Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 142

 

 

                                                           

            .

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

Улсын яллагч Н.Энхтуяа,

Шүүгдэгч Б.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор /ҮД:0248/,

Шүүгдэгч Б.Балдансамбуу түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг /ҮД:0324/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Балдансамбуу, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ууганбаяр нарт холбогдох, эрүүгийн 201625031386 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Боржигон овогт Баясгалангийн Ууганбаяр: Монгол улсын иргэн, 1994 оны 3 сарын 24-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4-р хороо, арцатын 7-р гудамж 325 тоотод оршин суух хаягтай, Чингэлтэй дүүргийн 10 хороо 6-166 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй /РД:ШБ84032410/

 

Шүүгдэгч Боржигон овогт Буяндэлгэрийн Балдансамбуу: Монгол улсын иргэн, 1973 оны 9-р сарын 27-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн нарангийн 9 дүгээр гудамж 220 тоотод оршин суух хаягтай, Чингэлтэй дүүргийн 17 хорооны задгайд оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй /РД:НЭ73092714/

 

Шүүгдэгч Б.Ууганбаяр, Б.Балдансамбуу /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нар нь бүлэглэн, шунахай сэдэлтээр 2016 оны 06 сарын 20-ны өдөр 14-15 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 8 дугаар гудамж 260 тоотод оршин суух хохирогч Д.Нанжидийн эзэмшлийн өвлийн орон сууцны үүдний амбаарны банзыг эвдлэн орж 32 инчийн зурагт, кабелын хүлээн авагч зэрэг эд зүйлс хулгайлж, нийт 300.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн Б.Ууганбаяр нь бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 07 сарын 26-наас 2016 оны 08 сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ууганбаяраас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Самбуу гэх ах улаан эрээн өнгийн орны бүтээлгэнд зурагт боочихсон тааралдсан. Тэгэхээр нь би юун зурагт вэ гэж асуухад айлаас авсан гээд хажуу байшинг нь заагаад намайг хамт явж зарах уу гэхээр нь би тэгий гэж хэлээд.. зарчихсан. ..би Төв аймгийн бүрэн суманд ажил хийх үү гэхээр нь зөвшөөрөөд явсан.. цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа оргон зайлсан..  гэсэн /хх 51-52/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 06 дугаар сарын 20-ны өдөр би Насаа, Шинэгэрэл гээд 2 эмэгтэйтэй Ганбаатар ахынд 2 шил архи аваад очсон. Бид нар архи уугаад юм яриад байж байхад Балдансамбуу ах гаднаас орж ирсэн. Бид нар ууж байгаад согтоод унтсан. Тэгээд би босоод бие засах газар руу ороод гарч ирэхэд Балдансамбуу ахтай таарахад 2-уулаа гарч архи уухуу, явах уу гэхээр нь тэгье гээд хамт явсан. Тэгээд бид нарыг явж байхад зүс таних залуу эхнэртэйгээ явж байхаар нь Балдансамбуу ахтай зурагт авахуу, манай эхнэр эмнэлэгт хэвтсэн учир мөнгө хэрэгтэй байна. Зурагтаа хямд зармаар байна 100.000 төгрөгөөр өгнө гэсэн. Нөгөө залуу надад “80.000 төгрөг байна, арай хулгай эд зүйл биш биздээ” гэж асуухаар нь би “эхнэр нь эмнэлэгт хэвтсэн гэсэн, мөнгөний хэрэг гараад байгаа” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр “Хүчит Шонхор” зах дээр төөрөлдсөн. Тэгээд цагдаа над дээр ирээд чамаас лавлаж юм асууя, зурагт хаана байна, чи хулгайн эд зүйл авч явсан байна гэсэн. Би тухайн үед хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй. Би архи уухуу гэхээр нь л Балдансамбуу ахыг дагаж явсан нь миний буруу. Би буруугаа хүлээж байна. Намайг мөн мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэж байгаа. Надтай өмнө нь хамт ажиллаж байсан залуу хамт Төв аймаг руу явж барилгын ажил хийе гэхээр нь хэдхэн хоног яваад ирье гэж бодоод явсан. Надад мөнгөний хэрэг их байсан. Манай гэр шатсан байсан учир мөнгөтэй болж гэр авна гэж бодоод хамт явсан нь миний буруу гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Б.Балдансамбуугаас мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..би цонхоор нь ороод байшинд байсан зурагт, кабелийн хүлээн авагчийг хамт аваад буцаад цонхоор гарсан. Би Ууганбаярт.. “зурагтыг энэ айлаас авчихсан юм хоёулаа явж зарах уу” гэтэл “тэгий” гэж хэлсэн.. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өсгөн. гэсэн мэдүүлэг /хх 53-54/

 

Хохирогч Д.Намжидаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн ..2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэртээ иртэл үүдний амбаарын хоёр, гурван банзыг цөм цохисон байхаар нь гэртээ яваад ортол манай гэрт байсан 32 инчийн зурагт, телевизорийн хүлээн авагч хулгайд алдагдсан байсан. ..орны бүтээлгийг үнэлэхгүй.. эд зүйлээ бүрэн хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.. гэсэн мэдүүлэг /хх 28-29/

 

Иргэний нэхэмжлэгч, хохирогч Б.Дуламсүрэнгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 15 цагийн орчимд Хүчит шонхор хүнсний зах орчоод буцаад явж байх замд “Ууганбаяр гэдэг залуу нь эхнэр эмнэлэгт хэвтчихсэн, мөнгө хэрэг болоод байна, зурагт авах уу” гэж асуусан. Нөхөр бид хоёр “энэ зурагт чинь хулгайн зурагт биш биз дээ, ямар учиртай зурагт юм бэ” гэхэд Ууганбаяр “та намайг таны шүү дээ юу гэж таньд хулгайн эд зүйл зарах юм бэ” гэж хэлсэн. ..70.000 төгрөгөөр худалдан авсан. нэхэмжилж байна.. гэсэн /хх 30-31/

 

Гэрч М. Ганбаатараас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Тэр өдөр гэртээ ганцаараа байж байтал Ууганбаяр хоёр эмэгтэй хүнтэй хамт нэг шил архи барьж орж ирсэн. Хэсэг хугацааны дараа Балдансамбуу бас орж ирээд бид нар архи хувааж ууж байтал нөгөө хоёр эмэгтэй нь яваад өгсөн. Ууганбаяр, Балдансамбуу хоёр согтуу байна жаахан унтах хэрэгтэй байна гэхээр нь би унтуулчихаад өөрөө гадуур явж тамхи олж татахаар явсан юм. Тэгсэн тэр хойгуур манай ээж, өвгөн хоёр захаас ирээд гэрт нь хулгай орсон талаар цагдаад мэдэгдээд байж байсан.  Манай ээжийн гэрээс 32 инчийн Самсунг маркийн LCD  зурагт, Ди Диш-н кабелийн хүлээн авагч зэрэг эд зүйлс алдагдсан. Би алдагдсан эд зүйлийг Балдансамбуу, Ууганбаяр хоёр хулгайлсан гэж бодож байна. Хэн нь яг хулгай хийсэн талаар нь би мэдэхгүй. Балдансамбуугийн ээж нь хүнсний захад ажилладаг байхдаа манай гэрээр орж хааяа манайд өнждөг байсан. Ууганбаяр ч гэсэн өөрийн гэр орон байхгүй гээд манайхаар орж гараад байдаг байсан. Бид нар нэг шил архи уусан. Ууганбаяр, Балдансамбуу хоёр урьд нь ямар нэгэн хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байсан үгүйг би тэр талаар мэдэхгүй байна. Цагдаа нар намайг дагуулаад Хүчит шонхор зах руу Ууганбаяр Балдансамбуу хоёрыг заалгахаар аваад явж байтал нөгөө хоёр чинь Хүчит шонхор зах дээр байхаар нь зааж өгч бариулсан. Тэгсэн Ууганбаяр Балдансамуу хоёр тухайн үед айлд түр барьцаанд тавьсан байгаа, мөнгөтэй болохоороо аваад өгчихнө гэж байсан. Надад өөр нэмж хэлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /хх 34/

 

Гэрч Н.Амаржаргалаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Б.Ууганбаяр надад хаашаа юу хийх гэж байгаа тухайгаа надад хэлээгүй. Би хамгийн сүүлд цагдаа дээр байх үед нь усанд ороод цэвэрхэн яваарай гээд 20.000 төгрөг өгсөн. Хүү маань тэр мөнгийг аваад тэгээд тэр чигээрэй алга болчихлоо. Манай хүү Ууганбаяр эхнэр хүүхэдтэйгээ хамт байхгүй байгаам шиг байна лээ. Хүү маань одоо орох оронгүй байгаа болохоор хаана хэнтэй амьдарч байгаа талаар нь мэдэхгүй байна. Манай хүү Б.Ууганбаяр өөрөө хариуцлагаа хүлээх байлгүй дээ.. гэсэн мэдүүлэг /хх 33/

 

Шүүгдэгч Б.Балдансамбуугийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 60/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 61/, Баянгол дүүргийн 23-р хорооны засаг даргын тодорхойлолт /хх 68/, шүүгдэгч Б.Ууганбаярын иргэний үнэмлэхний хуулбар /хх 62/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 63/,  шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 сарын 06-ны өдрийн ¹4288 дугаартай дүгнэлт /хх 70-71/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8, 25, 26/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 27/, эд зүйлийн үнэлгээ /хх 23/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Прокуророос шүүгдэгч Б.Балдансамуу, Б.Ууганбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Гэвч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Балдансамбуугаас: ..би цонхоор нь ороод байшинд байсан зурагт, кабелийн хүлээн авагчийг хамт аваад буцаад цонхоор гарсан, Ууганбаяр 00 орчоод биеэ засчихаад гарч ирэхэд нь хашаанд таарсан. Ууганбаярт би энэ айлаас авчихсан юм хоёулаа явж зарах уу гэтэл тэгий гэж хэлсэн, шүүгдэгч Б.Ууганбаяраас: ..би хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй, тухайн үед юу авч явж байгааг нь ч анзаараагүй, явж архи ууя гэхээр нь л дагаад явсан, зарсан гэж мэдүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт болон шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг, асуултын хариулт зэргүүдээс шүүгдэгч Б.Балдансамбуу нь 2016 оны 06 сарын 20-ны өдөр 14-15 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 8 дугаар гудамж 260 тоотод оршин суух хохирогч Д.Нанжидийн эзэмшлийн өвлийн орон сууцны үүдний амбаарны банзыг эвдлэн орж 32 инчийн зурагт, кабелын хүлээн авагч зэрэг эд зүйлс хулгайлан гарч ирэхэд шүүгдэгч Б.Ууганбаяр нь хашаанд тааралдан хулгайн эд зүйлс гэдгийг мэдсээр байж бусдад худалдан борлуулсан болох нь тогтоогдсон байна.

Мөн Б.Ууганбаяр нь бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 07 сарын 26-наас 2016 оны 08 сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд шүүгдэгч Б.Ууганбаярт сонгосон ялыг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэг болгон зүйлчлэх санал тавьсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Б.Балдансамбуу Б.Ууганбаяр нарыг бүлэглэж бусдын эд зүйлсийг хулгайлсан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Ууганбаярт сонгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгийг мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Балдансамбууг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Б.Ууганбаярыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж борлуулсан, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч болон шүүгдэгч нар хулгайлагдсан эд зүйлсийн үнэлгээг хүлээн зөвшөөрсөн буюу ямар нэг маргаан гаргаагүй, хулгайлагдсан эд зүйлсийг хохирогч биет байдлаар нь буцаан авч хохирол, гомдолгүй болсон, иргэний нэхэмжлэгч Б.Дуламсүрэн нь 70.000 төгрөгөө буцаан авсан, шүүх хуралд суухгүй гомдол саналгүй болсон зэргээ хэргийн материалтай танилцахдаа тэмдэглэн үлдээсэн байна.

 

Шүүгдэгч Б.Ууганбаярт оногдуулсан ялыг хөнгөнийг хүндэд багтааж түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол төлбөрөө төлсөн, гэм хорыг арилгасан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Балдансамбууд эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт хэсэгт зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр баривчлах ял оногдуулж, баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ууганбаярын 40 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Балдансамбуу нь цагдан хоригдсон хоногггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Балдансамбууд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгч Б.Ууганбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтанд өгөхөөр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1, 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Балдансамуу, Б.Ууганбаяр нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгө хулгайсан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Ууганбаярт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Боржигин овогт Буяндэлгэрийн Балдансамбууг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан, Шүүгдэгч Боржигон овогт Баясгалангийн Ууганбаярыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээж байж борлуулсан, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Балдансамбууг эд хөрөнгө хураахгүйгээр, 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаярыг 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ялыг багтаан биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаярын цагдан хоригдсон 40 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Балдансамбуу нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Балдансамбууд оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаярт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих тус тус эдлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч Б.Ууганбаяр, Б.Балдансамбуу нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаярт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзан, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч  нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Балдансамбууд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч Б.Ууганбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР