Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2017/00727

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багт оршин суух, Е.Е-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багт оршин суух, М.А-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Е.Е-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагч М.А-, хариуцагчийн өмгөөлөгч А.С, С.Н, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Нийт 11 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 9430000 төгрөг, нийт 465 толгой малын үнэ 39060000 төгрөг, бүгд 48490000 төгрөгийн  дундын хөрөнгөөс охин Н болон өөрт нь оногдох хувийг гаргуулах тухай.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Е.Е-ийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1, 488.1-ийг баримтлан дундын хөрөнгөнөөс адуу нэг 600000 төгрөг, гүү нэг 600000 төгрөг, даага нэг 300000 төгрөг, унага нэг 130000 төгрөг, саалийн үнэ 2 нэг бүрийн үнэ 500000 төгрөг буюу 1000000 төгрөг, тугал 2 нэг бүрийн үнэ 100000 төгрөг буюу 200000 төгрөг, нас гүйцсэн шар 2 нэг бүрийн үнэ 500000 төгрөг буюу 1000000 төгрөг, бяруу 2 нэг бүрийн үнэ 300000 төгрөг буюу 600000 төгрөг, эм хонь 24 нэг бүрийн үнэ 70000 төгрөг буюу 1680000 төгрөг, эр хонь 8 нэг бүрийн үнэ 100000 төгрөг буюу 800000 төгрөг, төлөг 18 нэг бүрийн үнэ 50000 төгрөг буюу 900000 төгрөг, эм ямаа 44 нэг бүрийн үнэ 50000 төгрөг буюу 2200000 төгрөг, сэрх 35 нэг бүрийн үнэ 70000 төгрөг буюу 2450000 төгрөг, борлон 19 нэг бүрийн үнэ 30000 төгрөг буюу 570000 төгрөг бүгд 13030000 төгрөгийн малыг хариуцагч М.А-ы өөрт нь үлдээж, хариуцагч М.А-аас адуу нэг 600000 төгрөг, гүү 3 нэг бүрийн үнэ 600000 төгрөг буюу 1800000 төгрөг, даага нэг 300000 төгрөг, унага нэг 130000 төгрөг, саалийн үнэ 9 нэг бүрийн үнэ 500000 төгрөг буюу 4500000 төгрөг, тугал 3 нэг бүрийн үнэ 100000 төгрөг буюу 300000 төгрөг, нас гүйцсэн шар 3 нэг бүрийн үнэ 500000 төгрөг буюу 1500000 төгрөг, бяруу 2 нэг бүрийн үнэ 300000 төгрөг буюу 600000 төгрөг, эм хонь 46 нэг бүрийн үнэ 70000 төгрөг буюу 3220000 төгрөг, эр хонь 12 нэг бүрийн үнэ 100000 төгрөг буюу 1200000 төгрөг, төлөг 32 нэг бүрийн үнэ 50000 төгрөг буюу 1600000 төгрөг, эм ямаа 86 нэг бүрийн үнэ 50000 төгрөг буюу 4300000 төгрөг, сэрх 70 нэг бүрийн үнэ 70000 төгрөг буюу 4900000 төгрөг, борлог 36 нэг бүрийн үнэ 30000 төгрөг буюу 1080000 төгрөг бүгд толгой мал буюу 26030000 төгрөг, зөрүү бэлэн мөнгө 10000  (арван мянга) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Е.Е-, А.Н нарт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 11 нэр төрлийн хөрөнгийн үнэ  9430000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Е.Е-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг, нэмж 330200 төгрөгийг нөхөж гаргуулан тус тус улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.А-аас 353250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е.Е-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МАНГИЛИК