Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 124

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******ын ******* гудамж, ******* ******* компанийн байранд оршин байгаа, “******* *******” ХХК /РД: *******/-ийн

Хариуцагч: ******* дүүрэг, хороо, ******* , тоотод оршин суух, ийн /РД: /-д холбогдох

Орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргийн биелэлт 105.299.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, хохирол 16.159.905 төгрөг гаргуулахаар өөрчилсөн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* *******” ХХК, иргэн Ч. нар нь 2013 оны 11 сарын 10-ны өдөр орон сууц захиалгаар бариулах №тоот гэрээгээр “ налайх” хорооллын 3 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхрын 09,10 тоот 83.05 м.кв орон сууцыг нийт 82.219.500 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож байгуулсан. Гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтанд оруулж хүлээлгэн өгсөн. Гэтэл Ч. нь гэрээнд заасан орон сууцны төлбөрөөс 5.000.000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх тоосго нийлүүлсэн ба өөр ямар нэгэн төлбөр хийгээгүй. Мөн үлдэгдэл төлбөр 52.219.500 төгрөгийг сард 1 хувийн хүүтэй төлөхөөр №тоот гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч мөн л төлөөгүй. Манай зүгээс удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан. Иймд гэрээний урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 25.000.000 төгрөг, үлдэгдэл төлбөр 52.219.500 төгрөг, гэрээний нэмэлт, өөрчлөлтийн дагуу 24 сарын хүү болох 28.080.000 төгрөг, нийт 105.299.500 төгрөгийг гаргуулж өгнө үү ... нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гэрээнээсээ татгалзаж, хохирол 16.159.905 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбоотойгоор шаардлагаа ихэсгэх, багасгах зүйл байхгүй. 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орон сууц захиалгаар бариулах 0040 тоот гэрээг байгуулсан. Бид гэрээний дагуу орон сууцыг барьж байгуулаад Ч.д хүлээлгэж өгсөн. Гэрээний 2.1-д зааснаар Ч. буюу захиалагч тал 30.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлөхөөр заасан боловч энэ өдрөө төлөөгүй. Мөн үлдэгдэл төлбөрийг гэрээний 2.3-т зааснаар барилгын гүйцэтгэл 80 хувь буюу дуусаагүй барилгын гэрчилгээ гарсан өдрөөс 1 сарын дотор төлөхөөр байгаа. Бид гэрээний дагуу захиалагч Ч.гээс үлдэгдэл төлбөр, урьдчилгаа төлбөр 25.000.000 төгрөгийн хамт шаардсан. Манай борлуулалт хариуцсан ажилтнууд төлбөрөө төлөөрэй гэж шаардахаар Ч.  утсаа авдаггүй. Утсаа авсан тохиолдолд зүй бус харьцаа гаргаж утсаа салгадаг. Эсвэл төлбөр төлөх ёсгүй гэж хэлдэг. Ч.д удаа дараа мэдэгдэхэд төлбөрөө төлөөгүй. Ингээд би яах ч аргагүй шүүхэд хандсан. Нэхэмжлэлд дурдагдсан урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 25.000.000 төгрөг, 0040 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 52.219.500 төгрөг, Ч.гийн хүсэлтээр нэмэлт өөрчлөлтийн дагуу нийт 24 сарын хүү болох 28.000.000 төгрөг, нийт 105.219.500 төгрөг нэхэмжилсэн. Ч. хугацаа алдаад байгаа төлбөрийг цаашдаа хүүтэй төлье, хамгийн бага хүүгээр надад тогтоо, харин үлдэгдэл төлбөрийн 25.000.000 төгрөгөөс сард 5.000.000 төгрөгийг төлнө. 52.219.500 төгрөгийг хүүтэй нь төлнө гэж хүсэлт гаргаад 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу бас л төлбөр төлөгдөөгүй. Ингээд цаашид үр дүн гарахгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчөөд гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа учраас бид гэрээнээс татгалзсан. Гэрээнээс татгалзсантай холбоотой бидэнд хохирол үүсч байна. Бид 2015 оноос хойш тухайн байрыг өөр худалдан авагчид зарж чадаагүй. Тус байранд амьдарсан хугацааг хариуцагч тал өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс энэ амьдарсан хугацаанд үндэслэлгүйгээр хүний хөрөнгийг ашиглаж болохгүй. Иймээс учирсан хохирлоо түрээсийн журмаар нэхэмжилж байна. Бидэнд орох ёстой байсан орлого нь байр шилжүүлсэн өдөр болон түүнээс хойш жишээ нь 34.69 метр квадрат байрыг сард 250.000 төгрөгөөр, 48 метр квадраттай байрыг 300.000 төгрөгөөр түрээслэдэг байсан. Ч.гийн амьдарсан байр бол 83.5 метр квадрат байр байгаа. Тооны аргаар бодохоор 1 сард 598.515 төгрөгөөр түрээслэсэн байна. Ч.гийн амьдарсан хугацаа буюу 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал хугацаагаар бид дүгнэсэн. Энэ хоорондох хугацаа бол 820 хоног буюу 2 жил 3 сарын хугацаа байна. Энэ хугацаанд нийт 16.159.000 төгрөг гарч байна. Энэ хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн манай тал гэрээнээс татгалзаж байна 

Хариуцагч Ч. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би гэрээний үлдэгдэл төлбөр 47.219.500 төгрөгөөс хугацаа хэтэрсэн төлбөрт алданги тооцож үлдэгдэл төлбөрийн хамт төлөхөд бэлэн байна ... гэрээний дагуу 52.219.500 төгрөг төлнө гэж тухайн үед тохиролцсон. 2016 онд би тоосго нийлүүлсэн. Би тоосгоны үйлдвэртэй гэрээ хийсэн боловч 2017 онд барилгын үйл ажиллагаа явагдаагүй тул тоосго өгч чадаагүй. Харин танай барилгын ажил хэвийн явагдаж байсан бол би одоо төлбөрөө хийгээд дууссан байх боломжтой байсан. Би “******* констракш” ХХК-ийн гүйцэтгэх захиралтай уулзаад ярилцахад намайг үлдэгдэл 47.219.500 төгрөгийг яг тодорхой баримттай өгнө гэдэг зүйлээ гаргаад ирвэл бусад нь хамаагүй гэж ярьсан. Би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээж авах юм бол өөрөө хохирох гээд байна. Би тодорхой төлбөр хийсэн. Мөн байрандаа 10.000.000 төгрөгийн урсгал засвар хийсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж өгнө үү  гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК хариуцагч Ч.д холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргийн биелэлт 105.299.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, хохирол 16.159.905 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Иргэний хуулийн 225.1.-д зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсантай холбогдуулан орон сууцыг 2 жил 3 сарын хугацаанд захиалагчид ашиглуулсан тул Иргэний хуулийн 227.1.-д зааснаар үүссэн хохирлоо түрээсийн гэрээний журмаар тооцож арилгуулах хүсэлтэй байна. Манай компани тухайн үед 34.69 м.кв орон сууцаа нэг сарын 250.000 төгрөгөөр түрээслэдэг байсан. Ч.гийн амьдарсан орон сууц 83.05 м.кв ба энэ дүнгээр бодоход нэг сарын 598.515 төгрөгийг 2 жил 3 сараар тооцоход 16.159.905 төгрөг болж байгаа гэж тайлбарладаг.

Хариуцагч Ч. нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргана.

Татгалзлын үндэслэлээ: Би “******* *******” ХХК-иас 2013 оны 11 сарын 10-ны өдрийн №тоот гэрээ, 2015 оны 09 сарын 01-ний өдрийн №тоот гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр 83.05 м.кв байрын захиалан авсан. Байрны үлдэгдэл төлбөрийг “******* *******” ХХК-тай бэлэн болон бэлэн бусаар буюу тоосго нийлүүлж төлөхөөр тохиролцож 2016 онд 5.000.000 төгрөгийн үнэтэй дүйцэх хэмжээний тоосго нийлүүлсэн бөгөөд тоосгоны чанарын асуудлаас болоод дахин тоосго нийлүүлээгүй. Иймд 2015 оны 09 сарын 01-ий өдрийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 47.219.500 төгрөг, үлдэгдэл төлбөрөөс хугацаа хэтэрсэн алданги тооцож төлнө. Нэхэмжлэлийн бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

“******* *******” ХХК нь иргэн Ч.тэй 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр №тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дээрхи гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан талууд гарын үсэг зурж тамга дарагдсан байна. Хариуцагч Ч. нь 2015 оны 0******* сард  захиалсан орон сууцаа хүлээн авч, одоог хүртэл амьдарч байгаа, дээрх гэрээгээр орон сууц захиалгаар бариулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар нотлогддог ба энэхүү үйл баримтад талууд маргаагүй.

Нэхэмжлэгч талаас хариуцагч Ч.гийн шүүхэд баримтаар ирүүлсэн орон сууцны урьдчилгаа төлбөр 30.000.000 төгрөг төлсөн тухай “******* *******” ХХК-ийн санхүүгийн тамгатай баримтыг үгүйсгэж, захиалагч тал болох Ч. нь гэрээнд заасан орон сууцны төлбөрөөс 5.000.000 төгрөгийн үнэтэй тэнцэх тоосго нийлүүлсэн ба өөр ямар нэгэн төлбөр төлөөгүй гэдэг ч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №тоот гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр захиалагч тал гүйцэтгэгч талд 52.219.500 төгрөгийг 30 хоногт 1 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, сар бүр 1.170.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байх ба захиалагч Ч. нь байрны урьдчилгаа төлбөрт 30.000.000 төгрөгийг төлсөн болох нь дээрх гэрээ болон “******* *******” ХХК-ийн санхүүгийн тамгатай кассын орлогын ордерын баримтаар нотлогдож байна. /хх-75/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан зохицуулалтад нийцсэн бөгөөд субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэн тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүссэн байна гэж үзэв.

Талуудын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орон сууц захиалгаар бариулах №тоот гэрээ байгуулагдсан байх ба захиалагч тал болох Ч. нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №тоот гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр төлбөр төлөх нөхцөл, хуваарийг  тохиролцсон байна.

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлөхийг захиалагч Ч.гээс мэдэгдэх хуудсаар шаардаж байсан ба төлбөрийг хэрхэн барагдуулах талаар удаа дараа уулзаж ярилцаж байсан нь талуудын тайлбараар нотлогддог. /хх-15-17/

Хариуцагч Ч. нь нэмэлт гэрээ байгуулснаас хойш орон сууцны үлдэгдэл төлбөрөөс 5.000.000 төгрөгийн тоосго нийлүүлснээс өөр төлбөр төлөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу “******* *******” ХХК нь гэрээнээс татгалзах эрхтэй.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу гүйцэтгэгч тал “******* *******” ХХК гэрээнээс татгалзсантай холбогдуулан захиалагч тал Ч. нь №тоот гэрээний дагуу хүлээн авсан орон сууц болох ******* дүүргийн “ *******” хорооллын 3 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхрын 09,10 тоот 83.05 м.кв орон сууцыг гүйцэтгэгчид өгөх, гүйцэтгэгч захиалагчийн орон сууцны төлбөрт төлсөн төлбөрийг тус тус буцаан өгөх үүрэгтэй.

Хариуцагч Ч. нь гэрээнээс татгалзсантай холбогдуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-иас орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу төлсөн  урьдчилгаа болон бусад төлбөрийг шаардах эрх нь нээлттэй болно.

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь гэрээнээс татгалзсантай холбогдуулан орон сууцыг 2 жил 3 сарын хугацаанд захиалагчид ашиглуулж хохирсон тул 16.159.905 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн  бөгөөд Иргэний хуулийн 22 зүйлийн 227.3.-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасны дагуу 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №тоот гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр талууд захиалагч гүйцэтгэгчид 52.219.500 төгрөгийг 30 хоногт 1 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай төлөхөөр тохиролцсон байх тул гэрээнд заасны дагуу захиалагч тал гүйцэтгэгчид үлдэгдэл төлбөрөөс хүү тооцон төлөх үүрэг хүлээсэн байна гэж дүгнэв.

Иймд “******* *******” ХХК, иргэн Ч. нарын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №тоот “орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г цуцалж, хариуцагч Ч.гээс 14.064.453 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.095.452 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 828.500 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ч.гээс улсын тэмдэгтийн хураамжид 228.272 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 11******* зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 205  дугаар зүйлийн 205.1., 22 зүйлийн 227.3.-т зааснаар нэг талаас “******* *******” ХХК, нөгөө талаас иргэн Ч. нарын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №тоот “орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г цуцалж, хариуцагч Ч.гээс 14.064.453 /арван дөрвөн сая жаран дөрвөн мянга дөрвөн зуун тавин гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.095.452 /хоёр сая ерэн таван мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 828.500 /найман зуун хорин найман мянга таван зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ч.гээс улсын тэмдэгтийн хураамжид 228.272 /хоёр зуун хорин найман мянга хоёр зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэй болохыг заасугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                            Н.БАЯРСҮРЭН