Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 517

2018 оны 3 сарын 06 өдөр                   Дугаар 183/ШШ2018/00517                               Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЗТН

тэтгэвэрт гарахад олгох 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 7.346.796 /долоон сая гурван зуун дөчин зургаан мянга долоон зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б нь ЗТН ОНӨААТҮГ-ын Автобус нэг баазад 2006-08-08-нд 34 тоот тушаалаар ажилд орж 2017-09-01-нд дугаар Б/742 тоот тушаалаар 11 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Нэхэмжлэгч нь энэ байгууллагад бүх насаараа ажилласан боловч Автобус нэг ОНӨҮГ-н захиргаа, Үйлдвэрчний хороо хоёрын хооронд 2013-02-05 өдер байгуулсан хамтын гэрээний 2014-01-22 нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасан ендөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн заалтыг зөрчиж тэтгэмж олгоогүй. Түүний 1 сарын дундаж цалин 612,233 төгрөг ба Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8,5 заалтын дагуу 12 сарын тэтгэмж 7,346,796 төгрөгийн тэтгэмж гаргуулах нэхэмжлэл гаргасан. Одоо 3.762.500 төгрөгийг шилжүүлсэн тул шаардлагаас хасч олгуулж өгнө үү гэв.

 Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь тус газрын 1 дүгээр баазад 2006 оны 8 сарын 08-ны өдрийн 034 тушаалаар мөнгө хураагчаар ажиллаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул 2017 оны 9 сарын 01-ний Б/742 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Өндөр насны тэтгэвэрт суухад нь байгууллагаас 8 сарын дундаж хөлстэй тэнцэх 4.300.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2018 оны 2 сарын 13-ны өдөр 3.762.500 төгрөгийг Голомт банкны данс руу нь шилжүүлсэн, 2017 оны 10 сарын 27-ны Б/ 898 тоот тушаалаар тэтгэмж 537.500 төгрөгийг олгохоор заасан ч олгоогүй тул төлнө. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчидийн хурлын тэргүүлэгчийн 2014 оны 8 сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоол, уг тогтоолын дагуу Нийслэлийн ЗД-ын 2014 оны 9 сарын 18-ны өдрийн А/778 тоот захирамжаар “Автобуснэг”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-уудыг татан буулгах захирамж гаргаж, НӨҮГ-ууд нь татан буугдсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16.4-т “Хуульд заасан нөхцөл, журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээг татан буугдах хугацааны туршид дагаж мөрдөнө”, Хөдөлмөрийн тухай хуулийн 14.2-т заасан “Аж ахуйн нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна”, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5.2-т “Тухайн байгууллагад 2, түүнээс дээш ҮЭ байвал тэдгээр нь тохиролцож, хамтарсан төлөөлөгчид томилон захиргаа, эзэдтэй хамтын нэг гэрээ байгуулна” заалтыг үндэслэн ЗТН ОНӨААТҮГ нь дотроо 1 дүгээр баазын, 2 дугаар баазын, 3 дугаар баазын, “Эв нэгдэл” гэсэн 4 ҮЭ үйл ажиллагаа явуулдаг. Хамтын гэрээг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 тоот тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан зтгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 сарын 01-нийг хүртэл дагаж мөрдөх байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 16.3-т “аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ” гэж заасан ба Иргэний хуулийн 31.1-д зааснаар ЗТН болон өөрчлөн байгуулсан нь дээрхи хуулийн заалт буюу ХтХ-ийн 16.3-т нийцэж байгаа юм. Энэ хамтын гэрээг хэвээр нь мөрдөх, нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцээ байгууллага дээр хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинээр байгуулах хэлэлцээ хийгдэж 2014 оны 1 сарын 06-ны өдөр 01 албан тоотоор ҮЭХ-оос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай албан бичиг ирж 2015 оны 1 сарын 09-ний өдөр 117 тоотоор захиргаанаас хамтын гэрээ байгуулах төлөөллийг томилон хамтын гэрээний төсөл хүргүүлж ажилласан. Мөн 2016 оны 2 сарын 19-ний 1/677 тоот бичгээр ҮЭХ-д хамтын гэрээ байгуулах хэлэлцээрт суух хамтын гэрээний төсөл, санхүүгийн тооцооллын хамт хүргүүлсэн ч гэрээ байгуулахгүй, асуудлыг гацаанд оруулж байна. Ажил олгогчоос 2016 оны 3 сарын 01-нд МҮЭ-ийн холбоонд хамтын гэрээ байгуулагдахгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн тул дээрх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгоно уу гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-т холбогдуулан 2013.02.05-ны болон 2014.01.22-ны өдрийн Хамтын гэрээг үндэслэн тэтгэмжид 7.346.796 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дундаж цалин дээр унаа, хоолны мөнгийг оруулан тооцож, 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Хамтын гэрээнд оруулах Нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасан 12 сарын хугацаагаар тэтгэмж авах эрхтэй гэж тайлбарлав.

Хариуцагч нь тэтгэмж авах эрхтэй талаар маргахгүй байх бөгөөд харин шинээр байгуулагдсан хамтын гэрээний дагуу 8 сарын тэтгэмж болох 4.300.000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 4 сарын хугацааны тэтгэмж олгох үндэслэлгүй, 1 сарын дундаж цалин хөлсийг хоол, унааны мөнгийг тооцохгүйгээр олгоно гэж маргалаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог Хамтын гэрээ гэж, 18 дугаар зүйлийн 18.1.11-д Хамтын гэрээнд үйлдвэрчний эвлэл, түүний ажилтан, сонгуультнаас үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бололцоог хангах харилцааг зохицуулахаар, 11 дүгээр зүйлийн 11.1 болон 11.2-т хамтын гэрээ байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг аль ч тал нь санаачилж болох ба санал гаргаж байгаа тал нөгөө талд бичгээр мэдэгдэхээр тус тус тодорхойлсон байна.

Автобус нэг ОНӨҮГ-ын захиргаа нь Үйлдвэрчний эвлэлийн хороотой тохиролцон, 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр баталсан Хамтын гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т заасанд нийцүүлэн 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 8.5 дахь заалт нэмж оруулсан байна.

Нэхэмжлэгч Д.Б нь тухайн байгууллагад тасралтгүй 11 жил ажилласан, энэ талаар талууд маргахгүй ба дээрх нэмэлтээр өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад тасралтгүй 11-15 жил ажилласан бол 12 сарын тэтгэмж олгох үүргийг ажил олгогч хүлээсэн байна.

Ажил олгогч нь 8 сарын тэтгэмжийн 4.300.000 төгрөгөөс 3.762.500 төгрөгийг Голомт банкны данс руу нь шилжүүлсэн, 2017 оны Б/ 898 тоот тушаалаар тэтгэмж 537.500 төгрөгийг олгохоор заасан тул төлнө гэж тайлбарлав.

Талуудын байгуулсан гэрээний 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн Ерөнхий зүйлд аль нэг тал санаачлан шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр байх гэрээг мөрдөхөөр тохиролцсон байна.

Хэрэгт авагдсан “ЗТН” ОНӨААТҮГ-ын Захирал, “ЗТН” ОНӨААТҮГ-ын “Эв нэгдэл” ҮЭХ-ы дарга нарын хооронд байгуулагдсан Хамтын гэрээний 3.4-т 11-15 жил ажилласан бол 8 сарын тэтгэмж олгохоор заасан байгаа боловч 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээний талууд гэж үзэхгүй юм.

Өөрөөр хэлбэл “Автобус нэг” ОНӨҮГ-ын захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан Хамтын гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байх тул “ЗТН” ОНӨААТҮГ-ын Захиргаа, “Эв нэгдэл” ҮЭХ-ы хооронд байгуулсан гэрээний заалтыг мөрдөгдөхгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Хамтын гэрээний нэмэлт 8.5 дахь заалтаар 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг шаардах эрхтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 55 дугаар тушаалын журмын 7а-д зааснаар ажил олгогчоос олгосон олгосон цалингийн дунджаар гэж, хариуцагч нь 4 дүгээр заалтаар хоол, унааны мөнгийг хасч тооцох ёстой гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 55 дугаар тушаалын журмын 4-т ажилтанд олгож буй тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжид унаа, хоолны хөнгөлөлтийг цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж зааснаар 537.500 төгрөгөөр тооцож 12 сарын тэтгэмжид 6.450.000 төгрөгийг нэхэмжлэгч нь авах эрхтэй  тул шаардлагаас үлдэх 896.796 төгрөгийг хэрэгсэхгүй болгох юм.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан дээр хариуцагч нь 2018 оны 2 сарын 13-ны өдөр 3.762.500 төгрөг олгосныг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн тул 6.450.000 төгрөгөөс хасч, нийт 2.687.500 төгрөгийг хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэтгэмж гаргуулах нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 118.150 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 128 дугаар зүйлийн 128.1.8, 42 дугаар зүйлийн 42.1, 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Хамтын гэрээний нэмэлт 8.5-д заасныг баримтлан хариуцагч ЗТН ОНӨААТҮГ-аас 2.687.500 /хоёр сая зургаан зуун наян долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бт олгож, үлдэх 896.796 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 118.150 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ