Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

Хохирогч Ц.Ганболд,

Хохирогчийн өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун /0837/,

Иргэний хариуцагч Б.Сувдмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн /0440/

Шүүгдэгч Б.Төмөрболд нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Боржигон овогт Балжиннямын Төмөрболдод холбогдох эрүүгийн 201624000485 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Баруун Жанжины 23-465 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Балжиннямын Төмөрболд /РД:ЗЮ71121318/.

            Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

            Шүүгдэгч Б.Төмөрболд нь 2016 оны 5 дугаар сарын 15-ны орой 23 цаг 50 минутын орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Телевизийн шинэ эцсийн буудлын замд Т.Ипсум маркийн 34-89 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ц.Ганболдыг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Төмөрболд мэдүүлэхдээ: “2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шөнийн 21.50 цагийн үед Баянхошуунаас 100 айл чиглэлтэй явж байсан ба Зурагтын эцэст 20-30 метр зайд голын зураасан дээр хүн харсан. Гарцанд 10 орчим метр ойртоод хурдаа хассан 2-3 орчимд метрт тоормос дараад зогссон. Тэгтэл хүн уначихсан байсан. Гарц руу ойртоод 30 орчим км/цаг хурдтай явж байсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ганболд мэдүүлэхдээ: “2016 оны 5 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчимд манай эхнэр Оюунцэцэг хамаатны 2 хөгшинийг таксинд суулгаж өгөх гээд гэрээсээ гарсан юм. Тэгээд нээх удалгүй 15 орчим минутын дараа манай эхнэр залгаад гэрэл гэгээ байхгүй харанхуй байна чи ирээд намайг тосооч гэсэн. Тэгээд гэрээсээ гараад замын зүүн талаар уруудан эцэс рүү чиглэлтэй алхаж байгаад явган хүний гарцаар зүүнээсээ баруун зүгт зам хөндлөн гарч байхад хойд зүгээс 1 цагаан өнгийн авто машин зайтай харагдаж байхаар нь алхаад гарчих байх гэж бодоод алхаж байтал пүд гээд явчихсан. Тэгээд харсан чинь нөгөө жолооч гарц өнгөрсөн байснаа буцаж ухраад миний ойролцоо ирсэн. Тэгээд манай эхнэрийн эгч нь цагдаа дуудсан. Тухайн үед миний ухаан санаа гайгүй байсан. Цагдаа хэргийн газрын хэмжилтийг буруу хийсэн байсан. Эхний хэмжилт хийх үед би байгаагүй. Надад ямар ч хохирол өгөөгүй. Ажил хөдөлмөр хийх нь битгий хэл хөл дээрээ явж чадахгүй байна. Намайг машиныхаа урд хэсгээр мөргөсөн” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.Сувдмаа мэдүүлэхдээ: “Дүү Төмөрболд миний эзэмшлийн тоёото ипсом маркийн 34-89 УНП дугаартай машиныг гуйж аваад явсан. Дүүгийнхээ амьдралд хэрэг болох байх гэж бодоод өгсөн. 2016 оны 6 дугаар сард цагдаагаас дуудахаар нь очоод юу болсон талаар мэдсэн. Хохирлыг төлөхөө зөвшөөрч байна” гэв.

 

Гэрч Л.Дэмидсүрэн мэдүүлэхдээ: “Болсон явдлын талаар сайн мэдэхгүй байна. Би бол урд талд жолоочын хажуу талд сууж явсан. Тухайн хүн машины урд талд мөргөгдөөгүй. Би яг урд суугаад урд талаа хараад явж байсан. Тэгэхэд ямар нэгэн хүн надад харагдаагүй. Автомашиныг Төмөрболд бариад би хажууд талд нь суугаад арын суудалд Төмөрболдын эхнэр Жавзанпагам суугаад кабиндаа 3 уулаа суугаад явж байсан” гэжээ. /хх 62 хуудас/

 

Гэрч Ч.Оюунцэцэг мэдүүлэхдээ: “2016 оны 5 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчимд хамаатны 2 эгчийгээ гаргаж өгөөд унаанд суулгаж өгөхөөр зурагтын шинэ эцэс рүү замынхаа зүүн гар талаар урагшаа зүгт алхаж байгаад замынхаа баруун гар талд унаагаа хүлээгээд буудал дээр 3-уулаа юм ярьж зогсож байгаад би нөхрийгөө дуудаад намайг ирж авахгүй бол гэрэлтүүлэг байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай нөхөр замынхаа зүүн талаар уруудаад буудал дээр ирэхээр би энд байна гээд гараараа далласан. Тэгсэн нөхөр маань зам хөндлөн гараад ирж байсан ба тэр хооронд бид 3 юм яриад байж байтал тас гээд л явчихсан. Тэгээд харахад нөхөр маань алга болчихсон байсан ба нэг машин зогсож байсан. Тэгээд хартал манай нөхөр машины цаад талд хөтөлөөс уруудаад явдаг урсгалдаа унчихсан хэвтэж байсан. Тэгээд жолоочийн эхнэр бид 2 манай нөхрийг чирээд замаас гаргаж боржуран дээр суулгасан. Манай нөхөр явган хүний гарцаар зүүнээс баруун тийш зам хөндлөн гарч байсан. Манай нөхрийг дайрсан машин дугаар маркын мэдэхгүй байна, хөтөлөөс уруудаад явж байсан буюу хойноосоо урагшаа явж байсан автомашинд мөргүүлсэн. Нөхрийгөө яг мөргүүлэхийг хараагүй тас гэсэн дуу гарсан. Тэгээд харахад нөхөр маань алга болчихсон байсан нэг машин зогссон. Тэгэхэд тэр машины цаад талд машиныхаа хойд талд зам дээр хэвтэж байсан. Нөхрийг маань мөргөсөн машин гарцан дээр зогсоод тэгээд эргээд хойшоо ухраад нөхрийн хажууд рүлээ дараад муруйж зогссон. Тэр машин түргэн болон цагдаа иртэл байрнаасаа огт хөдлөөгүй. Манай нөхөр Ганболд согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Манай нөхрийг мөргөсөн машинд жолоочоос гадна эхнэр нь тэгээд настай эмэгтэй хүн гээд 3 уулаа явж байсан. Жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан байхаа сайн мэдэхгүй байна. Тэр үед гадаа харанхуй гэрэлтүүлэг асаагүй, автомашин байхгүй зөвхөн тэр машин явж байсан. Мөн буудал дээр таксинд явдаг машин байгаагүй.

…Би нөхрийгөө мөргөсөн машиныг ирж байгааг хараагүй. Жолооч автомашинаа зогсоох арга хэмжээ авсан, тоормос гишгэсэн эсэхийг мэдэхгүй байна. Миний хувьд машин явж байвал машин явж л байна гэхээс нарийн зүйл бол мэдэхгүй” гэжээ. /хх 64 хуудас/

 

Гэрч Г.Мөнгөнцэцэг мэдүүлэхдээ: 2016 оны 5 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчим хамаатныхаа нагац эгч Баатарын хамт гарсан юм. Тэгээд Оюунцэцэг Баатар эгч бид 2-ыг зурагтын шинэ эцсийн буудал дээр хүргэж өгсөн. …Тэгээд Оюунцэцэг буц гэсэн чинь харанхуй болж байна айж байна гээд нөхөр Ганболдыг нь дуудсан. Тэгээд байж байтал Ганболд ирсэн замын цаад талд зогсож байсан.

…Тэгээд явган хүний гарцны харалдаа байсан учир гарцаар гарч ирж байгаа юм байна гэж бодоод хоорондоо юм яриад зогсож байтал түс гээд л явчихсан. Тэгээд харсан чинь машин аймар тоормослоод зогссон. Тэгээд Ганболд байхгүй байхаар машин тойроод харахад машины хойд дугуйны харалдаа хэвтэж байсан. Тэгээд Оюунцэцэг машины жолоочийн эхнэр 2 Ганболдыг чирээд замаас гарган боржуран дээр суулгасан.

…Ганболдыг яг явган хүний гарцаар гарсан эсэхийг нь сайн хараагүй гарцны харалдаа замынхаа зүүн талд баруун зүгрүү гарах гээд зогсож байсан. Ганболдыг дайрсан машины марк дугаарыг нь сайн хараагүй хойд зүгээс ирсэн автомашинд мөргүүлсэн байсан. Ганболдыг мөргөсөн машиныг ирж байхыг хараагүй. Машин ирж зогсоод байрнаасаа огт хөдлөөгүй ээ.

…Тэр үед гадаа харанхуй гэрэлтүүлэг асаагүй, автомашин байхгүй ганцхан тэр машин явж байсан. Жолооч зогсоох арга хэмжээ авсан тоормосны чимээ аймар сонсогдсон тэгээд зогссон. Бид 3 юм яриад зогсож байсан учир машины аль хэсэгт мөргүүлсэнийг хараагүй түс гээд дуу гараад машин тоормослоод зогссон. Тэгсэн Ганболд байхгүй болчихсон байсан. Тэгээд машины цаад талаар харахад Ганболд машины хойд дугуйны харалдаа хэвтэж байсан” гэжээ. /хх 66 хуудас/

 

Гэрч А.Ганбаатар мэдүүлэхдээ: “Би Ганхөлөг гэдэг хүнд мөнгөний өртэй байсан учраас 2015 онд машинаа мөнгөнийхөө оронд өгчихсөн юм. Тэгээд тэр хүн цаашаа зарсан гэсэн. Ямар хүнд яаж зарсныг мэдээгүй. Тэгээд нэр дээрээ тэгэж байгаад шилжүүлж авна гээд тэгээд шилжүүлж өгч амжаагүй яваад байсан юм. 2016 оны 5 дугаар сарын 15-нд хэн хаашаа ямар зорилгоор унаж явсан талаар надад мэдэх зүйл байхгүй ээ. Энэ машин одоо надад хамаагүй учир худалдаж авсан хүн өөрөө хариуцна” гэжээ. /хх 68 хуудас/

 

Шинжээч Т.Чимэд-Очир мэдүүлэхдээ: Үзүүлэгч Ц.Ганболдын биед учирсан дух ясны хугарал нь гэмтэлийн хүнд зэрэгт, баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал нь хүндэвтэр, шагайн үеийн мултрал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна” гэжээ. /хх 72 хуудас/

 

Шинжээч Д.Батзориг мэдүүлэхдээ: “2016 оны 5 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнийн хэргийн газрийн үзлэг, хэмжилт, фото зурагнаас үзэхэд Toyota Ipsum маркын 34-89 УНП улсын дугаартай автомашины жолооч Б.Төмөрболд нь явган зорчигчийн тэмдэг, тэмдэглэлийн өмнө тээврийн хэрэгсэлийг зогсоох арга хэмжээ авч, явган зорчигч Ц.Ганболдыг мөргөж, улмаар осол хэргийн газрын зорчих хэсгийн гадаргуу дээр тээврийн хэрэгсэлийн 5.8 метр тоормосны мөр үүссэн байгаа нь жолооч осол хэргийн газараас хөдөлөөгүй ба явган зорчигч нь явган хүний гарцтай ба гарамгүй /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсэгээр зам хөндлөн гарсан болох нь тогтоогдож байна. Иймд 2016 оны 07 сарын  27-ны өдөр хийсэн нөхөн хэргийн газрын үзлэг нь үндэслэлгүй байна. 2016 оны 06 сарын 20-ны өдөр Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч О.Батхишиг, Э.Шарав-Арилдий, М.Жамсранжав нарын гаргасан шинжээчийн дүгнэлтэнд: ...баруун гар талын холын болон ойрын гэрлийн тусгалын эрчим нь стандартын шаардлага хангахгүй, гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан байна гэжээ. Иймд энэ нь МУ-ын ЗХД 2.3 а дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзээд байгаа юм. Явган зорчигч Ц.Ганболд нь МУ-ын ЗХД-ийн 3.9 а дахь заалтыг зөрчсөнөөс үүдэн уг зам тээврийн ослыг гарсан үзэж байна” гэж дүгнэжээ. /хх 116 хуудас/

 

Шинжээч М.Жамсранжав мэдүүлэхдээ:  Тухайн үед уг автомашины зүүн урд буфер хэсэг тогтоочноосоо мултарсан байдалтай бага зэрэг салсан байсан. Энэ гэмтэл нь нүдээр харахад ил харагдаж байсан. Манай авсан зурган дээрч энэ гэмтэл нь харагдаж байгаа.

Уг буфер их сэвтэй гэдэг утгандаа багтааж оруулсан учраас тухайн эвдрэлийн талаар тусгайд нь тусгагдаагүй байж болох талтай гэж үзэж байна. Стандартад зааснаар хааш хааш 10 см-с ихгүй халцарсан, хонхойсон, урагдсан, цуурсан, салсан тохиолдолд техникийн хяналтын үзлэгт тэнцнэ гэсэн байдаг. Тухайн машин 10 см-с илүү сэв гэмтэлтэй байсан учир техникийн ерөнхий байдлын үзлэгт тэнцэхгүй гэж дүгнэлт гаргасан. Буфер салсан хэсгийг нь тусад нь бичээгүйгээс биш ерөнхий өнгө үзэмж их сэвтэй гэдгээрээ үзлэгт тэнцэхгүй, дүгнэлтэнд КУЗОВ “0” гэж тэнцэхгүй талаар тэмдэглэсэн байгаа.

Тухайн эвдрэлийг осол хэрэг гарахаас өмнө болон хойно үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Буфер нь бусад хэсэгтээ маш олон хуучин сэвтэй байсан учир ослын өмнө хойно болон осол гарах үед нөлөөлсөн гэдгийг нарийн тогтоох боломжгүй юм.

Автомашины гэрлийн эрчим гэдэг нь зам дээр тусч байгаа автомашины гэрлийн тусгалын чадалыг хэлж байгаа юм. 0,00 канидал гэдэг цайр муудсан, тусах чадал муудсан, тусгалын өнцөг өөрчлөгдсөнөөс үүдэн тухайн гэрэл стандартын хэмжээнд хүрэхгүй байгааг ойлгоно. Чадал нь багасах тусам 0,00 чигрүү буурдаг юм. Стандарт нь хол дээрээ 10000,0-225000,0 байх ёстой боловч тухайн машиныг 0,00 байсан. Хэдийгээр гэрэл асаж байгаа боловч маш бүдэгээр лааны гэрэл шиг асаж байсан. Гэрлийн тусгал шалгагч багажаар шалгаж үзэхэд 0,00 сd гарч байсан.

Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл буюу урд их гэрлийн гадна хүрээнд ямар нэг эвдрэл гэмтэл үүсээгүй учраас тухайн эвдрэл гэмтэл нь осол хэрэг гарах үед үүсэх боломжгүй ба ослоос өмнө гэрэл тусгах чадвараа алдсан буюу эрчим байхгүй болсон. Гэрлийн эрчим хагарч гэмтэхэд, тухайн хэсгээр их хэмжээний гэмтэл авахад алдагдана харин уг ослын тохиолдолд алдагдахгүй. Харин буфер тогтоогчноосоо мултрах гэмтэл нь ослоос болж үүсэх боломжтой гэхдээ энэ тохиолдолд хэзээ үүссэнийг нь тогтоох боломжгүй. /хх124/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 6810 дугаартай дүгнэлтэд: 1.Ганболдын биед дух ясны хугарал, баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, шагайн үений мултрал, баруун хөлийн шагайн үенд зөөлөн эдийн няцрал, дух, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ. /хх 71 хуудас/

 

Автотээврийн үндэсний төвийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 69 дугаартай дүгнэлтэд: Аюурзана овогтой Ганбаатарын эзэмшлийн Япон улсад 1997 онд үйлдвэрлэсэн, Тоуоtа маркийн Ipsum загварын 3489 УНП улсын дугаартай, SXM107030947 арлын дугаартай, цагаан өнгөтэй, баруун гар талдаа жолооны хүрдтэй, энгийн их гэрэлтэй, суудлын автомашиныг 2016 оны 06 дугаар сарын 16-ны 16 цагаас 17:25 цаг хүртэл MNS4598:2011 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон, MNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөгө болгон шалгаж үзэхэд уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд буфер зүүн болон баруун гар талдаа их сэвтэй, копуд урд болон дунд хэсэгтээ сэвтэж будаг нь халцарсан, баруун гар талын толь сууриараа хугарч скочдсон, баруун гар талын урд оврын гэрлийн чийдэн, тоормосны гэрлийн хоёр талын чийдэн асахгүй, зүүн гар талын ухрах арааны гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байлаа. Уг автомашиныг өргүүр дээр шалгаж үзэхэд баруун урд дугуйны тоормосны системд холбогдох АВS системийн утас тасарсан, хөдөлгүүрийн тос их хэмжээгээр хөлөрч гоожсон, баруун ба зүүн гар талын доод хоёр саран гарны втулк резин тасарсан, баруун болон зүүн гар талын урд хоёр босоо тэнцүүлэгчийн резин элэгдсэн зэрэг эвдрэл, гэмтэлтэй байв. Мөн дагалдах хэрэгслийн иж бүрдэлтэй /ослын зогсолтын тэмдэг, эмийн сан, гал унтраагуур/ байв. Уг тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,70кН, баруун талдаа 2,70кН, зөрүү нь 0,0% /стандарт <20%/, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,70кН, баруун талдаа 1,50кН, зөрүү нь 11,76% /стандарт <30%/ байна. Зогсоолын тоормос ажиллагаатай байсан. Зүүн гар талын гэрлийн тусгалын эрчим хол дээрээ 0,0сd, баруун гар талын гэрлийн тусгалын эрчим хол дээрээ 0,0 сd /стандарт 10000,0-225000,0 сd/ гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан байлаа. Автомашины урд болон хойд дугуйнуудын хэмжилтийг хүснэгтээр харууллаа. /хх 77-85 хуудас/

 

д/д

Дугуйны байршил

Дугуйн хээний гүн /мм/ Стандарт >1.6мм

Дугуйн хийн даралт /кг/см2/

Дугуйн хэмжээс

1

Зүүн гар талын урд

9,0

2,0

195/65R15

2

Баруун гар талын урд

9,0

2,0

195/65R15

3

Баруун гар талын хойд

9,0

2,0

195/65R15

4

Зүүн гар талын хойд

8,5

2,0

195/65R15

 

Улаанбаатар хотын цагдаагийн газрын замын цагдаагийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 398 дугаартай дүгнэлт /хх 114-115 хуудас/

Зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4, 5 хуудас/

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх 6, 13 хуудас/

Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 7, 14 хуудас/ 

Гэрэл зургийн үзүүлэлт /хх 8, 9, 15 хуудас/

Явган зорчигчийн согтуурал шалгасан магадлагаа /хх 10 хуудас/

Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх 11 хуудас/

Давтан хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 12 хуудас/

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн хуулбар /хх 19 хуудас/

Өвчний түүх /хх 23-29 хуудас/

Барьцаат зээлийн гэрээ /хх 39 хуудас/

Чинэлтэй дүүргийн засаг даргын тодорхойлолт /хх 40 хуудас/

Илд бамбай сервис ХХК-ны тодорхойлолт /хх 41 хуудас/

Хөдөлмөрийн гэрээ /хх 42-43 хуудас/

Хохирогч Ц.Ганболдын иргэний үнэмлэхний хуулбар, шилжин ирсэн тухай тодорхойлолт /хх 47 хуудас/

 

Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа /хх 97, 99 хуудас/

Автомашины гэрчилгээний хуулбар /хх 100, 123 хуудас/

Баянзүрх дүүргийн засаг даргын тодорхойлолт /хх 102 хуудас/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 103 хуудас/

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 104-108 хуудас/

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ мэдүүлгийн маягтны хуулбар /хх 109 хуудас/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 112 хуудас/

Хохирогч Ц.Ганболдын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 132 хуудас/

Хохирлын баримтууд /хх 33,34,35,36,38/

Барьцаат зээлийн гэрээ /хх 37,39/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Төмөрболд нь 2016 оны 5 дугаар сарын 15-ны орой 23 цаг 50 минутын орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Телевизийн шинэ эцсийн буудлын замд Т.Ипсум маркийн 34-89 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ц.Ганболдыг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Ганболд /хх 49-54, 55-56/, иргэний хариуцагч В.Сувдмаа /хх 58-59/, гэрч Л.Дэмидсүрэн /хх 62/, Ч.Оюунцэцэг /хх 64/, Г.Мөнгөнцэцэг /хх 66/, А.Ганбаатар /хх 68/, шинжээч Т.Чимэд-Очир /хх 72/, Д.Батзориг /хх 116/, М.Жамсранжав /хх 124/ нарын мэдүүлэг, Зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4, 5/, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх 6/, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 7/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-9/, Явган зорчигчийн согтуурал шалгасан магадлагаа /хх 10/, Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх 11/, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн хуулбар /хх 19/, Өвчний түүх /хх 23-29/, Чинэлтэй дүүргийн засаг даргын тодорхойлолт /хх 40/, хохирогч Ц.Ганболдын иргэний үнэмлэхний хуулбар /хх 47/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 6810 дугаартай дүгнэлт /хх 71/, Автотээврийн үндэсний төвийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 69 дугаартай дүгнэлт /хх 77-85/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа /хх 97, 99 хуудас/, Автомашины гэрчилгээний хуулбар /хх 100, 123/, Баянзүрх дүүргийн засаг даргын тодорхойлолт /хх 102/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 103/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 112/, Улаанбаатар хотын цагдаагийн газрын замын цагдаагийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 398 дугаартай дүгнэлт /хх 114-115/, хохирлын баримтууд /хх 33-38/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогджээ.

 

Хохирогч Ц.Ганболд “намайг явган хүний гарцан дээр шүүгдэгч машинаараа мөргөөд осол болсон газраасаа ухарч зогссон” гэж хэргийн газар давтан үзлэг хийлгэсэн боловч энэ нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Харин Замын цагдаагийн газрын 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 6-7/, гэрэл зургийн үзүүлэлтээр уг зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийн дугуй нь тоормосны мөртэй давхцан таарч байгаа нь уг тээврийн хэрэгсэл осол болсноос хойш хөдлөөгүй болох нь нотлогдож байх ба гэрч Г.Мөнгөнцэцэгийн: 2016 оны 5 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчим …Ганболд ирсэн замын цаад талд …явган хүний гарцны харалдаа байсан учир гарцаар гарч ирж байгаа юм байна гэж бодоод хоорондоо юм яриад зогсож байтал түс гээд л явчихсан. Тэгээд харсан чинь машин аймар тоормослоод зогссон. Тэгээд Ганболд байхгүй байхаар машин тойроод харахад машины хойд дугуйны харалдаа хэвтэж байсан. …Ганболдыг яг явган хүний гарцаар гарсан эсэхийг нь сайн хараагүй гарцны харалдаа замынхаа зүүн талд баруун зүгрүү гарах гээд зогсож байсан. …Ганболдыг мөргөсөн машиныг ирж …зогсоод байрнаасаа огт хөдлөөгүй…” гэх мэдүүлэг /хх 66/-ээр давхар нотлогдож байна.

 

Иймд шүүхээс Замын цагдаагийн газрын 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 6-7/-ийг болон түүнтэй уядуулан гаргасан Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 398 дугаар дүгнэлт /хх 114/-ийг үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

   Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Боржигин овогт Балжиннямын Төмөрболдыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч Б.Төмөрболд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Төмөрболд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 100.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдлаа.  

 

Хохирогч Ц.Ганболд “эмчилгээ, эм тарианы төлбөр 2.631.320 төгрөг, 4 сарын ажилгүй байсан хугацааны төлбөр 1.600.000 төгрөг, эмчилгээ хийлгэх үед унааны зардал 40.000 төгрөг нийт 4.271.320 төгрөгийг нэхэмжилжээ.

Хохирогч Ц.Ганболд нь Нийгмийн даатгалын дэвтэр болон түүний хуулбарыг баталгаажуулж өгөөгүйгээс түүний ажилгүй байсан хугацааны цалинг тооцох боломжгүй байна. Мөн эмчилгээ эм тарианы төлбөртэй холбоотой баримтуудаас 31-32 дахь хуудсан дахь баримтууд орчуулга байхгүй, шүүхийн хэлэлцүүлэгт нөхөж бичүүлж авсан уурагны үнэ гэх 720.000 төгрөгийн баримтууд нь хууль ёсны шаардлага хангахгүй байгаагаас гадна 33 дугаар хуудсан дахь 20000 төгрөгний баримт 35 дахь хуудасны баримттай, 45 дахь хуудасны 36.300 төгрөгний баримт 46 дугаар хуудасны баримттай, 44 дэхь хуудасны 95.810 төгрөгний баримт 48 дугаар хуудасны баримттай тус тус давхардсан, баримтгүй нэхэмжилсэн 156.990 төгрөгийг болон нийт 1.029.100 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхих нь зүйтэй байна. 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд уг тоёото ипсум маркийн 34-89 УНП дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Б.Сувдмаа /хх 123/ байх тул түүнээс хохирогч Ц.Ганболдын нэхэмжилсэн нэхэмжлэлээс баримтаар тогтоогдсон 1.642.220 төгрөгийг хохирлыг гаргуулах нь зүйтэй байна.

Гэхдээ шүүгдэгчээс хохирогчид төлсөн 100.000 төгрөгийг хасч үлдэх хохирлыг гаргуулах ба хохирогч шүүхээс хангахгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар шүүгдэгч Б.Төмөрболдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Төмөрболдыг цагдан хорьж түүний эдлэх ялыг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолохоор тус тус шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Б.Төмөрболд нь хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулаагүйгээс гадна хохирогч Ц.Ганболдын биед учирсан гэмтэл бүрэн эдгэрээгүй, гэм хор арилаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч Б.Төмөрболдод хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.

 

      Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 292, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч нь Боржигин овогт Балжиннямын Төмөрболдыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт Балжиннямын Төмөрболдыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Төмөрболдод оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Төмөрболд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 100.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурьдсугай. 

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч Б.Сувдмаа /РД: ЗЮ68042301/-гаас 1.542.220 төгрөгийг гаргуулан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид Г гудамж, 854б тоотод оршин суух хохирогч Зээрднүүд овогт Цэрэндоржийн Ганболдод олгох, хохирогч Ц.Ганболдын нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалин 1.600.000 төгрөг, эмчилгээ, эм тарианы зөрүү 1.029.100 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хангахгүй орхиж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар шүүгдэгч Б.Төмөрболдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Төмөрболдыг цагдан хорьж түүний эдлэх ялыг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Төмөрболдын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

                        ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ