Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Баярмаа |
Хэргийн индекс | 105/2016/0224/э |
Дугаар | 75 |
Огноо | 2016-08-02 |
Зүйл хэсэг | 148.3., |
Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 75
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Боржигон овогт Батын Мөнхбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэнээс бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.6-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
4.Шүүгдэгч Б.Мөнхбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаяраас 23.662.514 (хорин гурван сая зургаан зуун жаран хоёр мянга таван зуун арван дөрөв) төгрөг гаргуулж, хохирогч Л.Энхбатад (РД:ЦВ61093076) төгрөг олгосугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мөнхбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Б.МӨНХБАЯР
С.БАТЖАРГАЛ