Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1753

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Өсөхбаяр, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй, 

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амуундарь,

          Улсын яллагч: Ч.Отгонсүрэн,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Энхбуйр

          Иргэдийн төлөөлөгч: М.Мөнхтуул

         Гэрч: Т.Отгонсүрэн

          Шүүгдэгч С, түүний орчуулагч С.Энхчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Siriguleng /С/-д холбогдох эрүүгийн 201301000141 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Шүүгдэгч :Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Жирмийн аймагт 1970 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын Баянгол дүүргийн Анвей тойргийн 3 дугаар байрны 106 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Siriguleng                               

Холбогдсон хэргийн талаар:

          Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Siriguleng /С/ нь шунахайн сэдэлтээр, удаа дараагийн давтан үйлдлээр:

          2011 онд иргэн Х.Бум-Эрдэнээс “Бүгд Найрамдах Хятад Ард Улс”-аас 5 ширхэг Норд бенз маркийн автомашиныг оруулж ирж хамтран ажиллана, урьдчилгаа мөнгө хэрэгтэй” хэмээн хэлж 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Шинэ төгрөг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 150.000 юань буюу 32.460.000 төгрөгийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс дахь өөрийн дансанд шилжүүлэн авсан, 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улс”-ын Эрээн хотод 6.000.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 38.460.000 төгрөгийг итгэл эвдэх замаар залилан мэхэлсэн,

          2014 оны 10 дугаар сард “Чингис” зочид буудлын үүдэнд Д.Мартаас “Амгалан дулааны цахилгаан станцад ажил олж өгье” урьдчилгаанд мөнгө тушаах хэрэгтэй байна” хэмээн хэлж итгүүлэн 10.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн, 

          2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр иргэн А.Цэвээнжаваас “Амгалан дулааны цахилгаан станцын сантехникийн ажил хийлгэнэ” хэмээн хэлж итгүүлэн 10.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн,

          2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Бүгд Найрамдах Хятад Ард Улс”-ын иргэн Wulijibatu /Ц.Өлзийбат/-аас “Амгалан цахилгаан станцын сантехникийн угсралтын ажилд хамтран хөрөнгө оруулалт хийж зарцуулна” хэмээн 2265 ам.доллар буюу 4.489.734 төгрөгийг залилан мэхэлсэн,

          2015 оны 3 дугаар сард Чингис зочид буудлын гадаа иргэн Ц.Амармэндээс “Баянзүрх дүүрэгт баригдаж буй Амгалангийн дулааны цахилгаан станцад сантехник угсралтын ажил байна авч өгөх тул батлан даалтын мөнгө өг” хэмээн хэлж итгүүлэн 4.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн,

          2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улсын их дэлгүүрийн зүүн талын автомашины зогсоол дээр Ж.Жамбалаас “Амгалан дулааны шугам сүлжээ сантехникийг засаж шугам тавина, хамтран ажиллана” хэмээн хэлж 10.000.000 төгрөгийг залилсан мэхэлсэн,

          2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Амгалан дулааны цахилгаан станцын гадаа иргэн М.Мөнхнарангаас “Амгалангийн цахилгаан станц дахь барилгад будгийн ажил хийхэд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа 25.000.000 төгрөг болгож өгнө” хэмээн хуурч мэхлэх аргаар 20.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн,

          2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингис зочид буудлын үүдэнд иргэн О.Батжаргалаас “Амгалан дахь цахилгаан станцад 160.000.000 төгрөгийн будгийн ажил олж өгнө” хэмээн хэлж итгүүлэн 10.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн,

          2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны салбарт иргэн М.Наранмандахаас “Амгалан дахь цахилгаан станцад будгийн ажил хийгээд 60.000.000 төгрөг болгож өгнө” хэмээн хэлж итгүүлэн 20.000.000 төгрөгийг залилан мэхэлж, бусдад нийт 138.449.734 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

          2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 11 дүгээр сарын    30-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, урьд бүгдийг ярьсан байгаа, нэмж ярих зүйлгүй гэв. 

          Мөрдөн байцаалтад хохирогч Х.Бум-Эрдэнийн мэдүүлсэн: “2007 онд би найзаараа дамжуулж Стэй танилцсан. Сгийн барааг Монгол руу зөөж байсан юм. С Монголд ажлаар ойр ойрхон ирдэг байсан 2011 оны намар ирэхдээ Эрээн Улаанбаатарын хооронд карго ажиллуулая их ашигтай Норд бенз авто машин худалдаж авья гэж хэлсэн. Тэгээд эхний ээлжинд 3 сая төгрөг өгчих гээд авсан. 2011 оны 12 сард Хятад улсын Бугат руу явж авто машинууд үзсэн. Тэр үед надад 100 сая төгрөг өгчих манай эхнэрийн дансанд 200 сая төгрөг байгаа гэсэн. 2011 оны 12 сарын 13-нд он гарангуут машины татвар нэмэгдэх гээд байна эхний ээлжинд 150.000 юань шилжүүлээч гээд би 2011 оны 12 сарын 16-ны ханшаар тооцоод 32.984.000 Шинэ төгрөг ББСБ-аар Сгийн ... данс руу шилжүүлсэн. Машинаа авахаар түүнийг хүлээж Эрээнд 2 сар болох үед С банкнаас зээл авах гэж байгаа удахгүй машинууд Эрээнд орж ирэх гээд байна гээд 10 сая төгрөг хэрэгтэй байна өгчих гэхээр нь би 2012 оны 5 сарын 11-нд 6 сая төгрөг өгсөн. Дараа нь 2012 оны 5 сарын 25-нд 4.190.000 төгрөгийг юань болгож өгсөн... 3 сар сул зогссон мөнгө болон банкинд мөнгөний хүү төлөх ёстой байсан болохоор Сгээс мөнгө гэсэн чинь байхгүй гэсэн. Дараа нь 2 боодол төмрийг зарчихаа гэсэн. С алдангиа 1 хоногийн 100.000 төгрөг өгнө гэж байсан. Тэгэхээр 3 сар сул зогссон гэхээр 9 сая төгрөг надад төлнө гэсэн юм. Замын-Үүдэд байхад Сгээс 1.000 юаниар 1 удаа, 500 юаниар 1 удаа нийт 1.500 юань авсан. Энэ нь би 300.000 төгрөг авсан гэсэн үг юм.” /1-р хх-н 14, 169/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтад хохирогч Х.Номинцэцэгийн  мэдүүлсэн : “2011 оны 12 сарын 15-ны өдөр би хүнээс зээл аваад дүү Бум-Эрдэнээр дамжуулан Siriguleng /С/-гийн Хятад дахь данс руу 2011 оны 12 сарын 16-ны өдөр Банк бус санхүүгийн байгууллагаар 152.000 юанийг шилжүүлсэн юм. Siriguleng /С/ нь манай дүү Х.Бум-Эрдэнэтэй хамтарч урдаас машин оруулж ирээд хамтарч ажиллана гээд энэ мөнгийг авсан юм... өмнө нь би Сгээс 2.000 юанийг зээлж авсан байсан. Энэ мөнгөө буцааж өгөөд нийтдээ 152.000 юанийг шилжүүлсэн юм. 2014 оны 4 сарын 23-ны өдөр 32 сая төгрөгийг буцааж хохирлын мөнгө гэж хүлээж авсан юм. Siriguleng /С/ нь намайг хүнээс мөнгө зээлээд авч өгсөн гэдгийг маш сайн мэдэж байсан бөгөөд намайг тэр хүнийхээ мөнгийг төлөөд бай, би мөнгө орж ирэхээр мөнгийг нь төлчихнө гэж надад итгэл төрүүлээд Халиунаад сар болгон 1.6 сая төгрөгийг төлүүлээд байсан юм. Би 150.000 юаны зээлийн хүү алданги гэж маш их мөнгө төлсөн учраас эдгээр хохирлоо нэхэмжилж байна. Тухайн үедээ С би энэ мөнгийг төлж чадахгүй гэж хэлсэн бол би зээлийн хүүг зогсоогоод илүү хүү, алданги төлөхгүйгээр уг зээлийг шийдвэрлэчих боломжтой байсан. Гэтэл намайг энэ зээлээ төлж бай гэж олон сар төлүүлээд хохироосон. Би энэ илүү төлсөн хүү алданги зэргээ нэхэмжилнэ.” /4-р хх-н 11/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтад гэрч Ш.Бат-Эрдэнийн мэдүүлсэн: “Би ямарч байсан Өэлүн буудалд Х.Бум-Эрдэнэтэй хамт байж байхад л Siriguleng нь ганцаараа орж ирээд 6.000.000 төгрөг аваад гарсан. Үүнийг би өөрийн нүдээрээ харсан.” /2-р хх-н 121/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтад хохирогч М.Мөнхнарангийн мэдүүлсэн: “С ахиж утасдаад Жуков дээр өдөр нь уулзахад “Амгалан цахилгаан станцын будгийн ажлыг нь би хийж байгаа юмаа будгаа авах мөнгө шаардлагатай байна, 20 сая төгрөг 7 хоногийн хугацаатай хэрэгтэй байна. Тэгээд будсаныхаа дараа би 80 сая төгрөг авна, чиний мөнгийг 7 хоногийн дараа 25 сая болгоод өгнө гэхээр нь би хүнээс мөнгө асууяа гээд салсан юм. Тэгээд би Б.Эрдэнэбүрэн гэдэг найзтайгаа зөвлөлдөөд өөрт байсан 12 сая төгрөг дээрээ Б.Эрдэнэбүрэнгээс 8 сая төгрөг нэмж авахаар болсон. Тэгээд Стэй Амгаланд баригдаж байгаа шинэ цахилгаан станцын гадаа Бүрнээ бид 2 очиж уулзахад С намайг станц руу дагуулж ороод заагаад энэ хэсгийн шалыг будна, гадаа байгаа жижиг янданг заагаад энийг будна гэсэн, мөн хятадуудын амьдарч байгаа өрөөнд ороод хятадуудтай нь мэндлээд юм яриад надад будагны ажпаа ярьчихлаа гэж үнэмшил төрүүлсэн...Би мөнгөө тоолж Бүрнээ мөнгөө тоолж 20 сая төгрөг болгож өгөөд мөнгө авсан гэсэн баримт бичүүлж авсан юм...20 сая төгрөг надаас авахад С ганцаараа байсан, би Б.Эрдэнэбүрэн гэдэг найзтайгаа хамт байсан... Тэгээд 10 хоногийн дараа утсаар ярихад Ван даргатай гэрээ байгуулах гэж байна, мөн дээрээс нь дахин хэдэн ажилтан авч байна гэж хэлсэн. Сг мөнгө өгөхгүй байхаар нь Амгалангийн цахилгаан станц дээр очоод нэг хүнтэй уулзахад Ван гэж дарга байхгүй. Мөн дээрээс нь будгийн ажил гэж та 4 дэх хүн болж байна гэж хэлсэн. Тэр үеэс эхэлж би залилуулснаа мэдсэн.” /3хх-139/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтад хохирогч О.Батжаргалын өгсөн: “2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр С надтай утсаар яриад Амгалангийн дулааны цахилгаан станцад будагны ажил байна, чи хийх үү гэхээр нь би ямар үнээр хийж байгаа юм гэж асуутал би жаахан завгүй байна гэж хэлтэл орой манай ажил дээр хүрч ирсэн... Надад хэдэн бичиг баримт болон гэрээ үзүүлсэн. Тэр гэхдээ хятад хэлээр бичсэн байсан” /3-р хх-н144/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтад хохирогч Wulijibatu /Ц.Өлзийбат/-ын өгсөн “2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Цэргийн баярын өдөр машин унаад Өлзий ахаа та надад их тус болдог, та надад хөрөнгө оруулаач гэхээр нь ямар ажилд хөрөнгө оруулах юм гэж асуутал С Амгалан дахь цахилгаан станцад сангийн ажил хийнэ. Та надад 10 сая төгрөг өгчих. Би ч гэсэн өөрөөсөө 10 сая төгрөг гаргах болно. Би энэ 10 сая төгрөгийг тэнд ажиллаж байгаа хоёр захиралд хахууль болгож өгөх гэсэн юмгээд байсан. Тэгээд би 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүнээс 10 хувийн хүүтэй 10 сая төгрөг зээлсэн... С Амгалангийн цахилгааны станц дээр байдаг захирал Ван даргатай гэрээ байгуулсан гээд надад нэг гэрээ үзүүлэхээр нь би утсаараа нөгөө гэрээний зургийг нь авсан. Надад сангийн ажил хийнэ, будагны ажил хийнэ энэ тэр гээд байсан. Би Амгалан цахилгаан станц дээр очиж Ван гэдэг хүнийг хайсан чинь тэнд ажиллаж байсан Хятад хүмүүс энд Ван гэдэг хүн байхгүй гэсэн. Би энэ цагаас хойш Сг олохгүй байгаа…Би нийт 5040 америк доллар өгөөд үүнээсээ 2015 оны 6 сарын 5-ны өдөр дансаараа 5.5 сая төгрөгийг л буцааж авсан. Одоо 4.489.734 төгрөг буцааж авах ёстой юм байна” /3-р хх-н 146, 4-р хх-н 4/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Амармэндийн өгсөн: “2015 оны 2 дугаар сард миний танил Ариунболд Амгалангийн дулааны цахилгааны станцын дотор халаалтын системийн ажил байна гэж Ариунболд болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Стэй хүрч ирээд дотор халаалтын системийн зураг үзүүлсэн. Энэ зургийг үзүүлчихээд үнийн саналаа өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр зургийг үзээд 99 сая төгрөгийн ажлын хөлстэй болох юм байна гэж хэлсэн. 2015 оны 3 дугаар сард С надтай утсаар яриад би чиний ажлыг авахаар болсон. Би захирлуудтайгаа яриад тохирсон. Чиний ажлыг асуудалгүй авахаар болсон гэж хэлсэн. Энэ ажлыг авахын тулд батлан даалтын 10 сая төгрөг яаралтай хэрэгтэй болоод байна. Энэ мөнгийг өгөхийн бол гэрээгээ хийгээд маргаашнаас ажилдаа орох болно гэхээр нь би Сд 10.000.000 төгрөг болон ажилтнуудынхаа зургийн хамт өгсөн. Тухайн үед надад 4 сая төгрөг байсан бөгөөд хүнээс 6 сая төгрөгийг хүүтэй зээлж авсан... 2015 оны 8 дугаар сард Стэй уулзсан чинь удахгүй ажил чинь бүтнэ гээд байсан. Хэрэв ажил олж өгч чадахгүй бол 13 сая төгрөг өгнө гээд надаас салж яваад алга болсон. Үүнээс хойш С 2 удаа 3, 3 сая төгрөгөөр бэлнээр өгсөн... Надад одоо 4 сая төгрөгийн бодит хохирол учраад байна.” /3-р хх-н 164/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтад хохирогч М.Наранмандахын өгсөн: “... Би 2015 оны 11 сарын 18-ны өдөр БНХАУ-ын иргэн С гэгч залууд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны салбар дээрээс 13 сая төгрөг аваад бэлнээр 7 сая төгрөг нэмээд 20 сая төгрөгийг өгсөн юм. Тухайн үед яагаад Сд мөнгө өгөх болсон бэ гэвэл би 2008 оноос хойш мэднэ. Би Өмнөговь аймагт бээлийний үйлдвэртэй байсан. Тэр тоног төхөөрөмжийг Сгээр дамжуулан оруулж ирж байсан бөгөөд түүхий эдээ хятадаас оруулж ирэхэд н.С тусладаг байсан юм. Тэгээд 2015 оны 11 сарын 8-ны өдөр санагдаж байна С 99193463 дугаарын утаснаас яриад Амгалангийн цахилгаан станцад будгийн ажил байна, чи надад 20 сая төгрөг өгчих, би чамд 60, 70 сая төгрөг болгоод өгье гэж анх ярьсан юм. Би хэлэхдээ 60, 70 сая төгрөг яах вэ, чи надад 30 сая төгрөг болгоод өгчих гэж хэлэхэд С тэгье, санхүүжилт орж ирэхээр би мөнгийг чинь өгье гэж хэлсэн. Мөн С нь 2015 оны 11 сарын 20-ны өдөр будгийн ажил хийж байгаа хүмүүст сүү авч өгөх хэрэгтэй байна чи 200.000 төгрөг өгөөч гэхээр нь би 100.000 төгрөгийг 5064725960 дугаарын данс руу явуулсан. Тэгээд тэрнээс хойш Стэй холбоотой байж байгаад холбоо тасарсан бөгөөд утас нь холбогдохоо байсан. Би сүүлдээ аргаа бараад Амгалангийн цахилгаан станц дээр очоод Сг асуухад ийм хүн манайд ажил хийгээгүй таниас гадна 5-6 хүн энэ хүнээс мөнгө авна гэж хэлсэн...Надаас өмнө 5 сая төгрөг аваад 7 сая төгрөг болгоод өгсөн болохоор би итгээд мөнгөө өгсөн. Мөнгө өгч байхыг харсан хүн байхгүй.” /3-р хх-н 167, 168/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтад хохирогч А.Цэвээнжавын өгсөн: “Siriguleng /С/ нь 2015 оны 3 сарын эхээр Амгалангийн дулааны цахилгаан станц дээр хамтарч ажиллая гээд урьдчилгаа гээд 10 сая төгрөгийг авсан юм. Надад тухайн үед барилгын засварын ажил гээд хэдэн зураг үзүүлж байсан. Мөн намайг дагуулж Амгалангийн дулааны станц руу ороод нэг хятад хүнтэй уулзуулаад байсан. Энэ хятад хүн нь монгол хэл мэдэхгүй, би хятад хэл мэдэхгүй учир С өөрөө бид хоёрын дунд орчуулга хийгээд 7 хоногийн дараа засварын ажил эхлэнэ гэж байна гэж надад орчуулж хэлж байсан юм. Одоо надад ямарч хохирол байхгүй, Siriguleng /С/ надад 2 сая, 3 сая, 5 сая гээд цувуулаад төлж бүх хохирлыг барагдуулаад дууссан. Гомдол санал байхгүй, нэхэмжпэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй” /4-р хх-н1/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Н.Баярхүүгийн өгсөн: “С гэх Өвөрмонгол хүнийг таньдаг болоод жил гаран болж байна...Тэрнээс хойш утсаар ярьж надаас мөнгө зээлдэг байсан. Дайчин тамсагийн нөхөн сэргээлтийн ногоон байгууламжийн ажлыг надад авч өгнө гэж мөнгө зээлдэг байсан. Өөрөө болохоор барилга барьдаг хүн гэж байсан...С намайг 2015 оны 5 дугаар сард Сонсголонгийн гүүрэн дээр дагуулж очоод гүүрний тендер авчихсан байгаа, надад 30 сая төгрөг яаралтай олоод өг тэгвэл би 50 сая болгоод өгье удахгүй тэрбум төгрөгний урьдчилгаа авна гээд байхаар нь 30 сая төгрөгний зээл хувийн ББСБ-аас аваад өгчихсөн юм. 30 сая төгрөгнийхөө 16 сая төгрөгөнд нь Сгийн Актион маркийн машиныг би бодож авсан юм. 16 сая төгрөгийг нь би өөрөө төлсөн. С 7 саяыг нь хүүтэй төлөөд одоо 7 сая төгрөгийг нь төлөх дутуу байгаа юмаа...18 сая төгрөгөөр Батцэцэг гэдэг хүнээс авсан гээд надад 16 саяд бодож өгөхөөр нь би ... нотариатаар ороод тэр машиныг нь өөрийнхөө нэрлүү шилжүүлж авсан юмаа. Энэ машин одоо М.Мөнхнаранд 20 сая төгрөгний барьцаанд байгаа юмаа...2015 оны 11 сарын 23-нд тэр залуу намайг Төв аймаг руу ажлаар явж байхад Сгийн утсаар ярьж таньдаг болсон. Намайг С тэр хүнд миний эхнэр гээд хэлчихсэн юм байна лээ, тэгэхээр нь би эхнэр нь гэж хэлээгүй зүгээр найз нь л гэж хэлсэн...2015 оны 11 сард байх санагдаад байна Siriguleng /С/ 33-36 УБЦ дугаартай тээврийн хэрэгслийг надаас өдрийн 30.000 төгрөгөөр тооцоод түрээслээд унадаг байсан бөгөөд тэгж явж байхдаа машинаа М.Мөнхнаранд булаалгасан гэж байсан...”33-36 УБЦ дугаартай машин бол миний дээр байдаг миний машин байсан юм... би Siriguleng  /С/ рүү утсаар ярихад Siriguleng /С/ би М.Мөнхнарангийн мөнгийг маргааш өгчихнө гэж хэлэхээр нь би итгээд М.Мөнхнарангийн өгсөн цаасан дээр нь бичээд өгсөн юм... Би өөрийн эзэмшлийн 33-36 УБЦ дугаартай тээврийн хэрэгслээ буцааж авмаар байна.” /3хх-169, 4хх-13/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Энхбаярын өгсөн: “Манай найз Мөнхнаран 2015 оны 10 сарын 27-28-нд санагдаж байна, 8 сая төгрөг зээлээч, түр хэрэглэчихээд өгье гээд байхаар нь зээлж авсан юм. Тэгээд тэр мөнгийг М.Мөнхнаран С гэх хятадад өгөөд алдчихсан байсан. Би өөрт байсан бэлэн мөнгөнөөсөө М.Мөнхнаранд өгсөн юм” /4-р хх-н 15/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Эрдэнэбүрэнгийн өгсөн: “Манай найз М.Мөнхнаран надад “Нэг хятад хүн Амгалан дулаан станцад ажил авсан гэнэ. Хэдэн төгрөг оруулчихвал өсгөж өгье гээд байна. Чамд мөнгө байна уу? Чи надад 10 сая төгрөг зээлчих, би өөрөө 10 сая төгрөг өгье” гэж ярихаар нь би М.Мөнхнаранд 10 сая төгрөг зээлүүлээд, М.Мөнхнаран өөрөө бас 10 сая төгрөг олчихоод нийлүүлээд 20 сая төгрөг болгоод бид 2 цуг 2015 оны 10 сарын 29-ний өдөр Амгалан цахилгаан станцын үүдэнд С гэх хятад иргэнтэй уулзаад машин дотор М.Мөнхнаран тоолж өгсөн юм. Тэгээд М.Мөнхнаран түүнээс 20 сая төгрөг зээлж авлаа гээд нэг цаасан дээр бичүүлж аваад байсан юм...М.Мөнхнаран миний нүдэн дээр тэр С гэх нөхөрт мөнгийг өгсөн юм.” /4-р хх-н 16/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Батсүрэнгийн өгсөн: “Манай найз М.Наранмандах 2015 оны намар байсан санагдаад байна надтай утсаар яриад уулзъя гэхээр нь уулзахад С гэх Өвөрмонгол хүнийг дагуулж ирж уулзаад Амгалангийн дулааны станцад будгийн ажил хийх гэсэн юм, 20 сая төгрөг өгчихвөл 7 хоногийн дотор 40-50 сая төгрөг болгож өгье” гэж ярьсан бөгөөд манай нөхөр тухайн үед хамт явж байсан бөгөөд би бодоодохъё гээд өнгөрсөн. Тэгтэл С гэдэг нь над руу цаг тутамд залгаад мөнгө бүтэж байна уу гэж асууж шалгаагаад байхаар нь сүүлдээ би утсаа авахаа больсон юм. С нь Амгалан дулааны станцад будгийн ажил байгаа, энэ ажлыг хятадын том компани хийж байгаа, яаралтай 20 сая төгрөг хэрэгтэй байна. Би энэ 20 сая төгрөгийг Хятадын том захиралд нь хахууль болгож өгөөд будгийн ажлыг нь авч хийгээд их хэмжээний мөнгөтэй болно гээд нэлээд их мөнгөний тоо хэлээд байсан. Тухай үед бид нарт будгийн ажил хийх хүснэгтэлсэн мөнгөн дүн бичсэн баримтууд үзүүлээд байсан...М.Наранмандах бол дүүгийнхээ байрыг барьцаанд тавиад өмнө нь машинаа барьцаалсан байсан мөнгө, өөрт байсан мөнгө зэргээ нэмээд нийт 20 сая төгрөг өгчихсөн байсан.” /3-р хх-н 248/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Баттөмөрийн өгсөн: “Монгол Улсын Засгийн газрын 35, 55 дугаартай тогтоолоор Дулааны станцыг барихаар шийдвэрлэсэн бөгөөд Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжпийн яам нь Хятадын Чайна машинери Инженеринг корпорацитай хамтран энэ ажлыг хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Энэ дагуу Хятадын компаниас өөрсдөө барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр туслан гүйцэтгэх компаниудыг сонгон шалгаруулж Монголд хятад ажилчид оруулж ирж ажиллуулсан юм... Сантехникийн ажлыг бол Чайна машинери Инженеринг корпораци нь өөрсдөө туслан гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулж ажиллах хүмүүсээ Монголд оруулж ирж ажиллуулсан... 2015 онд манай оффисын барилгын ажил баригдаж байсан бөгөөд хашаа 2 хаалгатай байсан, нэг хаалгаар нь газар шорооны ажил явагдаж том ачааны машин тэрэг чөлөөтэй нэвтэрч ажлаа хийдэг байсан. Тэр үеэр нь энэ хятад хүн хашааны задгай байдлыг далимдуулан монгол иргэдийг чөлөөтэй нэвтрүүлж байсан байж магадгүй... Монгол, Хятадын талаас ямарч будаг, сантехникийн ажлыг хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг зохион явуулаагүй.” /3-р хх-н 243/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтад гэрч Niu Yaping-н өгсөн: “Тэгш тэшин гэх компанийг анх удаа сонсож байна. Манайд ийм нэртэй туслан гүйцэтгэгч компани байхгүй. Харин цонхыг суурилуулахаар, газар шорооны ажил хийлгүүлэхээр хоёр Монгол компанитай гэрээ хийсэн. Мөн Монголын бетон зуурмагны “НИ” ХХК-тай гэрээ хийж бетон зуурмаг авсан. Түүнээс өөрөөр Хятад компани, иргэнтэй гэрээ хийгээгүй юм” /3-р хх-н 245/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтад гэрч Dong Lili-н өгсөн: “Би энэ төслийг Хятад талын техник хэрэгсэл, хүн хүч зэрэг бүх ажлыг хариуцаж ажиллаж байгаа...Будаг, сантехникийн засварын ажпыг бол манай компани өөрсдөө хийсэн. Амгалан дулааны цахилгаан станц нь хоёр улсын хоорондын гэрээгээр баригдаж байгаа бөгөөд манай нэрийг барьж бусдыг залилан мэхэлж байгаад харамсаж байна. Хуулийн дагуу энэ зальт этгээдэд хариуцлага тооцож өгнө үү. Манай компанийн нэр төрийг сэргээж өгнө үү.” /3-р хх-н 247/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтад гэрч Т.Отгонсүрэнгийн өгсөн: “Энэ барилгад С ямарч хөрөнгө оруулаагүй бөгөөд хүмүүст манай барилгыг үзүүлээд барилга барьж байгаа, хөрөнгө оруулсан гээд худлаа яриад үзүүлсэн байсан.” /3-р хх-н 249/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтад гэрч Э.Хатансэлэнгийн өгсөн: “2015 оны 11 сарын 5-ны өдөр  Siriguleng над руу утсаар яриад манай 2 найз чамаас очиж утас авна. Чи гар утас өгчих, нэг утсыг нь 500.000 төгрөгөнд багтаагаад 2 гар утас авна. Би мөнгийг нь шилжүүлнэ гэж яриад удалгүй нэг хүүхэн залуу 2 ирээд ... Самсунг Нөүт-3-тэй маркийн гар утсыг нэгийг нь 520.000 төгрөгөөр тооцож 2 ширхэгийг аваад явсаны маргааш нь залуу нь дахиж ирээд хоёрын хоёр Нөүт-З-тэй байгаад яах юм. Нэгийг нь өөр утсаар солиулъя гээд JFLех маркийн 1 гар утас, Нокиа 6300 гар утас 1 ширхэг болгоод солиулаад нийт үнийн дүн нь 1 сая төгрөг болгоод явсан юм... 2015 оны 11 сарын 18-ны өдөр миний Хаан банк”-ны ... дугаарын данс руу 1 сая төгрөгийг шилжүүлсэн. С бол хамт ирээгүй, надад утсаар манай 2 найз очиж гар утас авна. Энэ найз маань цагдаагийн газарт ажилладаг том найз маань байгаа юм гэж л хэлсэн юм. Ямар нэг байдлаар дарамталсан гэх зүйл ажиглагдаагүй. С надаас урд нь гар утас зээлээр аваад удалгүй буцаагаад мөнгийг нь өгчихдөг болохоор нь хэлсэн үгэнд нь итгээд найз гэх хүнд нь 2 гар утсыг өгч явуулсан. Гар утасны лангууг би Стэй хамтарч ажиллуулдаггүй...Би ганцаараа түрээслэдэг.” /3-р хх-н 250/ гэх мэдүүлэг,

           Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2134 дугаартай дүгнэлтэнд:

          “Шинжилгээнд ирүүлсэн “Хошин математик’’ нэртэй номны сүүлийн хуудасны арын нүүрний баруун доод хэсэгт “бүгд 45.450.000 гэсний доор зурагдсан шинжпэгдэж буй гарын үсгийг С зурсан байна” гэсэн дүгнэлт /1хх-н 173-180/     

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 317 дугаартай дүгнэлтэнд:

          “1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө сэтгэцийн өвчтэй байсан эсэх талаар нотлох баримт үгүй.

          2. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С нь гэмт хэрэг үйлдэхдээ сэтгэцэд нь өөрчлөлт ороогүй байсан.

          3. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С нь хэрэг хариуцах чадвартай байна.

          4. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С нь өөрийн мэдүүлгээ үнэн зөв мэдүүлэх чадвартай байна” гэсэн дүгнэлт /4-р хх-н 20/,

          Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл / 3-р хх-н 189-190/,

          Хохирогч М.Мөнхнарангаас 20.000.000 төгрөг хүлээн авсан баримт /4-р хх-н 47/,

          Хохирогч О.Батжаргал, И.Отгондорж нараас 10.000.000 төгрөг хүлээн авсан баримт /3-р хх-н 121/,

          Хохирогч Wulijibatu /Ц.Өлзийбат/-аас 5040 ам.доллар хүлээн авсан баримт /3-р хх-н153/,

          Хохирогч А.Цэвээнжаваас 10.000.000 төгрөг авсан баримт /3-р хх-н 157/,

          Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-н 233, 234, 237-239/,хохирлын тооцоо /4-рхх-99/,хураан авах тогтоол /3-р хх-н 240/, Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /4xx-н 176/,  Хаан банкны орлогын мэдүүлэг /4xx-н 189/,  Зарлагын мэдүүлэг /1xx-н 8/,Х.Бум-Эрдэнийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р  xx-н .24/

         “Шинэ төгрөг” ББСБ-ийн дансны хуулга /1хх-н 8/, хохирогч Х.Бум-Эрдэнийн мэдүүлэг /1хх-н12/, гэрч Я.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /1хх-н 30, 2-р хх-н 207/, шүүгдэгч Сгийн өгсөн тайлбар, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1хх-н 52-56, 2хх-н 70, 4хх-н 83-87/, депозит дансны хуулга /1хх-н 24/, эд зүйлийн үнэлгээ /1хх-н 116/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2134 дугаартай дүгнэлт /1хх-н 173-180/, хохирлын мөнгө хураан авсан тухай тэмдэглэл /2хх-н 68/, прокурорын тогтоол /1хх-н 222-223, 2хх-н 78, 3хх-н 86, 4хх-н 204-205, 5-р хх-н 23-54/, өмгөөлөгчийн хүсэлт /2хх-н106-109/, хохирогч О.Батжаргал, И.Отгондорж нарын гаргасан өргөдөл /3хх-н 109/, хохирогч М.Наранмандахын гаргасан өргөдөл /3хх-н 132/, Сгийн гадаад паспортын хуулбар /3-р хх-н 113, 145, 150, 5хх-н166/, хохирогч О.Батжаргалын мэдүүлэг, өргөдөл /3хх-н155/, тодорхойлолт /3хх-н158, 4хх-н 47/, хураан авах тогтоол /3хх-н 240/, хохирогч Ц.Өлзийбатын өгсөн мэдүүлэг /4хх-н 2-3/, хохирогч М.Мөнхнарангийн өгсөн мэдүүлэг /4хх-н 6-7, 150-151/, иргэний нэхэмжлэгч Н.Баярхүүгийн өгсөн мэдүүлэг /4хх-н 13-14/, хохирогч А.Цэвээнжавын өгсөн мэдүүлэг /4-р хх-н 107, 5хх-н 228/, дансны хуулга /4хх-н189-190/, хохирогч Ц.Амармэндийн өгсөн мэдүүлэг /5хх-н 225/, гэрч Ч.Цогтсайханы өгсөн мэдүүлэг /5хх-н 230/, гэрч Б.Баттөмөрийн өгсөн мэдүүлэг /5-р хх-н231/, гэрч Оюутын өгсөн мэдүүлэг /5хх-н 232/, гэрч Ши Бай Суйгийн өгсөн мэдүүлэг /5хх-н 233/, эрүүгийн 201301000141 дугаартай хэргийн хохирлын тооцоо /6хх-н 21-22/ зэрэг болно. 

        Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Siriguleng /С/ нь     2011 онд иргэн Х.Бум-Эрдэнээс “Бүгд Найрамдах Хятад Ард Улс”-аас 5 ширхэг Норд бенз маркийн автомашиныг оруулж ирж хамтран ажиллана, урьдчилгаа мөнгө хэрэгтэй” хэмээн хэлж 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Шинэ төгрөг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 150.000 юань буюу 32.460.000 төгрөгийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс дахь өөрийн дансанд шилжүүлэн авсан, 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улс”-ын Эрээн хотод 6.000.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 38.460.000 төгрөгийг итгэл эвдэх замаар залилан мэхэлсэн

          2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны салбарт иргэн М.Наранмандахаас “Амгалан дахь цахилгаан станцад будгийн ажил хийгээд 60.000.000 төгрөг болгож өгнө” хэмээн хэлж итгүүлэн 20.000.000 төгрөгийг залилан мэхэлж, бусдад нийт 138.449.734 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

       С нь өөрийн танил хүмүүст ажил олж өгнө, хамтран хөрөнгө оруулалт хийнэ гэх мэтээр хуурч залилсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

        Нийслэлийн Прокуророос шүүгдэгч Siriguleng/-г 2011 оноос 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд  нэр бүхий 9 иргэний итгэлийг эдвэх, хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсаны улмаас  138.449.734 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэж  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж ял сонсгож ирүүлсэн,

       Мөн залилах гэмт хэрэгт шалгагдан  2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл нийт 64 хоног мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж ял сонсгож ирүүлсэн тус тус зүйлчилж  хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хуулийн зүйл анги зөв тохирсон байна гэж шүүх  бүрэлдэхүүн дүгнэв.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж  хуульчилсаныг үндэслэн Сгийн эрх зүйн байдал дээрдсэн, оногдуулах ял хөнгөрч байх тул 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж байгаа Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

          Сд холбогдох үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан залилах гэмт хэргийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэж зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд С/-г бусдын эд хөрөнгийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсаны улмаас  их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Мөн шүүгдэгч Siriguleng /С/-г мөрдөн шалгах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэж үзэж  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож шүүхэд шилжүүлсэн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1,9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  зааснаар гэмт хэргийн шинжгүй болсон  гэж үзэж  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан мөрдөн байцаалтны шатнаас зориуд зайлсхийсэн  гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Сг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж гэм буруутайг тогтоосон тул түүнээс төлөгдөөгүй байгаа  нийт 43.947.734 төгрөгийг гаргуулж үүнээсээ   20.000.000 төгрөгийг М.Наранмандахад, 9.000.000 төгрөгийг Ж.Жамбалд, 4.000.000 төгрөгийг Ц.Амармэндэд, 4.487.734 төгрөгийг Ц.Өлзийбатад, 6.460.000 төгрөгийг  Л.Бум-Эрдэнэд тус тус олгохоор шийдвэрлэв.

Siriguleng /С/-д шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэв.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн СD-R52Х диск 2 ширхэгийг уг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээж, Siriguleng /С/-с хураан авсан 12.000 юань, 740.000 төгрөг, Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 6.460.000 төгрөгийг хохирогч нарт хохиролд тооцон төлүүлэхээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

  Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13,  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Siriguleng /С/-д Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Siriguleng /С/-д Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй. 

3.Siriguleng /С/-г бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  өмчлөгчийн  эд хөрөнгийг шилжүүлэн авсаны улмаас  их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тогтооосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Siriguleng /С/-г 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  3,4 дэх хэсэгт зааснаар Siriguleng /С/-д шүүхээс оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

   6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Siriguleng /С/-ийн цагдан хоригдсон 550 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн СD-R52Х 2 ширхэг дискийг хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт хадгалсугай

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 12.000 юань, 740.000 төгрөг, Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 6.460.000 төгрөгийг хохирогч нарын  хохиролд тооцуулахаар Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

  9. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй  болохыг дурдсугай.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Siriguleng /С/-гээс нийт 43.947.734 төгрөгийг гаргуулж үүнээсээ   20.000.000 төгрөгийг М.Наранмандахад, 9.000.000 төгрөгийг Ж.Жамбалд, 4.000.000 төгрөгийг Ц.Амармэндэд, 4.487.734 төгрөгийг Ц.Өлзийбатад, 6.460.000 төгрөгийг  Х.Бум-Эрдэнэд тус тус олгосугай.

  11.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

  12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Siriguleng /С/-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                        ДАРГАЛАГЧ                                    С.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧИД                                     С.ӨСӨХБАЯР

Н.БААСАНБАТ