Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
Хэргийн индекс | 101/2014/00100/И |
Дугаар | 181/ШШ2017/03110 |
Огноо | 2017-12-05 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2017/03110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: МГ ХХК
Нэхэмжлэгч: МИ ХХК нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХБ ХХК -д холбогдох,
Хууль бусаар суутган авсан нэмэгдүүлсэн хүү 192,049,149 төгрөг, нэмэлт хүүгийн зардал 66,040,548 төгрөг, ам.долларын ханш өөрчлөгдсөнтэй холбоотой хохирол 188,449,349.12 төгрөг, нийт 446,539,046 төгрөг гаргуулах, талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 5 сарын 26-ны өдрийн 07/26-01/1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний 2.1.3 дахь заалт, 08/50-1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний 2.1.3 дахь заалт, ЗГ-10/27 тоот “Зээлийн гэрээ”-ний 2.1.5 дахь заалтын “...хүүгийн төлбөр...” гэсэн нөхцөл, мөн гэрээний 3.1.6 дахь заалтын “...Зээл, хүүг буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно” гэсэн нөхцөл, ЗГ10/28 тоот “Зээлийн гэрээ”-ний 2.1.5 дахь заалтын “...хүүгийн төлбөр...” гэсэн нөхцөл, мөн гэрээний 3.1.5 дахь заалтын “...Зээл, хүүг зээл буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцно” гэсэн нөхцлийг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Д.С, Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Ж.Х, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МГ ХХК, МИ ХХК болон ХБ ХХК-тай нийтдээ 4 удаагийн зээлийн гэрээгээр барилгын санхүүжилтэд хэрэглэх зориулалтаар нийт 14,211,656 ам.долларын зээл аваад, зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу төлж байсан. Гэрээний хэрэгжилтийн явцад зээлийн гэрээнд хэд хэдэн удаагийн нэмэлт өөрчлөлт оруулаад, гэрээний хэрэгжилт явж байсан. Гэтэл ХБ дараах байдлаар нэмэгдүүлсэн хүү буюу торгуулийн хүүг хууль бусаар тооцож авч байгааг 2010 онд мэдсэн. Тухайлбал:
1. Хүүгийн төлбөр төлөх хуваарьт хугацааг хэтрүүлмэгц нэмэгдүүлсэн хүү тооцож аваад байсан.
2. Нэмэгдүүлсэн хүүг ингэж тооцож авахдаа хуваарьт зээлийн төлбөрийн үүсгээгүй үүргийн үнийн дүнгээс зээлийн эргэн төлөлтийн графикийн дүнгээс биш үлдэгдэл зээлийн дүнгээс тооцож авсан байсан нь хууль бус байсан.
Зээл, зээлийн хүү гэж 2 өөр ойлголт байдаг. Иргэний хуульд зээлийг хугацаандаа төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү тооцох талаар маш тодорхой заасан байгаа.
Хүүгийн төлөлт хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцож байсан. Энэ хүүг тооцохдоо нийт зээлийн үлдэгдэл дүнгээс тооцож байсан.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т хэрвээ зээлийн хүү төлөх хуваарьт хугацаа хэтрүүлсэн бол нэмэгдүүлсэн хүү тооцох ёстой гэж заасан байхад ХБ хууль бус ажиллагаа явуулж байсан. Ийнхүү хууль бусаар тооцож авсан нийт зээлийн гэрээ тус бүрээр нь нэмэгдүүлсэн шаардлага дээр тодорхой дэлгэрэнгүй гаргасан байгаа. Үүнд:
07/26-01 тоот зээлийн гэрээний дагуу нийтдээ 69,971.35 ам.доллар, 08/50 тоот зээлийн гэрээгээр 56,544 ам.доллар, ЗГ-10/27 тоот зээлийн гэрээгээр 3636 ам.доллар, ЗГ10/28 тоот гэрээгээр 3311ам.доллар, нийтдээ 133,462 ам.долларыг Хаанбанк хууль бусаар манай данснаас шууд татаж авсан.
ХБ нэмэгдүүлсэн хүүг хууль бусаар авсныг бид нар жишээгээр гаргаад, шүүхэд өгсөн байгаа. Жишээ дурдаад тайлбарлавал:
МГ ХХК, ХБ ХХК-ийн хооронд 2007 оны 5 сарын 24-ний өдөр байгуулсан 07/26 тоот зээлийн гэрээний дагуу 12 хувийн хүүтэй, 5,194,722 ам.долларын зээл авсан. Зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу МГ ХХК 2008 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлөх байсан 52,748 ам.долларын хүүгийн төлөлтийг 2 хоног хэтрүүлж, 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлсөн байдаг. Энэ тохиолдолд хуульд заасан журмын дагуу зээлийн эргэн төлөлтийг хэтрүүлээгүй учраас нэмэгдүүлсэн хүү тооцох ёсгүй. Гэтэл ХБ 683 ам.долларыг зээлийн нийт үлдэгдэл буюу 5,194,722 ам.доллараас нэмэгдүүлсэн хүү тооцоод, данснаас суутгаж авсан байна. Зүй ёсоор бол тухайн хэтрүүлсэн дүн буюу байсан 52,748 ам.доллараас огт нэмэгдүүлсэн хүү тооцох ёсгүй. Үүнийг дэлгэрэнгүй тооцооллын 21 дэх мөрний 16 дахь баганаас харж болно.
Ийнхүү ХБ хууль бус нэмэгдүүлсэн хүү тооцож авсны улмаас манай компаниас дахиад нэмэлт хүүний зардал гарсан. Хэрвээ ХБ хууль бусаар нэмэгдүүлсэн хүү тооцолгүйгээр хуулийн дагуу зээлийн эргэн төлөлтөд тооцож суутгаж байсан бол манай байгууллага нийтдээ 45,894 ам.долларын хүүгийн хэмнэлт гаргах байсан. Ийм дүнгээр манайх хохирсон гэж нэхэмжилж байгаа. үүнийг гэрээ тус бүрээр нь задаргаа гаргавал:
07/26/01 дугаартай гэрээний дагуу 69,971.35 ам долларыг хууль бусаар нэмэгдүүлсэн хүүнд суутгасны улмаас 22,495 ам.долларын нэмэлт хүү төлөгдсөн. 08/50 тоот гэрээний дагуу 23,011 ам.долларын нэмэлт хүүний зардал гарсан. ЗГ-10/27 тоот гэрээний дагуу 194 ам.долларын нэмэлт хүүний зардал, 28 дугаартай гэрээнээс 194 ам.долларын нэмэлт хүүний зардал тус тус гарсан байна.
Манай компанийн хувьд анх зээлийн гэрээ байгуулахдаа банк ингэж хууль бусаар нэмэгдэл хүү авна гэж мэдээгүй, итгээд гэрээ байгуулсан. Гэтэл ХБ сүүлд 2010 онд нэмэгдүүлсэн хүүг хууль бусаар тооцож байгаа талаар мэдэгдэж, тайлбарлаад, шаардлага тавихад, бид гэрээний дагуу гэрээний заалтыг үндэслээд авч байгаа гэсэн тайлбар хэлдэг. Гэрээний холбогдох заалтууд дээр хууль журмын дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож авна гээд тодорхой байдаг. Ингээд талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн холбогдох заалтууд буюу нэмэгдүүлсэн хүү тооцох заалтууд дээр 2 өөр ойлголт үүссэн. Бид анхнаасаа ХБ нэмэгдүүлсэн хүүг хууль бусаар тооцож авахаар, ийм агуулгаар зээлийн гэрээний заалтыг оруулсан юм байна гэдгийг тухайн үед мэдээд, холбогдох заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. ийм хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас хууль бусаар тооцож авсан энэ нэмэгдүүлсэн хүүг буцааж авах үндэслэл байгаа гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэв.
Нэмэгдүүлсэн хүүг тооцох шалтгаан нь болохоор хүүгийн төлбөр хэтэрсэн гээд аваад байсан. Хуулинд болохоор зээлийн төлбөр хэтрүүлсэн бол нэмэгдүүлсэн хүү авна гэсэн шалтгааныг нь заасан байгаа. Тийм учраас хүүний төлбөр хэтэрсэн байхад банкны авдаг нэмэгдүүлсэн хүү авсан нь хуульд нийцэхгүй байна. Нэмэлт хүүний зардал гарсан гээд байгаа. Бид нар банкинд мөнгөө төлөөд байсан, банк үндсэн зээлдээ авах ёстой мөнгийг буруу данснаас аваад байсан. Буруу данснаас авсан учраас бид нар илүү төлөлт хийсэ”н гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зээлийн хүүг бид нар авахдаа гэрээний чөлөөт байдал Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Энэ гэрээний заалт бол хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн учир хуульд нийцсэн гэж үзэж байгаа. Энэ гэрээний талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч ХБ хүчээр суутгаж авсан юм шиг яриад байна.
Гэтэл энэ гэрээн дээр талууд харилцан тохиролцож байгуулсан гэрээ, нэхэмжлэгч талаас ирж байсан зөвшөөрөл, төлбөрийн даалгавраар харилцагчийн данснаас хугацаа хэтэрсэн нэмэгдүүлсэн хүү суутгаж авах зөвшөөрөл, гэрээ байдаг. Үүнийг хүчээр манайх аваагүй. Нөгөө талаас харилцагчийн зөвшөөрлөөр хийгдсэн гүйлгээ гэж үзэж байгаа. ХБ хууль бусаар хийсэн, мэдээгүй байсан, бид нарыг хуураад хийсэн, хохироосон гэж ярьдаг. Энэ компани гэрээний асуудал дээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулаагүй. Бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай гэрээ хэлэлцээр хийсэн. Хэлцэлд оролцож байгаа талууд гэрээний нөхцөлтэй танилцаад, зөвшөөрч байгаа бол хэлцлийг баталгаажуулаад, зээлээ аваад явдаг. Тэгэхээр энд мэдээгүй байсан, дараа нь мэдчихлээ гэдэг асуудал үндэслэлгүй байгаа юм.
Хэрвээ энэ хүмүүс эрх нь зөрчигдөж байгаа гэж үзсэн бол зөрчигдсөн үеэсээ гомдлоо гаргаад явах шаардах эрх нь нээлттэй байсан. Энэ эрхийг 2013 оны 3 сараас эдэлсэн байгаа. Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрх үүссэн үеэс хөөн хэлэлцэх гомдлын хугацааг тооцож эхэлдэг. 2013 оны 3 сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Шүүх үүнийг хууль хэрэглээний хувьд дүгнэх байх. Түүнчлэн хууль бусаар суутгасан асуудлын талаар бид нар яагаад хууль бусаар суутгаагүй гэж ярьдаг вэ гэхээр Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд заасан байна. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Үүнийг Улсын Дээд шүүхээс 2016 оны 53 дугаар тогтоолоор тайлбарласан байдаг.
Тэгэхээр бид нар хуульд нийцүүлж суутгаж авсан гэж үзэж байна. Нөгөө талаар зээлийн асуудал дээр Монгол банк Банкны тухай хуулиар арилжааны банкны зохицуулагч байгууллагын чиг үүргийг гүйцэтгэдэг. Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан Актив ангилах журам гэж байдаг. Тэр журмаар муудсан зээл дээр эрсдэлийн сан байгуулдаг. Энэ зээл дээр бид нар сан байгуулсан. Ингэж байгаа тохиолдолд банк өөрийнхөө хөрөнгөөс мөнгө тусгаарлаж байна гэсэн үг. Тэр тусгаарлаж байгаа мөнгө ямар нэгэн арилжааны хүү юм уу, ямар нэгэн байдлаар тооцогддоггүй. Банкны зардал хэлбэрээр байж байдаг, ашиглагддаггүй. Нэхэмжлэгч тал тайлбарлахдаа хүүний хугацаа тухайн сард хэтэрсэн, тэр хугацаагаар хэтэрсэн, түүнээс нийт зээл эрсдэлгүй гэж яриад байдаг.
Гэтэл Монгол банкны энэ журмаар бол нийт зээлийг эрсдэл болохоос тухайн сард хэтэрсэн төлөх ёстой хүү, 10,000 доллар юм уу 5000 доллар байтал, 5000 доллар эрсдэлээ гээд сан байгуулахгүй. Бид нар 4 зээл олгосон. Тэр 4 зээлийн хэмжээгээр эрсдэлийн сан байгуулдаг. Зээлийн хохирлын хэмжээ гээд бид нар төлөх ёсгүй хүү төлчихлөө гээд байна. Үүнийг анхан шатны шүүхээс бодитой хохирол үүсээгүй, төлөх ёстой байсан зардлаа төлөөгүй гэдэг асуудал ярьж байгаа. Тэгэхээр ийм бодитой хохирол байхгүй. Ханшийн эрсдэлийн асуудлыг ярьдаг. Шүүх 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч гомдол гаргаснаас хойш 3 шатны шүүхээр яваад, дахиад анхан шатны шүүхээр явж байна. Энэ хугацаанд үүссэн ханшийн эрсдэлийг аль тал нь ч хүлээх ёсгүй. Тийм учраас хохирлыг хариуцагч хүлээх үндэслэл байхгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ гэрээний харилцааг яагаад хүчин төгөлдөр биш гээд байгаа юм бэ, энэ талаар Дээд шүүх дээр хэлсэн. Өмнөх хүчин төгөлдөр агуулгатай гэрээ нь байгаа учир энэ зохицуулалтын хугацаанд хийгдсэн хууль зөрчөөгүй, өөрсдөө хүлээн зөвшөөрөөд, өнөөдрийн байдлаар нэхэмжлэл гаргахдаа хүчин төгөлдөр бусд тооцуулахаар тавиад байгаа шаардлагуудын агуулгаас харах юм бол тэр заалтыг хүчин төгөлдөр тооцуулъя гээд маргаагүй байгаа зүйл дээрээ яагаад хууль бус гэж үзэж шүүх шийдвэр гаргах юм бэ, үүнийг сайн ойлгохгүй байна. Тэгэхээр энэ агуулга талаас нь шүүх харж үзнэ үү.
Нэхэмжлэл дээр зээлийн төлбөрийн хугацаа хэтрүүлээд байна гэж байгаа. Хэрвээ зээл гэж байхгүй бол хүү гэдэг агуулга яригдахгүй. Тэгэхээр зээл гэдэг агуулга цаана нь байна гээд график гаргаад, талууд тохиролцсон. Тэгээд тэр агуулгаараа та хугацаандаа зээлээ төлөхгүй бол танд торгууль тавина шүү. Дээд шүүх үүнийг тайлбарласан. Нэмэгдүүлсэн хүү бол гэрээний хариуцлага гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т үндсэн хүүний 20 хувиас хэтрэхгүй гэж байгаа. Бодох аргачлалын хувьд ямар ч байж болно. Хүүнд 50,849 төгрөгийн хүү төлөх байсан. Үндсэн зээлийн үүрэг цаана нь байсан учраас хүүний 50,849 төгрөгийн доллараар төлөх ёстой. Тэрний 10, 20 хувь нь гэж үндсэн хүүний 20 хувиас хэтрэхгүй гэж байгаа. Гэтэл нэхэмжлэгч талаас төлөөгүй 3 хоногийн хэтэрсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй гэж тайлбарлаад байгаа.
Үндсэн хүү гэдгийг хууль дээр маш тодорхой агуулгаар Дээд шүүх тайлбар хийсэн. Үндсэн хүүгийн 20 хувиас авах эрхтэй. Хэтрүүлж авсан гэсэн агуулга байхгүй. Ямар агуулгаар авах нь тухайн үедээ тодорхойлогдоогүй. Тийм агуулга байхгүй байсан учраас 2014 онд нэгдсэн журмаар авъя гээд Монгол банк хуульчлаад энэ, энэнээс авч байх нь зөв юм байна гэдэг тайлбар гарч байсан. Хууль зөрчсөн гэсэн зүйл харагдахгүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МИ ХХК, МГ ХХК нар хариуцагч ХБ ХХК-д холбогдуулан, хууль бусаар суутган авсан нэмэгдүүлсэн хүү 192,049,149 төгрөг, нэмэлт хүүгийн зардал 66,040,548 төгрөг, ам.долларын ханш өөрчлөгдсөнтэй холбоотой хохирол 188,449,349.12 төгрөг, нийт 446,539,046 төгрөг гаргуулах, талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 07/26-01/1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний 2.1.3 дахь заалт, 08/50-1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний 2.1.3 дахь заалт, ЗГ-10/27 тоот “Зээлийн гэрээ”-ний 2.1.5 дахь заалтын “...хүүгийн төлбөр...” гэсэн нөхцөл, мөн гэрээний 3.1.6 дахь заалтын “...Зээл, хүүг буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно” гэсэн нөхцөл, ЗГ10/28 тоот “Зээлийн гэрээ”-ний 2.1.5 дахь заалтын “...хүүгийн төлбөр...” гэсэн нөхцөл, мөн гэрээний 3.1.5 дахь заалтын “...Зээл, хүүг зээл буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцно” гэсэн нөхцлийг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч хуульд заасан үндэслэл журмын дагуу нэмэгдүүлсэн хүүг суутгаж авсан, нэмэгдүүлсэн хүүг суутгаж авч байгааг нэхэмжлэгч мэдэж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний дагуу зээлдэгч МГ ХХК, МИ ХХК нар зээлдүүлэгч ХБ ХХК-иас нийт 14,211,656 ам.долларыг дараах зээлийн гэрээнд дагуу заасан байна.
МГ ХХК, ХБ ХХК-тай 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 5.400.000 ам.долларыг жилийн 12 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, уг гэрээний 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 09/23 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээ, 2009 оны 12 дугаар сарын 24-ний 09/91 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээ, мөн 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 07/26-01/1 тоот гэрээгээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээл эргэн төлөлтийн хуваарийг 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр болгож өөрчлөлт оруулсан, 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 07/26-01/2 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07/26-01/3 дугаар гэрээгээр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан.
2008 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 08/50 дугаар зээлийн гэрээгээр 4.100.000 ам.долларыг сарын 1,3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай байгуулсан бөгөөд 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 09/24 дугаар “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээ, 2009 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 09/92 дугаар “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээ, 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 08/50/1 дугаар “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээ, 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 08/50/2 дугаар “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээ, 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээгээр тус тус нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгасан байна.
МГ ХХК, МИ ХХК-ууд ХБ ХХК-тай 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 10/27 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 3.000.000 ам.долларыг жилийн 15,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулахаар тохиролцсон бөгөөд уг гэрээнд 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10/27-1 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр өөрчлөлт оруулсан байна.
МГ ХХК, МИ ХХК-ууд ХБ ХХК-тай 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 10/28 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 1.711.656 ам.долларыг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулсан ба уг зээлийн гэрээнд 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10/28-1 дугаар гэрээ, 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10/28-2 дугаар гэрээгээр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Нэг: Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагын талаар:
Нэхэмжлэгч Макс ХХК болон МГ ХХК нь хариуцагч ХБ ХХК-д холбогдуулан 2010 оны 5 сарын 26-ны өдрийн 08/50/1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний 2.1.3 дахь заалтын “... хүүгийн ... буюу зээлийн үлдэгдлээс ...” , 07/26-01/1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний 2.1.3 дахь заалтын “... хүүгийн ... буюу зээлийн үлдэгдлээс ...” , ЗГ-10/27 тоот “Зээлийн гэрээ”-ний 2.1.5 дахь заалтын “... хүүгийн төлбөрийг ...” , 3.1.6 дахь заалтын “... хүүг ... буюу зээлийн үлдэгдлээс ...”, ЗГ 10/28 тоот “Зээлийн гэрээ”-ний 2.1.5 дахь заалтын “...хүүгийн төлбөрийг...” , 3.1.5 дахь заалтын “... хүүг ... буюу зээлийн үлдэгдлээс ...” гэх хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн ба талууд үндсэн зээл, түүний хүүгийн тооцоололд маргаагүй бөгөөд зөвхөн зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд маргасан болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасныг тус тус зөрчиж хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн гэж, хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заалтад нийцсэн тул гэрээний заалт хүчин төгөлдөр, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.
Иргэний хуулийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заажээ.
Зээл нь зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө бөгөөд зээлийн гэрээний талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, зээлийн гэрээний үндсэн нөхцөл буюу зээлийн хэмжээ, хугацаа, хүү, нэмэгдүүлсэн хүүг тохиролцох нь хуулийн шаардлага юм.
Зээлийн үндсэн хүү гэж зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлэх бөгөөд нэмэгдүүлсэн хүү нь зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ.
Хуулийн дээрх зохицуулалт нь нэмэгдүүлсэн хүүг авсан зээлээ төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцлийг гэрээнд тусгаж болно гэсэн агуулгатай байна.
Зээлийн хуваарь зөрчсөн нь тухайн зээлийг бүхэлд нь төлөхгүй байх, төлөгдөхгүй найдваргүй зээл болох үндэслэл болохгүй бөгөөд хэрэв зээлдэгч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй, талуудын хооронд тохирсон зээлийн хугацаа дууссан тохиолдолд зээлийн нэмэгдүүлсэн хүүг нийт төлөгдөөгүй хүүгийн 20 хувиас тооцох боломжтой юм.
Зээлийн хуваарьт заасан хүүгийн хэмжээ нь цаг хугацааны дарааллаар үүсэн бий болж хуримтлагдах бөгөөд хуваарьт хугацаанд төлөөгүй байгаа хүүгийн үүргээс нэмэгдүүлсэн хүү тооцох ба ирээдүйд үүсэх /хугацаа нь болоогүй/ хүүгийн үүргээс нэмэгдүүлсэн хүү тооцох нь хууль зөрчсөн гэж үзнэ.
Зээлийн гэрээний нэг хугацаат хуваарь алдагдсан тохиолдолд нийт “... хүүгийн ... буюу зээлийн үлдэгдлээс ...” нэмэгдүүлсэн хүү тооцох талуудын хоорондын тохиролцоо нь хуулийн дээрхи зохицуулалттай нийцэхгүй байна.
Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл боловч хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцэж байж хүсэл зориг хүчин төгөлдөр байна.
Гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон хувиар тооцож төлөхийг ойлгох бөгөөд нийт төлөгдөөгүй дүнгээс тооцох нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэсэн хуулийн зохицуулалтыг дурдах нь зүйтэй.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2010 оны 5 сарын 26-ны өдрийн 08/50/1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний 2.1.3 дахь заалтын “... хүүгийн ... буюу зээлийн үлдэгдлээс ...” , 07/26-01/1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний 2.1.3 дахь заалтын “... хүүгийн ... буюу зээлийн үлдэгдлээс ...” , ЗГ-10/27 тоот “Зээлийн гэрээ”-ний 2.1.5 дахь заалтын “... хүүгийн төлбөрийг ...” , 3.1.6 дахь заалтын “... хүүг ... буюу зээлийн үлдэгдлээс ...”, ЗГ 10/28 тоот “Зээлийн гэрээ”-ний 2.1.5 дахь заалтын “...хүүгийн төлбөрийг...” , 3.1.5 дахь заалтын “... хүүг ... буюу зээлийн үлдэгдлээс ...” гэх хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй байна.
Хэлцлийн заалт хүчингүй болсон учир ХБ ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул хэлцлийн үр дагавар буюу илүү суутгаж авсан нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулах нь хуульд нийцнэ.
Хоёр: Зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн талаар:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, талуудын хооронд байгуулсан үндсэн 4 гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 14 гэрээнээс хэдэн төгрөг шаардаж байгааг 2 удаа тодруулсан болно.
Талууд зээлийн гэрээг байгуулахдаа гадаад мөнгөн тэмдэгт буюу доллараар тооцсон бөгөөд зээлийн гэрээний үнсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг ам доллараар тооцож төлсөн үйл баримтад маргаагүй байна.
Гэрээний дугаар | Нэмэгдүүлсэн хүү | Нэмэлт хүүгийн зардал | Нийт | ||||
USD | MNT | USD | MNT | USD | MNT | ||
07/26 тоот гэрээ /МГ ХХК/ | 07/26 тоот гэрээ | 17.317.00 | 43.113.787 | 8.035 | 20.004.581 | 25.352 | 63.118.368 |
09/23 нэмэлт гэрээ | 31.192.00 | 77.658.096 | 12.066 | 30.040.482 | 42.258 | 107.698.578 | |
09/91 нэмэлт гэрээ |
|
|
|
|
|
| |
07/26-01/1 тоот гэрээ | 4.174.00 | 10.391.924 | 1.313 | 3.268.950 | 5.487 | 13.660.874 | |
07/26-01/2 тоот гэрээ | 379.00 | 943.589 | 77 | 191.705 | 456 | 1.135.294 | |
07/26-01/3 тоот гэрээ | 16.765.96 | 41.741.874 | 886 | 2.205.558 | 17.652 | 43.947.432 | |
08/50 тот гэрээ /МГ ХХК/ | 08/50 үндсэн гэрээ | 18.511.00 | 46.086.465 | 9.790 | 24.373.969 | 28.301 | 70.460.434 |
09/24 нэмэлт гэрээ | 28.383.00 | 70.664.585 | 12.126 | 30.189.862 | 40.509 | 100.854.448 | |
09/92 нэмэлт гэрээ |
|
|
|
|
|
| |
08/50/01 тоот гэрээ | 324.00 | 806.656 | 80 | 199.174 | 404 | 1.005.831 | |
08/50/02 тоот гэрээ | 266.00 | 662.255 | 63 | 156.850 | 329 | 819.105 | |
08/50/03 тоот гэрээ | 9.058.00 | 22.551.521 | 954 | 2.375.155 | 10.012 | 24.926.676 | |
10/27 тоот гэрээ /МГ ХХК/ | 10/27 тоот гэрээ | 246.00 | 612.461 | 42 | 105.612 | 258 | 718.073 |
10/27-01 тоот гэрээ | 224.00 | 557.688 | 36 | 90.251 | 260 | 647.939 | |
10/27-02 тоот гэрээ | 3.242.00 | 8.071.542 | 140 | 349.775 | 3.382 | 8.421.317 | |
20/28 тоот гэрээ /МИ ХХК/ | 10/28 тоот гэрээ |
|
|
|
|
|
|
10/28-01 тоот гэрээ | 135.00 | 336.107 | 32 | 79.670 | 167 | 415.777 | |
10/28-02 тоот гэрээ | 3.245.00 | 8.079.011 | 253 | 629.889 | 3.498 | 8.708.900 | |
Нийт дүн | 133.461 | 332.277.562 | 45.894.04 | 114.261.484 | 179.356 | 446.539.046 |
Нэхэмжлэгч нар нь “ХБ нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо хуваарьт зээлийн төлбөрийн гүйцэтгээгүй үүргийн дүнгээс бус зээлийн нийт үлдэгдэл дүнгээс тооцсон нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ 1 ам долларыг 2.489,68 төгрөгөөр тооцож, илүү суутгасан ханшийн зөрүүг тооцож 133.462 ам доллар буюу 332.277.671 төгрөгийн шаардлага гаргасан” гэж, хариуцагч ХБ ХХК нь “талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцлийн дагуу нэмэгдүүлсэн хүүг нийт хүүгийн дүнгээс тооцон авсан, үүрэг үүсэх үеийн ханшийг нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцож байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заажээ.
Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ам долларын ханшийн зөрүүтэй уялдуулан нэмэгдүүлж, нэхэмжлэлийн үнийг тодорхойлжээ.
Үүрэг үүсэх үеийн ханш нь зээлийн гэрээний үүрэг зөрчих үеийн ханшаар тооцох нь зүйтэй гэж үзсэн ба удаан хугацаанд үргэлжлэх зээлийн гэрээний хувьд үүрэг үүсэх үеийн буюу гэрээ байгуулах үеийн ханшаар тооцох нь боломжгүй бөгөөд харин ам долларыг суутгаж авсан өдрийн ханшаар тооцох нь шударга ёсонд нийцнэ.
Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дэлгэрэнгүй тооцоолол /гуравдугаар хх-ийн 183-196 дахь тал/, хариуцагч талаас гаргасан ам доллар суутгаж авсан хүснэгт болон депозит дансны хуулга /гуравдугаар хх-ийн 224-250, дөрөвдүгээр хх-ийн 1-104 дэх тал/-ыг харьцуулан үзэхэд зээлийн нэмэгдүүлсэн хүү суутгасан огноо, мөнгөн дүнд зөрүү гараагүй бөгөөд зээлийн гэрээ тус бүрээр тооцож үзэхэд:
№ | Суутгасан огноо | Илүү төлсөн дүн /ам доллараар/ | Ам долларын ханш | Харилцан тохиролцсон ханш | Нийт дүн |
07/26 гэрээ | |||||
1 | 2007.10.05 | 277 | 1,182.20 |
| 268,359 |
2 | 2009.01.05 | 683 | 1,272.31 |
| 868,987 |
3 | 2009.03.05 | 8,045 | 1,547.47 | 1,600 | 12,872,000 |
09/23 нэмэлт гэрээ | |||||
4 | 2009.04.05 | 8,311 | 1,473.17 |
| 12,243,516 |
5 | 2009.09.05 | 207 | 1,416.20 |
| 293,054 |
6 | 2009.09.23 | 8,178.00 | 1,420.45 |
| 11,616,533 |
7 | 2009.10.05 | 232 | 1,432.34 |
| 332,024 |
8 | 2009.10.30 | 7,357 | 1,427.10 | 1,428.00 | 10,505,736 |
9 | 2009.11.11 | 8,766 | 1,423.50 | 1,427.50 | 12,513,936 |
10 | 2009.11.12 | 960 | 1,423.80 |
| 1,367,232 |
11 | 2009.12.05 | 86 | 1,456.44 |
| 124,598 |
12 | 2009.12.07 | 4,274 | 1,456.44 | 1,463.00 | 6,252,862 |
09/91 нэмэлт гэрээ | |||||
13 | 2010.01.05 | 671 | 1,445.55 |
| 970,541 |
07/26-01/1 нэмэлт гэрээ | |||||
14 | 2010.05.07 | 3731 | 1,394.06 |
| 5,201,560 |
07/26-01/2 нэмэлт гэрээ | |||||
15 | 2011.01.05 | 418 | 1,259.79 |
| 526,441 |
07/26-01/3 нэмэлт гэрээ | |||||
16 | 2011.03.05 | 379 | 1248,86 |
| 473,321 |
17 | 2011.09.08 | 605 | 1,247.49 |
| 754,731 |
18 | 2011.09.19 | 2,171 | 1,259.87 |
| 2,735,178 |
19 | 2011.10.10 | 912 | 1,288.02 |
| 1,175,254 |
20 | 2011.10.11 | 180 | 1,287.59 |
| 233,050 |
21 | 2011.10.17 | 1,089 | 1,285.81 |
| 1,400,247 |
22 | 2011.11.18 | 2,020 | 1,324.86 |
| 2,676,217 |
23 | 2011.12.08 | 379 | 1,365.55 |
| 517,543 |
24 | 2011.12.10 | 272 | 1,369.70 |
| 372,558 |
25 | 2011.12.13 | 404 | 1,381.46 |
| 558,838 |
26 | 2012.01.16 | 1,267 | 1,399.42 |
| 1,773,065 |
27 | 2012.01.30 | 1,632 | 1,370.33 |
| 2,236,673 |
28 | 2012.01.31 | 120 | 1,367.83 |
| 164,140 |
29 | 2012.02.02 | 239 | 1,364.48 |
| 326,111 |
30 | 2012.03.09 | 3,243 | 1,335.08 |
| 4,329,664 |
31 | 2012.03.13 | 246 | 1,338.24 |
| 329,207 |
32 | 2012.03.14 | 164 | 1,340.90 |
| 219,908 |
33 | 2012.03.20 | 491 | 1,333.81 |
| 654,901 |
34 | 2012.04.25 | 1,216 | 1,321.37 |
| 1,606,786 |
35 | 2012.06.05 | 947 | 1,315.84 |
| 1,246,100 |
36 | дүн | 99.740.871 | |||
08/50 гэрээ | |||||
1 | 2008.11.05 | 332 | 1,144.76 |
| 380,186 |
2 | 2009.01.05 | 1,047 | 1,272.31 |
| 1,331,706 |
3 | 2009.03.05 | 8,828 | 1,547.47 | 1,600.00 | 14,124,800 |
4 | 2009.04.05 | 8,300 | 1473,17 |
| 12,227,311 |
5 | 2009.09.29 | 4,011 | 1,423.65 |
| 5,710,608 |
6 | 2009.10.30 | 8,107 | 1,427.10 | 1,428.00 | 11,576,481 |
7 | 2009.11.06 | 10,223 | 1,423.74 | 1,425.00 | 14,567,760 |
8 | 2009.11.11 | 257 | 1,423.50 |
| 365,141 |
9 | 2009.12.07 | 4,328 | 1,456.44 | 1,463.00 | 6,333,291 |
09/92 нэмэлт гэрээ | |||||
10 | 2010.01.05 | 1,351 | 1,445.55 | 1,453.00 | 1,962,378 |
08/50/2 тоот гэрээ | |||||
11 | 2011.01.06 | 319,2 | 1,267.38 |
| 404,634 |
08/50/3 тоот гэрээ | |||||
12 | 2011.02.05 | 265.99 | 1,248.87 |
| 332,186 |
13 | 2011.10.07 | 303 | 1,294.60 | 1,293.00 | 391,632 |
14 | 2011.12.09 | 477.91 | 1,370.70 | 1,390.00 | 664,294 |
15 | 2011.12.13 | 450.97 | 1,381.46 |
| 622,997 |
16 | 2012.01.11 | 613.94 | 1,418.98 |
| 871,168 |
17 | 2012.01.16 | 517.34 | 1,399.42 |
| 723,979 |
18 | 2012.03.09 | 2,298.94 | 1,335.08 | 1,342.00 | 3,085,177 |
19 | 2012.04.25 | 1,066,3 | 1,321.37 | 1,323.00 | 1,410,803 |
20 | 2012.05.04 | 1,648.10 | 1,317.61 |
| 2,171,553 |
21 | 2012.05.05 | 42.32 | 1,317.61 |
| 55,761 |
22 | 2012.06.29 | 1,573.36 | 1,341.16 |
| 2,110,127 |
23 | дүн | 81.423.973 | |||
ЗГ-10/27-1 гэрээ | |||||
1 | 2011.01.06 | 220,1 | 1,267.38 | 1,289.00 | 283,703 |
2 | 2011.02.05 | 228,2 | 1,248.87 |
| 285,079 |
3 | 2011.10.07 | 459,17 | 1,294.60 | 1,293.00 | 593,712 |
4 | 2011.11.11 | 57 | 1,333.74 | 1,344.00 | 76,508 |
5 | 2011.12.06 | 65,1 | 1,350.31 |
| 87,904 |
6 | 2011.12.07 | 271 | 1,352.10 | 1,372.00 | 371,771 |
7 | 2012.01.10 | 53 | 1,433.53 |
| 75,716 |
8 | 2012.01.11 | 153,5 | 1,418.98 |
| 217,808 |
9 | 2012.02.09 | 801 | 1,346.25 | 1,344.00 | 1,076,607 |
10 | 2012.02.28 | 256 | 1,328.62 |
| 340,109 |
11 | 2012.03.05 | 476,2 | 1,341.56 |
| 638,961 |
12 | 2012.03.20 | 63,7 | 1,333.81 |
| 85,010 |
13 | 2012.03.22 | 31,98 | 1,329.11 | 1,331.00 | 42,576 |
14 | 2012.03.23 | 117,5 | 1,330.05 | 1,333.00 | 156,583 |
15 | 2012.04.11 | 320,5 | 1,303.28 | 1,322.00 | 423,779 |
16 | дүн | 4.755.826 | |||
10/28 гэрээ | |||||
10/28-02 тоот нэмэлт гэрээ | |||||
1 | 2011.02.05 | 134.69 | 1,248.87 |
| 168,210 |
2 | 2011.10.07 | 215.13 | 1,294.60 |
| 278,507 |
3 | 2011.12.06 | 107.51 | 1,350.31 |
| 145,173 |
4 | 2011.12.07 | 107.51 | 1,352.10 | 1,372.00 | 147,503 |
5 | 2012.01.10 | 537.55 | 1,433.53 |
| 767,612 |
6 | 2012.02.05 | 215 | 1,355.65 |
| 291,473 |
8 | 2012.02.08 | 107. | 1,352.77 | 1,348.00 | 144,170 |
9 | 2012.03.06 | 108 | 1,335.86 | 1,341.00 | 144,739 |
10 | 2012.05.08 | 322.53 | 1,316.36 | 1,320.00 | 425,739 |
11 | 2012.06.06 | 107.51 | 1,316.05 | 1,320.00 | 141,913 |
12 | дүн | 2.655.039 |
ХБ ХХК-иас гаргасан ам долларын ханшийг нэхэмжлэгч тал маргаагүй, мөн уг ханшийн мэдээ нь https://www.mongolbank.mn/ цахим хаягт дэлгэрэнгүй мэдээлэл нийтэд илэрхий үйл баримт гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул нотлох баримтаар ханшийн мэдээг аваагүй болно.
Талууд хүсэлт гаргаагүй байхад шүүх Монгол банкийг шинжээчээр томилсон /хх 2-ын 52-56/ тул уг этгээдийн дүгнэлт /хх 2-ын 61-77/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, мөн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх анх удаа зохигчийн буюу нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 13430 дугаар захирамж гаргасан /хх 2-ын 130-131/ боловч захирамжаа “дахин шинжээч томилсон” агуулгатай гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19-21 дүгээр зүйлийг зөрчсөн тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй.
Талуудын дурдсан гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол нь тусгай мэдлэг шаардагдах, шинжээчийн дүгнэлтээр нотлогдох үйл баримт бус харин нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, түүний хариу тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан баримтаас мөнгөн дүн зөрүүгүй байх тул нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн болно.
Иймд, нэмэгдүүлсэн хүүнд илүү тооцон авсан 188.575.709 төгрөгийг ХБ ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч МИ ХХК, МГ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 141.324.319 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Гурав: Зээлийн гэрээний улмаас учирсан хохирлын талаар:
Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү хууль бусаар тооцож аваагүй бол дээрх төлбөрийг зээлийн төлбөрт суутгуулан хүүгийн зардлаас 45.894 ам.доллар хэмнэгдэх байсан ба ийм хэмжээний нэмэлт зардал гарахгүй байсан” гэж тайлбарлаж байх бөгөөд гэрээний үүргээ зөрчсөнөөс үүсэх хохиролд 116.639.018 төгрөг шаардсан байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж заажээ.
Дээрхи хуулийн зохицуулалт нэг тал гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд зайлшгүй гарсан бодит зардал, тогтмол олох ёстой байсан орлогыг үүрэг зөрчсөнөөс үүсэх хохиролд тооцох бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан бодит бус хохирлыг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Нэмэгдүүлсэн хүүнд төлсөн гэх дээрх төгрөгийг зээлийн төлбөрт суутгуулах байсан гэх боловч уг үйл баримтыг баримтаар нотлоогүй, уг хохирлыг бодит хохирол гэж үзэх боломжгүй байх тул нэмэлт хүүгийн зардал 45.894 ам доллар буюу 116.639.018 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Дөрөв: Хөөн хэлэлцэх хугацааны тухайд,
Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь гурван жил байна.
Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-т зааснаар зээлийн нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээтэй салшгүй холбоотой, түүний гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэр бөгөөд зээлийн нэмэгдүүлсэн хүүнд үндсэн зээлээс салгаж, хөөн хэлэлцэх хугацааг тоолох боломжгүй юм.
Хэдийгээр ХБ ХХК нь 2007 оноос эхлэн нэмэгдүүлсэн хүүг суутгаж эхэлсэн боловч, нэмэгдүүлсэн хүүгийн хөөн хэлэлцэх хугацаа үндсэн гэрээний хөөн хэлэлцэх хугацаагаар тодорхойлогдох бөгөөд талуудын хооронд байгуулсан 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 07/26-01 дугаар зээлийн гэрээ, 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 08/50 дугаар Зээлийн гэрээ, 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 10/27 дугаар гэрээний хугацаа 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр, 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 10/28 дугаар гэрээний хугацаа 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус дуусахаар тохиролцсон байна.
Зээлийн гэрээний хугацаа харьцангуй урт байхаас гадна зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүгийн хөөн хэлэлцэх хугацааг зээл буцаан төлөх хуваарь зөрчигдөж, түүний суутган авсан тохиолдол бүрт тусгайлан тооцох боломжгүй, зээлийн гэрээний хугацаатай зайлшгүй уялдах тул шаардах эрхийн хугацааг зээлийн гэрээний хугацаа дууссан үеэс тооцох нь хуульд нийцнэ.
Түүнчлэн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрийг төлж, гэрээг дуусгавар болгосны дараа компанийн эдийн засагч зээлийн гэрээг дүгнэн тооцож үзээд, нэмэгдүүлсэн хүүг мэдсэн даруйдаа ХБ ХХК-д хандаж, улмаар шүүхэд хандсан гэсэн нэхэмжлэгч нарын тайлбарыг үнэн зөв гэж үзэн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасны дагуу 2010 оны 9 сараас буюу эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн үеэс хөөн хугацааг тоолох нь зүйтэй. /нэгдүгээр хх-ийн139 дэх тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР