| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2018/00404/И |
| Дугаар | 708 |
| Огноо | 2018-02-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 708
| 20*******8 оны 02 сарын 28 өдөр | Дугаар *******0*******/ШШ20*******8/00708 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоотод оршин байх А******* ХЗХ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух Т*******т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт **************,308,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Өлзий, хариуцагч Б.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А******* ХЗХоршоо нь хариуцагч Б.Т*******той 20*******6 оны 02 дугаар сарын 0*******-ны өдөр №20*******6*******034 тоот зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийн зээлийг сарын 3.6 хувийн хүүтэй эргэн төлөх нөхцөлтэй, гахайн аж ахуйд нь тэжээл авах зориулалтаар олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Б.Т*******ын нэр дээр бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороонд байршилтай үйлчилгээний зориулалттай 622 м.кв талбай бүхий ******* тоот гэрчилгээний дугаартай, *******823/0222, ******* нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан. Зээл, барьцааны 20*******6 оны 02 дугаар сарын 0*******-ны өдрийн №20*******6*******034 тоот гэрээн дэх барьцааны хөрөнгийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын бүртгэл кадастрын хэлтэст бүртгүүлж, А******* ХЗХоршооны нэр дээр барьцаанд бариулсан. Б.Т******* нь зээл авснаас хойш үндсэн зээлээс огт төлөлт хийгээгүй, 20*******6 оны 3, 4 саруудад 6*******0,7*******0 төгрөгийг ашигласан тухайн хугацааныхаа хүүнд төлсөн. Б.Т******* нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 20*******6 оны 8 дугаар сарын 0*******-нд зээлээ бүрэн төлөх үүрэгтэй байсан боловч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгээ хуримтлагдах үндэслэлийг өөрөө бий болгосон. Б.Т******* нь зээлийн гэрээний 2.3-т заасан зээлийн гэрээний хугацаа дуусах нь гишүүн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, 2.4-т заасан гишүүн Хавсралт №*******-д тохиролцсон графикт хугацааг чанд баримтлах нь энэ гэрээний нэн чухал нөхцөл бөгөөд түүнийг зөрчвөл гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ, зээл болон зээлийн хүү төлөх график-ийн дагуу сар болгон үндсэн зээл, зээлийн хүүг тогтмол төлж, зээлээ гэрээний хугацаанд төлж дуусгахаар харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулан хүлээн зөвшөөрсөн билээ. Зээлдэгч зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул, Хоршооны тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хороо, гүйцэтгэх албанаас зээлээ төлөх талаар удаа дараа сануулж, гэрээр нь оройн цагаар очиж олон удаа уулзсан, албан мэдэгдэл өгч байсан. Улаанбаатар хотын захиргаанаас санхүүжилт орж ирнэ гээд байсан тул хүлээсээр, өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй тул шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Дээрх гэрээний Хавсралт №*******-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үнсдэн хүүнээс гадна, төлөгдөөгүй үнсдэн зээлийн төлбөрийн үлдэгдэлд, үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож, авна, зээлдэгч үндсэн зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 452.2-т заасны дагуу үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй зэрэгт үндэслэн Б.Т*******оос үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээл төлөгдөөгүй хугацааны зээлийн хүү 4,424,*******50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 884,830 төгрөг нийт **************,308,980 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Арвин дэм ХЗХоршоотой байгуулсан гэрээний үүргээ иргэн Б.Төмөр-Очир би биелүүлээгүй явдал нь шинээр үүссэн нөхцөл байдлаас болсон. Нотлох баримт болгон энд хавсаргаж байгаа прокурорын тогтоол бусад бичиг баримтаар батлагдах галын гамшгийн улмаас би үлэмж хохирол хүлээн зээлийн эрсдэл гарвал менежер хийх буюу бусад орлогоос дайчлах эх үүсвэр маань бүрэн сүйдэж 300-аад сая төгрөгийн гарз гарснаар бид 200 орчим сая төгрөгийн өр зээлтэй хоцорсон. Ийм ноцтой шалтгааны улмаас би гэрээ сунгах ямар ч чадамжгүй болсон. Төлбөрийн чадваргүй болсныг нотлох шүүхийн болон бусад баримтад байгаа тул уг зээлийн үндсэн гэрээний нэг жилийн хугацаанд олгогдох хүү, алдангийг би цаашид төлөх эрмэлзлэл, ёс зүй гаргаж болох ба түүнээс хүү алданги төлөх ямар ч боломжгүй тул Иргэний хуулийн 282-ийн 282.2-т заасан үндэслэлээр миний хүсэлтийг шүүх харгалзан хүүгийн хэмжээг 50 хувиар, алдангийг *******00 хувь тус тус чөлөөлж шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А******* ХЗХоршоо нь хариуцагч Б.Т*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүү 4,424,*******50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 884,830 төгрөг, нийт **************,308,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч зээлийн гэрээ байгуулсан болон зээл төлөх үүргийн талаар маргаагүй харин хүү, алдангийг хуульд зааснаар багасгаж шийдвэрлүүлэх талаарх тайлбарыг гаргасан.
А******* ХЗХ нь Б.Т*******той 20*******6 оны 02 дугаар сарын 0*******-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 6,000,000 төгрөгийг, 30 хоногын 3.6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 20*******5 оны 0******* дүгээр сарын 09-ны өдөр ҮЗГ-*******03-27/0******* тоот зээлийн гэрээ байгуулж 7,500,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, *******2 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, ******* гудамж *******-6 тоотод орших 622 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн *******9-2******* дугаар тал/
Гэрээнд зохигчдийн хүсэл зориг илэрхийлсэн байдал, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.******* дэх хэсэг, *******56 дугаар зүйлийн *******56.*******, *******56.2 дахь хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.******* дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Хариуцагч нь гэрээний хугацаа дууссан боловч үүргээ гүйцэтгээгүй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан талаар маргахгүй байна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.******* дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зохицуулсан бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэгч нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй үндэслэлээр зээлдүүлэгч нь зээлдэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь зээлийн хүүнд 6*******0,7*******0 төгрөгийг төлсөн байх бөгөөд үндсэн зээлээс төлөлт хийгээгүй талаар маргаагүй тул нэхэмжлэгч нь үндсэн зээл 6,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. /х.х-ийн 22 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан 20*******6*******034 тоот зээлийн гэрээний 2.3-т зээлийн гэрээний хугацаа дуусах нь гишүүн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж талууд тохиролцсон байна. Гэрээний энэ үүрэг болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус зохицуулснаар нэхэмжлэгч нь үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү тооцон шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч 20*******8 оны 0******* дүгээр сарын *******5-ны өдөр буюу шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандсан өдрийн тооцооллоор 4,424,*******50 төгрөгийн хүү, хэтэрсэн хугацааны хүү нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Хариуцагч үл хөдлөх эд хөрөнгө шатсаны улмаас төлбөрийн чадваргүй болсон тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хүүг 50 хувиар багасгуулах талаарх тайлбарыг гаргасан.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ буюу Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.******* дэх хэсэгт зохицуулсан гэрээг мөн хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.******* дэх хэсэгт заасан зээлийн гэрээтэй агуулга, зорилго болон хууль хэрэглээний бүтцийн хувьд төсөөтэй гэрээ гэж үзэх боломжгүй тул энэ тохиолдолд шүүх хариуцагчийн тайлбараар хүүг хасаж тооцож шийдвэрлэх үндэслэлгүй болно.
Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү нь гэрээний үндсэн үүрэг бол нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас зээлдэгч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй тохиролцсон хариуцлагын хэлбэр бөгөөд гэрээний 2.6-т талууд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.******* дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зохицуулснаар нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.
Хэдийгээр нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй боловч зээлийн гэрээний хугацаа 20*******6 оны 8 дугаар сарын 0*******-ны өдөр дууссан боловч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагчийн хариуцлагын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.******* дэх хэсэгт заасан эрхээ үнэнчээр хэрэгжүүлэх зарчимд нийцээгүй байна.
Иймд нэмэгдүүлсэн хүүг 50 хувиар багасгаж, хариуцагчаас 442,4*******5 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд гаргуулж шийдвэрлэв.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.Т*******оос үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүүнд 4,424,*******50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 442,4*******5 төгрөг, нийт *******0,866,565 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А******* ХЗХ-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 442,4*******5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсхүл мөнгөн хэлбэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос хамаарах бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэгчийн мөнгөн хэлбэрээр үүргийг хангуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийж маргааныг хяна шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.2 дахь хэсэг, **************6, **************8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******, 453 дугаар зүйлийн 453.******* дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Т*******оос *******0,866,565 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А******* ХЗХ-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 442,4*******5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч А******* ХЗХ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******95,893 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т*******оос *******88,8*******5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А******* ХЗХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ