Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/456

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттулга,

улсын яллагчаар Баянгол дүүргийн прокурор М.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.А, М.А, Д.С, тэдний өмгөөлөгч Э.Шинэзориг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2142) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ийн А, Б овогт Д-ийн С, Х б овогт Б-ын А нарт холбогдох 1705017340074 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” захад грушик ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны .... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Б овогт М-ийн А /РД:.../

Монгол улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” захад грушик ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Б овогт Д-ийн С, регистрийн дугаар ...

Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “...” захад грушиг ажилтай, ам бүл 3, ах, эгчийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... тоотод амьдардаг, Баянхонгор аймгийн ... дугаар баг, ... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Х овогт Б-ын А, регистрийн дугаар ...

Прокуророос тогтоосон хэргийн агуулга:

 М.А, Б.А, Д.С нар нь:

- 2017 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 70/2 байрны гадна байрлуулсан байсан ... улсын дугаартай Приус-30 маркийн машины нэг ширхэг дугуйг хулгайлж О.А-д 170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн,

- 2017 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 6б байрны гадна зогсоолд байрлуулсан  байсан ... улсын дугаартай Приус-20 маркийн машины нэг ширхэг обудтай дугуйг хулгайлж Б.С-т 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн,

2017 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 28 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан ... улсын дугаартай Приус-30 маркийн машины нэг ширхэг дугуйг хулгайлж Ц.Мт 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн,

- 2017 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 33 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан ... улсын дугаартай Приус-20 маркийн машины нэг ширхэг дугуйг хулгайлж О.М-т 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн,

- 2017 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 33 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан ... улсын дугаартай Приус-20 маркийн машины нэг ширхэг дугуй, 2 ширхэг толины хавтсыг хулгайлж Э.Э-т 130.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн байцаалтад өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүгдэгч Д.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн байцаалтад өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүгдэгч Б.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн байцаалтад өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... байрны урд талын “...” дэлгүүрийн урд талд байсан ... улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-30 машины зүүн хойд талын дугуй хулгайд алдсан тул цагдаагийн байгууллагад өргөдөл гарган хандаж байна. ...Би хохирлоо барагдуулж авсан учраас ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 14-15, 37-38х/

2. Эд зүйлийн үнэлгээнд: Приус-30 маркийн автомашины дугуй 1 ширхэг – 170.000 төгрөг гэжээ. /1хх-ийн 9х/

3. Хохирогч Б.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...: Би 2017 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар ... байрны хойд талд байсан ... улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-20 машины зүүн хойд талын дугуй хулгайд алдсан тул цагдаагийн байгууллагад өргөдөл гарган хандаж байна. ...Би өөрийн алдсан дугуйгаа бүрэн бүтнээр нь хүлээж авсан. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 82-83, 137-138х/

4. Эд зүйлийн үнэлгээнд: Приус-20 маркийн автомашины дугуй 1 ширхэг – 240.000 төгрөг гэжээ. /1хх-ийн 98х/

5. CD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны урд талаар цагаан өнгийн Сонато-5 маркийн тээврийн хэрэгсэл орж ирж байгааг харуулав. Тус автомашиныг ... байрны ертөнцийн зүгээр баруун талд байрлуулаад цагаан өнгийн түрийтэй гутал, цагаан өнгийн ханцуйтай, хар өмдтэй, 2 дахь нь хар бараан өмдтэй 2 этгээд гарч ирж байгааг харуулав. 70/2 байрны урд талаар явж байгааг харуулав. 2017 оны 12 дугаар сарын 08-ны 02 цаг 06 минутанд тухай автомашин гарч явж байгааг харуулав.” гэжээ. /1хх-ийн 10-11х/

6. Хэрэг гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 147-154х/

7. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн цагдаагийн дэд ахлагч Э.А-ын илтгэх хуудас /1хх-ийн 154х/

8. Хорооны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батжаргалын илтгэх хуудас /1хх-ийн 155х/

9. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн цагдаагийн дэслэгч Д.Э-ы илтгэх хуудас /1хх-ийн 157х/

10. Хохирогч Ц.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 07-ны орой 19:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 28 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн талын зогсоол дээр тавьсан ... улсын дугаартай Приус-30 машинаа тавиад маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 08:00 цагийн үед над руу хүн залгаж дугуй чинь байхгүй байна гэж хэлээд гараад хартал миний Приус-30 машины зүүн хойд талын 1 ширхэг дугуй алдагдсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. ...Би хохирлоо барагдуулж авсан учраас ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 172-173, 230-231х/

11. Ц.М-ын хүсэлт /1хх-ийн 232х/

12. Хохирогч Э.Э-ын мөрдөн байцаалт шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны зүүн хойд талын авто зогсоолд 2017 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 00:00 цагийн үед машинаа тавиад маргааш өглөө нь болох 2017 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 08:30 цагийн үед миний утас руу үл таних залуу чиний машины 1 ширхэг дугуй алдагдсан байна гэж мэдүүлсэн. Тэгээд би гараад хартал миний машины дугуй алдагдсан 2 ширхэг толины хавтас алдагдсан байсан цагдаагийн байгууллагад хандсан. ...Би хохирлоо барагдуулж авсан учраас ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 175-176, 233-234х/

13. Э.Э-ын хүсэлт /1хх-ийн 235х/

14.Иргэн Э.Э-ын эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуй алдагдсаныг илтгэх фото зураг /1хх-ийн 153х/

15. Хохирогч О.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 07-ны үдээс хойш 19:30 цагийн үед СХД-ийн ... дугаар хороо ...-р байрны ... дугаар орцны харалдаа авто зогсоол дээр приус 20 маркын авто машинаа тавиад маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 11:00 цагийн үед манай нөхөр Гансэлэм гараад миний машиныг хартал 76-45 УБГ улсын дугаартай приус 20 машины баруун хойд талын нэг ширхэг хайшин обудтай дугуй алдагдсан байсан тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...Би хохирлоо барагдуулж авсан учраас ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 179, 236-237х/

16. О.М-ийн хүсэлт /1хх-ийн 238х/

17. Эд зүйлийн үнэлгээ: Приус-30 маркийн автомашины 17-той обудтай, өвлийн дугуй 180.000 төгрөг, Приус машины 1 ширхэг дугуй – 100.000 төгрөг, 2 ширхэг тольны хавтас – 30.000 төгрөг, Приус-20 автомашины 205,65,16-тай өвлийн дугуй – 40.000 төгрөг, хайлшин обуд – 80.000 төгрөг, нийт 430.000 төгрөг /1хх-ийн 186х/

18. Шүүгдэгч М.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 07-ны орой 21 цаг өнгөрч байхад С над руу залгаад “А, гурвуулаа нэг уулзъя, Хархорин захын энд хүрээд ир” гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад Атэй цуг очсон. С өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Соната-5 маркийн автомашинтай ирсэн. Гурвуулаа тэгээд шууд 3, 4 дүгээр хороолол руу явсан. Ингээд бичлийн аркаар хойшоо гараад байрны дунд зогссон байсан саарал өнгийн Приус-20 машины арын нэг дугуйг авсан. А боолтыг нь тайлж дугуйг салгасан, би машиныг өргөсөн. С цаана хүн хараад машиндаа сууж байсан. Уг машины зүүн хойд талын дугуйг тайлж авсан. Ингээд дугуйгаа авч машиндаа хийчхээд цааш явсан. Модны хоёрын голын замаар ... дээд сургуулийн харалдаа арын байрны гадаа зогсоолд байсан цагаан өнгийн Приус-30 маркийн автомашины мөн арын нэг дугуйг авсан. Мөн адил би машиныг өргөж А дугуйг тайлсан, С цаана машиндаа хүн харж байсан...тэгээд мөн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны зогсоол дээр очоод мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн машиныг би хойд бөгснөөс нь өргөөд А дорцовоор зүүн талын хойд дугуйг тайлж аваад С өөрийнхөө Сонато-5 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн багажид хийчхээд бид гурав уг машины цаад талд буюу ертөнцийн зүгээр зүүн талд нь байсан сувдан цагаан өнгийн Приус-30 маркийн машины зүүн талын хойд дугуйг мөн л дээрхийн адилаар С, А бид гурав тайлж аваад машиндаа хийсэн. Үүний дараа 28 дугаар байрны урд талын саадны хажуугийн зогсоол дээр байсан цэнхэр өнгийн Приус-20 машины зүүн хойд талын дугуйг мөн дээрхийн адил авсан ба тухайн үед С хүн харж өгч байгаад яг дугуй тайлах үед ирж татаж авсан. Ингээд 3 машины дугуй авч дуусахад шөнийн 03 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 46-49, 206-207х/

19. Шүүгдэгч Д.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 07-ны орой 22 цаг 30 минутын орчим А, А бид гурав Хархорин захын хойно уулзсан. ...Т-ын ... улсын дугаартай Сонато-5 маркийн машинтай явж байсан. Тэгээд бид гурав ярилцаж байгаад Приус машины дугуй хулгайлъя гэж шийдээд тэгээд шууд 3, 4 дүгээр хороолол руу явж бичлийн аркаар хойшоо гараад байрны дунд зогссон байсан саарал өнгийн Приус-20 машины арын нэг дугуйг авсан. А боолтыг нь тайлж дугуйг салгасан. А машиныг өргөсөн. Тухайн үед би жоохон зайтай хүн хараад машиндаа сууж байсан. Ингээд тэр хоёр дискэн обудтай 17 размерын өвлийн дугуй авчирсан. Дугуйгаа ардаа хийгээд эх нялхсаар уруудаад Модны хоёрын голын замаар ... дээд сургуулийн харалдаа арын байрны гадаа зогсоолд байсан цагаан өнгийн Приус-30 маркийн автомашины мөн арын нэг дугуйг авсан. Мөн А тайлж, А өргөсөн. Дараа нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны зогсоол дээр очоод мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн машиныг М.А хойд бөгснөөс нь өргөөд А дорцовоор зүүн талын хойд дугуйг тайлж аваад миний Сонато-5 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн багажид хийчхээд бид гурав уг машины цаад талд буюу ертөнцийн зүгээр зүүн саадны хажуугийн зогсоол дээр байсан цэнхэр өнгийн Приус-20 маркийн машины зүүн машины зүүн хойд талын дугуйг мөн дээрхийн адил авсан ба тухайн үед би хүн харж өгч байгаад яг машины дугуй тайлах үед аваад багажиндаа хийсэн. Эндээс хөдлөөд 28 дугаар байрны гадна зогсоол дээр байсан сувдан цагаан өнгийн Приус-30 маркийн машины зүүн талын хойд талын дугуйг мөн л дээрхийн адилаар А, А бид гурав тайлж аваад машиндаа хийсэн. Ингээд 3 машины дугуйг 23 цаг өнгөрөөж авч эхлээд шөнийн 03 цаг болж байхад дугуй авч дууссан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54-57, 211-213х/

20. Шүүгдэгч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 07-ны орой 23 цагийн орчим А бид хоёр Хархорин захын хойно уулзаад дэлгүүрээс 1 шил 500 граммын Хараа архи худалдаж аваад тэр архиа А бид хоёр хувааж ууж дуусаад байж байтал С хамаатныхаа дүүгийн Сонато-5 маркийн ... улсын дугаартай машинтай ирсэн. Ингээд бид гуравт мөнгө хэрэг болоод байсан болохоор ярилцаж байгаад машины дугуй хулгайлахаар шийдээд С-ын машинтай шууд 3, 4 дүгээр хороолол руу явж бичилийн аркаар хойшоо гараад байрны дунд зогссон байсан саарал өнгийн Приус-20 машины арын нэг дугуйг авсан. Би машины дугуйг боолтыг нь тайлж дугуйг салгасан, А машиныг өргөсөн. С зайтай хүн хараад машиндаа сууж байсан. Энэ авсан дугуй нь дискэн обудтай 17 размерийн өвлийн дугуй байсан. Дугуйгаа ардаа хийгээд эх нялхсаар уруудаад Модний хоёрын голын замаар ... дээд сургуулийн харалдаа арын байрны гадаа зогсоолд байсан цагаан өнгийн Приус-30 маркийн автомашины мөн арын нэг дугуйг авсан. Би мөн дугуйг тайлж салгасан, А өргөсөн. Дараа нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны зогсоол дээр очоод хүн хартал байхгүй болохоор нь мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн машиныг М.А хойд бөгснөөс нь өргөөд би 16-ийн торцоовоор зүүн талын хойд дугуйг тайлж аваад миний Сонато-5 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн багажанд хийчхээд бид гурав уг машины цаад талд буюу ертөнцийн зүгээр зүүн саадны хажуугийн зогсоол дээр байсан цэнхэр өнгийн Приус-20 маркийн машины зүүн хойд талын дугуйг мөн дээрхийн адил авсан ба тухайн үед С хүн харж өгч байгаад яг машины дугуй тайлах үед аваад багажиндаа хийсэн. Тэндээсээ хөдлөөд ард талын 28 дугаар байрны гадна зогсоол дээр байсан сувдан цагаан өнгийн Приус-30 маркийн машины зүүн талын хойд талын дугуйг мөн л дээрхийн адилаар А бид хоёр дугуйг нь тайлж аваад машиндаа хийсэн ба С хүн харж байсан. Ингээд 23 цаг өнгөрөөж дугуй хулгайлж эхлээд шөнийн 03 цаг болж байхад дууссан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн /1хх-ийн 62-65, 217-219х/

21. Шүүгдэгч М.А-ын хувийн байдлын талаар:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 34х/

Иргэний үнэмлэхний хуулбар /1хх-ийн 24х/

Цэргийн алоба гэрээгээр хаасан талаарх баримт /1хх-ийн 35х/

22. Шүүгдэгч Б.Аийн хувийн байдлын талаар:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 23х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 25х/

Түүний хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа /1хх-ийн 26х/

Оршин суугаа газрын тодорхойлолт /1хх-ийн 27х/

23. Шүүгдэгч Д.Сын хувийн байдлын талаар:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 28х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 29х/

Оршин суугаа газрын тодорхойлолт /1хх-ийн 30х/

Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар /1хх-ийн 31х/  болон шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Шинэзоригоос гаргаж өгсөн 4 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч нь гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч М.А, Б.А, Д.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “...хулгайлах гэмт хэргийг ...тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж” гэсэн хүндрүүлэх шинжээр үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар,

Шүүгдэгч М.А, Б.А, Д.С нарын өмгөөлөгч нь “... шүүгдэгч нар нь гэм буруу дээр маргаагүй, харин өмгөөлөгч миний зүгээс хууль хэрэглээний асуудал дээр маргаж мэтгэлцэж оролцоно. Ингэхдээ шүүгдэгч нарт холбогдуулан ирүүлсэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлүүлэх санал, дүгнэлтийг гаргаж байна. Шалтгаан, үндэслэл нь гэвэл шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ тээрийн хэрэгсэл унаж явсан гэдэг боловч тухайн тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтаар тооцоогүй, битүүмжлээгүй, хурааж аваагүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой юм гэжээ.

Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.А, Б.А, Д.С нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд:

Баянгол дүүргийн прокурорын газраас М.А, Б.А, Д.С нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх  заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэд хэдэн хүндрүүлэх шинжээс  “...тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” гэсэн шинжийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.   Учир нь,

“...Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгохоор байх тул шүүгдэгч нарын зүгээс  бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийн дугуйг тайлж авахдаа хэрэглэсэн дорцов гэх машины багаж, түлхүүрийг гэмт хэрэг үйлдэхээр зориудаар тусгайлан хийж бэлтгэсэн, хэлбэрт оруулж тохируулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул тус хүндрүүлэх шинжээр буруутгах боломжгүй байна.

Шүүгдэгч М.А, Б.А, Д.С нар нь мөнгө олох зорилгоор хоорондоо ярьж тохиролцон иргэн Т.Т-ын эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.С нь жолоодон явж, М.А нь тээврийн хэрэгслүүдийн хойд крыло хэсгийг өргөх, Б.А нь машины дугуй тайлж авах, Д.С нь хүн харах зэргээр өөрсдийн хийж гүйцэтгэх ажил үүргээ хуваарилан авч улмаар 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө:

- Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 70/2 байрны гадна байрлуулсан байсан ... улсын дугаартай Приус-30 маркийн машины нэг ширхэг дугуйг авч О.А-д 170.000 төгрөгийн хохирол,

- Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 6б байрны гадна зогсоолд байрлуулсан байсан ... улсын дугаартай Приус-20 маркийн машины нэг ширхэг обудтай дугуйг авч Б.С-т 240.000 төгрөгийн хохирол,

- Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 28 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан ... улсын дугаартай Приус-30 маркийн машины нэг ширхэг дугуйг авч Ц.Мт 180.000 төгрөгийн хохирол,  

- Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 33 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан ... улсын дугаартай Приус-20 маркийн машины нэг ширхэг дугуйг авч О.М-т 120.000 төгрөгийн хохирол,  

- Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 33 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан ... улсын дугаартай Приус-20 маркийн машины нэг ширхэг дугуй, толины хавтас зэргийг авч Э.Э-т 130.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

1.Хохирогч Б.Аийн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 70б байрны урд талын “...” дэлгүүрийн урд талд байсан ... улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-30 машины зүүн хойд талын дугуй хулгайд алдсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 14-15, 37-38х/

Эд зүйлийн үнэлгээнд: Приус-30 маркийн автомашины дугуй 1 ширхэг – 170.000 төгрөг гэжээ. /1хх-ийн 9х/

2.Хохирогч Б.С-ийн: “...: Би 2017 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар Бичил хороолол 6б байрны хойд талд байсан ... улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-20 машины зүүн хойд талын дугуй хулгайд алдсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 82-83, 137-138х/

-Эд зүйлийн үнэлгээнд: Приус-20 маркийн автомашины дугуй 1 ширхэг – 240.000 төгрөг гэжээ. /1хх-ийн 98х/

-CD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 70/2 байрны урд талаар цагаан өнгийн Сонато-5 маркийн тээврийн хэрэгсэл орж ирж байгааг харуулав. Тус автомашиныг 70/2 байрны ертөнцийн зүгээр баруун талд байрлуулаад цагаан өнгийн түрийтэй гутал, цагаан өнгийн ханцуйтай, хар өмдтэй, 2 дахь нь хар бараан өмдтэй 2 этгээд гарч ирж байгааг харуулав. 70/2 байрны урд талаар явж байгааг харуулав. 2017 оны 12 дугаар сарын 08-ны 02 цаг 06 минутанд тухай автомашин гарч явж байгааг харуулав.” гэжээ. /1хх-ийн 10-11х/

3.Хохирогч Ц.Мын: “...2017 оны 12 дугаар сарын 07-ны орой 19:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар
хороо, 28 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн талын зогсоол дээр тавьсан ... улсын дугаартай Приус-30 машинаа тавиад гэртээ орж амарсан, маргааш нь өглөө 08:00 цагийн үед над руу хүн залгаж дугуй чинь байхгүй байна гэж хэлэхээр нь гараад хартал миний Приус-30 машины зүүн хойд талын 1 ширхэг дугуй алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 172-173, 230-231х/

-Хэрэг гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 144-145, 148-149х/

-Ц.Мын хүсэлт /1хх-ийн 232х/

-Эд зүйлийн үнэлгээ: Приус-30 маркийн автомашины 17-той обудтай, өвлийн дугуй 180.000 төгрөг /1хх-ийн 186х/

4.Хохирогч Э.Э-ын: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны зүүн хойд талын авто зогсоолд 2017 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 00:00 цагийн үед ... улсын дугаартай приус-20 маркийн машинаа тавьсан. маргааш өглөө нь 08:30 цагийн үед миний утас руу үл таних залуу чиний машины 1 ширхэг дугуй алдагдсан байна гэж мэдүүлсэн. Тэгээд би гараад хартал миний машины дугуй алдагдсан 2 ширхэг толины хавтас алдагдсан байсан цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 175-176, 233-234х/

-Иргэн Э.Э-ын эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуй алдагдсаныг илтгэх фото зураг /1хх-ийн 153х/

-Э.Э-ын хүсэлт /1хх-ийн 235х/

-Эд зүйлийн үнэлгээ: Приус машины 1 ширхэг дугуй – 100.000 төгрөг, 2 ширхэг толины хавтас – 30.000 төгрөг, нийт 130,000 төгрөг /1хх-ийн 186х/

5.Хохирогч О.М-ийн: “...2017 оны 12 дугаар сарын 07-ны үдээс хойш 19:30 цагийн үед СХД-ийн ... дугаар хороо ...-р байрны ... дугаар орцны харалдаа авто зогсоол дээр приус 20 маркын ... улсын дугаартай авто машинаа тавиад маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 11:00 цагийн үед манай нөхөр Гансэлэм гарч миний машиныг хартал 76-45 УБГ улсын дугаартай приус 20 машины баруун хойд талын нэг ширхэг хайшин обудтай дугуй алдагдсан байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 179, 236-237х/

-Хэрэг гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 147, 150-152х/

-О.М-ийн хүсэлт /1хх-ийн 238х/

-Эд зүйлийн үнэлгээ: Приус-20 автомашины 205,65,16-тай өвлийн дугуй – 40.000 төгрөг, хайлшин обуд – 80.000 төгрөг, нийт 120.000 төгрөг /1хх-ийн 186х/

-Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн цагдаагийн дэд ахлагч Э.А-ын илтгэх хуудас /1хх-ийн 154х/

-Хорооны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батжаргалын илтгэх хуудас /1хх-ийн 155х/

-Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн цагдаагийн дэслэгч Д.Э-ы илтгэх хуудас /1хх-ийн 157х/

 Шүүгдэгч М.А-ын: “...2017 оны 12 дугаар сарын 07-ны орой 21 цаг өнгөрч байхад С над руу залгаад “А, гурвуулаа нэг уулзъя, Хархорин захын энд хүрээд ир” гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад А-тэй цуг очсон. С өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Соната-5 маркийн автомашинтай ирсэн. Тэгээд гурвуулаа мөнгөтэй болъё гээд шууд 3, 4 дүгээр хороолол, бичлийн аркаар хойшоо гараад байрны дунд зогссон байсан саарал өнгийн Приус-20 машины арын зүүн хойд талын нэг дугуйг, дараа нь ... дээд сургуулийн харалдаа арын байрны гадаа зогсоолд байсан цагаан өнгийн Приус-30 маркийн автомашины арын нэг дугуйг, дараа нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны зогсоол дээр байсан мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн машины зүүн талын хойд дугуйг, уг машины цаад талд байсан сувдан цагаан өнгийн Приус-30 маркийн машины зүүн талын хойд дугуйг, дараа 28 дугаар байрны урд талын саадны хажуугийн зогсоол дээр байсан цэнхэр өнгийн Приус-20 машины зүүн хойд талын дугуйг зэргийг авахдаа А боолтыг нь тайлж дугуйг салгасан, би машиныг өргөсөн. С цаана хүн хараад машиндаа сууж байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 46-49, 206-207х/

Шүүгдэгч Д.С-ын: “...2017 оны 12 дугаар сарын 07-ны орой 22 цаг 30 минутын орчим А, А бид гурав Хархорин захын хойно уулзсан. ...Би Т-ын ... улсын дугаартай Сонато-5 маркийн машинтай явж байсан ба бид гурав Приус машины дугуй хулгайлъя гэж шийдээд шууд 3, 4 дүгээр хороолол, бичлийн аркаар хойшоо гараад байрны дунд зогссон байсан саарал өнгийн Приус-20 машины арын зүүн хойд талын нэг дугуйг, дараа нь ... дээд сургуулийн харалдаа арын байрны гадаа зогсоолд байсан цагаан өнгийн Приус-30 маркийн автомашины арын нэг дугуйг, дараа нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны зогсоол дээр байсан мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн машины зүүн талын хойд дугуйг, уг машины цаад талд байсан сувдан цагаан өнгийн Приус-30 маркийн машины зүүн талын хойд дугуйг, дараа 28 дугаар байрны урд талын саадны хажуугийн зогсоол дээр байсан цэнхэр өнгийн Приус-20 машины зүүн хойд талын дугуйг зэргийг авахдаа А боолтыг нь тайлж дугуйг салгасан, А машиныг өргөж, би цаана нь хүн хараад машиндаа сууж байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54-57, 211-213х/

Шүүгдэгч Б.А-ийн: “...2017 оны 12 дугаар сарын 07-ны орой 23 цагийн орчим А бид хоёр Хархорин захын хойно уулзаад дэлгүүрээс 1 шил 500 граммын Хараа архи худалдаж аваад тэр архиа А бид хоёр хувааж ууж дуусаад байж байтал С хамаатныхаа дүүгийн Сонато-5 маркийн ... улсын дугаартай машинтай ирсэн. Ингээд бид гуравт мөнгө хэрэг болоод байсан болохоор ярилцаж байгаад машины дугуй хулгайлахаар шийдээд С-ын машинтай шууд 3, 4 дүгээр хороолол, бичлийн аркаар хойшоо гараад байрны дунд зогссон байсан саарал өнгийн Приус-20 машины арын зүүн хойд талын нэг дугуйг, дараа нь ... дээд сургуулийн харалдаа арын байрны гадаа зогсоолд байсан цагаан өнгийн Приус-30 маркийн автомашины арын нэг дугуйг, дараа нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны зогсоол дээр байсан мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн машины зүүн талын хойд дугуйг, уг машины цаад талд байсан сувдан цагаан өнгийн Приус-30 маркийн машины зүүн талын хойд дугуйг, дараа 28 дугаар байрны урд талын саадны хажуугийн зогсоол дээр байсан цэнхэр өнгийн Приус-20 машины зүүн хойд талын дугуйг зэргийг авахдаа би боолтыг нь тайлж дугуйг салгасан, А нь машиныг өргөсөн. С цаана хүн хараад машиндаа сууж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн /1хх-ийн 62-65, 217-219х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхээс тогтоосон дээрх хэргийн үйл баримтаас дүгнэвэл, М.А, Б.А, Д.С нар нь гэмт хэрэг үйлдэхээр санаа зорилгоо нэгтгэн, шунахайн сэдэлтээр, нууц аргаар, өөрсдийн хууль бус үйлдлийг хөнгөвчлөх, хялбарчлах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж, шууд санаатай үйлдлээр бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийн дугуйнуудыг авч өөрсдийн мэдэлд шилжүүлж байгаа үйлдэл нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “...гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол  бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Мөн шүүгдэгч М.А, Б.А, Д.С нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслийг мөрдөгч нь хураан авах, битүүмжлэх зэрэг ажиллагаа хийгээгүй нь тухайн тээврийн хэрэгслийг шүүгдэгч нар нь унаж яваагүй гэдгийг илэрхийлэх баримт биш тул уг үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй юм.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан “хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэх” гэсэн санал дүгнэлт нь үндэслэлгүй байх тул шүүгдэгч М.А, Б.А, Д.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нь “...... улсын дугаартай машин нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх үеэс эхлэн журмын хашаанд байгаа тул уг машиныг гаргуулж эзэнд хүлээлгэж өгнө үү” гэх боловч иргэн Т.Т-ын эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг энэ хэрэгт хамаатуулж хураан авах, битүүмжлэх зэрэг ажиллагаа хийгээгүй, улмаар шүүхээр шийдвэрлүүлэхээр ирүүлээгүй, түүнчлэн тухайн тээврийн хэрэгслийг хэн гэх албан тушаалтан, хэзээ, ямар зорилгоор журмын хашаанд хийсэн эсэх талаарх баримтгүй тул уг асуудлыг шийдвэрлэсэн гэх газар, албан тушаалтанд хандах нь зохистой байна.

Хохирлын талаар:

Хохирогч О.А-, Б.С-, Ц.М, Э.Э- нар нь өөрсдийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн дугуйг буцаан авсан нь тэдгээрийн мэдүүлгээр /1хх-ийн 38, 137-138, 230-231, 233-234х/, хохирогч О.М- нь  хохирлын мөнгө болох 160,000 төгрөгийг шүүгдэгч нараас авсан түүний мэдүүлгээр тус тус тогтоогдсон /1хх-ийн 236-237х/, хохирогч нар нь цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагч нь гаргасан дүгнэлтдээ “...шүүгдэгч  М.А, Б.А, Д.С тус бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг,

- Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтдээ “... шүүгдэгч нар нь гэм буруугийн хувьд маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг буюу оногдуулах ялыг багасгаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар  оногдуулбал зохих хорих ялын доод хэмжээнээс доогуур ялыг оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч М.А, Б.А, Д.С нарын хохирогч нарт учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.А, Б.А, Д.С тус бүрд 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж үзэв.

Бусад асуудлын тухайд:

Шүүгдэгч М.А, Б.А, Д.С нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.А, Д.С, Б.А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргээс тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэсэн шинжийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Б овогт М-ийн А, Б овогт Д-ийн С, Х б овогт Б-ын Анарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.А, Б.А, Д.С тус бүрийг нэг /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, Б.А, Д.С тус бүрт оногдуулсан 1 /нэг/  жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.А, Б.А, Д.С нарыг цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.А, Б.А, Д.С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.АЛТАНЦЭЦЭГ