Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Г.Хатанцэцэг

шүүгдэгч М.Мөнхбаясах, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг

хохирогч Б.Батцэцэг

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626021965 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зөөгч, бармен мэргэжилтэй, ам бүл 1; Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг гудамжны 74 тоотод хаягийн бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны 155 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, ХН85011755 дугаарын регистртэй, Их Мянган овогт Мөнх-Оригийн Мөнхбаясах

 

Шүүгдэгч М.Мөнхбаясах согтуугаар, 2016 оны 7 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар байрны гадна очиж, өөрийн хамтран амьдарч байсан хохирогч Б.Батцэцэгийг гэртээ оруулсангүй хэмээн уурлаж, түүний эзэмшлийн 02-92 ТӨВ улсын дугаартай Тоёота Вилл маркийн автомашины урд, хойд салхины шил, хянахын салон, дэлгэцийг нь чулуугаар цохиж, санаатайгаар хагалж гэмтээсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч М.Мөнхбаясах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед 4 шил пиво уусан байсан. Гэхдээ өөрийнхөө үйлдлийг санаж байгаа. Гэрийнх нь гадаа очихоос өмнө намайг утсаар ярихад Батцэцэг гэртээ байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би уучлалт гуйх гэж очсон. Би хохирогчийн автомашиныг мэддэг байсан. Хийсэн хэрэгтээ харамсаж, маш их гэмшиж байна. Хохиролд нийт 850.000 төгрөг, хаалганы хохиролд 285.000 төгрөг төлсөн гэв.

 

Хохирогч Б.Батцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 7 дугаар сарын 4-өөс 5-нд шилжих шөнө Мөнхбаясах миний гар утас руу залгаад байхаар нь би утсаа аваагүй. Тэгсэн чинь удалгүй гэрийн хаалга нүдээд эхэлсэн. Шөнө байсан болохоор хэн байгааг нь мэдэхгүй, онгойлгож өгөөгүй. Тэгтэл намайг ална гээд орилохоор нь би Мөнхбаясах байна гэдгийг мэдсэн. Тэгээд хүүхэд айлгачих байх гэж бодоод хаалгаа тайлж өгөөгүй. Тэгтэл орцны жижүүртэй маргалдаж байснаа орцноос гараад явсан. Гадаа гараад цонх руу чулуу шидээд байсан. Тэгэхээр нь би хүүхдээ том өрөөнд оруулчхаад байж байсан чинь юм хагарах чимээ гарахаар цонхоор харсан чинь миний машиныг чулуугаар цохиж байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Удалгүй дахиад хаалга цохиж эхэлсэн харин би айгаад тайлж өгөхгүй байсан чинь цагдаа байна хаалгаа тайл гэж хэлэхээр нь хаалгаа тайлж өгсөн. Тэгээд Мөнхбаясахыг цагдаа нар авч явсан гэв.

 

Шүүгдэгч М.Мөнхбаясахын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 41/,

иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 42/, Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 30/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 26/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-н 28/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 8/,

гэрч Нямаасүрэнгийн Өлзий-Амгалангийн ... Мөнхбаясах манай хадам ах байгаа юм. Мөнхбаясах эхнэр хүүхэд байхгүй. Одоо дүүгийндээ байдаг бөгөөд хувиараа барилгын засал чимэглэлийн ажил хийдэг. Зан байдлын хувьд даруухан, хөгжилтэй, аливаа ажлыг хийхдээ тууштай, ээж, дүү нарынхаа төлөө гэсэн сэтгэлтэй, хүнтэй маргалдаж мууцалдаад байдаггүй. 2015 оны 12 дугаар сараас Батцэцэг гэх эмэгтэйтэй танилцаад хамтран амьдарч байгаад сүүлдээ маргалдаад хамт амьдрахаа больсон байсан /хх-н 14/ гэсэн мэдүүлэг,

гэрч Мөнх-Оригийн Мөнхбадрахын … Мөнхбаясах миний төрсөн ах байгаа юм. 1985 оны 01 дүгээр сарын 7-нд Улаанбаатан хотод төрсөн. Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийг 1993-2003 он хүртэл сайн дүнтэй сурч төгссөн. 10-н жилээ төгсөөд Их хуралдай гэх ресторанд 2004-2013 он хүртэл 9 жил зөөгч, бармений ажил хийсэн. 2013-2014 онд Энэтхэг улсад Англи хэлний бэлтгэлд суусан. 2014-2015 онд НВЦ ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилласан. 2015 оноос хойш 2016 он хүртэл Тэгш дүүрэн чанар ХХК-д борлуулалтын менежерээр ажилладаг байсан. Одоо Мөнхбаясах нь ганц бие бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13-155 тоотод төрсөн дүү Болортуяа, түүний нөхөр Энхбаяр нарын хамт амьдарч байгаа. Ар гэр амьдралын хувьд дундаж амьдралтай. М.Мөнхбаясах хөгжилтэй, мундаг сайн ах, төлөв даруу зантай, ар гэрийнхэндээ халамжтай, тамхи татдаг, архийг тааруулж хэрэглэдэг, элдэв гаж зуршилгүй. Ажиллаж байсан газруудынхаа шилдэг ажилтан нь болж байсан. Урьд өмнө хэрэгт холбогдож байгаагүй /хх-н 15/ гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Мөнхбаясах согтуугаар, 2016 оны 7 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар байрны гадна очиж, өөрийн хамтран амьдарч байсан хохирогч Б.Батцэцэгийг гэртээ оруулсангүй хэмээн уурлаж, түүний эзэмшлийн 02-92 ТӨВ улсын дугаартай Тоёота Вилл маркийн автомашины урд, хойд салхины шил, хянахын салон, дэлгэцийг нь чулуугаар цохиж, санаатайгаар хагалж гэмтээсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Баттулгын Батцэцэгийн ... би Мөнхбаясах гэх залуутай 2015 оны 12 дугаар сараас эхэлж хамтран амьдрах болсон. Тухайн үедээ надад байрны төлбөр дээр санаа зоволтгүй гэх зүйл ярьж байсан. Тэгээд хамтран амьдраад гурван сарын дараагаас намайг хардаж эхэлсэн. Тэгээд сүүлдээ бид хоёр таарч тохирохгүй болоод 2016 оны 6 дугаар сараас хамтран амьдрахаа болиод салцгаасан. Ингээд салснаас хойш Мөнхбаясах архи уухаараа манай байрны гадаа ирж, гадаа чинь байна, гарч ирээд утсаа шалгуул гэх зэргээр дарамталдаг байсан. Тэгж байгаад 2016 оны 7 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 00:00 цагийн үед намайг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 3 дугаар байрны 50 тоот дахь гэртээ байхад Мөнхбаясах миний гар утас руу залгаад байхаар нь би утсаа авахгүй, унтраачихсан юм. Удалгүй гэрийн хаалга нүдээд эхэлсэн. Шөнө байсан болохоор хэн байгааг нь мэдэхгүй, онгойлгож өгөхгүй байсан юм. Тэгтэл гэнэт муу янхан минь хаалгаа онгойлго, ална гээд орилоод эхлэхээр нь би Мөнхбаясах байна гэдгийг мэдсэн ч хүүхэд айлгачих байх гэж бодоод хаалгаа нээгээгүй. Тэгээд хаалга эвдээд яг орж ирэх гэж байхаар нь би айгаад жижүүр рүү залгасан чинь харин тиймээ, танай хажуу талын айлуудаас чинь бас дуудлага өгөөд байна, одоо очиж байна гэж хэлсэн. Удалгүй жижүүр хүрч ирээд тэр хоёр хоорондоо маргалдаад ноцолдох чимээ гарсан ба тухайн үед Мөнхбаясах чи манай эхнэрт хайртай юм уу гэх мэтээр маргалдаад байсан. Тэгж байгаад чимээгүй болоод орцноос гараад явсан. Хэсэг байж байгаад манай цонх руу том чулуу шидээд байхаар нь хартал Мөнхбаясах газраас том чулуу аваад миний машин руу 2-3 удаа шидэхэд юм хагарах чимээ гарсан. Тэгэхээр нь би шууд цагдаа руу залгаад удалгүй цагдаа ирээд Мөнхбаясахыг гавалчихсан манай хаалгыг тогшихоор нь би хаалгаа онгойлгож өгсөн. Тэгээд доошоо буугаад машинаа харсан чинь арын цонх, урд талын цонх хагарчихсан, голын хөгжмийн хүрээ, дэлгэц хагарчихсан байсан. Би Мөнхбаясахтай хамтран амьдраад 6 сар болсон. Тэгээд Мөнхбаясах дарамттай, хэрүүлтэй хэцүү байдаг байсан болохоор маргалдаад салцгаасан. Мөнхбаясах миний машиныг мэддэг, хаана зогсдогийг нь ч мэддэг байсан. Намайг харахад Мөнхбаясах газраас том чулуу аваад миний машин руу 2-3 удаа шидсэн. Тухайн үед манай байрны жижүүр хараад зогсч байсан. Миний машины ард талын цонх болон урд талын салхины шил, мөн машины дотор талын хөгжмийн нүүр болон хүрээ нь хагарсан байсан. Би үнэлгээ хийлгэж байгаад хэлнэ. Хохирлоо барагдуулж авсан тохиолдолд гомдолгүй. ... Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, бүх хохирлоо барагдуулж авсан /хх-н 11-12/ гэсэн,

гэрч Баттулгын Батбаясгалангийн ... би Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Мандар Өргөө СӨХ-д 3 дугаар байрны жижүүрээр ажилладаг юм. 2016 оны 7 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 01 цагийн үед 3 дугаар байрны 52 тоотоос миний утас руу энд согтуу хүн хаалга нүдээд байна, ирээд гаргаад өгөөч гэж хэлсэн. Намайг тэр айл руу очиход 50 тоотыг Баясаа гэх залуу согтуу, хаалга нүдээд зогсож байхаар нь би наана чинь хүн байхгүй байгаа юм биш үү гэж хэлэхэд чамд хамаагүй гэчихээд, гичий минь хаалгаа онгойлго гээд байсан. Тэгээд би гар гээд гарнаас нь татсан чинь миний цээж рүү цохьсон. Би арай гэж орцноос гаргаад явуулсан. Тэгээд хараад байж байтал байрны ард талд очоод 50 тоотын цонх руу чулуу шидээд байсан. Тэгж байснаа газраас том чулуу аваад 02-92 ТӨВ гэсэн улсын дугаартай цэнхэр өнгийн машины ард талын цонх руу шидээд цонхыг нь хагалчихсан. Тэгээд тэр залуу буцаж ирээд орц руу орох гээд, би хориглоод зогсож байтал цагдаа ирээд тэр залууг аваад явсан. Манай байрны 50 тоотод Батцэцэг гэдэг хүүхэн Баясаа гэх залуутай хүүхэдтэйгээ амьдардаг. Харин Баясаа гэх залуу сүүлийн үед харагдахаа больсон байсан. Тухайн үед хаалга нүдээд орилоод байхаар нь орцноос гаргасан. Надад гэмтэл учраагүй. Батцэцэг гэж хүүхэн гэрээсээ гарч ирээгүй /хх-н 13/ гэсэн,

гэрч Нямаасүрэнгийн Өлзий-Амгалангийн ... Мөнхбаясах тэр эмэгтэйтэй маргалдаад ийм асуудалд орсон байх /хх-н 14/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

цагдаагийн Илтгэх хуудас /хх-н 6/, хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /хх-н 29/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 32-34, 37-40/, Итгэлт-Эстимэйт ХХК-ийн автомашин техникийн болон эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-н 31/, хохирогч Б.Батцэцэгийн хохирол төлбөр авсан тухай баримт /хх-н 35/, Итгэлт-Эстимэйт ХХК-ийн ажлын хөлсний тасалбар /хх-н 36/ болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул

Их Мянган овогт Мөнх-Оригийн Мөнхбаясахыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй,

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх заалт нь хохирлын хэмжээ шаарддаггүй хэдий ч хохирогч Б.Батцэцэгийн эд хөрөнгөнд 840.000 төгрөгийн хохирол учирсан байгааг дурдах нь зүйтэй. /хх-н 31/

 

Шүүхээс шүүгдэгч М.Мөнхбаясахад ял оногдуулахдаа түүний хувийн байдал үүнд; анх удаа хүндэвтэр ангилалын гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ үүнд; хохирогч гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзав.

 

Хохирогч Б.Батцэцэгийн ... надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, бүх хохирлоо барагдуулж авсан. би хохирол барагдуулах 850.000 төгрөгийг Мөнхбаясахаас авсан нь үнэн болно гэсэн баримт хавтаст хэргийн 12, 29, 35 дугаар хуудсанд тус тус авагджээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч М.Мөнхбаясах цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон