Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1727

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Н.Гэрэлмаа

шүүгдэгчийн өмгөөлөгч : А.Мөнхсайхан

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт *******-т  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1806000001931  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******1990  оны 7 дугаар  сарын 13ы өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд  төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам  бүл 4, эхнэр,  2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Овоотын 4 дүгээр гудамжны 14  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, ...........

Холбогдсон хэргийн талаар:

          ******* нь Б.Чинбат, Г.Ганзориг нартай бүлэглэн машин механизм ашиглан тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Дэнжийн 1-13 тоотод оршин суух Б.Амартүвшингийн байшингийн вакум цонхыг түлхэн орж Самсунг маркийн 42 инчийн зурагт мөнгөн бугуйвч, үнэртэй ус, бэлэн 30.000 төгрөг нийт 420.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б.Чинбаттай бүлэглэн машин механизм ашиглан тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 52-02 тоотод оршин суудаг Д.Аюушдуламын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 850.000 төгрөгийн үнэтэй 40 инчийн зурагт хулгайлан авч нийт 2 удаагийн үйлдлээр 1.270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

     Шүүгдэгч  ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би таксигаар үйлчилсэн нь үнэн. Эхнийх нь удаа би хулгай хийж байна гэж мэдээгүй.  2 дахь удаад нь таньдаг айлдаа орж байгаа гэж бодоод гадаа нь хүлээж байсан. Би таксигаар үйлчилж байгаад ийм зүйл болчихлоо. 2017 оны 01 дүгээр сарын 7-ны орой Чинбаа гээд залуу такси бариад 18.00 цаг өнгөрч байхад нойлолчих гээд миний машинд суусан. Дараа нь бас дахин таксинд яваад өгчих гээд намайг дуудаад нойлолчих гээд Чинбаа найзтайгаа миний машинд орж ирж суусан. Тэрээр надтай хамт явж байхдаа найзтайгаа уулзана, хүнтэй уулзаад пиво уугаад явдаг байсан гэв.

           Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би  эхлээд Чинбат нартай уулзаад жаахан халтуур хийгээд өгөөч гэхээр нь хамт явахад Баянзүрх дүүргийн хороог нь мэдэхгүй байна Монелийн гудамжинд нэг айлын гадаа зогсоод нөгөөдүүл ингээд байж бай гээд айлын хаалга цохиж байгаад таньдаг айлдаа орж байгаа юм шиг айлруу хаалгаар нь орсон. Би яах гэж байгааг нь асуугаагүй. Тэгээд удаагүй гарч ирэхдээ  ЛСД зурагт аваад гарч ирсэн. Тэгээд хүнсний 4 дүгээр дэлгүүр явий гээд явсан. Тэнд очоод нэг ломбардны гадаа зогс гэсэн. Надад таксины мөнгө гэж 80.000 төгрөг өгсөн. 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр залгахаар нь уулзахад Чинбат, Ганзоригтой хамт явж байсан. Тэгээд намайг ойрхон яваад ирий гээд нэг гудамжинд очтол нөгөө 2 буугаад явсан ба нэг айл руу зүгээр яваад орчихсон. Удалгүй гарч ирэхдээ нэг зурагт авч гарч ирсэн. Тэгээд тэндээсээ мөн нэг ломбарданд очоод гарч ирэхдээ надад 80.000 төгрөг өгсөн. Энэ үед би хулгай хийгээд байгаа юм байна гэдгийг мэдсэн. Намайг таксинд яваад өгвөл бензин тосны чинь үнийг өгнө гэхээр нь л би явсан гэжээ. / хх-н 44/

          Хохирогч Б.Амартүвшин мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 12.00 цаг өнгөрч байхад би гэрээсээ гараад орой 22.30 цагийн орчимд гэртээ ирсэн чинь хашааны хаалга онгорхой, байшингийн цонхны решоткыг нь эвдээд цонхыг нь хагалаад хулгай ороод байшингийн хойморт сервантан дээр байсан 40 инчийн Самсунг 60-30 маркын зурагт, мөнгөн бүс, 2 ширхэг мөнгөн бугуйвч, 2 ширхэг япон архи, эмэгтэй хүний оронжин шар өнгийн дээл, шанелийн үнэртэй ус, сервантны шургуулганд байсан манай хүүхэд Түвшинзаяагийн хэтэвчинд байсан 30.000 төгрөг зэрэг эд зүйлс алга болсон байсан. Манай хашаанд манайхаас өөр айл байдаггүй юм. Би зурагтаа 1.000.000 төгрөгөөр, мөнгөн бүсээ 50.000 төгрөгөөр, 2 ширхэг мөнгөн бугуйвчыг 50.000 төгрөгөөр, шанелийн үнэртэй усыг 50.000 төгрөгөөр, эмэгтэй дээлийг 150.000 төгрөгөөр, япон архи, нэг шил вискийг нийлүүлээд 100.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Дээр нь 30.000 төгрөг мөн алдагдсан гэжээ.  / 1-р хх-н 20-21/

          Хохирогч Д.Аюушдулам  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 52-02 тоотод хулгай орж 40 инчийн зурагт хулгайд алдагдсан. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 17.00 цагийн орчимд би гэрээсээ гараад ажил дээрээ байж байгаад орой 21.30 цагийн орчимд гэртээ иртэл хашааны хаалга онгорхой гэрийн хаалга онгорхой байсан. Манайхаас 2015 онд лизенгээр 1.399.000 төгрөгөөр авч байсан зурагт алдагдсан. Одоо 1.000.000 төгрөгөөр үнэлнэ гэжээ. / 1-р хх-н 24-25/

         Иргэний нэхэмжлэгч Б.Оюунсувд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 0004074 дугаарын баримттай бичиг үйлдэн МЮ91032837 регистрийн дугаартай Бадарч овогтой Чинбатаас Самсунг брэндийн 40 инчийн Смарт Лед зурагтыг 7 хоногийн хугацаатай 500.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Дараа нь 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 004279 дугаарын баримт үйлдэн ЕЙ89011216 регистрийн дугаартай Гансумын Ганзориг гэх залуугаас Самсунг брэндийн 40 инчийн Лед зурагтыг 14 хоногийн хугацаатай 330.000 төгрөгөөр барьцаанд авсан. Эдгээр хүмүүсийг огт танихгүй. 2 зурагт барьцаанд тавьж 830.000 төгрөгний хохирол учруулсан тул түүнийг нь гаргуулж авмаар байна гэжээ. /1-р хх-н 27-28/

          Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн баримт : Д.Аюушдуламд хар өнгийн гадартай самсунг маркийн 40 инчийн зурагт, удирдлаганы хамт тус бүр  нэг ширхэгийг, Б.Амартүвшинд зурагт, удирдлаганы хамт, оранж өнгийн эмэгтэй дээл нэг ширхэгийг хүлээлгэн өгөв. /1-р хх-н 30-35/

          Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /2-р хх-н 136-139/

Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /1-р хх-н 1-2/

         Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 7-14/: Б.Амартүвшингийн гэрт үзлэг хийсэн байна.

          *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас,  оршин суугаа газрын тодорхойлолт

          *******т Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /1-р хх-н 46/, прокурорын тогтоол /1-р хх-н 47-48/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-н 49-50/ зэрэг болно.

          Х.Баярбаатар нь Б.Чинбат, Г.Ганзориг нартай бүлэглэн машин механизм ашиглан тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Дэнжийн 1-13 тоотод оршин суух Б.Амартүвшингийн байшингийн вакум цонхыг түлхэн орж самсунг маркийн 42 инчийн зурагт мөнгөн бугуйвч, үнэртэй ус, бэлэн 30.000 төгрөгийг нийт 420.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б.Чинбаттай бүлэглэн машин механизм ашиглан тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 52-02 тоотод оршин суудаг Д.Аюушдуламын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 850.000 төгрөгийн үнэтэй 40 инчийн зурагт хулгайлан авч нийт 2 удаагийн үйлдлээр 1.270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Б.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... орой 22.30 цагийн орчимд гэртээ ирсэн чинь хашааны хаалга онгорхой, байшингийн цонхны решоткыг нь эвдээд цонхыг нь хагалаад хулгай ороод байшингийн хойморт сервантан дээр байсан 40 инчийн Самсунг 60-30 маркын зурагт, мөнгөн бүс, 2 ширхэг мөнгөн бугуйвч, 2 ширхэг япон архи, эмэгтэй хүний оронжин шар өнгийн дээл, шанелийн үнэртэй ус, сервантны шургуулганд байсан манай хүүхэд Түвшинзаяагийн хэтэвчинд байсан 30.000 төгрөг зэрэг эд зүйлс алга болсон байсан. Гэсэн мэдүүлэг / 1-р хх-н 20-21/, хохирогч Д.Аюушдуламын  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 17.00 цагийн орчимд би гэрээсээ гараад ажил дээрээ байж байгаад орой 21.30 цагийн орчимд гэртээ иртэл хашааны хаалга онгорхой гэрийн хаалга онгорхой байсан. Манайхаас 2015 онд лизенгээр 1.399.000 төгрөгөөр авч байсан зурагт алдагдсан гэсэн мэдүүлэг / 1-р хх-н 24-25/, Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Чинбат нартай уулзаад жаахан халтуур хийгээд өгөөч гэхээр нь хамт явахад Баянзүрх дүүргийн хороог нь мэдэхгүй байна Монелийн гудамжинд нэг айлын гадаа зогсоод нөгөөдүүл ингээд байж бай гээд айлын хаалга цохиж байгаад таньдаг айлдаа орж байгаа юм шиг айл руу хаалгаар нь орсон. Би яах гэж байгааг нь асуугаагүй. Тэгээд удаагүй гарч ирэхдээ  ЛСД зурагт аваад гарч ирсэн. Тэгээд хүнсний 4 дүгээр дэлгүүр явий гээд явсан. Тэнд очоод нэг ломбардны гадаа зогс гэсэн. Надад таксины мөнгө гэж 80.000 төгрөг өгсөн. 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр залгахаар нь уулзахад Чинбат, Ганзоригтой хамт явж байсан. Тэгээд намайг ойрхон яваад ирий гээд нэг гудамжинд очтол нөгөө 2 буугаад явсан ба нэг айл руу зүгээр яваад орчихсон. Удалгүй гарч ирэхдээ нэг зурагт авч гарч ирсэн. Тэгээд тэндээсээ мөн нэг ломбарданд очоод гарч ирэхдээ надад 80.000 төгрөг өгсөн. Энэ үед би хулгай хийгээд байгаа юм байна гэдгийг мэдсэн гэсэн мэдүүлэг  /хх-н 44/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.           

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

         ******* нь Чинбатыг бензин тосны мөнгө өгнө гэхээр нь өөрийн тээврийн хэрэгслийг жолоодон хамт явж,  зурагтыг ломбарданд тавиад авсан мөнгөөнөөс нь 80.000 төгрөг авч байсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

  Иймд *******ыг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2  дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага  бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн орон байранд нэвтэрч давтан үйлдлээр машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

  *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай  бүлэглэн орон байранд нэвтэрч машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутай гэж үзсэн учир бусдад учруулсан хохирлыг төлүүлэх нь зүйтэй байх боловч ******* нь бусдад учруулсан хохиролыг бүрэн төлж барагадуулсан, хохирогч нар цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

   *******ын цагдан хоригдсон   8 сар 20 хоногийг баривчлах ялд нь оруулан тооцож баривчлах ялыг эдэлсэнд тооцов.         

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг   хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан баривчлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

           Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. *******-г  2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2  дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага  бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн орон байранд нэвтэрч давтан үйлдлээр машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

 2. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт  заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар *******аас эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах  ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй..

  4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59  дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар *******ын цагдан хоригдсон 8 сар 20 хоногийг баривчлах ялд нь оруулан тооцож баривчлах ялыг эдэлсэнд тооцсугай.

 5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар  *******ын эзэмшилийн 36-58 УНС улсын дугаартай Мицубуши лансэр маркийн тээврийн хэрэгслийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд хүргүүлж худалдан борлуулж олсон орлогыг улсын орлогод оруулсугай.

 8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т  авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН