Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 00004

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн 10-20 тоотод оршин суух, Харчу овогт Намжилын Мын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Тэшиг сумын 2 дугаар багт оршин суух, Олхонууд овогт Нарангэрэлийн Идэрбалд холбогдох, зээлийн гэрээний үүрэг 4409000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00577/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч: 1974 онд төрсөн, тусгай дунд боловсролтой, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд оршин суух, Х овогт Н.М

хариуцагч: 1979 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт оршин суух, О овогт Н.И, нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Инь тухайн үед Алтанбулагийн хилийн боомтын ээлжийн ахлагч хийдэг байсан. Тэрээр 2013 онд надаас 5000000 төгрөг олж өгөхийг гуйсан. Би Хас банкнаас 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 12000000 төгрөгийн зээл авч үүнээсээ 5000000 төгрөгийг Идэрбалд итгэж зээлдүүлсэн. Намайг Хас банкнаас зээл авч байхад Инад руу утсаар ярьж өөрийнхөө дансны дугаарыг явуулсан. Би зээлээ ажил тарж байхад авсан учраас мөнгөө маргааш шилжүүлье гэхэд Иөөрийн найз Ундаръяагаа явуулаад мөнгө авахуулсан. Ундаръяа хүүхэдтэйгээ хамт ирсэн. Би зээлийн гэрээний баримт дээр Ундаръяагаар 5000000 төгрөг хүлээн авсан гэдгийг бичүүлж авсан. Үүнээс хойш Идэрбалаас мөнгөө нэхэж олон удаа ярьсан. Инь 3000000 төгрөгийг буцаан өгч үлдсэн 2000000 төгрөгийг одоог хүртэл өгөхгүй байна. Н.Иминий банкнаас зээлж  авсан мөнгөнөөс зээлсэн учраас түүнийг зээлсэн мөнгөнийхөө хүүг төлөх ёстой гэж үзэж байна. Хэрвээ Идэрбалд 5000000 төгрөг зээлээгүй бол би банкнаас 12000000 төгрөг биш 7000000 төгрөг зээлэх байсан. Би банкнаас зээлсэн 12000000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. 1 сарын зээлийн хүү нь 2.2 хувь байсан. Иймд 5000000 төгрөгийн зээлийн хүү 2409000 төгрөг болж байна. Инь “энэ мөнгийг би аваагүй, гарын үсэг зурсан н.Ундаръяагаас ав” гэдэг. Би Ундаръяаг танихгүй, Идэрбалд итгэж мөнгө зээлүүлсэн учраас түүнээс нэхэмжилнэ. Иймд Н.Идэрбалаас зээлийн үлдэгдэл 2000000 төгрөг, зээлийн хүү 2409000 төгрөг, нийт 4409000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Мын нэхэмжлэл худал, гүтгэлгийн чанартай байна. Б.Ундаръяа бид нар гэр бүлийн найзууд байсан. Тэрээр нөхрийнхөө дүүтэй нийлж бизнес хийж, Зам-Үүдээс барилгын материал татаж байгаа, мөнгөний шаардлага байна, хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу  олж өгөөч гэж гуйсан. Би уг саналыг Мд хэлж, хүүтэй мөнгө зээлэх талаар асуухад тэрээр хүлээн зөвшөөрсөн. М зээлэх мөнгө бэлэн болсон гэж ярихаар нь би мөнгө зээлэх хүн чам дээр яваад очно гээд Ундаръяад Мын утасны дугаарыг өгч Ундаръяа, М нар өөрсдөө уулзаад мөнгөө өгч авалцсан. Мөн Б.Ундаръяа дахин 5000000 төгрөгийг 20 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай зээлмээр байна гэхээр нь би валютын ченж Д.Отгондаваагаас өөрийн биеэр 5000000 төгрөгийг зээлж авч өгсөн. Мөнгийг буцаан өгөх хугацаа болж Ундаръяа руу залгахад утсаа авахгүй, уулзахгүй байсан учир аргагүй эрхэнд гэрт нь очиж Ундаръяагийн нөхөр Л.Одонтүвшин болон ээжтэй нь уулзахад түүнийг гэр бүлийнхэндээ мэдэгдэлгүй олон хүнээс хүүтэй мөнгө зээлж, их хэмжээний өрөнд орсон гэхэд би түүнд хууртсан гэдгээ мэдсэн. Ундаръяагийн нөхөр Одонтүвшин Отгондаваагаас болон Маас зээлсэн мөнгийг бага багаар миний данс руу шилжүүлж байсан. Энэ мөнгө цаг хугацаандаа эзэндээ очиж байсан. Би Мтай уулзаж энэ талаар хэлж, Ундаръяагийн нөхөр Одонтүвшин эхний сар хүү болох 500000 төгрөг өгснийг Мд өгсөн. Мөн 3000000 төгрөгийг миний дансруу хийснийг би тухай бүрт нь Н.Мын данс руу шилжүүлж байсан. Одонтүвшин, М нарын аль алийг нь таньдаг учир би өөрийн нэр төрийг бодож Мын мөнгийг яаралтай өгүүлэх талаар Одонтүвшингээс шаардаж, сэтгэл гаргаж олон хоног  ажлаа орхин хөөцөлдөж, цаг заваа зарцуулж байсан. М, Ундаръяагийн нөхөр Одонтүвшинтэй өөрөө уулзсан. Ажлынх нь газар ч гомдол гаргаж байсан. Одонтүвшин “энэ явдалд Ихамаагүй, бид өөрсдөө хариуцна, мөнгийг чинь өгнө” гэдгээ Мд хэлж байсан. Миний хувьд хэн нэгнээс мөнгө зээлэх шаардлага байгаагүй. Мд би өөрөө мөнгө зээлнэ гэж хэлж байгаагүй. Үүнийг өөрөө мэдсээр байж намайг зээлж авсан мэтээр хэлж байгаад  гайхаж байна. Миний хувьд адилхан л хууртаж хохирсон хүн. М намайг хууран мэхэлсэн, оргон зайлсан мэтээр шүүхийн байгууллагад хандан эрэн сурвалжлуулж, орон нутгийн ард иргэдийн дунд залилагч, худалч мэтээр ярьж нэр хүндийг минь гутаан доромжилж байгаад гомдолтой байна. Би 2015 оны 9 сараас 2016 оны 7 сар хүртэл ОХУ-ын Москва хотын ХАБА-н хилийн академид суралцаж төгсөөд Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар Булган аймгийн Тэшиг сумын хилийн 0286 дугаар ангид томилогдон ирсэн. Сэлэнгэ аймгийн шүүхээс Н.Мын гаргасан нэхэмжлэлийн дагуу намайг хоёр удаа дуудахад би өөрийн биеэр очиж уулзан болсон үйл явдлын талаар тодорхойлолт бичиж өгч байсан. Б.Ундаръяагийн нөхөр Л.Одонтүвшинтэй утсаар байнга холбогдож уг асуудлыг яаралтай шийдвэрлэх, хүнийг хохиролгүй болгох талаар хэлж байсан. Би хэн нэгнийг хууран мэхэлж, эд зүйлийг нь авч ашиглан, хохироож байгаагүй, уг мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Мнь хариуцагч Н.Идэрбалд холбогдуулан 4409000 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “ уг мөнгийг би аваагүй, Б.Ундарьяа  гарын үсэг зурж мөнгийг хүлээн авч захиран зарцуулсан, түүний авсан мөнгөнөөс 3000000 төгрөгийг нөхөр Одонтүвшин нь миний дансруу шилжүүлж байсан нь баримтаар тогтоогдож байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.[1]

Нэхэмжлэгч Н.Мнь 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Хас банкны Сэлэнгэ аймаг дахь салбараас 12000000 төгрөгийн зээл авч мөн өдөр Б.Ундаръяад 5000000 төгрөгийг өгсөн үйл баримт нь зохигчдын тайлбар, барьцаа хөрөнгийн жагсаалт гэсэн баримтын дор “2013.06.18-нд Б.Ундаръяа би 5000000 төгрөг авлаа” гэж бичээд гарын үсгээ зурсан баримтаар[2] тогтоогдож байна.  Энэ  үйл баримтын талаар талууд маргахгүй байна. Харин нэхэмжлэгч нь Н.Идэрбалын гуйлтаар 5000000 төгрөгийг түүний найз Б.Ундаръяад өгсөн учраас Идэрбалаас 4409000 төгрөгийг гаргуулна гэж маргаж байгаа хэдий ч хариуцагч Н.Инь нэхэмжлэгч Н.Маас 5000000 төгрөг зээлж авсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч Н.Инь нэхэмжлэгч Н.Мд хандан 5000000 төгрөг зээлэх санал тавьсныг тэрээр зөвшөөрч 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр банкнаас зээл авч 5000000 төгрөгийг Б.Ундаръяад хүлээлгэн өгсөн нь дээрхи баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Н.Идэрбалын “...Ундаръяа надаас хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу, олж өгөөч гэж гуйсан. Би уг саналыг Мд хэлж, хүүтэй мөнгө зээлэх талаар асуухад тэрээр  зөвшөөрсөн. ...М зээлэх мөнгө бэлэн болсон гэж ярихаар нь би мөнгө зээлэх хүн чам дээр яваад очно гээд Ундаръяад Мын утасны дугаарыг өгч Ундаръяа, М нар өөрсдөө уулзаад мөнгөө өгч авалцсан” гэх тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж чадахгүй байна.

  Б.Ундаръяагийн нөхөр Л.Одонтүвшин хариуцагч Н.Идэрбалын Хаан банкны 5009254144 тоот дансруу  3000000 төгрөгийг цувуулан шилжүүлж байсан ба  хариуцагч нь шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч Н.Мын Хаан банкны 5675433859 тоот дансруу тухайн өдөрт нь шилжүүлж байсан болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар[3] тогтоодож байх бөгөөд энэ баримтаар хариуцагч Н.Идэрбалыг нэхэмжлэгч Н.Маас 5000000 төгрөгийг зээлж авсан  гэж үзэх боломжгүй юм.

 Л.Одонтүвшин, Б.Ундаръяа нар нь албан ёсны гэр бүлийн баталгаатай гэр бүл болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. [4]

Иймд хариуцагч Н.Идэрбалаас 4409000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Н.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр сарын 281.1-д зааснаар хариуцагч Н.И-с 4409000 /дөрвөн сая дөрвөн зуун есөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85494 /наян таван мянга дөрвөн зуун ерөн дөрөв/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 


[1] хх 1-2, 31 тал

[2] хх 8 тал

[3] хх  9-10, 32-33 тал

[4] хх 41 тал