Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2571

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горький-1, 23 тоотод байрлах, “Инвестмент Бридж” ХХК /РД:5542847/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн3 дугаар хороо, Ажилчдын гудамж, 1-3 тоотод байрлах, “Тэнүүн Өлзий” ХХК /РД:2721317/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 54 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 36 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн П.Оюун хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Хангал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Инвестмент Бридж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Инвестмент Бридж” ХХК нь хариуцагч “Тэнүүн Өлзий” ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр №01/15 тоот “Баяжуулах төхөөрөмж буюу алт угаах скруббер нийлүүлэх гэрээ” байгуулсан. Гэрээгээр талууд алт угаах скруббер, усан буу, шлюз иж бүрдлээр нь 2 ширхэгийг худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцсон бөгөөд 1 иж бүрдлийн үнэ 90,000,000 төгрөг, 2 иж бүрдлийн нийт үнэ 180,000,000 төгрөг байхаар гэрээнд тусгасан. “Инвестмент Бридж” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилгаа төлбөр болох 90,000,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 54,000,000 төгрөг, нийт 144,000,000 төгрөгийг “Тэнүүн Өлзий” ХХК-д бэлнээр төлсөн болно.

Хариуцагч нь 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр эхний иж бүрдлийг манай компанид хүлээлгэн өгч, талууд “Гэрээ дүгнэсэн акт” үйлдэж баталгаажуулсан. №01/15 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д “... хоёр дахь төхөөрөмжийг урьдчилгаа төлбөр төлсөн :эөөс хойш хуанлийн 20 хоногт багтааж Улаанбаатар хотод байрлах өөрийн үйлдвэр дээр хүлээлгэн өгнө. Нийлүүлэгч тал хүлээлцэхдээ тоног төхөөрөмжийн ашиглалтын зааврыг дагалдуулан хоёр талын эрх бүхий албан тушаалтанд тоо ёсоор хүлээлгэн өгч хүлээлцсэн тухай баримтыг талууд 2 хувь үйлдэж баталгаажуулна” гэж заасан. Гэвч хариуцагч нь 2 дахь иж бүрдлийг гэрээнд заасан хугацаанд нийлүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн.

Манай компани илүү төлсөн 54,000,000 төгрөгийг “Тэнүүн Өлзий” ХХК-иас удаа дараа шаардсан боловч бидний огт хүлээж аваагүй 2 дахь иж бүрдлийн “тэжээлийн бункер” гэх тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн мэтээр худал шалтаглан, илүү төлсөн төлбөрийг өнөөдрийг хүртэл буцаан шилжүүлээгүй байна. Тус компани нь эхний иж бүрдлийг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр уурхай дээр хүргэсэн бөгөөд 4 шлюз илүү хүргэгдсэн байсан тул уг 4 шлюзыг хариуцагчид буцаан өгсөн. 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Инвестмент Бридж” ХХК болон “Тэнүүн Өлзий” ХХК-ийн хооронд байгуулагдсан №01/15 тоот “Баяжуулах төхөөрөмж буюу алт угаах скруббер нийлүүлэх гэрээ”-ний дагуу илүү төлсөн 54,000,000 төгрөгийг “Тэнүүн Өлзий” ХХК-иас гаргуулж, “Инвестмент Бридж” ХХК-д олгохоор шийдвэрлэнэ үү гэв.

 

Хариуцагч “Тэнүүн Өлзий” ХХК нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани “Инвестмент Бридж” ХХК “Баяжуулах төхөөрөмж буюу алт угаах скруббер нийлүүлэх гэрээ”-г 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 01/15 дугаартай байгуулсан билээ. Уг гэрээний дагуу нэг бүр нь 90 000 000 төгрөний үнэтэй 2 ширхэг иж бүрдэл нийт 180 000 000 төгрөгийн төхөөрөмж тогтоосон хугацаанд нийлүүлэхээр тохирсон. Манай компаний талаас гэрээний үүргээ зөрчсөн зүйлгүй бөгөөд “Инвестмент Бридж” ХХК -с нэхэмжилж байгаа 54 000 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч “Тэнүүн Өлзий” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Тэнүүн Өлзий” ХХК нь төмрийн худалдаа, төмөр хийцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба “Инвестмент Бридж” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Ц.Мөнхцоож өөрийн биеэр манай компани дээр ирж 2 ширхэг Скруббер-100 төхөөрөмж захиалгаар хийлгэж авах худалдан авах санал тавьсан. Үүний дагуу хоёр тал 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 01/15 дугаартай “БАЯЖУУЛАХ ТӨХӨӨРӨМЖ БУЮУ АЛТ УГААХ СКРУББЕР НИЙЛҮҮЛЭХ ГЭРЭЭ”-г байгуулан 2 ширхэг төхөөрөмж захиалгаар хийлгүүлж авахаар тохирсон. Уг гэрээгээр нэг ширхэг төхөөрөмжийн үнэ 90000000 төгрөг байхаар талууд тохирсон ба нийт үнэ 180000000 төгрөг байхаар талууд тохирсон.

Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 90000000 төгрөг орсноор хуанлийн 7 хоногт багтаан эхний төхөөрөмжийг стандарт норм, үзүүлэлтийн дагуу хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохирсон. “Инвестмент Бридж” ХХК-ийн талаас 2015 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 90000000 төгрөгийг төлснөөр төхөөрөмжийг хийж эхэлсэн ба 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нэгдүгээр иж бүрдлийг 4 хоногт багтаан хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн бөгөөд 2 дахь иж бүрдлийн зарим хэсгийг буюу тэжээлийн бункер, шлиц зэргийг мөн хамт өгсөн.  Гэрээний 3 дугаар зүйл 3.2.2-т заасны дагуу “Инвестмент Бридж” ХХК дунд шатны төлбөр 30 хувь буюу 54000000 төгрөгийг төлсөн. Гэрээгээр тохирсны дагуу хоёр дахь төхөөрөмжийн урьдчилгаа төлбөрийг төлснөөр хуанлийн 20 хоногт багтаан хийж гүйцэтгэхээр заасан ба манай талаас 7 хоногт багтаан хийж гүйцэтгэн бэлэн болсон талаар “Инвестмент Бридж” ХХК-д мэдэгдсэн.

Гэтэл “Инвестмент Бридж” ХХК нь “... манай талд санхүүгийн хүндрэл гараад байна, удахгүй авна...” гэж хэлсний дагуу бид өөрийн компаний аж ахуйн хашаанд хадгалж хамгаалан өнөөдрийг хүрсэн. “Инвестмент Бридж” ХХК нь гэрээ цуцлахтай холбоотой манай талд ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй ба бид төхөөрөмжийн хадгалсаар байсан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр 14/16 дугаартай “Санал хүргүүлэх” тухай албан бичиг ирүүлсэн бөгөөд уг албан бичгэнд “... илүү төлсөн 54000000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор буцаан төлж гэрээг дуусгавар болгоно уу...” гэжээ. Уг буцаан төлөхийг шаардсан 54000000/тавин дөрвөн сая/ төгрөг нь 2 дахь иж бүрдлийн төлбөр юм. “Инвестмент Бридж” ХХК нь үлдэгдэл төлбөр 36000000 төгрөгийг манай талд төлснөөр захиалгаар хийлгэсэн төхөөрөмжийг гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгөх болно. Иймд манай хоёр компаний хооронд 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “БАЯЖУУЛАХ ТӨХӨӨРӨМЖ БУЮУ АЛТ УГААХ СКРУББЕР НИЙЛҮҮЛЭХ ГЭРЭЭ”-ний 3 дугаар зүйл 3.2.3-т заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөр болох нийт үнийн 20 хувь буюу 36000000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул хууль заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч “Инвестмент Бридж” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Тэнүүн-Өлзий” ХХК нь талуудын хооронд байгуулсан 01/15 дугаартай гэрээний дагуу Инвестмент бридж ХХК нь урьдчилгаа 90,000,000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн ба Нийлүүлэгч урьдчилгаа төлбөрийг хүлээн авснаас хойш хуанлийн 7 хоногийн дотор эхний ээлжийн иж бүрдэл төхөөрөмжийг нийлүүлэх үүрэг хүлээсний дагуу 2015.04.05-ны өдөр нэг иж бүрдэл төхөөрөмж нийлүүлсэн. Эхний иж бүрдэл тоног төхөөрөмжийг хүлээн авснаар гэрээний нийт үнийн дүнгийн 30%-ийн төлбөр төлөхөөр заасны дагуу 2015.04.07-ны өдөр 54,000,000 төгрөгийг тус тус нийлүүлсэн. Нийлүүлэгч 2 дахь ээлжийн иж бүрдэл төхөөрөмжийг урьдчилгаа төлбөр төлөгдсөн өдрөөс хойш хуанлийн 20 хоногт буюу 2015.04.25-ны өдөр нийлүүлэх ёстой байсан боловч энэ хугацаанд төхөөрөмжийг нийлүүлээгүй. Улмаар Нийлүүлэгч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн улмаас гэрээний зарим хэсгээс татгалзсан тухайгаа мэдэгдэн эхний иж бүрдлийг шилжүүлэхдээ илүү нийлүүлсэн 4 ширхэг шлюзийг 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Тэнүүн-Өлзий ХХК-д буцаан шилжүүлсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байгаа болно гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Инвестмент Бридж” ХХК нь гэрээний үүрэгт 54 000 000  гаргуулахаар хариуцагч “Тэнүүн-Өлзий” ХХК-иас шаарджээ.

 

Хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 36 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган шаардаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

 

 

 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн ______ дүгээр зүйлийн _______-д заасныг баримтлан хариуцагч “Тэнүүн-Өлзий” ХХК-иас гэрээний үүрэгт 54 000 000 /тавин дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Инвестмент Бридж” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Инвестмент Бридж” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 36 000 000 /гучин зургаан сая/ төгрөгийг гаргуулж хариуцагч “Тэнүүн-Өлзий” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Инвестмент Бридж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 337 950 төгрөг гаргуулж хариуцагч “Тэнүүн-Өлзий” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427 950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 950 төгрөгийг тус тус улсын  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.      

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                   Д.ЭНХЦЭЦЭГ