Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1724

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 10 дугаар байр, 27 тоотод оршин суух, Их мэйрэн долоо овогт Шаравын Цэвээн /РД:цз38102511/-ий

 

1984 онд 1016 төгрөг авч байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ш.Цэвээн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Түмэн-Өлзий нар оролцов.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ш.Цэвээн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1971-1989 онд Цэргийн госпиталын орлогч даргаар ажиллаж байсан юм. Өвчтэй байж байгаад энгийнээр тэтгэвэр тогтоолгоход маш багаар тогтоогдсон. 1984 оны санхүүгийн баримтыг шүүж үзэхэд цалин огт байхгүй байна. 1998 онд тэтгэвэр тогтоолгохдоо тасралтгүй 5 жил ажилласан жил сонгохдоо сүүлийн 5 жилийг сонгосон. Иймд 1984 онд цэргийн госпиталын орлогч даргаар ажиллаж байхдаа 825 төгрөгийн цалин авч байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ш.Цэвээн нь 1984 онд 1016 төгрөг авч байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

 

Их мэйрэн долоо овогт Шаравын Цэвээн нь 1984 онд 1016 төгрөгийн цалин авч байсан  болох нь хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхийн хуулбар,

 

зэрэг баримтуудаар нотлогдож байна. 

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ж.Жамбалдоржийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

            ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Их мэйрэн долоо овогт Шаравын Цэвээн / РД:цз38102511/-ий 1984 онд 1016 төгрөгийн цалин авч байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар Ш.Цэвээний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Н.ХАНГАЛ