Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/302

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Доржготов,

Шүүгдэгч Э., түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг, нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814002410187 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, овгийн ын / Регистрийн дугаар: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э. нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр улсын дугааргүй мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.5-д заасан суурин газрын гаднах зам буюу 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад / зүүн гар тийш эргэх буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно гэсэн заалт, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар зүйлийн а/-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутагт буюу сумын төвд байрлах Цагдаагийн хэсгийн байрны ертөнцийн зүгээр баруун урд талд 59-04 БНЗ дугаартай мотоциклтой мөргөлдсөн зам тээврийн осол гарч, 59-04 БНЗ дугаартай мотоциклийг жолоодож явсан иргэн Ч.Балтын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд:

1. Шүүгдэгч Э.ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би яллагдагчийн эрхийг уншиж танилцлаа, Би монгол хэл, бичиг үсэг мэднэ, би Р.Уранцэцэг өмгөөлөгчийг сонгон авсан байгаа, би одоо өмгөөлөгчөө байлцуулан мэдүүлэг өгнө. Тухайн осол болох үед талийгаач Балт нь гэрэл нь асахгүй мотоциклоор миний урд тал руу давхиад ороод ирсэн тэгээд мөргөлдөөд хоёр тийшээ салаад өнхрөөд ойчсон, тэгээд хоёулаа эмнэлэгт хүргэгдсэн. Тэр үедээ миний тархи хөдөлсөн байсан, нуруу өвдөөд байсан, зүүн талын өвдөг хөндүүрлээд байсан. Тухайн өдрийн 10:00 цагийн үед би сумын эмнэлэг дээр очиж /зүүлээд эргээд 11:00 үед гэртээ ирэхэд манай найз Ганзориг хөдөөгөөс ирсэн байсан ба тэгээд бид хоёр гарж яваад Ганзориг үсээ засуулсан, тэгээд гарж яваад Отгон гэдэг айлд очоод тэнд Пааг, Ганзориг бид гурав Ганзориг 0,5 литрийн хэмжээтэй ерөөл нэртэй архи аваад тэрийг бид гурав хувааж уугаад сууж байсан чинь гаднаас Борхүү орж ирсэн, тэгээд бид нар дахиж нэг 0,5 литрийн хэмжээтэй ерөөл нэртэй архи аваад бид дөрөв хувааж уусан. Сүүлийн архинаас нь би рүнкээр 3 удаа л уусан, эхний архийг нь бол би хуваагаад уусан. Тэгээд 13:00 цагийн үед Борхүү намайг манай гэрт хүргэж өгсөн. Тэгээд унтаж унтаж байгаад 20:00 цаг өнгөрөөж босоод манай ээж намайг босож хоолоо ид гэж дуудсан. Тэгээд миний гар утас дугарсан чинь манай найз Аан гэдэг хүн Хуягаагийн утсаар ярьж дуудахаар нь би Хуягаагийнд яваад очсон. Тэгээд би тэднийд оччихоод Аан бид хоёр гарж яваад Аан эхлээд өөрийнхөө мотоциклийг жолоодоод гэр лүгээ явсан би араас нь өөрийнхөө мотоциклийг асааж жолоодоод яваад Ганаа гэдэг айлд очсон чинь гэрт нь хүн байхгүй, гэр, хашаа нь цоотой байсан, тэгээд буцаад явж байтал урдаас гэрэлгүй мотоцикл орж ирээд тэгээд мөргөлдчихсөн. Тэгээд хэсэг миний ухаан санаа балартсан. Би ертөнцийн зүгээр зүүн зүгээс баруун зүг рүү чиглэлтэй явж байсан, харин нөгөө мотоцикль болохоор баруун зүгээс зүүн зүг рүү явж байсан. Би согтуу байсан гэж өөрийгөө үзэхгүй байна, миний уусан архи бог гарчихсан байсан, тэрнээс хойш би дахин архи уугаагүй, энэ осолд би буруугүй гэж бодож байна. Яагаад гэхээр үдээс өмнө уусан архи бол унтаад сэрэхэд архи гарчихсан байсан, би нэмж архи уугаагүй, миний мотоциклийн тоормос сайн барьж байсан, би тоормосоо гишгэсэн боловч тэр мотоцикл урд тал руу давхиж орох ирээд мөргөлдсөн. Тэгэхээр энэ осолд миний буруу байхгүй гэж бодож байна Тиймээс энэ асуудлыг хуулийн дагуу үнэн зөв шийдэж өгнө үү. Талийгаачийн ар гэрт нь буяны ажилд нь манай аав оролцсон. Надад мотоцикпь жолоодох эрхийн үнэмлэх байхгүй ээ.Би ерөөсөө мотоцикль жолоодох сургаалтанд хамрагдаагүй, мотоцикл жолоодох эрхийн үнэмлэх аваагүй, байхгүй ээ. Би тухайн осол болох үед ертөнцийн зүгээр зүүн зүгээс баруун зүг рүү чиглэлтэй явж байсан, харин талийгаач болохоор баруун зүгээс зүүн зүг рүү чиглэлтэй явж байсан. Байсан, талийгаач нь бүр замын эсэг урсгалд орчихсон явж байсан, мөн нэлээд зайтай явж байсан би зам тавьж өгсөн боловч ирээд эгц урдаас намайг мөргөчихсөн. Би тухайн үед эрүүл байсан, согтуурсан, мансуурсан зүйл байгаагүй ээ. Би хүлээн зөвшөөрөхгүй байна, тухайн үед би эрүүл байсан. Би тухайн үед талийгаачид дүрмийн дагуу зам тавьж өгсөн дүрэм зөрчөөгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 239-241/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э. нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч Н.Жавзандолгор мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчийн эрх, үүргийг уншиж танилцлаа, би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Надад ямар нэгэн санал хүсэлт алга, би одоогоор өмгөөлөгч аваагүй байгаа, одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Хохирогчоос мэдүүлсэн нь: Манай гэр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багт хөдөө байдаг бөгөөд би одоохондоо Гурванбулаг сумын төв дээр сургуулийн хүүхэд хараад нэг гэртээ байдаг юм. Талийгаач Ч.Балт нь манай хүүхэд бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хөдөөгөөс сумын төвд эхнэр Алтан-Эрдэнийн хамт ирээд сум төв дээр байж байгаад 20:00 цаг жаахан өнгөрч байхад манай гэрт хоол идчихээд хөдөө явлаа, явахдаа мотоциклдоо бензин авчхаад шууд хөдөө явлаа гээд явсан, тэгсэн чинь осолд орсон байсан. Тэр үед манай хүү Балт нь эхнэрийн хамт өөрийнхөө мотоциклоор явсан, явахдаа манайд хоол идчихээд хөдөө гэр лүгээ явлаа гээд явсан, явахаасаа өмнө мотоциклдоо бензин авчхаад явна гээд л манайхаас гараад явсан. Балт нь манайхаас гараад явахдаа ямар ч архи уугаагүй байсан, тэр мотоцикл нь өөрийнх нь мотоцикл байгаа юм. Балтад уг нь мотоцикл жолоодохдоо өмсдөг цэнхэр өнгийн хамгаалах каск малгай байдаг боловч тэр малгайгаа манай гэрт мартаад явсан байсан. Гурванбулаг сумын төвд байдаг манай гэр Цагдаагийн хэсгийн байрны хойхно талд байдаг, харин шатахуун түгээх станцууд бүгдээрээ Цагдаагийн хэсгийн байрны зүүн урагш зүгт байдаг юм. Би яг осол болсон, яаж болсон талаар би мэдэхгүй байна. Уг нь Балт нь мотоцикль жолоодож явахдаа нэг их хурдтай явдаггүй, удаан л явдаг байсан, би хааяа ар талаар нь сундалж суугаад явдаг, тэр үед их тайван сайхан явдаг байсан. Явахдаа өөрийнхөө эхнэр Алтан-Эрдэнийн хамт явсан, тэр хоёр хоёулхнаа явсан. Манайхаас тэр өдөр явахдаа 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20:00 цаг өнгөрч байхад л явсан, явахдаа замаараа шатахуун түгээх станцаас шатахуун аваад тэгээд шууд хөдөө гэр лүгээ явна гэж хэлээд л явсан. Би гомдолтой байна. ий ар гэрээс 90,000 төгрөг өгсөн, өөр ямар нэгэн зүйл өгөөгүй. Би гомдолтой байна, би одоо яг нэхэмжлэх зүйлийн талаар хэлж мэдэхгүй байна, ар гэрийнхэнтэйгээ зөвлөлдөж байж л дараа хэлье гэж бодож байна. Одоо маш их гомдолтой байна гэдгээ л хэлье. гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 81-83/

...Тэр осол болсон өдөр талийгаач Ч.Балт архи уусан байдал ерөөсөө мэдэгдээгүй зүгээр л байсан. Хааяа бол архи уучихдаг байсан. Манайхаас гараад хаагуур хэнтэй явсныг би мэдэхгүй ээ. манайд 90.000 төгрөг л өгсөн, өөр зардал мөнгө өгөөгүй ээ. Би нэхэмжлэх зүйл байхгүй мэдэхгүй байна дараа хэлнэ гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 84-86/ ... 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр уг зам тээврийн осол болж манай хүүхэд нас барсан, түүнээс хойш одоо 2018 оны 08 дугаар сарын 04-ны өдөр болж байна энэ хугацаанд нь надтай ерөөсөө уулзаагүй, би их гомдолтой байна, мөн нь ерөөсөө нийтдээ 90,000 төгрөг л өгсөн, үүнээс өөр мөнгө төгрөг өгөөгүй, аав, ээж хоёр нь хэд хэдэн удаа манай гэрт орж ирсэн, аав нь талийгаачийн оршуулгад явалцсан, талийгаачийн оршуулгад 6,638,950 төгрөг зарцуулсан, сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг нэхэмжилж байна. Ер нь нь Гурванбулаг суманд осол болсноос хойш архи уугаад хэргээ аргалчихсан гээд яваад байна гэж яриа гараад байгаа, мөн хэдэн төгрөг л орох юм шиг байна, мөнгө л их орох юм шиг байна гэж яриад архи уугаад яваад байна гэсэн сураг байсан. Би гэм буруугаа ойлгохгүй ингээд яваад байгаад их гомдолтой байна. нь ядаж буруугаа хүлээгээд орж ирж уулзаж болно доо тэгэхэд энэ удаан хугацаанд ерөөсөө ирж уулзаагүй, уучлалт ч гуйгаагүй, архи уугаад хэргээ аргалчихсан гээд яваад байна гэсэн сураг байсан, би үнэхээр их гомдолтой байна. Надад баримтууд нь байсныг манай өмгөөлөгч хавтаст хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн байгаа. Би одоо гомдолтой байна. Би одоо оршуулгын зардалд зарцуулсан мөнгө болох 6,638,950 төгрөгийг нэхэмжилнэ, мөн сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг нэхэмжилж байна. Энэ оршуулгын заралд Гурванбулаг сумаас Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгсөн, нааш цаашаа явсан зардал ороогүй байгаа, энэ зардлыг тооцоогүй бөгөөд энэ зардлыг тооцож шүүх дээр баримтыг нь өгч нэхэмжилнэ. Талийгаачийг нас барснаас хойш би зургийг нь тэвэрчхээд уйлаад яваад байдаг болсон, би мөн Улаанбаатар хотод очиж сэтгэл санааны эмчилгээ хийлгэсэн, сэтгэл зүйч дээр очиж сэтгэл засал хийлгэсэн надад их хэцүү байгаа. Миний хүүхэд бол их сайн хүүхэд байсан, талийгаачийг нас барснаас хойш би хэдэн ишгээ ч ялгаж чадахаа байсан, надад их хэцүү байна, энэ гомдлыг юугаар ч тайлах вэ дээ.Тэр мотоцикль нь манай хүү Балтын мотоцикль байгаа юм, бичиг баримт нь байх ёстой би хайгаад олохгүй байгаа юм, талийгаач өөрөө нэг газарт хийсэн юм уу яасан юм би ерөөсөө олохгүй байгаа юм. Би баримтыг бүрдүүлж өгнөө. Би Улаанбаатар хотод сэтгэл зүйч дээр очиж сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн байгаа, энэ баримтуудаа би шүүх дээр гаргаж өгнөө, одоо надад баримт алгаа. Би 2 удаа Улаанбаатар хотод очиж сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн байгаа. нь хохирол төлөх талаар ямар ч санаачилга гаргаагүй, бид нарыг тоохгүй, ирж уулзах ч үгүй яваад байгаа. Мөн тухайн үед талийгаачийн жолоодож явсан мотоцикль их эвдэрсэн байгаа, би уг мотоциклийн үнэ болох 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 87-89/

... Би хохирогчийн эрх, үүргийг уншиж танилцсан, ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би Г.Доржготов өмгөөлөгчийг сонгон авсан байгаа, одоо гэхдээ өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнөө. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ. нь надад 2,000,000 төгрөг л өгсөн байгаа, өөр ямар нэгэн зүйл өгөөгүй ээ. Би ээс талийгаачийн оршуулгын зардалд зарцуулсан 6,638,950 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг, мотоциклийн үнэ гэж 1,500,000 төгрөг нэхэмжилсэн, үүнээс нь үүнээс оршуулгын зардлын 2,000,000 төгрөгийг өгсөн, өөр ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй болохоор би одоо бусад мөнгийг нэхэмжилж байна. гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 27-28/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч энэ удаа шүүх хуралд суух шаардлагагүй гэсэн. Оршуулганы зардал болон бусад зардлыг төлж барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй гэв.

5. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тухайн осол болсон өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн орой нь осол болсных нь дараахан нь би ий зүүн гарын тохойны урд судаснаас хуруу шилэнд 5 грамм орчим цусыг аваад манай эмнэлгийн лаборант ажилтай Адьяамаад өгсөн. Би цусыг улаан өнгийн тагтай хуруу шилэнд авч лаборант Адьяамаад өгсөн. Ягаад сийвэнг нь ялгаж авсныг нь би мэдэхгүй ээ цус аваадах гэхээр нь л авсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 123-125/

...Тухайн осол болсон өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн орой нь осол болсных нь дараахан нь би ий зүүн гарын тохойны урд судаснаас хуруу шилэнд 5 грамм орчим цусыг аваад манай эмнэлгийн лаборант ажилтай Адьяамаад өгсөн. Би ий биеэс цус авахдаа манай эмнэлгийн лаборант Адьяамаагаар гарыг нь бариулж байгаад цус авсан, тэгж цус авч байх үед ээс архи үнэртэж, архи уусан байгаа нь мэдэгдэж байсан. Тэр үед нь гуйвж дайвсан согтуу байгаагүй, цус авч байхад сандарсан байдалтай байсан ба ойртож цус авахад түүнээс архи үнэртэж, архи уусан байгаа нь мэдэгдэж байсан. гэх мэдүүлэг /2 дугаар хх-н 29-30/

6. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө манай эмнэлгийн сувилагч Далайцэрэн ий биеэс авсан цус шүү гээд надад улаан өнгийн тагтай хуруу шилэнд хийсэн цус өгөхөөр нь би уг цусны сийвэнг нь ялгаад өөр саарал өнгийн жижиг хуванцар саванд хийгээд хэсгийн төлөөлөгч Буянхишигт өгсөн. Би ялгаж авсан өмнө нэг цусыг тэгээд шинжилгээнд явуулж байсан учраас түүн шигээ санаад л ялгаад явуулсан юм. Тэр ялгарсан бүлэгнэсэн цус одоо надад байхгүй ээ тэр үед эмнэлгийн аюулгүйн хайрцагт хийгээд шатааж устгасан одоо надад байхгүй ээ Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 126-129/

... 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төв дээр манай сувилагч Далайцэрэн нь ий биеэс цусны дээжийг авсан ба цусны дээж авахад нь би хажууд нь байж гэх хүний гараас нь барьж өгч байсан юм. ий биеэс нь цус авч байхад нь би хажууд нь байж ий гарыг нь барьж өгч байсан. Тэр үед нь сандралын байдалтай байсан ба түүнээс архи үнэртэж байсан гэх мэдүүлэг /2дугаар хх-н 31-32/

7. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээчээр 2016 оноос эхлэн одоог хүртэл тасралтгүй ажиллаж байгаа. Ер нь архи ууж эхэлсэн цагаас хойш ойролцоогоор 40 минутын дараа хүний цус руу шимэгдэн орно гэж үздэг, мөн 24 цагийн дотор цуснаас бүрэн ялгарч дуусна гэж онолын хувьд үздэг. Тухайн өдрийн 21:00 цагийн орчимд тухайн хүний биеэс авсан цусны дээж, шээсэнд спиртийн зүйл илрэх боломжтой. Харин архи уусан цаг хугацаа буюу энэ өдрийн 13:00 цагт архи уугаад 24 цагийн дараа буюу дараа өдрийнх нь 13:00 цаг өнгөрчихсөн байхад цус, ходоодны шингэн, шээснээс дээж авч шинжлүүлэхэд спиртийн зүйл илрэхгүй байх боломжтой. Энэ хугацаанд хүний биеийн цус болон шээснээс шинжилгээ авч спирт тодорхойлох шинжилгээ хийлгэхэд спиртийн зүйл илрэх боломжтой. гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-151-152/

8. Монгол улсын Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5064 дугаар шинжээчийн

1. Шинжилгээнд ирүүлсэн “Талийгаач Ч.Балтын цогцсоос авсан цус ”гэж хаягласан цусанд 1,9 промил спиртийн агууламж илрэв.

2.Цусанд 1,9 промил спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна. гэх дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 162-163/

9. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дүгээр сарын 02-ны өдрийн 297 дугаартай шинжээчийн:

1. Э.ий биед тархи доргилт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулболно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. гэх дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 175- 177/

10. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн:

1. Талийгаач Ч.Балтын цогцост гавлын суурь ясны зүүн урд болон дунд хонхтурк эмээлийн голоор дайрсан олон тооны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз, баруун тал бөмбөлгийн дагз, бага тархины орой болон суурийн хэсгийг хамарсан аалзан хальсны доорх цус харвалт, их тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн тархины эд няцрал, зүүн шаант болон тахилзуур ясны далд хугарал, зүүн уушгины дээд, доод дэлбэн болон гол судасны гадаргуугийн цус хуралт, толгойн хуйхны дотор гадаргуу, зүүн дух чамархайн булчингийн цус хуралт, хөмсөг, чамархай, хацар, дээд уруул, зүүн шилбэний зулгаралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

2. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. 3. Талийгаач Ч.Балтын цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаачийн цус болон ходоодны шингэнд хийсэн химийн шинжилгээгцусанд 1.9% промил, ходоодны шингэнд 6.5% промил спирт илэрсэн ба энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

5. Талийгаачийн цус нь 0(1) бүлгийн харьяалалтай байна. /1 дүгээр хх-ийн 181- 184/ 11. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаартай шинжээчийн: 1. Энэ дүгнэлтийн 1.2 дахь хэсэгт заасан Ч.Балт, Э. нар нь мотоцикль жолоодох А ангиллын эрхийн үнэмлэхгүй байна. 3. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-д зааснаар А ангиллын эрхийн үнэмлэхээр мотоцикль жолоодно гэж заасан. Э., Ч.Балт энэ дүрмийн заалтыг зөрчсөн байна. 4.5 асуултын хариулт Э., Ч.Балт нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ийн В-д заасан Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг тус тус зөрчсөн осол гарахад нөлөөлсөн байна. Энэ нь уг зам тээврийн осол болоход шууд нөлөөлөөгүй боловч талийгаач Ч.Балт нь нас барах гэмтэл авахад нөлөөлсөн байна.

6. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 зааснаар Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км цагаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.

7. Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтийн “4” дугаараар дугаарласан мотоциклын мөр тоормосны биш шарвалтаас үүссэн, “2” дугаарласан мөр нь шулуун явсан мөр шиг харагдаж байгаа тул хурдыг тогтоох боломжгүй байна.

8. Э. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.5-д заасан Суурин газрын гаднах зам буюу 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад ( зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд ) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 193-195/

12. Баянхонгор аймгийн авто тээврийн төвийн 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 33/3 дугаар шинжээчийн 1.Улсын дугааргүй мотоцикль нь “Авто-тээврийн хэрэгслийн таних тэмдгийн дугаар (VIN)-Агуулга ба бүтэц МNS 150 3779:2010 стандартад заасны дагуу арлын дугаарын тэмдэгтүүдээр шалгахад уг мотоцикль нь 2013 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн программ”-д шалгаж үзэхэд улсын бүртгэлд бүргэгдээгүй, техникийн хяналтын үзлэгт орж байгаагүй болно. Өвдөгний хамгаалалт нь байхгүй.мөн жолооны механизм нь тахийсан Урд талын том гэрэл нь хагарсан, урд эргэх чиг заадаг гэрэл дохио, хянах самбар нь бүрэн арал, хөдөлгүүр болон хурдны хайрцаг, болон урд дугуй бүрэн, хойд талын эргэх чиг заадаг гэрлэн дохио нь байхгүй, урд крыло нь дугуй руугаа чихэгдсэн урд 2 амортизатор нь тахийсан их гэрэл болон хянах самбарын хамгаалалт тахийсан байна. 2.Жолооны механизмын хувьд урд 2 амортизатор нь тахийж ажиллагаагүй болсон. Урд гар тоормос байхгүй, тоормосны дөрөөнд гишгэж үзэхэд, тоормос ажиллагаатай байгаа боловч жолоодож шалгах боломжгүй байв. гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 216-217/

13. Баянхонгор аймгийн авто тээврийн төвийн 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 33/3 дугаар шинжээчийн 1. 5904 БНЗ Улсын дугаартай мотоцикпь нь “Автотээврийн хэрэгслийн таних тэмдгийн дугаар (\Л1\1)-Агуулга ба бүтэц МЫЗ 150 3779:2010 стандартад заасны дагуу арлын дугаарын тэмдэгтүүдээр шалгахад уг мотоцикпь нь 2017 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн программ”-д шалгаж үзэхэд улсын бүртгэлд бүртгэлтэй, техникийн хяналтын үзлэг 2017 оны 11 дүгээр сарын 01 нд орж байсан байна. Өвдөгний хамгаалалт гулзайсан, түлшний бак нь Зүүн урд хэсгээрээ хонхойсон Мотоцикльд өөр эвдрэл, гэмтэл ослын улмаас бий болоогүй.

2. Жолоодлогын механизмыг шалгахад дугуй болон жолоодлогын механизм нь чиг нь зүүн гар тал руугаа чиглэлээ өөрчилсөн байсан мотоциклийн тоормос хэвийн ажиллаж байгаа боловч асааж, жолоодож шалгах боломжгүй байв. Урд болон ар талын хэрэгслийг ажиллуулж шалгахад асахгүй байлаа гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 224-225/

14. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 154 дугаар шинжээчийн: 1. Шүүгдэгч мустанг-5 маркийн мотоцикль нэг ширхэг 2013 онд 1.200.000 мянган төгрөгөөр худалдан авсан нийт 548.000 мянган төгрөг гэх. 2. Талийгаач Ч.Балтын жолоодож явсан 59-04 БНЗ улсын дугаартай мустанг-5 маркийн мотоцикль нэг ширхэг 2015 онд 1.500.000 мянган төгрөгөөр худалдан авсан нийт 1.250.000 мянган төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /1дүгээр хх-ийн 208-210/,

15. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн 2018 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн 21 дугаартай шинжээчийн:

1. Талийгаач Ч.Балт нь 2018 оны 04 дугаар сарын 26-ны архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-р зүйлийн а) согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн замын хөдөлгөөнд оролцох нь хөдөлгөөнд аюул саад бий болох осол гарах үед жолоочийн самбаачлах хугацаа ихсэж осол гаргахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байна.

2. Яллагдагч Э. нь 2018 оны 04 дугаар сарын 26-ны архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-р зүйлийн “а) согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн замын хөдөлгөөнд оролцох нь хөдөлгөөнд аюул саад бий болох осол гарах үед жолоочийн самбаачлах хугацаа ихсэж осол гаргахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байна. гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 35-36/, 1 дүгээр хавтаст хэргийн 10-27 дугаар хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 32-35 дугаар хуудсанд авагдсан замын цагдаагийн газрын осол, хэрэг үзлэгээр тогтоосон тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 36-56 дугаар хуудсанд авагдсан цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 57-64 дүгээр хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 69-77 дугаар хуудсанд авагдсан хохирогч Н.Жавзандолгороос нэхэмжилсэн нэхэмжлэлийн баримтууд, 1 дүгээр хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 248 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, 1 дүгээр хавтаст хэргийн 250 дугаар хуудсанд авагдсан ял шалгах хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 04-06 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, 2 дугаар хавтаст хэргийн 17-18 дугаар хуудсанд авагдсан хэргийн материал танилцуулсан баримт, 2 дугаар хавтаст хэргийн 37 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, 2 дугаар хавтаст хэргийн 46-47 дугаар хуудсанд авагдсан хэргийн материал танилцуулсан баримт, 2 дугаар хавтаст хэргийн 64-65 дугаар хуудсанд авагдсан хохирогч Н.Жавзандолгорын прокурорын газарт гаргасан өргөдөл, 2 дугаар хавтаст хэргийн 41 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Э.ий ял шалгах хуудас, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: 2018 одүгээр сарын 26-ны өдөр мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.5 хэсэгт заасан суурин газрын гаднах зам буюу 5.1, 5.5 тэмдэг тавигдсан зам тээврийн хэрэгсэл жолоодох хэгсийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун талын эгнээ чөлөөтэй байхад зүүн тийш эргэх буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд түүний зүүн гар талын аль эгнээгээр явж болохгүй заалт, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 зүйлийн А-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн сумын төвд байрлах цагдаагийн хэсэг байрлах ертөнцийн зүгээрээ баруун талд 5904 БНЗ мотоцикльтэй мөргөлдөж зам тээврийн осол гарч 5904 БНЗ мотоциклийг жолоодож явсан иргэн Ч.Балтын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын нотлох баримтууд болж хэлэлцүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт, Баянхонгор аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн анхны болон нэмэлт дүгнэлтүүдээр тогтоогдсон гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд шүүх эмнэлгийн шинжээч эмч Баяртогтохыг байцаасан. Баяртогтох эмч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд өнөөдрийн 13 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд маргааш нь цуснаас дээж авч шинжлэхэд согтууруулах ундаа илрэхгүй байх боломжтой гэх мэдүүлгүүдийг өгсөн.

Шүүгдэгч Э.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийг улмаас учирсан хохиролд мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд 6500000 төгрөгийг төлсөн байна. Хохирогч Жавзандулам нь шүүх хуралдаанд ирээгүй ч өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулсан хохирогчийн өмгөөлөгч Г.Доржготов нь хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлж барагдуулсан тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн учраас хохирол, гэм хор бүрэн төлөгдөж арилсан гэж үзэж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Жавзандуламын өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Замын цагдаагийн газрын тасгийн шинжээчийн дүгнэлт Монгол улсын замын хөдөлгөөний суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад ойрхон явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно гэж байгаа. Баруун гар талын эгнээ чөлөөтэй байсан нь гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг, тэмдэглэлээр нотлогддог, баруун гар талын цаад талын эгнээгээр явсан бол осол гарахгүй байх боломжтой байсан гэж үзэж байгаа.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас замын хөдөлгөөний дүрмийн 8.5, 2.7А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Иргэн Ч.Балтын амь нас хохироосон гэм буруутайд тооцуулах саналтай байна. Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 А жолоочийн хориглох зүйл гэж тогтоосон байдаг. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахгүй ядарсан үедээ жолоодсон бол гэж байгаа. Согтууруулах ундаа хэрэглэсэн байхыг л шаардаж байгаа. Түүнээс биш заавал согтууруулах ундаа хэрэглэсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоох шинжлэх ухааны талаас тогтоох шаардлагагүй гэж үзэж байгаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс Э.д тогтоогдсон согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна гэж гарсан. Учир нь мэдүүлэг дээр цусны сийвинг ялгагдсан байсан. Цусны сийвинг ялгасан учир согтууруулах ундаа тогтоогдохгүй талаар шинжээч эмч мэдүүлсэн байдаг. Согтууруулах ундаа хэрэглэсэн нь өөрийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Өдөр 11 цагийн үед хоёулаа нийлж архи уусан талаар өөрөө ярьж байгаа.

Мөн гэрчүүдийн мэдүүлгээр цус авч байхад согтууруулах ундаа үнэртэж байсан талаар мэдүүлдэг. Хохирлын хувьд бусдад төлөх төлбөргүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 А-д заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдохгүй байна гэдэг үндэслэлээр шинжээчийн дүгнэлтүүдийг дахин гаргуулахаар хүсэлтүүдийг гаргасан.

Анхнаасаа согтуурсан гээд дүгнэлт гаргасан. Яг ямар нотлох баримтын үндсэн дээр согтуурсан гэдгийг тайлбарлаагүй нотлоогүй байдаг. Хуулийн дагуу цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдсон байх ёстой. Согтуурсан үедээ гээд дүгнэлт гараад ирсэн.

Гэрчүүдийн архи үнэртэж байсан гэдэг мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн гэдэг дээр маргахгүй байгаа.

Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэдэг байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах үндэслэл байгаа.

Харин 4.1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ үйлдсэн гэдгийг тогтоогоогүй байна. Тухайн үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цус авсан.

Цуснаас согтууруулах ундаа илрээгүй. Үнэхээр согтуу байсан бол тухайн сум дээр эрүүлжүүлж драйгер багаж үлээлгээгүй байж согтуу байсан гэж үзэхгүй. Зөвхөн өөрийнх нь өглөө архи уусан гэх мэдүүлгээр, гэрч нар цус авах гэж байхад үнэртэж байсан гэх мэдүүлгээр хангалттай тогтоогдохгүй байна.

Хүний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дэх хэсэг зааснаар хэргийн бодит байдал тогтоогдоогүй байна гэж үзэж байна.

Эргэлзээтэй байгаа учраас миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар бүхий л нотлох баримтыг шалгасан боловч эргэлзээ гарвал түүнд ашигтайгаар шийдвэрлэх зарчим болгож зүйлчлэлийг хөнгөрүүлж өгөөч. Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 А-д заасан согтуурсан гэдэг нь хангалттай тогтоогдоогүй байгаа учир хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв. Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Э. нь 20оны 04 дүгээр сарын 26-ний өдөр Отгон гэх айлд 2 шил архи уусан нь гэрч Б.Батцогт, ******* нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд мөн өдрийн орой 20 цагийн орчим гэмт хэрэг гарсан байна. Харин гэмт хэрэг гарсаны дараа шүүгдэгч Э.ий биеэс цус авах үсогтууруулах ундаа хэрэглэсэн нь мэдэгдэж байсан талаар гэрч *******гийн “ ий биеэс цус авч байхад түүнээс архи үнэртэж, архи уусан байгаа нь илт мэдэгдэж байсан” гэх мэдүүлэг 1 дүгээр хх-ийн 126 дугаар хуудас, гэрч *******гийн “2018 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр Гурванбулаг сумын эрүүл мэндийн төв дээр манай сувилагч ******* нь ий биеэс цусны дээж авсан ба цусны дээж авахад нь би хажууд нь байж гэх хүний гараас нь барьж өгч байсан юм. ....Тэр үед ээс архи үнэртэж л байсан” гэх мэдүүлэг 2 дугаар хавтахэргийн 32 дугаар тал, мөн шинжээч эмч ын “Ер нь архи ууж эхэлсэн цагаас хойш ойролцоогоор 40 минутын дараа хүний цус руу шимэгдэн орно гэж үздэг. Мөн 24 цагийн дотор цуснаас бүрэн ялгарч дуусна гэж онолын хувьд үздэг” гэх мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 152 дугаар тал, мөн гэрч *******гийн “тэр цусны сийвэнг би ялгаж авсан,. Би өмнө нь нэг цус аваад ингэж сийвэнг нь ялгаж аваад шинжилгээнд явуулж байсан юм.Тэгээд тэрэн шигээ юм бодоод сийвэнг нь ялгаад авчихсан юм” гэх мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 128 дугаар тал, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 10-ний өдрийн 10/2662 дугаартай албан бичигт “ шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг хуванцар саванд цусны сийвэнг ялган ирүүлсэн ба сийвэнд спиртийн зүйл тодорхойлох шинжилгээний шаардлагад тэнцэхгүй тул шинжилгээ хийх боломжгүй байна.

Ирүүлсэн сийвэнг буцаав” гэсэн албан бичиг ирүүлсэн байна. / 1 дүгээр хх-ийн 156 / зэргээс дүгнэхэд энэ шүүгдэгч Э.Энхтвүшинийг гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүл байсан,архи гарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Энэ бүгдээс дүгнэхэд шүүгдэгч Э. нь гэмт хэрэг гарах өдрийн 11-цагийн орчим архи уусан, орой 20 цагийн орчим гэмт хэрэг гарах үед уг архи нь гараагүй байсан бөгөөд хүний цусанд спиртийн зүйл 24 цагийн дотор ялгарч дуусаагүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.ий биеэс цусыг авүед сийвэнг ялгаж явуулсны улмаас шинжилгээ хийгдэх боломжгүй талаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс албан бичиг ирсэн бөгөөд уг албан бичигт сийвэн ялгасан тохиолдолд спиртийн зүйл тодорхойлохгүй нь шүүгдэгч Э.Энхтвүшинийг согтууруулах ундаа хэрэглээгүй байна гэж үзэх үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлж авсан гэрч *******, *******, Б.Батцогт, *******, шинжээч эмч нарын мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2-д заасан нотлох баримтад хамаарч байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсэн, мөн хуулийн 16.11 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй байгаа тул шүүх дээрх гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар үнэлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд өмгөөлөгчийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй тул Эрүүгхуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх тухай дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтышатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Ийм учир шүүгдэгч Э. нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр улсын дугааргүй мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.5-д заасан “суурин газрын гаднах зам буюу 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад / зүүн гар тийш эргэх буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно” гэсэн заалт, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар зүйлийн а/-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутагт буюу сумын төвд байрлах Цагдаагийн хэсгийн байрны ертөнцийн зүгээр баруун урд талд 59-04 БНЗ дугаартай мотоцикльтой мөргөлдсөн зам тээврийн осол гарч, 59-04 БНЗ дугаартай мотоциклийг жолоодож явсан иргэн Ч.Балтын амь насыг хохироож авто-тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн үйл баримт болсон нь гэрч Р.Алтан-Эрдэнэ, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , , нарын мэдүүлгээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.ий өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Э.д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлоо нөхөн төлсөн”-ийг, мөн энэ хэрэгт хохирогч Ч.Балт нь тээврийн хэрэгсэл жолоодох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1.4-д “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.

Харин эрх хасах нэмэгдэл ял оногдуулж, уг ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолохоор шийдвэрлэв. Харин үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Уг хэрэгт шүүгдэгч Э. нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс цаашид нэхэмжлэх зардалгүй, хохирол төлөгдсөн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарт дурдсан тул шүүгдэгч Э.ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Жавзандолгор сэтгэл санааны хохирол хорин сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс энэ нэхэмжлэлээс татгалзаж байгааг илэрхийлсэн тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт СД нэг ширхэг, шүүгдэгч Э.ий эрүүл мэндийн карт, рентген зураг, болон шүүгдэгч Э.ээс цус авсан дээж зэргийг эд мөрийн баримтаар тооцсон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, СД-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт хадгалахаар, карт болон рентген зургийг эзэмшигч Э.д буцаан олгохоор, цусыг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч Э.ий эзэмшлийн улаан өнгийн мотоцикль, 42 инчийн зурагт зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрх эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Э.д буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ын ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч овогт ын ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван / 05 / жилийн хугацаагаар хасаж, хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан Э.д хоёр жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ялтан Э.д нэг / 01 / жилийн хугацаагаар хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан Э.д таван / 05 / жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч Н.Жавзандолгороос сэтгэл санааны хохирол хорин сая төгрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э. нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хэргийн газрын үзлэг хийсэн тухай СД нэг ширхэг, шүүгдэгч Э.ий эрүүл мэндийн карт, рентген зураг, болон шүүгдэгч Э.ээс цус авсан дээж зэргийг эд мөрийн баримтаар тооцсон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, СДийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт хадгалахаар, карт болон рентген зургийг эзэмшигч Э.д буцаан олгохоор, цусыг устгахыг Шүүхийн тамгын газарт тус тус даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэг шүүгдэгч Э.ий эзэмшлийн улаан өнгийн мотоцикль, 42 инчийн зурагт зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрх эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Э.д буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1дхэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2018 оны 12 дугаар сарын 10-ний өдрөөс өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 10-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ