Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
Хэргийн индекс | 188/2016/0156/Э |
Дугаар | 149 |
Огноо | 2016-09-02 |
Зүйл хэсэг | 148.3., |
Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Ц.Гэрэл,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,
улсын яллагч А.Ганзориг,
хохирогч Б.Гантулга, Н.Энхжаргал, Л.Даваахүү, П.Золжаргал, Б.Гантөмөр, Л.Алтанзул,
шүүгдэгч Т.Лхагвадорж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Даваахүү /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0694/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Тогоогийн Лхагвадоржид холбогдох эрүүгийн 2016 2601 0565 дугаартай, 3 хавтас хэргийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Боржигин овгийн Тогоогийн Лхагвадорж Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 6 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, УТ91042039 дугаарын регистртэй, урьд ял шийтгэл:
1.Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1, 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сум дундын 18 дугаар шүүхийн 166 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 10 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан,
2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 936 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн эд хөрөнгө хураах, 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 237 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 7 жил 10 сар 26 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Т.Лхагвадорж нь урьд бусдын эд хөрөнгийг булаах, залилан мэхлэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ялтай байхдаа давтан үйлдлээр:
-2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон” хорооллын 45 дугаар байрны гадна байх авто машины зогсоол дээр иргэн Б.Гантулгаас “..Шинэ мөнгөөр солиулж өгнө...” гэж бэлнээр 10,100,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авч бусдад 10,100,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол,
-мөн давтан үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Билэг” их дэлгүүрийн зүүн талд иргэн Ч.Батцэцэгийг 38-30 УБК улсын дугаартай “Тоёота витз” маркийн автомашинаар замын хөдөлгөөнд оролцож явах үед нь гар өргөн зогсоож, өөрийгөө “АПУ” ХХК-ийн ажилтан байна, хэдэн дэлгүүрээр ороод борлуулалт хийх хэрэгтэй байна хэмээн түүний автомашинаар үйлчлүүлж, төлбөр 60,000 төгрөгийг өгөлгүй залилан мэхэлсэн, мөн хохирогч Ч.Батцэцэгийн эзэмшлийн “Самсунг галакси S-5” маркийн 350,000 төгрөгийн гар утсыг “яриад өгье” гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 410,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,
-2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн хойд талд байрлах гэрлэн дохио дээр иргэн Л.Алтанзулыг 01-71 УНА улсын дугаартай “Тоёота Вактис” маркийн автомашинаар замын хөдөлгөөнд оролцож явах үед нь гар өргөн зогсоож “АПУ ХХК-ийн хяналтын ажилтан байна” гэж өөрийгөө танилцуулан “530,000 төгрөгийг надад өгвөл уг мөнгийг чинь 160,000-170,000 төгрөгөөр өдөрт нь өсгөж өгнө” гэж итгүүлэн түүнээс Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан-Уул Таур” барилгын гадна бэлнээр 530,000 төгрөгийг хуурч мэхлэх , итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 530,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,
-2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Солмон” паб-д иргэн Э.Оюунгэрэлд өөрийгөө “АПУ” ХХК-иас явж байна, танай пабд шилэн хөргөгч тавьж өгнө гэж түүнээс 200,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 200,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,
-2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 15-17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өн цаг” кароаке бааранд иргэн Г.Эрдэнэчимэгт өөрийгөө “АПУ” ХХК-ийн захиргаанаас явж байна, танайх алтан захиалагч болох уу, гэрээ байгуулахад урьдчилгаанд нь 300,000 төгрөг өгөх хэрэгтэй гэж түүнээс бэлнээр 300,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 300,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,
-2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 14-15 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын коллежийн хажуу талын “Сувова” нэртэй паб-д иргэн Т.Золжаргалд өөрийгөө “АПУ” ХХК-ийн менежер Насан гэж танилцуулан, барьцаатай хөргөгч тавьж өгнө, гэрээ хийнэ гэж Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр үйлчилгээний төвийн гадна дагуулан очиж, түүнээс 500,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 500,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,
-2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадын 14 дүгээр гудамжны 266 тоотод “Гурвансайхан” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулж байсан иргэн С.Шинэхүүд “АПУ” ХХК-аас явж байна гэж өөрийгөө танилцуулан “хөргөгч дэлгүүрт чинь тавьж өгнө, барьцаа хөрөнгө 400,000 төгрөг байдаг” гэж түүнээс бэлнээр 400,000 төгрөг, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийн хуулбар, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 458,300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,
-2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр үйлчилгээний төвийн экспресс хаан банкны бэлэн мөнгөний АТМ машин дээр иргэн О.Цэндэд өөрийгөө “АПУ ХХК-ийн шинээр ажилд орсон жолооч ажилтан байгаа юм” гэж танилцуулан “танай дэлгүүрт хөргөгч тавьж өгье, хөргөгчөө тавихдаа 400,000 төгрөгийн бараатай ирнэ барааг нь зараад мөнгөө авчих” гэж түүнээс бэлнээр 320,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 320,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,
-2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1085 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Тайхар” нэртэй хүнсний дэлгүүрт иргэн Б.Гантөмөрт “АПУ ХХК-ийн борлуулалт хариуцсан ажилтан Бархас гэж танилцуулан, танай дэлгүүрт хөргөгч байрлуулж өгнө, барьцаа 500,000 төгрөг болно, хоёр ширхэг хөргөгч байрлуулж өгнө” хэмээн түүнээс бэлнээр 750,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 750,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,
-2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Есөн булаг” хүнсний дэлгүүрт орж, иргэн Н.Энхжаргалд өөрийгөө “АПУ ХХК-ийн менежер байна манай компаниас шилэн хөргөгч тавьж өгөх гэж байгаа тул урьдчилгаа мөнгө байршуулах хэрэгтэй” хэмээн түүнээс бэлнээр 1,000,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 1,000,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,
-2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сан онон” хүнсний дэлгүүрт иргэн Л.Даваахүүд өөрийгөө “АПУ” ХХК-иас явж байна, дэлгүүрт чинь хөргөгч байршуулна, урьдчилгаа мөнгө шаардлагатай гэж түүнээс бэлнээр 300,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 300,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, бусдад нийтдээ 14,868,300 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Лхагвадорж: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нараас мэдүүлэхдээ:
1.Хохирогч Б.Гантулгаас: Т.Лхагвадоржийн ангийн Б.Мандах гэдэг хүнээр зуучлуулж Т.Лхагвадоржтой уулзсан. Б.Мандах хэлэхдээ манай найзын эгч нь “Голомт” банкинд ажилладаг, 10.000.000 төгрөгийг чинь шинэ мөнгөөр сольж өгье гэж байна гэхээр нь Б.Мандах бид хоёр “Орчлон” хорооллын гадаа очсон. Тэнд энэ Т.Лхагвадорж “Орчлон” хорооллын байрнаас гарч ирээд надаас 10.100.000 төгрөгийг аваад шинэ мөнгөөр сольж өгнө гээд орц руу яваад орсон. Тэгээд гарч ирэхгүй байхаар нь гар утас руу нь залгасан чинь салгаад алга болсон байсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар очиж өргөдөл бичиж өгсөн. Шүүгдэгч Т.Лхагвадоржоос 10.100.000 төгрөгөө гаргуулж авах хүсэлттэй байна гэв.
2.Хохирогч Н.Энхжаргалаас: 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн үед манай “Есөнбулаг” хүнсний дэлгүүрт шүүгдэгч Т.Лхагвадорж орж ирээд “АПУ” ХХК-наас явж байна, танай дэлгүүрт хөргөгч тавьж өгөөд 3 хувийн бонустай 3 сарын хугацаанд зээлээр бараа олгоно гэж хэлсэн. Тэгээд 1.000.000 төгрөгийн урьдчилгаа өг, гэрээ хийнэ гэж хэлсэн. Тэгээд гэрээнд тамга дарах хэрэгтэй гэхээр нь манай нөхөр дэлгүүрээсээ 10 дугаар хороолол руу тамгаа авах гээд Лхагвадоржийн хамт явсан. Манай нөхрийг тамгаа авах гээд ахынхаа гэр рүү орсон хойгуур Т.Лхагвадорж таксины жолоочид бие засчихаад ирье гэж хэлээд буугаад алга болсон байсан. Т.Лхагвадоржид бэлэн мөнгөний машинаас 1.000.000 төгрөг авч өгсөн. Энэ мөнгөө нэхэмжилнэ гэв.
3.Хохирогч Л.Даваахүүгээс: 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед манай “Сан онон” дэлгүүр дээр Лхагвадорж орж ирээд “АПУ” ХХК-ний ажилтан гэж өөрийгөө хэлээд, хөргөгч тавьж өгнө, танай дэлгүүрийн хойд талын дэлгүүр хөргөгч тавиулна гээд хүмүүс нь мөнгөө бэлдэж байгаа, танайх хөргөгч тавиулна гэвэл, та надтай хамт яваад гэрээ хийгээд шууд хөргөгчийг нь ачаад ороод ирнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажилтай гэж хэлээд яваагүй. Тэгтэл өдөр 16 цагийн үед дахин Т.Лхагвадорж буцаж манай дэлгүүр дээр ирээд танай дэлгүүрт тавих хөргөгчийг хойд талын дэлгүүрийн хөргөгчтэй хамт ачуулсан, танай дэлгүүрт зогсох хүн байвал надтай хамт яваад манай компани дээр очоод гэрээгээ хийчих гэхээр нь охиноо дэлгүүрт үлдээчихээд Т.Лхагвадоржтой хамт таксинд явж байхдаа охин руугаа яриад хөргөгч ирсэн үү гэхэд манай охин ирээгүй байна гэж хэлсэн. Тэгээд такситай Хан-Уул дүүргийн 19 дүгээр үйлчилгээний төвийн гадаа очиж зогсоод приус-20 загварын автомашины жолоотой юм ярьчихаад яваад орсон. Тэгэхээр нь жолоочийг Т.Лхагвадоржтой хамт явж байгаа юм байх гэж бодоод машин дотор сууж байгаад 1 цаг өнгөрсөн. Тэгээд жолоочоос нөгөө залуу чинь хаачсан юм бэ гэхэд таксины жолооч тантай хамт явж байгаа юм биш үү гэж хэлсэн. Би Хан-Уул дүүргийн 19 дүгээр үйлчилгээний гадаа шөнийн 21 цаг хүртэл хүлээж байгаад 103 дугаар руу залгаж залилуулсан талаараа хэлэхэд Баянзүрх дүүргийн цагдаагийн газар таксины жолоочтой хамт хүрээд ир гэж хэлсэн. Т.Лхагвадоржид 300,000 төгрөгийг өөрийнхөө дэлгүүр дотор байхдаа 17.00 цагт өгсөн. Би Улаанхуарангаас Хан-Уул дүүргийн 19 хүртэл гэрээ хийнэ гэж явсан. Т.Лхагвадоржид өгсөн 300.000 төгрөгөө нэхэмжилнэ гэв.
4.Хохирогч П.Золжаргалаас: 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манай “Сувово” паб-д 12 цагийн үед Лхагвадорж орж ирээд “АПУ” ХХК-наас явж байна гээд нэрээ Насан гэж хэлээд манай компаниас 500,000 төгрөгийн барьцаа аваад хөргөгч тавиад зээлээр бараа өгч байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Т.Лхагвадоржид итгэж 500.000 төгрөгийг өгсөн. Т.Лхагвадорж Хан-Уул дүүргийн 19 дүгээр үйлчилгээний төвийн гадаа машин дотор надаас мөнгө авсан. Би “АПУ” ХХК-д мөнгөө өгнө гэж хэлсэн чинь би таныг компанитайгаа танилцуулна, мөнгөө өгчих гээд, 19-руу дагуулж явсан. Надаас мөнгө авсны дараа Хан-Уул дүүргийн 19 дүгээр үйлчилгээний төвд машинаас хүнтэй уулзана гэж буусан чинь хойд хаалгаар нь гараад явсан байсан. Т.Лхагвадоржид өгсөн хөргөгчний барьцаа гэж өгсөн 500.000 төгрөгөө нэхэмжилнэ гэв.
5.Хохирогч Б.Гантөмөрөөс: 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр манай “Тайхар” нэртэй дэлгүүр дээр орж ирээд АПУ ХХК-ний ажилтан, өөрийнхөө нэрийг Бархас гэж танилцуулаад хөргөгч тавьж өгнө, 5,000.000 төгрөгийн бараа зээлээр олгоно гэж хэлсэн. Хөргөгч, барааны урьдчилгаа нийлээд 1,000,000 төгрөг гэж хэлсэн. Лхагвадорж манай оффис дээр очиж гэрээ хийнэ, таны бараанд 3 хувийн ашиг бодож өгнө, байнгын харилцагч болоё гэсэн. Би гэрийнхээ хажуугийн банкнаас мөнгө авч, мөн найзаасаа 600,000 төгрөг зээлж аваад, 750,000 төгрөгийг 13 дугаар хороололд таксинд сууж байхдаа өгсөн. Мөнгөө өгөхөд дэвтэр дээр бичиж, компани дээр очиж баримт хэвлэж өгнө гэсэн. Лхагвадорж манай оффис Энхтайваны гүүрний доор байгаа, замдаа меркури худалдааны төв орно гэсэн. Тэгээд меркури худалдааны төвийн гадна буугаад 1 цаг гаран болсон, тэгээд алга болсон. 750,000 төгрөгөө нэхэмжилнэ гэв.
6.Хохирогч Л.Алтанзулаас: 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би дүүгийн хамт өөрийн 0171 УНА улсын дугаартай машинтай таксинд явж байгаад “Хар Хорин” хорооллын ард талд явж байхад хүн гар өгөхөөр авсан чинь энэ Лхагвадорж байсан. Лхагвадорж машинд суугаад өөрийгөө “АПУ” ХХК-ний борлуулагч гэж хэлээд, нилээн олон дэлгүүрээр орно, хөлсийг АПУ ХХК дээр очиж байгаад өгье гэж хэлсэн. Тэгээд Дарь-Эх, меркури гэх мэт олон газраар явсан. Тэгээд хороолол орох гээд явж байхдаа АПУ ХХК-ний бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр аваад дэлгүүрийн үнээр борлуулахад ашиг өгнө, борлуулалтын хувь бодож өгдөг, энэ ашиг нь 160,000-170,000 төгрөгөөр өсгөж өгдөг гэж хэлэхээр нь шүүгдэгч Т.Лхагвадоржид итгээд 530,000 төгрөгийг Голомт банкнаас авч өгсөн. Энэ мөнгөө нэхэмжилнэ гэв.
Мөн 2016 2601 0665 дугаартай эрүүгийн хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:
Мөрдөн байцаалтад хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
1.Б.Гантулгын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн “...Би Нарантуул зах дээр хувиараа наймаа хийдэг. 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр цагаан сар болох гэж байсан. Тэр үеэр золголтын шинэ мөнгө зарах наймаа хийж байсан. Тэгтэл тэр үед манай хажуу талын лангууны Хишигээ гээд авгайгийн хүүхэд Мандах гээд залуу надтай хамт наймаа хийсэн. Тэр надаас 5 хувиар мөнгө сольдог байсан юм. 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр мөнгө алддаг өдөр, шинэ мөнгөгүй болчихоод Мандахыг амраачихсан байсан чинь ээж Хишигээ нь ирээд Мандахын найз нь шинэ мөнгө солиод өгье гэж байна гэж хэлсэн. Түүний дараа миний 88760241 гэсэн дугаар руу Мандах дугаарыг нь мэдэхгүй санахгүй нэг утаснаас залгаад “12 цагт Орчлон хороолол дээр хүрээд ир гэнээ манай найз тэнд байгаа юм байна” гэж хэлсэн. Би захаас 10,100,000 төгрөг аваад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх “Орчлон” хорооллын тэнд Мандахтай уулзах гэж ирсэн. Намайг Орчлон дээр ирэхэд Мандах ирээгүй байсан. Би Мандахын утсаар ярьсан чинь гэрээсээ гараад очиж байна гэж хэлсэн. Нөгөө мөнгө солиулах хүн нь Орчлон хорооллын тэнд байсан юм шиг байна лээ. Мандах хүрч ирээд нөгөө мөнгө солиулах гэж байсан залууг хараад өө тэр байна гээд утсаар нь дуудсан. Тэгээд бид 3 миний унаж явсан манай дүүгийн машинд суугаад боодолтой дандаа 20,000 төгрөгийн дэвсгэрт 5 боодол буюу боодол бүрнээ 100 ширхэг нийт 10,000,000 төгрөгийг тоолж өгөөд мөнгө солиулсаны шан гэж 100,000 төгрөг задгайгаар өгсөн. Ингээд нийтдээ 10,100,000 төгрөгийг нүдний шилтэй өндөр цагаан залууд өгсөн. Мандахын хэлсэнээр нэрийг нь Лхагва гэж хэлсэн. 26-27 орчим насны залууд эрээн өнгийн даавуун уутанд хийж өгсөн. Нөгөө залуу 45 дугаар байрнаас эгчийнхээсээ мөнгөө сольчихоод аваад гараад ирнэ гэж хэлсэн. Энэ үед Мандах араас нь машинаас буугаад тэр орц руу орчихлоо гэж хэлээд эргээд хүрээд ирсэн. Тэрнээс хойш 30 минутын дараа нөгөө залуугийн гар утас руу залгасан чинь утас нь холбогдох боломжгүй болсон байсан. Машин дотор үлдээсэн тэр залуугийн цүнхийг уудалж үзсэн чинь баахан хэрэгтэй хэрэггүй бичиг баримтууд, мөн бэлэн мөнгөний хуудаснууд байсан. Тэгээд тэр залуугийн талаар шууд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрт мэдэгдсэн. Хишгээ гэх эмэгтэй манай хажуу талын лангуун дээр наймаа хийдэг. 2016 оны 01 дүгээр сарын 24-ны үеэр надтай зах дээр хамт мөнгө солиулах ажил хийж байсан. Мандах мөнгө солиулах гэж байгаа хүний талаар манай найз байгаа юм, эгч нь Голомт банкинд ажилладаг гэсэн гэж ярьсан. Өөрөө Мандах тэр найзынхаа эгчийг нь ч бас таньдаггүй юм байна лээ, өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Би тэр залууг өмнө нь ерөөсөө харж байгаагүй. Тэр мөнгө авч явдаг өдөр л харсан. Би тэр мөнгийг шинэ жилээр бараа зараад ашиг болон орлогны 7,000,000 төгрөг бэлэн байсан. Нарантуул зах дээр зогсдог Оюунаа гэж эмэгтэйгээс 1,000,000 төгрөг, мөн зах дээр надтай хамт зэргэлдээ зогсдог Мийгаа гэж эмэгтэйгээс 2,000,000 төгрөгийг түр хугацаагаар зээлсэн байсан. Би гомдолтой байна тэр залууд залилуулсан 10,100,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг [1],
2.Н.Энхжаргалын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн “...2016 оны 03 дугаар сарын 16-ны 12 цаг 30 минутанд манай дэлгүүрт үл таних хүн орж ирээд өөрийгөө “АПУ ХХК-ийн менежер байна” гэж танилцуулж 3 сарын хугацаатай бараа бүтээгдэхүүн зээлээр өгч, үнэгүй хөргөгч тавьж өгнө. Хаяг самбарыг чинь АПУ-гийн гэрээтээр сольж өгнө, тийм учраас компани дээр очиж гэрээ байгуулж 1,000,000 төгрөг байршуулна гэж хэлсэн. Тэгээд надтай нэг хүн цуг очиж гэрээ хийчих гээд манай нөхөр М.Болор-Эрдэнийг дагуулж явж байхдаа данснаасаа мөнгөө авчих, би очоод ажил ихтэй гэж хэлээд 1,000,000 төгрөгийг бэлнээр авахуулсан. Тэгээд өөрөө аваад тамга чинь байна уу гэж асуухад нь манай нөхөр 10 дугаар хороололд байгаа гэсэн чинь очиж тамгаа авахгүй бол болохгүй гээд 10 дугаар хороололд очоод, манай нөхөр тамга аваад гараад иртэл нөгөө залуу байхгүй байсан. Харин хамт явж байсан жолоочдоо бие засчихаад ирье гэж хэлээд явчихсан байсан. Тэр залуу урьд нь манайхаар орж ирж байгаагүй, хараагүй залуу байсан. “АПУ” компанаас явж байна гэсэн, ямар нэгэн бичиг баримт үзүүлээгүй. Тухайн үед яг менежер хүн шиг ярьж байсан болохоор нь бичиг баримтыг нь үзээгүй юм. Манайхаас 1,000,000 төгрөг авсан. 170-180см өндөр нууруутай, 30 орчим насны судалтай саарал даавуун өмд, хар хүрэн өнгийн хүрэм, бор гуталтай байсан...” гэх мэдүүлэг [2],
3.Г.Эрдэнэчимэгийн 2016 оны 02 дугаар сарын 18-ний өдөр мэдүүлсэн “...2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагаас 17 цагийн хооронд байж байтал манай зөөгч Анхтогтох надад “АПУ” компаниас хүн ирчихээд уулзъя“ гэж байна гэсэн. Тэгэхээр нь гарсан чинь 25-30 орчим насны нүдний шил зүүсэн өндөр туранхай залуу байсан. Тэр залуу надад “АПУ” ХХК-ны захиргаанаас явж байна танайхаас ямар нэгэн санал гомдол байна уу, урамшуулал цаг тухайд нь өгч байна уу, худалдааны төлөөлөгч нарынхаа ажлыг шалгаж байна. Манай дарга нарт худалдааны төлөөлөгч нарын талаар санал гомдол ихээр ирж байгаа учраас бид нар өөрсдөө шалгалтаар явж байна танайд юу хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь манайд хөргөгч хэрэгтэй байна, би энэ байгууллагад ажиллаад хоёр жил орчим болж байна. Намайг ирэхэд хөргөгч байгаагүй хөргөгч авмаар байна гэж хэлсэн чинь манайд хөргөгч ирсэн байгаа, өнөөдөр танайд хөргөгч өгье гэж хэлээд, та нараас урамшууллын талаар санал гомдол байна уу гэж асуухаар нь танайх “Спирт бал бурам” ХХК-ны хажууд маш бага урамшуулал олгодог гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу та алтан гэрээ гэж мэдэх үү, та нар алтан гэрээ байгуулсан уу гэж асуусан. Тэгэхээр нь алтан гэрээ гэж би мэдэхгүй байна гээд өөрийн захирал Өлзийсайханыг тэр залуутай уулзуулсан чинь манай захирал алтан гэрээ гэж мэдэхгүй гэж хэлсэн. Тэр залуу манай борлуулалтын ажилтнууд ажлаа ингэж дутуу хийгээд байгаа юм тийм учраас бид нар явдаг ажилтай болчихоод байгаа юм гэж байсан. Тэгэхээр нь би тэр залууд танайхтай алтан гэрээ байгуулъя гэвэл ямар бичиг бүрдүүлж хаана очиж гэрээ байгуулах вэ? гэтэл тэр залуу одоо надад бичиг баримтыг нь бүрдүүлээд өгвөл сайн байна гээд бид нараас компанийн гэрчилгээний хуулбар, захирлын иргэний үнэмлэх, 300,000 мянган төгрөг бүрдүүлээд өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би алтан гэрээ байгуулахаар манайд ямар давуу талтай байдаг юм бэ гэж асуухад тэр залуу 3 сарын хугацаатай 10 сая төгрөгийн бараа зээлээр өгч болдог юм гэж хэлсэн. Бас нэг ширхэг бараа дутмаас 100 төгрөг хямдруулж өгдөг гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэрэгтэй гэсэн баримтуудыг бүгдийг нь бүрдүүлээд бас 300.000 мянган төгрөг өгөөд явуулсан юм. Тэр хүн дэвтэр барьчихсан байсан, дэвтэрийн завсар нь олон баримт байсан учраас би итгэчихсэн юм. Тэр залуу 25-30 орчим насны бор царайтай, харааны нүдний шил зүүсэн, онигор нүдтэй, туранхай, 175-180 орчим см өндөртэй залуу байсан. Би тэр залууг дахин харвал танина. Бид нар хэн хэн ч тэр хүний бичиг баримтыг шаардаж үзээгүй юм. Тэр хүн надад бэлэн мөнгөний орлогын баримт бичиж өгснийг цагдаад өгсөн. ...” гэх мэдүүлэг [3],
4.О.Цэндийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн “...2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр би өөрийнхөө ажиллуулдаг 8 нэрийн дэлгүүртээ байж байтал 16-17 цагийн орчим манай дэлгүүрт нэг залуу орж ирээд “би АПУ ХХК-ны шинээр ажилд орсон ажилтан байгаа юм. Барааны захиалга авах гэсэн юм манай компаниас танайд хөргөгч тавьж өгье, хөргөгчөө тавихдаа 400,000 төгрөгний бараатай ирнэ, барааг нь зараад мөнгөө авчих, манайх хөргөгчөө тавиад шууд хүргэж ирдэг дүүргэлт хийнэ, захиалга өдөр бүр ирнэ” гэж ярьсан. Тэгээд та 400,000 төгрөгөө бичиг баримттайгаа авчих, очоод гэрээ хийгээд хөргөгчөө бараатай нь авна гэж хэлсэн. Ингээд Хан-Уул дүүргийн 19-р үйлчилгээний төвийн орчим ирээд би бэлэн мөнгө 320,000 төгрөгөө өгөөд үлдэгдэл 80,000 төгрөгийг өөрийнхөө АТМ картаар уншуулах гэтэл нууц код буруу байна гээд байсан учир би одоо яах вэ гэтэл нөгөө залуу “за би өөрөөсөө бүрдүүлээд орьё” та надад бэлэн мөнгөө дэвсгэртээр нь тоолоод бүрдүүлээд өгчих гээд дэвтэр дээрээ бичээд 320,000 төгрөг авсан. Би 19-ийн үйлчилгээний төвийн АТМ рүү явж байтал нөгөө залуу буугаад ирсэн байхаар нь чи хаачих гэж байна гэтэл та машинд очоод сууж бай би бие засаад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинд очиж суугаад хүлээсэн. Тэгтэл жолооч нь нөгөө хүн чинь яасан бэ, хаана байна гэхээр нь би таньтай хамт яваагүй юмуу гэхэд үгүй намайг хөлслөөд бүтэн өдөржин хамт явсан, таксины мөнгө өгнө гэсэн гээд бид хоёр хүлээгээд гарч ирэхгүй байхаар нь цагдаа дуудаад өргөдөл бичиж өгсөн. Ямар нэгэн бичиг баримт үзүүлээгүй “АПУ”ХХК-иас ирлээ гээд л яриад байсан. Би анзаарч бичиг баримтыг нь үзээгүй. Уг хүн надтай явж байх үедээ замдаа 2-3 дэлгүүрээр орчихоод цаг орой болчихлоо, одоо явья гээд Хан-Уул дүүрэг рүү явсан. Би тэр таксины жолооч гэх хүнтэй хамт цагдаа дээр ирж өргөдөл гаргаж өгсөн. Уг машины жолоочийг бас хөлслөөд бүтэн өдөржин хамт явсан гэсэн. Тогоогийн Лхагвадорж гэх энэ үзүүлж байгаа зурган дээр байгаа хүн мөн байна. Туранхай шар царайтай цэвэрхэн хувцасалсан харааны нүдний шил зүүсэн, их ажил хэрэгч бололтой царайтай хүн байсан. Уг хүнтэй би хамт удаан явсан учир царай төрхийг нь бол хараад шууд таньж байна. Мөнгийг машин дотор авсан, намайг бэлнээр мөнгө тоолж өгөхийг жолооч харж байсан. Уг хүн мөнгө тоолж авахыг харсан байх. Уг хүн надаас 320,000 төгрөгийг залилж авсан. Хохиролыг барагдуулж авах хүсэлтэй, гомдолтой байна...” гэх мэдүүлэг [4],
5.Л.Даваахүүгийн 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, булгачны 823 тоотод байрлах “Сан онон” хүнсний дэлгүүрт ажил дээрээ байхад гаднаас 25 орчим насны, харааны нүдний шил зүүсэн, богино шаргал пальто өмссөн, доогуураа цайвар жинсэн өмдтэй, шөвгөр царайтай нүүр нь барзгар залуу орж ирээд өөрийгөө “АПУ” ХХК-ны ажилтан гэж танилцуулаад, “манай АПУ ХХК нь харилцагч нартайгаа шууд 8,000,000 төгрөгийн бараа нийлүүлдэг болсон. Манай компаний нэртэй хөргөгчийг танай дэлгүүрт тавьж өгнө, та одоо намайг дагаж яваад гэрээ байгуулах шаардлагатай байна, барьцаанд нь 1,000,000 төгрөг тавих шаардлагатай байна. Би танай энэ хавийн дэлгүүрүүдтэй уулзчихаад явж байна. Одоо та нарыг бүгдийг нь ажил руу авч явна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би, эгч нь одоо ганцаараа байна, очих боломжгүй байна. Дараа очъё гэж хэлтэл уг залуу гараад явсан. Тухайн өдрөө 17 цагийн орчимд уг “АПУ” ХХК-ны ажилтан гэх залуу дахин орж ирээд, би танай хөргөгчийг ачуулчихлаа, одоо ирнэ гэж хэлсэн. Тэр үед дэлгүүрт манай охин Н.Оюунсувд надтай хамт зогсож байсан. “АПУ” ХХК-ны ажилтан гэх залуу нь манай охинд хандаж одоо танай дэлгүүрт хөргөгч ирнэ, чи түүнийг шалгаж үзээд аваарай, би ээжийг чинь авч яваад гэрээ хийлгэчихээд буцаад ирье гэж хэлсэн. Тэгээд би уг залууг дагаад гарах гэтэл уг залуу та барьцааны 1.000.000 төгрөгөө аваарай гэхээр нь эгчид нь одоо тийм мөнгө алга гэж хэлсэн. Тэгвэл танд 300.000 төгрөг байгаа юу, хэрвээ байвал үлдэгдлийг нь 2, 3 хоногоос өгчих гэж хэлсэн. Би зөвшөөрөөд буцаж дэлгүүр орж 300,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд би уг залууг дагаад гартал гадаа “Приус-20” маркын цэнхэр өнгийн машинтай 50 орчим насны эрэгтэй хүн бид хоёрыг хүлээж байсан. Тэгээд уг машинтай нь 120-ын орчимд 19-ийн үйлчилгээний төвийн үүдэнд очиход “АПУ”-гийн борлуулагч гэх залуу та хоёр хүлээж байгаарай гэж хэлээд 19-ийн үйлчилгээний төв рүү орчихсон. Уг залууг 1 цаг орчим хүлээгээд, сууж явсан машиныхаа жолоочоос нөгөө залуу чинь яачихваа гэтэл, та таньдаггүй юм уу, би чинь таксинд явж байгаа хүн гэж хэлсэн. Тэгээд уг залууд залилуулсанаа мэдээд цагдаад мэдэгдсэн. Надад бэлэн 300.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг [5],
6.Ч.Батцэцэгийн 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн “...2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 10 цаг 30 минутын орчимд өөрийн эзэмшлийн 38-30 УБК улсын дугаартай “Тоёота Витз” маркын автомашинтай 3, 4-р хороололд явж байтал “Билэг” их дэлгүүрийн замын зүүн талаас үл таних эрэгтэй хүн гар өргөөд суусан. Тэгээд эхлээд 10 дугаар хороололд очиж 1 дэлгүүрт орж хүнтэй уулзчихаад цаашаа Толгойтын эцэст бас нэг дэлгүүр рүү явсан. Тэр хүн өөрийгөө надад хэлэхдээ “АПУ” компаний худалдааны төлөөлөгч гэж хэлж байсан. Толгойтод 4-5 дэлгүүрээр орж явж байгаад буцаад 1 дүгээр хорооллын замаар яваад “UВ” палас руу дэлгүүр ороод, тэндээсээ мөн модны хоёрт бас нэг дэлгүүрээр орж явж байгаад 16 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Астра” дэлгүүр рүү очсон. Дэлгүүрийн гадаа очоод намайг хашаа руу оруулж зогсоогоод өөрөө дотогшоо дөнгөж орчихоод буцаж гарч ирээд “миний уулзах гэсэн хүн алга байна. Та түр утсаа өгч байгаач, нэг яриадхъя” гэж хэлээд миний утсыг аваад ярингаа “Астра” төвийн ертөнцийн зүгээр зүүн талын хаалгаар дотогшоо орсон. Би гадаа машиндаа 15 орчим минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь араас нь орсон чинь дотор байхгүй байсан. Тэр дэлгүүр баруун тал руугаа харсан бас нэг хаалгатай байсан. Би тэр үед дэлгүүрийн худалдагч, нягтлантай нь уулзсан чинь тийм хүн огт ирж уулзаагүй гэж байсан. 2014 оны хавар 3-4 сард 550,000 төгрөгөөр худалдаж авсан “Самсунг С5” маркын гар утас байсан. Мөн дээрээс нь тэр өдөр надаар таксигаар үйлчлүүлсэн 60,000 төгрөг болсон байсан. Миний утасны үнэ одоогийн үнээрээ 350,000 төгрөг дээр 60,000 төгрөг ороод нийт 410,000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Би энэ мөнгийг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг [6],
7.П.Золжаргалын /Сувова паб/ 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 14 цаг 30 минутаас 15 цагийн хооронд байх баарандаа зөөгч Ихэржаргалын хамт байж байтал манай бааранд нэг эрэгтэй хүн “АПУ” ХК-ний гэрээ хариуцсан менежер ажилтай хүн байна. Хөргөгч өгнө, хөргөгчний барьцаанд 500,000 төгрөг өгнө. Тэгээд танайх хөргөгчийг ашиглаж байгаад 1 жилийн дараа 500,000 төгрөгөө буцааж авч болно гэсэн. Тэгээд надад хэдэн газар руу хамт яваад үйлдвэр рүү хамт явъя гэж хэлсэн. Ингээд би хамт уг залуутай явсан. Тэр залуу өөрийгөө Насан гэж танилцуулаад үйлдвэр дээр 15 минутын аялал хийнэ. Тэгэхээр би мөнгийг чинь тушаагаад шууд хөргөгчийг нь бэлдэж байя. Харин чи дотор явж байгаарай гэж хэлсэн. Баарнаас гараад замдаа Ард кино театрын орчим, мөн мэргэжилтний 20 дээр нэг газраар ороод гарч ирлээ гээд хамт “АПУ” ХК-ний үйлдвэр рүү явж байх үедээ 500,000 төгрөгөө одоо өгчих, чи үйлдвэр дээр байж бай гэхээр нь 500,000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. Уг Насан гэх залуу үйлчилгээний төвийн баруун талын “Марс” гэх дэлгүүр рүү ороод гарч ирнэ гэж хэлээд гарч ирээгүй. Ингээд би таксины жолоочтой хамт машин дотор нь хүлээгээд байсан. Тэгээд гарч ирэхгүй байхаар нь уг дэлгүүр рүү нь яваад ортол 2 талдаа хаалгатай байсан. Уг дэлгүүрт Насан гэж өөрийгөө танилцуулсан залуу байхгүй байсан. Насан гэгчид өгсөн мөнгө нь миний өөрийн хувийн мөнгө байсан. Тухайн үед манай баарны дарга байхгүй байсан, би аминдаа 500,000 төгрөгөөр хөргөгч аваад дараа нь даргаас авъя гэж бодсон юм. Ингээд тухайн үедээ өөрөө шийдвэр гаргаж өөрийнхөө мөнгийг өгсөн юм. Түүнээс намайг уг хүнд мөнгө өг гэж захирал хэлээгүй байсан. Надаас бэлэн мөнгө авахдаа тэр залуу бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэж өгсөн. Уг баримтан дээр би өөрийнхөө бичиг баримтаар бичүүлсэн. Харин сүүлд харахад уг баримт нь ямар нэгэн тамга тэмдэг байхгүй, ямар ч баталгаа байхгүй баримт байсныг харсан. “Приус-20” маркийн машин байсан. Машины дугаарыг нь мэдэхгүй. Насан гэх хүн хөлсөлсөн гэж ярьж байсан. Хамт цагдаа дээр ирж байгаад нэг харсан чинь явчихсан байсан. Уг хүн ч гэсэн залилуулсан гээд байсан. Т.Лхагвадорж манай бааранд орж ирээд 500,000 төгрөг залилсан хүн мөн байна. Уг хүнийг би царай зүсээр нь таньж байна. Тэр хүний зураг дээрх үс, нүд, мэнгэ нь тохирч байна. Надад мөнгө байсныг манай нөхөр Даваацэрэн хэрэг болох өдрийн урд орой цалингаа авсан гээд 600,000 төгрөг өгсөн байсныг би өөрийнхөө цүнхэд хийгээд авч явж байсан...” гэх мэдүүлэг [7],
8.Б.Гантөмөрийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 хороо Улаанхуарангийн 1в 1085 тоотод байх “Тайхар” хүнсний дэлгүүрт үд өнгөрч байхад нэг залуу орж ирээд миний нэрийг Бархас гэдэг “АПУ” ХК-наас явж байна. Манайх зээл өгч байгаа, урамшуулал зарлаад дуусч байгаа 5,000,000 төгрөгийн бараагаа 3 сарын хугацаанд зээл олгох болохоор 5,000,000 төгрөгийн урамшууллыг нэмж өгнө гэж хэлээд урьдчилгаа 500,000 төгрөг болно гэхээр нь би мөнгө байхгүй гээд гаргасан. Тэгээд 03 дугаар сарын 09-ны өдөр тэр залуу дахин ирээд өнөөдөр урамшууллын хугацаа дуусах гэж байгаа, өнөөдөр очиж гэрээ хий гэхээр нь би хамаатнаасаа мөнгө аваад 8 ширхэг 5000 төгрөгийн дэвсгэрт, 17 ширхэг 10,000 төгрөгийн дэвсгэрт, 27 ширхэг 20,000 төгрөгийн дэвсгэртээр бэлнээр тоолоод нийт 750,000 төгрөг өгсөн. Тэгээд дагаж яваад “АПУ” дээрээс бичиг баримтаа ав гээд хамт явж байгаад Сүхбаатар дүүрэгт байх “Меркури” зах руу ороод нэг юм аваад гараад ирье гэж хэлээд орсон боловч 1 цаг хэртэй хүлээгээд гарч ирээгүй. Тэр залуу надаас мөнгө авахдаа энэ утас руу залгаж бараагаа захиалж байгаарай гээд 94-тэй утасны дугаар өгсөн. Тэр дугаар руу нь залгатал холбогдох боломжгүй байсан. Би таксины ахтай хамт цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр бүртгүүлсэн. Би таксины хүнтэй хамт гадаа 1 цаг гаруй хүлээсэн. Харахад боловсон байрын 30 орчим насны нүдний шилтэй урдуураа халзандуу, дунд зэргийн мяраатай, өндөрдүү, хар хагас куртиктэй, саарал өмдтэй, цэнхэр сорочиктой залуу байсан. Тэр залуу ганцаараа явж байсан. Манай дэлгүүрээр харагдаж үзэгдээгүй залуу. Сүүлд сонсохноо манай тэр хавийн дэлгүүрүүдээс тэгж хэлж мөнгө авах гэсэн боловч мөнгөгүй гээд өгөөгүй байсан...” гэх мэдүүлэг [8],
9.Л.Алтанзулын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн “...2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр аавынхаа гэрт оччихоод, дүү Мөнгөнзулын хамтаар өөрийн эзэмшлийн 01-71 УНА улсын дугаартай, цагаан өнгийн, “Тоёото Вактис” маркийн машинаар Баянгол дүүрэгт байрлах “Номин” их дэлгүүр орохоор явсан. Ингээд явж байхад Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн хойд талд 180 орчим сантиметр өндөртэй, туранхай, шөвгөр царайтай, харааны нүдний шилтэй, үсээ хойш самнасан, 25-27 орчим насны, гартаа хар бараан өнгийн тэмдэглэлийн дэвтэр барьсан залуу гараа өргөсөн. Тэгэхээр нь уг залууг машиндаа суулгатал “би АПУ ХК-ний хяналтын инженер байна, 7 хоног бүрийн нэг өдөр харилцагч нараас тооцоогоо авдаг юм. Одоо Хайлааст орно, мөн цаашаа нилээн хэдэн дэлгүүрээр орж харилцагч нараас тооцоогоо авна” гэж хэлсэн. Мөн тэр залуу замд явж байхдаа “бид нар 7 хоног бүр тооцоогоо цуглуулдаг юм, бөөний төвөөс борлуулалтын захиалга авбал тооцооны 30 хувийг өөрсдөө ашиг болгон авдаг юм. Та хоёрт одоо 530,000 төгрөг бэлэн байвал уг мөнгө чинь тэр дороо л 160,000 төгрөгөөр өсч гарч ирдэг. 14,16 цагуудад “АПУ” ХК-иас архи пиво ачсан борлуулалтын машин гардаг. Энэ машинд захиалгаа оруулчихвал уг машиныг замаас нь тосоод үндсэн 530,000 төгрөг дээрээ 160,000 төгрөг нэмж авна” гэж хэлсэн юм. Ингээд тэр залуу Хайлаастад байх 2-3 хүнсний дэлгүүр, 1 баараар орсон. Мөн Дарь-Эх, Дамбадаржаа, Сансар-13-р хороолол, Меркури худалдааны төв, 4 хороолол зэрэг газруудаар хүнсний дэлгүүр, баараар ороод гарч ирээд байсан. Уг залуу 4 дүгээр хороололд байх “Алтан төгрөг” дэлгүүрийн урд талд байх “АПУ” ХК-ний нэрийн барааны дэлгүүрээр орсон. Ингээд Хан-Уул дүүрэг рүү явсан ба нөгөө залуу “одоо захиалгын цаг болох гээд байна. Та хоёр мөнгөө одоо надад өгчихвөл мөнгийг чинь өсгөөд өгнө” гээд байхаар нь би тэр залууд итгэсэн. Ингээд дүү Мөнгөнзулдаа өөрийнхөө “Голомт” банкны виза картаа өгсөн. Тэр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан-Уул тауэр” барилгын нэгдүгээр давхарт байрлах “Голомт” банкны АТМ-ээс 530,000 төгрөг аваад, уг мөнгөө миний машинд сууж байгаад нөгөө залууд өгсөн. Тэгтэл нөгөө залуу нь бид хоёрт Дүнжингарав худалдааны төвийн хажууд борлуулалтын машин зогсоочихлоо, тэр машинаас мөнгийг чинь авч өгнө, одоо хамгийн сүүлийн дэлгүүрээр орно гээд 19-р хороололын үйлчилгээний төв хүргүүлсэн. Ингээд тус үйлчилгээний төвийн зүүн урд талд байрлах хүнсний дэлгүүр рүү ороод алга болчихоор нь дүү Мөнгөнзул уг залуугийн хойноос дэлгүүр рүү орчихоод гарч ирэхдээ, энэ дэлгүүр нөгөө талаараа гардаг хаалгатай юм байна, алга болчихож гэж хэлсэн. Тэгээд л цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан. Намайг залилсан залууг Тогоогийн Лхагвадорж гэдэг нэртэйг мэдсэн. Энэ хүнийг олж , өөрт учирсан хохирол болох 530,000 төгрөгөө олж авмаар байна...” гэх мэдүүлэг [9],
10.С.Шинэхүүгийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлсэн “...2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 хороонд орших Гурван сайхан дэлгүүрийг манай эхнэр Ганзул бид хоёр ажиллуулаад байж байтал 13 цагийн үед нэг эрэгтэй хүн орж ирээд би “АПУ” компаниас явж байна, хөргөгч тавиулна гэсэн үү гэж хэлсэн. Би тиймээ тавиулна гэж хэлтэл иргэний үнэмлэхээ, дэлгүүрийнхээ тусгай зөвшөөрлийн хуулга, барьцааны 400,000 төгрөгийг бүрдүүлээд намайг дагаад яв гэхээр нь тэр залуугийн хамт гадаа байсан машинд нь суугаад хамт явсан. Энэ хооронд тэр залуу нэг эмэгтэй жолоочтой хамт яваад Сүхбаатар дүүргийн 11 хороололд орших “Номин” супермаркетаар орж нэг хүн аваад явна гээд тэнд очиж зогсоод жолооч бид хоёрыг үлдээгээд 20-30 минут алга болчихоор нь би араас нь ортол тэр хүн байхгүй байсан. Урд хаалгаар нь ороод хойд хаалгаар нь гараад явсан байсан. Тэгээд “Номин” супермаркетийн ажилчдаас танайх хөргөгч захиалсан байсан уу гэж асуутал манайх юу гэж хөргөгч захиалах юм бэ гэж хэлэхээр нь би гараад машинынх нь жолооч болох эмэгтэйтэй хүлээгээд байж байсан. Тэгээд би тэр жолоочоос нь асуутал би таксины жолооч “Сандэй” худалдааны төвөөс намайг таксинд бариад шууд танайх руу ирсэн гэж хэлсэн. Тэгээд хамтдаа дахиад ортол тэр хүнийг олоогүй. Тэр хүн хэлэхдээ хөргөгчийг 3 жилээр тавина, засвар үйлчилгээг бид нар хариуцна, зохих бараатай ирнэ шүү гэж хэлж байсан. Тухайн үед би энэ хүнд өөрийн УС 56010133 регистрийн дугаартай иргэний үнэмлэх, Гурван сайхан дэлгүүрийн тусгай зөвшөөрөлийн хуулбар, бэлнээр 400,000 төгрөгийг өгсөн. Харахад боловсон байрын 30 орчим насны нүдний шилтэй урдуураа халзандуу, дунд зэргийн мяраатай, өндөрдүү, хар хагас куртиктэй, саарал өмдтэй, цэнхэр сорочиктой залуу байсан. Манай дэлгүүрээр харагдаж үзэгдээгүй, олон үйлчлүүлэгчтэй учраас сайн мэдэхгүй, анзаараагүй байж ч мэднэ. “Приус 11” маркийн сааралдуу өнгийн машин байсан. Тэр эмэгтэй жолооч тэр хүнтэй юм яриагүй. Тэр хүн ч хүлээгээд зогсоод байсан болохоор би ямар нэгэн хамааралтай биш гэж бодож байна. Тэгээд л бид хоёр хайж эхэлтэл тэр хүн надаас таксины мөнгөө нэхэхлээр нь би өгөөгүй. Би иргэний үнэмлэх мөнгө хоёроо олж авмаар байна. Иргэний үнэмлэхийн үнэ 15,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 3,300 төгрөг, торгуулийн мөнгө 40,000 төгрөг гэж байсан. Нийт 458,300 төгрөгөөр хохироод байна...” гэх мэдүүлэг [10],
11.Э.Оюунгэрэлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн “...2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 16 цаг 48 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд байрлах “Салмон” паб-д үл таних залуу орж ирээд манай ажилтан Байгалмаад “АПУ” ХХК-наас явж байна. Шилэн нүүртэй хөргөгч өгнө, бусад дагалдах хэрэгсэл өгнө гэж хэлээд шилэн хөргөгчний барьцаа болгож 200,000 төгрөг, иргэний үнэмлэх, 1 хувь зураг хэрэгтэй гэж хэлсэн. Байгалмаа намайг гал тогтоонд байхад ирээд надад энэ тухай хэлэхээр нь би гал тогооноос гараад цүнхээсээ өөрийнхөө цахим үнэмлэхээ зурагтай нь хамт Байгалмаад өгөөд гадагш гаргаж канондсан. Тэгээд тэр залууд Байгалмаа өгсөн. Тэр үед бэлэн мөнгөгүй байсан тухайн үед манай ээж ажил дээр ирсэн байж таараад Байгалмаа манай ээжээс 200,000 төгрөг авч өгсөн. Тэр үед би ширээн дээр байсан бохироо хураагаад гал тогоо руугаа ороод эргэж ирэх хооронд тэр залуу гараад явсан байсан. Яг тэр үед Байгалмаа энэ нэг л бишээ хулхидуулчихсан юм биш биз гээд бид хоёр хоорондоо яриад 10 минут хүлээгээд тэр залуу эргэж орж ирэхгүй байсан тул би гадагш гарч ойр орчмын газруудаар орж асуутал тийм залуу орж ирээд гарсан гэж хэлсэн. Тэгээд эргэж орж ирээд “АПУ” ХХК-ны гэрээт борлуулагч залуугаас утсаар асуутал шууд цагдаад хэл манайх ерөөсөө хөргөгч өгнө гэсэн асуудал огт байхгүй. Манай компаний нэрийг бариад нэг хүн залилан хийгээд яваад байгаа гэж хэлсэн тул цагдаад хандсан. Би харвал шууд танина. Энэ зурган дээрх залуу мөн байна. Миний хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг [11],
Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч нарын гаргасан тайлбар:
12.“Начин заан” ломбардын төлөөлөгч Ч.Жаргалсайханы 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...Тогоогийн Лхагвадорж гэдэг хүн 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр манай “Начин заан” ломбардны Бөхийн өргөөний салбарт хоёр ширхэг 14 крантын сорьцтой 12,1 граммын жинтэй церкон /олон жижиг церкон шигтгээтэй/, цацарсан талсттай тольтой, дөрвөлжин хэлбэртэй, шар өнгийн зурагдсан сэвтэй Солонгос улсад үйлдвэрлэсэн хурмын хос бөгжийг зээлийн мэргэжилтэн Түвшинчимэг, барьцаалдан зээлдүүлэх үйлчилгээний дотоод журмын дагуу 0,2 грамм шигтгээг багцаалдан хасаж 400,000 төгрөгийг нэг сарын 7 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж зээл олгосон байна. Өөрийнхөө эд зүйл шиг л барьцаанд тавьсан. Манай байгууллагад үндсэн зээлийн хэмжээ болох 400,000 төгрөг, хүү төлбөр болох 66,060 төгрөг нийт 466,060 төгрөгийн хохирол учраад байна. Дээрх мөнгийг нэхэмжилж байна...” гэх тайлбар [12],
13.Э.Сайнбилэгийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн “... 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн орчим өөрийн 3325 УНД дугаартай приус-20 маркын машинтай Улаанхуарангийн эцсийн буудал дээр зогсож байхад нэг өдөр нуруутай, шар өнгийн пальто өмссөн, цэвэрхэн царайтай бор залуу ирээд ургах наран хороолол руу явах уу гэж асуусан. ...миний машинд суугаад бид “Ургах наран” хороолол руу явсан. ...”Ургах наран”-д захын хоёр дэлгүүр рүү ороод гарч ирэнгүүтээ зүүн талын дэлгүүр рүү орж 10 минут болоод урагшаа төв зам руу ороод Хонхор руу очсон. Тэндээсээ хамгийн анх очсон дэлгүүрээсээ нэг эмэгтэйг аваад хот руу явсан. Хан-Уулын 19-ийн үйлчилгээний төв дээр зогсоод дотогш ороод алга болсон. Улаанхуарангаас суулгаад Ургах наран, хонхор, Хан-Уулын үйлчилгээний төв ороход 50 км гарсан. 800 төгрөгөөр тооцоод бодохоор 40,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх тайлбар [13] ,
Мөрдөн байцаалтад гэрч нарын мэдүүлэг:
14.Д.Наранцэцэгийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр мэдүүлсэн: “...Би Лхагвадорж гэдэг хүнийг танихгүй. Би 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр сонинд байраа түрээслүүлэхээр зар өгсөн байсан. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр надтай утсаар нэг эрэгтэй хүн яриад “эгчээ та хаана байнаа, би зарын дагуу ярьж байна байр түрээсэлж суух гэсэн юм. Би 13 дугаар хороолол дээр явж байна, одоохон яваад очье гэж хэлсэн. Тэгээд би байрныхаа гадаа хүлээгээд сууж байсан чинь нэг нүдний шилтэй костюм пиджактай залуу таксинаас бууж ирсэн. Тэр залуутай хамт түрээслэх байраа үзүүлсэн чинь “өө эгч ээ би энэ байрыг чинь түрээслье” гэж хэлсэн. Тэр залуу хэдээр түрээслэх юм гэж асуухаар нь би тавилгатай байр болохоор нь сарын 700,000 төгрөгөөр түрээслэнэ гэж хэлсэн. Тэгээд би тэр залууд эгч нь удаан хугацаагаар түрээслэнэ гэж хэлсэн чинь тэр залуу өө эгчээ би урьдчилгаа болгож 3 сарын мөнгийг нь өгье гэж хэлэхээр нь за за гэж зөвшөөрөөд тэр залуугаас чи цэвэрхэн сууна шүү, хаана юу хийдэг юм гэж асуусан чинь би телевизид ажилладаг, ганцаараа байнаа цэвэрхэн суунаа гэж хэлсэн. Надад тэр дороо дандаа 20,000 төгрөгийн дэвсгэртээр 2,100,000 төгрөгийг төлсөн юм. Тэрнээс хойш тэр залуу 10 гаруй хоносон байх. 2016 оны 02 дугаар сарын 10-ны үеэр манай дэлгүүрт орж ирсэн. Надад “эгчээ би байр түрээслэхээ болилоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи юу яриад байгаа юм” гэж хэлээд орсон чинь баахан муур, шувуу тэжээсэн юм уу, хачин муухай суусан байсан. Тэгээд тэр залуу надад эгчээ би таниас 1,000,000 төгрөгийг нь буцаагаад авчихъя, та үлдсэн мөнгийг нь ав гэж хэлэхээр нь би зөвшөөрөөгүй. Би чамаас хоёр сарын мөнгө авна гэж хэлээд тэр залууд 700.000 төгрөг өгөөд явуулсан юм. Тэр залуу явахдаа манай дэлгүүрээс 87.600 төгрөгийн идэж уух зүйл аваад явсан. Би байр түрээслүүлэх гэрээ байгуулаагүй. Тэр залуу “эгчээ би найдвартай, гэрээгээ дараа мөнгөө сунгуулахдаа хийе” гэж хэлэхээр нь тухайн үед итгэсэн юм...” гэх мэдүүлэг [14],
15.Г.Уртнасангийн 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх “Эко” худалдааны төвийн дотор “ГМА” нэртэй барьцаалдан зээлдүүлэх газар ажиллуулдаг юм. Манай барьцаалдан зээлдүүлэх газар 2016 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Тогоо овогтой Лхагвадорж гэдэг нэрээр 30 хоногийн хугацаатай 21,9 граммтай монетон гинж 1 ширхэгийг 8 хувийн хүүтэй 800,000 төгрөгөөр тавьсан байна. Түүнээс хойш зээлийн гэрээнд зааснаар 30 хоног болоод ирээгүй ямар нэгэн сунгалт хийгээгүй. Зээлийг 30 хоног хараад мөн энэ хүн ирээгүй. Зээлийн гэрээн дээр байсан 99267542 гэсэн дугаар руу удаа дараа залгасан чинь энэ дугаар нь ашиглалтанд байхгүй гэсэн хариу өгөөд байсан. Түүнээс хойш 2016 оны 05 дугаар сарын 20-25-ны өдөр байх яг өдрийг нь сайн санахгүй байна 21,9 грамм монетоо нэг граммыг нь 44,000 төгрөгөөр бодоод 963,600 төгрөгөөр зарсан. Яг ямар хүнд зарсанаа сайн мэдэхгүй, мөн гар утасны дугаар болон нэр ус нь байхгүй байна. Тэгээд ч энэ монетон гинж зээлийн гэрээндээ заасны дагуу хангалттай хүлээгээд ирэхгүй болохоор нь зарж борлуулж мөнгөө гаргаж авсан байгаа. Энэ хүн өөрөө иргэний бичиг баримтаа үзүүлээд тавьсан болохоор гэмт хэргийн улмаас олсон эд зүйл гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг [15],
16.Ц.Мөнхжаргалын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Би “АПУ трейдинг” ХХК-нд 2009 оноос эхлэн хуулийн зөвлөхөөр одоог хүртэл ажиллаж байна. Манай компанид Тогоогийн Лхагвадорж гэдэг хүн ажилладаггүй. Манай компани дээр ямар нэгэн тодорхой мэдээлэл байхгүй. Харин энэ оны хавар 2-3 сарын үеэр нэг харилцагч маань танай байгууллагаас ажилтан гэж ирээд тооцооны мөнгөө гэж хэлээд мөнгө авсан. Тэгээд алга болчихлоо гэж хэлсэн. Мөн ганц нэг дэлгүүр болон харилцагч нараас энэ асуудалтай холбоотой гомдол гарч байсан. Өөрөөр ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Манай компанид ямар нэгэн хохирол учраагүй. Энэ асуудлаас болж борлуулалтын ажилтнууддаа, харилцдаг аж ахуй нэгжүүдтэйгээ тооцоо хийхдээ сайн шалгаж байж тооцоо хийж үйл ажиллагаа явуулаарай гэж дамжуулж хэлээрэй гэж мэдэгдсэн байгаа...” гэх мэдүүлэг [16],
17.Б.Мандахын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...Би Лхагвадоржийг танина, бид хоёр одоогоос 8-9 жилийн өмнө Нийслэлийн 104 дүгээр сургуулийн 9-в ангийг хамт төгссөн. Тэрнээс хойш уулзалдаагүй байж байгаад 2016 оны 01 дүгээр сарын дундуур билүү эхээр билүү Баянхошууны эцэс дээр байдаг 163 дугаар цэцэрлэг дээр хүүхдээ өгч байгаад тааралдсан. Тэр үед хоорондоо мэнд мэдээд салсан. Хэд хоногийн дараа дахин нөгөө цэцэрлэг дээрээ таарсан. Тэр үед Лхагвадорж 1057 серийг нь мэдэхгүй саарал өнгийн “королла” машинтай явж байсан. ...Тэр үед Лхагвадорж өөрийнхөө талаар ярихдаа хиамны үйлдвэрт борлуулалтанд ажиллаж байгаа гэж хэлсэн. Намайг юу хийж байна гэж хэлэхээр нь би одоохондоо хийсэн зүйлгүй цагаан сарын үеэр мөнгө солих ажил хийдэг гэж хэлсэн чинь Лхагвадорж хаанаас яаж солиулдаг юм бэ гэж асуусан. Тэр үед нь би авдаг банк байгаа, тэндээсээ нэг хувийн хүү төлж байж солиулдаг юм гэж хэлсэн. Тэгтэл Лхагвадорж надад хэлэхдээ манай эгч талбайн хажуу талын “Голомт”-ын салбарт ажилладаг юм мөнгө солиулж болно шүү гэж хэлэхээр нь би гар утасны дугаарыг чинь авъя, дараа хэрэг гарвал яръя гэж хэлсэн. Лхагвадоржийн гар утасны дугаарыг аваад явсан юм. Хэд хоногийн дараа цагаан сар болохоос 3-4 хоногийн өмнө мөнгө солиулдаг банк маань зузаатгал ирээгүй байгаа шинэ мөнгөггүй болсон гэж хэлээд солиулах шинэ мөнгөггүй болсон юм. Тэгээд яг тэр үеэр над уруу ямар дугаараас билээ одоо дугаарыг нь сайн санахгүй байна. Лхагвадорж над уруу залгасан байсан. Би нөгөө дугаар руу залгаад өөртэй нь яриад мөнгө солиулах талаар хэлсэн чинь манай эгчийн гэр нь 21-р хороололын “Орчлон” хороололын 45 дугаар байранд байдаг юм, мөнгөө аваад тэнд хүрээд ир гэж байна гэж хэлхээр нь би тэр үедээ ойлгоогүй эгч нь банкинд ажилладаг гэсэн мөртлөө яагаад гэртээ дууддаг юм болдоо, тийм л мөнгөтэй том хүн юм байлгүй гэж бодоод ах Гантулга руу залгаад манай нөгөө ангийн хүүхэдийн эгч нь банкинд ажилладаг гэрт мөнгөө аваад ир, солиод өгье гэж хэлсэн. Гантулга ах за за гээд “Нарантуул” захаас мөнгөө аваад гарсан. Би Зүүнсалаанаас гэрээсээ гараад 21-р хорооллын “Сод монгол”-ын бензин колонк дээр уулзаад шууд тэндээсээ “Орчлон” хорооллын 45 дугаар байрны гадна талын зогсоол дээр машинтай ирээд Лхагвадорж руу утсаар ярьсан чинь “аа би ирчихсэн байнаа” гэж хэлсэн. Уулзаад машин дотор орж ирээд бэлэн 10,100,000 төгрөгийг дандаа 20,000 төгрөгийн дэвсгэртээр, 5 ширхэгийг тоолж аваад тэрнээс гадна 100,000 төгрөгийг хүүний мөнгө гэж өгөөд нийт 10,100,000 төгрөг бэлнээр өгөөд явуулсан. Тэгээд тэр үед Лхагвадорж эгчийнхээ гэр рүү ороод мөнгөө солиулаад ирье гэж ороод алга болсон юм. Лхагвадоржийг аль орц руу орж байгааг харсан чинь 2 дугаар орц руу орсон юм. Тэгээд 20 гаруй минут болсоны дараа байрны гадаа хүлээгээд гарч ирэхгүй байснаа Лхагвадорж миний гар утас руу залгаад дахиад мөнгө солиулах юм уу, шинэ мөнгө энд үлдэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би аваад гараад ир, гарч ирэхээр чинь эндээс мөнгө өгье гэж хэлсэн чинь тэрнээс хойш дахиад 20-30 минут болсоны дараа гарч ирэхгүй болохоор нь дахиад гар утас руу нь залгасан чинь утсаа унтраасан холбогдох боломжгүй болсон байсан. Гэтэл нөгөө орсон орц руу яваад орсон чинь доошоо грашийн хаалгаар гарах гарц, мөн хүнсний дэлгүүрийн хаалга байсан, тэр хаалганы аль нэгээр нь гараад явсан бололтой алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдээд гэрийг нь очиж олсон чинь ээж нь хаалгаа тайлаад наад хүүхэд чинь шорон оронгоор яваад ирсэн хүн, бид нартай ямар ч хамаагүй бид нартай тангараг тасарсан хүн, хамаагүй би хаана явааг нь мэдэхгүй гэж хэлсэн юм. Тэрнээс хойш гэр ойрхон болохоор гудамжинд нь ойрхон 2-3 машинтай явган сахисан. Ерөөсөө гэртээ ирээгүй. Тэр мөнгө Гантулга ахын өөрийнх нь наймааны мөнгө юм. Гантулга “Нарантуул” зах дээр лангуун дээр бараа зардаг юм. Гантулга ах манай ээж Хишигээтэй хамт хажуугийнх нь лангуун дээр зогсдог юм...” гэх мэдүүлэг[17],
18.Т.Оргилын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...Би одоогоос 2 жилийн өмнөөс хорооллын Өргөө кино театрын урд байрлах “Good” нэртэй ломбарданд ажиллаж байна. Т.Лхагвадорж манай ломбарданд 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Самсунг эс-2” маркийн гар утсыг 30,000 төгрөгөөр, түүний дараа 2016 оны 01 сарын 03-ны өдөр I Phone-4 маркийн гар утсыг 40,000 төгрөгөөр тавиад тэр өдөртөө 20,000 төгрөг нэмж аваад нийт 60,000 төгрөгөөр тавиад авалгүй хаясаар байна. Дараа нь 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Samsung Frime маркийн гар утсыг 70,000 төгрөгөөр тавиад хугацаандаа авалгүй хаясан байна...” гэх мэдүүлэг [18],
19.М.Эрдэнэбатын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед нэг залуу ТБД андууд дэлгүүрийн урдаас гар өргөж миний машинд суусан. Тэгээд 5 шар орно гэсэн тэгээд 5 шарын орчим нэг баар руу ороод удахгүй гараад ирсэн. Тэгээд хэдэн газраар ороод яваадахья гэхээр нь би зөвшөөрөөд явсан. Ингээд уг залуу Баянхошуу, Толгойт, Зүүн салаа, Баянхошууны хөтөл зэрэг гэр хорооллын захын дэлгүүрүүдээр яваад байсан. Тэгээд сүүлдээ бүр уулын орой руу машин гарахгүй газруудаар явж дэлгүүр ороод байсан. Дэлгүүр рүү бараг шагайж хараад удахгүй гарч ирээд байсан ба өөрөө ярихдаа захын хорооллоор явж харилцагч нарынхаа тоог нэмж байгаа юм. Би “АПУ” ХК-д ажилладаг гэж яриад байсан. Тэгээд Баруун салааны задгайд 2 давхар дэлгүүрт нилээд удаж байгаад нэг хүүхэн дагуулж гарч ирээд “АПУ”ХК-наас явж байгаа борлуулагч, шинэ хөргөгч тавьж өгнө гээд миний машинд дэлгүүрийн худалдагч эмэгтэйг суулгаж дагуулж яваад Хан-Уул дүүрэгт байрлах 19-ийн үйлчилгээний төвийн гадаа ирээд нөгөө эмэгтэйг эртхэн мөнгө төгрөгөө шилжүүлье, амар гээд нөгөө эмэгтэйг дагуулаад машинаас буусан. Тэгтэл удахгүй нөгөө хүүхэн ирсэн. Надаас нөгөө залуу бие засна гээд явсан ирсэн үү, гэхээр нь би сэжиг төрөөд наадах залуу чинь зугтаад явчихаж байгаа юм биш биз дээ, яасан сэжигтэй юм бэ гэхэд нөгөө эмэгтэй би чамайг энэ хүний жолооч юм байх гэж бодсон шүү дээ гэж хэлсэн. Тэгээд хамт машинаас буугаад хайгаад нөгөө залууг олоогүй. Ингээд хамт цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдлөө гаргаж өгсөн. Цэвэрхэн хувцастай залуу байсан надад хэлэхдээ Япон улсад сургууль төгссөн гэж хэлж байсан. Нэрийг нь би асуугаагүй учир мэдэхгүй байна. Уг залуу миний хойд талын суудал дээр суугаад байсан ба айхтар анзаарч хараагүй тэмдэглэлийн дэвтэр бал барьсан байсан. Уг залуу 170-180 метр өндөртэй, эхнэрээ гэмтлийн эмнэлгийн эмч гэж ярьж байсан. Уг хүний царайг би харлаа мөн байна. Миний машинаар үйлчлүүлээд 50,000 төгрөг өгнө гэж хэлж байсан, миний машинаар үйчлүүлээд 70 км газар явсан байсан. Гэхдээ өгөөгүй харин миний машинаар үйчлүүлэзд явж байхдаа хамт 19-ийн үйлчилгээн дээр ирээд тэр эмэгтэйн мөнгийг нь авсан...” гэх мэдүүлэг[19],
20.Ц.Оюуны 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...Би тухайн өдөр өөрийн охин болох Цэндийн гэрт ирчихсэн, тэднийд өнжсөн юм. Би тэр өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Зээлийн 3-92 тоотод байх “шар” дэлгүүрт өөрийн охин Цэндийн хамт байсан юм. Гэтэл 17 цагийн орчим дэлгүүрт нэг өндөр нуруутай нүдний шилтэй өндөр залуу өөрийгөө “АПУ” компаниас явж байна гэж хэлээд танай дэлгүүрт “АПУ”-гийн хөргөгч тавьж өгнө, урьдчилгаа мөнгө болох 400,000 төгрөг байгаа юм гээд итгэлтэй нь аргагүй яриад байсан. Тэгээд манай охин Цэнд дэлгүүрийн орлогоосоо тухайн үед байсныг хамаад 320,000 төгрөг аваад гарсан. Үлдэгдэл мөнгийг нь картнаас аваад өгье гээд тэр залуутай хамт машинаар явсан юм. Тэгтэл орой нь нөгөө залууд мөнгөө өгөөд залилуулчихлаа ээжээ гээд орж ирсэн. ...” гэх мэдүүлэг [20],
21.Ч.Амгалангийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...Манай эгч Батцэцэг нь Оюун гээд миний доод талын дүүг гадаадаас ирэхэд нь 2014 оны 11 дүгээр сарын үеэр худалдан авч байсан “Самсунг галахи с-5” маркийн гар утас барьдаг байсан. Тэгтэл эгч маань 2016 оны 01 дүгээр сарын үеэр нэг уулзсан чинь “АПУ”-д ажилладаг цэвэрхэн царайтай өндөр нуруутай их итгэх царайтай залууд машинаараа таксинд явж үйлчлээд дээрээс нь гар утсаа залилуулчихлаа гэж хэлж байсан. ...Бор шаргал өнгийн гар утас байсан...” гэх мэдүүлэг [21],
22.Б.Даваацэрэнгийн 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр манай цалин буугаад эхнэр Золжаргалд цалин буусан гээд орой нь 700,000 төгрөг өгөөд 600,000 төгрөгийг нь данс руугаа хийгээрэй гээд өгсөн. Тэгтэл 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ажил дээрээ байж байтал АПУ ХК-ны ажилтан гээд залуу ирээд хөргөгч өгнө, гэрээ хийхээд 500,000 төгрөгөө өг гэхээр нь эхнэр миний өгсөн цалингаас уг хүнд 500,000 төгрөгийг нь өгч алдсан талаараа орой нь хэлсэн. Би мөнгө авсан хүнийг хараагүй, тэр талаар бол мэдэхгүй...” гэх мэдүүлэг [22],
23.П.Ихэржаргалын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр эгч Золжаргалтай хамт “Сувово баар”-нд зөөгчөөр ажиллаж байтал өдөр 15 цаг өнгөрч байхад нэг залуу манай бааранд орж ирээд танай баарны хөргөгч их муудсан байна, “АПУ”-ХК-иас гэрээ хийгээд 500,000 төгрөг аваад хөргөгч өгнө гээд эгч Золжаргалтай уулзаад байсан. Эгч надад иргэний үнэмлэх байхгүй гэхэд иргэний үнэмлэх яахав, хэний ч бичиг баримт байж болно гэж хэлсэн. Тэгээд уг хүн би машинтай явж байгаа гээд эгчид хөргөгч дотор хийж зарах бүх барааг манайхаас гаргаж өгнө, харин барьцаанд 500,000 төгрөг байх ёстой гээд эгч хүргэн ахын цалин буусан надад мөнгө байгаа гээд нөгөө залуутай явсан. Харин би баарыг хараад үлдсэн. Уг хүнийг би царайг нь хараад таньж байна. Уг хүн нь харааны нүдний шил зүүсэн болохоос биш, яг мөн байна. ...Тэр хүн 500,000 төгрөг бэлэн байх юм бол одоо очоод хөргөгчөө дотор нь хийх бараатай нь ав гэж ярилцаад Золжаргалтай хамт явсаныг бол мэднэ...” гэх мэдүүлэг [23],
24.Л.Мөнгөнзулын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 13 цагийн үед миний төрсөн эгч Алтанзул манай гэрт ирсэн. Ингээд бид Алтанзулын эзэмшлийн 01-71 УНА улсын дугаартай, цагаан өнгийн, “Тоёото Вактис” маркийн машинаар Баянгол дүүрэгт байрлах “Номин” их дэлгүүр орох гээд явж байхад Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн хойд талд байрлах гэрлэн дохио өнгөрөөд явж байхад 180 орчим см өндөртэй, дөрвөлжин хэлбэртэй төмөр хүрээтэй нүдний шилтэй, шардуу царайтай, бор өнгийн куртиктэй, саарал өнгийн даавуу өмдтэй, бор өнгийн гуталтай, гартаа хар бараан өнгийн дэвтэр барьсан залуу гар өргөхөөр нь машиндаа суулгасан. Тухайн үед уг залуу Хайлааст орно гэж хэлсэн ба тэрээр Хайлааст руу хүргүүлэх замдаа өөрийгөө “би АПУ ХК-ний хяналтын ажилтан байна, би Хайлааст, Сансар, Хан-Уул дүүрэгт байрлах 24 цагийн хүнсний дэлгүүр, баар, караокег хариуцан ажилладаг, хяналтын инженерүүд 7 хоног бүрийн 5 дах өдөр 30 хувийн хөнгөлөлт эдэлдэг. Та хоёр 530,000 төгрөгийг надад төлбөл уг мөнгийг чинь 160,000-170,000 төгрөгөөр өдөрт нь өсгөж өгнө, та 2 надад итгэхгүй бол “АПУ” ХК руу ороод манай компанитай танилцаж болно” гэж хэлсэн. Тухайн үед би уг хүний ярьж байгаа зүйлд итгээгүй боловч манай эгч Алтанзул тэр хүнд итгээд, энэ хүнд мөнгө өгчихвөл зүгээр юм биш үү гээд байсан. Ингээд нөгөө залуу эгч бид хоёртой хамт Хайлааст орчмын 2 хүнсний дэлгүүр, 1 баараар орчихоод, Сансар хороолол руу хүргүүлсэн. Ингээд л мөн Сансар, 13-р хороолол орчмын үйлчилгээний төв, баараар орчихоод гарч ирснээ Баянгол дүүрэгт байрлах “Таван-Эрдэнэ” хүнсний захын зүүн талд байрлах “АПУ” ХК-ний нэрийн барааны дэлгүүрээр орчихоод, тэндээсээ шууд Хан-Уул дүүрэг 19 хороолол орно гэж хэлсэн. Замдаа явж байхдаа 530,000 төгрөгөө одоо өгөөд, 30 хувийн ашгаа Дүнжингарав худалдааны төвийн хажууд байх борлуулалтын машинаас очиж авна гэж хэлсэн. Тэгэхэд Алтанзул эгч энэ хүнд 530,000 төгрөгөө өгөөд, өсгөөд авъя, чи миний картнаас мөнгө аваад ир гэхээр нь би Хан-Уул дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан-Уул тауэр” барилгын нэгдүгээр давхарт байрлах “Голомт” банкны АТМ-д эгч Алтанзулын Голомт банкны картыг уншуулан 530,000 төгрөгийг авсан. Ингээд машиндаа буцаж суугаад АПУ ХК-ний хяналтын инженер гэх залууд 530,000 төгрөгөө өгсөн. Тэгтэл нөгөө залуу одоо хамгийн сүүлийнхээ дэлгүүрээр оръё гэж хэлээд 19 хорооллын үйлчилгээний төв дээр ирээд тус төвийн зүүн урд талд байрлах хүнсний дэлгүүрийн хойд хаалгаар орсон. Ингээд Алтанзул эгч бид хоёр нөгөө залууг гарч ирэхийг нь 5 орчим минут хүлээж байгаад би тэр залуугийн хойноос дэлгүүр рүү ороход нөгөө залуу алга болчихсон байсан. Тэгэхээр нь тэр дэлгүүрийн худалдагч нараас “АПУ Трейдинг” ХХК-ний борлуулагч орж ирсэн үү гэж асуухад тэд нар надад “манай борлуулагч эмэгтэй хүн байдаг, тэгээд ч өнөөдөр “АПУ Трейдинг” ХХК-ний борлуулагч орж ирээгүй” гэж хэлсэн. Ингээд тус дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд нөгөө залуу тус дэлгүүрийн хойд хаалгаар ороод, зүүн хаалгаар нь шууд гараад явж байгаа бичлэг байсан. Ингээд Алтанзул эгч бид хоёр цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан. Цагдаа дээр ирсэн хойноо Алтанзул эгч бид хоёрыг залилсан хүнийг Тогоогийн Лхагвадорж гэдэг нэртэйг мэдсэн. Лхагвадоржид өгч залилуулсан мөнгө манай эгч Алтанзулын мөнгө байгаа юм...” гэх мэдүүлэг [24],
25.Д.Байгалмаагийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн “...2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 16 цагийн орчим байсан. Намайг “Салмон” пабд ажил хийж байтал гаднаас үл таних залуу орж ирээд би “АПУ” ХК-ийн Сонгинохайрхан дүүрэг хариуцсан хүн байна. Танай пабад шилэн хөргөгч өгнө, урьдчилгаа болгож 200,000 төгрөг, иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зураг 1 хувь авна гэхээр нь би та бичиг баримтаа үзүүл гэтэл үзүүлж болно гээд, ширээн дээр суугаад гэрээ хийнэ гээд юм бичээд суугаад байхаар нь би гал тогоо руу ороод Оюунаад хэлээд, ирж иргэний үнэмлэхийг нь гадагш гарч хуулбарлан ирээд, 1 хувь цээж зураг өгсөн. Мөн тухайн үед бэлэн мөнгө байхгүй байсан учир Оюунгэрэл ээжээсээ 200,000 төгрөг аваад өгсөн. Тэгтэл тэр залуу гадаа “АПУ”-ийн нэрийн стикан, рүнк, хормогч зэргийг ирнэ гэж хэлээд гараад явсан. Тэгээд тэр орж ирэхгүй болохоор нь би Оюунгэрэлтэй хоорондоо яриад “АПУ”-ийн менежер гэх залуу руу утсаар асуутал тийм зүйл байхгүй гэсэн тул бид шууд цагдаад хандсан. Тэр залуу нүдний шилтэй байсан. Энэ залуу мөн байна...” гэх мэдүүлэг [25],
26.Д.Тогоогийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...Манай хүү Лхагвадорж нь 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын 2 дугаар амаржих газар төрсөн юм. Тэгээд бага насаа ээж аавын гар дээр өсөж бойжоод 1998 онд Нийслэлийн 19 дүгээр дунд сургуульд элсэн орж, 2009 онд 104 дүгээр сургуулийн 11-р ангийг төгссөн. Тэгээд сургууль төгссөны дараа “Алтай” дээд сургуульд элсэн ороод 2 сар гаруй суралцаад тэндээсээ гарчихсан. Би тэр үеэр нь “Сүү” ХК-нд борлуулагч хийдэг байсан. Лхагвадорж тэр үед дэлгүүрүүдээс сүү, тараг авч ирж өгнө гэж мөнгө төгрөг аваад залилсан хэрэгт шийтгүүлсэн. Тэгээд Хар хорингийн шоронд хоригдож байгаад суллагдаж ирээд гэртээ байж байгаад бас л янз бүрийн хэл ам татлаад дахин гэмт хэрэгт холбогдсон. Ээж аав дүү нарын хамтаар амьдардаг. Сургуульд байхдаа нэг ангийн хүүхдүүд гээд гэрээр орж гараад явдаг байсан. Тэрнээс хойш бол ёстой найз нөхөд гэхээр хүн ерөөсөө харагдахаа больсон. ...Лхагвадорж 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэрээсээ гарсан, ...тэрнээс хойш ерөөсөө гэртээ ирээгүй. Хаана байгаа нь ч мэдэгдээгүй сураггүй болсон байсан. Сүүлд цагдаагийн газраас яриад ирж уулз гэхээр нь хэрэг хийсэн талаар мэдсэн. Мөнгө төгрөг шилжүүлж өгсөн зүйл байхгүй. Би энэ хүүхдийг хүний ураманд түлээ түлш олж ир гэж гаргадаггүй. Яагаад ингэж явдаг талаар нь ёстой мэдэхгүй, ойлгохгүй байна. ...Би урд хийсэн хэргүүд дээр нь хамаг байдагаа бариад бүх л төлбөр мөнгийг нь төлж барагдуулж байсан. Одоо энэ хэрэг дээр нь ёстой ямар ч арга алга байна....” гэх мэдүүлэг [26],
27.Мөрдөн байцаалтад Т.Лхагвадоржийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...Би анх шинэ жилийн өмнө буюу 2015 оны 12 дугаар сарын сүүлээр манай арван жилийн ангийн хүүхэд болох Мандах гээд залуутай Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар цэцэрлэг дээр таарсан. Бид хоёр уулзаад мэнд усаа мэдэлцээд тухайн үед би 1057 УНЛ улсын дугаартай аавынхаа “королла” маркийн машинтай явж байсан юм. Тэр үед Мандах надад чи манайд нэг хүрээд ирээрэй гэж хэлээд тэр өдөр надаар гэртээ хүргүүлж буусан юм. Тэгээд тэрнээс хойш 2 хоногийн дараа гэрт нь очсон. Гэрт нь бид хоёр хоорондоо юм ярьж байсан чинь Мандах би цагаан сарын үеэр “Нарантуул” зах дээр зогсоод золголтын мөнгө зардаг юм чи надад банкинд таньдаг мэддэг хүн байвал шинэ мөнгө солиулаад өгөөрэй дандаа 5,000, 10,000, 1,000, 500 гэсэн шинэ дэвсгэртүүдээр хуучин мөнгө солиулах хүн мэдээрэй гэж ярьж байсан. Сольж өгсөн гэж тэр хүнд чинь мөнгө цаас өгнө гэж хэлсэн. Тэр өдөртөө тэгээд өнгөрсөн юм. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад 2016 оны 01 дүгээр сарын дундуур би өөрөө Мандах руу ярьсан чинь өмнөөс чи нөгөө мөнгө цаас солиулах юм юу болж байнаа болох нуу гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би миний таньдаг хүний ээж нь “Голомт” банкинд ажилладаг юм, тэр хүнээсээ асуугаадахий гэж хэлсэн. ...2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр би өөрөө Мандахын эхнэртэй нь яриад Лхагваа ярьж байна гэж хэлээрэй гэж хэлсэн. Мандах надад анх тэр утсыг өгсөн юм. Тэгээд удаагүй байж байтал Мандах над уруу өөрөө скайтелийн дугаараар залгаад, яасан нөгөө мөнгө цаас солиулах хүн болсон уу гэж асуухаар нь мөнгө цаас солиулах хүн болсон, маргааш би хичнээн төгрөг сольж чадахийгаа чамд хэлье гэж хэлсэн. Маргааш нь 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Мандах миний 99577929 гэсэн дугаар руу өмнө нь залгаж байсан 91 тэй дугаараас залгасан. Би тэр үед нь жоохон байж байгаад 10 цагийн алдад ярья гэж хэлсэн. Дахин Мандах залгаад миний хөгшин яг хэдэн төгрөг сольж өгч чадах юм бэ гэж асуухаар нь би найз нь чамд 10,000,000 төгрөг сольж өгч чадна гэж хэлсэн. Мандах чи яг хаана байна, би яваад очье гэж хэлсэн. Би энэ үед нь чи тэгвэл 11 цагийн үеэр “Орчлон” хороололд хүрээд ир гэж хэлсэн. Би 11 цагийн алдад Орчлон хороолол дээр ирчихсэн байсан. Мандахын скайтел руу нь залгасан чинь найз нь очиж байна, жоохон хүлээж бай 2 минутын дараа очлоо гэсэн. Удаа ч үгүй саарал өнгийн приус 20 маркийн машинтай хүрч ирсэн. Намайг дуудаад би тэр машинд суусан. Мандах арынх нь сандал дээр суучихсан машиныг 30-35 орчим насны ах барьчихсан явж байсан Мэнд мэдээд Мандах нөгөө мөнгөө аваад ирсэн гэж хэлээд цүнхтэй таван боодол дан 20,000 төгрөгийн дэвсгэрт өгсөн. Тэрийг тоолж үзэхэд 10,000,000 төгрөг байсан. Нөгөө машин барьж ирсэн хүн нь мөнгө солиулж өгсөн юм чинь шанд нь 100,000 төгрөг өгье гэж хэлээд өгсөн. Алаг эрээн цүнхэнд мөнгийг хийж аваад гарсан. Тэд машиндаа үлдсэн. Би “Орчлон” хорооллын хүүхдийн саадан дундуур ороод цагдаагийн хэлтсийн хажуугаар гараад туслах замаас такси бариад Хархорин зах дээр очиж таксинаасаа буусан. Хархорин зах дээрээс гутал хувцас аваад хороололд “Од“ кино театрын буудалд очсон юм. Тэгээд тэр мөнгөөр нь гадуур 20 гаруй хоног шоудаад дуусгасан юм. Би 2 ширхэг монетон бөгж, 1 ширхэг монетон гинж мөнгөн завъяагаас 2.900.000 төгрөгөөр авсан. 820,000 төгрөгөөр Монтел дээрээс “самсунг с-6” маркийн гар утас авсан. 2,100,000 төгрөгөөр “Ногоон төгөл” хотхонд 170-6 байрны 1-р орцны 42 тоотод байх 2 өрөө байрыг сарын 700,000 төгрөгөөр түрээслэхээр дэлгүүрийн нэг эмэгтэй Уранчимэг гэж надад өөрийгөө танилцуулсан хүнд өгсөн. Би тэр байранд ердөө 14 хоног л болсон. Тэр байр түрээслүүлсэн эгчид эгчээ байрыг үргэлжлүүлэн түрээслэхээ болилоо тийм болохоор би танд 1,000,000-ийг нь өгье та надад 1,100,000 төгрөгийг нь өгчих гэж хэлсэн чинь зөвшөөрөхгүй байсан, гуйсаар байгаад тэр эмэгтэйгээс 700,000 төгрөгийг буцааж авсан. Тэр үеэр миний залилж авсан 10,000,000 төгрөг үрээд дууссан байсан. Худалдаж авсан гинжээ “Эко” зах дээр байдаг шатны хажууд байдаг ганцхан ломбарданд 800,000 төгрөгөөр 2016 оны 02 дугаар сарын 17-ны үеэр тавьсан. Тэгээд маргааш нь 2 ширхэг бөгжөө Сансарын цэцгийн дэлгүүрийн дээд талд байдаг ломбарданд 950.000 төгрөгөөр тавьсан. Тэр өдрөө Сансарын тунелийн дээр байдаг ломбарданд гар утсаа 560,000 төгрөгөөр тавьсан. Тэр мөнгөнүүдээрээ гадуур хоноод, шоудаад дуусгасан. Ломбардны бичгүүдийг бүгдийг хаясан. Дандаа иргэний үнэмлэхийн лавлагаагаар тавьсан. Тухайн үед би амар хялбар аргаар мөнгө олох гэж бодоод ийм үйлдэл хийсэн. Би энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн хэн нэгэн хүнтэй хамтрч үйлдээгүй. Ямар нэгэн хүнтэй нийлж үрэн таран хийгээгүй зөвхөн өөрөө л үрсэн. Шоронгоос гараад удаагүй болохоор нийлдэг найз нөхөд гэхээр хүн байхгүй бааранд ганцаараа ороод хүн амьтантай танилцаад л салчихдаг байсан юм...” гэх мэдүүлэг [27],
Мөн түүний 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр 10 жилийн сургуулийн найз болох Мандах гэж залуутай өөрийнхөө 99267549 гэсэн дугаараас Мандахын 88 тай юнителийн дугаар луу залгасан ба Мандах бид хоёр өмнө нь шинэ жилийн үеэр таарсан. Тэр үед уулзахдаа Мандах цагаан сар болохоор “Нарантуул” зах дээр хүмүүстэй мөнгө зардаг, хуучин дэвсгэртийг шинэ мөнгөөр сольж өгдөг, солихдоо 10 хувийг нь өөрөө авдаг гэж ярьсан. Чамд банкинд таньдаг хүн байвал мөнгө солих талаар мэдэж байгаарай гэсэн. 2016 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр ярихдаа “Мандахаа найз нь нөгөө мөнгийг чинь солиулж чадах юм шиг байна, чи яах юм” гэж асуусан чинь Мандах “өө мөнгө солиулна би зах дээр байдаг хүмүүсээс мөнгийг нь аваад бэлдээд байж байя” гэж хэлсэн юм. Тэгээд тэр өдөртөө хоёулаа за, за гэж тохиролцоод утсаа салгасан. Мандах тэр өдөртөө над руу яриад үдээс хойш уулзаад солиулах юм уу гээд 2-3 удаа асуухад нь би яах юм бэ хоёулаа маргааш больё гэж хэлсэн. Маргааш өглөө нь 09 цагаас эхлээд Мандах над уруу залгаж эхэлсэн. Одоо очоод солиулчихъя гээд байсан. Би тэр үед нь хоёулаа 11 цагийн үед “Орчлон” хорооллын тэнд уулзъя гэж хэлсэн. Тэрнээс хойш 10 цаг болж байхад би “Нарантуул”-аас мөнгөө аваад очиж байна, чи нөгөө газраа очсон уу гэж асуусан. Би одоохон очлоо гэж хэлээд “Орчлон” хороолол руу явсан. Тэгээд “Орчлон” хороолол дээр ирээд Мандах руу залгасан чинь Мандах ирээгүй байсан. Би дэлгүүрт орж тамхи авч татчихаад гараад иртэл Мандах над руу залгаад ирчихсэн байна, “Орчлон” хороолол дээр гэж хэлсэн. Очтол саарал өнгийн “приус 20” маркийн машинтай ирсэн байсан. Машинд явж ороход Мандах арын суудал дээр суучихсан жолоочийн суудал дээр бас нэг танихгүй хүн суусан байсан. Мандах мөнгөө аваад ирлээ гэж хэлээд жолоочийн суудал дээр сууж байсан хүн банкин дээр мөнгө солиулсанаас, энд ингээд солиулчихад амар юм байна гэж хэлээд надад дан 20.000 төгрөгийн дэвсгэртээр 5 боодол нийт 10,000,000 төгрөг өгсөн. 100,000 төгрөгийг 10,000, 20,000 төгрөгийн дэвсгэртээр өгсөн. Тэгээд би машинаас нь буугаад цүнхэнд хийгээд за би солиулчихаад гараад ирье гээд машинаас нь аваад бууж яваад хүүхдийн саадтай байрыг бүтэн тойроод Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн урдуур нь гараад туслах зам дээр такси бариад Хархорин зах ороод буусан. Гар утсаа Хархорин дээр очиж өөрөө албаар салгасан. Нөгөө хүмүүс энэ хугацаанд утсаар над уруу залгаагүй. Тухайн үед мөнгөний хэрэг гараад ийм үйлдэл хийсэн. Би тэр үедээ хэрэг үйлдэж байгаагаа ойлгож мэдэж байсан. Одоо хаана хэнд ч байхгүй бүгдийг нь үрээд дуусгасан, хаана хаана үрсэн талаараа сэжигтний мэдүүлэгтээ тодорхой ярьсан. Би Мандахтай ерөнхий боловсролын 104-р сургуульд 2006-2007 онуудад хамт нэг ангид сурч байсан юм. Надад банкинд таньдаг хүн найз нөхөд ах дүү байхгүй. Би 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр шоронгоос Өршөөлийн хуулинд хамрагдан гарч ирсэн юм. Тэрнээс хойш хэсэг хугацаанд гэртээ байж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 10-ны үеэс 2016 оны 02 дугаар сарын эхэн үе хүртэл “АПУ”-ийн ажилтан байна бараа нийлүүлнэ, хөргөгч тавьж өгнө, гэрээ байгуулна гэж мөнгө залилан авсан үйлдэл байгаа.
-Би 2016 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр санагдаж байна Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошуу явдаг төв замд “Өн цаг” гэсэн нэртэй караоке пабаас АПУ-ийн ажилтан байна танай пабад “АПУ”-ийн бараа нийлүүлнэ гэрээ байгуулъя, хөргөгч байрлуулъя гэж хэлэн урьдчилгаа гэж бэлнээр 300,000 төгрөг залилан авсан.
-2016 оны 01 дүгээр сарын үеэр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын автобусны буудлын баруун талд байх “Солмон” нэртэй пабаас мөн АПУ-гаас явж байна бараа нийлүүлье хөргөгч байрлуулна гэж хэлэн 200,000 төгрөг бэлнээр залилан авсан.
-Дараа нь Хан-Уул дүүргийн нутагт байх 19-н үйлчилгээний төв дээр эгч дүү болох Алтанзул, Мөнгөнзул гэж нэртэй хоёр эмэгтэйгээс бараа нийлүүлнэ хувийг өгнө гэж хэлээд бэлнээр 530,000 төгрөг залилан авсан.
-Мөн Хан-Уул дүүргийн нутаг 19-н үйлчилгээний буудлын худалдааны төв гэсэн газар дээр 35-40 орчим насны эмэгтэйг Сонгинохайрхан дүүргийн нарангийн шар дэлгүүр гэж хэлдэг дэлгүүрээс дагуулан “АПУ”-ийн төв дээр ирж гэрээ байгуулъя, бараа нийлүүлье гэж урьдчилгаа болгож 220,000 төгрөг авч худалдааны төвийн урд хаалгаар орон, арын хаалгаар гарч яван залилан авсан.
-2016 оны 01 дүгээр сарын үеэр өдрийг нь санахгүй байна. Баянгол дүүргийн баруун дөрвөн замын тэнд байдаг Барилгын коллежийн ард талын караоке пабын эзэнтэй гэрээ байгуулна, хөргөгч тавина бараа нийлүүлнэ, ажил дээр очоод гэрээгээ байгуулъя, хамт явъя гэж дагуулан гараад Хан-Уулын 19-н үйлчилгээний төв дээр ирэн худалдааны төвийн урд хаалгаар бие засаад ирье гэж хэлээд арын хаалгаар гарч яван бэлэн 500,000 төгрөг залилан авсан.
-2016 оны 01 дүгээр сарын үеэр 10-р хорооллын тэндээс саарал өнгийн машинд гар өргөн сууж гадуур дэлгүүрүүд болон байгууллагуудаар явж баримт аваадахий гэж хэлэн 3, 4-р хороолол, Баянгол хүнсний зах , гэмтлийн эмнэлэг зэрэг газруудаар явж 3, 4-р хороололд байрлах “Таван эрдэнэ” гээд нэртэй хүнсний захын баруун хаалган дээр ирээд уулзах хүн маань ойрхон гараад явчихсан байна, миний гар утасны цэнэг дууссан байна та утсаа өгөөч яриадахий гэж хэлээд “самсунг” маркийн гар утсыг аваад “Таван-Эрдэнэ” захын баруун хаалгаар орж арын хаалгаар нь гарч яван гар утсыг нь залилан авсан.
-2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байхаа Сонгинохайрхан дүүргийн 22-н товчооны тийшээ яваад төмөр замын гарам гараад баруун гар тийш салаад улаан өнгийн тоосгон ногоон дээвэртэй дэлгүүрээс “АПУ”-ийн ажилтан байна танай дэлгүүрт бараа нийлүүлье, хөргөгч байрлуулъя гэж хэлээд бэлнээр 1,000,000 төгрөг залилан авсан.
Би эдгээр хэргүүдийг дандаа ганцаараа явж үйлдсэн, ямар нэгэн хүний дарамт шахалт захиалгаар хийгээгүй. Надад ямар нэгэн хамт явж байсан автомашинтай хүн байхгүй. Гудамжинд явж байгаад л таарсан таксигаа бариад тийшээ явна, ийшээ явна гээд хүрэх газраа хүрээд буугаад явсан зүйлүүд л байгаа. Мөнгөний хэрэг гараад санаатай үйлдсэн. ... Залилан авсан мөнгөө хэнд ч өгөөгүй, ганцаараа гадуур яваад хоол идэж, уугаад баар саванд ороод идэж уугаад шоудаад дуусгасан. Би аав ээжтэйгээ ярьж байгаад хохиролоо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг [28],
28.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн гарын мөрийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 729 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн СХДКШТ-н шинжээч д/ч О.Баттулгын бэхжүүлж ирүүлсэн “1, 2, 3” дугаартай 3 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд тэнцсэн “1, 2, 3” дугаартай гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд MN005210002620, MN0000ӨРШ02384, MN000210025366, MN000710004238, MN000720002007, MN000610008245, MN003510005347 дугаараар бүртгэгдсэн Тогоо овогтой Лхагвадорж, MN005110002320 дугаараар бүртгэгдсэн Баатар овогтой Алтанжигүүр, MN005410002531 дугаараар бүртгэгдсэн Улаахүү овогтой Бямбасүрэн, MN0000СБД01515 дугаараар бүртгэгдсэн Тогоо овогтой Лхагвадорж нэрээр тус тус 10 удаа бүртгэгдсэн хүний зүүн гарын дунд, баруун гарын ядам, эрхий хурууны дардастай тохирч байна. /Уг гарын дардасууд нь 1 хүний гарын дардас байна/. Цагдаагийн ахлах дэслэгч Э.Сүхболд...” гэсэн дүгнэлт[29],
29.2016 оны 04 дүгээр сарын 13, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрүүдэд мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл [30],
30.Эд зүйл хураан авах тогтоолууд[31],
31.Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлүүд [32],
32. Хоёр ширхэг шар өнгийн металл бүхий бөгжийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тухай мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоол [33],
33.Эд зүйлийн үнэлгээнүүд [34],
34.Т.Лхагвадоржийн бичиж өгсөн гэх бэлэн мөнгөний орлогын баримт [35],
35.Хохирогч Л.Алтанзулын дансны хуулга [36],
36.Хохирогч С.Шинэхүүгийн гомдлоор Хэрэг бүртгэгч Н.Тунгалагийн 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Номин” супер маркетийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийж, Т.Лхагвадоржийн тус дэлгүүрийн урд хаалгаар ороод, шууд хойд хаалгаар гарсныг буулгасан гэрэл зураг, хэрэг бүртгэгчийн тэмдэглэл [37],
37.2015 оны 11 дүгээр 26-ны өдөр Т.Лхагвадоржийн иргэн П.Төгссайхантай байгуулсан түрээсийн гэрээний хуулбар [38],
38.Т.Лхагвадоржийн иргэний үнэмлэхийн лавлагаа [39],
39.Т.Лхагвадоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [40],
40.Чингэлтэй дүүргийн шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар [41],
41.Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 116 дугаартай “хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллах тухай” захирамжийн хуулбар [42],
42.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 936 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар [43],
43.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 237 дугаартай “ялаас өршөөн хэлтрүүлэх тухай” захирамжийн хуулбар [44],
44.Т.Лхагвадоржийн суллагдсан тухай тодорхойлолт [45] болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, мөн хохирогч, гэрч нарыг, шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар байцааж мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнээд, үндэслэх нь:
Нэг.Шүүгдэгч Т.Лхагвадорж нь урьд бусдын эд хөрөнгийг булаах, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ялтай байхдаа давтан үйлдлээр:
1.2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон” хорооллын 45 дугаар байрны гадна байх авто машины зогсоол дээр иргэн Б.Гантулгаас “... манай эгч “Голомт” банкинд ажилладаг, шинэ мөнгөөр солиулж өгье...” гэж бэлнээр 10,000,000 төгрөг, ажлын хөлс гэж 100,000 төгрөг, нийт 10,100,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авч Б.Гантулгад 10,100,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
2.2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Билэг” их дэлгүүрийн зүүн талд иргэн Ч.Батцэцэгийг 38-30 УБК улсын дугаартай “Тоёота витз” маркийн автомашинаар замын хөдөлгөөнд оролцож явах үед нь гар өргөн зогсоож, өөрийгөө “АПУ” ХХК-ийн ажилтан байна, хэдэн дэлгүүрээр ороод борлуулалт хийх хэрэгтэй байна, ажил дээрээ очоод хөлсийг нь өгье гэж түүний автомашинаар үйлчлүүлж, төлбөр 60,000 төгрөгийг өгөлгүй залилан мэхэлсэн, мөн иргэн Ч.Батцэцэгийн эзэмшлийн “Самсунг галакси S-5” маркийн 350,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг “яриад өгье” гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авч, Ч.Батцэцэгт 410,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
3.2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн хойд талд байрлах гэрлэн дохио дээр иргэн Л.Алтанзулыг 01-71 УНА улсын дугаартай “Тоёота Вактис” маркийн автомашинаар замын хөдөлгөөнд оролцож явах үед нь гар өргөн зогсоож, “АПУ ХХК-ийн хяналтын инженер гэж өөрийгөө танилцуулан, нилээд хэдэн дэлгүүрээс тооцоогоо авах гэсэн юм гэж түүний автомашиныг хөлсөлж явах замдаа бөөний төвөөс борлуулалтын захиалга авбал тооцооны 30 хувийг өөрсдөө ашиг болгон авдаг, 530,000 төгрөгийг надад өгвөл уг мөнгийг чинь өдөрт нь 160,000-170,000 төгрөгөөр өсгөж өгнө” гэж итгүүлэн Л.Алтанзулаас Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан-Уул Таур” барилгын гадна бэлнээр 530,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, Л.Алтанзулд 530,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
4.2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Солмон” пабад иргэн Э.Оюунгэрэлд өөрийгөө “АПУ” ХХК-иас явж байна, танай пабад шилэн хөргөгч тавьж өгнө, бусад дагалдах хэрэгсэл өгнө, барьцаа 200,000 төгрөг гэж хэлж, түүнээс 200,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, Э.Оюунгэрэлд 200,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
5.2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 15-17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өн цаг” кароаке бааранд иргэн Г.Эрдэнэчимэгт өөрийгөө “АПУ” ХХК-ийн захиргаанаас шалгалтаар явж байна, худалдааны төлөөлөгч нар урамшуулалыг цаг тухайд нь олгож байна уу гэж асуух зэргээр итгэлийг нь олж, алтан гэрээ 3 сарын хугацаатай 10,000,000 төгрөгийн бараа зээлээр өгч болдог юм, танайх алтан захиалагч болох уу, гэрээ байгуулахад урьдчилгаанд нь 300,000 төгрөг өгөх хэрэгтэй гэж түүнээс бэлнээр 300,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, 300,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
6.2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 14-15 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын коллежийн хажуу талын “Сувова” нэртэй пабад иргэн Т.Золжаргалд өөрийгөө “АПУ” ХХК-ийн гэрээ хариуцсан менежер Насан гэж танилцуулан, барьцаатай хөргөгч тавьж өгнө, гэрээ хийнэ гэж Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр үйлчилгээний төвийн гадна дагуулан очиж, түүнээс 500,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, Т.Золжаргалд 500,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
7.2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадын 14 дүгээр гудамжны 266 тоотод “Гурвансайхан” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулж байсан иргэн С.Шинэхүүд “АПУ” ХХК-иас явж байна гэж өөрийгөө танилцуулан “хөргөгч дэлгүүрт чинь тавьж өгнө, барьцаа хөрөнгө 400,000 төгрөг байдаг” гэж түүнээс бэлнээр 400,000 төгрөг, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийн хуулбар, иргэний үнэмлэх /эд зүйлийн үнэлгээ тогтоолгох комиссоос 58.300 төгрөгөөр үнэлсэн/ зэрэг эд зүйлийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, С.Шинэхүүд 458,300 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,
8.2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед иргэн О.Цэндийн найман нэрийн барааны дэлгүүрт орж өөрийгөө “АПУ ХХК-ийн шинээр ажилд орсон жолооч ажилтан байгаа юм” гэж танилцуулан “танай дэлгүүрт хөргөгч тавьж өгье, хөргөгчөө тавихдаа 400,000 төгрөгийн бараатай ирнэ, барааг нь зараад мөнгөө авчих” гэж хэлж, түүнээс Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр үйлчилгээний төвийн экспресс “Хаан” банкны бэлэн мөнгөний АТМ машин дээр бэлнээр 320,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, О.Цэндэд 320,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
9.2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1085 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Тайхар” нэртэй хүнсний дэлгүүрт иргэн Б.Гантөмөрт өөрийгөө “АПУ ХХК-ийн борлуулалт хариуцсан ажилтан Бархас гэж танилцуулан, танай дэлгүүрт хөргөгч байрлуулж өгнө, барьцаа 500,000 төгрөг болно, хоёр ширхэг хөргөгч байрлуулж өгнө” хэмээн түүнээс бэлнээр 750,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, Б.Гантөмөрт 750,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
10.2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Туртын Эх” ХХК-ний ажиллуулдаг “Есөн булаг” хүнсний дэлгүүрт орж, худалдагч Н.Энхжаргалд өөрийгөө “АПУ ХХК-ийн менежер байна манай компаниас бүтээгдэхүүн зээлээр өгч, үнэгүй шилэн хөргөгч тавьж, хаяг самбарыг чинь “АПУ”-гийн гэрээтээр сольж өгнө өгнө, компани дээр очиж гэрээ байгуулна, урьдчилгаа мөнгө байршуулах хэрэгтэй” хэмээн түүнээс бэлнээр 1,000,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, “Туртын Эх” ХХК-нд 1,000,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
11.2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сан Онон” ХХК-ийн ажиллуулдаг “Сан онон” нэртэй хүнсний дэлгүүрт иргэн Л.Даваахүүд өөрийгөө “АПУ” ХХК-иас явж байна, манай компани шууд 8,000,000 төгрөгийн бараа нийлүүлдэг болсон, манай компанийн нэртэй хөргөгчийг дэлгүүрт чинь байршуулна, дагаж яваад гэрээгээ хийх хэрэгтэй байна, барьцаа 1,000,000 төгрөгийг тавих шаардлагатай гээд түүнээс бэлнээр 300,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, “Сан Онон” ХХК-д 300,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, бусдад нийтдээ 14,868,300 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-мөрдөн байцаалтад хохирогч Б.Гантулгын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн “...Мандахын ээж Хишигээ ирээд Мандахын найз мөнгө солиод өгье гэж байна гэж хэлсэн. Мандах гэрээсээ очиж байна гэж хэлсэн. Мөнгө солих хүн “Орчлон хороололд байсан юм шиг байна лээ. Мандах ирээд мөнгө солиулах гэж байгаа хүнээ дуудаад, бид 3 миний жолоодож явсан машинд суугаад боодолтой дандаа 20,000 төгрөгийн дэвсгэрт 5 боодол буюу боодол бүрнээ 100 ширхэг нийт 10,000,000 төгрөгийг тоолж өгөөд мөнгө солиулсаны шан гэж 100,000 төгрөгийг задгайгаар өгсөн, нийтдээ 10,100,000 төгрөгийг өгсөн. Нүдний шилтэй өндөр цагаан залуу байсан. Мандахын хэлсэнээр нэрийг нь Лхагваа гэж хэлсэн. ...нөгөө залуу 45 дугаар байрнаас эгчийнхээсээ мөнгөө сольчихоод аваад гараад ирнэ гэж хэлсэн. Тэрнээс хойш 30 минутын дараа нөгөө залуугийн гар утас руу залгасан чинь утас нь холбогдох боломжгүй болсон. ...” гэх мэдүүлэг [46], түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
-гэрч Б.Мандахын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...Лхагвадорж надад хэлэхдээ манай эгч талбайн хажуу талын Голомт банкны салбарт ажилладаг, мөнгө солиулж болно шүү гэхээр нь мөнгө солиулах талаар хэлсэн. ...Лхагвадоржтой уулзаад машин дотор орж ирээд бэлэн 10,000,000 төгрөгийг дандаа 20,000 төгрөгийн дэвсгэртээр 5 ширхэгийг тоолж аваад тэрнээс гадна 100,000 төгрөгийг хүүний мөнгө гэж өгөөд нийт 10,100,000 төгрөг бэлнээр өгөөд явуулсан. Тэгээд тэр үед Лхагвадорж эгчийнхээ гэр рүү ороод мөнгөө солиулаад ирье гэж ороод алга болсон юм. ...20 гаруй минут болсоны дараа байрны гадаа хүлээгээд гарч ирэхгүй байснаа Лхагвадорж миний гар утас руу залгаад дахиад мөнгө солиулах юм уу, шинэ мөнгө энд үлдэж байна гэж хэлсэн. Би аваад гараад ир, гарч ирэхээр чинь эндээс мөнгө өгье гэж хэлсэн чинь тэрнээс хойш дахиад 20-30 минут болсон. Гарч ирэхгүй болохоор нь дахиад гар утас руу нь залгасан чинь утсаа унтраасан холбогдох боломжгүй болсон байсан. Гэтэл нөгөө орсон орц руу нь яваад орсон чинь доошоо грашийн хаалгаар гарах гарц, мөн хүнсний дэлгүүрийн хаалга байсан. Тэр хаалганы аль нэгээр нь гараад явсан бололтой алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг [47],
-хохирогч Н.Энхжаргалын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн “...2016 оны 03 дугаар сарын 16-ны 12 цаг 30 минутад манай дэлгүүрт үл таних хүн орж ирээд өөрийгөө “АПУ”-н менежер байна гэж танилцуулж 3 сарын хугацаатай бараа бүтээгдэхүүн зээлээр өгч, үнэгүй хөргөгч тавьж өгч, хаяг самбарыг чинь “АПУ”-гийн гэрээтээр сольж өгнө, тийм учраас компани дээр очиж гэрээ байгуулж 1,000,000 төгрөг байршуулна гэж хэлээд ...манайхаас 1,000,000 төгрөг авсан. ...” гэх мэдүүлэг [48], шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг,
-хохирогч Г.Эрдэнэчимэгийн 2016 оны 02 дугаар сарын 18-ний өдөр мэдүүлсэн “...2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагаас 17 цагийн хооронд байж байтал манай зөөгч Анхтогтох надад “АПУ” компаниас хүн ирчихээд уулзъя“ гэж байна гэсэн. ...Тэр залуу надад “АПУ” ХХК-ны захиргаанаас явж байна ...та нар алтан гэрээ байгуулсан уу гэж асуусан. Алтан гэрээ байгуулахаар манайд ямар давуу талтай байдаг юм бэ гэж асуухад тэр залуу 3 сарын хугацаатай 10 сая төгрөгийн бараа зээлээр өгч болдог юм гэж хэлсэн. ...би хэрэгтэй гэсэн баримтуудыг бүгдийг нь бүрдүүлээд бас 300,000 мянган төгрөг өгөөд явуулсан юм. Тэр хүн дэвтэр барьчихсан байсан, дэвтрийн завсар нь олон баримт байсан учраас би итгэчихсэн юм. ...” гэх мэдүүлэг [49],
-хохирогч О.Цэндийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн “...2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр би өөрийнхөө ажиллуулдаг 8 нэрийн дэлгүүртээ байж байхад 16-17 цагийн орчим манай дэлгүүрт нэг залуу орж ирээд би “АПУ” ХХК-ны шинээр ажилд орсон ажилтан, барааны захиалга авах гэсэн юм, манай компаниас танайд хөргөгч тавьж өгье, хөргөгчөө тавихдаа 400,000 төгрөгийн бараатай ирнэ, барааг зараад мөнгөө авчих, гэрээ хийгээд хөргөгчөө бараатай нь авна гэж хэлээд Хан-Уул дүүргийн 19-р үйлчилгээний төвийн орчим ирсэн. ...би бэлэн мөнгө 320,000 төгрөгөө өгсөн. Нөгөө залуу машинаас буугаад ирсэн байхаар нь чи хаачих гэж байна гэтэл та машинд очоод сууж бай би бие засаад ирье гэж хэлсэн. ...би машинд очиж суугаад хүлээсэн, тэгтэл жолооч нь нөгөө хүн чинь яасан бэ хаана байна гэхээр нь би тантай хамт яваагүй юмуу гэхэд үгүй намайг хөлслөөд бүтэн өдөржин хамт явсан таксины мөнгө өгнө гэсэн гээд бид хоёр хүлээгээд гарч ирэхгүй байхаар нь цагдаа дуудаад өргөдөл бичиж өгсөн...” гэх мэдүүлэг [50],
-гэрч Ц.Оюуны 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...Би тэр өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Зээлийн 3-92 тоотод байх “шар” дэлгүүрт өөрийн охин Цэндийн хамт байсан юм. Гэтэл 17 цагийн орчим дэлгүүрт нэг өндөр нуруутай нүдний шилтэй өндөр залуу өөрийгөө АПУ компаниас явж байна гэж хэлээд танай дэлгүүрт АПУ-ийн хөргөгч тавьж өгнө урьдчилгаа мөнгө болох 400,000 төгрөг байгаа юм гээд итгэлтэй нь аргагүй яриад байсан. Тэгээд манай охин Цэнд дэлгүүрийн орлогоосоо тухайн үед байсныг хамаад 320,000 төгрөг аваад, үлдэгдэл мөнгийг нь картнаас аваад өгье гээд тэр залуутай хамт машинаар явсан. ... орой нь нөгөө залууд мөнгөө өгөөд залилуулчихлаа ээжээ гээд орж ирсэн...” гэх мэдүүлэг [51],
-хохирогч Л.Даваахүүгийн 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, булгачны 823 тоотод байрлах “Сан онон” хүнсний дэлгүүрт гаднаас орж ирсэн залуу ...өөрийгөө “АПУ” ХХК-ны ажилтан гэж танилцуулаад, “манай “АПУ” ХХК нь харилцагч нартайгаа шууд 8,000,000 төгрөгийн бараа нийлүүлдэг, компаний нэртэй хөргөгчийг танай дэлгүүрт тавьж өгнө, барьцаанд нь 1,000,000 төгрөг тавих шаардлагатай гэсэн. ...Дараа очъё гэж хэлтэл уг залуу гараад явсан. Тухайн өдрөө 17 цагийн орчимд уг “АПУ” ХХК-ны ажилтан гэх залуу дахин орж ирээд, би танай хөргөгчийг ачуулчихлаа, одоо ирнэ гэж хэлсэн. ...Би зөвшөөрөөд буцаж дэлгүүр орж 300,000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...” гэх мэдүүлэг [52], мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
-хохирогч Ч.Батцэцэгийн 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн “...2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 10 цаг 30 минутын орчимд өөрийн эзэмшлийн 38-30 УБК улсын дугаартай “Тоёота Витз” маркын автомашинтай 3, 4-р хороололд явж байтал “Билэг” их дэлгүүрийн замын зүүн талаас үл таних эрэгтэй хүн гар өргөөд суусан. ...Тэр хүн өөрийгөө надад хэлэхдээ “АПУ” компаний худалдааны төлөөлөгч гэж хэлээд, толгойтод 4-5 дэлгүүрээр, UВ палас руу дэлгүүрээр ороод …“Астра” дэлгүүр рүү очсон. Дэлгүүрийн гадаа очоод ...дотогшоо дөнгөж орчихоод буцаж гарч ирээд “миний уулзах гэсэн хүн алга байна. Та түр утсаа өгч байгаач, нэг яриадхъя” гэж хэлээд миний утсыг аваад ярингаа “Астра” төвийн ертөнцийн зүгээр зүүн талын хаалгаар дотогшоо орсон. ...15 орчим минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор араас нь орсон чинь дотор байхгүй байсан. ...Самсунг С5” маркын гар утас байсан. Мөн дээрээс нь тэр өдөр надаар таксигаар үйлчлүүлсэн 60,000 төгрөг болсон байсан. Миний утасны үнэ одоогийн үнээрээ 350,000 төгрөг дээр 60,000 төгрөг ороод нийт 410,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг [53],
-гэрч Ч.Амгалангийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...Манай эгч Батцэцэг нь ...2014 оны 11дүгээр сарын үеэр худалдан авч байсан “Самсунг галахи S-5” маркийн гар утас барьдаг байсан. Тэгтэл эгч маань 2016 оны 01 дүгээр сарын үеэр нэг уулзсан чинь “АПУ”-д ажилладаг цэвэрхэн царайтай өндөр нуруутай их итгэх царайтай залууд машинаараа таксинд явж үйлчлээд дээрээс нь гар утсаа залилуулчихлаа гэж хэлж байсан. Бор шаргал өнгийн гар утас байсан...” гэх мэдүүлэг [54] ,
-хохирогч П.Золжаргалын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 14 цаг 30 минутаас 15 цагийн хооронд ...манай бааранд нэг эрэгтэй хүн “АПУ” ХК-ний гэрээ хариуцсан менежер ажилтай, хөргөгч өгнө, барьцаанд 500,000 төгрөг өгнө. ...1 жилийн дараа 500,000 төгрөгөө буцааж авч болно гэсэн. ...”АПУ” ХК-ний үйлдвэр рүү явж байх үедээ 500,000 төгрөгөө одоо өгчих, чи үйлдвэр дээр байж бай гэхээр нь 500,000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. Уг Насан гэх залуу үйлчилгээний төвийн баруун талын Марс гэх дэлгүүр рүү ороод гарч ирнэ гэж хэлээд гарч ирээгүй...” [55] гэх мэдүүлэг, мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
-гэрч П.Ихэржаргалын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр эгч Золжаргалтай хамт Сувово бааранд зөөгчөөр ажиллаж байтал өдөр 15 цаг өнгөрч байхад нэг залуу манай бааранд орж ирээд танай баарны хөргөгч их муудсан байна, “АПУ”ХХК-иас гэрээ хийгээд 500,000 төгрөг аваад хөргөгч өгнө гээд эгч Золжаргалтай уулзаад байсан. ...уг хүн ..хөргөгч дотор хийж зарах бүх барааг манайхаас гаргаж өгн, харин барьцаанд 500,000 төгрөг байх ёстой гээд эгч хүргэн ахын цалин буусан надад мөнгө байгаа гээд нөгөө залуутай явсан...” гэх мэдүүлэг [56],
-гэрч Б.Даваацэрэнгийн 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр манай цалин буугаад эхнэр Золжаргалд цалин буусан гээд орой нь 700,000 төгрөг өгөөд 600,000 төгрөгийг нь данс руугаа хийгээрэй гээд өгсөн. Тэгтэл 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ажил дээрээ байж байтал АПУ ХК-ны ажилтан гээд залуу ирээд хөргөгч өгнө, гэрээ хийхээд 500,000 төгрөгөө өг гэхээр нь эхнэр миний өгсөн цалингаас уг хүнд 500,000 төгрөгийг нь өгч алдсан талаараа орой нь хэлсэн. ...” гэх мэдүүлэг [57],
-хохирогч Б.Гантөмөрийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 хороо Улаанхуарангийн 1в 1085 тоотод байх “Тайхар” хүнсний дэлгүүрт ...нэг залуу орж ирээд миний нэрийг Бархас гэдэг “АПУ”-ХК-иас явж байна, манайх зээл өгч байгаа, урамшуулал зарлаад дуусч байгаа, 5,000,000 төгрөгний урамшууллыг нэмж өгнө гэж хэлээд урьдчилгаа 500,000 төгрөг болно гэхээр нь би мөнгө байхгүй гээд гаргасан. Тэгээд 03 дугаар сарын 09-ны өдөр тэр залуу дахин ирээд өнөөдөр урамшууллын хугацаа дуусах гэж байгаа, өнөөдөр очиж гэрээ хий гэхээр нь 750,000 төгрөг өгсөн. “АПУ” дээрээс бичиг баримтаа ав гээд хамт явж байгаад Сүхбаатар дүүрэгт байх “Меркури” зах руу ороод эндээс нэг юм аваад гараад ирье гэж хэлээд орсон боловч 1 цаг хэртэй хүлээгээд гарч ирээгүй...” гэх мэдүүлэг [58], түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
-хохирогч Л.Алтанзулын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн “...2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дүү Мөнгөнзулын хамтаар өөрийн эзэмшлийн 01-71 УНА улсын дугаартай, цагаан өнгийн, “Тоёото Вактис” маркийн машинаар явж байхад ...“Хархорин” худалдааны төвийн хойд талд ...хар бараан өнгийн тэмдэглэлийн дэвтэр барьсан залуу гараа өргөсөн. ...уг залууг машиндаа суулгатал “би АПУ ХК-ний хяналтын инженер“ гэж хэлсэн. ...тэр залуу замд явж байхдаа ...бөөний төвөөс борлуулалтын захиалга авбал тооцооны 30 хувийг өөрсдөө ашиг болгон авдаг юм. Та хоёрт одоо 530,000 төгрөг бэлэн байвал уг мөнгө чинь тэр дороо л 160,000 төгрөгөөр өсч гарч ирдэг. 530,000 төгрөг дээрээ 160,000 төгрөг нэмж авна” гэж хэлсэн юм. ...тэр залууд итгэсэн. “Хан-Уул тауэр” барилгын нэгдүгээр давхарт байрлах “Голомт” банкны АТМ-ээс 530.000 төгрөг аваад, уг мөнгөө миний машинд сууж байгаад нөгөө залууд өгсөн. ...” гэх мэдүүлэг [59],
- гэрч Л.Мөнгөнзулын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 13 цагийн үед миний төрсөн эгч Алтанзулын эзэмшлийн 01-71 УНА улсын дугаартай, цагаан өнгийн, “Тоёото Вактис” маркийн машинаар Баянгол дүүрэгт ...“Хархорин” худалдааны төвийн хойд талд байрлах гэрлэн дохио өнгөрөөд явж байхад ...хар бараан өнгийн дэвтэр барьсан залуу гар өргөхөөр нь машиндаа суулгасан. ...уг залуу “би АПУ ХК-ний хяналтын ажилтан байна, ...та хоёр 530,000 төгрөгийг надад төлбөл уг мөнгийг чинь 160,000-170,000 төгрөгөөр өдөрт нь өсгөж өгнө” гэж хэлсэн. ...Алтанзул эгч энэ хүнд 530,000 төгрөгөө өгөөд, өсгөөд авъя, чи миний картнаас мөнгө аваад ир гэхээр нь би “Хан-Уул тауэр” барилгын нэгдүгээр давхарт байрлах “Голомт” банкны АТМ-д эгч Алтанзулын Голомт банкны картыг уншуулан 530,000 төгрөгийг авсан. Ингээд машиндаа буцаж суугаад “АПУ” ХК-ний хяналтын инженер гэх залууд 530,000 төгрөгөө өгсөн....” гэх мэдүүлэг[60],
-хохирогч С.Шинэхүүгийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлсэн “...2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 хороонд орших “Гурван сайхан” дэлгүүрт 13 цагийн үед нэг эрэгтэй хүн орж ирээд би “АПУ” компаниас явж байна, хөргөгч тавиулна гэсэн үү гэж хэлсэн. Би тиймээ тавиулна гэж хэлтэл иргэний үнэмлэхээ, дэлгүүрийнхээ тусгай зөвшөөрлийн хуулга, барьцааны 400,000 төгрөгийг бүрдүүлээд намайг дагаад яв гэсэн. ...би энэ хүнд би өөрийн УС 56010133 регистрийн дугаартай иргэний үнэмлэх, Гурван сайхан дэлгүүрийн тусгай зөвшөөрөлийн хуулбар, бэлнээр 400,000 төгрөгийг өгсөн. ...Иргэний үнэмлэхийн үнэ 15,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 3,300 төгрөг, торгуулийн мөнгө 40,000 төгрөг гэж байсан. Нийт 458,300 төгрөгөөр хохироод байна...” гэх мэдүүлэг [61],
-хохирогч Э.Оюунгэрэлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн “...2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 16 цаг 48 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд байрлах “Солмон паб”-д үл таних залуу орж ирээд АПУ ХХК-аас явж байна. Шилэн нүүртэй хөргөгч өгнө, бусад дагалдах хэрэгсэл өгнө гэж хэлээд шилэн хөргөгчний барьцаа болгож 200.000 төгрөг, иргэний үнэмлэх, 1 хувь зураг хэрэгтэй гэж хэлээд 200,000 төгрөг авсан. ... “АПУ” ХХК-ны гэрээт борлууллагч залуугаас утсаар асуутал шууд цагдаад хэл манайх ерөөсөө хөргөгч өгнө гэсэн асуудал огт байхгүй. Манай компаны нэрийг бариад нэг хүн залилан хийгээд яваад байгаа гэж хэлсэн тул цагдаад хандсан...” [62] гэх мэдүүлэг,
-гэрч Д.Байгалмаагийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...Намайг “Салмон” паб-д ажил хийж байтал гаднаас үл таних залуу орж ирээд би “АПУ” ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэг хариуцсан хүн, танай пабад шилэн хөргөгч өгнө, урьдчилгаа болгож 200,000 төгрөг, иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зураг 1 хувь, авна гэхээр нь би та бичиг баримтаа үзүүл гэтэл үзүүлж болно гээд ширээн дээр суугаад гэрээ хийнэ гээд юм бичээд суугаад байхаар нь би гал тогоо руу ороод Оюунаад хэлсэн. ...Оюунгэрэл ээжээсээ 200,000 төгрөг аваад өгсөн. Тэгтэл залуу гадаа АПУ-н нэрийн стикан, рүнк, хормогч зэргийг ирнэ гэж хэлээд гараад явсан. Тэгээд тэр орж ирэхгүй болохоор нь би Оюунгэрэлтэй хоорондоо яриад АПУ-н менежер гэх залуу руу утсаар асуутал тийм зүйл байхгүй гэсэн...” гэх мэдүүлэг [63],
-гэрч М.Эрдэнэбатын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед нэг залуу ТБД андууд дэлгүүрийн урдаас гар өргөж миний машинд суусан. Тэгээд 5 шар орно гээд 5 шарын орчим нэг баар луу ороод удахгүй гараад ирсэн. Тэгээд хэдэн газраар ороод яваадахья гэхээр нь би зөвшөөрөөд уг залуу Баянхошуу, Толгойт, Зүүн салаа, Баянхошууны хөтөл зэрэг гэр хорооллын захын дэлгүүрүүдээр яваад байсан. ...Баруун салааны задгайд 2 давхар дэлгүүрт нилээд удаж байгаад нэг хүүхэн дагуулж гарч ирээд “АПУ” ХХК-наас явж байгаа борлуулагч шинэ хөргөгч тавьж өгнө гээд миний машинд дэлгүүрийн худалдагч эмэгтэйг суулгаж дагуулж явсан. Хан-Уул дүүрэгт байрлах 19-ын үйлчилгээний төвийн гадаа ирээд нөгөө эмэгтэйг эртхэн мөнгө төгрөгөө шилжүүлье амар гээд нөгөө эмэгтэйг дагуулаад машинаас буусан. Тэгтэл удахгүй нөгөө хүүхэн ирсэн, надаас нөгөө залуу бие засна гээд явсан ирсэн үү гэхээр нь би сэжиг төрөөд наадах залуу чинь зугтаад явчихаж байгаа юм биш биз дээ яасан сэжигтэй юм бэ гэхэд нөгөө эмэгтэй би чамайг энэ хүний жолооч юм байх гэж бодсон шүү дээ гэж хэлсэн. Тэгээд хамт машинаас буугаад хайгаад нөгөө залууг олоогүй...” гэх мэдүүлэг [64],
-гэрч Ц.Мөнхжаргалын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Би “АПУ трейдинг” ХХК-нд 2009 оноос эхлэн хуулийн зөвлөхөөр одоог хүртэл ажиллаж байна. Манай компанид Тогоогийн Лхагвадорж гэдэг хүн ерөөсөө ажилладаггүй. ...” гэх мэдүүлэг [65],
-гэрч Ц.Мөнхжаргалын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Би “АПУ трейдинг” ХХК-нд 2009 оноос эхлэн хуулийн зөвлөхөөр одоог хүртэл ажиллаж байна. Манай компанид Тогоогийн Лхагвадорж гэдэг хүн ерөөсөө ажилладаггүй. ...” гэх мэдүүлэг [66],
-гэрч Б.Анхтогтохын мэдүүлэг [67]
-шүүгдэгч Т.Лхагвадоржийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд [68], [69], 2016 оны 04 дүгээр сарын 13, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрүүдэд мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл [70], эд зүйлийн үнэлгээнүүд [71], Т.Лхагвадоржийн бичиж өгсөн гэх бэлэн мөнгөний орлогын баримт [72], хохирогч Л.Алтанзулын дансны хуулга [73], хохирогч С.Шинэхүүгийн гомдлоор Хэрэг бүртгэгч Н.Тунгалагийн 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Номин” супер маркетийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийж, Т.Лхагвадоржийн тус дэлгүүрийн урд хаалгаар ороод, шууд хойд хаалгаар гарсныг буулгасан гэрэл зураг, хэрэг бүртгэгчийн тэмдэглэл [74], Марко худалдааны төвийн хяналтын камерийн бичлэгээс буулгасан Т.Лхагвадоржийн гэрэл зураг [75], хохирогч Б.Гантөмөрийн хэрэгт камерийн бичлэгээс буулгаж хавсаргасан Т.Лхагвадоржийн гэрэл зураг [76], болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Лхагвадорж нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэхдээ танилын харилцаагаа ашиглаж Б.Гантулгаас 10,100,000 төгрөг залилсан, мөн АПУ ХХК-ийн нэрийг барьж, хөргөгч суурилуулж өгнө, гэрээ байгуулна, зээлээр бараа бүтээгдэхүүн өгнө гэх мэтээр хохирогч нарын эд хөрөнгийг хууль бусаар олж авахын тулд худал амлан, зохиомол зүйл ярьж, биедээ бусдын итгэлийг төрүүлэх зорилгоор бичиг баримтууд авч явах зэргээр хохирогч нарт итгэл үнэмшил төрүүлж тэднийг төөрөгдүүлж эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар олж авсан, олж авсан эд хөрөнгийг буцааж өгөхгүй гэсэн санаа зорилгоор авсан, бусдаас залилан мэхлэж авсан хөрөнгийг орон сууц түрээслэх, хуримын бөгж, гар утас худалдах авах болон бусад хэрэглээндээ хэрэглэж, шууд санаатай, шунахайн сэдэлтээр залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Нөгөө талаас хохирогч нарын амар хялбар аргаар ашиг орлого олох гэсэн санаа зорилго, мөн хайхрамжгүй хариуцлагагүй байдал нь тус гэмт хэргийг гарахад нөлөөлсөн байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Лхагвадорж гэм буруугийн талаар маргаагүй. Харин шүүгдэгчийн ар гэрээс сонгон авсан өмгөөлөгч Г.Даваахүүгээс “шүүгдэгч Т.Лхагвадоржид холбогдох эрүүгийн хэргийг 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийг хэрэглэж, шийдвэрлэх үндэслэлгүй, шинэчилсэн Эрүүгийн хуулийг хэрэглэвэл түүнийг ялтай гэж үзэхээргүй тул 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх Эрүүгийн шинэчилсэн хуулийг хэрэглэж шийдвэрлэнэ” гэж мэтгэлцсэн.
Монгол Улсын Их хурлын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “2016 оны 09 дүгээр сарын 01-ний гэснийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний” гэж өөрчилсөн ба энэ хуулийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заажээ.
Иймд шүүх 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг /шинэчилсэн/ хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Даваахүүгийн хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй болно.
Шүүгдэгч Т.Лхагвадорж нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдсэн, мөн үлэмж хэмжээний хохирол учруулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх ба харин түүний урьд бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх, бусдын эд хөрөнгийг булаасан гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байх хугацаандаа дахин бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн нь түүнд холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болсон байна.
Иймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Т.Лхагвадоржийг урьд бусдын эд хөрөнгийг булаах, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ялтай байхдаа давтан үйлдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2002 оны Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар.
Шүүгдэгч Т.Лхагвадорж нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэргийн улмаас бусдад нийт 14,863,300 төгрөгийн хохирол учруулсан байх ба эдгээр хохирлыг нөхөн төлөөгүй байна. Иймд шүүгдэгч Т.Лхагвадоржоос:
-хохирогч Б.Гантулгад 10,100,000 төгрөг,
-хохирогч Н.Энхжаргалд 1,000,000 төгрөг,
-хохирогч Г.Эрдэнэчимэгт 300,000 төгрөг,
-хохирогч О.Цэндэд 320,000 төгрөг,
-хохирогч Л.Даваахүү /Сан Онон ХХК/-д 300,000 төгрөг,
-хохирогч Ч.Батцэцэгт /гар утасны үнэ 350,000 төгрөг, автомашинаараа таски
үйлчилгээнд явсан 60,000 төгрөг/ 410,000 төгрөгийг,
-хохирогч П.Золжаргалд 500,000 төгрөг,
-хохирогч Б.Гантөмөрт 750,000 төгрөг,
-хохирогч Л.Алтанзулд 530,000 төгрөг,
-хохирогч Э.Оюунгэрэлд 200,000 төгрөг,
-хохирогч СШинэхүүд /бэлэн өгсөн 400,000 төгрөг, иргэний үнэмлэхний зардал 58,300 төгрөг/ 458,300 төгрөгийг тус тус гаргуулж олгох үндэстэй байна.
Мөн шүүгдэгч Т.Лхагвадорж нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэхдээ 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн Э.Сайнбилэгийн 33-25 УНД улсын дугаартай “приус 20” маркийн автомашин дээр ирж байгууллагынхаа бэлэн мөнгийг авчрах гэсэн юм таксины үйлчилгээнд яваад өгөөч гэж хууран түүний автомашинаар 50 км явж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 19-ний үйлчилгээний төв дээр үйлчилгээний хөлсийг төлөлгүй бууж зугтсан байна. Иймд мөрдөн байцаалтад иргэн Э.Сайнбилэг нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож тайлбар гаргахдаа “1кмх800 төгрөгөөр тооцож, 40,000 төгрөг” нэхэмжилснийг шүүгдэгч Т.Лхагвадоржоос гаргуулж Э.Сайнбилэгт олгох үндэстэй байна.
Түүнчлэн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Лхагвадорж нь хохирогч Б.Гантулгаас залилан мэхлэж авсан мөнгөнөөсөө хуримын хос бөгж авсан гэж мэдүүлсэн ба тус 2 ширхэг 14 кратын сорьцтой, 12,1 граммын жинтэй церкон, цацарсан тольттой, дөрвөлжин хэлбэртэй шар өнгийн зурагдсан сэвтэй Солонгос улсад үйлдвэрлэсэн бөгжийг “Начин заан” барьцаалан зээлдүүлэх газар /Бөхийн өргөө салбар/ зээлийн гэрээг нэг сарын хугацаатай байгуулан 400,000 төгрөгөөр барьцаалсан байсныг мөрдөн байцаалтад тус байгууллагаас хураан авч, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хавсаргажээ.
Харин байцаан шийтгэх ажиллагаанд “Начин заан” барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан Ч.Жаргалсайханыг тус байгууллагын төлөөлөгчөөр оролцуулж иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна. Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Жаргалсайхан нь мөрдөн байцаалтад гаргасан тайлбартаа “Т.Лхагвадоржид олгосон үндсэн зээлийн хэмжээ 400,000 төгрөг, хүүний төлбөр 66,060 төгрөг, нийт 466,060 төгрөг нэхэмжилсэн”-г шүүгдэгч Т.Лхагвадоржоос гаргуулж тус байгууллагад олгох нь зүйтэй байна.
Гурав: Шүүгдэгчийн хувийн байдлын талаар.
Шүүгдэгч Т.Лхагвадорж нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1, 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, хорих ялыг биечлэн эдэлж, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сум дундын 18 дугаар шүүхийн 166 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 10 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан байх ба дээрх шүүхийн шийдвэрээр хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т “хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор шинээр гэмт хэрэг үйлдээгүй бол ялгүй болохоор заасан ба Т.Лхагвадорж нь энэ хугацаа өнгөрөөгүй байхад дахин шинээр гэмт хэрэг үйлдсэн байна. Мөн ялтай хугацаандаа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 936 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн эд хөрөнгө хураах, 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Т.Лхагвадоржид Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1, 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 10 хоногийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 8 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Т.Лхагвадорж нь уг хорих ялыг эдэлж байгаад Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 237 дугаартай захирамжаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 500,000 төгрөгийн эд хөрөнгө хураах, 7 жил 10 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдэж, мөн өдөр суллагджээ.
Шүүгдэгч Т.Лхагвадорж нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 936 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар түүний эдлээгүй үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсэн байна. Харин Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан 8 жилийн хугацаа өнгөрөөгүй буюу ялгүй болоогүй байна. Өөрөөр хэлбэл 2016 оны 1 дүгээр сараас 03 дугаар сарын хооронд бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг ялтай байх хугацаандаа шинээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т “урьд нь хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар хоёр удаа шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа буюу эдэлсэний дараа дахин хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээдийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцно гэж заасан. Иймд шүүгдэгч Т.Лхагвадорж нь урьд хүнд гэмт хэрэгт хоёр удаа хорих ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа дахин хүнд гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж байгаа нь түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох хууль зүйн үндэслэл бий болсон байна.
Шүүхээс шүүгдэгч Т.Лхагвадоржид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт ”хоёр ба түүнээс дээш удаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн буюу онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эрэгтэй ялтны хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ” гэж заасан ба шүүгдэгч Т.Лхагвадоржид оногдуулсан хорих ялыг дээрх хуульд зааснаар онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд ирүүлсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 12.1 грамм жинтэй, циркон олон жижиг шигтгээтэй, цацарсан талсттай тольтой, дөрвөлжин хэлбэртэй, шар өнгийн зурагдсан сэвтэй хуримын 2 ширхэг хос монетон бөгж хураагдаж ирүүлснийг хохирогч нарын хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, шүүгдэгч Т.Лхагвадоржийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох зэргийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигин овгийн Тогоогийн Лхагвадоржийг урьд бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх, бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байхдаа давтан үйлдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тогоогийн Лхагвадоржийг 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лхагвадоржийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.
4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лхагвадоржид оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лхагвадоржийн 2016 оны 03 дугаар сарын 24-нөөс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 179 /нэг зуун далан ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 12.1 грамм жинтэй, циркон олон жижиг шигтгээтэй, цацарсан талсттай тольтой, дөрвөлжин хэлбэртэй, шар өнгийн зурагдсан сэвтэй хуримын 2 /хоёр/ ширхэг хос монетон бөгжийг хохирогч нарын хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
7.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лхагвадоржоос 15,374,360 (арван таван сая гурван зуун далан дөрвөн мянга гурван зуун жар) төгрөгийг гаргуулж:
-хохирогч Б.Гантулгад 10,100,000 (арван сая нэгэн зуун мянга) төгрөг,
-Н.Энхжаргалд 1,000,000 (нэг сая) төгрөг,
-Г.Эрдэнэчимэгт 300,000 (гурван зуун мянга) төгрөг,
-О.Цэндэд 320,000 (гурван зуун хорин мянга) төгрөг,
-Л.Даваахүү /Сан Онон ХХК) 300,000 (гурван зуун мянга) төгрөг,
-Ч.Батцэцэгт 410,000 (дөрвөн зуун арван мянга) төгрөг,
-П.Золжаргалд 500,000 (таван зуун мянга) төгрөг,
-Б.Гантөмөрт 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөг,
-Л.Алтанзулд 530,000 (таван зуун гучин мянга) төгрөг,
-Э.Оюунгэрэлд 200,000 (хоёр зуун мянга) төгрөг,
-С.Шинэхүүд 458,300 (дөрвөн зуун тавин найман мянга гурван зуу) төгрөг,
-иргэний нэхэмжлэгч “Начин заан” барьцаалан зээлдүүлэх газар /төлөөлөгч/ Ч.Жаргалсайхан/-д 466,060 (дөрвөн зуун жаран зургаан мянга жар) төгрөг,
-иргэний нэхэмжлэгч Э.Сайнбилэгт 40,000 (дөчин мянга) төгрөгийг тус тус олгосугай.
8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Т.Лхагвадоржид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Лхагвадоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ
Г.МӨНХЗУЛ
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр тал.
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 166 дугаар тал.
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 193-195 дугаар тал.
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 225-227 дугаар тал.
[5] 2 дугаар хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.
[6] 2 дугаар хавтаст хэргийн 45-46 дугаар тал.
[7] 2 дугаар хавтаст хэргийн 77-79 дүгээр тал.
[8] 2 дугаар хавтаст хэргийн 114 дүгээр тал.
[9] 2 дугаар хавтаст хэргийн 142 дугаар тал.
[10] 2 дугаар хавтаст хэргийн 180-183 дугаар тал.
[11] 2 дугаар хавтаст хэргийн 216 дугаар тал.
[12] 1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар тал.
[13] 2 дугаар хавтаст хэргийн 16 дугаар тал.
[14] 1 дүгээр хавтаст хэргийн 45 дугаар тал.
[15] 1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар тал.
[16] 1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар тал.
[17] 1 дүгээр хавтаст хэргийн 51 дүгээр тал.
[18] 1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар тал.
[19] 1 дүгээр хавтаст хэргийн 229-231 дүгээр тал.
[20] 1 дүгээр хавтаст хэргийн 232 дугаар тал.
[21] 2 дугаар хавтаст хэргийн 49 дүгээр тал.
[22] 2 дугаар хавтаст хэргийн 80-81 дүгээр тал.
[23] 2 дугаар хавтаст хэргийн 82-83 дугаар тал.
[24] 2 дугаар хавтаст хэргийн 144-145 дугаар тал.
[25] 2 дугаар хавтаст хэргийн 217 дугаар тал.
[26] 1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар тал.
[27] 1 дүгээр хавтаст хэргийн 69-71 дүгээр тал.
[28] 1 дүгээр хавтаст хэргийн 73-74 дүгээр тал.
[29] 2 дугаар хавтаст хэргийн 222-223 дугаар тал.
[30] 1 дүгээр хавтаст хэргийн 13-25 дугаар тал.
[31] 1 дүгээр хавтаст хэргийн 26, 32, 35 дугаар тал.
[32] 1 дүгээр хавтаст хэргийн 27, 33, 36 дугаар тал.
[33] 1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар тал.
[34] 1 дүгээр хавтаст хэргийн 31, 2 дугаар хавтаст хэргийн 39, 175 дугаар тал.
[35] 1 дүгээр хавтаст хэргийн 179 дүгээр тал.
[36] 2 дугаар хавтаст хэргийн 156 дугаар тал.
[37] 2 дугаар хавтаст хэргийн 174 дүгээр тал.
[38] 2 дугаар хавтаст хэргийн 213-214 дүгээр тал.
[39] 1 дүгээр хавтаст хэргийн 115 дугаар тал.
[40] 1 дүгээр хавтаст хэргийн 130 дугаар тал.
[41] 1 дүгээр хавтаст хэргийн 133-139 дүгээр тал.
[42] 1 дүгээр хавтаст хэргийн 149-150 дугаар тал.
[43] 1 дүгээр хавтаст хэргийн 140-147 дугаар тал.
[44] 1 дүгээр хавтаст хэргийн 147-148 дугаар тал.
[45] 1 дүгээр хавтаст хэргийн 150 дугаар хуудасны ар талд.
[46] 1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр тал.
[47] 1 дүгээр хавтаст хэргийн 51 дүгээр тал.
[48] 1 дүгээр хавтаст хэргийн 166 дугаар тал.
[49] 1 дүгээр хавтаст хэргийн 193-195 дугаар тал.
[50] 1 дүгээр хавтаст хэргийн 225-227 дугаар тал.
[51] 1 дүгээр хавтаст хэргийн 232 дугаар тал.
[52] 2 дугаар хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.
[53] 2 дугаар хавтаст хэргийн 45-46 дугаар тал.
[54] 2 дугаар хавтаст хэргийн 49 дүгээр тал.
[55] 2 дугаар хавтаст хэргийн 77-79 дүгээр тал.
[56] 2 дугаар хавтаст хэргийн 82-83 дугаар тал.
[57] 2 дугаар хавтаст хэргийн 80-81 дүгээр тал.
[58] 2 дугаар хавтаст хэргийн 114 дүгээр тал.
[59] 2 дугаар хавтаст хэргийн 142 дугаар тал.
[60] 2 дугаар хавтаст хэргийн 144-145 дугаар тал.
[61] 2 дугаар хавтаст хэргийн 180-183 дугаар тал.
[62] 2 дугаар хавтаст хэргийн 216 дугаар тал.
[63] 2 дугаар хавтаст хэргийн 217 дугаар тал.
[64] 1 дүгээр хавтаст хэргийн 229-231 дүгээр тал.
[65] 1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар тал.
[66] 1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар тал.
[67] 1 дүгээр хавтаст хэргийн 202 дугаар тал.
[68] 1 дүгээр хавтаст хэргийн 69-71 дүгээр тал.
[69] 1 дүгээр хавтаст хэргийн 73-74 дүгээр тал.
[70] 1 дүгээр хавтаст хэргийн 13-25 дугаар тал.
[71] 1 дүгээр хавтаст хэргийн 31, 2 дугаар хавтаст хэргийн 39, 175 дугаар тал.
[72] 1 дүгээр хавтаст хэргийн 179 дүгээр тал.
[73] 2 дугаар хавтаст хэргийн 156 дугаар тал.
[74] 2 дугаар хавтаст хэргийн 174 дүгээр тал.
[75] 2 дугаар хавтаст хэргийн 86-88 дугаар тал.
[76] 2 дугаар хавтаст хэргийн 115-116 дугаар тал.