Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 829

Б.Н-ын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00323 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Н-ын нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Баянгол дүүрэг, 12-р хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 14 дүгээр байрны 30 тоот дахь, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 67 450 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Кибернетик ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэн Б.Н-т холбогдох иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг батлан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаснаар тус газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд төлбөр төлөгч Б.Н, түүний эцэг Л.Б, Б.Ж нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205031086 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 14 дүгээр байрны 30 тоот дахь, 29 м.кв талбайтай орон сууцнаас төлбөр гаргуулахаар уг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаарх саналаа өг гэсний дагуу төлбөр төлөгч Б.Н 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр тус албанд очин хариуцсан шийдвэр гүйцэтгэгчтэй уулзаж саналаа өгсөн. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэсэн огноотой, 2 өрөө орон сууцны үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу мэдэгдэж байна гэсэн агуулга бүхий мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/28274 тоот албан бичгээр төлбөр төлөгчид ирүүлжээ. Шийдвэр гүйцэтгэгч н.Б нь шинжээчийг хэрхэн томилсон нь тодорхойгүй, дээрх албан бичигт дурдсан үнэлгээчин нь ямар аргачлал, үндэслэлээр уг орон сууцыг 67 450 000 төгрөгөөр үнэлсэн нь ойлгомжгүй, төлбөр төлөгчийн зүгээс хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй тул энэхүү үндэслэлгүй үнэлгээг үндэслэн албадан дуудлага худалдаа зохион байгуулах гэж байгаа нь төлбөр төлөгчийн эрх ашгийг хөндөж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянгол дүүргийн 12 дугаар хороо,  6 дугаар бичил хороолол, 14 дүгээр байрны 30 тоот 29 м.кв талбай бүхий орон сууцыг үнэлсэн үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Нэхэмжлэгч Б.Н-ын гаргасан, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 14 дүгээр байрны 30 тоот орон сууцыг хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00772 захирамжаар Б.Н-аас 68 569 013 төгрөгийг гаргуулж, “Кибернетик” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.Нямжав, хамтран өмчлөгч Л.Б, Б.Ж нарын өмчлөлийн, Баянгол дүүрэг 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 14 дүгээр байрны 30 тоот орон сууцыг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр битүүмжилж, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй тул хөндлөнгийн үнэлгээний БЭСГЭ ХХК-ийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолоор шинжээчээр томилж, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг 67 450 000 төгрөгөөр үнэлсэн байсан тул үнэлгээний 70 хувь буюу 47 215 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчид мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 14 дүгээр байрны 30 тоот дахь, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 67 450 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн 2017-11-13 өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Нямжавын гомдлыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00323 дугаар шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч талаас дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбарыг зөв үнэлж дүгнэж чадаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх дүгнэхдээ " .... төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь дуудлага худалдаанд санал болгох үнийн талаар тохиролцоогүй гэж үзэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна" гэжээ. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжээчээр томилогдсон "Бэсгэ"ХХК-ийг хэрхэн томилсон, хөндлөнгийн, ашиг сонирхлын зөрчилгүй шинжээчийг томилсон эсэхийг нэхэмжлэгч хариуцагчаас тодруулж асуухад хариуцагч нь "шинжээчийг манай байгууллага сонгон шалгаруулдаг бөгөөд сонгон шалгаруулсан шинжээчдээс шийдвэр гүйцэтгэгч нарт тойргийн оноолтын журмаар шинжээч оноон томилдог талаар тайлбарыг гаргасан тул хариуцагч байгууллагаас үнэлгээ хийх шинжээчдийг хэрхэн сонгон шалгаруулсан талаарх баримтыг гаргуулахад сонгон шалгаруулсан баримт бус харин шинжээч "Бэсгэ"ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбарыг гаргаж өгсөн. Үүгээр ашиг сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн шинжээч томилсон гэх тайлбар нь үгүйсгэгдэж байхад энэ нөхцөл байдлыг гуйвуулан " ...хэд хэдэн үнэлгээний байгууллагыг сонгон шалгаруулж, шинжээч томилох тогтоолд заасан хөрөнгийг үнэлүүлэх ажлыг гүйцэтгүүлэхээр, албадан дуудлага худалдаа эрхлэгчээс нэрийг нь санал болгосноор .... "Бэсгэ" ХХК-ийг шинжээчээр томилсон байна" гэж ор үндэсгүй дүгнэлт хийжээ. Түүнчлэн "шинжээч орон сууцыг зах зээлийн жиишиг хандлагын аргаар үнэлэхдээ ижил байршилд байгаа, ижил хэмжээтэй орон сууцыг жишиг болгон авч худалдахаар санал болгож байгаа үнийг судалж 67 450 000 төгрөгөөр үнэлсэн" гэсэн нь зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлэхдээ харгалзах ёстой "ижил нөхцөл"-ийг харгалзаагүй гэдгийг тайлбарласан нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээж авалгүй нэг талыг баримталсан дүгнэлт хийсэн нь тодорхой байна. Харьцуулан жишсэн гэх байрнууд нь угсармал хийцтэй, цутгамал хийцтэй зэргээр хийцийн хувьд ялгаатай, давхар өөр, ашиглалтад орсон хугацааны хувьд ялгаатай /1987, 1995/, байршлын хувьд Баянгол дүүрэг, 6 дугаар бичил хороолол гэх боловч нэхэмжлэгчийн орон сууцны байрны сургууль, цэцэрлэг, автобусны буудалтай ойр зэрэг давуу талтай харьцуулалгүй, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлох гол нөхцлийг тусгаагүй, харьцуулаагүй, тодорхойгүй байдлаар хийсэн үнэлгээг хууль зөрчөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00323 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан орон сууцыг үнэлсэн үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00772 дугаар захирамжийн “Б.Н 68 569 013 төгрөгийг “Кибернетик” ББСБ-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн” заалтын дагуу 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 1798 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, төлбөр төлөгч Б.Н-аас  68 569 013 төгрөг гаргуулан төлбөр авагч “Кибернетик” ББСБ-д олгох ажиллагаа явагдаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 144/01 тоот тогтоолоор барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 14 дүгээр байр, 30 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 144/02 тоот тогтоолоор хураажээ /хх-ийн 18-21/.

Шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан дээрх ажиллагаа хуульд нийцсэн, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахаас өмнө дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгүүдийн санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Бэсгэ” ХХК-ийг үнэлгээчнээр томилж, уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт  заасантай тус тус нийцжээ.

Хөрөнгийн үнэлгээний “Бэсгэ” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлтээр орон сууцны өнөөгийн зах зээлийн бодит үнэ цэнийг 67 450 000 төгрөгөөр тодорхойлсон, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээчийн үнэлсэн үнэлгээний 70 хувь буюу 47 215 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Б.Н-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мэдэгдлээр хүргүүлснийг тэрээр хүлээн авч 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо мөн хуулийн 55.7 дах хэсэгт заасан 7 хоногийн дотор шүүхэд гаргасан байна. /хх-5, 52/

Үнэлгээчин ямар аргачлал, үндэслэлээр уг орон сууцыг 67 450 000 төгрөгөөр үнэлсэн нь ойлгомжгүй, төлбөр төлөгчийн зүгээс хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй  гэх тайлбараа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар барьцаа хөрөнгийг үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар тооцож 47 215 000  төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцжээ.

Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна шинжээч орон сууцны үнийг зах зээлийн аргаар тогтоосон, тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв бөгөөд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                               Н.БАТЗОРИГ