Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2595

 

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2017/02595

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: оршин суух Х.О /РД: ................./-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: оршин суух Ц.Ө /РД: ИЭ82112875/,

            Хариуцагч: тоотод оршин суух Ө.Б /РД: ...................../ нарт холбогдох

            зээлийн гэрээний үүрэгт 13.300.000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор, гэрч Ц.Дэлгэрсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие хариуцагч Ц.Ө, Ө.Бнартай харилцан тохиролцож 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 7.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, Иргэний хуулийн дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги авахаар зээлийн гэрээ байгуулсан. Ц.Ө, Ө.Бнар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул хуулийн дагуу маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан. Хариуцагч Ц.Ө, Ө.Бнараас зээлийн гэрээгээр зээлдүүлсэн 7.000.000 төгрөг, гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар 2.800.000 төгрөгийн зээлийн хүү, гэрээний 2.7-т заасны дагуу алданги 3.500.000 төгрөг, нийт 13.300.000 төгрөгийг нэхэмжилж байна. Алдангийг тооцохдоо Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг баримталсан болно. Хариуцагч Ц.Ө, Ө.Бнар нь зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Ц.Өын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 32а байрны В1 давхрын 40 тоотын 25 м.кв талбайтай авто зогсоолыг барьцаалсан барьцааны гэрээг байгуулсан. Иймд зээлийн гэрээний үүргийг хангуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангахыг даалгаж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Ө.Бшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ө.Бби иргэн Х.Оаас 2017 оны 03 дугаар сарын 15-нд нийт 10.000.000 төгрөгийг зээлж авсан. Тухайн үедээ барьцаанд нь ямар нэгэн зүйл өг гээд найзынхаа гаражийн зогсоолын бичгийг өгсөн. Гэвч уг гаражийн бичгийн эзэмшигч Ц.Ө нь тухайн өдөр зээлж авсан миний 10.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй юм. Бүх мөнгийг би буюу хариуцагч Ө.Бминий бие авсан нь үнэн тул Ц.Өад энэ нэхэмжлэл хамаагүй. Үүнийг нотолсон зээлийн гэрээг дахин 2017 оны 03 дугаар сарын 15-ныөдөр дахин зээлийн гэрээгээ өмнө орсон нотариатын газар очиж барьцаагүйгээр хийсэн юм. Иймд уг барьцаагүйгээр хийсэн гэрээг иргэн Ө.Бби уг тайлбарыг бичиж өгөхдөө хамт хавсаргаж байна. Иймд Ц.Өадуг нэхэмжилсэн мөнгө огт хамаагүй гэдгийг харгалзан үзэж иргэн миний тайлбарыг шийдвэрлэж өгөөч гэдгийг хүсэж байна. Иргэн Ө.Бби Х.Оаас нэхэмжилж буй 13.300.000 төгрөг буюу Х.Оын нэхэмжилсэн бүх мөнгийг би өөрөө маргаангүйгээр төлж барагдуулна. Иймд надад 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөрхүртэл хугацааг олгож өгнө үү. Х.Од хөөрөг барьцаанд тавьсан байснаа эргүүлэн өгөхөөр нь аьч 1.000.000 төгрөгийг төлсөн гэжээ.

 

            Хариуцагч Ц.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Ц.Ө миний эхнэр болох Ц.Өнөржаргалын найз Ө.Бнь зээл авахад барьцаанд тавих зүйл байдаггүй, найзад нь яаралтай мөнгө хэрэгтэй байна 3 хоногийн дараа буцаагаад зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө гэж тусламж гуйж ирэхэд нь эхнэртэйгээ ярилцаж байгаад зөвшөөрч Ц.Ө миний өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 32А байрны В1 давхрын 40 тоот 15 м.кв талбайтай автомашины дулаан зогсоолыг барьцаалсан зээлийн гэрээг нотариат дээр очиж байгуулж өгсөн. Харин Х.О, Ө.Бнараас бэлнээр болон харилцах дансаар нэг ч төгрөг аваагүй, мөн Ө.Байгалмаа, Х.О нарын хаана, хэзээ, хэдэн төгрөг өгч авалцаж байгааг ч хараагүй, мэдээгүй болно. Ө.Бнь автомашины дулаан зогсоолыг минь зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө гэсээр өнөөг хүрч байна. Х.О надад нэг ч төгрөг өгөөгүй гэдгээ мэдэж байгаа. Ө.Бзээлж авсан мөнгөө 100 хувь өөрөө авч хэрэглэсэн гэдгээ шүүхэд өгсөн бичигтээ хүлээн зөвшөөрч байгаа болно. Иймд нэхэмжлэгч Х.Оын надад гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгч тусална уу гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ц.Дэлгэрсайханы мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Ц.Ө, Ө.Бнарт мэдэгдсэн боловч хариуцагч нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Ц.Ө, Ө.Бнараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13.300.000 төгрөг гаргуулж, дээрх үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагаас 11.130.000 төгрөгийн шаардлагыг хангаж үлдсэн 2.170.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Ц.Ө, Ө.Бнартай 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 7.000.000 төгрөгийг 18 хоногийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн байх ба мөн өдрөө зээлдэгч нар нь дээрх зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 32а байрын В1 давхрын 40 тоотын 15 м.кв талбай бүхий авто зогсоолыг бариулж барьцааны гэрээ байгуулжээ.

Энэхүү зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэхь хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Зээлдэгч нар нь гэрээний үүргийн гүйцэтгэлд огт төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дууссан боловч гэрээний хугацааг талууд сунгаагүй байна.

            Иймд Нэхэмжлэгч Х.Оаас үндсэн зээлийн төлбөр болон хүү, алдангийг шаардсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь гаа боловч зээлийн хүү, алдангийг буруу тооцож нэхэмжилсэн байх тул зээлдэгч Ц.Ө, Ө.Бнарын зээлийн үндсэн хүүг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаагаар тооцоход 420.000 төгрөг /7.000.000 төгрөг х 10%=700.000 төгрөг:30 хоног=23.333 төгрөг х18=420.000 төгрөг/ болж байна.

Гэрээний хугацаа дууссан 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэл алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийни 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан багасгаж алдангид 3.710.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Хариуцагч Ө.Байгалмаа, Ц.Ө нар нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож, нэхэмжлэгч Х.Оаас зээлсэн 7.000.000 төгрөгийг хэн хэн нь үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөхөөр үүрэг хүлээсэн байх тул тэднийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ.

Нэхэмжлэгч Х.О нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.

Иймд хариуцагч Ц.Өын Х.Оаас зээлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, өөрийн өмчлөлийн авто зогсоолыг барьцаалсан гэрээг нотариат дээр очиж байгуулж өгсөн, авсан мөнгийг бүгдийг нь Ө.Бзахиран зарцуулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, гэрч Ц.Дэлгэрсайханы ...Ц.Ө гаражаа 3.500.000 төгрөгийн барьцаанд тавьчихсан байсан бөгөөд энэ зээлийнхээ хугацааг нь сунгаад тавьчихмаар байна, ажил хөөцөлдөж байгаа тул удахгүй мөнгөтэй болчихно гэж байсан. Ө.Байгалмаа, Ц.Ө нар банкны найдвартай зээлдэгч биш болчихсон учир банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах боломжгүй байна гэж байсан. Чи найдвартай мөнгө зээлчих хүн байвал хэлээд өгөөёч гэхэд нь би Х.Оыг мөнгөтэй байгааг мэдэж байсан тул Х.Отай Ө.Байгалмаа, Ц.Ө нарыг уулзуулж эдгээр хүмүүс хоорондоо 7.000.000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, миний хажууд Х.О 7.000.000 төгрөгийг Ц.Өад өгсөн... гэсэн мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.

Дээр дурдсан үндэслэлээр үндсэн зээлийн төлбөр 7.000.000 төгрөг, зээлийн хүү 420.000 төгрөг, алданги 3.710.000 төгрөг, нийт 11.130.000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 240.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 193.030 төгрөгийг хариуцагч Ц.Ө, Ө.Бнараас гаргуулж, нэхэмжлэгч Х.Од олгох нь хуульд нийцнэ.

Мөн 175 175.1 нар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 32а байрын В1 давхрын 40 тоотын 15 м.кв талбай бүхий авто зогсоолыг , ш г газарт х нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ө, Ө.Бнараас 11.130.000 /арван нэгэн сая нэг зуун гучин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.170.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 240.950 төгрөгийг улсын хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ө, Ө.Бнараас 193.030 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Од олгосугай.

 

3. 175 175.1 нар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 32а байрын В1 давхрын 40 тоотын 15 м.кв талбай бүхий авто зогсоолыг , ш г газарт .

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Б.МӨНХБАЯР