Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2018/00323

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол, Хасбаатарын гудамж, 14-р байрны 30 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ХЕ87092711, Хоргио овогт Баасанхүүгийн Нямжавын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол, Хасбаатарын гудамж, 14-р байрны 30 тоот дахь, 29 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа, хариуцагчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч, 144-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Буянбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

                                    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол, Хасбаатарын гудамж, 14-р байрны 30 тоот, 29 м.кв талбай бүхий орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч  нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Кибернетик ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэн Б.Нямжавт холбогдох иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг батлан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн.

Төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаснаар тус газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд төлбөр төлөгч Б.Нямжав, түүний эцэг Л.Баасанхүү, Б.Жавзандулам нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205031086 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 -р хороо, 6-р бичил хороолол, 14-р байрны 30 тоот дахь, 29 м.кв талбайтай орон сууцнаас төлбөр гаргуулахаар уг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаарх саналаа өг гэсний дагуу төлбөр төлөгч Б.Нямжав 2017 оны 04 сарын 03 өдөр тус албанд очин хариуцсан шийдвэр гүйцэтгэгчтэй уулзаж саналаа өгсөн. Гэтэл 2017 оны 11 сарын 15 өдөр гэсэн огноотой, 2 өрөө орон сууцны үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу мэдэгдэж байна гэсэн агуулга бүхий мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/28274 тоот албан бичгээр төлбөр төлөгчид ирүүлжээ. Шийдвэр гүйцэтгэгч н.Буянбадрах нь шинжээчийг хэрхэн томилсон нь тодорхойгүй, дээрх албан бичигт дурдсан үнэлгээчин нь ямар аргачлал, үндэслэлээр уг орон сууцыг 67 450 000 төгрөгөөр үнэлсэн нь ойлгомжгүй, төлбөр төлөгчийн зүгээс хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй тул энэхүү үндэслэлгүй үнэлгээг үндэслэн албадан дуудлага худалдаа зохион байгуулах гэж байгаа нь төлбөр төлөгчийн эрх ашгийг хөндөж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянгол дүүргийн 12-р хороо, 06-р бичил хороолол, 14-р байрны 30 тоот 29 м.кв талбай бүхий орон сууцыг үнэлсэн үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв. 

 

Хариуцагч  тайлбартаа:  Нэхэмжлэгч Б.Нямжавын гаргасан, Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, 14-р байрны 30 тоот орон сууцыг хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэсэн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 сарын 21 өдрийн 102/ШШ2016/00772 захирамжаар Б.Нямжаваас 68.569.013 төгрөгийг гаргуулж, Кибернетик ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Б.Нямжав, хамтран өмчлөгч Л.Баасанхүү, Б.Жавзандулам нарын өмчлөлийн, Баянгол дүүрэг 12-р хороо, 6-р бичил хороолол, 14-р байрны 30 тоот орон сууцыг 2017 оны 02 сарын 10 өдөр битүүмжилж, 2017 оны 03 сарын 21 өдөр хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй тул хөндлөнгийн үнэлгээний БЭСГЭ ХХК-ийг 2017 оны 11 сарын 03 өдрийн 320 тогтоолоор шинжээчээр томилж, 2017 оны 11 сарын 13 өдөр үл хөдлөх эд хөрөнгийг 67.450.000 төгрөгөөр үнэлсэн байсан тул үнэлгээний 70 хувь буюу 47.215.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчид мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан мэдэгдэл, итгэмжлэл, шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх , эд хөрөнгийг хураах, эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолууд, тэмдэглэл, улсын бүртгэлийн лавлагаа, төлбөр авагчийн хүсэлт, шинжээч томилох тогтоол, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тэргүүлэх үнэлгээчний гэрчилгээ, үнэлгээний тайлан, өмчлөх эрхийн гэрчилгээ, шүүхийн шийдвэр, ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ НЬ: 

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 сарын 21 өдрийн 102/ШШ2016/00772 захирамжаар нэхэмжлэгч Б.Нямжав 68.569.013 төгрөгийг Кибернетик ББСБ-д төлөх үүрэгтэй болохыг тогтоосон байх бөгөөд төлбөр төлөгч дээрх үүргийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагч Кибернетик ББСБ нь шүүхийн дээрх шийдвэрийг албадан биелүүлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүх 2016-05-04 өдөр шүүхийн 1798 тоот гүйцэтгэх хуудсыг олгосны дагуу хариуцагч байгууллага 2016-05-06 өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж явуулсан байна.

Шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч төлбөр төлөгч Б.Нямжав төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас тэрээр Баянгол дүүрэг 12-р хороо, 6-р бичил хороолол, 14-р байрны 30 тоот дахь, Б.Нямжав, Л.Баасанхүү, Б.Жавзандулам нар хамтран өмчлөх эрх бүхий 2 өрөө орон сууцыг 2017 оны 02 сарын 10 өдөр битүүмжилж, 2017 оны 03 сарын 21 өдөр хураасан нь энэ тухай тогтоолуудаар нотлогдож байна.

 

Орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар 2017-04-03 өдөр Мөнх-Оргил трейд ХХК-иар уг орон сууцыг үнэлүүлсэн үнэлгээг төлбөр төлөгч Б.Нямжав эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, 2017-06-05 өдрийн 181/ШШ2017/01602 шийдвэрээр шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгосон учир шийдвэр гүйцэтгэгч дахин ажиллагаа явуулж, хамтран өмчлөгч Л.Баасанхүү, Б.Жавзандулам нараас 2017-08-22, 2017-10-25 өдрүүдэд орон сууцны үнийн талаар санал асуухад санал өгөхөөс татгалзсан, төлбөр төлөгч Б.Нямжав 100 000 000 төгрөгөөр үнэлсэн санал өгсөн байна.

 

Иймээс шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь дуудлага худалдаанд санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй гэж үзэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 11 сарын 03 өдрийн 320 тогтоолоор шинжээчээр үнэлгээг тогтоолгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хэд хэдэн үнэлгээний байгууллагын сонгон шалгаруулж, шинжээч томилох тогтоолд заасан хөрөнгийг үнэлүүлэх ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байх ба тэдгээрийн нэг болох Бэсгэ ХХК-тай 2017-04-01 өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар албадан дуудлага худалдаа эрхлэгчээс нэрийг нь санал болгосноор хариуцагч байгууллагад мөрдөгддөг журмыг баримтлан шийдвэр гүйцэтгэгч нь ахлан шийдвэр гүйцэтгэгчээр батлуулан, Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

 

Шинжээчээр томилогдсон, хөрөнгө үнэлэх тусгай зөвшөөрөл бүхий Бэсгэ ХХК-ийн тэргүүлэх үнэлгээчин Санж орон сууцанд биечлэн очиж, өмчлөгч нартай уулзаж, хэмжилт хийж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн баримтыг үндэслэн уг орон сууцны тодорхойлолтыг гаргаж, чанар байдлыг фото зургаар бэхжүүлж, орон сууцыг өртгийн хандлагаар 33 153 120 төгрөгөөр үнэлсэн, мөн зах зээлийн жишиг хандлагын аргаар үнэлэхдээ ижил байршилд байгаа, ижил хэмжээтэй орон сууцыг жишиг болгон авч, худалдахаар зах зээл дээр санал болгож байгаа үнийг судалж, 2017 оны 11 сарын 13 өдөр уг орон сууцыг 67 450 000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар, дээрх зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн үнэлгээний 70 хувь буюу 47.215.000 төгрөгөөр хураагдсан орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох доод үнийг тогтоож, энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчид мэдэгдсэн байна.

 

Шинжээч томилсон, шинжээч үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: