Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2017/00559

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б даргалж, шүүгч Б, Ерөнхий шүүгч Х нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  дугаар багт оршин суух, Б-гийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч; Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дүгээр багт оршин суух, Ү, Р нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н, хариуцагч Ү, хариуцагчийн өмгөөлөгч Ш, иргэдийн төлөөлөгч И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, сэтгэл санааны хохирол 10000000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

     Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; 1. Өлгий сумын  дугаар багийн оршин суугч Ү, Р нараас 2016 оны 06 дугаар  сарын 18-ны өдөр Монгол   Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд бичсэн тайлбартаа /Баян-Өлгий  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тоот шийдвэртэй захиргааны хзргийн 2 дугаар хавтас, 460 дугаар хуудасны 25, 26 дахь мөр/ “...Үүгээрээ нэхэмжлэгч С.Б мэдэн будилах хэлбэрээр бодит байдлыг гуйвуулах оролдлого  хийж амжилт олоогүй  юм...”,  /461  дугээр хуудасны 10, 11, 12, 13 дахь мөр/ “...Санаагаар зохиож, гомдол гаргаж байгаа нь нэхэмжлэгч С.Бгийн ичгүүр сонжуургүй, дураар авирладаг, Ү, Р бидний эд хөрөнгө өмчлөх эрхэд хууль бусаар халдах гэсэн оролдлого, түүний хүний мөсгүй чанарын илрэл гэж ойлгож байна..:” гэж тайлбарласан нь,                                                                                                     

     2. Үн нэхэмжлэлтэй, С.Бд холбогдох түрээсийн телбөр 6600000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт Үгээс 2016 оны 10  дугаар сарын 20-ны  өдөр  гаргасан  нэмэлт тайлбартаа  /Уг тайлбарын  2 дахь хуудасны  3 дахь үндэслэл/ “...Б  нь эдийн засгийн анхан шатны боловсрол эзэмшээгүй болохыг...” гэж тайлбарласн нь,

     3.  "Ү, Р нараас 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд Шинзэр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтэд гаргасан тайлбартаа: /Уг тайлбарын эхний нүүрний 34 дэх мөр/ “...Иймд  гэх хүмүүсийн эзэмшил газрын зургийг С.Б хулгайлан авч, иргэний хэргийн нотлох баримт болгож буй нь Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д заасан ...Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн... гэмт хэрэг байна...” гэж тайлбар гаргасан нь,

     Баян-Өлгий аймаг дахь Иргэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Иргэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн, Монгол Улсын Дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүнд дээрх тайлбаруудыг бичиж, миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутааж, гүтгэсэн учир өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, сэтгэл санааны хохиролд 10000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна. Миний бие улсад 32 жил, үүнээс эмнэлэгийи байгууллагад 10 жил, үүнээс Дархан хотын сангийн аж ахуйн байгууллагад 20 жил, энэ хугацаанд буюу сүүлийн 15 жилд бизнесийн үйл ажиллагааг давхар эрхэлж ажиллаж байгаа ба аливаа ажилдаа үнэнч зүтгэж, бизнесийн үйл ажиллагаанд бусад өрсөлдөгч нарыг хүндэтгэн, шударгаар өрсөлдөх, хувь хүнийхээ ёс зүйг чанд сахиж, аймгийн Засаг даргын жуух бичиг, шилдэг бизнесмен зэрэг хөдөлмөр зүтгэлийг маань үгүйсгэж, Ү, Д Р нарын шүүхэд гаргасан тайлбар тус бүртээ намайг хуурамчаар нотлох баримт бүрдүүлэх, хулгайчаар дуудаж гэмт хэрэгтнээр тооцох, эдийн засгийн боловсрогүй гэж олон нийтэд, тэр тусмаа бүх шатны шүүхийн шүүгч, шүүгчийн туслах нарт миний нэр хүндийг шууд гутаасан үйлдлийг нь би тэвчиж чадахгүй.

     Уг тайлбараар зогсохгүй “Ф” захад байдаг худалдаа эрхэлдэг иргэдэд мөн адил миний талаар дээрх тайлбараа тарааж, ямар ч үндэслэлгүй, бүрэн нотлогдоогүй мэдээ тараасанд үнэхээр гомдолтой байна.

     Би Үг урьд өмнө нь сайн таньдаг, хамт бизнес эрхэлж явсан хүний хувьд түүнийг хүндэлдэг, нэр хүндтэй, шударга залуу гэж бодож явсан юм. Гэвч бид хоёрын хооронд үл хөдлөх хөрөнгө болон газрын маргааны улмаас шүүхдэх зайлшгүй шаардлага гарсан ба би Иргэн, Захиргааны хэргийн шат шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол, тайлбар гаргах тутамд иргэн Үгийн хувийн байдлыг доромжилж, гүтгэсэн агуулгатай нэг ч үйлдэл тайлбар гаргаагүй боловч Ү миний эсрэг намайг боловсролгүй, хулгайчаар нэрлэж бусдад энэ талаар худал мэдээпэл тарааж, миний хувийн байдлыг доромжилж байгаа нь иргэн С.Б миний нэр төрд ноцтойгоор халдаж байна гэж үзэж байна.

     Би хичнээн шат шатны шүүхийн шийдаэрээр ялагдал хүлээсэн хэдий ч зарим нэг төрлийн нотлох баримтыг тухайн еед мэдэх, олж авах боломжгүйн улмаас дараа нь олдсон нотлох баримтыг дахин үнэлүүлэхэар, ач холбогдолтой нотлох баримт гэж үзээд Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд шинээр илэрсэн нөхцөп байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлт гаргасан байх ба үл хөдлөх хөрөнгө болон газартай холбоотой маргаан одоо хүртэл эцэслэн шийдвэрлэгдэж хүчин төгөлдөр болоогүй байгааг анхаарч үзэх нь зүйтэй болов уу. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь шийдвэрлэж хангаж өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгч С.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Ү нь шат шатны шүүхэд тайлбар бичихдээ доромжилж бичсэн. Үүнийг шат шатны шүүхийн шүүгч, туслахууд бүгд үзэж харсан. Ингэж миний алдар, нэр төрд халдаж байгаад гомдолтой байна. Би 12 удаа ялагдсан ч гэсэн Үн талаар ганц ч үг бичээгүй. Ү нь намайг хүмүүсээр Та шат шатны шүүх дээр ялагдсан байна. Та дэлгүүрээ хэзээ суллаж өгөх үү гээд доромжлуулснаас болж дэлгүүртээ ч гарч чадахаа байсан. 2015 онд Ү, Р хоёр надад чи таягтай явдаг болсон юм чинь дэлгүүрийн булангаас нүх ухаж аваад биеээ засаж болно. Учир нь чи 00-ийн өрөө орж чадахгүй шүү дээ гэж хэлсэн. Тэр бүх зүйл дээр яах уу гээд яваад байсан.

     Мөн хүмүүс надад Таныг шат шатны шүүх дээр ялагдсан гэсэн, та энэ дэлгүүрт гарч болохгүй шүү гэж хэлж байсан. Мөн тайлбар дээр Үн эзэмшлийн газарт булаацалдсан гэж бичсэн байна. Би Үн эзэмшлийн газарт булаацалдаагүй. Үнэн шударгаар 86 м.кв илүү газарт байшингаа барьсан. хулгайлж авсан гээд схем зургийг би хулгайлж аваагүй. Тэр талаар өөрөө тодорхойлолт өгсөн. Би худлаа зүйл бичээгүй, хүнийг гүтгээгүй, доромжлоогүй. Гэтэл өөрийгөө ингэж доромжлуулж байгаад харамсаж байна. Ү, Р нараас нэр төр алдар хүндээ алдсанд 10 сая төгрөг нэхэмжилсэн. Өдөр болгон бодсоноос болж толгой маань өвддөг болсон. Үн эхний эхнэр нь миний хамаатан байсан. Гэтэл энэ хоёр С.Б бол ядарсан хүн байна, энэ хүний 40 мкв газартай булаацалдаад явах юм бэ гэж бодохгүй байна. Эхний эхнэр нь нас бараагүй байхад бид нар нэг боорцгийг хувааж иддэг найз нөхөд байсан. Тайлбар дээр эдийн засгийн боловсролгүй, хүний мөсгүй гээд бичсэн байгаад нь гомдолтой байна. Би хэчнээн ялагдсан ч гэсэн ингэж тайлбар гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл хүнийг муугаар гүтгээд тайлбар гаргаж байгаа. Би хэчнээн эдийн засгийн боловсролгүй байсан ч гэсэн багш мэргэжилтэй, анхан шатны боловсролтой хүн.

     Иймд надаас Шат шатны шүүхэд тэгж тайлбар гаргасан маань миний буруу байна. Тэгж бичих ёсгүй байсан юм. Чамайг тэгж доромжлох ёсгүй байсан юм гэж уучлуулт гуйлмаар байна. Мөн сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

     Хариуцагч Ү, Р нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух Ү, Р бид Өлгий сумын 2 дугаар багт оршин суух С.Бгийн тус шүүхэд гаргасан “Нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, сэтгэл санааны хохиролд 10000000 төгрөг нэхэмжилсэн” нэхэмжлэлийг эс зевшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.

     Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ү, Р нар нь 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гаргасан тайлбарт “Үүгээрээ нэхэмжпэгч С.Б мэдэн будилах хэлбэрээр бодит байдлыг гуйвуулах оролдлого хийж амжилт олоогүй юм” гэсэн өгүүлбэр бичсэнийг “санаагаар зохиож, гомдол гаргаж байгаа нь иэхэмжлэгч С.Бгийн ичгүүр сонжуургүй, дураараа авирладаг, Ү, Р бидний өмчлөх эрхэд хууль бусаар халдах гэсэн оролдлого, түүний хүний мөсгүй чанарын илрэл гэж ойлгож байна” гэж гаргасан тайлбар. Ү надаас 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нэмэлт тайлбарт “Б нь эдийн засгийн анхан шатны боловсрол эзэмшээгүй болохыг” гэсэн өгүүлбэр, Ү, Р бидний Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд 2016 оны 6 дугаар сарын 18-ний өдөр гаргасан тайлбарт “Иймд гэх хүмүүсийн эзэмшил газрын зургийг С.Б хулгайлан авч, иргэний хэргийн нотлох баримт болгож буй нь Иргэний шүүн таслах ажиллагаанд нотлох баримтыг хуурамчаар бурдүүлсэн гэмт хэрэг байна” гэсэн өгүүлбэрийг тус тус “Бгийн нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ тараасан” хэмээн үзэж нэр төрийг сэргээлгэх нэхэмжпэл гаргасан нь бүхэлдээ үндэслэлгүй байна.

     Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл гэвэл:

     1. Ү, Р бидний нэхэмжлэгч бөгөөд хариуцагчийн хувьд шүүхийн байгууллагад гаргаж байсан тайлбарт тусгагдсан “Үг, өгүүлбэрүүд” нь С.Бгийн нэр төр, алдар хүндийг гутаасан, доромжилсон, гүтгэсэн утга агуулаагүй. “үг зүй”,  “хэл зүйн” үүднээс    С.Багийн “нэр төр, алдар хүндэд нь халдсан” утга санаа илэрхийлээгүй байна. Өөрөөр хэлбэл Ү, Р бидний шүүхэд гаргасан тайлбар С.Бгийн “нэр төр, алдар хүндийг гутаасан” гэж үзэхгүй байна.

     2. Ү, Р бидний шүүхэд гаргасан тайлбарт бичсэн зүйлүүд “хүчин төгөлдөр байгаа нь” шат шатны шүүхийн шийдвэрүүдээр баталгаажсан юм.

     Тухайлбал, С.Б нь өөрөө биднийг гүтгэж, Ү газар эзэмших эрхгүй мөртлөө биднийг хууран мэхлэж, тухайн газрыг өөрийн газар гэж төөрөгдүүлж, өөр газрын гэрчилгээг үзүүлж, “тухайн газарт үл хөдлөх эд хөрөнгө болох дэлгүүр бариулсан, түрээсийн гэрээний зарим хэсэг хүчингүй, эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар авсан”, “Тил-Анар” дэлгүүрийн эзэмшил газар Үн эзэмшил газар биш гэх мэт олон янзаар намайг гүтгэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд тайлбар гаргаж байгаа нь хавтаст хэргээр нотлогдож байгаа юм. Энэ нь “С.Б нь будилах хэлбэрээр бодит байдлыг гуйвуулах оролдлого хийж амжилт олоогүй” гэж тайлбарт бичих учрыг нөхцөлдүүлж байна.

     С.Б нь үндэслэлгүй нэхэмжлэл гаргаснаар бүтэн 4 жил бидний газар эзэмших эрх болон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхэд халдаж шат шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 12 удаа шүүх хуралдаан болсон. Дээрхи шүүх хуралдаануудаар С.Бгийн нэхэмжлэлийн шаардлагууд хэрэгсэхгүй болж байсныг шүүхийн шийдвэр, магадлал тогтоолууд нотолж байна.

     Бгийн “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх” болон “Газар эзэмших эрх”-тэй холбоотой нэхэмжлэлүүд нь “үндэслэлгүй” болж хэрэгсэхгүй болж байсан тул Ү, Р бид “Санаагаар зохиож гомдол гаргаж байгаа Бгийн үйлдэл ичгүүр сонжуургүй байдал” гэж “үнэлсэн” явдал бодит байдалд нийцэж байна.

     Гүтгэсэн явдал биш билээ. Ү, Р бидний хууль ёсны өмчлөх эрхэд халдаж, шат шатны шүүхэд Б үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан нь, биднээс гуйж байж түрээслэн авсан дэлгүүрийн байрыг өөрийн өмч болгох гэж улаам цайм үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан нь шүүхийн хүчин төгөлдөр байгаа шийдвэрүүдээр тогтоогдсон учраас түүнийг тодорхойлохдоо “хүний мөсгүй чанарын илрэл” гэж тайлбарт бичсэн. Энэхүү хүний мөсгүй зан чанар гаргасан нь шүүхэд гаргаж байсан нэхэмжлэлээр батлагдана.

     Мөн С.Бгийн өөрийнхөө “нэхэмжлэлд” дурдсанчлан Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргахад хүсэлтэд нь Я, Ж нарын эзэмшил газрын зургийг нотлох баримтаар хавсаргаж, тэдний тодорхойлолтыг хамт явуулсныг өөрөө хүлээн зөвшөөрсөн байна.

     Үүнийг тухайн шүүх нотлох баримтаар үнэлж, С.Бгийн хүсэлтийг “үндэслэлгүй” гэж хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр тогтоол байх тул Ү, Р бидний 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гаргасан тайлбар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болох нь батлагдсан байна.

     Тийм учраас Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн мөнийг нотолж чадаагүй бол хариуцлага хүлээх”-ээр заасан. Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д “мэдээ тараасан этгээд түүнийхээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол гэм хорын хариуцлага хүлээхэ”-ээр хуульчилсан байдаг.

     Гэтэл Ү, Р бидний Бгийн нэхэмжлэлийн үндэслэлд “Заасан тайлбарт бичсэн зүйлүүд хүчин төгөлдөр байгаа” шүүхийн шийдвэрүүдээр батлагдаж байх юм.

     Иймд Т. Ү, Р бидний шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэж Бгийн “нэр төр, алдар хүнд” гутаагдсан гэж үзэх боломжгүй билээ.

     3. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, худал мэдээлэл тараасан” гэж, Мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутаасан мэдээлэл тараасан” гэж  тус тодорхойлсон байдаг. Тэгвэл Ү, Р бид С.Бгийн талаар “ямар нэгэн худал мэдээлэл” тараасан явдал байхгүй.

     Харин С.Б нь Ү, Р бидний “шүүхэд гаргасан тайлбар” нотлох баримтаар өгч, шүүхэд өгсөн тайлбарт бичигдсэн мэдээ тараасан хэмээн үзэж байгаа нь хуулийг илт буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал юм. Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан байдаг.

     Тийм учраас Ү, Р бидний зохих шатны шүүхэд гаргасан тайлбар бол “нотлох баримт”-ын шинжийг агуулж байгаа учир Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасан “Гутаасан мэдээ тараасан” гэж үзэх обьектэд хамаарахгүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар нь “нотлох баримт болохоос биш, мэдээ мэдээлэл” бус юм.

     Иймд С.Бгийн “Иргэний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, сэтгэл санааны хохирол 10000000 төгрөг нэхэмжилсэн” нэхэмжлэлийг хэрэгэхгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

     Хариуцагч Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүний нэр төрийг гутаах гэж радио, зурагтаар зар өгөөгүй. Энэ хүний өгсөн тайлбартаа холбогдуулан тайлбар бичсэн. Зорийн кадастрын зургийг хулгайлсан талаар нэг зүйлийг хэлье. Энэ кадастрын зураг надад одоо байна. Энэ зорийн кадастрын зураг бол надад хамаарагдахгүй. Энэ бол хойд талын захын талд байдаг. Тэр талаар хоёр удаа захиргааны хэрэгт хариуцагчаар татагдаж хоёр удаа хотод яваад ирсэн. Би энэ материалыг С.Амиангийн хүний шүүхэд өгсөн материалаас нь авсан. Өөр ямар ч зүйл хэлээгүй.

     Мөн Үн намайг хэл амаар доромжилсноос болж дэлгүүрээс гаргахаа байлаа гэж хэлж байна. Энэ хүний бариулсан дэлгүүр нь зах ордог олон хүний зам дээр байдаг. Би 4 дүгээр сард нэг удаа тогны мөнгө гээд очсон. Тогны мөнгийг бүр сүүлд нь асуухаа больсон. Тэгэхэд намайг хэл амаар доромжилдог. Харин ч би тэр бүгдийг бичээгүй байгаа. Чи өмнөх эхнэр болох Торгайг алсан гээд олон хүний өмнө хэлдэг. Торгай бол С.Бгийн төрөл садангийн хүн байсан нь үнэн. Тэгж хэлж байхыг сонссон хүмүүс ч байгаа. Тэр хүн бол 5 хүүхдийн эх байсан. Би юу гэж эхнэрээ алж байх уу. Тэгж намайг аймаар доромжилдог. Торгай хотод эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Дандаа ингэж худлаа зүйл бичдэг. Иймд үнэн шударгаар зөв шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.

 

     Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Б нь нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, сэтгэл санааны хохирол 10000000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ: Ү, Р нараас 1.2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд бичсэн тайлбартаа ...Үүгээрээ нэхэмжлэгч Б мэдэн будилах хэлбэрээр бодит байдлыг гуйвуулах оролдлого хийж амжилт олоогүй юм..., ...Санаагаар зохиож, гомдол гаргаж байгаа нь нэхэмжлэгч Бгийн ичгүүр сонжуургүй, дураар авирладаг, Ү, Р бидний эд хөрөнгө өмчлөх эрхэд хууль бусаар халдах гэсэн оролдлого, түүний хүний мөсгүй чанарын илрэл гэж ойлгож байна..: гэж тайлбарласан нь,

 

2. Үн нэхэмжлэлтэй, Бд холбогдох түрээсийн төлбөр 6600000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт Үгээс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа ...А нь эдийн засгийн анхан шатны боловсрол эзэмшээгүй болохыг... гэж тайлбарласан нь,

 

3. "Ү, Р нараас 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтэд гаргасан тайлбартаа: ...Иймд Ж, М гэх хүмүүсийн эзэмшил газрын зургийг Б хулгайлан авч, иргэний хэргийн нотлох баримт болгож буй нь Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д заасан ...Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн... гэмт хэрэг байна... гэж тайлбар тус бүртээ намайг хуурамчаар нотлох баримт бүрдүүлэх, хулгайчаар дуудаж гэмт хэрэгтнээр тооцох, эдийн засгийн боловсролгүй гэж олон нийтэд, тэр тусмаа бүх шатны шүүхийн шүүгч, шүүгчийн туслах нарт миний нэр хүндийг шууд гутаасан үйлдэл гэж үзэж байгаа тул нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, сэтгэл санааны хохиролд 10000000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заажээ.

 

Иргэний нэр төр гэдэг нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ бөгөөд алдар хүнд нь тухайн иргэнд нийгэм, найз нөхөд, хамт олон, бусад харилцагч, түншлэгчээс өгч байгаа үнэлгээнд үндэслэсэн тухайн иргэний өөрийнх үнэлэмж юм. Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэгт бодит байдалд нийцэхгүй мэдээ мэдээллийг өөр хэн нэгэн этгээдэд мэдээлсэн байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж дурдсан үйл баримтууд нь бусдад тараагдсан гэж үзэх нотлох баримт байхгүй байна.

 

Мөн тэр тусмаа бүх шатны шүүхийн шүүгч, шүүгчийн туслах нарт миний нэр хүндийг шууд гутаасан үйлдэл гэж тайлбарлаж байгаа боловч тухайн шүүгч, шүүгчийн туслах нар нь албаны үүргээ хэрэгжүүлэх явцдаа олж мэдсэн хувь хүний нууцыг задруулахыг хууль тогтоомжоор хориглосон байдаг тул нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж үзэх боломжгүй болно.

 

Нэхэмжлэгчээс  захад байдаг худалдаа эрхэлдэг иргэдэд мөн адил миний талаар дээрх тайлбараа тарааж, ямар ч үндэслэлгүй, бүрэн нотлогдоогүй мэдээ тараасанд үнэхээр гомдолтой байна гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул нэр төр, ажил хэргийн нэр хүнд нь гутаагдсан гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Хариуцагч Ү, Р нар нэхэмжлэгч Бгийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан нь тогтоогдохгүй байгаа тул эдийн бус гэм хорд 10000000 төгрөг гаргуулах үндэслэлгүй гэж гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, сэтгэл санааны хохирол 10000000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-д заасныг баримтлан хариуцагч Ү, Р нараас нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, сэтгэл санааны хохиролд 10000000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэгч Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174950 төгрөгийг улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ш

ШҮҮГЧИД   Ч