Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2018/00321

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 21-р хороо,  Горькийн 19-р гудамжны 664 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УШ64093005, Хотгойд овогт Гэлэнхүүгийн Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Баянгол дүүрэг, 16-р хороо, Туул 1-р гудамжны 15 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ХО66060964, Боржигон овогт Авирмэдийн Чинбатад холбогдох,

 

гэрээний үүрэгт 21 840 000 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин, хариуцагчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн  гэрээний үүрэгт 21 840 000 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж өөрчилж, мөнгөн төлбөрт   25 759 500 төгрөгийг гаргуулахаар шаардсан шаардлагуудыг  шүүх  хэлэлцлээ.

            Нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл,   тайлбартаа:  Г.Эрдэнэцэцэг нь А.Чинбаттай 2016 оны 06  сарын 08 өдөр зээлийн гэрээ байгуулж, 13.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сард 4 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл хоногт 0.5 хувиар  алданги төлөхөөр   тохирч түүнд зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүрэгт  Баянгол дүүрэг, 16-р хороо, Туулын 1-р  гудамж 15 тоот дахь,  А.Чинбатын өмчлөлийн 28 м.кв талбайтай хувийн сууц, 343,54 м.кв талбайтай газрын хамт барьцаанд авч үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан.

 А.Чинбат  зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, мөнгөө шаардахад өгнө, боломжгүй байна гэж янз бүрийн худал шалтаг тоочин, утсаа таслах зэргээр явсаар 1 жил 6 сарын хугацаа өнгөрлөө.

Иймд А.Чинбатаас  үндсэн зээл 13 000 000 төгрөг, хүү 1 560 000 төгрөг, алданги 7 280 000 төгрөг, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу 2016-09-08 өдрөөс арилжааны банкны дундаж /жилд 20,1 хувь байсан/ хүүгээр тооцон, 18 сарын хугацаанд хүү 3 919 500 төгрөг, нийт 25 759 500 төгрөгийг гаргуулах,  зээлийн гэрээний энэ үүргийг барьцааны  хөрөнгөөс хангуулахаар нэхэмжилж байна  гэв.

Хариуцагч А.Чинбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:   Т.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлийг заримыг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээ байгуулсан. 13 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сард 4 хувийн хүүтэйгээр зээлсэн. Иймд зээлийг 3 сарын хүүгийн хамт 14 560 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа. Алдангийг зээлийн 50 хувиар тооцон, 6 500 000 төгрөг төлөх ёстой гэж үзэж байна. Барьцааны зүйлээр үүргийг хангуулах шаардлагын талаар маргахгүй. Монгол банкнаас зарласан арилжааны банкны дундаж  хүүгээр хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй  гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан орон сууц, газрыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, Монгол банкны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч хариуцагч нар харилцан хүсэл зоригоо илэрхийлэн нэхэмжлэгч хариуцагчид 13 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сард 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, хариуцагч А.Чинбат зээлийн гэрээний үүрэгт Баянгол дүүрэг, 16-р хороо, Туулын 1-р  гудамж 15 тоот дахь,   өөрөө дангаараа  өмчилдэг,  28 м.кв талбайтай хувийн сууц, 343,54 м.кв талбайтай газрын хамт барьцаалуулахаар тохирч,  үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг тус тус 2016-06-08 өдөр байгуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлд 2016-06-08 өдөр бүртгүүлсэн байна.

Зохигч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг, Иргэний хуулийн 156, 165 дугаар зүйлд заасан барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул  эдгээр гэрээнүүд хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр  байна.

Зээлдүүлэгч зээлийн гэрээний дагуу хүлээсэн, тохирсон зээлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх  үүргээ биелүүлсэн байх бөгөөд гэрээний хугацаа 2016-09-08 өдөр дууссан байна.

Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийг, тохирсон хүүгийн хамт буцааж төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээл 13 000 000 төгрөгийг, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний хугацаанд төлөх хүү 1 560 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний хугацааг зээлдэгч хэтрүүлбэл хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр зээлийн гэрээний 5-д зохигч тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь зохицуулалтад нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар  хязгаарлаж, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас алдангид 7 280 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч 3 сарын хугацаатай зээлийн гэрээний хугацааг дууссанаас хойш 14 сар өнгөрсний дараа зөрчигдсэн эрхээ хамгаалуулах, шаардах эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд хандсан, хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй, 14 сараар хугацаа хэтрүүлсэн  байгаа боловч зохигч зээлийн гэрээний хариуцлагыг алданги байхаар тохирсон байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан хүүг   2016-09-08 өдрөөс арилжааны банкны дундаж хүүгээр тооцон,  3 919 500 төгрөгийг нэхэмжлэгч  хариуцагчаас шаардаж  байгаа нь үндэслэлгүй байна.

 Хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул  барьцаалагч Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулсан хөрөнгө болох Баянгол дүүрэг, 16-р хороо, Туулын 1-р  гудамж 15 тоот дахь,   хариуцагч А.Чинбат  дангаараа  өмчлөх эрх бүхий,  28 м.кв талбайтай хувийн сууц болон  343,54 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг худалдахыг шаардах эрх түүнд үүссэн байна.

Иймд хариуцагч зээлийн гэрээний үүргээ сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу   Баянгол дүүрэг, 16-р хороо, Туулын 1-р  гудамж 15 тоот дахь,   хариуцагч А.Чинбат  дангаараа  өмчлөх эрх бүхий,  28 м.кв талбайтай хувийн сууц болон  343,54 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулах  үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 415 050  төгрөгийг  улсын орлогод үлдээж, хариуцагчаас  337 350  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох  нь хуульд нийцнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон