Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/57

 

   2020         05          19                                     2020/ШЦТ/57    

       

       МОНГОЛ УЛСЫН НРИЙН ӨМНӨӨС

 

 

дүүргийн*******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн прокурорын газраас*******рүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 1904002470078 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Ганцоож

 Улсын яллагч                                               Б.Оюунцэцэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Ц.Баяртогтох

 Шүүгдэгч                                                  ******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, ..........оны ............дугаар сарын ..........-ны өдөр ........... төрсөн, ............. настай, бүрэн дунд боловсролтой, ........... мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл .........., .........хамт*******агануур дүүргийн ..........дүгээр хороо, .............дугаар гудамжны ...........тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,*******агануур дүүргийн*******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор*******рүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,******* овгийн************** /РД: /

рокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар ******* нь .оны .дугаар сарын .-наас .-нд шилжих шөнө*******агануур дүүргийн .дүгээр хороо, .дугаар гудамжны 1 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, гялгар уутны хамт 5.3 грамм жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр PC тоглож байхад *******,******* хоёр ирээд бид нар хамтдаа*******айдлагт******* гэрт очсон. Тэгээд *******,*******,*******,*******,*******, ******* болон түүний эхнэр бид нар ******* авчирсан архийг ууцгаасан. Тэгээд******* гэдэг охиныг гарч бөөлжүүлчихээд гэрт ороод ирэхэд араас цагдаа нар орж ирсэн. байцаагч бид нарыг гадуур хувцсаа өмс гээд зогсоож байгаад нэгжлэг хийсэн. Тухайн үед гэрт харанхуй байсан бөгөөд миний өмссөн куртикны халааснаас ууттай зүйл гарч ирсэн. Тухайн үед нь байцаагчид ууттай зүйлийг “минийх биш” гэж хэлсэн.*******нэ хэрэгт хохирогч гэж байдаггүй, хөнгөн ял авна, хэргээ даачих гээд ******* гуйгаад байхаар нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээж мэдүүлэг өгсөн. Тухайн үед гэрт харанхуй байсан бөгөөд би гадуур хувцасаа тайлсан байсан. Тэр өвсийг харанхуйд ******* миний халаасанд хийсэн юм билээ.*******нэ талаар саяхан ******* надад хэлсэн. Ер нь **************агануурын цагдаа нарыг базчихсан юм билээ. Учир нь ******* холбогдуулан өөр хэргийн талаар цагдаад гомдол гаргасан чинь зүгээр явуулчихсан байсан...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Д.******* мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 5-ны орой 22 цагийн үед*******агануур дүүргийн 4 дүгээр хороо,*******айдлагын 12 дугаар гудамжны 1 тоотод******* гэрт найз*******,******* нарын хамт очсон. Тэдний гэрт бид гурвыг очиход*******, түүний дүү*******,*******,******* гэх хоёр охинтой хамт байсан.*******ид гурав тэдний гэрт 3 ширхэг 2.5 литрийн пиво авч очсон. Тэгтэл******* халааснаасаа нэг өвс гаргаж ирээд нөатийн цаасанд ороодог тамхи шиг ороогоод сорсон. Тэгээд тэрийг*******,******* хоёр бас сорцгоогоод байсан. Тэгээд байж байтал цагдаа нар орж ирээд гэр дотор болон бид нарын хувцасанд үзлэг хийхэд******* халааснаас ууттай өвс гарсныг хурааж авсан ба мөн гэрийн хойд талын шалан дээрээс уутанд ороосон өвсийг бас хурааж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 38/,

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч*******.Б мэдүүлсэн: “...******* ах мөн тухайн үед халааснаасаа өвс гаргаж ирээд гадагшаа гарсан бөгөөд удалгүй*******рдэнэбилэг ахыг дуудаад нилээн удаж байгаад тэр хоёр хамт буцаж орж ирсэн. Тэгээд 00 цаг өнгөрч байхад би зуухных нь урд талд сууж байсан чинь гадаа машин дуугарсан бөгөөд цагдаа нар орж ирсэн.******* ахын халаасыг нэгжсэн чинь нэг ууттай өвс гарч ирсэн. Мөн гэрийн хойд хэсэгт байсан гудасны тэндээс ууттай өвс байсныг хурааж авсан. ******* ах тэр гудастай ойрхон зогсож байсан болохоор тийшээ хийсэн байх...” гэсэн мэдүүлэг /хх-н 41-42/,

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч М. мэдүүлсэн: “...*******мгаланбаяр ах нэг ууттай өвс гаргаж ирээд нөатын баримтын цаасанд ороогоод сороод байсан. Тэр өвснөөс манай ах******* өгөөд сорохгүй бол ална шүү гээд байсан. Тэр өвснөөс*******, *******,******* гурав сороод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 43/,

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч С. мэдүүлсэн: “...******* халааснаасаа нэг ууттай өвс шиг юм гаргаж ирээд нөатын баримтын цаасанд ороогоод сороод байсан. ******* нөгөө асаасан өвснөөсөө өгөөд энийг сор гээд би авах гэсэн чинь хажуунаас******* болиулсан. ******* ах тэр өвсийг сорохгүй бол ална шүү гээд намайг дарамтлаад байсан. ******* ах*******,******* гэх хоёр охинтой хамт 00 цаг өнгөрч байхад гарч явсан. Тэгээд*******,*******,******* бид дөрвийг сууж байхад гаднаас ******* цагдаа нартай хамт орж ирсэн. ..” гэсэн мэдүүлэг /хх-н 44-45/,

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн*******д зүйлд үзлэг хийсэн “...2019 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө*******агануур дүүргийн 4 дүгээр хороо,*******айдлагын 12 дугаар гудамжны 1 тоотод мансууруулах төрлийн ургамал хэрэглэсэн байж болзошгүй хүмүүс байна гэх хэрэгт Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжилгээ хийж буцаан ирүүлсэн ШБМХ/2020*******агануур ЦХ 06 гэсэн бичиглэл бүхий хаягтай цагаан өнгийн тунгалаг уутанд хийж битүүмжилсэн зүйлст үзлэг хийхэд тус уутан дотор хар болон тунгалаг өнгийн ууттай ногоон өнгийн болон ургамал, тунгалаг уутанд хийсэн нөатын баримт зэрэг зүйлс байсныг гаргаж “”*******ХК-ийн 920517060124 дугаартай “Pocker scale гэсэн бичиглэлтэй үнэт эдлэлийн жин дээр тавьж ургамлын хэмжээг үзэхэд хар өнгийн уутан дотор байх ургамал нь 3.1 грамм, тунгалаг өнгийн уутанд байх ургамал нь 2.2 грамм гэсэн хэмжээсийг тус тус зааж байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-30/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 250 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн хөр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, нөатын цаас мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабиол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд ирсэн делта-9 тетрагидроканнабиол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн нөатын цаас мэт зүйлээс НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенци, 1961 оны “мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенциудад багтсан бодис илрэхгүй байна ” химийн шинжээч цагдаагийн ахмтад*******.Цогбаяр гэжээ. /хх-ийн 50-51/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 191 дугаартай “...*******рдэнэбилэг нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн баримт бичиг байхгүй байна. Одоо ******* нь сэтгэцийн эмгэггүй байна. ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ******* нь хэрэг хариуцах чадвартай. ******* мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 86-87/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “... регистрийн дугаартай******* овгийн**************...” гэжээ.  /хх-н 108/,

Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 1 удаагийн ял шийтгэгдэж байсан” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 122/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 123-134/, болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч гэрч, шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хууль ёсны шаардлагыг хангасан, хууль ёсны баримтууд гэж үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч ******* нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, гялгар уутны хамт 5.3 грамм жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг*******рүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч *******рдэнэбилэг, түүний өмгөөлөгчөөс “тэр өвсийг ******* авчирсан. Тухайн орой гэрт харанхуй байсан бөгөөд миний куртикны халаасанд *******мгаланбаяр тэр өвсийг хийсэн байсан.  Мөрдөн байцаалтын шатанд ******* “хэргээ даачих” гээд гуйгаад байсан. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү?” гэж маргасан болно.  

 

  1. рокуророос ******* холбогдох хэргийн үйл баримтыг тогтоож хэргийг шүүхэд ирүүлэхдээ Д.******* мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ хадгалаад явж байсан болон бусдад өгч буй үйлдэл нь*******рүүгийн хуулиар хориглогдсон эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулжээ. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын явцад энэ хэрэгт*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүй байна.

Мөн яллах дүгнэлтэд яллах талын нотлох баримтаар нэгжлэгийн үеэр******* биеэс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хурааж авсан талаарх нотлох баримтыг /хх-н 24/ дурдаагүй зөвхөн гэрч *******  “ямар төрлийн ургамал болохыг мэдэхгүй, ямар ч байсан******* халааснаасаа гаргаж ирсэн” гэх мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд ******* өөрийнх нь яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр түүнийг яллажээ. Гэтэл гэрч ******* дээрх мэдүүлгийг насанд хүрээгүй гэрч нар үгүйсгэж мэдүүлсэн байна. Үүнд:

  • Хавтаст хэргийн 43-44 дүгээр талд насанд хүрээгүй гэрч*******,*******авхлантөгс нарын ******* надад асаасан өвснөөсөө өгөөд авах гэтэл хажуунаас*******аттөгөлдөр болиулсан. ******* манай ахад өвс өгөөд сорохгүй бол ална шүү гээд байсан.*******,*******, ******* гурав тэр өвснөөс сорсон” гэж,
  • Мөн хэргийн газар хамт байсан насанд хүрээгүй гурван гэрч болох*******,*******,******* нараас “******* ах халааснаасаа өвс гаргаж ирээд нөатын цаасанд ороогоод сорсон” гэж агуулгын хувьд зөрүүгүй, тодорхой мэдүүлсэн байна.

рүүгийн хуулиар хориглосон гэмт хэргийн шинжид хамаарч болох үйлдэл, эс үйлдэхүйн шинжийг орхигдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлж болохуйц нөхцөл байдал бөгөөд “Шүүх эрх мэдэл”-ийн хувьд төрийн зүгээс хийгдсэн аливаа ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, түүнийг хууль зүйн арга хэрэгслээр баталгаатай хангах үүрэгтэйгээс гадна төрөөс тогтоосон хууль, хэм хэмжээ буюу “рх зүй”-г хамгаалах чиг үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* холбогдсон хэргийн хувьд бусад этгээдийн үйлдэл, оролцоо, гэм буруугийн хэр хэмжээ болон хэргийн үйл баримтыг нарийвчлан тогтоогоогүй, мөн гэрийн хойморь хэсэгт байх модон авдарны ирмэгт нуусан байсан /хх-н 24/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис нь хэнд хэрхэн хамааралтай талаар бодитой дүгнэлт хийлгүйгээр түүнд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

  1. Шүүгдэгч ******* эргэлзээтэй мэдүүлгийн үнэн зөв эсэхийг хэргийн нөхцөл байдал бусад насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэгт тулгуурлан харьцуулж дүгнэх, хавтаст хэргийн 24 дүгээр талд авагдсан түүнээс хураан авсан гэх мансууруулах бодисыг хэрхэн хаанаас олж авсан, эх үүсвэрийн талаар зайлшгүй шаардлагатай шалгалтыг гүйцэд хийлгүйгээр хэргийг шүүхэд ирүүлсэн нь учир дутагдалтай болжээ.

Дээр дурдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгэсний дараагаар ******* үйлдэл, гэм буруу, оролцоонд үндэслэл бүхий дүгнэлт хийж,  гэмт хэргийн нийгэмд үзүүлж буй аюул, хор уршиг, үр дагаврыг харгалзан хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Ийнхүү дээрх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцаахын тулд прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгон шүүгдэгчийг цагаатгах тухай хуулийн заалтыг баримталж шийдвэрлэлээ. 

нэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн гялгар ууттай, ногоон өнгийн ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл Цагдаагийн ерөнхий газрын*******ар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурдах нь зүйтэй.  Мөн хэрэгт үзлэгийн үйл явцыг тусгасан бичлэг бүхий 1 ширхэг Сиди хавсаргагдан ирсэн болно.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг,  36.6, 36.9, 36.10 дугаар зүйлийг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан Нийслэлийн рокурорын газраас рүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* овгийн************** холбогдуулан үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж, хэргийг прокурорт буцаасугай.

          2.******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

          3.******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

          4.нэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн гялгар ууттай, ногоон өнгийн ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл Цагдаагийн ерөнхий газрын*******ар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг болон хэрэгт үзлэгийн үйл явцыг тусгасан бичлэг бүхий 1 ширхэг Сиди хавсаргагдан ирсэн болохыг тус тус дурдсугай.

           5.рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                    Д*******РГ*******Л*******ГЧ, ШҮҮГЧ                                       Б.Б*******ЙГ*******ЛМ**************