Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 537

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: З ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: УСУГ

 

Хариуцагч: ХСУХАТАҮЗЗ нарт холбогдох

 

ХСУХАТАҮЗЗ  өөс батлан гаргасан 2014 оны 06 сарын 13-ны өдрийн “*******,*******” 23 дугаар тогтоол, 2015 оны 07 сарын 31-ний өдрийн “*******, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай” 44 дүгээр тогтоол зэрэг хууль бус актын улмаас бий болгосон зохиомол өр төлбөр болох УСУГ т төлөх 46,943,404.20 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч ХСУХАТАҮЗЗ ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “Манай компани нь орон сууцны байруудад цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах, сантехникийн засвар үйлчилгээний ажил эрхлэн гүйцэтгэдэг бөгөөд УСУГ-тай гэрээ байгуулан ажиллаж бөөний үнээр цэвэр, бохир ус худалдан авч үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан билээ. Гэтэл ХСУХАТАҮЗЗ /Зохицуулах зөвлөл/-өөс 2014 оны 06 сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоол “*******, бохир усны үйлчилгээний тариф суурь хураамж батлах” тухай”, мөн 2015 оны 07 сарын 31-ний өдрийн 44 дүгээр тогтоол “******* усны үйлчилгээний тариф батлах” тухай захиргааны хэм хэмжээний актуудыг ******* “Журам батлах тухай” 119 дүгээр тогтоолыг зөрчин гаргаж дээрхи захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагад бүртгүүлэн “*******” сэтгүүлд нийтлүүлэлгүйгээр хууль зөрчин хэрэглэж манай компанид тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжийн ангилалд багтаан илүү нэмэгдэл үнээр тариф тогтоон зохиомол өр үүсгэн аж ахуйн үйл ажиллагаанд бэрхшээл учруулсан тул бид Захиргааны хэргийн шүүхэд 2016 оны 11 сард хандан Зохицуулах Зөвлөлийн З ХХК -д тусгай зувшөөрөл олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгон, тусгай зөвшөөрлөө хуулийн дагуу авч үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа билээ. Иймд аж ахуйн нэгжид хууль зөрчин хүнд суртал гарган тусгай зөвшөөрөл олгохгүй хясан боогдуулж, үүгээр дамжуулан хууль бус захиргааны хэм хэмжээний акт гарган 2014 оны 07 сараас 2016 оны 09 сарын хооронд тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр өр үүсгэн 46,943,404.20 төгрөгийн үйлчилгээ үзүүлсний төлбөрийг З ХХК -аас УСУГ нэхэж байх тул уг өр төлбөрийг хасалт хийн хүчингүй болгуулж өгнө үү. Монгол Улсын Засгийн газрын захиргааны хэм хэмжээ журам батлах тухай 2010 оны 119 дүгээр тогтоолд нийтлэг үндэслэлийг заахдаа. Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, 30 дугаар зүйлийн 2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.1, 29.2, 39.1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4 дэх хэсгийн биелэлтийг хангах арга ажиллагааны журмыг тогтооход оршино. 1.6.1. "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр" гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээдийн заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй, гадагш чиглэсэн шийдвэрийг. 1.6.3. "Эрх бүхий этгээд" гэж Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга болон хуулиар хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахаар тусгайлан эрх олгогдсон газар, зөвлөл, хороо, төв, хүрээлэн зэрэг байгууллагыг. 1.6.4. "Гадагш чиглэсэн" гэж тухайн байгууллагын дотоод зохицуулалтын шинжийг агуулаагүй, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас заавал дагаж мөрдөхөөр журамласныг. 2,4.1. Эрх бүхий этгээд шийдвэрээ хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхдээ дор дурдсан бүрдлийг хангасан байна 2.4.3. Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь 2.4.1-д заасны дагуу хүргүүлсэн шийдвэр, холбогдох материалыг ажлын арван өдрийн дотор хянаж, дараах арга хэмжээний аль нэгийг авна 2.4.3а. шийдвэр нь энэхүү журмын 1.7-д заасан шаардлагыг хангаж байгаа бол шийдвэрийн албан ёсны эх хувь дээр улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн тухай тусгай тэмдэглэл хийж баталгаажуулан, шийдвэрийн улсын нэгдсэн санд авна. Бүртгэсэн тухай албан бичиг болон улсын бүртгэлийн дугаар олгож тэмдэглэл хийсэн шийдвэрийн баталгаажуулсан хуулбарыг тухайн эрх бүхий этгээдэд, хамтарч баталсан бол бүх этгээдэд хүргүүлэх 2.5.1. Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн шийдвэрийг бүртгэсэн өдрөөс хойш 10 хоногийн дотор "*******" сэтгүүлд бүрэн эхээр нь нийтлүүлнэ. 2 5.2. Шийдвэрийг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "*******" сэтгүүлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. Энэ шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэж тухайн шийдвэрийг биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага хүлээлгэхгүй. 2.5.3. Хүчин төгөлдөр бус шийдвэрийг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг шийдвэр гаргасан эрх бүхий этгээд хариуцна. гэж заасан байх ба ялангуяа дээрх тогтоолын 2.5.3-д заасан заалт нь З ХХК -ийн иргэний хэргийг анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд хамаарагдаж байна. Зохицуулах зөвлөлийн аж ахуйн нэгжүүдийг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж гэж ялгаварлан, “аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ыг  хуулийн дагуу Хууль зүйн яамд бүртгүүлж Захиргааны хэм хэмжээний акт сэтгүүлд нийтлүүлэлгүй, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд зориуд хүндрэл учруулан, авилга хээл хахууль авах үүд хаалгыг нээж аж ахуйн нэгжүүдэд ялгавартай ханджээ. Хот суурин ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10-р зүйлийн Зохицуулах зөвлөлийн бүрэн эрх 10.1. Зохицуулах зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 10.1.1. цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр тогтоох аргачлал, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчилгээний тарифыг хянаж батлах нийтлэх, 10.1.4. тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах, 10.1.5. тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, 10.2. Зохицуулах зөвлөл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үзүүлэх үйлчилгээний тарифыг хянан батлахдаа дараах зарчмыг баримтална, 10.2.1. цэвэр ус олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, зөөвөрлөн түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйл ажиллагаанд техник, технологийн найдвартай ажиллагааны шаардлагад нийцүүлэн хамгийн бага өртгийн зарчмыг мөрдөх, 10.3. Тухайн хот, суурин газарт хүн амыг цэвэр усаар хангах үйлчилгээний тарифыг ижил түвшинд хүргэх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж заасан байхад дээрхи үүргээ Зохицуулах зөвлөл биелүүлээгүйгээс болж УСУГ болон З ХХК -ийн хооронд энэхүү зохиомол төлбөр өр үүссэн юм. Хэдийгээр Зохицуулах зөвлөл дээрх хуулийн 10.1.5-т... тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрлийн эзэмшигч хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ... гэж заасны дагуу УСУГ-с манай компанид тавьсан зохиомол төлбөрөөс 17 сая төгрөгийг хасаж бусдыг төлүүлэхээр шийдвэрлэснийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Учир нь Зохицуулах зөвлөл Засгийн газрын 119 дүгээр тогтоол, Захиргааны ерөнхий хуулийн 59-р зүйл, 67.1, 67.2, 67.3, 67.4 заасан заалтыг 2016 оны 12 сарын 07 хүртэл огт биелүүлж байгаагүй байгуулагдсанаас хойш аж ахуйн нэгж тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага захиргааны хэм хэмжээний актыг анх удаагаа 2016 оны 12 сарын 19-нд Хууль зүйн яамд бүртгүүлж дугаар 3674-ийг Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтлүүлэн хүчин төгөлдөр хэм хэмжээний актыг мөрдүүлж эхэлсэн юм. Одоо шүүхээр маргаж буй өр төлбөр бол хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт болох 2014 оны 06 сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоол "*******, бохир усны үйлчилгээний тариф суурь хураамж батлах", 2015 оны 07 сарын 31-ний өдрийн 44 дүгээр тогтоол “*******, бохир усны үйлчилгээний тариф суурь хураамж батлах” тухай захиргааны хэм хэмжээний актаас үүссэн өр төлбөр байх тул 2017 оны 07 сарын 01-ээс эхлэн дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулийн 67.3, 67.4-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хангаж өгнө үү” гэв.

 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З ХХК -ийн нэхэмжлэлтэй Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, УСУГт холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ Хот суурины ус хангамж, ариутгал татуургын ашиглалтын тухай хуулийн 10.1.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон эзэмшигчдийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх...”, 22.1-д “...хангагч болон хэрэглэгчдийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах зөвлөл шийдвэрлэх бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно...” гэж заасан байх тул Зохицуулах зөвлөлийн 2017 оны 07 сарын 17-ны өдрийн 01/260 тоот Ус сувгийн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх албанд 17,329,110 төгрөгийг З ХХК -ийн өрнөөс хасаж тооцох үүрэг өгсөн. 2018 оны 02 сарын 07-ны өдөр УСУГ, Зохицуулах зөвлөл, З ХХК -ийн санхүүчид төлбөрийн маргаантай байгаа үнэ 42,787,866 гэж харилцан тохиролцож гарын үсэг зурсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ 21,484,648 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна. ХСУХАТАҮЗЗ  өөс батлан гаргасан 2014 оны 06 сарын 13-ны өдрийн “*******,*******” 23 дугаар тогтоол, 2015 оны 07 сарын 31-ний өдрийн “*******, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай” 44 дүгээр тогтоол зэрэг хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актуудаас үүссэн зохиомол өр төлбөр болох УСУГ-т төлөх 25,458,756.2 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

            Хариуцагч *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага нь З ХХК -тай “******* усаар хангах, хэрэглээнээс бохир ус татан зайлуулах” 240574 тоот аж ахуйн гэрээтэй хамтран ажиллаж байна. З ХХК  нь манай байгууллагад 2014 оны 07 сараас хойш өр, авлага үүсгээд байгаа ба 2017 оны 09 сарын байдлаар 92,138,204 төгрөгний өр үүсгээд байна. З ХХК  нь 2014-2016 онуудад тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан ба манай байгууллага нь хэрэгжүүлэгч байгууллага учир тусгай зөвшөөрөлгүй хэрэглэгчидтэй ХСУХАТАҮЗЗ  ийн 2015 оны 09 сарын 03-ны өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” 02/392 тоот албан бичгийн дагуу мөн 2015 оны 07 сарын 31-ний өдрийн 44 дүгээр тогтоолд заасан “Хүн амд үйлчлэх үнийн тариф”, 2014 оны 06 сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолд заасан “Айл, өрхийн суурь хураамжаар үйлчлэх тариф”-ыг үндэслэн үйлчилгээ үзүүлсэн. Бид зохих хууль, журмын дагуу үйлчилгээ үзүүлж, төлбөрийн нэхэмжлэл З ХХК -д гаргасан ба нэхэмжпэгчийн төлбөл зохих төлбөр болох 46,943,404.20 төгрөгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг төлбөр тооцооноос З ХХК -ийн тусгай зөвшөөрлийн материалыг хүлээн авч хянаж байх хугацаа болох 2015 оны 4,10 cap, 2016 оны 3,4,7,8,9 сарын хугацаанд үүссэн цэвэр бохир усны тарифын зөрүү болох 17,329,110 төгрөгийг хасаж тооцуулах шийдвэрийг Зохицуулах зөвлөл гаргаж 2017 оны 07 сарын 17-ны өдрийн 01/260 тоот албан бичгээр ирүүлсэн боловч УСУГ нь Зохицуулах зөвлөлийн 23, 44 дүгээр тогтоолоор батлагдсан үнэ тарифыг дагаж мөрдөн ажилласан ба уг үйлдэл нь хууль, дүрэм, журам зөрчөөгүй гэж үзсэн, Ус сувгийн удирдах газрын 2009 оны 12 сарын 26-ны өдөр батлагдсан “Авлагыг найдваргүйд тооцон бүртгэлээс хасах журам”-ын 2 дах хэсэгт найдваргүй авлагад тооцох үндэслэлийг дурьдсан ба зохицуулах зөвлөлийн шийдвэр нь найдваргүй авлагад тооцох үндэслэл болохгүй байх тул уг шийдвэрийг биелүүлэх боломжгүй байна. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10.1.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Зохицуулах зөвлөлөөс усны үнэ тарифыг тогтоон баталж хяналт тавьдаг ба манай байгууллага дээрх 23, 44 дүгээр тогтоолыг үндэслэн цэвэр, бохир усны төлбөрийг нэхэмжилсэн учир нэхэмжлэгчийн зохиомол өр төлбөр гэх, мөн хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх хариуцагчаар татагдсан байгаа ч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өмнө нь захиргааны хэргээр энэ акт нь хүчин төгөлдөр биш гээд эвлэрсэн асуудал бол манайд хамаагүй байгаа. Манайх яаж холбогдоод байгаа гэхээр усны мөнгө нэхэмжилснээрээ хариуцагчаар татагдаад байгаа. Хуулиараа дээд газар шийдвэр гаргаад тэрнийг нь эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор шүүхэд хандаж, хуулиар шийдүүлнэ гэсэн байдаг. 2017 оны 7 сарын 17-ны Зохицуулах зөвлөлөөс ийм шийдвэр гаргаж ирсэн байгаа. 2015 оны 4 болон 10 сар, 2016 оны 3, 4, 7,8, 9  сарын хугацаанд үүссэн цэвэр, бохир усны суурь үнийн зөрүү болох 17,329,110 төгрөгийг хасаж тооцно уу гэж байгаа. Манай санхүүгийн ахлах нягтлангийн гаргасан тооцоогоор бол тусгай зөвшөөрөлгүй хэрэглэгчийн үнэ, тусгай зөвшөөрөлтэй хэрэглэгчийн үнэ гээд тусад нь гаргахаар усны мөнгөн дүн зөрүү нь 4,392,370 төгрөг, суурь үнийн зөрүү нь 12,432,420 төгрөг нийтдээ 16,724,790 төгрөгийг бол тусгай зөвшөөрлийн дагуу гаргасан шийдвэрийн дагуу бол хасч өгөх боломжтой байна. З ХХК  нь болохоор 46,943,404,20 төгрөг нэхэмжилсэн байгаа үүнийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өөрсдөө “Сүрэг агт” ХХК-ийн 601, 603 дугаар байрны төлбөрийг дур мэдэн төлсөн. Ингэж төлөх хуулийн ямар ч үндэсгүй, нэхэмжлэх ямар ч боломжгүй байгаа” гэв.

 

Хариуцагч ХСУХАТАҮЗЗ  ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З ХХК -иас 2017 оны 08 сарын 08-ны өдөр нэхэмжпэлийг гаргасан бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийг хамтран хариуцагчаар татсантай холбогдуулан дараахь тайлбарыг гаргаж байна. Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль /ХСУХАТАтХ/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1,2-т заасны дагуу Засгийн газрын 2012 оны 02 сарын 15-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Зохицуулах зөвлөлийн дүрмийг баталж, мөн оны 5 сарын 30-ны өдрийн 183 дугаар тогтоолоор бүтэц, орон тоог баталснаар Зохицуулах зөвлөл үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус Зохицуулах зөвлөл нь ХСУХАТАтХ-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тариф тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг бие даасан байгууллага юм. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.5-т “нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тохиолдолд тусгай зөвшөөрөл авна”, мөн ХСУХАТАтХ-ийн 12 дугаар зүйл 12.1-д “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ.” гэж тус тус заасан байдаг. Зохицуулах зөвлөл нь ХСУХАТАтХ-ийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т “энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангасан хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг олгодог. Тус Зохицуулах зөвлөл нь ХСУХАТАтХ-ийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах” гэж заасан бүрэн эрхийнхээ дагуу 2016 оны 02 сарын 23-ний өдрийн 08 тоот “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага баталсан. Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангасан нөхцөлд ХСУХАТАтХ-ийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах шаардлагатай байдаг. Тус Зохицуулах зөвлөл нь ХСУХАТАтХ-ийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр тогтоох аргачлал, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчилгээний тарифыг хянаж батлах, нийтлэх” гэж заасан бүрэн эрхийнхээ дагуу 2014 оны 06 сарын 13-ны өдрийн 23, 2015 оны 07 сарын 31-ний өдрийн 44 тоот тогтоолоор Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамжийг тус тус баталж байсан. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хэн дуртай нь эрхлэн явуулах боломжгүй онцлог зохицуулалттай үйл ажиллагаа байдаг. Өөрөөр хэлбэл, асар өндөр өртөг бүхий дэд бүтцээр дамжуулан олон зуун хэрэглэгч, хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагыг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, ариутгах амаргүй үйл ажиллагаа байдаг бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах” үндсэн эрх, эрх чөлөөг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа юм. Энэхүү үйлчилгээ нь тодорхой нутаг дэвсгэрийг хамарсан монопол шинжтэй тул хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор тодорхой нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээд эрхэлж явуулахыг зөвшөөрдөг. Зохицуулах зөвлөл нь ХСУХАТАтХ-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хэрэглэгчдийн ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор 2014 оны 7 сараас Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамж, ариутгах татуургын тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагыг тусгай зөвшөөрөл авах, эсвэл энэ чиглэлийн үйл ажиллагаагаа тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлэх асуудлыг өөрөө болон Ус сувгийн удирдах газраар дамжуулан шат дараатай арга хэмжээг авч, хэрэгжүүлж байна. Энэ ажпын хүрээнд тус Зохицуулах зөвлөлөөс 2015 оны 09 сарын 03-ны өдрийн 02/392 тоотоор Ус сувгийн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх албанд холбогдох зөвлөмжийг өгч байсан. З ХХК  нь 2015 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн Зохицуулах зөвлөлд хандаж ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн бөгөөд мөн 2015 оны 10  сарын 14-ний 28, 2016 оны 03 сарын 28-ны өдрийн 08, 2016 оны 04 сарын 25-ны 12, 2016 оны 05 сарын 02-ны өдрийн 15 тоотоор тус тус тусгай зөвшөөрлийг хүсэж байсан. Гэвч тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр уг компанийн тусгай зөвшөөрөл хүссэн материалыг буцааж байсан. Тухайлбал З ХХК  нь 2014 оны 12 сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 сарын 30-ны өдрийн байдлаар хариуцаж буй орон сууцныхаа хэрэглэгчдээс цэвэр, бохир усны мөнгийг төвлөрүүлэн авч 58,3 сая төгрөгийг хангагч болох Улаанбаатар хотын УСУГт төлөөгүйгээс усны төлбөр, тооцооны маргаантай асуудалтай байсан нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 2.2-т “Тусгай зөвшөөрөл шинээр авах болон сунгуулахад хангагч байгууллагад хуритлагдсан өр төлбөргүй байх эсвэл өр барагдуулах график, гэрээтэй байх." гэж заасныг хангахгүй байсан тул тус Зохицуулах зөвлөлийн 2016 оны 06 сарын 24-ний өдрийн 01/283 тоотоор З ХХК -д Ус сувгийн удирдах газраас ус, үйлчилгээ авсны төлбөр, тооцоотой холбоотой асуудлаа шийдвэрлэсний дараа дахин хандах эрхтэйг мэдэгдэж байсан. З ХХК -аас 2016 оны 05 сарын 24-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд манай байгууллагыг хариуцагчаар татаж, “Зохицуулах зөвлөлийг З ХХК -д хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөл олгохыг даалгах” агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж Зохицуулах зөвлөлийн 2016 оны 09 сарын 23-ны өдрийн 72 дугаар тогоолоор уг компанид ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож, зарим хэсгийг З ХХК -тай 2016 оны 10 сарын 07-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээний дагуу харилцан шийдвэрлэсний дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар дуусгавар болгосон. Зохицуулах зөвлөл нь ХСУХАТАтХ-иар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд 2014 оны 23, 2015 оны 44 тоот тогтоолоор Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамжийг баталсан бөгөөд энэхүү тариф, суурь хураамжийг холбогдох эрх бүхий байгууллагаас хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр байхгүй болно. Тус Зохицуулах зөвлөлөөс З ХХК -тай 2016 оны 10 сарын 07-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээний 2.2.1-д заасны дагуу уг компанийн тусгай зөвшөөрлийн материалыг хүлээн авч хянаж байх хугацаанд болох 2015 оны 4, 10 cap, 2016 оны 3, 4, 7, 8, 9 сарын хугацаанд үүссэн цэвэр, бохир усны тарифын зөрүү 17,329,110 төгрөгийг З ХХК -ийн өр төлбөрөөс хасаж тооцуулах саналыг 2017 оны 07 сарын 17-ны өдрийн 01/260 тоотоор УСУГт илгээсэн. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг судлан үзэж, “Зүмбэр орд өргөө" ХХК-ийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэв.

 

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З ХХК  нь хариуцагч *******, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөл нарт холбогдуулан тусгай зөвшөөрөлгүйгээр аж ахуйн үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр үүссэн УСУГт төлөх зохиомол өр төлбөр болох 46,943,404.20 төгрөгийг холбогдох баримтанд тулгуурлан хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ХСУХАТАҮЗЗ  өөс батлан гаргасан 2014 оны 06 сарын 13-ны өдрийн “*******,*******” 23 дугаар тогтоол, 2015 оны 07 сарын 31-ний өдрийн “*******, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай” 44 дүгээр тогтоол зэрэг хууль бус актын улмаас бий болгосон зохиомол өр төлбөр болох УСУГт төлөх 46,943,404.20 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилсөн. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь хариуцагч нартай тооцоо нийлсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг багасгаж 25,458,756.2 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч ХСУХАТАҮЗЗ   нь хуульд заасан эрх, үүргийн хүрээнд 2014 оны 06 сарын 13-ны өдрийн “*******,*******” 23 дугаар тогтоол, 2015 оны 07 сарын 31-ний өдрийн “*******, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай” 44 дүгээр тогтоолуудыг батлан гаргасан, тухайн тогтоолуудыг эрх бүхий байгууллагаас хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч УСУГ нь Зохицуулах зөвлөлөөс баталсан дээр дурдсан тогтоолын дагуу үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг  тооцож З ХХК -аас нэхэмжилсэн үйлдэл нь хууль, дүрэм, журам зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч З ХХК  нь хариуцагч ХСУХАТАҮЗЗ  өөс батлан гаргасан 2014 оны 06 сарын 13-ны өдрийн “*******, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай” 23 дугаар тогтоол, 2015 оны 07 сарын 31-ний өдрийн “*******, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай” 44 дүгээр тогтоолыг Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын дагуу Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэн, “*******” сэтгүүлд нийтлүүлэлгүйгээр мөрдүүлэн ажиллаж байгаа тул эдгээр актууд нь хууль бус гэж үзэн, эдгээр актыг үндэслэн Ус сувгийн удирдах газраас тооцсон тус компанид холбогдох төлбөрийг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

 

Засгийн газрын 2010 оны “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам” 119 дүгээр тогтоол нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаад Засгийн газрын 2016 оны 09 сарын 14-ний өдрийн 86 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцогдсон. Уг тогтоолыг хүчин төгөлдөр мөрдөгдөж байх хугацаанд ХСУХАТАҮЗЗ   нь 2014 оны 06 сарын 13-ны өдрийн “*******, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай” 23 дугаар тогтоол, 2015 оны 07 сарын 31-ний өдрийн “*******, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай” 44 дүгээр тогтоолыг уг тогтоолын дагуу бүртгүүлээгүй байсан бөгөөд 2016 оны 12 сард 23, 44 дүгээр тогтоолуудыг бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч З ХХК  нь ХСУХАТАҮЗЗ  д холбогдуулан “Зохицуулах зөвлөлөөс ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохгүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус Зохицуулах зөвлөлийн 2013 оны 18, 2016 оны 08 тоот тогтоолоор батлагдсан Тусгай зөвшөөрлийн шаардлага, 2014 оны 23, 2015 оны 44 тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн 2016 оны 10 сарын 07-ний өдрийн 759 дугаар шийдвэрээр хариуцагч нь тусгай зөвшөөрөл олгохгүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг, нэхэмжлэгч нь 2014 оны 23, 2015 оны 44 тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх1-14-15/

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ”,  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.5-д “нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тохиолдолд тусгай зөвшөөрөл авна” гэж заасны дагуу тухай төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх ёстой байх бөгөөд нэхэмжлэгч З ХХК -ийн эрхлэн явуулж буй үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн гүйцэтгэх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч З ХХК  нь 2012 онд байгуулагдаж, орон сууцны байруудад цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах, эдгээр үйл ажиллагаатай холбоотой засвар үйлчилгээний ажил эрхлэн гүйцэтгэж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд тус компани 2016 оны 09 сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 6/1, 6/2, 8/а, 8/б, 18 дугаар хорооны 75/а, 75/б, 5 дугаар хорооны 85/а, 85/б, 25 дугаар хорооны 166, 167, 6 дугаар хорооны 76, 152/а, 14 дүгээр хорооны 101, 102, 103, 104, 105 дугаар байруудад Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8-д заагдсан нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх 00202 дугаартай тусгай зөвшөөрлийг авчээ. /хх1-145-146/

 

Нэхэмжлэгч нь “...хариуцагч ХСУХАТАҮЗЗ   Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын дагуу тус зөвлөлөөс баталсан 23, 44 дүгээр тогтоолыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэн “*******” сэтгүүлд нийтлүүлэлгүйгээр хууль зөрчин хэрэглэж манай компанийг тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжийн ангилалд багтаан илүү нэмэгдэл үнээр тариф тогтоон зохиомол өр үүсгэн аж ахуйн үйл ажиллагаанд бэрхшээл учруулсан...” гэх тайлбарыг гаргасан.

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль нь 2011 оны 10 сарын 06-ны өдөр батлагдан 2012 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн байх бөгөөд З ХХК  нь 2012 оны 01 сарын 04-ний өдөр байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн байх тул тус компанийн эрхлэн гүйцэтгэж буй үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үүрэгтэй болох нь хуульд зааснаар тодорхойлогдож байна. Мөн З ХХК -ийн зүгээс тусгай зөвшөөрөл авахаар Зохицуулах зөвлөлд 2015 оны 04 сараас удаа дараа хандаж байсан баримтуудаар тус компани эрхэлж буй үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхийг мэдэж байсан, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч ХСУХАТАҮЗЗ  ийн баталсан  2014 оны 06 сарын 13-ны өдрийн “*******,*******” 23 дугаар тогтоол, 2015 оны 07 сарын 31-ний өдрийн “*******, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай” 44 дүгээр тогтоолууд нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн акт байх бөгөөд тус тогтоолуудыг хүчингүй болгосон тогтоол, шийдвэр байхгүй байх тул уг тогтоолуудыг бүртгүүлээгүй үндэслэлээр УСУГт төлбөл зохих төлбөрөөс З ХХК -ийг чөлөөлөх үндэслэлгүй. Мөн дээр дурдсан тогтоолуудад заасан үнэ, тарифыг мөрдөн ажиллаж буй Ус сувгийн удирдах газраас тооцсон З ХХК -д холбогдох төлбөрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгч З ХХК -ийн ХСУХАТАҮЗЗ  өөс батлан гаргасан 2014 оны 06 сарын 13-ны өдрийн “*******,*******” 23 дугаар тогтоол, 2015 оны 07 сарын 31-ний өдрийн “*******, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай” 44 дүгээр тогтоол зэрэг хууль бус актын улмаас бий болгосон зохиомол өр төлбөр болох УСУГт төлөх 25,458,756.2 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14-т заасныг баримтлан хариуцагч *******, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөл нарт холбогдох ХСУХАТАҮЗЗ  өөс батлан гаргасан 2014 оны 06 сарын 13-ны өдрийн “*******,*******” 23 дугаар тогтоол, 2015 оны 07 сарын 31-ний өдрийн “*******, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай” 44 дүгээр тогтоол зэрэг хууль бус актын улмаас бий болгосон зохиомол өр төлбөр болох УСУГт төлөх 25,458,756.2 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч З ХХК -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392,667 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР

 

: