Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 424

 

 

 

 

  

 

 

2019         5               07                                             2019/ДШМ/424

 

 

        Б.Б, Э.О нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Г.Эсэн,

            хохирогч, шүүгдэгч Э.Оюун-Эрдэнийн өмгөөлөгч Д.Чинзориг,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Хан-Уул Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, шүүгдэгч Э.Оюун-Эрдэнийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Б, Э.О нарт холбогдох 1810021620772 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Баянцогт овгийн Бны Бн, 1997 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мандах бүртгэл дээд сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн 9-10 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,  тоотод түр оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, /РД/;

 

2. Их хойд овгийн Эы О, 1990 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич-эрүүл ахуйч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ворлд Кап” паб ажиллуулж хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол хотхоны  тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:;

 

Б.Б нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис эвент халлд” 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 15-нд шилжих шөнийн 23 цагийн орчим Э.Оийн нүүрэн тус газарт цохиж түүний биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Э.О нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис Эвент халлд” 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 15-нд шилжих шөнийн 23 цагийн орчим Б.Бтай маргалдаж байхдаа Б.Мы зүүн гарын 2 хурууг зүсэж, түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б, Э.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянцогт овгийн Буны Бан, Их хойд овгийн Э О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б, Э.О нарыг тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б, Э.О нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Б.Баас 128.000 төгрөг гаргуулж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол хотхоны 66е-56 тоотод оршин суух хаягтай, хохирогч Их хойд овгийн Э Оэд /ДП/ олгож, нэхэмжлэлээс үлдэх 15.000 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Мы ажилгүй байсан хугацааны цалин олговорт 200.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь уг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, энэ хэрэгт Б.Б, Э.О нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.М, Э.О нар нь тус тус “гомдол саналгүй” гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч, шүүгдэгч Э.Оюун-Эрдэнийн өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Оюун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэмээн үзэж тухайн зүйл ангиар гэм буруутайд тооцсон нь гэм буруугийн хэлбэрийг буруу тайлбарласан. Тодруулбал: хохирогч Б.Мы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хагархай тавагнаас авах гэж байхаар нь болиулах гэж байгаад би хагархай таваганд гараа зүссэн. Би санаандгүй байдлаар өөрийнхөө гарыг хагархай таваганд зүссэн”, гэрч Т.Халиунаагийн “...тэр эмэгтэйг болиулах гэж байгаад гараа тавагны хагархайд зүссэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлгүүдээр нотлогдоно. Эдгээрээс гадна мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан өөр бусад нотлох баримтууд ч дээрхийг баталж байна.

 

2018 оны 9 дүгээр сарын 14-ний шөнө Э.О, Б.Б нар нь хоорондоо маргалдаж, улмаар Б.Б нь Э.Оюун-Эрдэнийн нүүрэн тус газар нь цохиж гэмтээжээ. Тэрхүү маргааныг салгах үед харин Б.М нь хагархай таваганд гараа зүссэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй”, 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно”, 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэх зэргээр хуульчилжээ.

 

Хэргийн үйл баримт болон хууль хэрэглээ зэргийг нэгтгэн үзвэл шүүгдэгч Э.О нь Б.Мы биед хөнгөн хохирол учруулахыг хүсээгүй бөгөөд харин ч хэн хэнийх нь болгоомжгүй үйлдлийн улмаас Б.Мы баруун гарын 2 хуруу зүсэгдсэн болох нь нотлогдож байна.

 

Гэтэл шүүх “...үр дагаврыг хүсээгүй хэдий ч хайхрамжгүй хандаж шууд бус санаатай үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь гэм буруугийн холимог хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай гэж үзнэ” хэмээн дүгнэсэн нь Эрүүгийн хууль хэрэглээний хувьд гэм буруугийн хэлбэрийг алдаатай дүгнэсэн байна.

 

Тэгээд ч гэм буруугийн холимог хэлбэр гэж үзлээ гэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг тусгайлан заана.” гэж зааснаас харвал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл нь гэм буруугийн холимог хэлбэрийг шинжийг агуулаагүй байгаа юм.

 

Эдгээрийг дүгнэж үзвэл анхан шатны шүүх нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэм буруугийн хэлбэрийг тодорхойлохдоо хуучин 2002 оны хуультай төсөөтэйгөөр ойлгосноос үүдэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй үйлдлээр Э.Оюун-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь буруу болсон юм.

 

Мөн маш ноцтой гэж хэлж болох зөрчил бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч нараас эцсийн үг сонсоогүй. Эцсийн үгийг сонсоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.25 дугаар зүйлийг зөрчсөн ноцтой зөрчил юм. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгээс тодорхой харагдана. Хэрэв шүүгдэгч нараас эцсийн үг сонссон бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүсэлт шүүгдэгч Б.Бы зүгээс гарч болохыг үгүйсгэхгүй юм.

 

Шүүх засаглал бүхий ямар ч оронд эрүүгийн хариуцлага хүлээхээр болж буй шүүгдэгч нар нь өөрсдийгөө өмгөөлж, шүүхэд хандаж хэлэх үгийг нь цагаар хязгаарлалгүйгээр сонсдог байтал тэгээгүй нь маш бүдүүлэг зөрчил юм.

 

Энэ мэт Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай журмыг ноцтой зөрчиж гаргасан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолд гомдолтой байна.

 

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Э.Оюун-Эрдэнийг цагаатгаж өгнө үү...” гэв.

 

Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Б.Б нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис эвент халлд” 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 15-нд шилжих шөнийн 23 цагийн орчим Э.Оюун-Эрдэнийн нүүрэн тус газарт цохиж түүний биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Э.О “...Би Батбулганы араас татаад , түлхсэн чинь Батбулган эргэж хараад гараа атгаж байгаад миний баруун нүд рүү нэг удаа цохисон...” /хх 15-16/,

 

хохирогч Б.М “...Э.О гэх эмэгтэй Батбулганы хацар луу нэг удаа алгадаад авахад Батбулган зөрүүлээд нүд рүү нь чичиж байгаад цохисон...” /хх 20/,

 

гэрч Х.Алтан-Од “...Тэгээд би гал тогоо руу ороход манай эхнэр Оюун-Эрдэнэ уйлаад “намайг зодчихлоо” гээд баруун нүд нь улайчихсан, хөл доогуур нь ганц нэг хагархай таваг харагдаж байсан...” /хх 27-28/, Б.Тэмүүжин “...гал тогоо руу очиж харахад Батбулган нэг эгчтэй маргалдаад, тэр эгч нь Батбулганы хувцаснаас нь татаж чангаагаад нүүр нь зүүн талдаа улайсан байсан...” /хх 29/, Т.Халиунаа “...нэг эмэгтэй нилээн согтуу “чам шиг банди миний биед хүрлээ, чам шиг банди миний биед хүрдэггүй юм” гээд орилоод Батбулган руу дайраад байсан...” /хх 30-31/, М.Мөнх-Эрдэнэ “...Батбулгантай маргалдаж, гал тогоо руу ороод түжигнээд, чанга чимээ гараад байхаар нь араас нь ороход таваг шалаар хагарчихсан, Оюун-Эрдэнэ ханан талд наалдчихсан байсан ба Мөнх-Отгон үйлдлийг нь хориглоод байж байсан...” /хх 32/ нарын мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Бы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 58-59/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Э.Оюун-Эрдэнийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон...” 11336 дугаар дүгнэлт /хх 35/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бы хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

 

            Харин анхан шатны шүүх Э.Оюун-Эрдэнийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис Эвент халлд” 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 15-нд шилжих шөнийн 23 цагийн орчим Б.Бтай маргалдаж байхдаа Б.Мы зүүн гарын 2 хурууг зүсэж, түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Э.О, гэрч Т.Халиунаа, Х.Алтан-Од, М.Мөнх-Эрдэнэ, Б.Тэмүүжин, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11442 дугаар дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлагын нийтлэг үндэслэл, зарчмуудыг тогтоон, нийгэмд аюултай ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох талаар нэг бүрчлэн тодорхойлон хуульчилсан.

 

Шүүх аливаа эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн субъектив талыг зайлшгүй тогтоох ёстой бөгөөд уг хэрэг чухам ямар гэмт хэрэг болох, түүний бүрэлдэхүүн, үндсэн шалгуур шинж, хөөн хэлэлцэх хугацаа, харьяаллын тухай асуудлыг нягтлан шалгадаг.

 

Өөрөөр хэлбэл, ямар ч гэмт хэргийн бүрдэл нь эрх зүйн хэм хэмжээгээр урьдчилан тодорхойлсон гэм буруутайд тооцогдох иргэн /хуулийн этгээд/,-ийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй, түүнээс учирсан хохирол, хор уршиг бүхий шинжүүдийн нийлбэр юм.

 

Хууль зүйн ач холбогдлоор гэмт хэргийн заавал байх шинж, хөнгөрүүлэх, хүндрүүлэх, эсхүл хариуцлагыг үгүйсгэх нөхцөл байдал, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд холбогдох гэх мэт тухайн хуульд заасан нэмэгдэл болон үндсэн шинжийг нэг мөр шалгаж тогтоодог.

 

Эдгээрийг шалгасны эцэст шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтад бодиттой үнэлэлт өгч, тэдгээрийг хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдлийг тогтоож, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хариуцлага оногдуулдаг учиртай.

 

Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог.

 

Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчилан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан болно.

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, шүүгдэгчийг гэм буруутай эсэх, ямар гэмт хэргийн шинж, шалгуурт тохирч байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийдэг.

 

Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль ёсны зарчим, зорилтод нийцэх ёстой.

 

Хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч Э.Оюун-Эрдэнийн “...би хүний гар зүссэн асуудалгүй байхгүй. Би тавгаа өөрийнхөө хөл рүү газар луу авч шидсэн. ...Мөнх-Отгоны биед хохирол учруулаагүй. ...Би уйлаад баруун гар талд байсан тавагнуудаас 2-3 ширхэгийг авч өөрийнхөө хөл рүү шидсэн. Гэтэл хажуу талаас нэг залуу миний гарыг барьсан байхад гаднаас манай нөхөр болон манай найзууд орж ирээд намайг аваад гарсан. ...Би Мөнх-Отгоныг танихгүй. Тухайн үед Мөнх-Отгоны гар зүсэгдсэн талаар мэдээгүй. Маргааш нь Батбулган та манай нэг зөөгчийн гарыг зүссэн байна лээ гэж хэлсэн...” /хх 15, 16, 65, 143, 145/, хохирогч Б.Мы “...Батбулган зөрүүлээд нүд рүү нь чичиж байгаад цохьчихсон. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй “чи миний биед халдлаа” гээд орилж чарлаад ойр хавьд байсан таваг, түмпэн авч шидээд байсан. Сүүлдээ угаагаад тавьсан байсан тавагнуудаас аваад 2-3 ширхэгийг шидэж хагалсан. Тэр үед нь би тэр эмэгтэйг урдаас нь хоёр гарнаас нь бариад л авсан. ...Тэр үед нь би гарыг нь алдсан чинь доош тонгойгоод хагархай тавагны хэлтэрхий аваад босоод ирэхээр нь би тэр хагархай тавагны хэлтэрхийг нь авах гээд баруун гараараа зүүн гарыг бариад хагархай тавагны хэлтэрхийтэй гарыг нь зүүн гараараа бариад авсан чинь миний гарны долоовор хурууны дотор хэсгээрээ уртаашаа зүсэгдсэн. ...Тэгснээ аяга таваг авч шидээд байхаар нь би болиулах гэсэн боловч миний гар зүсэгдсэн. ...Би Оюун-Эрдэнийн гарыг барьж байгаад одоо гайгүй байх гэж бодоод хэсэг гарыг нь тавьсан. Тэгэх үед хагарсан тавагнаас авах гэж байхаар нь болиулах гэж байгаад би хагархай тавганд гараа зүссэн. ...Би санаандгүй байдлаар өөрийнхөө гарыг хагарсан тавганд зүссэн...” /хх 20, 146, 147/, гэрч Т.Халиунаагийн “...Мөнх-Отгон дахиад араас нь бариад авсан чинь менежер гараад явсан. ...Мөнх-Отгоны гарыг тэр Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй таваг шидэж, хагалж байхдаа гэмтээсэн. ...Таваг шидэхээр нь Мөнх-Отгон барьж авах гэж байгаад гараа зүссэн. ...Араас нь тэвэрсэн. ...Оюун-Эрдэнийг таваг шидэж байхыг болиулах гэж байгаад гараа зүссэн байх, түүнээс зүсэж байхыг хараагүй...” /хх 30, 31, 149, 150/, М.Мөнх-Эрдэнийн “...орсон чинь таваг шалаар хагарчихсан Оюун-Эрдэнэ ханан талд налчихсан байх ба Мөнх-Отгон үйлдлийг хориглоод байж байсан...” /хх 32/, Б.Тэмүүжингийн “...Тухайн үед Мөнх-Отгон маргааныг салгаж байсан. ...Цэвэрлэгээ хийж байхад Мөнх-Отгонтой таарсан. Гэтэл Мөнх-Отгоны гар зүсэгдээд цус гарсан байсан...” /хх 150/ гэсэн мэдүүлгүүд авагдсан байна.  

 

Эдгээр мэдүүлгүүдээс үзэхэд Э.О болон хохирогч Б.М нарын хооронд урьд нь өс хонзон, хувийн таарамжгүй харьцаа байгаагүй бөгөөд Э.О нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис Эвент халлд” 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 15-нд шилжих шөнийн 23 цагийн орчим Б.Бтай маргалдаж байхад Б.М Э.Оюун-Эрдэнийн үйлдлийг таслан зогсоохоор гарыг нь барьж авах явцад түүний биед зүүн гарын 2 дугаар хурууны зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцралт, цус хуралт гэмтэл учирсан байна.

 

Эрүүгийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг тусгайлан заана” гэж тодорхойлон хуульчилжээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Э.О гэм буруугийн санаатай хэлбэрээр, зориуд хүсч бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх Э.Оюун-Эрдэнийг хохирогч Б.Мы эрүүл мэндэд шууд бус санаатай үйлдлээр хөнгөн хохирол учруулсан, өөрөөр хэлбэл, гэм буруугийн холимог хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн хууль ёсны зарчимыг зөрчсөн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуульд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг гэм буруугийн холимог хэлбэрээр учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцох талаар хуульчлаагүй, түүний шинж шалгуурт байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох талаар өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Үүнээс гадна анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгт “...шүүгдэгч Б.Б, Э.О нар эцсийн үг байхгүй...” хэмээн тусгагдсан байх тул өмгөөлөгч Д.Чинзоригийн “...хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч нараас эцсийн үг сонсоогүй...” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

            Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Э.Оюун-Эрдэнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: