Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 181

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс:171/2016/0167/Э Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, шүүгч П.Баттулга, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, Иргэдийн төлөөлөгч Д.Батболд, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг, Шүүгдэгч Г.Болдын өмгөөлөгч З.Энхтуяа, Шүүгдэгч П.Мөнххишигийн өмгөөлөгч Г.Энхтүвшин, Шүүгдэгч Г.Болд, П.Мөнххишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хамниган овогт Гомбын Болд, мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Пүрэвжавын Мөнххишиг нарт холбогдох 201609000164 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 1. Монгол улсын иргэн, Хамниган овогт Гомбын Болд, /регистрийн дугаар: ТА66062030/, Дархан-Уул аймагт 1966 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 50 настай, Дархан-Уул аймгийн Дархан сум, 1 дүгээр баг, Цахирын 1 дүгээр гудамж 5 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 513 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Өршөөл үзүүлэх” тухай хуулиар суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх 2. Монгол улсын иргэн, Боржигин овогт Пүрэвжавын Мөнххишиг, /регистрийн дугаар: ТА81122360/, Дархан-Уул аймагт 1981 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эмэгтэй, 35 настай, Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4 дүгээр байр, 133 тоотод оршин суух, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарт хүний нөөцийн мэргэжилтэн ажилтай, дээд боловсролтой, бизнес удирдлага, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Болд нь “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Захиргаа аж ахуйн албаны дарга, 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Төвийн бүсийн салбарын даргаар томилогдон ажиллах хугацаандаа албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, /2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 182 дугаартай “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн захирлын тушаалын 4 дэх хэсэгт заасан шинээр ажилтан авах журам, мөн 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн захирлын А/149 дугаартай журмын 2.1-2.10/-т заасныг зөрчин урьдчилан амлаж, давтан үйлдлээр, -Б.Батбилэгээс 500,000 төгрөгийн хээл хахуулийг 2013 оны 4 дүгээр сард авч, 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 66 дугаартай тушаалаар жолоочийн ажилд томилуулсан, -Г.Гантулгыг 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төвийн бүсийн салбарын засварын албаны дэд станцын засварын монтёроор шинээр ажилд авахдаа өөрийн Хаан банкны 5073049490 дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр 800,000 төгрөгийн хээл хахуулийг авсан, -Н.Дүүрэнбилэгээс 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр захиргаа аж ахуйн албанд бичиг хэрэг, архивчаар ажилд оруулахдаа 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хаан банкны 5073049490 дугаарын дансаар 500,000 төгрөгийн хээл хахуулийг авсан, -П.Мөнххишигийг 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 169 дугаартай тушаалаар захиргаа аж ахуйн албанд хүний нөөцийн ажилд авахдаа 2014 оны 6 дугаар сараас 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд 2 сая төгрөгийн хээл хахуулийг авсан, -Б.Болортунгалагийг 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ашиглалтын албанд ээлжийн монтёроор ажилд авахдаа өөрийн Хаан банкны 5073049490 дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр нийт 500,000 төгрөгийн хээл хахуулийг авсан, -Л.Энхсайханыг 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр захиргаа аж ахуйн албанд үйлчлэгчээр ажилд томилуулахдаа ах Д.Бавуудоржоос өөрийн Хаан банкны 5073049490 дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр нийт 500,000 төгрөгийн хээл хахуулийг авсан, -С.Туяаболороос 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өөрийн Хаан банкны 5073049490 дугаарын дансаар 500,000 төгрөгийн хээл хахуулийг авч холбооны монтёроор ажилд томилсон, -Б.Бат-Эрдэнийг 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ээлжийн монтёрын ажилд шинээр авахдаа 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эхнэрийн Хаан банкны 5055154144 дугаарын дансаар 1 сая төгрөгийн хээл хахуулийг авч ажилд томилсон, -Н.Даваанямыг 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн эхнэрийн дүү болох Оюунцэцэгээр зуучлуулан 800,000 төгрөгийн хээл хахуулийг авч 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар цайны газарт бэлтгэгч тогоочоор тус тус ажилд авсан. Шүүгдэгч П.Мөнххишиг нь “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Дархан-Уул аймгийн төвийн бүсийн салбарт хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 169 дугаартай тушаалаар ажилд орохдоо шинээр ажилд орохын тулд төвийн бүсийн дарга Г.Болдод 2 сая төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Улсын яллагчийн яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд: Шүүгдэгч Г.Болдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн төвийн бүсийн салбарт захиргаа аж ахуйн даргаар ажилд орох өргөдлөө өгөөд томилогдож байсан. ЗААА-ны дарга бол байгууллагын хүний нөөц болон байгууллагын бичиг баримт, дотоод хяналт шалгалт хийх үүрэгтэй. Салбарын дарга бол цахилгааны мэргэжилтэй хүмүүсийг өргөдлийг нь үндэслэн 3 сарын хугацаагаар түр томилж комиссын шийдвэрээр цахилгаан дамжуулах үндэсний сүлжээнд орж ажиллах иргэнээс шалгалт авч шийдвэр гаргах эрх өгдөг. Манайх ерөөсөө сонгон шалгаруулалт хийдэггүй юм. Би сайн санахгүй байна, нийт 20-иод хүн сонгож ажилд авсан байх. Би салбарын дарга болоод 6-7 хүн ажилд авсан. Наранхүүг би ерөөсөө судлаагүй, харин манай урд байсан Батжаргал дарга ажилд авах тушаал гарга гэхээр нь би тушаалыг нь гаргаад ажилд авсан, өөр зүйлийг мэдэхгүй. Энэ мөнгө ямар учиртай мөнгө вэ гэвэл бид нар 00-оо янзлаад хаалга болохгүй болохоор нь Наранхүү өөрөө би энэ хаалгыг янзлаад 300,000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө мэдэхгүй юу даа гэсэн чинь удалгүй Наранхүү орж ирээд таны дансанд хийсэн шүү гэж хэлсэн. Энэ мөнгийг аваад хоолны зардалд өгсөн. 00-ын засварын мөнгө тухайн үед төсөвлөгдөөгүй байсан, тэгээд бид нар хоорондоо хандиваар янзалъя гэж ярьж байсан. Наранхүү таньд баярлаж явдаг шүү, байгууллагадаа нэг юм хийчихмээр байна гээд миний дансанд 300,000 төгрөг шилжүүлсэн. Энэ Батбилэг гэдэг хүнийг манай намын нөхөр Мөнхболд гуйж орж ирэхээр нь би шууд ажилд авсан. Би Батбилэгээс ямар ч мөнгө аваагүй, энэ хүн шууд намайг гүтгэж байна, энэ талаар Равдандорж дарга хүртэл надад Мөнхболдоос ирүүлсэн мессежийг үзүүлж байсан. Би Мөнхболдтой очиж уулзаад чиний гуйсан хүнийг ажлаас халсан, тэр хүн чинь архи уугаад байна. Мөн 500,000 төгрөг өгсөн барьсан гээд хэлээд яваад байна гэж хэлсэн ба ямар ч байсан чи тусалсан шүү гэж хэлсэн. Гантулгыг ажлын дадлага туршлагатай гээд ажилд авсан. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Гантулгаас 500,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 300,000 төгрөг миний дансанд шилжиж орж ирсэн асуудлыг санахгүй байна. Мэдэхгүйг манай хүний нөөц Мөнххишиг танилцуулаад энэ хүүхэд боловсрол өндөртэй, манайд хэрэгтэй хүүхэд байна гэж хэлсэн. Мэдэхгүйг сонгон шалгаруулалт аваагүй ажилд оруулсан. Идэрбүрэн гэж хүнийг манай эдийн засагч Гэрэлцацрал гэж хүн гуйсан юм. Юу гэж гуйсан бэ гэхээр “манай дүү дэд станцад техникчээр төгссөн, мэргэжлийн хүн байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь ерөнхий инженертэй уулзуулаад болохоор бол ороод ир гэж хэлсэн. Тэгээд удалгүй ерөнхий инженер зөвшөөрч байна гээд орж ирэхэд нь албан тушаалд тавьсан. Гэрэлцацрал, Идэрбүрэн бид гурвын дунд мөнгөний ямар ч асуудал яригдаж байгаагүй. Гэрэлцацрал өөрөө надаас гуйхдаа Хаан банк үнэхээр хүнд сурталтай юм байна аа, та нэг яриад өгөөч гэхээр нь би залгаад асууж үзсэн, би өөрөө хүртэл очиж уулзаж байсан. Би “Дархан нэхий” ХХК-аас 1 нэхий, 2 савхи авсан, Гэрэлцацралаар энэ мөнгийг төлүүлэх ямар ч яриа гарч байгаагүй. Гэрэлцацралыг гуйгаад байхаар нь л дүүг нь ажилд авсан. Гэрэлцацрал өөрийнх нь хувьд худлаа ярьдаг, намайг хазгар доголонгоор дууддаг байсан. Солонго гэдэг хүнийг би судлаагүй, мэдэхгүй, харин Батжаргал дарга, ерөнхий инженер Пүрэвжав нар шууд ажилд ав гэж хэлсэн юм. Дүүрэнбилэг гэдэг хүнийг Гэрэлцацрал танилцуулж байсан, тэгээд бид гурав эзэнт гүрэн ресторанд орж хоол идэж байсан, Дүүрэнбилэг надаас ажил асуухаар нь миний асуудал биш ээ та захирлаас асуу гэж хэлсэн. Батжаргал дарга ажилд ав гэхээр нь би ажилд авсан. Би Дүүрэнбилэгээс зээл авсан юм, бид хоёр танилцсанаас хойш найзууд болж, нэг нэгэндээ туслахаар болсон. Би Дүүрэнбилэгээс авсан 500,000 төгрөгөө буцааж өгөөгүй байгаа. Батсайхан гэдэг хүн ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд нь буцааж ав гэсэн шүүхийн шийдвэр гараад би тушаал гаргаж ажилд нь авсан. Нямсүрэнг ажлын дадлага, туршлага сайтай гэж ажилд авсан. Нямсүрэн дахин алдаа дутагдал гаргахгүй гэж өргөдөл бичээд байхаар нь ажилд авсан юм. Зол-Одсүрэнг ашиглалтын албаны дарга нь өөрөө санал болгож, оруулж ирсэн юм, тэгээд судалж үзээд ажилд авсан. Хуягбаатар нь өөрөө мэргэжлийн сургуулийг төгссөн хүүхэд байсан ба яг үнэнийг хэлэхэд манай намын шугамаар ажилд авсан юм. Энэ хүнийг халамжийн Ганболд дарга надаас гуйгаад байсан ба би ажилд авсан. Эхлээд бол гуйгаагүй Хуягбаатар өөрөө эхэлж өргөдлөө өгөөд орсон байсан ба шалгалтдаа унаад байхаар нь Ганболд дарга гуйсан, тэгэхээр нь би шалгалтын комиссын гишүүдэд тэнцүүлэх талаас нь ярьсан юм. Мөнххишигийг манай эхнэрийн дүү болох дамжуулах салбарт туслах тогооч хийдэг Оюунцэцэг ажилд авах санал тавьсан юм. Тэгээд би анкетаа өгч бүртгүүл гээд ажилд авсан юм. Мөнххишиг гэж хүнээс нэг ч төгрөг аваагүй, би харин Батжаргал даргын авах гэж байсан хүнийг авахгүй, би хүний нөөц учраас өөрийнхөө дор ажиллах хүнийг өөрөө судлаад авъя гэж хэлээд авсан. Харин Равдандорж захиралд би зүгээр танилцуулсан юм. Хүрэлбаатар гэж хүнийг ажилд авсан болон мөнгө шилжүүлэн авснаа санахгүй байна. Түмэндэмбэрэлийн хувьд Дархан-Уул аймгийн Эрчим хүчний коллежтой хөдөлмөрийн гэрээ байгуулдаг юм. Тус коллежийг төгссөн хүүхдийг ажилд авах гэрээ юм. Энэ гэрээний дагуу энэ хүүхэд ажилд орох өргөдлөө өгсөн ба би ажилд авсан. Дараа нь шалгалтдаа унаад тэнцэхгүй халагдсан юм. Оюунтуул нь мэргэжлийн сургууль төгссөн хүн байсан ба урьд нь цахилгаан түгээхэд ажиллаж байсан 10 жилийн туршлагатай хүн байсан, тэгээд ажилд авсан. Мөнх-Эрдэний аав нь ирээд ганц хүүгээ мэргэжлийн цахилгааны инженерээр төгсгөсөн, мэргэжлээ өвлүүлмээр байна гээд байхаар нь би ерөнхий инженертэйгээ уулзаад шалгалтыг нь өгүүлж ажилд авсан. Туяаболор гэдэг хүүхэн нь Зүүн хараад байдаг ба аав нь манайд ажилладаг юм. Тэгээд хүүхдийг нь бас ажилд авъя гэж бодоод авсан. Манай бодлого бол эрчим хүчнийхээ олон жил ажилласан ажилчдын хүүхдийг ажилдаа авах явдал юм. Тэгээд тэр шугамаараа ажилд авсан. Би Чингис хаан банкинд зээл төлдөг юм, тэгээд Туяаболороос ахынх нь банкны мөнгө нэхэгдээд байна, мөнгө байвал зээлээч гээд 400,000 төгрөг зээлээд 200,000 төгрөгийг дансаар буцааж өгөөд үлдсэн мөнгийг нь бэлнээр өгсөн юм. Би ямар ч адуу мал Туяаболороос аваагүй, улаан мах хүнээс авдаггүй. Мөнх-Оргил гэж хүний хувьд өмнө нь Оюутолгой станц дээр ажиллаж байсан юм. Тэгээд маш чадвартай, манай байгууллагад хэрэгтэй, мөн гэр бүл нь энд Дарханд байдаг юм. Тэгээд мэргэжлийн хүн гээд ажилд авсан. Энхсайхан гэдэг хүний хувьд ажиллаж байсан хүн нь тэтгэвэрт гараад оронд нь авсан юм. Тэгээд манайд хамт ажилладаг Бавуудорж гэж олон жил ажиллаж байгаа хүн байдаг ба надаас хүн ажилд аваач ээ гээд дүүгээ санал болгосон юм. Манай дүү олон нялх нойтон хүүхэдтэй, амьдрал ахуй нь муу гэж хэлсэн, тэгэхээр нь би Энхсайханыг үйлчлэгчээр ажилд авсан. Би хагалгаанд орох гээд Бавуудоржоос 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг зээлсэн юм. Тэгээд энэ зээлсэн мөнгөө өгөөгүй байгаа, бололцоо олдохгүй л яваад байна. 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Бавуудоржоос 200,000 төгрөгийг манайх спортын наадам болоод ус ундааны мөнгө хэрэг болоод авсан. Энэ мөнгөө өгч чадахгүй яваад байгаа юм. Би Энхсайхантай харьцаж үзээгүй. Бурмаа түгээхэд ажиллаж байсан ба туршлагатай гээд авсан. Би тушаал л гаргаж байсан болохоос биш зарим зүйлээ санахгүй байна. Бат-Эрдэнэ гэдэг хүнийг би танихгүй. Энэ мөнгийг мэдэхгүй, ерөөсөө санахгүй байна. Болортунгалаг өөрөө ажилд орох өргөдлөө өгсөн ба өргөдлийг нь үзээд би ажилд авсан, намайг гарч байхад гадаа Болортунгалагтай уулзаж байсан юм байна, тэгээд ямар ч байсан өргөдлөө үлдээчих гэж хэлээд явсан. Би бас л Болортунгалагаас банкны мөнгө төгрөгийн зээл өгөх гээд мөнгө зээлсэн байх. Бямбацогт над дээр ирээд манай дэлгүүрийг хараад та надаас 1 сая төгрөг зээлээд бараагаа авахгүй юу даа гэхээр нь за гээд 1 сая төгрөг зээлсэн. Дараа нь орж ирээд намайг ажилд аваач гээд шахаад байхаар нь би буцаагаад 1 сая төгрөгийг нь өгсөн. Би энэ хүнээс зээлсэн мөнгөө буцааж өгсөн. Одоо энэ хүнд ямар нэг өр байхгүй. Бямбацогт над дээр анх ирж уулзахдаа дарга аа би буцаад ажилдаа ормоор байна аа гэж хэлсэн юм. Орон тоо байхгүй л гэж хэлсэн бөгөөд яахав орон тоо гарахаар буцаад оръё гээд явсан. Би ерөөсөө тос аваагүй, энэ тос ерөнхий инженерийн мэдэлд байдаг ба хуучин тос байдаг. Энэ талаар мэдэхгүй. Би ямар ч тос аваагүй, тосны асуудал бол 10л, 20л, 50л гэж падаанаар цохолт хийж гаргадаг, энэ тосыг ашиглаж болдоггүй, дандаа арчих, цэвэрлэх тос л үлдсэн байх. Би 268.2 гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 237-244 дэх тал/, Дахин байцаасан: Одоо өгөх байцаалт дээр нууж хаах зүйл байхгүй. Би 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлээд Төвийн бүсийн салбарт Захиргаа аж ахуйн албаны даргын ажил хийж байгаад 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж төвийн бүсийн даргаар ажиллаж, 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр халагдсан юм. Наранхүү бол цахилгааны инженерээр ТИС-ийг төгссөн байсан. Тэр үед Батжаргал төвийн бүсийн дарга байхдаа ажилд авсан юм. Тэгээд Батжаргал дарга халагдаад би даргаар ажиллаж байхдаа Наранхүүгээс 00-ын өрөө засварлах нэрийдлээр 300,000 төгрөг дансаараа шилжүүлж аваад архи уусан юм. Би шууд Наранхүүг өрөөндөө дуудаж авчраад боломж байна уу гэж асуусан чинь надад дарга аа 300,000 төгрөг өгөх чадал байна гэхээр нь би болно оо болно гээд авсан. Наранхүүд ойлгуулахдаа бол 00-ын засварын мөнгө гэж авсан. Энэ хүнийг би судалж аваагүй, Батжаргал дарга тушаал гарга гээд авсан. Би Наранхүүг шууд өрөөндөө дуудаад дансны дугаараа өгөөд авсан. Батбилэгийг манай намын Мөнхболд гэдэг хүн намын шугамаар гуйгаад орж ирсэн ба маш сайн жолооч байна, та ажилд аваач гэхээр нь би ажилд авч, надад Батбилэг 480,000 төгрөг бэлнээр өгсөн, би энэ мөнгийг идэж уугаад дуусгасан. Батбилэг өөрөө бол 500,000 төгрөг өгье гээд байхаар нь би яах юм бэ, гээд 473,000 төгрөг авсан шиг санаж байна. Тэгээд дараа нь Батбилэгийг удаа дараа архи уугаад байхаар нь ажлаас халсан. Би энэ тухайгаа Мөнхболдод хүртэл хэлсэн. Би Батжаргал даргад шууд хэлсэн ба Батбилэг нь гал командад ажилладаг байсан, маш сайн жолооч байна, ангилал нь бас таарч байна гэж хэлсэн. Батжаргал даргад ерөөсөө мөнгө төгрөг өгч байгаагүй, хүмүүсээс мөнгө авч, ажилд авч байгааг Батжаргал дарга ерөөсөө мэдээгүй. Гантулга нь цахилгаан түгээхэд ажиллаж байсан, уул уурхайн цахилгааны мэргэжилтэй байсан ба манайд ажилд оръё гээд гуйгаад байхаар нь 500,000 төгрөг дансаар авсан билүү сайн санахгүй байна. Дараа нь 300,000 төгрөг өгч байсан. Гантулгыг ажилд орсны дараа мөнгө авсан. Гэхдээ би яах гэж мөнгө авснаа санахгүй байна. Гантулга намайг ажилд авчих 500,000 төгрөг өгье гэхээр нь би тэгье гээд авсан ба дараа нь ажилд авах тушаал нь гарахад баярлалаа гээд дахин мөнгө өгсөн юм. Гантулга шууд ажил дээр өрөөнд орж ирээд нэг нутаг усны шарын талын хүн байна гээд надаас гуйгаад байхаар нь би мөнгийг нь аваад ажилд авсан. Тэгээд ажилд авсны дараа баярлалаа гээд мөнгө өгсөн. Би дансны дугаараа шууд бичээд өгсөн..., Идэрбүрэнг манайд эдийн засагч хийдэг Гэрэлцацрал манай дүүг ажилд аваач ээ гэхээр нь би ерөнхий инженертэй уулз гээд явуулсан чинь уулзаад ирлээ гээд хүний орон тоон дээр түр ажилд авсан юм. Гэрэлцацралтай тохироо гэж яриагүй, ямар ч байсан ажилд авчих гээд гуйсан юм, өөр ямар нэгэн яриа хийгээгүй. Банкинд дээр очиж Гэрэлцацралыг цалингийн зээл авах талаар гуйсан юм, тэгээд Гэрэлцацрал манай нөхөр гадагшаа явдаг юм, ахиад хэдэн төгрөг хэлэх гэсэн юм гэхээр нь би очоод гуйсан чинь бүтээгүй юм. Би төлүүлэх гэсэн зүйл байхгүй, харин өөрөө Гэрэлцацрал цалингийн 20 хувь хасаж сахилгын шийтгэл авсан байсан чинь энэ сахилгын шийтгэлээ болиулаач би таниас авсан мөнгийг төлье гээд байсан юм, тэгэхээр нь би хэрэггүй гэж хэлээд төлүүлөөгүй. Гэрэлцацрал, манай төв компаний хүмүүс ирээд хамт уугаад суусан ба тэгээд бид нар караокедаж буудалд хоноод нилээн хэдэн төгрөг гарсан. Энэ төлбөр мөнгийг төлөөгүй байгаа, харин намайг тэнд өртэй байгааг Гэрэлцацрал мэдэж байсан. Би өөрөө гараараа МБМ зочид буудлын дансыг Гэрэлцацралд бичиж өгсөн юм тэгээд мэдэж байгаа байх. Би он сарыг нь сайн санахгүй байна. Манай хашаанд ямар ч байсан хаягдал тос байдаг ба би тэр тосноос нь 100 литрийг блокны доор хэв болгож хэрэглэх гэж аваад хашаандаа хийсэн юм. Дансны үнээр бол 1 литр тосыг 200 төгрөгөөр боддог. Энэ тоснууд нь хуучирсан, акталсан тоснууд байдаг юм. Солонгоог Батжаргал даргын үед тушаал гаргаж ажилд авсан. Би энэ хүнийг судлаагүй. Дүүрэнбилэг нь Гэрэлцацралын найз гэхээр нь би танилцаж, дараа нь Эзэнт гүрэн гэдэг ресторанд уугаад сайн танилцсан юм. Тэгээд Дүүрэнбилэг надаас ажил гуйгаад байсан ба няраваар ажилд оръё гэхэд нь тухайн үед няравын орон тоо байхгүй байсан. Дараа нь орон тоо гарч, нарийн бичгээр ажилд авсан. Эзэнт гүрэн ресторанд ууж байхдаа дансны дугаар өгсөн. Дүүрэнбилэг намайг ажилд оруулчих гээд өгсөн мөнгө. Гэхдээ эхлээд Дүүрэнбилэг 1 сая төгрөг өгье гээд байхаар нь би 500,000 төгрөг өгчих гээд авсан. Тэрнээс хойш 20-иод хоногийн дараа ажилд авсан. Батсайхан нь Батжаргал даргын үед архи уугаад халагдсан. Шүүхийн шийдвэрээр буцаад ажилд орох шийдвэр гарсан юм. Ажилд нь эгүүлэн авахдаа сахилгын арга хэмжээ авч, ажилд нь авсан. Батсайханы хувьд 7 жил ажилласан хүн байсан ба би шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилд авсан. Нямсүрэн, Батсайхан нар хамт архи ууж халагдсан. Тэгээд Нямсүрэн надаас та Батсайханыг ажилд авчаад намайг ажилд авахгүй байна гээд ажилд орох өргөдлөө бичээд байсан, тэгээд урьд нь ажиллаж байсан ба олон жил ажилласан, дээр нь бөө болоод миний заслыг хийж байсан юм. Тэгэхээр нь ажилд авсан. Цуг архи уусан хүн нь ажилдаа орсон, мөн мэргэн, түргэн бөө болсон гээд байсан ба засал номоо хийлгэнэ гэж бодож байсан, тэгээд би Нямсүрэнгээр ар талаа хариуцуулж, засал номоо хийлгэж байя гэж бодоод ажилд авсан. Би өөрөө их шүтлэгтэй хүн юм, архи уугаад халагдсан хүнийг ажилд авах ямар ч үндэслэл байхгүй. Зол-Одсүрэнг манай ашиглалтын албаны дарга Мөнхжаргал манай найзын хүүхэд байгаа юм гээд байсан ба Зол-Одсүрэн нь ахтайгаа хамт ирж манай хашаанд уулзаад бэлэн 500,000 төгрөг өгөөд явсан. Тэгээд би Зол-Одсүрэнг ажилд авсан. Тэр дагуулж ирсэн ах нь мэддэг юм байна лээ, тэгээд над уруу залгаад та хашаандаа байна уу гэхээр нь би хашаандаа байна гэж хэлсэн. Тэгээд ирсэн. Хуягбаатарыг бол манай Ардчилсан намын 14 дүгээр багийн үүрийн дарга Ганболд гэдэг хүн гуйгаад оруулж ирсэн ба намын хүмүүс гуйгаад байна гэхээр нь харсан чинь цахилгааны иженер мэргэжилтэй хүн байсан. Тэгэхээр нь би ажилд авсан, Би энэ хүнээс шан харамж гэж нэг ч төгрөг аваагүй. Мөнххишигийг ажилд авахад хүний нөөцийн орон тоо гарсан байсан ба тэр үед ажилд орох анкетаа өгсөн байсан. Тэгээд энэ хүнийг авах гээд санал болгосон чинь Батжаргал дарга өөр хүн авах гээд санал болгосон байсан. Тэгэхээр нь би хажуудаа байх хүнээ би өөрөө сонгож авна аа гээд би өөрөө хөөцөлдсөн ба Мөнххишигээс бэлнээр 2 сая төгрөг авсан. Тэгээд хот яваад төв компани дээр очиж гүйцэтгэх захирал Равдандоржтой уулзаад зөвшөөрүүлж байгаад ажилд авсан. Би энэ хүнийг ажилд оруулна гээд 2 сая төгрөг бэлнээр авсан ба энэ мөнгийг авахдаа өөрийнхөө хашаанд дуудаад авсан. Энэ хүнийг манай Оюунцэцэг гэдэг тогооч байдаг ба манай ангийн хүүхэд гэж анх танилцуулж байсан. Тэгээд би Мөнххишигийг нилээн хөөцөлдөж байж ажилд авсан. Дээр нь нэмж 250,000 төгрөгөөр хонь авсан юм. Оюунцэцэг бол манай эхнэр Оюунтунгалагийн нагацын охин юм. Оюунцэцэг энэ талаар юу ч мэдэхгүй, Мөнххишиг өөрөө надтай уулзсан юм, тэгэхээр нь би чамайг ажилд авахад хөөцөлдөх ажил их байна, хотод очоод буудал хэд билээ тэгээд чамайг ажилд авах эсэхийг нь мэдэхгүй хэлсэн юм. Тэгсэн за дарга аа гээд надад 2 сая төгрөг өгсөн. Энэ мөнгөнөөс би Равдандорж даргад нэг ч төгрөг өгөөгүй. Би Равдандорж даргаар Дүүрэнбилэг, Мөнххишиг хоёрыг ажилд аваач ээ гэж яриулсан. Хүрэлбаатарыг ажилд сайн гэж бодоод авсан. Тухайн үед би гэртээ байшин барьж байсан ба тэр ажилдаа туслуулахаар авсан юм. Хүрэлбаатар гарын ур дүй сайтай учраас өөрийнхөө жолоочоор ажилд авсан. Энэ мөнгө бол би Чингис хаан банкинд өртэй ба Хүрэлбаатарт мөнгө өгөөд очоод миний дансанд хийгээд ир гээд явуулж байсан. Энэ хүнээс ямар ч мөнгө аваагүй, харин мөнгө шилжүүлсэн бол дандаа би өөрөө өгөөд зээл төлөөд ир гэж явуулсан байгаа. Би ажилд орохоос өмнө Хүрэлбаатарт нэг байшин барьж байгаа чи туслах уу гэж асуусан чинь Хүрэлбаатар дарга аа би 2-3 удаа байшин барьсан гэж байсан ба тэгэхээр нь би ажилд аваад өөрийнхөө гэрийн торхоо А нуруутайгаа босгуулсан. Тэгээд энэ хүн орон тооны цомхтгол болоод халагдсан юм. Түмэндэмбэрэл нь Дархан-Уул аймгийн коллежийг төгссөн ба энэ сургууль нь манайтай гэрээтэй байдаг юм. Тэгээд төгссөнийхөө дараа гэрээний дагуу орж ирсэн ба би түр тушаалаар ажилд авсан чинь шалгалтдаа 4 удаа унаад ажлаас халагдсан юм. Би энэ хүнээс ямар ч мөнгө төгрөг аваагүй. Оюунтуул цахилгаан түгээхэд ажиллаж байсан ба олон жилийн туршлагатай хүн байгаа юм. Тэгээд Ерөө станцад орон тоо гарсан ба олигтой авчих мэргэжлийн хүн байхгүй байсан тэгэхээр нь энэ хүнийг ажилд авч Ерөө уруу томилсон. Би тэгтлээ хүнээс мөнгө авъя гэж боддоггүй, харин өөрсдөө мөнгө өгөх санал тавьдаг. Би Оюунтуулаас ямар ч мөнгө аваагүй. Энэ асуудлууд миний буруу, би бүх асуудлаа хүлээн зөвшөөрч үнэн зөвөө хэлж байна. Мөнх-Эрдэнэ гэдэг хүний аав нь манайд ажилладаг ба одоо тэтгэвэртээ гарах гэж байгаа, тэгээд аав нь ирээд би хүүгээ ганц удам дамжсан хүн болгох гэсэн юм гэхээр нь би үзсэн чинь цахилгааны мэргэжилтэй байсан. Тэгэхээр нь би хүний нөөцөө дуудаад ийм удам дамжсан хүнийг авалгүй яахав ээ гээд албаны дарга нараа дуудаад шууд энэ хүнийг ажилд авъя гээд авсан. Гэхдээ Мөнх-Эрдэнээс би ямар ч мөнгө аваагүй, энэ хүнийг авахдаа олон түмэнд зарлаж байгаад авсан. Би Зүүн хараа дэд станц дээр томилолтоор ажиллаж байсан юм. Тэрнээс өмнө манай 10 жилийн найз Шинэжил гэдэг хүн залгаад Туяаболорыг манай хамаатан байгаа юм ганц хүүхэд ажилд аваач гэхээр нь за за тэгье гэж хэлээд ажилд авсан. 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлж авсан 500,000 төгрөгийг надад баярлалаа гээд өгсөн. Харин дараагийн мөнгийг Чингис хаан банкны зээл өгөх гэсэн чинь дутаад байхаар нь би Туяаболороос мөнгө байна уу, надад зээлчих гэхэд надад хүүхдийн хадгаламжийн мөнгө байна гэхээр нь би аваад буцаагаад Туяаболорт өгсөн. Би санахгүй байна, мөнгөний асуудал яриагүй, харин өөрөө мөнгө өгсөн. Тэгээд би Туяаболорыг ажилд авсан. Гэхдээ ээж нь утасдаад баярлалаа гээд Болдоо чи дансаа явуулаач гэхээр нь би явуулсан чинь мөнгө хийсэн юм. Мөнх-Оргил гэдэг хүнийг ажилд авахдаа нилээн судалсан ба урьд Оюунтолгойд 220-ын ээлжийн инженер хийдэг байсан ба манайд их хэрэгтэй мэргэжил байсан. Тэгэхээр нь би Оюутолгойгоос гарахыг нь хүлээж байгаад ажилд авсан. Энэ хүнээс ямар нэг мөнгө төгрөг аваагүй, энэ хүн мэргэшсэн ховор инженер байсан. Энхсайхан гэдэг хүнийг манайд ажилладаг Бавуудорж гэдэг хүн гуйгаад манай дүү байгаа юм, олон хүүхэдтэй гэж хэлэхээр нь би ажилд авсан. Ажилд авахдаа нийтдээ 500,000 төгрөг авч ажилд нь авсан. Энэ бүхнээ хүлээн зөвшөөрч байна. Бурмаа нь Мөнх-Оргилтой адилхан ба урьд нь бас цахилгаан түгээхэд ажиллаж байсан учраас шууд ажилд авсан, бас мэргэшсэн хүн байгаа юм, Бурмааг бүгд мэдэж байгаа ба шууд тушаал нь гарч ажилд авсан бөгөөд ямар ч шалгалт өгөөгүй юм. Бат-Эрдэнэ гэдэг хүнийг ерөөсөө санахгүй байна. Харин манай эхнэрийн дансаар шилжиж орж ирсэн бол өөртэй нь холбоотой дэлгүүрийн өр шир байж магадгүй. Би эхнэрийнхээ дансыг хэдэн хүнд өгснөө мэдэхгүй байна. Бямбацогт гэдэг хүн манайд ажиллаж байсан ба Солонгос явна гээд ажлаасаа гарсан. Тэгээд намайг хашаанд байж байхад ирж уулзаад дарга аа би нэг ажил төрөлд ормоор байна гэхээр нь би орон тоо байхгүй гэсэн чинь та яахав дэлгүүртээ бараа аваад эргэлдүүл гээд 1 сая төгрөг өгөхөөр нь би шууд авсан. Тэгээд удалгүй би ажилдаа ормоор байна гээд байхаар нь би буцааж мөнгийг нь шилжүүлсэн юм. Би Бямбацогтоос 1 сая төгрөг л авсан. Би ингэж хүмүүсийг ажилд авах ёсгүй, миний буруу. Мэргэжлийн хүмүүс байсан болохоор л авсан. Уг нь бол сонгон шалгаруулалт хийх ёстой, харин би хийгээгүй. Би захиргаа аж ахуйн албаны дарга байхдаа шууд энэ хүнийг авмаар байна гэж хэлээд авдаг байсан. Батжаргал дарга миний судалсан хүнийг авдаг юм. Намайг хүнээс мөнгө аваад ажилд оруулж байгаа асуудлыг мэдэж байгаагүй, Батжаргал даргад нэг ч төгрөг өгч байгаагүй.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 245-250, 5-р хавтаст хэргийн 1 дэх тал/, Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1, 148 дугар зүйлийн 148.1 гэсэн зүйл ангиар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би 2013 оны 4-р сард хамт ардчилсан намд байсан Мөнхболд гэх хүн ирээд Батбилэгийг ажилд аваач ээ гэж гуйсан юм. Тэр үед жолоочийн орон тоо гарсан байсан ба Батбилэг нь мэргэжлийн үнэмлэхтэй, урьд нь онцгой байдалд ажиллаж байсан юм. Тэгэхээр нь би 500,000 төгрөгийг бэлнээр аваад жолоочийн орон тоон дээр ажилд авъя гэж Батжаргал даргад хэлээд тушаал гаргуулж байсан. Тэр үед надад яг 473,000 төгрөг байсан санагдаж байна, тэгээд Батбилэг өөрөө 500,000 төгрөг өгье гэж байсан юм, тэгээд би 500,000 төгрөгийг нь авсан. Гантулга урьд цахилгаан түгээхэд ажиллаж байгаад манайд шилжиж оръё гээд гуйгаад байхаар нь би дансаараа 2 удаа нийт 800,000 төгрөг авсан юм. Тэгээд би ажилд авсан, би өөрөө дансны дугаараа бичиж өгсөн. Энэ хүнтэй би хамт ажилладаг Гэрэлцацралын найз гэдэг утгаар нь анх танилцаж байсан юм, тэгээд дараа нь Эзэнт гүрэн гэх ресторанд орж хоол унд идээд надаас ажил гуйгаад байхаар нь би 500,000 төгрөг аваад нарийн бичгийн ажилд оруулсан. Тэгээд Дүүрэнбилэг удаагүй ажлаасаа гарсан. Би Дүүрэнбилэгийг авахын тулд Равдандорж захиралтай ярьж байж Батжаргал даргад хэлүүлээд ажилд авах тушаал гаргуулж байсан. П.Мөнххишигийг манай эхнэрийн дүү Оюунцэцэг анх танилцуулсан ба нэг ангид хамт сурч байсан гэж хэлсэн. Тэгээд манай гэрт Оюунцэцэг дагуулж ирээд ажилд оруулмаар байна гэж хэлсэн юм. Тэр үед хүний нөөцийн мэргэжилтний орон тоо байсан, манай гэрт ирээд уулзахад нь хүний нөөцийн мэргэжилтэн учраас компаний захиралтай уулзаж байж шийднэ гэж хэлээд гаргасан. Тэгээд удалгүй Мөнххишиг манай ажил дээр ирээд хүний нөөцийн ажилд ормоор байна гээд байхаар нь чи тэгвэл мөнгө өг өө би чамайг ажилд авахын тулд хот явж нилээн хөөцөлдөж байж авна гэсэн чинь хамаагүй болно гэсэн. Би Мөнххишигээс нийт 2 сая төгрөг авсан. Энэ мөнгийг нь хот явж захиралдаа танилцуулах гээд явах бүртээ авсан. Би Равдандорж захиралтай 2-3 удаа уулзах гээд хот орсон ба байхгүй байсан. Дараа нь дахин Улаанбаатар хотод очсон чинь бас л байхгүй байхаар нь хүний нөөцийн дарга Одмаатай уулзаад анкетаа өгсөн юм. Тэгээд Равдандорж захирал эмнэлэгт хэвтэж байна гэхээр нь би Мөнххишигийг дагуулаад захирал дээр очиж уулзсан ба би захиралд Одмаа дарга Мөнххишигийг судалж байгаа гэж хэлсэн юм. Тэгээд би Равдандорж захиралд энэ хүнийг ажилд авмаар байна гэж гуйгаад Равдандорж захирал Батжаргал даргад утсаар хэлээд Мөнххишигийг ажилд авах тушаал гаргуулж байсан. Би Мөнххишигээс мөнгө аваад ажилд авахын тулд нилээн хөөцөлдсөн бөгөөд арай гэж л ажилд авсан. Яагаад гэвэл Батжаргал дарга ажилд авахгүй байсан, би тэр үед захиргаа аж ахуйн албаны дарга байсан. Тэгээд ч Мөнххишиг өөр мэргэжилтэй, эдийн засагч байсан байх, ямар ч байсан манай ажилд тохирохгүй мэргэжилтэй байсан юм. Би нэгэнт мөнгө авсан учраас хөөцөлдөж байгаад ажилд авсан. Ингэж хөөцөлдөхөд нэг сар гаран болсон байх. Би Болортунгалагийг ажилд авахын тулд нийт 500,000 төгрөг авснаа санаж байна. Тэгээд ямар ч байсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд дэд станцад монтёроор авсан байх. Бавуудорж гэж манайд их удаан ажиллаж байгаа хүн байдаг, тэгээд надаас ирээд манай эгч билүү, дүү ч гэлүү хүн байгаа ажилд аваач гэж гуйгаад байхаар нь би Энхсайхан гэдэг хүнийг үйлчлэгчийн ажилд авсан. Энэ хүнийг үйлчлэгчийн ажилд авахдаа 500,000 төгрөг авсан. Эхлээд ажилд авна гэж хэлээд 200,000 төгрөг авсан ба ажилд авсныхаа дараа байх, эмнэлэгт хэвтэж байхдаа 300,000 төгрөг авсан. Туяаболороос бас л мөнгө авч ажилд авсан. Гэхдээ сайн санахгүй байна. Бат-Эрдэнээс эхнэрийн дансаар дамжуулан 1 сая төгрөг авч, хөдөө станц дээр монтёроор ажилд авсан. Дараа нь Бат-Эрдэнэтэй уулзаад эхлээд өвлийн идэш өгөх талаар ярьж байгаад сүүлдээ мөнгө болсон юм. Тэгэхээр нь би эхнэрийнхээ дансны дугаарыг өгөөд явуулсан ба удалгүй 1 сая төгрөг шилжүүлсэн. Даваанямыг анх манай эхнэрийн дүү Оюунцэцэг миний оронд аваад ажиллуулаач гэж гуйсан юм. Тэр үед Оюунцэцэг сургалтад явах болоод оронд нь ажиллах хүн хэрэгтэй байсан юм. Би оронд нь ажиллуулах хүн хэрэгтэй байна гэхэд Даваанямыг уулзуулсан ба би Оюунцэцэгээр дамжуулаад Даваанямаас нийт 800,000 төгрөг авсан. Тэгээд Даваанямыг 1 сар ажиллуулах тушаал гаргаж байсан. Удалгүй Оюунцэцэг ирж ажилдаа ороод Давааням ч халагдсан. Би энэ мөнгийг эхлээд авахдаа 500,000 төгрөгийг миний дансаар Оюунцэцэг шилжүүлж, бэлнээр 300,000 төгрөг өгсөн юм. Би Наранхүүгээс мөнгө авах үед надад мөнгөний хэрэг болоод өрөөндөө дуудаад 00-ын өрөөг засна чи мөнгө хандивлаж чадах уу гэж хэлээд авсан. Гэхдээ энэ мөнгийг би 00-ын засварт өгөөгүй, харин хоол унд идэж, архи уугаад дуусгасан.” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 74-80 дахь тал/, Шүүгдэгч Г.Болдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний ТӨХК-ийн захирал Равдандоржийн тушаалаар захиргаа аж ахуй албаны даргаар ажилд орж 2015 оныг хүртэл ажилласан. Түүнээс хойш 2015 оны 3 дугаар сараас нийт 18 дэд станцыг хариуцсан даргын ажлыг хийж байсан. Ажиллаж байх хугацаандаа өөрийн хүч чадал оюун билигээ дайчлан ажилласан. Монгол Улсын 100 гаруй дэд станцуудаас 2014-2016 оны төвийн бүсийн салбарын шилдэг станцаар 3 дэд станц шалгаруулж байсан. Энэ хугацаанд өөрийн ашиг сонирхлын үүднээс ямар нэгэн байдлаар баяжих, ашиг олж мөнгөжих байдлаар ажиллаагүй. Дээр дурдсан хүмүүсийн хувьд миний Хаан банкны данс нээлттэй. Авлигатай тэмцэх газар болон бусад газруудад байдаг. Дансанд өгч, авсан зүйл байгаа. Гэхдээ энэ нь авилга авч улс нийгмийг болон хувь хүнийг хохироох байдлаар биш. Би Дархан-Уул аймгийн хэрэг эрхлэн газрыг удирдаж байсан. Тэр хугацаанд хяналтын албаны зөвлөлдөх бүлгэмийн гишүүн Мөнхбат ирээд Батбилэгийг ажилд авчих амьдрал ахуй нь хэцүү гэж хэлэхэд нь найз нь тусалъя гэж хэлсэн. Би Батбилэгээс 500.000 төгрөг аваагүй. 480.000 төгрөг авсан. Энэ мөнгийг ажилд оруулсан гэх байдлаар аваагүй. Батбилэг өөрөө хэлэх байх. Батбилэгийг ажилд орсны дараа би захиргаа аж ахуй албаны дарга байсан. Тухайн үед зээл төлөх гээд байж байхад буцаагаад өгнө биз гэхээр нь 480.000 төгрөгийг бэлнээр нь авсан. Би анхны мэдүүлэг дээрээ үнэн зөвөөр мэдүүлэг өгье гэж бодож байсан. Гэтэл Авлигатай тэмцэх газрын комиссар надтай хүнлэг бусаар харьцсан. Комиссар ширээ цохиод чамайг цагдан хорино гээд дарамттай байдлаар мэдүүлэг авсан. Би Сайнжаргалд гомдож явдаг. Авлигатай тэмцэх газрын дарга Ганболд сонин дээр ярилцлага өгөхдөө Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа 20%, соён гэгээрүүлэх талын ажиллагаа 70% гаруй гэх байдлаар явдаг гэж ярилцлага өгсөн байсан. Тэр хүн нэг талыг барьж хорино цагдана гэсэн байдлаар хандаж байсан. Би өөрөө хорь гаруй жил удирдах албан тушаал эрхэлж байсан. Надад авлига аваад хүнийг хохироосон зүйл байхгүй. Дээшээ гарчхаад чамайг Төв аймгийн мөрдөнд аваачаад ясыг чинь цайлгана гэж хэлсэн. Би одоог хүртэл энэ цочирлоос гараагүй байна. Би гурван банкны зээлтэй байсан. Намайг цагдан хорьсон. Би Монгол Улсын төр, шүүх, прокурорын өмнө үнэн зүйлийг болон болсон бодит зүйлээ ярьж байна. Би олон жил удирдах албан тушаалд ажилласан. Найз нөхдийн хэмжээнд байсан, манайхаар орж гардаг, ажил төрлөө хийдэг хүн байсан. Дүүрэнбилэг ажилд орсон. Манай эцэг, эх Завхан аймгийн хүмүүс бидний дунд нутаг усны хүмүүс тул таньж мэддэг байсан. Манай найзыг ажилд авчхаач Батбилэгийн хувийн нөхцөл байдлыг нь хэлсэн учраас хоёр гурван удаа цайгаар дайлсан. Дүүрэнбилэг өөрөө байсан бол хэлэх л байх. Тэрийг Авлигатай тэмцэх газрын комиссар дарамтлаад чи наана аа бич гэсэн. Би зээлж авсан шдээ гэж хэлэхэд тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Ганц хоёр сар нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өөрөө ажлаасаа гарсан. Би дарга хийж байхдаа есөн зуу гаруй мянган төгрөгийн цалинтай. Түүнийгээ хоёр хувааж авдаг байсан. Хэдийгээр томилолтын цалин авдаг хэдий ч хүн ирэхээр хоол цайнд оруулах гээд дарга хүний зовлон байдаг. Тэрийг зээл байдлаар авсан. Энэ оны сүүлээр бүгдийг нь өгье гэсэн байдлаар явж байсан боловч ийм байдалд хүрсэн. Энхсайханы хувьд хэлэхэд Бавуудорж гээд манай байгууллагад монтёр хийдэг залуу захиргаа аж ахуйн албаны дарга болсноос хойш надтай нэг он жавууд гэдэг байдлаар илэн далангүй байж байгаад миний нэг дүү байгаа, таван жаахан хүүхэдтэй гэж байсан. Би өөрөө олуулаа өссөн, олуулаа өсөхийн зовлонг мэддэг учраас орон тоо гарвал ажилд авъя гэж хэлсэн байсан. Манай үйлчлэгч Алтанцэцэг эгч тэтгэвэрт гарч орон тоо гарсан учраас ажилд авсан. Дамжуулахын уралдаан тэмцээн жил болгон болдог түүн дээр Бавуудорж “Болд дарга аа би ус цайны мөнгө гээд 200.000 төгрөг хандивлая” гэхээр нь өөрийнхөө Хаан банкны дансаар авсан юм. Дараа нь би шулуун гэдэсний хагалгаанд орсон. Хагалгаанд орж байхад “Миний найз эм тариа авч хэрэглээрэй” гээд 300.000 төгрөг өгөхөөр нь авлигал гэж бодолгүй дансаар авсан юм. Энхсайхан өөрөө хэлэх байх. Авлигатай тэмцэх газар ширүүн дориун байдлаар мэдүүлэг авдаг. Энхсайханы хувьд тус болъё гэсэн үүднээс ажилд авсан. Болортунгалагийн хувьд анкет, шалгалтаа өгсөн. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн дотоод журам гэж байдаг. Дээрээс томилдог таван албан тушаал байдаг. Үүнд нь салбарын дарга, захиргаа аж ахуй албаны дарга, хөдөлмөр, аюулгүй байдлын инженер, ерөнхий инженер, ерөнхий нягтлан бодогчийг Улаанбаатар хотын төв компаниас тавьдаг. Намайг дотоод журам зөрчсөн гэж Авлигатай тэмцэх газрын комиссар бичсэн байсан. Дээрх 5 албан тушаалыг дээрээс тавьдаг. Би бусад өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Манай байгууллагад шалгалтын комисс гэж байдаг. Хэрэв шалгалтад тэнцлээ гэх шалгалтын комиссын дүгнэлт гараад би түүнийг үндэслэн Цахилгаан дамжуулан үндэсний сүлжээ ТӨХК-ийн монтёроор жинхлэгдлээ гэх тушаал гаргадаг. Тиймээс дүрэм журмынхаа дагуу төрийн өмчийн компаний дотоод журмыг ямар нэгэн байдлаар зөрчиж өөрийн ашиг сонирхлын хүрээнд хийсэн зүйл надад байгаагүй. Шалгалтын комисс намайг анх ажилд авахад хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг байдлаар хандаж ирсэн. 2015 оны 5 дугаар сард надад 800.000 төгрөг өгсөн гэх залуу нас барсан. Тэр хүн нас барснаас бүх зүйл ундарсан. Учир нь би Гүндэнбарав, Одгэрэл дээр томилолт бичээд явуулсныг ерөнхий инженер мастер нар дураараа талийгаачийг усанд аваачиж буюу маршрутыг зөрчсөн байсан. Талийгаачийг дэд станц дээр байлгах ёстой байтал Орхон гол дээр аваачиж усанд алдсан байсан. Би Баярсүрэн болон холбогдох хүмүүст нь арга хэмжээ авсан. Миний ажилд атаархаж явдаг байсан хэдэн дарга нар ажилчдыг дарамталдаг. Эдгээрээс болоод намайг огцруулах гэж оролдсон. Төв компани дээр хурал болсон. Хурал болоход Равдандорж захирал ажлаа өгсөн байсан. Үүрэг гүйцэтгэгч нь Эрчим хүчний яамны газрын дарга Баярбаатар байсан. Баярбаатар дарга тэр тушаалыг Болд даргын үндэслэлтэй байна. Хөдөлмөр аюулгүй байдлын инженер болон удирдаж байсан хүмүүсийг нь ажлаас хал гэсэн. 7-8 хүн миний эсрэг атаархаж төрийн өмчийн хороо, төв компани, эрчим хүчний яаманд өргөдөл, гомдол бичсэн. Өргөдөл гомдол бичээд гурван газраас 2015 оны 7 дугаар сард шалгалт ирээд бүх дэд станцуудаар явж ажилчидтай уулзсан. Манай төвийн бүсийн салбарын дарга нар байнга солигддог. Үе үеийн дарга нарыг ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлэн хөөж явуулдаг хүмүүс. Холбогдох газруудаас миний ажлыг шалгахад Болд дарга хэвийн ажиллаж байна гэж дүгнэсэн. Төвийн бүсийн салбар хэвийн үйл ажиллагаатай байна. Ажлаа сайн хийгээрэй гээд явсан. Ажилчид томилолт өгөөгүй байхад талийгаачийг усанд аваачсан. Энэ хүмүүс дандаа хууль бус зүйл хийдэг. Гантулгын хувьд 800.000 төгрөгийг би бэлнээр өгсөн. Авлигатай тэмцэх газрын комиссар намайг дуудаж гаргаж ирэхээр нь би авсан гэж хэлсэн. Би тэгж хэлэхээс өөр аргагүй байдалд байсан. Надад үнэхээр худлаа хэлсэн. Чиний хэрэг өршөөлд орсон, айгаад байх зүйл байхгүй зүгээр хэл гэсэн. Би цагдан хоригдоод цочролд орсон байсан. Хичнээн удирдах албан тушаал хашиж байсан хэдий ч хоёр давхар өмд, хоёр давхар оймстой хүйтэн шалан дээр түрүү булчирхай хавдаад зүрх савлаад, доошоо цус алдаж хүнд нөхцөлд байсан. 14 хоног цагдан хорьсоны дараа Яндаг прокурор дээр очсон. Тэгэхдээ надад чамайг 10 хоногийн дараа гаргана гэж хэлсэн. Би 10 хоног хүлээсэн. Гантулгыг нэг нутгийнх, мөн сайн инженер гэдгийг нь мэдэж байсан учраас өөрөө хайж хайрлаж хамгаалж байгаад усанд алдсан. Эрдэнэчимэг гэрчтэй холбогдуулан хэлэхэд би захиргаа аж ахуйн албаны даргаар очихдоо энэ хүний ажлыг авсан. Энэ хүнтэй би байнга таардаг. Жаахан таарамжгүй зүйл болохоор шүүхэд өргөдөл бичээд байдаг. Намайг мөнгө авсан гээд байсан. Талийгаачийн эцэг эх нь нөхөн олговор авахдаа надад энэ хүн чинь ямар учиртай хүн юм, миний хүүг нас барсан гэдгийг ойлгохгүй, мөнгө яриад Болд дарга тэгсэн үү, ингэсэн үү гэдэг байдлаар хандаад байна гэж хэлж байсан. Би гурван жилийн хугацаанд ямар нэгэн санхүү, тендерт оролцоогүй. Би хорь гучин жилийн өмнө амьдарч байсан хашаа байшиндаа амьдарч байгаа. Намайг хэдийгээр дарга гэж байгаа боловч ирж байгаа дарга цэрэг нарыг цалингаараа хоолонд оруулдаг байсан. Би хичнээн зовж, хөгжлийн бэрхшээлтэй болсон хэдий ч үр хүүхэд ханиа хаяад миний амьдрал хоол ундтай байгаасаа гэсэн үүднээс ажил хийдэг. Миний хоёр хүүхэд өргөмөл. Нэг нь бүтэн өнчин нэг нь хагас өнчин хүүхэд байсан. Би энэ нууцыг дамжуулахаар тарчих байх гээд хэлдэггүй байсан. Миний эхнэр хавдартай. Хүмүүнлэг иргэний гэж байгаа боловч Авлигатай тэмцэх газраас нэг талаа буюу яллах талаа барьж харьцаж байсан. Гантулгын эхнэрийг буруу зөрүүгээр ойлгосон. Би төвийн бүсийн салбарын дарга байхдаа парк шинэчлэлийг хийсэн. Хангайн бүсийн дарга нар Ланд машинаа өөрсдөө унаж байхад би ажилчдадаа зориулж байсан. Олон ажилчдын төлөө парк шинэчлэлийг хийсэн. 100 гаруй дэд станцуудаас 3 жилийн хугацаанд ажиллаж байхдаа шилдэг станцаар шалгаруулж байсан. Би ажилчид дундаа нэр хүндтэй хэсэгхэн хүмүүсийн атаархлын байдлаар авлигатай тэмцэх газарт хандсан. Болортунгалагийн хувьд хэлэхэд энэ хүн Шинжлэх ухаан технологийн их сургуулийг төгссөн. Шалгалтаа өгөөд дүрэм журмынхаа дагуу ажилд орсон. Соёлсайхан гээд аав нь манай байгууллагад олон жил ажилласан. Дараа жил өндөр насныхаа тэтгэвэрт гарах гэж байгаа хүн байдаг. Томилолтоор жилд хоёр удаа явахдаа уулзаж гэрээр нь орж гардаг байсан. Болортунгалаг дээр 500.000 төгрөгийн асуудал яриад байгаа. Нөгөөдөр би очно гээд Болортунгалагийн ээжтэй нь ярьсан. Учир нь зээлээ төлөх гэсэн чинь 500.000 төгрөг дутаад байсан. Ээжтэй нь ярихад над уруу шилжүүлсэн. Би мөнгө авсан. Тэрийг Болортунгалаг ажилтай нь холбоотойгоор аваагүй. Дараа нь тэнд очихдоо том ресторанд хоолонд ороход 200.000 гаруй төгрөг болоход нь би төлсөн. 100.000 гаруй төгрөгийн асуудал гараад мөнгөний хэрэг болж байна гэхээр нь би үүгээр зохицуулаарай гээд өнгөрсөн. Болортунгалагаас мэдүүлэг авахдаа чамайг ажлаас чинь хална. Гурван жилийн ял өгнө гэдэг байдлаар байцаалт авсан байсан. Надад худлаа хэлээд байх шаардлага байхгүй. Миний өвөг эцэг төрийн төлөө явж амь насаа зориулж байсан.” гэх мэдүүлэг, Шүүгдэгч П.Мөнххишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Батжаргал гэдэг хүнийг танина, 2014 оны 9 дүгээр сарын 01-ний үед байх аа намайг ажил дээр дуудаж уулзаад чиний тушаалыг төлөвлөж үзлээ дуудахаар ирээрэй гэж хэлээд явуулж байсан. Тэгээд би 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ажилд орж байсан. Тэгж л таньдаг болсон. Харин Г.Болд манай 1 дүгээр багийн Засаг дарга байсан болохоор л зүс танина. Өөрөөр бол би танихгүй. Оюунцэцэг гэдэг хүнийг танина, манай их сургуульд хамт сурч байгаад сургуулиасаа гараад явсан. Оюунцэцэг бид хоёр хааяа уулздаг танилууд юм. Би Равдандорж гэдэг хүнийг 2014 оны 8 дугаар сард ажилд орохоосоо өмнө Сонгдо эмнэлэгт хэвтэж байхад нь очиж уулзаж байсан. Түүнээс биш өөрөөр танихгүй. 2016 оны 8 дугаар сарын эхэнд надтай хамт сурдаг байсан О.Оюунцэцэг гэх хүүхэн залгаад цахилгаан дамжуулахад хүний нөөцийн орон тоо гарч байна хуучин ажиллаж байсан хүний нөөцийн хүн нь ажилдаа ирэхээ больсон халагдаж байгаа юм шиг байна гэж хэлэхээр нь би маргааш нь очиж ажилд орох анкет бөглөх гээд очтол Г.Болд дарга сууж байсан юм. Тэгээд би ажилд орох хүсэлттэй байгаагаа хэлсэн чинь ямар ч байсан чи анкетаа бөглөөд өгчих гэж хэлсэн. Тэгээд нилээн хэд хоногийн дараа юу болж байна аа, яаж байгаа бол гээд асууж сураглаад очсон чинь Г.Болд дарга надад хэлэхдээ дээрээсээ шийдвэр гарч байж бас компанитай зөвшилцөж хэлж ярьж байгаад ажилд авахгүй бол болохгүй гээд байсан. Тэгээд би Г.Болд даргатай уулзаад би таныг дагаад явъя төв компани дээр очиж ямар хүнтэй уулзаж анкет өгөх юм бэ та хот явах уу гэж асуусан чинь тэгье гээд манай нөхөр бага хүүхдээ аваад бид нар компани дээр очоод хүний нөөцийн Одмаа даргатай уулзсан чинь намайг ямархуу программ дээр ажиллаж байсан болон өмнө нь хаана ажиллаж байсан гээд миний хувийн байдлыг асуугаад өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж аваад байсан. Тэгээд Одмаа даргын өрөөнд сууж байсан чинь гаднаас Г.Болд дарга орж ирээд Одмаа дарга тэр хоёр яриад үлдсэн, би гараад явсан. Г.Болд дарга гарч ирээд захирал эмнэлэгт хэвтэж байгаа юм шиг байна, захирал Равдандорж дээр ороод гаръя гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би нөхөр хүүхдээ дагуулаад Г.Болд даргатай хамт Сонгдо эмнэлэг дээр очоод Равдандорж даргын хэвтэж байгаа өрөөнд нь очсон чинь гадаа нь их хүнтэй байсан ба хүлээж байгаад уулзчхаад явъя гээд Болд дарга эхлээд орж байж байгаад намайг дуудахаар нь ортол Равдандорж захирал дусал хийлгэсэн хэвтэж байсан. Г.Болд дарга намайг энэ хүүхэд манайд хүний нөөцөөр ажилд орох гэж байгаа юм, Одмаа даргад танилцуулчхаад явж байна гэж хэлсэн чинь Равдандорж миний анкетыг үзээд чи энэ анкетаа өөрөө бөглөсөн үү гээд миний хувийн мэдээлэлтэй танилцаад ерөнхийд нь танилцлаа гээд намайг гарч байгаа гэхээр нь гарсан. Тэгээд хэд хоног чимээгүй байж байгаад Батжаргал дарга намайг дуудаад чиний тушаалыг төлөвлөж байгаа ба чи захиралтай уулзсан уу гэж асуухад нь би уулзсан гэж хэлээд гарсан ба 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ажилд орох тушаал гарсан юм. Ингэж л ажилтай болсон юм. Би Г.Болд даргын гэрийг нь мэднэ, гэрт нь очиж байсан ба тушаал дээр гарын үсэг зуруулах гэж л очдог байсан. Би ажилд орохоосоо өмнө Г.Болд даргын гэрт нь очиж байгаагүй. Оюунцэцэгийг Болд даргын хамаатан гэдгийг мэддэггүй байсан ба сүүлд мэдсэн. Би ажилд орохоосоо өмнө нэг л удаа Батжаргал дарга дээр орж байсан, ямар ч шалгалт аваагүй, харин зүгээр тушаалын төсөл бичүүлж байсан. Би Г.Болдод ямар ч мөнгө төгрөг өгөөгүй. Би бизнес удирдлага, эдийн засагч мэргэжилтэй, би өмнө нь эрчим хүчний салбарт ажиллаж байгаагүй, харин ажил мэргэжлийн жагсаалтаар бол миний мэргэжил хүний нөөцийн мэргэжилтэн хийж болох байсан, би зарим талаараа тэнцэнэ гэж бодож байгаа. Дархан-Уул аймгийн хөдөлмөрийн хэлтсээс тийм ном байхаар нь харж байсан юм. Би Зол-Одсүрэн гэдэг хүнийг огт танихгүй. Би энэ ажилд 1 жил 8 сар ажиллаж байна. Би энэ байгууллагад ороод олон шинэ ажлыг санаачилж хийж бүтээсэн. Энэ ажлын төлөө бол бие сэтгэл зүрхээ зориулсан юм.” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 65-67 дахь тал/, Шүүгдэгч П.Мөнххишигийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би анх Оюунцэцэгтэй их сургуулийн нэг ангид сурч байсан. Оюунцэцэг сургуулиасаа гарсан. Би Оюунцэцэгээс анх хүний нөөцийн орон тоо байгаа гэдгийг сонссон. Намайг ажил дээр очоод анкет бөглөөч гэсэн. Намайг анкет материалаа өгөхөд Г.Болд захиргаа аж ахуйн албаны даргаар сууж байсан. Тушаал шийдвэр гаргаж хүн ажилд авах эрх хэмжээний хүн биш. Г.Болд дарга ажилд авах хүнээ судлаад санал өгч болно гэдгээ хэлж байсан. Г.Болд дарга би чамайг ажилд авч чадахгүй зөвхөн ажилд авах хүнээ санал болгож болдог. Дээрээс зөвшилцөж ярилцаж ажилд авна гэсэн. Оюунцэцэг намайг анх Г.Болд даргатай уулзуулсан. Г.Болд даргатай уулзахад манай нэгдүгээр багийн засаг дарга хийж байсан хүн байхаар нь хараад таньсан. Би өмнө нь Г.Болдтой харьцаж ярьж байгаагүй. Ах, дүү хамаатан садангийн холбоогүй. Зүсийг нь хараад таньсан. Намайг Г.Болд даргатай юм яриад сууж байхад Оюунцэцэг чи ажилд орвол 2.000.000 төгрөг өгчих үү гэхээр нь амыг нь дагуулаад за гээд хэлсэн. Та хот орох ажил байвал надтай цуг яваарай. Төв компани дээрх тэр хүмүүстэй чинь уулзаад өөрийгөө танилцуулъя гээд хэлсэн байсан. Г.Болд дарга төв компани дээр ажилтай болоод Улаанбаатар хот уруу явахаар боллоо гээд утсаар ярихаар нь би хамт явсан. Би Сайнжаргал комиссарт мэдүүлэг дээрээ хэлж байсан. Төв компани камертай. Би Ухнаа даргатай уулзаж өөрийгөө танилцуулж шалгуулсан. Тэр хүн намайг болж байна гэж байсан. Тэр үеэр Равдандорж захирал Сонгдо эмнэлэгт хэвтэж байсан. Би Г.Болд даргатай Сонгдо эмнэлэгт очиж Равдандорж даргатай уулзаж анкетаа танилцуулж байсан. Миний хажууд Равдандорж дарга танайд хүний нөөцийн ажилд орох гэж байгаа хүн байна уу гэж асуусан. Тухайн үед надаас өөр анкет өргөдлөө өгсөн хүн байгаагүй. Намайг энэ хүн болж байна. Энэ хүнийг ав гэж үүрэг өгч байгаа байдлаар ярьж байсан. Г.Болд дарга намайг ажилд авахад шийдвэр гаргахгүй. Надад тусалж байна гэж ойлгосон. Батжаргал дарга тушаал гаргаж хүний нөөцийн мэргэжилтнээр 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ажилд авсан. Хэргийн материалтай танилцаж байхад хавтаст хэргийн 138 дугаар талд ‘Мөнххишигийг Равдандорж захирлаас асуугаад энэ хүнийг яах юм бэ гэж асуухад ажилд ав гэж дээрээс чиглэл өгсөн’ гэх байдлаар мэдүүлэг өгсөн байсан. Сайнжаргал комиссар дээрээсээ хэлээд амаар ажилд аваад байдаг юм уу гэж асуухад би Батбилэг, Мөнххишиг хоёрыг дээрээс албан бичгээр биш Равдандорж захирлаас амаар ажилд ав гэх зөвшөөрлийг авч ажилд авсан гэж мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Одоо би ажлаа хийгээд явж байгаа. Би захиргаа аж ахуйн албаны даргатай нэг өрөөнд суугаад ажлаа хийгээд явдаг. Хэл амгүй ажлаа сайн хийж байсан. Намайг ажилд орсны дараа Оюунцэцэг “чи яасан, нөгөө мөнгөө өгсөн үү” гэж асуугаад байдаг байсан. Би тэр мөнгийг өгөх боломжгүй. Оюунцэцэгийн гаргаж байгаа хандлага нь би энэ хүнд тусалж ажилд оруулсан гэдэг байдлаар сонин харьцдаг байсан. Юм ярихаараа “мөнгө өгсөн үү авсан уу” гэж асуудаг байсан. Би Оюунцэцэгийн энэ байдлаас цааргалаад “Би өгсөн” гээд хариулчихдаг байсан. Би ажилд ороод туршилтын хугацаагаар буюу шилжилт хөдөлгөөнийг зохицуулах журмын дагуу цалинжиж байгаад 2014 онд үр дүнгийн гэрээний тайлангаа “А” үнэлгээтэй хамгаалсан. Тайлангаа сайн хамгаалсан хүмүүсийг жинхэлж ажиллах журамтай байдаг. Энэ журмын дагуу жинхлэгдэж ажилласан” гэх мэдүүлэг, Гэрч Х.Очирхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...салбарын дарга, ерөнхий инженер, ахлах нягтлан бодогч, захиргаа аж ахуйн албаны дарга, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер гэсэн 5 албан тушаалтныг төв компани буюу гүйцэтгэх захирал ажилд авч, чөлөөлдөг юм. Салбарын дарга нь компаний гүйцэтгэх захирлаас баталсан салбарын дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд ажиллаж, салбарын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй. Төвийн бүсийн дарга гүйцэтгэх захирлын томилдог албан тушаалтнаас бусад албан тушаалтныг ажилд авах, чөлөөлөх эрхтэй. Эдгээр албан тушаалтнууд нь албан тушаалтад тавигдах ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх ёстой. Төвийн бүсийн дарга Г.Болд нь миний мэдэж байгаагаар 2 жилийн өмнө томилогдсон байх. Энэ албан тушаал дээр очихоос өмнө захиргаа аж ахуйн албаны дарга ажилтай байсан. Г.Болд бол өмнөх даргын үед захиргаа аж ахуйн албаны даргаар томилогдож байсан. Тэгээд салбарын дарга Батжаргалтай харьцахгүй шууд Равдандорж гэх гүйцэтгэх захиралтай давж харьцдаг байсан. Ер нь бол Батжаргал нь дарга л нэртэй байсан. Тэгэхээр Батжаргал Захиргаа аж ахуйн албаны даргын судлаад санал болгосон хүнийг ажилд авсан байх магадлалтай.” гэх мэдүүлэг /4-р хавтас хэргийн 122-124 дэх тал/, Гэрч Н.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ашиглалтын албаны ээлжийн монтёроор ажилд орсон. Хуягбаатар ажилд орсныхоо дараа надад Г.Болдод 2 сая төгрөг өгч ажилд орсон талаараа ярьсан юм. Яагаад хэлэх болсон учир нь Хуягбаатар ААД, ТАД-ын шалгалтаа өгч чадахгүй унаад давтан шалтгалт өгөхөд унасан. Тэгэхээр нь чи яаж ажилд орсон юм бэ, та нарыг сонгон шалгаруулж авах ёстой шүү дээ гэж хэлтэл Хуягбаатар би Г.Болд даргад 2 сая төгрөг гэрт нь очиж тоолж өгөөд дараа нь ажилд орсон гэж хэлсэн. Мөн манайд урьд нь ажиллаж байгаад талийгаач болсон Гантулга гэж засварын албанд дэд станц монтёроор ажиллаж байсан залуу бас шалгалтдаа унаад байхаар нь чи ер нь яаж ажилд орсон юм гэхэд Гантулга би Болд даргад оны өмнө 1 сая төгрөг өгсөн, тэгтэл намайг ажилд оруулж өгөхгүй удаад байхаар нь би дахин 1 сая орчим төгрөг өгсөн. Тэгээд ажилд орсон гэж хэлсэн. Мөнх-Оргил 2013 онд ажилд орсон ба ажилд орохоор шалгалт өгөөд 2 удаа унаад, Мөнх-Оргилын ажилд авах тушаал нь гарч байхад Мөнх-Оргил өөрөө Оюутолгойд ажиллаж байсан бөгөөд тэр ажлаасаа гараагүй байхад давхар тушаал нь гарч байсан. Мөнх-Оргил би анх ажилд орохдоо 500,000 төгрөг өгсөн гэж амаараа хэлээгүй, гарынхаа 5 хуруугаараа үзүүлж ийм мөнгө өгөөд ажилд орсон гэж хэлж байсан. Тэрнээс надад Болдод мөнгө өгч ажилд орсон зүйл байхгүй. Болд нь 2013 онд Захиргаа аж ахуйн албаны дарга байсан бөгөөд 2013-2014 онуудад хүн ажилд авах эрх нь Батжаргал даргад байсан. Ер нь бол Болдтой уулзсан хүмүүсийн тушаал нь гарсан байдаг. Болд надад Гантулга, Мөнх-Оргил, Хуягтбаатар нарыг маш сайн хүүхдүүд байгаа юм, мэргэжлийн хүмүүс гэж магтдаг байсан. Хуягтбаатар, Гантулга хоёрыг бол надад яагаад болохгүй байна, юу нь болохгүй байна, наад хоёр хүүхдээ тэнцүүлээрэй, тэнцүүлэхгүй бол чиний ажлын үзүүлэлтэд муугаар нөлөөлнө шүү гэх зэргээр хэлдэг байсан, ер нь бол хүмүүс шалгалтад унаад байхаар хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Мягмарбат, Цэцэг бид 3 уруу уурлаж, тэнцүүл гэж хэлдэг байсан, шууд хэлэхэд наад шалгалтын хүмүүсээ зүгээр тэнцүүлэхгүй юу, тэртээ тэргүй ажил дээр гараад сурах юм чинь гэдэг байсан. Мөн сүүлд 2015 оны 9 дүгээр сард ажилд орсон Түмэндэмбэрэлийг шууд тэнцүүлээрэй гэж надад хэлж байсан. Би Болдод тэнцүүлж чадахгүй гэж хэлдэг байсан. Манай комиссын гишүүд бүгд шалгалтын дүнг хэлэлцээд шийдвэрээ гаргадаг. Болд их хувийн сонирхол ихтэй, хүмүүсийн хооронд их хов жив хөөцөлдөж явдаг хүн, их дарамталдаг байсан. Гантулга 2015 онд нас барсан, харин Түмэндэмбэрэл шалгалтын комиссын шийдвэрээр шалгалтдаа тэнцээгүй, Хуягбаатар ээлжийн монтёрын, Мөнх-Оргил хаалттай хуваарилах байгууламжийн ээлжийн монтёр хийж байгаа.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 125-128 дахь тал/, Гэрч М.Чулуунбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.Болд нь 2015 оны 9 дүгээр сард салбарын даргаар томилогдсон. Тэрнээс өмнө 2012 оноос эхэлж захиргаа аж ахуйн албаны даргаар ажиллаж байсан. Захиргаа аж ахуйн албаны дарга бол хүний нөөцийн талаарх бүх асуудлыг барьдаг юм. Тийм болохоор салбарын дарга ажилд авах хүнийг санал болгодог. Наранхүү нь анх ажилд орохдоо өргөдлөө 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өгч, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шууд ажилд авах тушаалаар ашиглалтын албаны шуурхай үйлилгээний монтёроор 4-р зэрэг, 3-р группээр түр томилсон байна. Тэгээд Наранхүү нь нийт 3 удаа шалгалт өгч эхнийх нь удаа давтан шалгалтад ороод тэнцсэн. Тэгээд 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн комиссын шийдвэрээр 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр жинхлэн ажиллуулах тушаал гарсан. Тэгэхдээ Наранхүүг ажилд ороход ижил мэргэжлийн хүмүүс өргөдлөө өгсөн байсан боловч ямар ч сонгон шалгаруулалт явуулаагүй шууд л Наранхүүг ажилд авсан юм. Наранхүүг ажилд авахдаа Батжаргал даргын тушаалаар ажилд аваад Г.Болд даргын тушаалаар жинхлэх ажилд авсан. Б.Гантулга нь 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр түр томилуулан ажиллуулах Г.Болд даргын тушаал /гэхдээ тушаал нь гарын үсэггүй/ гарсан. Гантулгыг ажилд авахдаа ямар нэгэн сонгон шалгаруулалт хийгээгүй, Г.Болд дарга шууд өөрөө ажилд авсан. Одоо Гантулга нь нас барсан. Н.Дүүрэнбилэгийн талаар би мэдэхгүй. Ч.Батсайхан нь 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ээлжит шалгалтаа өгсөн боловч тэнцээгүй ба дараа нь 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шалгалт авахад шалгалтдаа тэнцсэн. Дараа нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дахин шалгалт өгсөн 55 хувьтай өгөөд унасан. Ажиллаж байгаад дунд нь ажлаас халагдаж, буцаад шүүхийн шийдвэрээр ажилдаа орсон. Манай байгууллагын дотоод дүрэм, журамд 3 удаа шалгалтад унасан бол ажлаас халах ёстой байдаг ба 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 329 дүгээр шийдвэрийг үндэслэн ажилд авсан юм. Б.Нямсүрэн нь Батжаргал даргын тушаалаар ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаанаар халагдаж, тэгээд 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өргөдөл өгч, Г.Болд даргын 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/153 дугаартай тушаал /3-р хавтаст хэргийн 37 дахь тал/ гарч, шалгалтын комисс 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Нямсүрэнг Ерөө дэд станцад ээлжийн монтёроор ажиллуулах шийдвэр гарсан юм. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Г.Болд даргын Нямсүрэнг жинхлэн ажиллуулах тушаал гарсан. Энэ хүнийг ажилд авахдаа урьд нь дутагдлаар халагдсан хүнийг авсан, ажлын байран дээр сонгон шалгаруулалт явуулаагүй, мөн албаны дарга нараас ямар ч санал хүсэлт аваагүй, шууд ажилд авсан. Мөнххишиг гээд хүнийг ажилд авахад би удирдлагад нь байгаагүй. Хүрэлбаатар дээр ажилд авсан тушаал байхгүй, харин 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ажлаас халагдсан тушаал л байна. Мөнх-Эрдэнэ нь манайд 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ажилд орох өргөдлөө өгсөн ба өргөдөл өгсөн өдөр нь ажилд авах Г.Болд даргын тушаал гарсан. Энэ нь өөрөө сонгон шалгаруулалт хийх журам болон албаны дарга нараас санал аваагүй шууд ажилд авсан юм. Ажилд авсны дараа 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрүүдэд шалгалт авсан боловч тэнцээгүй, тэгээд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шалгалт өгөөд тэнцсэн. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Г.Болд даргын жинхлэх тушаал гарч, шалгалтдаа 2 удаа унасан учраас 1 зэрэглэл доош буулгаж ажиллуулахаар шийдвэрлэсэн. С.Туяаболор нь 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажилд орох өргөдлөө өгснөөс өөр материал хувийн хэрэгт нь байхгүй байна. Харин 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр комиссын шийдвэр гарсан байна. 2015 оны 3 дугаар сараас өмнө ажилд орсон бөгөөд одоо салбарын монтёроор ажиллаж байгаа. Г.Мөнх-Оргил нь манай салбарт хаалттай хуваарилах байгууламжийн шуурхай үйлчилгээний 4 дүгээр зэргийн монтёроор одоо ажиллаж байгаа. Дараа нь жинхлэх тушаалыг 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөр би тушаал гаргаж авсан. Тухайн үед Батжаргал дарга ажлаасаа халагдаад би гүйцэтгэх даргын үүрэг гүйцэтгэж байсан. Л.Энхсайхан нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Батжаргал даргын тушаалаар захиргаа аж ахуйн албанд үйлчлэгчээр ажилд орсон. Ц.Бурмаа нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Г.Болдын тушаалаар ашиглалтын албанд ээлжийн монтёроор томилон ажиллуулах тушаал гарсан. Бурмааг сонгон шалгаруулалтгүй, албаны дарга нараас санал аваагүй авсан. Баттогтохын Бат-Эрдэнэ гэж хүн байсан, энэ хүнийг би танихгүй, хувийн хэргээс нь харахад 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажилд орох өргөдөл өгөөд 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Ерөө дэд станцын ээлжийн монтёроор түр ажиллуулах Болд даргын тушаал гарсан байсан. Тэгээд 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шалгалт авахад тэнцээгүй, ажлаа таслаад халагдсан юм шиг байна. Б.Болортунгалагийг 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр түр ажиллуулах тушаалыг Батжаргал дарга гаргасан. Тэгээд давтан шалгалтаа 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр өгөөд тэнцсэн. 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр жинхлэх тушаал нь гарсан. Одоо Болортунгалаг Сэлэнгэ аймагт ээлжийн монтёроор ажиллаж байгаа. Манай салбарт шинээр ажилд орж байгаа иргэнийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн а/49 дугаартай тушаалаар батлагдсан журмаар зохицуулагддаг. Дээрх нэр бүхий ажилчид энэ журмын 2.2, 2.4, 2.5, 2.7 гэсэн заалтуудыг зөрчсөн. Уг нь ажилд орох хүсэлттэй иргэнийг даргын зөвлөлийн хурлаар оруулж байх ёстой. Болд дарга нээх хүн тэнцүүлчих гэж надаас бол гуйж байгаагүй, харин Түмэндэмбэрэлийг бол байлгаач ээ гэдэг асуудлыг ярьж байсан боловч шалгалтдаа унаад ажлаасаа халагдсан. Ажлын байрны сул орон тоо гарахад сонгон шалгаруулалт заавал явуулах ёстой, ядаж алба хэлтсийн дарга нараас санал авах ёстой гэж хэлэхээр Болд нь даргын эрх мэдлийн дагуу шууд хүн ажилд авах эрхтэй учраас тэр эрхээ эдэлж байна гэдэг.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 129-135 дахь тал/, Гэрч Ч.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Наранхүүг би өөрөө судалж ажилд авсан. Наранхүүг ажил авахдаа ямар нэгэн шан харамж авч байгаагүй. Тухайн үед манайд жолоочийн орон тоо гарсан байсан ба манай захиргаа аж ахуйн албаны дарга Болд нь Батбилэгийг ажилд авах саналтай орж ирсэн. Тэгээд ямар шалгуураар авах гэж байгаа юм бэ гэж асуухад Равдандорж захиралтай ярьсан юм аа, тэгээд захирал энэ хүнийг авчих гэсэн гэж надад хэлсэн. Равдандорж захирлаас асуухад “наадах аа шийдчихгүй юу даа” л гэж хэлсэн. Тэгээд Батбилэгийг ажилд авах тушаал гарч байсан..., Мөнххишигийн хувьд Болд өөрөө судалж орж ирүүлсэн ба Г.Болд би өөрийнхөө дор ажиллах хүнээ өөрөө судалж авмаар байна, тэгээд ч бичиг цаасанд гаршсан гайгүй хүн байгаа гээд байхаар нь би материалыг нь буцаагаад наад хүнийг чинь би авмааргүй байна, хүний нөөцийн мэргэжилтэнг маш сайн хүнийг авахгүй бол ажил ихтэй, судалж үзэх хэрэгтэй гэж хэлээд буцаасан. Тэгээд ч Мөнххишиг гэдэг хүүхдээр туршилтаар нэг удаа албан бичиг боловсруулсан чинь миний сэтгэлд хүрээгүй, тэгэхээр нь буцаасан. Тэгсэн Болд орж ирээд Равдандорж захиралд танилцуулсан тэгээд захирал ав гэж хэллээ гэхээр нь би Равдандорж захирал уруу залгаад энэ Мөнххишигийг яах ёстой юм бэ Г.Болд энэ хүнийг авна, таньтай ярьсан гээд байна гээд асуусан чинь тийм ээ надад танилцуулсан, наад хүнээ ав аа л гэж хэлсэн. Тэгээд би тушаал гаргасан. Тэгсэн удалгүй Г.Болд төв компаний захирал Равдандорж дээр дагуулж орсон байсан, энэ талаар манай төв компаниас мэдээлж байсан. С.Туяаболорын аав Соёлсайхан гэдэг миний таньдаг хүн байдаг юм. Манай зүүн хараагийн салбарт ажилладаг юм. Дээр нь 10-н жилийн ангийн хүүхэд болох Шинэжил гэдэг хүн бас надад боломж бололцоотой бол ажилд авахыг бодоорой гэж байтал удалгүй Болд энэ хүнийг авъя гээд Туяаболорын материалыг судлаад оруулж ирээд ажилд авъя гэж хэлсэн. Дээр нь чи бид хоёрын ангийн хүүхэд Шинэжил гуйгаад байна, тус болоод авъя гэхээр нь би тушаал гаргаж ажилд авч байсан. Би энэ хүнээс ямар ч мөнгө төгрөг аваагүй. Энхсайханыг Болд над дээр ажилд авъя гэж орж ирж байсан, энэ хүнийг би сайн мэднэ ээ, амьдрал ахуй нь маш хэцүү олон нялх, нойтон хүүхэдтэй, манай хорооны хүн байгаа юм, тусалмаар байна гээд байхаар нь би ажилд авсан. Тэр үед үйлчлэгчээр ажилд оръё гэсэн хүн ч байхгүй байсан юм. Батсайханыг яагаад ажилд авсан бэ гэвэл Төв аймгийн Баясгалант дэд станц дээр ажиллаж байсан хүмүүс нь дандаа тэтгэвэрт гарах нас нь болчхоод байсан ба эзгүйдэх гээд байсан юм. Тэгээд бид нар бодлогоор нэг гэр бүлийг тэнд тогтвортой ажиллуулах саналтай болоод Батсайханыг дуудаад өөрөөс нь асуухад тэгье, ажиллая гэж зөвшөөрөөд би Батсайханыг түр ажиллуулах тушаал гаргаж байсан. Болортунгалагийг Болд судалж оруулж ирсэн. Надад танилцуулахдаа Сэлэнгэ аймагт гэр нь байдаг тэндээ суурьшаад ажиллаж амьдрах боломжтой мэргэжлийн хүүхэд байна гээд ажилд авъя гэж орж ирсэн. Ер нь миний бодлого бол хөдөө орон нутагт гэр нь байдаг хүмүүсийг тэнд нь ажиллуулах сонирхолтой байдаг юм. Би дээрх нэр бүхий хүмүүсийг ажилд авсныхаа төлөө ямар нэг шан харамж авч байгаагүй. Ажилд орохыг хүссэн хүмүүсийн өргөдөл над дээр орж ирэхээр нь би захиргаа аж ахуйн албанд өг гээд явуулдаг байсан. Харин захиргаа аж ахуйн албанаас судлаад шууд оруулж ирдэг юм. Надад ирсэн өргөдлийг би цохолт хийж судлах үүрэг өгдөг байсан. Би цаг хугацааг нь санахгүй байна, Болд нь над дээр орж ирээд хэлэхдээ нэг хүн ажилд оръё, хэдэн төгрөг өгье гээд байна тэр мөнгийг нь хоёулаа хувааж авъя гэж хэлж байсан, би тэр үед нь тийм зүйл байхгүй, би тэгж мөнгө олж хоол авах дээрээ тулаагүй байна гэж хэлээд гаргасан. Тэрнээс хойш дахин тийм асуудал ярьж над дээр орж ирээгүй. Ер нь анхнаасаа Равдандорж захирал Болдыг захиргаа аж ахуйн албаны даргаар тавина гэхээр нь би Болдтой хамтарч ажиллаж чадахгүй, энэ хүнийг би сайн мэднэ гэж хэлсэн. Тэгсэн чи миний санал болгож байгаа хүнийг эсэргүүцэж байгаа юм байна гэж хэлж байсан. Тэгээд Болд томилогдож орж ирээд Захиргаа аж ахуйн албаны дарга болж хүний нөөцийн судалгаа хийх, хүн ажилд авах болон нөхөн хангалт хийх эрхтэй болсон. Тэгээд надад ажилд орох хүмүүсийг танилцуулахад нь би авахгүй гэхээр шууд дээд удирдлагад хэлдэг асуудлаас болж бид хоёр их мууддаг байсан. Г.Болдтой надтай ярихгүй шууд Равдандоржтой харьцдаг байсан. Г.Болд бол хувийн сонирхол маш ихтэй, Болд надад мөнгө өгөх битгий хэл, надаас зээлсэн мөнгөө ч өгөөгүй явж байна. Тэгээд ч Болдыг энэ салбарт орж ирэхээс өмнө ямар ч мөнгөтэй холбоотой асуудал гарч байгаагүй. Равдандорж захирал Мөнххишиг, жолоочоор ажиллаж байсан Батбилэг нарыг ав гэж хэлж байсан. Тэгэхдээ ямар ч албан бичиг байхгүй, зүгээр утсаар ярьдаг байсан. Мөн ажлаар ирэх үедээ амаараа хэлдэг байсан. Г.Болд, Равдандорж нар нэг намын хүмүүс юм байна лээ, тэгээд л Болдын үгэнд ордог байсан байх гэж боддог.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 136-142 дахь тал/, Гэрч Л.Энхсайханы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... би 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн төвийн бүсийн салбарт үйлчлэгчээр ажилд орсон. Манай нөхрийн эгчийн нөхөр Бавуудорж гэж хүн байдаг юм. 2013 онд би ямар ч ажилгүй амьдрал ахуй хэцүү байсан, тэгээд Бавуудорж ахад намайг ажилд оруулаад өгөөч гэхэд манай дарга дээр очоод уулзаадах гэж хэлсэн юм. Тэгж хэлсний дагуу цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компаний хүний нөөц дээр нь очсон чинь анкет бөглөөд өг гэхээр нь бөглөж өгөөд явсан. Маргааш Болд дарга нь дуудаж очоод уулзсан чинь надтай хамт бас нэг хүүхэн ажилд орох гээд ирсэн байсан. Болд дарга Батжаргал даргын өрөөнд орсон. Батжаргал дарга миний амьдрал ахуйг асуусан ба би 6 хүүхэдтэй ажилд оруулж өгөөч ээ гэж хэлсэн юм. Тэр үед миний хажууд хамт ажил орох гэж байсан хүүхэн байсан. Намайг гадаа сууж байтал Болд дарга ирээд чамайг ажилд авна, ажлаа сайн хийгээрэй гээд миний тушаал гарч байсан. Би хэн нэгэн албан тушаалтад мөнгө төгрөг өгөөгүй, надад өгөх ч мөнгө байхгүй. Бавуудорж ах надад ямар нэг мөнгө төгрөг шилжүүлсэн гэж хэлээгүй, би очоод өргөдлөө өгсөн чинь тэгээд дарга нар дуудаад уулзсан, ажилдаа орсон, өөр зүйл мэдэхгүй.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 143-144 дэх тал/, Гэрч Ц.Идэрбүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай эгч Гэрэлтцацралт дуудаад, надтай ханьтай байгаач ээ, би төвийн бүсийн салбарт ажилд оруулаад өгье, энэ салбарт нэг жирэмсэн хүний орон тоо байгаа гэж ярьж байсан. Тэгээд эгч дээрээ буюу Дархан-Уул аймагт ирсэн. 2015 оны 8 дугаар сард төвийн бүсийн салбарт өргөдлөө өгсөн юм. Тэгээд миний өргөдлийг манай эгч Гэрэлцацрал аваачиж өгсөн чинь Болд дарга 1 сая төгрөг нэхэхээр нь манай эгч өгнө гэж хэлсэн байсан. Тэгээд 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Болд дарга өөрөө намайг дуудсан ба би эгч Гэрэлцацралтай хамт өрөөнд нь орж уулзахад “Сэлэнгэ аймагт жирэмсэн хүний орон тоо гарсан, оронд нь томилсон шүү, та хоёр нөгөө ярьсан 1 сая төгрөгөө хэзээ өгөх гэж байна” гэхээр нь удаахгүй өгнө гэж хэлсэн юм. Болд дарга “хүн амьтанд хэлж болохгүй шүү, хэлбэл сонин юм болно ш дээ” гэж хэлээд миний тушаал гарсан байсан. Би одоо ажиллаад 6 сар болж байна, ажилд авахдаа түр ажиллах тушаал гаргаж байсан. Болд даргад 1 сая төгрөгөө одоог хүртэл өгөөгүй байгаа, Болд дарга бол байнга нэхдэг, яагаад гэвэл мөнгө байхгүй учраас өгч чадахгүй байсан юм. Болд дарга намайг шууд тушаалаар ажилд авсан, ямар нэгэн сонгон шалгаруулалтад оруулаагүй, намайг ажилд орох үед 2-3 хүн байсан ба намайг сонгож авсан талаар Болд дарга хэлж байсан. Манай эгч Гэрэлцацралд чи дүүдээ мөнгөө өг гэж хэлээч гэдэг байсан, тэгээд өгөхгүй болохоор нь манай эгчийг ажлаас нь үндэслэлгүй халах шийдвэрийг 2 удаа гаргасан юм. Тэгээд манай эгч шүүхээр яваад буцаад ажилдаа орсон юм.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 145-146 дахь тал/, Гэрч О.Уянгын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...”миний нөхөр Гантулга нь цахилгаан дамжуулах сүлжээнд ажилд орох өргөдлөө 2014 оны 12 дугаар сард хүний нөөцөд нь өгчхөөд ирлээ гэж хэлсэн. Удалгүй Болд гэдэг дарга нь дуудаад одоохондоо ажлын байр байхгүй, хэрэв гарвал чамтай холбогдоно гэж хэлээд явуулсан байсан. Тэгээд өргөдлөө өгчхөөд ирэхдээ Болдтой улзсан чинь эхний ээлжинд 500,000 төгрөг өгчих гэж байсан, талийгаач маань хүнээс 500,000 төгрөг зээлээд Г.Болдын данс уруу шилжүүлсэн юм. Ажилд оруулсныхаа дараа Болд нь мөнгөний хэрэг байна гэж хэлээд мөнгө авсан гэсэн. Манай нөхөр Болдтой уулзаад ирлээ, 1,500,000 төгрөг өгчих, тэгвэл ажилд авна гэж хэлсэн юм байна лээ, тэгээд ажилд орохоосоо өмнө 500,000 төгрөг, ажилд орсныхоо дараа Г.Болд нь надад мөнгөний шаардлага гараад байна, үлдэгдлээ шилжүүлчих гээд залгаад байсан, тэгэхээр нь манай нөхөр шилжүүлсэн. Хэдэн төгрөг шилжүүлснээ хэлээгүй. 2016 оны 6 дугаар сарын 12-ны Орхон сум уруу томилолтоор явлаа гэсэн ба тэндээ очоод ажиллаж байгаад цайны цагаар гол дээр очиж хувцсаа угааж байгаад ажлынх нь нэг залуу усанд сэлж байгаад хөл алдаад живэх гээд байхаар нь Гантулга орж тэр хүнийг авраад өөрөө живж нас барсан юм. Ямар ч шалгалт өгөөгүй ажилд орсон. Ямар ч байсан Г.Болдод өгөх ёстой мөнгөө бүгдийг нь өгсөн гэж байсан.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 147-148 дахь тал/, Гэрч Ц.Оюунтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Хаан банкинд 5055154144 гэсэн дугаарын данс эзэмшдэг. Би энэ хүнийг танихгүй, ямар учиртай мөнгө орж ирсэн талаар мэдэхгүй, энэ талаар манай нөхөр Болд мэдэж байгаа байх. Энэ данс Г.Болд бид хоёрын дунд байдаг ба виза картыг нь дундаа л хэрэглэдэг юм.“ гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 149-150 дахь тал/, Гэрч С.Мөнхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өдрийг нь сайн санахгүй байна, намайг ээлжтэй харуулд гарч байхад цахилгаан дамжуулах монтёроор манай 1 жолоочийн орон тоо гарч байгаа гэж дуудсан юм. Тэрнээс өмнө манай найз Батбилэг надад ажил олоод өг гээд бүр дээр хэлээд байсан юм. Тэгэхээр нь би Болд дээр дагуулж очоод Болдтой уулзуулаад энэ маш сайн жолооч байгаа юм, ажилд аваач гэж хэлээд гараад явсан юм. Тэгж л анх энэ хүнийг Болдтой танилцуулж байсан. Батбилэг надтай уулзсанаар ажилд ороогүй байх, Болдтой уулзуулсан цагаас хойш их удаж байж ажилд орсон байсан. Тэгээд сүүлд Батбилэгээс сонсоход, Батбилэг ажлаасаа халагдсан байсан ба надад Болд чинь надаас 500,000 төгрөг авч байж ажилд оруулсан тэгээд захирал болонгуутаа намайг халчихлаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Болд уруу залгаад уурлаад хэлэх гэтэл гар утас нь холбогдохгүй, хайгаад олдохгүй болохоор нь “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн дарга Равдандорж уруу Болд хүнээс авлигал авч хүн ажилд авсан байна шүү, Болддоо арга хэмжээ аваарай, би АТГ-т өгнө гэж бичиж байсан юм. Буцаж хариу мессеж ирээгүй ба Болд нь над дээр 2 хоногийн дараа ирж уулзаад чи битгий даргад хэлээд байгаа ч дээ хөгшин нь Батбилэгийг өөр газар ажилд оруулаад өгнө гэж хэлээд явсан. Би Батбилэгт наад Болдоо шалгуул гэж хүртэл хэлж байсан.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 153-154 дэх тал/, Гэрч Б.Билгээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.Болдтой 3 жил 4 сар хамт ажилласан. 2013 оны 5 дугаар сард хамт Бор-Өндөр суманд явж байхад чи надад хаялга хая гэхээр нь би “чи юу яриад байгаа юм, яасан гэж чамд мөнгө өгдөг юм” гэж анх хэрэлдээд бид хоёр таарамжгүй болсон. Ер нь бол Болд ийм ч мөнгө зохицуул гэдэг ба би тэр бүрт нь чамтай нийлж шоронд орохгүй гэж хэлдэг байсан. Г.Болд нь хүн ажилд авах болон ажлаас халахдаа ямар ч даргын зөвлөлөөр оруулахгүй шууд л тушаал гаргадаг байсан. Би яг бодитой, баримттай мэдэж байгаа гэвэл манайд жолоочоор ажиллаж байсан Д.Батбилэг гэх хүн бий. Энэ хүн ажлаасаа халагдахдаа би Г.Болдод 500,000 төгрөг өгч ажилд орсон гэсэн тодорхойлолт үлдээгээд явж байсан ба энэ тодорхойлолтыг би цагдаад өгч байсан. Равдандорж захирлын нэрийг барьж хүн ажилд авдаг байсан гэж ойлгож байгаа, наанаа харахад Батжаргал дарга байсан атлаа Г.Болд л удирддаг байсан. Тэгээд ч захиргаа аж ахуйн албаны дарга Г.Болд тушаал төлөвлөдөг байсан. Батжаргал дарга баталдаг байсан болохоос биш би Батжаргал даргыг хүнээс мөнгө авсан гэж ямар ч яриа сонсож байгаагүй. Би зөвлөлийн гишүүн мөн, Г.Болдын үед нэг ч хүн зөвлөлийн хурлаар оруулж ажилд авч байгаагүй.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 159-160 дахь тал/, Гэрч Ч.Баттогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би өрөөнд нь яваад орсон чинь танай хүүхдийг ажилд авлаа, надад идэшний юм бэлдэж байгаарай, гэхээр нь би дуугүй сууж байгаад гарсан. Удалгүй манай хүүхэд ажилд ороод над дээр ирээд надаас шар үхрийг маань гуйгаад байсан юм тэгэхээр нь би за ав ав гээд өгөөд явуулсан өөр зүйл мэдэхгүй. Авч явсан үхрийг хэнд өгсөн талаар хүүгээсээ асуугаагүй.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 165-166 дахь тал/, Гэрч У.Отгоны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний мэдэхээр 2 удаа мөнгө шилжүүлсэн байх. Энэ ямар учиртай вэ гэхээр Г.Болд дарга ажил дээрээ үхрийн мах авч ирсэн юм. Тэгээд чи энэ махыг аваад мах нийлүүлдэг хүнээсээ манай байгууллагад мах нийлүүлсэн болгож падаан бичүүлж аваад мөнгийг нь тэр мах нийлүүлдэг хүний дансанд орохоор нь надад гаргаж өгөх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би Хишигт эгчээс гуйгаад тэр махыг Хишигт эгчээс авсан болгож падаан бичүүлж авсан юм. Тэгээд энэ Болд даргын махны мөнгө байгууллагаас шууд Хишигт эгчийн дансанд орсон байх. Тэр мөнгийг Г.Болдод шилжүүлсэн байх гэж бодож байна. Г.Болд дарга цайны газрын махыг нийлүүлмээр байна гэж ярьдаг байсан ба манай ерөнхий нягтлан зөвшөөрдөггүй байсан. Болдын махны мөнгө хэдэн төгрөг болсныг мэдэхгүй. Г.Болд анх мах авчрахдаа миний санаж байгаагаар эхлээд 60 гаруй кг мах, дараа нь 30 гаран кг мах байсан шиг санагдаж байна. Эхний махыг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш, дараагийн махыг 2015 оны 11 дүгээр сарын эхээр авчирч байсан шиг санагдаж байна. Хишигт нь мах нийлүүлсэн гэхдээ 2015 оны 10 дугаар сарын сүүл, 2015 оны 11 дүгээр сарын эхээр мах нийлүүлээгүй. Яагаад гэвэл Г.Болдын махыг бид нар хоол болгож гаргаж байсан юм. Тэгээд Г.Болдыг мах өгснөөс хойш 14 хоногийн дараагаас Хишигтээс мах авч эхэлсэн ба Г.Болдын мах дууссан юм. Тэр үед санхүүгийн шалгалтаар энэ асуудал илрээд би арга хэмжээ авагдаж, дахин Г.Болдоос ийм байдлаар мах авч болохгүй гэдэг сануулгыг ерөнхий нягтлан Билэгтээс авч байсан юм. Манай бэлтгэгч Оюунцэцэг Улаанбаатар хот уруу монтёрын сургалтад явна гээд таньтай гар нийлээд 1 сар гаран сайхан ажиллах хүн байна уу гэж асуухаар нь надтай хамт ажилладаг байсан Давааням гэж хүн байгаа гэж хэлээд Давааням, Оюунцэцэг хоёрыг танилцуулж байсан юм. Тэгээд Оюунцэцэг нь 2015 оны 4 дүгээр сарын үед сургалтдаа яваад оронд нь Давааням Оюунцэцэгийг иртэл ажиллаж байсан. Г.Болд даргыг шалгагдаж эхлэх үед Оюунцэцэгээс Давааням эгчийг ажилд оруулах гэж Г.Болд даргад танилцуулсан байгаа гэж л хэлсэн.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 167-168 дахь тал/, Гэрч О.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.Болдыг би танина, түүний эхнэр Оюунтунгалаг бол аавын эгчийнх нь хүүхэд юм. Би Мөнххишигийг танина, түүнийг 10 жилдээ таньдаг байсан. 2014 оны 6 дугаар сарын үед байх аа, би Мөнххишигтэй уулзаад манай салбарт хүний нөөцийн орон тоо гарсан, чи анкет өгөөд үзээч гэсэн юм. Тэгсэн Мөнххишиг Г.Болд дарга танай хамаатан биз дээ чи яриад өгөөч би мөнгө төгрөгийг нь өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би Болд ах уруу залгаад манай найз хүний нөөцийн ажилд орох гэсэн юм аа, мөнгө төгрөгийг нь өгнө гэж байна гэж хэлтэл тэгвэл 2 сая төгрөг өгчих гэж хэлсэн юм. Тэгээд би Мөнххишигийг дагуулж гэрт нь уулзуулахад чи ажил төрлөө сайн хийж чадах уу, ачаалал ихтэй ажил шүү дээ гэж хэлээд Мөнххишиг би чадна аа, би танд 2 сая төгрөгийг чинь өгье гэж хэлж байсан, гэхдээ миний хажууд мөнгө өгөөгүй. Харин дараа нь Мөнххишиг надад би Болд даргад 2 сая төгрөг өгсөн гэж хэлсэн ба энэ яриа явагдсанаас хойш 2 сарын дараа Мөнххишиг хүний нөөцийн мэргэжилтнээр ажилд орсон юм. Би нэг ч төгрөг аваагүй. Эхний 500,000 төгрөг нь надтай хамт ажилладаг Отгон гэж тогоочийн найз гэх Давааням эгч над дээр ирж уулзаад чи Г.Болд ахтайгаа яриад намайг ажилд оруулаад өгөөч ээ гэхээр нь би Г.Болд ахад хэлсэн чинь чи эхлээд цахилгааны сургалтад суугаад монтёр болчих, тэгэхээр чинь орон тоо гарна. Тийм болохоор чиний оронд Даваанямыг оруулъя гэж тохирсон юм. Тэгээд би сургалтад явсан ба намайг байхгүй байхад Давааням сар гаран миний оронд бэлтгэгчээр ажилласан юм. Ингэж ажилд оруулах яриа гаргаж, түр ч гэсэн ажилд оруулсны төлөө мөн намайг монтёр болбол миний орон тоонд ажилд авна гэж Г.Болд ах миний дансаар дамжуулаад 800,000 төгрөг авсан юм. Давааням эгч 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр миний дансанд 800,000 төгрөг шилжүүлэхээр нь би Г.Болдод хэлсэн чинь 500,000 төгрөгийг ахынхаа дансанд хийчих, үлдсэн 300,000 төгрөгийг нь бэлнээр авъя, би яараад байна гэхээр нь шилжүүлж мөн бэлнээр аваачиж өгсөн юм. Харин дараагийн 140,000 төгрөг нь Г.Болд ахын дэлгүүрээс бараа зээлээр аваад тэр барааны мөнгийг шилжүүлсэн байх гэж бодож байна. Харин Г.Болд ахыг баригдаад хоригдсон байхад нөхөртэйгээ ирж надаас мөнгөө нэхсэн бөгөөд энэ асуудлыг нь Оюунтунгалаг эгчид хэлээд 800,000 төгрөгийг 710,000 төгрөгийг нь бэлнээр үлдсэн 90,000 төгрөгөнд нь бараа өгсөн гэж байсан. Г.Болд ахаас гуйж байгаад 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр би жинхлэн ажилд орсон юм.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 169-170 дахь тал/, Гэрч Ц.Бямбацогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд буцаж ажиллаж байгаа газраа ажилд орох санаатай очиж уулзаад өргөдлөө Чулуунбаатар инженертэй уулзаж байгаад өгсөн юм. Тэр үед Г.Болд салбарын дарга болсон байсан. Би Г.Болд даргатай уулзаж, ажилд орох талаар яръя гэж бодоод гэрт нь очсон юм. Тэр үед Г.Болд дарга дэлгүүр ажиллуулдаг болсон байсан ба намайг ажил асуусан чинь орон тоо байхгүй гэж хэлсэн. Тэгээд Г.Болд даргад дэлгүүрийнхээ барааг эргэлдүүлж бай гээд 1 сая төгрөг зээлсэн. Удалгүй тэр 1 сая төгрөгийг буцааж надад өгсөн. Уг нь би дотроо Болд даргад зээлчихвэл миний өргөдлийг шийдээд өгчих байх гэж бодоод өгсөн юм. Би энэ мөнгийг Г.Болд даргад зээлээд буцаагаад авсан.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 171 дэх тал/, Гэрч В.Хишигтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би энэ газар 2015 оноос эхлэн мах нийлүүлж байна. Цайны газрын Отгоо над дээр ирээд манай дарга цайны газар мах нийлүүлсэн, хэсэгтээ таниас мах авахгүй гэж хэлсэн. Тэгээд дараа нь мах авах гэж ирснээ түрүү сарын даргын авсан махны падааныг та бичээд өгөөч тэгэхгүй бол би ажилгүй болох гээд байна гээд гуйгаад байхаар нь би падаан дээр бичиж өгсөн юм. Тэрний дагуу мөнгө нь шилжиж ирсэн. Отгоо надад хэлэхдээ энэ манай даргын данс шүү, та мөнгийг нь шилжүүлээрэй гэхээр нь би байгууллагаас орж ирсэн мөнгийг өгсөн тэр дансанд нь шилжүүлсэн юм. Эхний мах 60 кг, дараа нь 30 кг махны мөнгө юм, тэр мөнгийг нь бичиж өгсөн.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 173 дахь тал/, Гэрч Д.Одмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мөнххишиг гэдэг хүнийг Болд хүний нөөцийн мэргэжилтнээр ажилд авах гэсэн юм гээд дагуулж ирсэн. Тэр үед анх Мөнххишигтэй уулзсан чинь ажилд орох анкетаа бариад ирсэн байсан ба тухайн үед амьдрал нь их муу гэж ярьж байсан шиг санагдаж байна, Г.Болд бас энэ хүний талаар хэлэхдээ манай ардчилсан намын хүн байгаа юм, намын төлөө их идэвхтэй хүн гэж хэлж байсан. Тухайн үед би анкетыг нь авч үлдээд хүний нөөцөд аваад л явуулсан. Би бодохдоо эхлээд захирал Равдандоржтой уулзаад захирал надтай уулз гээд явуулсан байх гэж бодож байна. Мөнххишигийг ажилд авах талаар ямар ч шийдвэр гаргаагүй. Дараа нь Мөнххишигийг ажилд авчихлаа гээд бичиг ирж байсан.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 174-175 дахь тал/, Гэрч Ж.Равдандоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Г.Болд гэдэг хүнийг 2012 оны 12 дугаар сард шиг санаж байна, төвийн бүсийн захиргаа аж ахуйн албаны даргаар ажилд авч байсан. Дараа нь 2015 онд салбарын дарга болгосон юм. Энэ хүнийг нэг намын гишүүн учраас мөн ажил зохион байгуулахдаа сайн учраас ажилд авсан. Шинээр ажилд авах хүнээ судалж асуудал оруулах хүн нь захиргаа аж ахуйн албаны дарга албан тушаалтай хүн хийх ёстой. Хүн шинээр ажилд авах тушаал гаргах эрх ганцхан салбарын даргад байдаг юм. Би Мөнхболд гэдэг хүнийг танина, он сар өдрийг нь санахгүй байна, ямар ч байсан 2015 онд миний барьж байгаа 99094355 гэсэн дугаарын утас уруу “Г.Болд манай дүүгээс мөнгө авч ажилд оруулчхаад буцаагаад халчихлаа” гэсэн мессеж явуулж байсан. Би энэ талаар Г.Болдод хэлж байсан ба чи арай хүнээс мөнгө авч, ажилд авдаг юм биш биз дээ Мөнхболд над уруу ийм утгатай мессеж бичлээ гэж хэлэхэд Г.Болд ажлын хариуцлага алдсан учраас ажлаас халсан гэж хэлсэн. Энэ хүн дээр бол намайг тэгж хэлж байхад мөнгө авсан, өгсөн гэж яриагүй. Харин намайг ажиллаж байхад Г.Болд над уруу залгаад Дүүрэнбилэг гэх хүнийг ажилд авмаар байна гэж хэлж байсан ба чи өөрөө мэд ээ та нарын асуудал шүү дээ гэж хэлж байсан. Дараа нь би өөрөө Дархан-Уул аймагт очиход Дүүрэнбилэг гэдэг хүнтэй намайг уулзуулж байсан. Тэрнээс өөрөөр танихгүй. Мөнххишигийг Г.Болд дагуулж ирээд манай хүний нөөцийн ажилтан л гэж хэлж байсан. Өөрөөр бол танихгүй. Ер нь бол гүйцэтгэх захирлын томилдог 5 албан тушаалтан байгаа. Тэрнээс бусад албан тушаалтнуудыг салбар нь өөрөө мэддэг юм. Гэхдээ би бүх салбарын дарга нарт та нар шинээр хүн ажилд авахдаа ядаж надад танилцуулж бай гэж хэлдэг байсан. Миний зүгээс Батжаргал даргад энэ хүнийг ажилд авчих гэж хэлж байгаагүй санагдаж байна. Миний мэдсэн ганцхан зүйл нь гэвэл Мөнхболдын бичсэн мессеж байгаа. Энэ талаар дараа нь Мөнхболдтой уулзаж тодруулах гэсэн чинь даанч утсаа аваагүй юм.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 176-177 дахь тал/, Гэрч С.Сарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нямсүрэн гэх хүнийг танина, надтай хамт нэг ээлжинд гардаг байсан. Тэгээд нэг өдөр /он сар өдрийг нь санахгүй байна/ ээлжээ авчхаад би рапортоо авах гээд Нямсүрэн уруу залгаад ярих гэтэл гар утсаа авахгүй байсан. Тэгээд би санаа зовоод шалгалт хийж байгаад тогонд цохиулсан юм биш байгаа гэж бодоод ахлах инженер Байгаль уруу залгаад хэлсэн юм. Тэгээд удалгүй байж байтал Нямсүрэн над уруу залгаад ярьсан ба удалгүй рапортаа өгсөн юм. Тэгсэн дараа нь Болд дарга, Байгаль инженер нар очоод ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна дараагийн хүнийг дуудаж ээлжинд гарга гэж хэлсэн. Ингээд Нямсүрэн халагдсан юм. Шүүхийн гадаа Болд дарга Нямсүрэнг дагуулаад тусдаа уулзаж байсан. Юу ярьсан талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 179 дэх тал/, Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч О.Оюунцэцэг, Н.Давааням, С.Туяаболор, Б.Болортунгалаг, Н.Дүүрэнбилэг нарын өгсөн мэдүүлэг, Гэрч Д.Батбилэгийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...2013 оны 3 дугаар сард Мөнхболд над уруу залгаад нэг ажлын орон тоо гарч байгаа юм шиг байна хоёулаа очиж уулзах уу гээд дагуулаад Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн салбарт очоод Г.Болд гэх даргатай уулзсан. Тэгсэн Мөнхболд нь Болдод энэ манай таньдаг залуу байгаа юм, танайд ажлын орон тоо гарсан гэсэн энэ хүнийг ажилд авах боломж байна уу гэж хэлсэн чинь Болд нь за юу ч гэсэн анкет бөглөөд өг гэхээр нь анкетыг нь бөглөөд хүний нөөцийн мэргэжилтэнд өгсөн. Тэгээд материалаа өгчхөөд ороод ирсэн чинь Болд нь за яахав орон тоо бол байх нь байгаа чамайг ажилд авъя харин надад 500.000 төгрөг өгчих гэхээр нь би за гэж хэлээд гарч яваад мөнгө хайгаад хэлсэн мөнгийг нь бүрдүүлээд 2 хоног болж байсан чинь Болд над уруу залгаад ажил дээр хүрээд ир гэхээр нь би яваад очсон чинь цайны цаг болоод гэрт нь хамт очсон. Тэгээд гэр уруугаа явж байхдаа надад ах нь банкны хүү төлөх гээд байна аа чи мөнгөө бэлдсэн үү гэхээр нь би бэлдсэн гээд гэрт очоод өгсөн юм. Тэгээд Болд гэртээ цайгаа уугаад 18-ын буудлын тэнд байдаг төрийн банк уруу ороод гараад ирсэн. Би бодохдоо хүүгээ төлсөн байх гэж бодсон. Тэгээд салахдаа ажилд намайг авна аа гэж хэлээд салсан ба удалгүй миний тушаал гараад би ажилдаа орсон. Би жолоочоор ажиллах хүсэлттэй байгаагаа хэлсэн. Мөнхболд бол намайг мөнгө өгснийг мэдэж байгаа. Харин танилцуулахдаа намайг зүгээр танилцуулчхаад гараад явсан. Мөнхболд Болдтой мөнгөний талаар яриагүй. Би мөнгөө өгөөд л явсан Болд “болно, болно удахгүй ээ” гэсэн тэгээд л би ажилд удахгүй орсон..., Би цасны баяраар архи уусан гэж ажлаас халагдсан юм. Цасны баяр нь ажлын өдөр байсан юм. Би өрөөнд нь ороод та хүн ажилд авчаад буцаагаад халдаг нь яаж байгаа юм бэ би таньд өгсөн 500.000 төгрөгөө авна гэсэн чинь Болд чи одоо болиоч дээ бараг цайны мөнгө өгчөөд гэхээр нь би за яршиг гээд хаясан юм. Тэгээд гарах гэсэн чинь чи 6 сарын дараа надтай ирээд уулзахгүй юу буцаагаад ажилд авах асуудлыг ярья гэж хэлэхээр за гэж хэлээд гарсан. Тэгээд хамгийн сүүлд 2015 оны 9 дүгээр сард Болдтой очоод уулзсан чинь чи нэг зангаараа байсангүй гээд янзгүй байхаар нь болиод яваад өгсөн юм.” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 6-7, 73 дахь тал/, Гэрч Н.Дүүрэнбилэгийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...Би Г.Болд гэдэг хүнийг танина. Анх 2015 оны 1 дүгээр сарын үед байх аа өөрийн найз Гэрэлцацралтай Эзэнт гүрэн гээд ресторанд хоол идээд сууж байтал гаднаас хүн орж ирсэн юм.Тэгээд манай найз Гэрэлцацрал энэ хүн манай захиргаа аж ахуйн албаны дарга хүн байна гээд хэлсэн ба бид 3 сууж хоол идсэн юм. Тэр үед Болд дарга ирж суугаад хамт хоол идэхээр нь би ажил захиж байсан юм. Яагаад гэвэл би Солонгос улсад 4 жил ажллаж байгаад ирсэн болохоор ажилгүй байсан юм. Тэгж анх Болдтой танилцаж байсан. Түүнээс өөрөөр Г.Болдтой хамаатан садангийн холбоо харилцаа байхгүй. Яг тэгж сууж байхдаа би өөрөө эхэлж Г.Болдод ажил хайж байгаа талаараа хэлсэн юм. Тэрнээс биш Гэрэлцацралаар дамжуулж хэлүүлээгүй. Тэгээд Болдод хэлсэн чинь за яахав бодож байя гэж л хэлсэн. Анх танилцаж хоол идсэний дараа Г.Болд дарга өөрөө над уруу залгаад манайх дэлгүүртэй юм аа тэгээд манай эхнэр Орос уруу бараандаа явах гэсэн чинь мөнгө дутаад байна 500.000 төгрөг байна уу? гэж асуухаар нь би тухайн үедээ ажил захиж байсан болохоор энэ мөнгийг нь өгье гэж бодоод байна гээд шилжүүлсэн. Энэ дансны дугаарыг Г.Болд өөрөө мессежээр явуулсан юм. Анх танилцсанаасаа хойш би Г.Болд дарга уруу залгаад ажил гарч байна уу гэж асууж байсан тэгээд л миний дугаарыг мэддэг болсон. 2015 оны 3 дугаар сард дуудаад хүний нөөцийн орон тоо алга харин нарийн бичгийн орон тоо гарлаа чи хийх үү гэхээр нь би эргээд таньтай ярья гээд нөхөртэйгөө яриад орохоор болоод очоод уулзсан юм. Тэгээд очоод уулзсан чинь шууд ажлаа хүлээгээд ав гээд очсон өдрөө ажилд орсон. Би Г.Болдыг өмнө нь танихгүй. Харин ажил хайж явахдаа 2014 оны 8 дугаар 01-ний өдөр анкетаа бөглөөд өгсөн байсан. Тэгээд дараа нь Г.Болд гэдэг хүнтэй танилцаад ажил хайж байгаагаа хэлсэн ба 2015 оны 3 дугаар 24-ний өдөр дуудаж уулзахдаа өргөдлөө биччих чамайг нарийн бичгийн ажилд авна гэхээр нь би шууд өргөдөл дээрээ нарийн бичгийн ажилд авна уу гэж бичсэн юм. Яг утсаар ярихдаа бол ажилд тэдэнд авна гэж хэлээгүй мөнгө дутаад байна мөнгө байна уу л гэсэн тэгээд л би өгсөн. Тэгээд удаагүй сарын дараа л гэхэд би ажилд орсон юм. Тухайн үед зээлээч гэхээр нь би өгсөн бас Г.Болдод ажил захисан байсан болохоор өгсөн. Тэгээд ч энэ мөнгийг өгөхдөө зээлж тусалж байгаа юм чинь ажилд авчих байх гэж бодсон. Тэгээд ч ажилдаа орсон. Ажилд оруулах л мөнгө гэж бодож өгсөн. Аман дээрээ л зээл гэсэн яриа гарсан болохоос яг үнэндээ ажилд л орох бодолтой байсан. Надад эргүүлээд ямар ч мөнгө буцааж өгөөгүй. Би өөрийн хүсэлтээрээ ажлаасаа гарсан. Яагаад гэвэл би Солонгос явах гээд визэнд ороод гарсан. Өнөөдөр буюу 2015 оны 4 дүгээр 03-ны өдрийн өглөө Г.Болд дарга 9904-тэй дугаараас залгаад АТГ-с хүмүүс ирсэн байна. Хүмүүсийг дуудаад асуугаад байна тэгэхээр чамайг дуудаж асуувал би чамаас зээлсэн юм чинь чи буцаагаад өгсөн гэж хэлээрэй. Тэгэхгүй бол чи ч гэсэн хамт хэрэгт орох байх шүү гэж хэлсэн. Бас чи авлигал өгснөөрөө 3-5 жил хорих ялтай шүү гэхээр нь би гар утсаа тасалсан юм” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 18-20, 85-86 дахь тал/, Гэрч Б.Бат-Эрдэнэний мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “... Би 2015 оны 3 дугаар сарын үөд ажилгүй байсан юм. Тэгээд миний танил Дүрзээ гэх хочтой ах чи дамжуулахад очоод уулзаад үзээч орон тоо гарсан байна гэж байна гэхээр нь цахилгаан дамжуулахад очоод ажилд орох өргөдөл бичиж өгсөн юм.Тэрний дагуу ажилд орсон. Би Болд гэж хүнийг танина. Би анх ажилд орох гээд өргөдөл бичиж өгсөн чинь намайг өрөөндөө дуудаж оруулаад аав ээж нь хаана юу хийдэг, урд нь хаана ажиллаж байсан, цахилгааны мэдлэгтэй юу гэх зэргээр асууж байсан. Тэгээд аав хөдөө байдаг гэж хэлсэн чинь ах нь чамайг ажилд авбал ахдаа өвлийн идэшний юм зохицуулж чадах уу гэж хэлэхээр нь би “чадна, чадна” таньд нэг бяруу өгье гэж хэлсэн чинь танай аавтай чинь ярья гээд утсаар ярьсан юм. Г.Болд манай аавтай юу гэж ярьсан талаар мэдэхгүй байна. Тэгээд чи аавыгаа авчирч надтай уулзуул гэж хэлэхээр нь би уулзуулсан чинь манай аавд танай хүүхдийг ажилд авлаа гэж хэлсэн. Тэгээд надад болохоор гайгүй юм өгөөрэй ер нь бол томруулаад өгчиж болохгүй юу чамайг ажил төрөлд оруулаад цалин мөнгөнд чинь хүргэж байхад гэж хэлсэн ба энэ тэнд асуудал үүсгээд хүн амьтанд яриад явахгүй биздээ гэж хэлсэн. Тэгээд би гэртээ очоод аавдаа хэлээд бяруугаа жоохон томруулж өгье гээд болохгүй байхаар нь аавын ганц том шар байхаар нь би ааваасаа гуйгаад ааваа та надад энэ бяруугаа өгчихгүй юм уу гэж хэлтэл манай аав зөвшөөрсөн юм. Тэгээд би Г.Болд ах уруу залгаад ганц шарыгаа өгье болох уу гэсэн чинь болно гэсэн. Тэгээд бас энэ шарыг намар авч идшэндээ авна гэж ярьж байсан ба том гэдгийг нь сонсоод наад шар чинь том юм бол хэдэн төгрөг хавьцаа болох бол гэж асуухаар нь би тэгвэл махны ченжээс асууя гээд асуутал 1.000.000 төгрөгөнд авъя гэхээр нь би Болдод хэлсэн чинь наад бяруугаа зараад мөнгийг нь явуулчих гэж хэлсэн. Тэгээд би зараад 1.000.000 төгрөгөө Г.Болдын эхнэрийн дансаар шилжүүлсэн юм. Яг өгч байхдаа бол ажилдаа орсон байсан. Харин ажилдаа орохоос хэд хоногийн өмнө мөнгө өгөхөөр тохиролцсон байсан юм. Тэгээд л би шараа зараад мөнгө болгож өгсөн юм. Би сайн мэдээгүй ээ ямар ч орлого байхгүй ажилгүй эхнэр хүүхэдтэйгээ хэцүү байсан болохоор өвлийн идэш өгвөл ажилд авна гэсэн болохоор л би өгсөн. Г.Болд дарга над уруу залгаад манай эхнэрийн данс байгаа юм гээд нэг дансны дугаар өгөхөөр нь би хэлсэн дансанд нь 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Би энэ газарт 3 сар гаран ажиллаад л өөрийн хүсэлтээр гарсан. Яагаад гэвэл миний хуучин ажиллаж байсан Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх станцад орон тоо гарсан ба намайг ажилд авъя гэсэн санал тавихаар нь би хуучин ажиллаж байсан газар бас хамт олон байгаа учраас гээд дамжуулахаас гарсан юм.” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 58-60, 93-94 дэх тал/, Гэрч Д.Бавуудоржийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...би Болд гээд хүнтэй сүүлд дарга болоод ирэхэд нь танилцаж байсан. Тэрнээс өмнө доголон Болд гэдэг хүмүүсийн дууддаг хочоор нь мэддэг байсан. Манай эхнэрийн дүү болох Энхсайхан нь ажилгүй гэртээ байдаг ба нялх нойтон олон хүүхэдтэй хэцүү амьдралтай юм. Надаас байнга ажил олоод өг гээд гуйгаад байдаг байсан. Нэг өдөр манай ажил дээр үйлчлэгчийн орон тоо гарахаар нь дүүгээ оруулъя гэж бодоод захиргаа аж ахуйн дарга Болд дээр очиж уулзсан. Би Болдтой уулзаад дүүгээ ажилд оруулах талаар болон дүүгийнхээ амьдрал ахуйг ярьсан ба Болд ажилд авч болно оо л гэж хэлсэн. Харин Болд надад чи ажилд ороход их хэцүү гэдгийг мэдэж байгаа биз дээ чи өөрөө мэдээд хэдэн төгрөг өгчихгүй юу даа гээд надад дансны дугаараа өгөхөөр нь би дансанд нь 200,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд төд удалгүй байж байтал Болд залгаад нөгөө хүнээ явуулаарай тэгээд надтай уулзаарай гэж хэлэхээр нь дүү Энхсайхан уруу залгаад чи манай ажил дээр оч Болд даргатай уулз гэж хэлсэн. Тэгээд өргөдлийг нь аваад ажилд оруулсан байсан. Ажилд орсны дараа Болд над уруу залгаад найз нь эмнэлэгт байна, нөгөө явуулсан хүнийг чинь ажилд авсан шүү гэхээр нь би ахиад юм нэхээд байгаа юм байх гэж бодоод 300,000 төгрөг дансанд нь шилжүүлсэн. Би Болдод 500,000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг би өөрөө өгсөн. Энэ мөнгө төгрөгийн асуудлыг Энхсайхан мэдэхгүй. Өнөөдрийг хүртэл мэдэхгүй ч үгүй байгаа. Дүүдээ л тус болъё гэж бодож Болдод Энхсайханаас нууцаар мөнгө өгсөн. Би энэ тухай Энхсайхан болон хэнд ч хэлээгүй.” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 9, 82-83 дахь тал/, -Э.Наранхүү, О.Оюунцэцэг, Н.Давааням, Б.Бат-Эрдэнэ, С.Туяаболор, Б.Болортунгалаг, Н.Дүүрэнбилэг, Д.Бавуудорж, Д.Батбилэг, Ц.Гэрэлцацрал, Б.Солонго, Ц.Идэрбүрэн, Д.Мэдэхгүй, Ч.Батсайхан, Б.Нямсүрэн, Э.Зол-Одсүрэн, Г.Хуягбаатар, И.Оюунтуул, Г.Мөнх-Оргил нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай санал хүргүүлэх тогтоол /1-р хавтаст хэргийн 3-22 дахь талууд/, -2015 онд ажилд орсон болон ажлаас гарсан хүмүүс /1-р хавтаст хэргийн 45-47 дахь тал/, -Г.Болдын /5073049490/ тоот дансанд Н.Дүүрэнбилэгээс 500,000 төгрөгийн гүйлгээ орсон гэх Хаан банкны гүйлгээний дансны хуулга /1-р хавтаст хэргийн 48 дахь тал/, -Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 50-51 дэх тал/, -Чингис, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 62-84, 163-165 дахь тал/, -“Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 86-161 дэх тал/, -“Төрийн банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 169-171 дэх тал/, -“Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлын тогтоол /1-р хавтаст хэргийн 206-208 дахь тал/, -Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 210-211 дэх тал/, -“Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол /1-р хавтаст хэргийн 212 дахь тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн дүрэм /1-р хавтаст хэргийн 213-224 дэх тал/, -Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бассайханы 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 182 дугаартай тус компанийн “Хөдөлмөрийн дотоод журам” батлах тухай тушаал /1-р хавтаст хэргийн 225 дахь тал/, -“Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам /1-р хавтаст хэргийн 226-233 дахь тал/, -“Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Равдандоржийн 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/06, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/46 дугаартай “Хөдөлмөрийн дотоод журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаалууд /1-р хавтаст хэргийн 234-235 дахь тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Равдандоржийн 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/49 дугаартай “журам батлах” тухай тушаал /1-р хавтаст хэргийн 236-238 дахь тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн салбарын дүрэм /1-р хавтаст хэргийн 239-244 дэх тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Занданхүүгийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/02 дугаартай салбарын орон тоог шинэчлэн батлах тухай тушаал /1-р хавтаст хэргийн 245-247 дахь тал/, -Төвийн бүсийн салбарын орон тоо ба ажилтнуудын нэрсийн жагсаалт овог нэр албан тушаал /1-р хавтаст хэргийн 248-250, 2-р хавтаст хэргийн 1-4 дэх тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарт одоо ажиллаж байгаа ажилчдын нэрсийн жагсаалт /2-р хавтаст хэргийн 6-7 дахь тал/, -2011-2012, 2014-2015 онуудад ажилд орохыг хүссэн хүмүүсийн өргөдлийн товъёог /2-р хавтаст хэргийн 9-23 дахь тал/, -Ажлын байрны тодорхойлолт /2-р хавтаст хэргийн 24-33 дахь тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Г.Болдын 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/57 дугаартай Н.Даваанямыг түр ажилд томилох тухай тушаал /2-р хавтаст хэргийн 55 дахь тал/, -Баримт бичиг үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 56-58 дахь тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Ч.Батжаргалын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 243 дугаартай Э.Наранхүүг Ашиглалтын албанд 3-р зэргийн монтёроор Дархан 4 дэд станцад ажилд томилох тухай тушаал /2-р хавтаст хэргийн 64 дэх тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Г.Болдын 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/40 дугаартай Т.Энхболд, Э.Наранхүү нарыг өөр ажилд шилжүүлэх тухай тушаал /2-р хавтаст хэргийн 89 дэх тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Г.Болдын 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/27 дугаартай Д.Батбилэгийг ажлаас чөлөөлөх тухай тушаал /2-р хавтаст хэргийн 100 дахь тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Г.Болдын 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/43 дугаартай Н.Дүүрэнбилэгийг түр ажилд томилох тухай тушаал /2-р хавтаст хэргийн 235 дахь тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Г.Болдын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/42 дугаартай Н.Дүүрэнбилэгийг ажлаас чөлөөлж, Б.Сайн-Үйлсийг ажилд томилж, ажил хүлээлцэх комисс томилох тухай тушаал /2-р хавтаст хэргийн 242 дахь тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Ч.Батжаргалын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 259 дугаартай Ч.Батсайханыг ажлаас чөлөөлөх тухай тушаал /3-р хавтаст хэргийн 8 дахь тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Г.Болдын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/40 дугаартай Ч.Батсайханыг ажилд томилох, цалин нөхөн олгох тухай тушаал /3-р хавтаст хэргийн 19-20 дахь тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Ч.Батжаргалын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 258 дугаартай Б.Нямсүрэнг ажлаас чөлөөлөх тухай тушаал /3-р хавтаст хэргийн 31 дэх тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Г.Болдын 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/153 дугаартай Б.Нямсүрэнг ажилд томилох тухай тушаал /3-р хавтаст хэргийн 37 дахь тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Ч.Батжаргалын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 239 дугаартай Г.Хуягбаатарыг ажилд томилох тухай тушаал /3-р хавтаст хэргийн 108 дахь тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Ч.Батжаргалын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 169 дугаартай П.Мөнххишигийг ажилд томилох тухай тушаал /3-р хавтаст хэргийн 142 дахь тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Г.Болдын 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/35 дугаартай П.Мөнххишигийг жинхлүүлэн ажиллуулах тухай тушаал /3-р хавтаст хэргийн 143 дахь тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Г.Болдын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/147 дугаартай М.Мөнх-Эрдэнийг ажилд томилох тухай тушаал /3-р хавтаст хэргийн 221 дэх тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Ч.Батжаргалын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 242 дугаартай Г.Мөнх-Оргилыг ажилд томилох тухай тушаал /4-р хавтаст хэргийн 5 дахь тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Ч.Батжаргалын 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 74 дугаартай Л.Энхсайханыг ажилд томилох тухай тушаал /4-р хавтаст хэргийн 39 дэх тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Г.Болдын 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/63 дугаартай Б.Золжаргалыг хавсран ажиллуулах тухай тушаал /4-р хавтаст хэргийн 48 дахь тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Г.Болдын 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/40 дугаартай Б.Бат-Эрдэнийг ажилд томилох тухай тушаал /4-р хавтаст хэргийн 89 дэх тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Ч.Батжаргалын 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 101 дугаартай Ц.Бямбацогтыг ажлаас чөлөөлөх тухай тушаал /4-р хавтаст хэргийн 107 дахь тал/, -2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 514 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /4-р хавтаст хэргийн 181 дэх тал/, -Хашаа байшин үнэлсэн тухай тайлан /4-р хавтаст хэргийн 182-188 дахь тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Занданхүүгийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/100 дугаартай Г.Болдыг ажлаас халах тухай тушаал /5-р хавтаст хэргийн 107-108 дахь тал/, -Г.Болдын өвчний түүх /5-р хавтаст хэргийн 109-127 дахь тал/, -Г.Болдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /5-р хавтаст хэргийн 169, 179 дэх тал/, -Баянзүрх дүүргийн 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 513 дугаар шийтгэх тогтоол /5-р хавтаст хэргийн 201-204 дэх тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Равдандоржийн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/246 дугаартай ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал /5-р хавтаст хэргийн 207-208 дахь тал/, -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Равдандоржийн 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/34 дугаартай ажлаас чөлөөлөх, ажилд томилох, ажил хүлээлцэх, хавсран ажиллуулах, нэмэгдэл олгох тухай тушаал /5-р хавтаст хэргийн 209-210 дахь тал/, -Дархан-Уул аймгийн Прокурорын газрын эрүүгийн хэргээс зарим сэжигтэн яллагдагчийн /Г.Болдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.1, 150.1-д заасан гэмт хэрэг, Э.Наранхүү, С.Туяаболор, Д.Батбилэг, Ц.Идэрбүрэн, Ц.Гэрэлцацрал, Ч.Батсайхан, Д.Мэдэхгүй, Г.Мөнх-Оргил, Д.Бавуудорж, О.Оюунцэцэг, Н.Давааням, Б.Бат-Эрдэнэ, Н.Дүүрэнбилэг, Б.Болортунгалаг, Б.Солонго, Ц.Бурмаа, Э.Зол-Одсүрэн, И.Оюунтуул, Г.Хуягбаатар, Б.Нямсүрэн нар/ хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /5-р хавтаст хэргийн 223-246 дахь тал/, -Барьцаа хадгалах тусгай данс буюу “Хаан банк”-д мөнгө шилжүүлсэн баримт /6-р хавтаст хэргийн 51 дэх тал/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Г.Болд нь “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Захиргаа аж ахуйн албаны дарга, 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Төвийн бүсийн салбарын даргаар томилогдон ажиллах хугацаандаа албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, /2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 182 дугаартай “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн захирлын тушаалын 4 дэх хэсэгт заасан шинээр ажилтан авах журам, мөн 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн захирлын А/149 дугаартай журмын 2.1-2.10/-т заасныг зөрчин урьдчилан амлаж, давтан үйлдлээр, Б.Батбилэгээс 500,000 төгрөгийн хээл хахуулийг 2013 оны 4 дүгээр сард авч, 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 66 дугаартай тушаалаар жолоочийн ажилд томилуулсан, Г.Гантулгыг 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төвийн бүсийн салбарын засварын албаны дэд станцын засварын монтёроор шинээр ажилд авахдаа өөрийн Хаан банкны 5073049490 дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр 800,000 төгрөгийн хээл хахуулийг авсан, Н.Дүүрэнбилэгээс 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр захиргаа аж ахуйн албанд бичиг хэрэг, архивчаар ажилд оруулахдаа 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хаан банкны 5073049490 дугаарын дансаар 500,000 төгрөгийн хээл хахуулийг авсан, П.Мөнххишигийг 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 169 дугаартай тушаалаар захиргаа аж ахуйн албанд хүний нөөцийн ажилд авахдаа 2014 оны 6 дугаар сараас 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд 2 сая төгрөгийн хээл хахуулийг авсан, Б.Болортунгалагийг 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ашиглалтын албанд ээлжийн монтёроор ажилд авахдаа өөрийн Хаан банкны 5073049490 дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр нийт 500,000 төгрөгийн хээл хахуулийг авсан, Л.Энхсайханыг 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр захиргаа аж ахуйн албанд үйлчлэгчээр ажилд томилуулахдаа ах Д.Бавуудоржоос өөрийн Хаан банкны 5073049490 дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр нийт 500,000 төгрөгийн хээл хахуулийг авсан, С.Туяаболороос 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өөрийн Хаан банкны 5073049490 дугаарын дансаар 500,000 төгрөгийн хээл хахуулийг авч холбооны монтёроор ажилд томилсон, Б.Бат-Эрдэнийг 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ээлжийн монтёрын ажилд шинээр авахдаа 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эхнэрийн Хаан банкны 5055154144 дугаарын дансаар 1 сая төгрөгийн хээл хахуулийг авч ажилд томилсон, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн эхнэрийн дүү болох Оюунцэцэгээр зуучлуулан Н.Даваанямаас 800,000 төгрөгийн хээл хахуулийг авч 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар цайны газарт бэлтгэгч тогоочоор тус тус ажилд авсан болох нь шүүгдэгч Г.Болдын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Х.Очирхуяг, Н.Эрдэнэчимэг, М.Чулуунбаатар, Ч.Батжаргал, Л.Энхсайхан, Ц.Идэрбүрэн, О.Уянга, Ц.Оюунтунгалаг, С.Мөнхболд, Д.Амарзаяа, Б.Билгээ, Ч.Отгонбаяр, Ч.Баттогтох, У.Отгон, О.Оюунцэцэг, Ц.Бямбацогт, Л.Түмэндэмбэрэл, В.Хишигт, Д.Одмаа, Ж.Равдандорж, У.Мөнхтуул, С.Сарангэрэл нарын мэдүүлэг, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн салбарын дарга Г.Болдын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/158 дугаартай И.Оюунтуулыг ажлын байр бэлтгэгчээр жинхлүүлэх ажиллуулах тухай тушаал /1-р хавтаст хэргийн 34 дэх тал/, 2015 онд ажилд орсон болон ажлаас гарсан хүмүүс /1-р хавтаст хэргийн 45-47 дахь тал/, Г.Болдын /5073049490/ тоот дансанд Н.Дүүрэнбилэгээс 500,000 төгрөгийн гүйлгээ орсон гэх Хаан банкны гүйлгээний дансны хуулга /1-р хавтаст хэргийн 48 дахь тал/, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Г.Болдын 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/57 дугаартай Н.Даваанямыг түр ажилд томилох тухай тушаал /2-р хавтаст хэргийн 55 дахь тал/, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Г.Болдын 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/27 дугаартай Д.Батбилэгийг ажлаас чөлөөлөх тухай тушаал /2-р хавтаст хэргийн 100 дахь тал/, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Г.Болдын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/89 дугаартай Б.Гантулгад буцалтгүй тусламж олгох тухай тушаал /2-р хавтаст хэргийн 117 дахь тал/, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Г.Болдын 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/43 дугаартай Н.Дүүрэнбилэгийг түр ажилд томилох тухай тушаал /2-р хавтаст хэргийн 235 дахь тал/, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Г.Болдын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/42 дугаартай Н.Дүүрэнбилэгийг ажлаас чөлөөлж, Б.Сайн-Үйлсийг ажилд томилж, ажил хүлээлцэх комисс томилох тухай тушаал /2-р хавтаст хэргийн 242 дахь тал/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг ба хэргийн бодит байдлаас дүгнэхэд шүүгдэгч Г.Болд нь албан тушаалын байдлаа ашиглан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд боловсон хүчнийг шилж сонгон шалгаруулах үйлдлийг хийлгүй, өөртөө ашиг хонжоо олох зорилгоор урьдчилан амлан шууд санаатай үйлдлээр хээл хахууль авчээ. Аймгийн прокурорын газраас П.Мөнххишигийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Дархан-Уул аймгийн төвийн бүсийн салбарт хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 169 дугаартай тушаалаар ажилд орохдоо шинээр ажилд орохын тулд төвийн бүсийн дарга Г.Болдод 2 сая төгрөгийн хээл хахууль өгсөн, Г.Болдыг П.Мөнххишигийг 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 169 дугаартай тушаалаар захиргаа аж ахуйн албанд хүний нөөцийн ажилд авахдаа 2014 оны 6 дугаар сараас 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд 2 сая төгрөгийн хээл хахуулийг авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Болд нь П.Мөнхишигээс 2 сая төгрөг авсан, П.Мөнххишиг Г.Болдод 2 сая төгрөг өгсөн гэх үйлдэл нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй байна. Гэрч О.Оюунцэцэг мөрдөн байцаалтын шатанд “...Мөнххишиг Г.Болд дарга танай хамаатан биз дээ чи яриад өгөөч би мөнгө төгрөгийг нь өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би Болд ах уруу залгаад манай найз хүний нөөцийн ажилд орох гэсэн юм аа, мөнгө төгрөгийг нь өгнө гэж байна гэж хэлтэл тэгвэл 2 сая төгрөг өгчих гэж хэлсэн юм. Тэгээд би Мөнххишигийг дагуулж гэрт нь уулзуулахад чи ажил төрлөө сайн хийж чадах уу, ачаалал ихтэй ажил шүү дээ гэж хэлээд Мөнххишиг би чадна аа, би танд 2 сая төгрөгийг чинь өгье гэж хэлж байсан” гэж мэдүүлсэн байх боловч шүүгдэгч П.Мөнххишигийн “... Оюунцэцэг 2 сая төгрөг өгсөн үү гэж ахин дахин асуугаад байхаар нь өгсөөн гээд хэлчихсэн түүнээс мөнгө өгсөн зүйлгүй” гэх мэдүүлэг, гэрч Оюунцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... би П.Мөнххишигийг ажилд ороход нь Г.Болд даргатай садан төрлийн хамаатан байсан учраас зуучилсан, гэхдээ П.Мөнххишигийг Г.Болдод 2 сая төгрөг өгсөн гэдгийг мэдэхгүй” гэх мэдүүлгээр 2 сая төгрөгийн хээл хахууль өгч авалцсан гэх байдал үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч Г.Болд Мөнххишигээс 2 сая төгрөг авсан гэж мэдүүлж байсан байх боловч уг мэдүүлэг нь хөндлөнгийн бусад баримтуудаар нотлогдсон тохиолдолд яллах үндэслэл болох ба П.Мөнххишигээс хэдийд, хаана, яаж дээрх мөнгийг авсан болох нь нотлогдоогүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр П.Мөнххишигийн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Дархан-Уул аймгийн төвийн бүсийн салбарт хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 169 дугаартай тушаалаар ажилд орохдоо шинээр ажилд орохын тулд төвийн бүсийн дарга Г.Болдод 2 сая төгрөгийн хээл хахууль өгсөн, Г.Болдын П.Мөнххишигийг 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 169 дугаартай тушаалаар захиргаа аж ахуйн албанд хүний нөөцийн ажилд авахдаа 2014 оны 6 дугаар сараас 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд 2 сая төгрөгийн хээл хахуулийг авсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл зөв, Г.Болдын үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн хангасан, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч Г.Болдыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, урьдчилан амлаж, давтан үйлдлээр хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Г.Болд нь урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 513 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Өршөөл үзүүлэх” тухай хуулиар суллагдаж байсан байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78-р зүйлийн 78.2.3-т заасан хугацаа өнгөрсөн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхээс шүүгдэгч Г.Болдод ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо сайн дураараа төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний эрүүл мэндийн байдал, хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн зэргийг харгалзан Эүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Г.Болдын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 44 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна. Хэрэгт хураагдаж ирсэн Г.Болдын сэжигтнээр өгсөн мэдүүлгийг буулгасан 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Цахирын 2 дугаар гудамж, 15/А тоот хаягт байрлах /Г-2003006157/ бүртгэлийн дугаартай газар, Ү-2003013971, Ү-2003018044 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хувийн сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч Г.Болд нь 2016 оны 9-р сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн анхан шатны шүүхийн төрийн сан 190005002 тоот барьцаа хадгалах тусгай дансанд 7,1 сая төгрөгийг тушаасан байх ба уг мөнгөнөөс гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон орлого болох 5,1 сая төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49-р зүйлийн 49.2-т заасан үндэслэлээр хурааж төрийн өмчлөлд шилжүүлж, үлдэх 2 сая төгрөгийг тоот данснаас буцаан гаргуулж шүүгдэгчид олгох нь зүйтэй байна.