Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/432

 

 

 

 

 

 

    2018          05             18                                        432

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Лхагвахүү,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч, хохирогч Д.С..............нэ,

шүүгдэгч, хохирогч Ж.Г..............х түүний өмгөөлөгч С.Базарсад (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2338) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Бошигт овогт Ж.............бын Г..............х, Хольдог овогт Д...............лын С..............нэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0157 20425 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Бошигт овогт Ж.............багийн Г..............х, Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд 1979 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, .......................,

2. Хольдог овогт Д...............лын С..............нэ, Монгол Улсын иргэн,  Увс аймгийн Тариалан суманд 1984 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, ..........................

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Ж.Г..............х нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .................. хамтран амьдрагч Д.С..................нийг “бэлэг эрхтэнг хазаж, гэмтээлээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Д.С..............нэ нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар .................. тоотод хамтран амьдрагч Ж.Г..............хийг бусадтай хардаж, улмаар бэлэг эрхтэнг хазаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ

1. Шүүгдэгч, хохирогч Ж.Г..............х мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

2. Шүүгдэгч, хохирогч Д.С..............нэ мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Д.С..................ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр...Ж.Г..............хийн найз Дорж манай гэрт орж ирээд Ж.Г..............х тэр хоёр нэг шил архи хувааж уусан. Би төрөөд 2 сар болж байгаа бөгөөд хөхөнд сүү орохгүй болохоор нь Сэнгүр нэртэй пиво нэг шилийг уусан. Ж.Г..............х согтоод нөгөө залуу нь яваад өгсөн чинь Ж.Г..............х манай найзад хоол унд өгсөнгүй...загнаад гаргачихлаа гэж надад уурласан. Би найз чинь хоол унд идэхгүй гээд өөрөө явчихлаа одоо унтаж амар гэж хэлсэн чинь Ж.Г..............х надад агсам тавиж би 3 эхнэр авсан ч чадна би одоо утсаараа дуудаад чиний хажууд унтчихъя гэж хэлсэн. Тэгээд намайг унтъя гээд ширээний хажууд зогсож байхад ор руу чирээд орон дээр хэвтүүлсэн. Би доор нь орж Ж.Г..............х дээр гарч бид хоёр бэлгийн харилцаанд орж байгаад Ж.Г..............х 1 удаа дур тавьж би дээр гарсан. Тэгсэн чинь Ж.Г..............х миний бэлэг эрхтэнг хөх гэхээр нь би хөхөж байгаад бэлэг эрхтэнг нь 3 эхнэр авна гэж байсныг нь бодоод Ж.Г..............хийн бэлэг эрхтэнг нь нэг удаа хазчихсан чинь Ж.Г..............х чи яагаад миний бэлэг эрхтэнг хазаж байгаа юм гээд зүүн хөмсөг нүд орчим руу гараараа нэг удаа цохичихсон. Миний хөмсөгнөөс цус гараад Ж.Г..............хийн бэлэг эрхтнээс цус гарсан. Гэтэл гаднаас хадам ээж Цэрэндэжид орж ирээд цагдаа түргэн дуудсан...би Ж.Г..............хтэй хууль ёсны эхнэр нөхөр болоогүй, гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдардаг...Ж.Г..............х 3 эхнэртэй болно, одоо дуудах хүн байна гээд байхаар нь бид хоёр бэлгийн харилцаанд орж байх үедээ тэрийг нь бодоод хазчихсан...би тухайн үед өдөр байхад яаж бэлгийн харилцаанд орох юм бэ гэсэн чинь цонхны хөшиг хаачих гээд би хаасан чинь намайг орон дээр хэвтүүлээд дээр гарч бэлгийн харилцаанд орсон. Ж.Г..............х намайг бэлэг эрхтэн хөх гэхээр нь амандаа хийж байгаад эрхтнийх нь арьсыг хазчихсан. Тухайн үед бэлгийн харилцаанд орж байх үедээ би өөрөө амандаа хийчихсэн...Миний зүүн нүдний хавдчихсан, зүүн хацар хөхөрсөн, өөр гэмтэл байхгүй, Ж.Г..............х намайг цохиж гэмтээсэн, надад нэхэмжлэх зүйл болон ямар нэгэн гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-31),

2. Хохирогч Ж.Г..............хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн орчим хашаандаа автомашин засаж байгаад дэлгүүрээс 0.5 граммын “Хараа” архи авч ганцаараа уусан. Тэгээд 0.33 граммтай “Хараа”  нэртэй архи ууж байгаад Дорж яваад өгөхөөр нь эхнэр Д.С..............нэ-д чи хоол унд хийж байж, Доржийг явуулчихлаа хоол унд өгөхгүй гэж маргалдсан. Мөн өөр эмэгтэй хүнтэй явна шүү гэж маргалдсан, тэгсэн чинь Д.С..............нэ уурлаад байсан, би зарим юмыг сайн санахгүй байна, согтчихсон эхнэр Д.С..............нэтэй бэлгийн харилцаанд орон дээр хэвтэж байгаад орсон. Д.С..............нэ миний бэлэг эрхтэнг амандаа хийчихээд хазчихсан. Тэгэхээр нь би Д.С..................нийг чи яагаад бэлэг эрхтэн хазчихваа гэж хэлээд гараараа Д.С..................ний зүүн хацар хөмсөг орчим руу гараа зангидаж байгаад нэг удаа цохичихсон. Тэгсэн Д.С..................ний зүүн нүдний хөмсөг хэсгээс цус гарсан. Мөн миний бэлэг эрхтнээс цус гарсан...Д.С..............нэ надтай бэлгийн харилцаанд орж байгаад бэлэг эрхтэн хазчихсан. Хажууд ямар нэгэн хүн байгаагүй...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-39),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3873 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Зүүн нүдний дээд зовхинд 1.1х0.2см хүрэн ягаан өнгийн зулгаралттай, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрыг хамарсан тархмал хөхөлбөр өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд хавдаж овойсон....ДҮГНЭЛТ

1. Д.С..................нийн биед зүүн нүдний зовхинд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3872 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Бэлэг эрхтний толгойн ар хэсэгт мэс заслын 2 ширхэг оёдол бүхий үзүүр хэсгээр нь ангайсан 2.7х0,3см зах ирмэг тэгш бус шархтай...ДҮГНЭЛТ

1.Ж.Г..............х-н биед бэлэг эрхтэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45),

5. Шүүгдэгч Д.С..................ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр...хоол унд хийгээд сууж байсан чинь Ж.Г..............хийн найз Дорж гэрт орж ирээд Ж.Г..............х тэр хоёр нэг шил архи хувааж уусан. Би төрөөд 2 сар болж байсан боловч хөхөнд сүү орохгүй байгаа болохоор нь Сэнгүр нэртэй пиво нэг шилийг уусан. Ж.Г..............х согтоод нөгөө залуу нь яваад өгсөн. Гэтэл Ж.Г..............х манай найзад хоол унд өгсөнгүй загнаад гаргачихлаа гэж надад уурласан. Тэгэхээр нь би найз чинь өөрөө явчихсан одоо унтаж амар гэж хэлсэн чинь Ж.Г..............х надад агсам тавьж  байгаад би 3 эхнэр авсан ч чадна би одоо утсаар дуудаад чиний хажууд унтчихъя гэж хэлсэн. Тэгээд намайг ширээний хажууд зогсож байхад ор руу чирээд орон дээр хэвтүүлээд...бэлгийн харилцаанд орж байгаад Ж.Г..............х бэлэг эрхтэн хөх гэхээр нь би амандаа бэлэг эрхтэнг нь хийж байгаад Ж.Г..............хийн хэлж байсан 3 эхнэр авна гэж хэлж байсныг нь бодоод Ж.Г..............хийн бэлэг эрхтэнг нэг удаа хазчихсан юм. Тэгсэн чинь Ж.Г..............х бэлэг хэрнэ хазлаа гээд намайг гараараа нэг удаа зүүн хөмсөг, нүүр рүү цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-64),

 

6. Шүүгдэгч Ж.Г..............хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед хашаандаа машин засаж байгаад дэлгүүрээс 0.5 граммтай архи авч ганцаараа уугаад дахиж 0.33 граммтай архи дахин авч ууж байгаад найз Доржийн гэрт очсон. Доржийг дагуулж гэртээ ирээд 0.75 граммтай архи Дорж бид хоёр хувааж уусан. Дорж надад хэлээгүй гэрээс гараад явчихаар нь би эхнэр Д.С..............нэд чи манай найз Доржид хоол унд идүүлээгүй хөөгөөд явуулчихсан юм уу гэж асууж уурласан. Мөн өөр эмэгтэй хүнтэй явна шүү гэж маргалдсан. Тэгсэн чинь Д.С..............нэ миний бэлэг эрхтэнг амандаа хийчихээд хазчихсан. Тэгэхээр нь би Д.С..................нийг чи яагаад бэлэг эрхтэн хазчихваа гэж хэлээд гараараа Д.С..................ний зүүн хацар хөмсөг орчим нэг удаа гараа зангидаж байгаад цохичихсон. Д.С..................ний зүүн хөмсөг орчмоос цус гарсан. Миний бэлэг эрхтэн орчмоос бас цус гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-68)

- шүүгдэгч, хохирогч Д.С..................ний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 74), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 72), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 76),

- шүүгдэгч, хохирогч Ж.Г..............хийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 75), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 73), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 69), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 71) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.С..............нэ, Ж.Г..............х нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

- Улсын яллагчаас шүүгдэгч Д.С..............нэ, Ж.Г..............х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч Ж.Г..............хийн өмгөөлөгч тохиолдлын нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Д.С..............нэ нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно. 

Шүүгдэгч Д.С..............нэ нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар .................. тоотод 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр, хамтран амьдрагч Ж.Г..............хийг бусадтай хардаж, түүнтэй бэлгийн харьцаанд орж байхдаа бэлэг эрхтнийг нь хазаж хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Ж.Г..............хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн орчим ...эхнэр Д.С..............нэтэй... өөр эмэгтэй хүнтэй явна шүү гэж маргалдсан, тэгсэн чинь Д.С..............нэ уурлаад байсан. ...Тэгээд эхнэр Д.С..............нэтэй бэлгийн харилцаанд...орсон. Д.С..............нэ миний бэлэг эрхтэнг амандаа хийчихээд хазчихсан. ...Миний бэлэг эрхтнээс цус гарсан...Д.С..............нэ надтай бэлгийн харилцаанд орж байгаад бэлэг эрхтэн хазчихсан. Хажууд ямар нэгэн хүн байгаагүй...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-39),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3872 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Бэлэг эрхтний толгойн ар хэсэгт мэс заслын 2 ширхэг оёдол бүхий үзүүр хэсгээр нь ангайсан 2.7х0,3см зах ирмэг тэгш бус шархтай...ДҮГНЭЛТ

1.Ж.Г..............хийн биед бэлэг эрхтэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45),

 

5. Шүүгдэгч Д.С..................ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.Г..............х надад агсам тавьж  байгаад би 3 эхнэр авсан ч чадна би одоо утсаар дуудаад чиний хажууд унтчихъя гэж хэлсэн. Тэгээд намайг ширээний хажууд зогсож байхад ор руу чирээд орон дээр хэвтүүлээд...бэлгийн харилцаанд орж байгаад Ж.Г..............х бэлэг эрхтэн хөх гэхээр нь би амандаа бэлэг эрхтэнг нь хийж байгаад Ж.Г..............хийн 3 эхнэр авна гэж хэлж байсныг нь бодоод Ж.Г..............хийн бэлэг эрхтэнг нэг удаа хазчихсан юм. Тэгсэн чинь Ж.Г..............х бэлэг хэрнэ хазлаа гээд намайг гараараа нэг удаа зүүн хөмсөг, нүүр рүү цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-64) гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-68) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.С..............нэ нь хууль зүйн хувьд эр, эмийн хардалтын сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр хамтран амьдрагч Ж.Г..............хийн бэлэг эрхтнийг хазсаны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.С..............нэ нь хохирогч Ж.Г..............х нар нь “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хамаарах этгээдүүд мөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон ба шүүгдэгч нь хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Д.С..................нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин улсын яллагчаас шүүгдэгч Ж.Г..............хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах талаар дүгнэлт гарсан боловч хэрэгт цугларсан баримтаас үзвэл Ж.Г..............х нь өөрийн эрүүл мэндэд учирсан аюулыг зайлуулахаар шүүгдэгч Д.С..................ний эсрэг үйлдэл хийж, түүнд хөнгөн зэргийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд 

1. Д.С..............нэийн мөрдөн шалгах ажиллагаанд

- Хохирогчоор өгсөн: “...Ж.Г..............х миний бэлэг эрхтэнг хөх гэхээр нь би хөхөж байгаад түүний 3 эхнэр авна гэж байсныг нь бодоод Ж.Г..............хийн бэлэг эрхтэнг нь нэг удаа хазчихсан чинь Ж.Г..............х чи яагаад миний бэлэг эрхтэнг хазаж байгаа юм гээд зүүн хөмсөг нүд орчим руу гараараа нэг удаа цохичихсон. Миний хөмсөгнөөс цус гараад Ж.Г..............хийн бэлэг эрхтнээс цус гарсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-31),

- Яллагдагчаар өгсөн: “...“...Ж.Г..............х бэлэг эрхтэнээ хөх гэхээр нь би амандаа бэлэг эрхтэнг нь хийж байгаад Ж.Г..............хийн хэлж байсан 3 эхнэр авна гэж хэлж байсныг нь бодоод Ж.Г..............хийн бэлэг эрхтэнг нэг удаа хазчихсан юм. Тэгсэн чинь Ж.Г..............х бэлэг хэрнэ хазлаа гээд намайг гараараа нэг удаа зүүн хөмсөг, нүүр рүү цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-64),

2. Ж.Г..............хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

- Хохирогчоор өгсөн: “...Д.С..............нэ миний бэлэг эрхтэнг амандаа хийчихээд хазчихсан. Тэгэхээр нь би Д.С..................нийг чи яагаад бэлэг эрхтэн хазчихваа гэж хэлээд гараараа Д.С..................ний зүүн хацар хөмсөг орчим руу гараа зангидаж байгаад нэг удаа цохичихсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-39),

- Яллагдагчаар өгсөн: “...Д.С..............нэ миний бэлэг эрхтэнг амандаа хийчихээд хазчихсан. Тэгэхээр нь би Д.С..................нийг чи яагаад бэлэг эрхтэн хазчихваа гэж хэлээд гараараа Д.С..................ний зүүн хацар хөмсөг орчим нэг удаа гараа зангидаж байгаад цохичихсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-68) зэрэг болно.

Өөрөөр хэлбэл Ж.Г..............х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хамтран амьдрагч Д.С..................нийн хууль бус халдлага эхэлсэн буюу түүний бэлэг эрхтэнг хазсан үед араггүй хамгаалалт хийсэн байна. Тиймээс дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байх тул түүнийг улсын яллагчааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн...эрүүл мэндийн эсрэг хууль бус...довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасныг үндэслэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.  

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Д.С..................нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан Д.С..............нэ нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгч Д.С..............нэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцөл, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага ялгамжтай хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.С..............нэ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.С..................ний хувийн байдал, хохирогч нь гомдол саналгүй зэргийг харгалзан үзээд улсын яллагчийн гаргасан торгох ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авч түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.   

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 1808 0157 20425 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрханд дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Г..............хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Хольдог овогт Д...............лын С..................нийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С..................нийг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С..............нэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нар нь гомдол, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ