Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 338

 

 

 

 

 

 

 

2019         4              16                                             2019/ДШМ/338

 

 

      Ц.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун  даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            хохирогч Э.Н,

            нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Нгийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Бд холбогдох 1811032631156 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Жагар овгийн Цийн Б, 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “Хүчит шонхор” зах дээр махны худалдаа эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын отод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

 

Ц.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүчит шонхор” зах дээр хохирогч Э.Нтай маргалдаж, улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Жагар овгийн Цн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Цийн Быг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Ц.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Ц.Баас 199.200 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Нд олгож, Ц.Бд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Э.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. Учир нь, Ц.Б, Алтанцэцэг нар нь “Хүслэн” цайны газарт намайг бүлэглэн зодсон. Гэтэл Алтанцэцэгийг гэрчээр асууж, машинаар мөргөсөн Ц.Быг намайг зодож хөнгөн гэмтэл учруулсан гэж үзсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал зэрэг нотолбол зохих байдлыг шүүх хуралдааны явцад тогтоосонгүй. Дээрх нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар шинжлэн судлуулахаар долоовор хуруу гэмтсэн талаар харуулсан, CD бичлэгт мөргүүлсэн талаар камерын бичлэгийг шүүхэд гаргаж өгсөн боловч энэ талаар шүүх ямар нэг дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан хохирогчийн гаргаж өгсөн баримтыг шинжлэн судлуулах эрхийг зөрчсөн, мөн нотлох баримт шинжлэн судлахаас татгалзсан ямар нэг шийдвэр гаргаагүйд гомдолтой байна. Түүнчлэн гэрч Ч.Оюунчимэгийн мэдүүлэг камерын бичлэгтэй зөрдөг. Ц.Б машинаа зогсоох арга хэмжээ аваагүй, шууд мөргөсөн болохоос би гүйж очоод машины урд хэсэгт тэгнэж хэвтсэн асуудал байхгүй нь камерын бичлэгээс харагддаг. Одоо ч дотор муухайрч, толгой өвдсөөр байгаа тул гомдолтой байна. Ц.Б ч хийсэн хэргээ хүлээн мэдүүлээгүй.

Иймд хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Ц.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүчит шонхор” зах дээр хохирогч Э.Нтай маргалдаж, улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Э.Нгийн: “...Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Нарантуул 2” зах дээрээс хүнсний зүйл цуглуулж авах гээд очих үедээ Баянжаргалын утас руу залгаж үлдэгдэл 48.000 төгрөгөө нэхэхэд “юу яриад байгаа юм бэ, 30.000 төгрөг үлддэг юм байгаа биз дээ” гээд утсаа салгасан. Би “Хүслэн” цайны газарт байгаа байх гээд ортол Баянжаргал мах зардаг Алтанцэцэг, Төгсөө, Оюунаа нартай сууж байсан. Би Баянжаргалаас “мөнгөө авъя” гэхэд Алтанцэцэг “энэ дандаа мөнгөний хэрүүл хийж явдаг” гээд намайг заамдаж аваад гэдэс рүү 2 удаа өшиглөх үед цайны газарт байсан хүмүүс “боль” гээд салгасан. ...Гадагш гартал Баянжаргал миний зүүн гарын долоовор хурууг хойш нь дарах үед Оюунаа салгасан. Баянжаргал цаашаа яваад алга болсон. Би Баянжаргалыг хайж байтал өөрийнхөө машинд суугаад зугтах гэхээр нь би очоод машиныг нь зогсоох гэтэл намайг машинаараа мөргөөд явчихсан...” /хх 21-22/,

 

гэрч Ч.Оюунчимэгийн: “...Баянжаргал, Алтанцэцэг, Төгсөө нартай хоол идэх гээд сууж байхдаа Төгсөө бид хоёр 00 ороод буцаж орж иртэл гаднаас танил Нарантуяа орж ирээд Баянжаргалын ширээн дээр байсан гар утсыг шууд авах гээд дайрсан чинь Баянжаргал утсаа өрсөөд өөрөө авчихсан чинь “луйварчин авгай минь мөнгөө өг” гэж дайрсан. Энэ үед цуг сууж байсан Алтанцэцэг түүнийг “дандаа мөнгөний хэрүүл хийж явдаг ямар муухай хүн бэ” гэсэн чинь түүнийг “чи муу луйварчин” гэж дайраад түүнийг барих гэхэд өөд өөдөөсөө бие биенээ түлхэж байгаад Алтанцэцэг гараад явсан. Араас нь Баянжаргал гарах гэтэл Нарантуяа түүний цүнхнээс нь татаж “мөнгөө өг” гэж хэлэхэд Баянжаргал эргэж хараад бие биенээ барьж авах үед Нарантуяа Баянжаргалын нүүрийг нь маажаад цус гарсан. Энэ үед цайны газрын тогооч нар “гарцгаа” гээд Төгсөө бид хоёр салгаад цайны газраас гаргасан. Цайны газрын гадаа дахиад Нарантуяа мөнгөө авна гээд Баянжаргалыг зуурч авсан. Энэ үед би “больцгоо” гэж хэлэхэд Баянжаргал Э.Нгаас салаад зугтаад цаашаа явсан. Баянжаргал өөрийнхөө машинд суугаад хөдлөх гэж байгааг нь хараад Нарантуяа гүйж очоод машиныг нь явуулахгүй гээд машины урд копуд дээр тэгнэж хэвтсэн. Яах аргагүй хоёулаа бие биенийгээ цохисон, заамдалцаад зогсож байсан тул би салгасан...” /хх 29/, Б.Алтанцэцэгийн: “...Энэ үед уг үл таних эмэгтэй Баянжаргалыг зуураад авсан тул хоорондоо бие биенээ зууралдаад тавихгүй маргалдсан учир “та нар гараад учраа ол” гээд тэр хоёрыг гаргасан...” /хх 40/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Э.Нгийн биед тархи доргилт, зүүн долоовор хурууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн сарвууны ар хэсэгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон 13782 дугаар дүгнэлт /хх-50/,

 

хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 10/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх11-14/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-16/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Хохирогч Э.Нгийн “...Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. ...хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

 

Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

 

Хавтас хэрэгт Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Даваадулам 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Э.Нг автомашинаар мөргөж эрүүл  мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол /хх 3-4/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-12/, Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх 13/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 14, 15-16/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 62/, Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 65/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 81/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл хохирогч Э.Нгийн “...машинаар мөргөсөн асуудлыг шалгаагүй, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал зэрэг нотолбол зохих байдлыг шүүх хуралдааны явцад тогтоосонгүй...” гэх давж заалдах гомдол няцаагдаж байна.

 

Үүнээс гадна анхан шатны шүүх Ц.Баас 199.200 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Нд олгож, Э.Нгаас шатахууны зардалд 149.950 төгрөг нэхэмжилснийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд хохирогч Э.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: