Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 110

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* тоотод оршин суух, ******* ******* *******ийн ******* /РД:*******/

Хариуцагч: ******* дүүрэг, хороо, тоотод оршин суух, ийн /РД:/-д холбогдуулан

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагч Ч.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д. нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Ч. 2015 онд машин авахдаа бусдаас өндөр хүүтэй мөнгө зээлэхэд хүндрэлтэй байгаа тул банкнаас бага хүүтэй зээл аваад өгвөл хүүгийн хамт буцааж төлнө гэж нэхэмжлэгч Г.*******гаас гуйсан.

Нэхэмжлэгч Г.******* Төрийн банкнаас цалингийн зээл авч, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 7.000.000 төгрөгийг Ч.ийн данс руу шилжүүлсэн.

Гэтэл хариуцагч Ч. зээлээс нэг ч төгрөг төлөөгүй. Уг мөнгийг нэхэмжлэгч Г.******* өөрөө төлж байгаа. Иймд зээлийн гэрээний үүргийг шаардсан.

Харин хариуцагч Ч.ийн нөхөр 2013 онд нэхэмжлэгч Г.*******, гэрч Д нарын гэр шатахад буцаан төлөх нөхцөлгүйгээр тусалж, дэмжих зорилгоор авч өгсөн тавилгыг өр гэж тооцож байгаа нь үндэслэлгүй. Учир нь Ч. Г.*******д мөнгө болон тавилга авч өгсөн зүйл байхгүй тул тэдний хооронд үүрэг хүлээсэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй.

Мөн хариуцагч Ч. нэхэмжлэгч Г.*******гаас тавилга авч өгсөн мөнгөө нэхэж байгаагүй гэдгээ мэдүүлсэнээс гадна гэрч Г.Тэмүүлэн “...Д.Баатарзоригт ахаас гадна өндөр өвөө тэтгэврийн зээл аваад манайд тавилга, хувцас зэргийг авч өгөхөд тусалсан” гэж мэдүүлсэн. Иймд нэхэмжлэгч Г.*******, гэрч Д нарт өөр бусад хүмүүс тусалсан байхад тэдний мөнгийг хариуцагч Ч., гэрч нар шаардах ёсгүй.

Харин шүүх хуралдааны шатанд гэрч нь нэхэмжлэгч Г.*******, гэрч Д нарын гэрт тавилга авч өгсөн. Даас мөнгөө нэхсэн гэж хэлсэн. Иймд Д, нарын хооронд үүрэг үүссэн нь нэхэмжлэгч Г.*******д хамааралгүй.

Мөнын данснаас 3.400.000 төгрөг гарсан байхад 7.000.000 төгрөгний эд зүйл авсан гэж байгаа нь үндэслэлгүй байх ба гэрийн тавилгаа одоогийн зах зээлийн ханшаар үнэлүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа тайлбарлахдаа: Хариуцагч Ч. нэхэмжлэгч Г.*******гаар цалингийн зээл авахуулаад 7.000.000 төгрөг зээлээгүй. 2013 онд дүү Д, түүний эхнэр буюу нэхэмжлэгч Г.******* нарын гэр шатсан.

2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нөхөрын дансанд машины түрээсийн төлбөр 12.000.000 төгрөг орж ирсэн. Гэрч дүү Д, нэхэмжлэгч Г.******* нарт туслах зорилгоор гэр бүлийн дундын эд хөрөнгө болох мөнгөнөөс 7.000.000 төгрөгийг цувуулан өгсөн. Тэд уг мөнгөөр байшингаа засч, гэртэй тавилга, хувцас, хоол, хүнс авсан. Ч. тэдэнтэй хамт явж тавилга аваагүй болохоор эд зүйлийн болон үнийг сайн мэдэхгүй. Харин нэхэмжлэгч Г.*******, гэрч Д, нар энэ талаар шүүхэд мэдүүлсэн.

Мөн тухайн үед гэрч Д уг мөнгийг буцааж өгнө гэж гэрчод хэлсэн гэсэн.

Нэхэмжлэгч Г.******* ажилд орж нөхөр Дын хамт Төрийн банкнаас зээл авч, 7.000.000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Ч.ийн данс руу шилжүүлсэн. Уг мөнгө ямар учиртай болох талаар нэхэмжлэгч Г.*******гийн хамтран зээлдэгч Д “...2013 оны 11 сард гэр шатсан тул ах, бэр эгч  Ч. нараас мөнгө авч гэрээ зассан. Мөн тэд гэрийн тавилга авч өгсөн тул 7.000.000 төгрөгийг буцааж өгсөн” гэж мэдүүлсэн. Иймд гэр бүлийн гишүүд бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Харин гэрч дүү Д, Г.******* нарын гэр бүлийг байнга дэмжиж, тусалдаг. Хариуцагч Ч., гэрч нар тэдний оюутан охин Г.Тэмүүлэнгийн сургалтын төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж байгаа. Иймд хариуцагч Ч. тэдний гэр бүлийн санхүүг мэдэж мөнгийг нь зарцуулсан зүйл байхгүй.

Гэтэл Г.******* гэр бүлээ орхиж явчихаад асуудал үүсгэж байгаа. Хариуцагч Ч., нарын мөнгөөр авсан гэрийн тавилга одоо ч нэхэмжлэгч Г.*******, гэрч Д нарын гэрт байгаа ба тавилгын зах зээлийн үнэ 6.746.500 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* хариуцагч Ч.ээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Г.*******гийн оршин сууж байсан ******* дүүргийн ******* хороо, ******* ******* тоот байшин 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр шатсаны улмаас 2013 оны 11 дүгээр сарын 8, 9-ний өдөр гэртээ тавилга авсан, хариуцагч Ч.ийн дансанд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 7.000.000 төгрөг шилжиж орсон үйл баримтын талаар зохигчид маргаагүй. /хх-31-37/

Харин гүйлгээний утга нь тодорхойгүй 7.000.000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэг  байсан эсэх талаар мэтгэлцсэн.

Шүүх нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.

Шүүх хавтаст хэргийн 100 дахь хуудсанд авагдсан 0068233-723 дугаар гэрлэлтийн баталгааны хуулбараас үзвэл, нэхэмжлэгч Г.*******, гэрч Д нар 2006 онд танилцаж, 2006 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан албан ёсны гэр бүл байх ба тэд Төрийн банкнаас хамтран зээлсэн 10.000.000 төгрөгийн 7.000.000 төгрөгийг Ч.ийн данс руу 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч Г.*******г шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар өөрөө баримтаар нотлох, баримтаа цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч Г.******* 7.000.000 төгрөгний эх үүсвэр болон хариуцагч Ч.ийн данс руу уг мөнгийг шилжүүлсэн болохоо 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ЭБ/131 тоот барьцаат зээлийн гэрээ, 312500453561 дугаар дансны хуулгаар нотолсон.

Харин хариуцагч Ч. нь нэхэмжлэгч Г.*******, гэрч Д нараас авах авлага байсан гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа тул 7.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******д зээлдүүлсэн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нотлох нотолгооны үүрэг шилжиж байна.

Нэхэмжлэгч Г.*******д гэрээ засварлаж, тавилга авахад нь зориулж гэрч буцаан төлөх нөхцөлтэйгөөр, гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгөөс 4.480.000 төгрөг зээлдүүлсэн болохыг хариуцагч Ч. нь гэрч Дын “...Би Г.*******гийн хууль ёсны нөхөр. 2017 оны 01 дүгээр сард гэр бүлийн маргааны улмаас Г.******* надаас саллаа гээд явсан. Албан ёсоор шүүхэд хандаж гэр бүлээ цуцлуулаагүй. ...Д.Баатарзоригт миний төрсөн ах учраас бид 2-ын хооронд өгч, авах зүйл олон байдаг. Тэр бүртээ баримт үйлддэггүй. ...Манайх 2013 онд шатсан. Тэр үед, Ч. нараас мөнгө авч байшингаа засч, гэртэй тавилга авсан. Үүнд: Ханын стенк, хувцасны шкаф, компьютерийн ширээ, дрож, хулдаас, хөлдөөгч, угаалгын машин, гал тогооны ком, вакуум цонх болон барилгын засварын жижиг материал хамаарна... Г.******* бид хоёр хамтран зээл авч 7.000.000 төгрөгний өрөө буцааж төлснийг гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг,

гэрчын “...2013 оны 9 дүгээр сард манай дүү Дын гэр шатсан. ...Д гэртэй тавилга авах хэрэгтэй гэсэн. ...Би 2013 оны 11 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд дүү нараа дагуулж яваад хэрэгтэй тавилгыг өөрсдөөр нь сонгуулж авахуулаад мөнгийг нь шилжүүлж өгч байсан. 3.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...буцаан төлөх талаар ах дүү хоёр тэгэж байгаад болно биздээ гэж ярьсан.  ...Д, Г.******* нар өөрсдөө банкнаас зээл авч мөнгийг буцааж өгсөн. ...Би Г.*******гийн 2 хүүхдийг нь хувцаслаж, оюутан охины сургалтын төлбөр болон хот руу явах замын зардал, хичээлийн хэрэгсэлийг авч өгдөг. Би энэ бүхнийг буцаагаад нэхээд байдаггүй....” гэсэн мэдүүлэг,

гэрч Г.Тэмүүлэнгийн “...Манай ах, эгч 2 миний сургалтын төлбөрийг төлж ирсэн. Ээж шүүхэд нэхэмжлэл гаргасныг сонсоод их гайхсан. Одоо Ч. миний төлбөрийг төлөх гээд байж байгаа. Аав, ээж хоёр ах, эгч хоёроос хэдэн төгрөг авсныг мэдэхгүй. Харин ах, эгч хоёр ээжээс ямарч мөнгө аваагүйг би гэрчилнэ. Манай гэр шатахад манай ах, эгч, эмээ, өвөө нийлээд тусалсан. Манай аавын машин заримдаа эвдрээд байдаг. Өвлийн улиралд аавд ажил олдохгүй болохоор манай ах, эгч 2 бид 2-т өвлийн хувцасыг авч өгдөг. ...гэрт стенк, хөргөгч, зурагт, хивс, гал тогооны шүүгээ, ширээ, хөлдөөгч гээд бүгдийг авч өгсөн. ...хэдэн төгрөг болсныг нь мэдэхгүй” гэсэн мэдүүлэг болон гэрчын эзэмшлийн ХААН банкан дахь 5749353914 дугаарын данснаас 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1.300.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 180.000 төгрөг нийт 4.480.000 төгрөг зарлагадсан дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн баримтаар нотолсон.

Харин 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр HKUSE-MEBEL, худалдан авсан үнэ 180.000 төгрөгийн баримт мөн өдөр дансаар шилжүүлсэн үнийн дүнтэй давхардаж байхаас гадна 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Нарны замаас KOL32PS618AT, худалдан авсан үнэ 450.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Нарны замаас авсан COURAGE BO-LO8, худалдан авсан үнэ 370.000 төгрөгний баримт нь гэрчоос 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр бэлнээр 3.000.000 төгрөг авч, авсан барааны баримт байна. Мөн ******* дүүргийн ******* хороо, ******* ******* тоот байшингын засварын зардал, ажлын хөлс, гэрийн тавилгын үнийг тухайн үеийн ханшаар бус одоогийн зах зээлийн ханшаар үнэлсэн байгаа тул “Лэндс” ХХК-ийн үнэлгээгээр зээлийн мөнгөн дүнг тогтоох боломжгүй гэж үнэлэв. /хх-38-41, 102-113/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. “...гэрч нэхэмжлэгч Г.*******, Д нарын гэрт тавилга авч өгсөн ...Д уг мөнгийгод төлнө гэсэн тул нэхэмжлэгч Г.*******д хамааралгүй” гэж тайлбарлаж байгаа ч хариуцагч Ч., нар гэр бүлийн гишүүд байх ба өөрийн хуваарьт хөрөнгөөс бус гэр бүлийн дундын мөнгөн хөрөнгөөс 4.480.000 төгрөгийг  нэхэмжлэгч Г.*******, Д нарт шилжүүлэн өгсөн байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасны дагуу зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсч байсан байна.

Иргэний хуулийн 24 зүйлийн 242.1.-д зааснаар нэхэмжлэгч Г.*******, гэрч Д нар уг зээлийн гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчид байх тул тэдний хэн нэг нь үүргийн гүйцэтгэлийг өөрийн үзэмжээр үүрэг гүйцэтгүүлэгчийн аль нэгэнд шилжүүлж болох юм. /Иргэний хуулийн  241 дүгээр зүйлийн 241.3./

Иймд нэхэмжлэгч Г.*******гийн шилжүүлсэн 7.000.000 төгрөгөөс 4.480.000 төгрөгийг хариуцагч Ч.д төлөх байсан зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үндэслэлгүйгээр шаардсан 4.480.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрнгийг шилжүүлснээр зээлийн гэрээний харилцаа үүссэнд тооцдог тул зээлийн гэрээг заавал бичгээр байгуулахыг шаарддаггүй.

Хариуцагч Ч. 7.000.000 төгрөг зээлдүүлсэн гэж байгаа ч 2.520.000 төгрөгний талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд нэхэмжлэгч Г.******* 2.520.000 төгрөгийг хариуцагч Ч.д зээлдүүлсэн байна гэж үзлээ.

Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар  хариуцагч Ч.ээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.520.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож шийдвэрлэв.

Шүүх хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129.815 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ч.ээс 2.520.000 төгрөгийн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 55.270 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Г.*******д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч ийн ээс 2.520.000 /хоёр сая таван зуун хорин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******ийн *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.480.000 /дөрвөн сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129.815 /нэг зуун хорин есэн мянга найман зуун арван тав/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ч.ээс 55.270 /тавин таван мянга хоёр зуун далан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

5. Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 З.ТҮВШИНТӨГС