын 7033102 дугаарын утсанд өгч гомдол мэдээллээр оруулан шалгуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/, гэрч Э.ын өгсөн:”... 2019 оны 09 дүгээр сарын 25- ныг би сайн санахгүй байна. Ямар ч байсан 20-д гэж санаж байна. Тэр үед Архангай аймгийн төвөөс ******* сумын ******* баг руу хяналт шалгалтаар явж байгаад уг мод ачсан тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан. Орой болсон байсан санаж байна. Тухайн үед модны эрхийн бичиг авсан гэж яриагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70хуу/, гэрч Б.ын өгсөн:”...2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн төвөөс Архангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж байхад мод ачсан цагаан өнгийн Портер маркийн автомашиныг зогсоож шалгахад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиггүй байсан. Эрхийн бичгийн талаар асуухад мод бэлтгэх бичиг огт аваагүй талаар хэлж байсан. Тухайн үед 21 цаг өнгөрч байсан Ш.******* ганцаараа явж байсан. Ш.******* ямар нэгэн эрхийн бичгийн талаар яриагүй....”гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 хуу/,

Ш.*******ын яллагдагчаар өгсөн:”...Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ ч хууль бусаар мод бэлтгэсэн гэж хэлж байсан. Би хууль бусаар мод бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-95 хуу/,
З.*******ын яллагдагчаар өгсөн:”... Ш.******* намайг эрхийн бичиг бичээд өг гэж хэд хэдэн удаа гуйсан. Эрхийн бичиг бичүүлчихвэл би энэ хэргээс сална гэж хэлэхээр нь 2019 оны 11 дүгээр сард АРА 032222 дугаартай эрхийн бичгийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөр бичээд өгсөн. Би Ш.*******ын гуйлтаар дээрх бичгийг бичиж өгсөн. Надад энэ хэргийн талаар өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-105 хуу/,

модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын
дэргэдэх сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 хуу/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17 хуу/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15-16 хуу, 18 хуу/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35-38хуу/ зэрэг нотлох баримтуудаар/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги
/байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34.2.Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана гэж, мөн хуулийн 35.4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд Иргэний нэхэмжлэгч Н.*******ийн өгсөн:... Ш.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн Өлийн даваа гэх газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, 25-67 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв рүү тээвэрлэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/, гэрч М.ийн өгсөн:”... 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс Архангай аймгийн ******* сумын ******* баг руу явах замд мод ачсан 25-67 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байхаар нь зогсоож ачсан модны бичиг баримтыг
шалгахад байгаль орчны ажилтан Ш.******* гэх хүн эрхийн бичиг аваагүй гэж
хэлсэн... гэх мэдүүлэг, З.*******ын яллагдагчаар өгсөн:”... Ш.******* намайг эрхийн бичиг бичээд өг гэж хэд хэдэн удаа гуйсан. Эрхийн бичиг бичүүлчихвэл би энэ хэргээс сална гэж хэлэхээр нь 2019 оны 11 дүгээр сард АРА 032222 дугаартай эрхийн бичгийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөр бичээд өгсөн. ...”гэх мэдүүлэг /хх-ийн 103-105 хуу/, гэх мэдүүлэг зэргээр хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.*******ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт
зааснаар, шүүгдэгч З.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн утсгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Ш.*******ын үйлдлийн улмаас 58500 /тавин найман мянга таван
зуун/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 175500 /нэг зуун далан таван мянга таван зуун/ төгрөг гэж үзлээ.
Харин шүүгдэгч З.******* нь Архангай аймгийн ******* сумын ******* багийн
байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа шүүгдэгч Ш.*******т 2019 оны 11 дүгээр сард АРА 032222 дугаартай эрхийн бичгийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөр бичиж өгсөн нь эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрх олгосон баримт бичиг гэж хууль зүйн үр дагавар буй болгосон тодорхой үйлдэл
хийх боломж олгосон баримт бичиг юм. Хуурамчаар үйлдсэн гэж тусгай зөвшөөрөл, эрх олгосон баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт, хүний байдлыг тодруулсан гэрчилсэн, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг дууриалган хийх, жинхэнэ баримт бичигт засвар өөрчлөлт хийснийг ойлгоно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.*******т мод бэлтгэх эрх олгож буй мод бэлтгэх
эрхийн бичгийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бичиж өгөх байтал 2019 оны 11
дүгээр сард он сарыг өөрчлөн нөхөж бичиж өгч буй үйлдэл нь эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Ш.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан төрийн албан хаагч зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч З.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.


Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон
хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт
хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг
үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан
бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж мөн хуулийн 5 дах хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ...”гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.*******ын гэмт хэрэг үйлдэж, олсон орлого болох 58500 төгрөгийн үнэ бүхий 15 ширхэг хуурай шинэс 1.5 метр куб модыг хурааж, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 25-67 АРА улсын дугаартай Хюундей Портер маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Ш.*******ын эзэмшлийнх биш байх тул түүний үнэ болох 4.200.000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ш.*******аас гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ тус тус авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.*******, шүүгдэгч З.******* нарт эрүүгийн хариуцлага
оногдуулахдаа шүүгдэгч З.*******ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ш.******* нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******т 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******т оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж, улсын орлого болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүдэгч Ш.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 175500 /нэг зуун далан
таван мянга таван зуу/ төгрөгийг нөхөн төлсөн баримт хэрэгт авагдсан байх /хх-ийн 180 хуу/ тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.


Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн
1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
                                                                 ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Шн Дыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг төрийн албан хаагчаар ажиллаж байхдаа үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б. овогт З.ийн Оыг эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.


2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******ыг 450 /дөрвөн зуун тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.


3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******т оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.


4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.******* нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав / сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.


5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.


6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.


7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******т тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.


8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3,4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2020 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 36 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай, прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.*******ын гэмт хэрэг үйлдэж, олсон орлого болох 85600 төгрөгийн үнэ бүхий 15 /арван тав/ ширхэг хуурай шинэс 1.5 м3 модыг хурааж, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 4200.000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ш.*******аас гаргуулж, тус тус улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.


9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******, шүүгдэгч З.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******, З.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж улсын орлого болгосугай.


11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний
нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


12. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******, З.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэхээр тогтоосугай.
                    ДАРГАЛАГЧ ,ШҮҮГЧ                                     Б.ОТГОНЦЭЦЭГ