Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2747

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн1 дүгээр хороо, 120 мянгат, 11 дүгээр байр, 30 тоотод оршин суух, Онгод овогт Ганбаатарын Ичинхорлоо /РД:НБ83030108/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 9 дүгээр байр, 1 орцонд байрлах, “Сэргэлт” СӨХ-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, хариуцагчийг төлөөлж Г.Мандах, хариуцагчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Г.Ичинхорлоо нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. “Сэргэлт” СӨХ-ны даргаар 2015 оноос эхлэн ажиллаж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын 7 дугаартай тогтоолоор ажлаасаа үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Г.Ичинхорлоо нь “Сэргэлт” СӨХ-ны даргаар ажиллаж байх хугацаандаа аливаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд хариуцсан ажилдаа үнэнч шударга байдаг. Оршин суугчдын тав тухтай амьдрах бүхий л арга хэмжээг авч ажиллаж байсан. “Сэргэлт” СӨХ нь цахилгаан түгээх газар 5.000.000 төгрөг, цалингийн 2.000.000 төгрөг, конторт 700.000 төгрөгийн тус тус өртэй байсан. Нэхэмжлэгч Г.Ичинхорлоо нь ажиллаж байх хугацаандаа энэ өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр СӨХ-ны удирдах зөвлөл нь оршин суугч нартай хурал хийж, энэ хурлаар Г.Ичинхорлоог үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн. Энэ нь хууль бусаар ажлаас нь чөлөөлж байгаа үйлдэл бөгөөд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн байна. Тиймээс нэхэмжлэгч Г.Ичинхорлоог “Сэргэлт” СӨХ-ны даргаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаан тайлбарлахдаа: 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр бүх гишүүдийн хурал болсон байдаг. Г.Ичинхорлоо нь тайлангийн хурал хийх зорилготой энэ хурлыг зохион байгуулсан байдаг боловч тухайн хурал дээр иргэд үндэслэлгүй, учир дутагдалтай байна гэж маш их дуулиан шуугиантай болсон. Энэ тухай Г.Ичинхорлоо нь өөрөө баримтаар бичлэг хийж баримтжуулсан байдаг. Энэ хурлаас ямар нэг шийдвэр гараагүй байдаг боловч тухайн өдөр нь удирдах зөвлөлийн хурал хийж намайг удирдах зөвлөлийн даргаар сонгосон. Бид нар ойрхон байдаг учраас хурал хийх талаар ярилцаж, намайг даргаар сонгох тухай ярьсан байдаг. Намайг даргаар сонгоход удирдах зөвлөлийн гишүүд бүгд дэмжсэн. Учир нь өмнө нь хоорондоо зөвлөлдсөн байдаг. Мөн Г.Ичинхорлоогийн хийсэн ажил үүргийн талаар маш олон ажлыг шахаж, шаардсан байдаг. Г.Ичинхорлоо нь оршин суугч нартай маш бүдүүлэг харьцдаг, удирдах зөвлөлийн зүгээс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй учраас хамтран ажиллах үндэслэлгүй гэж үзээд, ажлаас нь халсан. Анх ажилд ороход нь хөдөлмөрийн гэрээгээ хийхийг шаардсан боловч хийж байгаагүй. СӨХ-ны данс нь Төрийн банк дээр байдаг юм. СӨХ-ны талаас 2 гарын үсэг буюу дарга, нягтлан нарын гарын үсгээр мөнгө гаргадаг. Энэ эрх, үүргийг Г.Ичинхорлоо нь ноцтойгоор зөрчиж, банкнаас өөрийнхөө дур мэдлээр мөнгөө авч ашигладаг. Энэ хугацаанд нягтлан авч ажлуулаагүй. Г.Ичинхорлоогийн ажиллаж байх хугацаанд манай СӨХ-д 40.000.000 төгрөг хуримтлагдсан байх ёстой байхад энэ талаар тайланг удирдах зөвлөлд ерөөсөө гаргаж өгдөггүй. Гэртээ бичиг баримтаа хадгалж, СӨХ-ны байрыг өөр аж ахуйн нэгжид түрээслэж, тогтсон байргүй ажиллаж байгаа болохоор Г.Ичинхорлоотой хамтран ажиллах хүсэлгүй байгаа талаар илэрхийлсэн гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ичинхорлоо нь хариуцагч “Сэргэлт” СӨХ-д холбогдуулж, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

 

 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

 

 

 

 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 959 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,            115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн ....

-т  заасныг баримтлан хариуцагч “Сэргэлт” СӨХ-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Г.Ичинхорлоогийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөөгүйг дурдсугай.

3. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ