Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2687

 

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2017/02687

Улаанбаатар хот

 

 

ͪ

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Б.Мөнхбаяр ,

: оршин суух Б.С /РД: ЙЕ82012711/-ийн төлөөлөгч Э.Чинбаатарын нэхэмжлэлтэй,

: өөрийн байранд байрлах НШГА холбогдох

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал таун хотхоны 104 дүгээр байрны 24 тоот орон сууцны битүүмжлэлийг хууль бусд тооцуулж, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хїссэн иргэний хэргийг 2017 оны 09 дүээр сарын 13-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ؿ :нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Чинбааатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Азжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Чинбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл : Баяраа овогтой Содбилэг нь 2016 оны 11 дүгээр сарын 14-нйи өдөр иргэн А.Отгонбаатараас үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал таун хотхоны 104 дүгээр байрны 24 тоот хаягт байрлах 110 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 176.750.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг орон сууцыг худалдаж авахдаа 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны данснаас 176.753.931 төгрөгийг А.Отгонбаатарт шилжүүлж, улсын бүртгэлийн Ү-2206022134 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч шударга эзэмшигч болсон. Тухайн үед уг орон сууцыг худалдаж авахын өмнө үшл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаар лавлагаа авахад бусдад ямар нэгэн барьцаалбар, эрхийн маргаангүй орон сууц гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа гаргаж өгсөн. Мөн уг орон сууцны дулаан, СӨХ-ны төлбөргүй байсан. Б.С нь эхнэр, 2 хүүхдийн хамт өөрийн өмчлөлийн орон сууцандаа нүүж ороод засвар үйлчилгээ хийж байтал 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр НШГАны шийдвэр гүйцэтгэгч Ц.Баянчимэг гэгч эмэгтэй гэрт нь түрэмгийлэн дайрч орж ирээд гэр орноор нь дураараа явж, ямар ч эрхий байгууллагын шийдвэр, зөвшөөрөл танилцуулалгүй, өөр нэгэн эрэгтэйгийн хамт та нар энэ байрыг яаралтай сулал, суллахгүй бол албадан суллана, би ажилгүй болох гээд байна, тэгэхгүй бол 5-6 жил үргэлжилсэн маргаан болоод шүүх байгууллага энэ тэр болно гэх зэргээр утга нь ойлгогдохгүй зүйл ярьж, янз бүрээр аашилж, өдөр бүр утсаар залгаж байнга дарамталж байсан. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хаалга, үүдийг нь маш ширүүнээр нүдэж, балбаж орж ирээд за дээд шатны шүүх өмнөх шийдвэрийг хүчингүй болгосон байна, та манай дарга нартай очиж уулзаад эвтэйхэн гуйгаад 14 хоногийн дотор байраа суллачих, 2 удаагийн нүүлгэлтийн зардлыг манай байгууллагаас өгнө, тэгээд дуудлага худалдаа дахин зарлаад буцаагаад аваад өгнө, зөвхөн танайд зориулж дуудлага худалдаа явуулна, тэгээд дахин энэ асуудлыгн сөхөхгүй гэх зэргээр үл ойлгогдох маш олон юм хэлж ярьсан. Ингээд Б.С нь уг асуудлыг ойлгохгүй байсан тул өмгөөлөгч хөлслөөд Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогтод өргөдөл өгч шалгуулсны дагуу ШШГЕГ-ын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1-1/670 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Ц.Бямбасүрэн шийдвэр гүйцэтгэгчийг мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул ажлын байрыг нь өөрчилж, маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан 179 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Баянчимэгт сануулах арга хэмжээ авсан байдаг. Харин Б.С нь дээрх шийдвэр гүйцэтгэгчийн ажлын хариуцлага алдсаны улмаас орон байрандаа чөлөөтэй нэвтэрч чадахгүйгээс гадна Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал таун хотхоны 104 дүгээр байрны 24 тоот орон сууцыг НШГАны зүгээс битүүмжилсэн байдалтай байгаагаас гадна Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №11-1011664 дугаартай лавлагаагаар Б.Энхбаатарын өмчлөлд буцаан бүртгэж, гэрчилгээ олгохыг мэдэгдсэн бүртгэлийн хуудас гарсан. Төлбөр авагч ЭксимфинансББСБ-аас А.Отгонбаатар тухайн орон сууцыг худалдан авч, А.Отгонбаатараас Б.С тухайн орон сууцыг худалдаж авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба тухайн орон сууцыг яагаад битүүмжилсэн бэ гэхээр төлбөр төлөгч Б.Энхбаатартай холбоотой шийдвэрийн дагуу бусдын эд хөрөнгийг битүүмжилж өмчлөх эрхэнд л халдсан. Иймд уг орон сууцыг битүүмжилсэн нь хууль бус гэж үзэж байгаа тул орон сууцыг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусд тооцуулах хүсэлтэй байна. Мөн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага яагаад гаргасан бэ гэхээр шийдвэр гүйцэтгэх алба уг эд хөрөнгийг битүүмжилчихээд цаашид төлбөр төлөгч Б.Энхбаатарын нэр дээр маргаан бүхий эд хөрөнгийг бүртгэнэ үү гэсэн мэдэгдлийг гаргасан. Энэ нь ямар учирта вэ гэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болчихсон тул эргэж ажиллагаагаа засаж, төлбөр төлөгч Б.Энхбаатарт гэм хор учруулсан гэдэг үүднээс өөрсдөө дур мэдэж, нэгэнт эзэмшигч, өмчлөгч нь өөрчлөгдсөн бусдын эд хөрөнгө рүү халдаж, хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал таун хотхоны 104 дүгээр байрны 24 тоот орон сууцны битүүмжлэлийг хууль бусд тооцуулж, хууль ёсны өмчлөгчөөр Б.Сийг тогтоож өгнө үү гэв.

ؿ нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, нэг бүрчлэн

 

:

 

Тус шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Ц.Баянчимэгт мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.С нь НШГАнд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал таун хотхоны 104 дүгээр байрны 24 тоот орон сууцны битүүмжлэлийг хууль бусд тооцуулж, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хїс .

 

            Зохигчдын маргаж буй зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал таун хотхоны 104 дүгээр байрны 24 тоот хаягт байрлах 110 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц нь нэхэмжлэгч Б.Сийн өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн услын бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байх ба уг орон сууцны өмчлөх эрх 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр А.Отгонбаатар, Б.С нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр иргэн А.Отгонбаатараас нэхэмжлэгч Б.Ст шилжсэн байна.

            Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр орон сууцыг өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсч, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог ба мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, буруу ташаа эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөвд тооцдог тул нэхэмжлэгч Б.Сийг маргаж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж үзэхээр байна.

            Нэхэмжлэгч Б.Сийг тухайн орон сууцыг худалдан авахад орон сууцны өмчлөгчөөр А.Отгонбаатар бүртгэлтэй байсан бөгөөд улсын бүртгэлд уг орон сууцтай холбоотой ямарваа нэгэн үүрэг ногдож, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тэмдэглэл бүртгэгдээгүй байжээ.

            Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал таун хотхоны 104 дүгээр байрны 24 тоот хаягт байрлах 110 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Б.С байх тул түүнийг дахин өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлгүй болно.

            Тэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхийн дагуу НШГАны тухайн орон сууцыг битүүмжилсэн битүүмжлэлийг хууль бусд тооцуулах шаардлага гаргасныг мөн хангах үндэслэлгүй байна.

            Учир нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-нйи өдрийн 1771 дүгээр магадал болон Улсын Дээд шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2017/00545 дугаар тогтоолоор Б.Энхбаатарын нэхэмжлэлтэй НШГАнд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны 104 дүгээр байрны 24 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагааг бүхэлд нь, 2016 оны 05 дугаар сарын 12-ныөдрийн 179/01 дугаар тогтоолоор уг үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагч Эксимфинанс ББСБХХК-д төлбөрт тооцон шилжүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

            Энэхүү хэргийг шийдвэрлэх явцад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2016/00179 дүгээр шүүгчийн захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны 104 дүгээр байрны 24 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхгүй байхыг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасныг хариуцагч НШГА хэрэгжүүлээгүй, дээрх шүүгчийн захирамжийн дагуу маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичгийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр буюу А.Отгонбаатар, Б.С нарыг худалдах, худалдан авах гэрээ хийснээс 4 хоногийн дараа хүргүүлсэний дагуу түдгэлзүүлэх тусгай тэмдэглэл хийгдсэн болох нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

            Хэдийгээр хариуцагч НШГА нь маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрхийг хугацаа алдаж түдгэлзүүлсэн буруутай боловч дээрх орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа буюу битүүмжлэлийг хууль бусд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

            Учир нь Б.Энхбаатарын нэхэмжлэлтэй НШГАнд холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны 104 дүгээр байрны 24 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагаа, 2016 оны 05 дугаар сарын 12-ныөдрийн 179/01 дугаар тогтоолоор уг үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагч Эксимфинанс ББСБХХК-д төлбөрт тооцон шилжүүлсэн ажиллагаа тус тус хүчингүй болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дахин явагдаж байгаа тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж байгааг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

            Харин дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас нэхэмжлэгч Б.Сийн эрх ашиг хөндөгдөхөөр байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцон эрх ашигаа хамгаалах бололцоотой юм.

Дээр дурдсан үндэлсэлээр ж шийдвэрлэсэн 㺺 нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

х ш х ш т х 115 115.2.3, 116, 118 뿿

:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч НШГАнд холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал таун хотхоны 104 дүгээр байрны 24 тоот орон сууцны битүүмжлэлийг хууль бусд тооцуулж, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг нэхэмжлэгч Б.Сийн .

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай

 

 

 

 

, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР