Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2017/ШЦТ/143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Батсайхан

Шүүгдэгч: В.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Вгийн Мад холбогдох 1712001750021 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн .................. багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, Монгол овогт Вгийн М /РД:АМ................/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч В.М нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн дунд сургуулийн менежерийн өрөөнд иргэн Д.Д, Д.С нартай “эхнэр Отэй маргалдсан” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар Д.Дгийн толгойн тус газарт цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Д.Сын чээжин болон толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. * Шүүгдэгч В.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2017 оны 10 сарын 02-ны өдөр эхнэрээ тосч авах гээд сургууль дээр нь очсон. Сургуулийн үүдэнд очиход эхнэр сургуулиас уйлаад гараад ирэхээр нь яасан, юу болсон гэж асуутал тухайн үед болсон үйл явдлын талаар хэлсэн. Яллах дүгнэлтэд дэлгэрэнгүй байдлаар бичигдсэн байна. Хохирогч нарыг хохирол төлбөргүй болгоод, гомдол саналгүй гэсэн бичиг хийлгэж авсан байгаа. Өөр ярих зүйл байхгүй гэв. * Эрүүгийн 1712000460012 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Вгийн Мыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн тусгай хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Мыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Мад шүүхээс оногдуулсан 500 / таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхөөр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч В.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол 9 хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч В.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ГАНДОЛГОР