Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 741

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2018/00741

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХХК /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Э /-т холбогдох,

1,659,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.О, хариуцагчийн өмгөөлөгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 97/3 дугаар байрны 54 тоотод оршин суугч Ц.Э ээс 2016 оны 02 дугаар сараас 2017 оны 09 дүгээр саруудын ус, дулааны төлбөр болон сууц өмчлөгчдөд үйлчилгээ үзүүлсний төлбөр болох нийт 2,039,713 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилсэн. Энэ төлбөрөөс 636,233 төгрөгийг төлж, 1,403,480 төгрөгийг төлөөгүй байна. Иймд дээрх хугацаанд хэрэглэсэн хэрэглээний төлбөр дээр өмгөөллийн хөлс, нотариатын хөлс зэрэг төлбөрүүдийг нэмж нэхэмжилж байна. Хариуцагч “Сэлбэ” хотхоны 97/3 байрны 54 тоотын оршин суугч Ц.Э ээс дээрх хугацааны ашиглалтын төлбөр болох 1,403,480 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 6,000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 250,000 төгрөг, нийт 1,659,480 төгрөгийг манай байгууллагад гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч ус дулааны мөнгийг дутуу төлсөн байгаа. Тооцоо нийлэхэд хэчнээн төгрөг төлсөн гэдэг нь харагдсан. Одоо болохоор өөрчлөгдөөд байх юм. Төлсөн дүн нь он сартайгаа бичээстэй байгаа. Он сараараа тооцоод харахаар ус дулааны мөнгөө төлөөгүй, үйлчилгээ авсныхаа төлбөрийг дутуу төлсөн байгаа. Хоёр удаагийн төлөлт энэ хугацаанаас хойших төлөлт байсан, 56,284 төгрөг нь 9 сарын төлбөр байсан, мөн 139,000 төгрөгийг хасч тооцож болно. Бидний зүгээс үйлчилгээ аваад ашиг тусыг нь хүртсэн учраас төлөхгүй гэсэн үндэслэлгүй гэж үзэж байна. Эднийх 7 давхарт байдаг, лифт ашиглаж явдаг. Дундын эзэмшлийн гэрэл, цахилгаан тогыг хэрэглэсэн нь үнэн. Нийтийн эзэмшлийн бүх л зүйлийг ашигласан учраас төлөх нь зүйтэй” гэв.

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ц.Э  нь Баянзүрх дүүрэг, 13 хороолол, 25 хороо, Сэлбийн 97/3-ийн 54 тоотод амьдрах хугацаандаа ус, цахилгаан, дулааны төлбөрөө цаг тухайд нь төлж байсан, байгаа болно. Т ХХК   гэдэг нэртэй компани нь орон сууцны конторын үйл ажиллагаа явуулдгийг мэдэхээс, ийм нэртэй улсын бүртгэлд бүртгэлтэй, гэрчилгээ, тамга тэмдэгтэй хууль ёсны сууц өмчлөгчдийн холбоо байгаагүй болно. Миний бие 2015 оны 5 сараас 2017 оны 09 сар хүртэл хугацаанд энэ орон сууцны конторт ус, дулааны төлбөрт нийт 1,898,766.96 төгрөг төлөх ёстойгоос 100 хувь буюу 1,898,766.96  төгрөг төлж дуусгасан болно. Хууль бус Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа явуулж буй талаар тус орон сууцны конторын удирдах дээд байгууллага болон бусад холбогдох байгууллагуудад 97/3, 97/4 байрны 180 айлын оршин суугчид удаа дараа хандан өргөдөл, гомдол явуулж байсан ба “Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ зохицуулах зөвлөл”-ийн 02/241 тоот албан бичгээр, Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 7/87 тоот албан шаардлагаар “Т ХХК  ” компанид хууль бус энэ үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байсан боловч үүнийг үл харгалзан оршин суугчдаас СӨХ-ны төлбөр шаардан цахилгаан таслан дарамталж 97/3 ба 97/4 байрнуудын оршин суугчдын цахилгааныг хууль бусаар таслаж байсан. Тухай бүр нь манай оршин суугчдын СӨХ-ны түр хороо, удирдах зөвлөлийн гишүүд, оршин суугчид Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны цагдаад гомдол мэдүүлж, тухай бүр хууль бус үйлдлийг таслан зогсоож цахилгааныг залгуулж байсан болно. “Т ХХК  ” ХХК-ийн захирал Т.О т эдгээр үйлдлийг манай 97/3 болон 97/4 байрны оршин суугчид удаа дараа сануулан хэлж, зогсоохыг шаардаж байсан бөгөөд зарим оршин суугчидтай шүүхээр маргалдаж тухай бүр оршин суугчдын талд шүүхийн шийдвэр гарсан болно. СӨХ нь сууц өмчлөгч оршин суугчдын санал, мөн зөвшөөрлөөр байгуулагдах ёстой бөгөөд оршин суугчдын олонхийн тоо хүрэхгүй, уг 2 байрны оршин суугчид бүрэн орж дуусаагүй байснаас шалтгаалан СӨХ байгуулж чадахгүй байсан ба “С СӨХ” нь албан ёсоор 2016 оны 11 сараас байгуулагдан ажиллаж байгаа болно. Иймд миний нэр дээр ирүүлсэн нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд харин удаа дараа хууль бус үйлдэлүүд гаргаж миний бие болон бусад оршин суугчдыг хохироож байсанд гомдолтой байгаа учир бусад оршин суугчидтай хамтран эд материалын болон сэтгэл санааны хохирлоо барагдуулахаар нэхэмжпэх болно” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т ХХК  ” ХХК нь 1,659,480 төгрөг Ц.Э ээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлдээ манайх тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын компани гэснийг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Хариуцагч Ц.Э  нь 2014 оны 08 дугаар сард Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Сэлбэ хотхон, 97/3 байрны 54 тоот байрыг худалдаж авсан. 2014 оны 08 дугаар сараас 2015 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд ашиглалтын зардлаа төлөөд явж байсан. Гэрээний үндсэн дээр тухайн компани 2015 оны 05 дугаар сараас 2016 оны 01 сар хүртэл хугацаанд 1,066,894,08 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Үүнийг Ц.Э  бүрэн барагдуулсан байсан. Энэ мөнгөн дүнд нь эдний хууль ёсны дагуу авах цэвэр ус, бохир ус, усны халаалт, усны суурь үнэ буюу дундын өмчлөлийн эд зүйлстэй холбоотой мөнгийг нэхэмжилсэн байдаг. Үүнийг мэдсэнээс хойш буюу 2016 оны 02 дугаар сараас тус компанид төлөлт хийсэн. Төлөлтийг хийхдээ СӨХ-д хамааралтай нэхэмжлээд байгаа хууль бус зардлыг хасаад зөвхөн “Т ХХК  ” ХХК-ийн авах ёстой мөнгөн төлбөрийг шилжүүлсэн байдаг. Энэ нь 11 удаагийн гүйлгээгээр 831,868 төгрөг шилжүүлсэн байдаг. Нэхэмжилж байгаа үнийн дүн дутуу юм шиг харагдаж байгаа. Гэхдээ дутуу гэдэг асуудлыг урьд нь өгсөн илүү мөнгө авсан гэж үзэж байгаа 455,000 төгрөгөөсөө  хасалт хийгээд тооцохоор 1,898,766 төгрөг гарч байгаа дээр зөрүү гарахгүй байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь 3 хэсгээс бүрдэж байгаа. 1,403,480 төгрөг ашиглалтын төлбөр гэж явж байгаа болохоос биш сууц өмчлөгчдийн холбооны зардал гэсэн агуулгаар бичигдээгүй байгаа гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсч байна. 6,000 төгрөг нотариатын зардал, 250,000 төгрөгийг өмгөөлөгчийн хөлс гэсэн байна. Өмгөөлөгчийн хөлс нь зайлшгүй зардал гэж үзэхгүй байна. Мөн нотлох баримт өөрөө зөрөөтэй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад 250,000 төгрөгийн өмгөөллийн зардал гэж орж ирдэг боловч талуудын байгуулсан гэрээн дээр 300,000 төгрөгөөр өмгөөллийн гэрээ байгуулсан байдаг. Өмгөөллийн гэрээг байгуулсан, төлбөр төлсөн гэдэг баримт нь хэрэгт авагдаагүй учраас авах үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрээний үндсэн дээр Иргэний эрх зүйн харилцаа үүсч болдог. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүн дотор нэхэх эрхгүй буюу Иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй асуудлууд дунд нь яваад байгаа. Тэгэхээр бид СӨХ-ны асуудлын талаар ярихгүй байхын аргагүй. Иргэний хуулийн 142-148-д нийтийн зориулалттай орон сууц өмчлөгчдийн эрх, татан буулгах, төлбөр тооцоотой асуудлыг тусгаж өгсөн байдаг. Тухайлбал Иргэний хуулийн 147.1 сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа орон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, цэвэр бохир ус, ариутгал, тог, цахилгаан зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийг СӨХ-д тус тус төлнө гэж заасан байгаа. Өнөөдөр “Т ХХК  ” ХХК СӨХ-ны эрхтэй байгууллага биш. Өөрөө ч хэлж байгаа. Контор нь хуулийн дагуу авах ёстой өр төлбөрөө нэхэмжилнэ. СӨХ-ны асуудал руу өөрөө дундаас нь явж очоод сайн дураараа үүргийг хэрэгжүүлээд төлбөрөө төлчихөөд буцааж нэхээд байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 143.1–д Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо байгуулна. Мөн  143.4 Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж заасан. Тэгэхээр эрх үүрэгтэй холбоотой асуудлыг нэхэмжлээд байгаад гол учир нь байгаа. Нэхэмжлэлийн задаргааг аваад үзэхээр хоёр төрлийн үйлчилгээний зардал байгаа. Ус, дулааны зардлуудыг хүлээн зөвшөөрнө. Гэтэл гаражийн халаалт гээд гараад ирсэн. Өнөөдрийн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Ц.Э  гараж өмчилдөггүй. Харин Ц.Э ийн  компани өмчилдөг. Хуулийн этгээд эрх зүйн тусдаа ойлголт учраас гаражийн төлбөрийг төлөх ямар ч үндэс байхгүй. СӨХ-ны үйлчилгээнд хамаарах ЗҮХ хогны мөнгө гэдэг асуудлыг төлөхгүй. Яагаад гэвэл эдний компани урдуур нь орж хийснээс болоод тухайн орон сууцанд СӨХ байгуулах ажил удааширсан. Энэ компани үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь СӨХ байгуулаад яах юм гэж хойшилсоор байгаад 2016 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргээс гэрчилгээгээ аваад явсан байдаг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой дүнг хүлээн зөвшөөрөх боломжтой боловч урьд нь төлсөн мөнгөн дүнтэй холбоод үзэхээр өгсөн мөнгө нь таараад байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа мөнгөн дүнг өгөх боломжгүй” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т ХХК  ” ХХК нь хариуцагч Ц.Э т холбогдуулан ашиглалтын төлбөр 1,403,480 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 6,000 төгрөг, өмгөөллийн хөлс 250,000 төгрөг, нийт 1,659,480 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хариуцагч Ц.Э  нь нэхэмжилж буй үнийн дүнгээс ашигласан ус,  дулаантай холбоотой төлбөрийг л хүлээн зөвшөөрнө, гэхдээ тус компанид өмнө нь илүү төлсөн мөнгөн дүнгээс тооцоод үзэхээр мөнгө төлөх үндэслэлгүй, бусад шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

“Т ХХК  ” ХХК нь “С” ХХК-тай 2015 оны 05 сарын 01-ний өдөр “Орон сууцны СӨХ болон ОСНААК-ийн эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан байх ба уг гэрээгээр “С” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан 97/3, 97/4 байр, тэдгээрийн тоног төхөөрөмж, орон сууцны зоорийн давхарт байрлах узелийн өрөө, гадна дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээ зэргийг СӨХ, ОСНАА-н “Т ХХК  ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, цаашид мэргэжлийн байгууллага нь энэ хотхоны тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээний ашиглалт засвар үйлчилгээ, СӨХ-ны үйл ажиллагааг бүрэн хариуцан ажиллахаар тохиролцжээ. /хх-15-16/

Уг гэрээний дагуу “Т ХХК  ” ХХК нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 97/3, 97/4 байрны тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагын хувьд хариуцан ажиллах үүрэг хүлээсэн байх бөгөөд тус компани нь Ус сувгийн удирдах газартай 2014 оны 12 сарын 12-ны өдөр “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ”, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай 2015 оны 09 сарын 04-ний өдөр “Дулааны эрчим хүчийг худалдах, худалдах авах гэрээ”-г тус тус байгуулсны үндсэн дээр тус байрны оршин суугчдад дулааны эрчим хүчээр хангах, цэвэр ус нийлүүлэх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах мэргэжлийн байгууллагын үйлчилгээг үзүүлж байгаа болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрээ болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-12, 13-14/ Энэ талаар зохигчид маргаагүй.

 “Т ХХК  ” ХХК нь 2015 оны 08 сарын 21-ний өдөр 97/3, 97/4 дүгээр байр буюу 180 айл өрх байхаас оршин сууж буй 72 айл өрхийн 38 айл өрхийн төлөөлөл оролцсон хурал зохион байгуулж, уг хуралд оролцсон 32 айлын зөвшөөрснөөр Сууц өмчлөгчдийн холбоог “Т ХХК  ” ХХК-ийн төлөөллийг оролцуулан байгуулахаар шийдвэрлэж, эрх бүхий байгууллагуудаас баталсан үнэ тарифын дагуу хэрэглэгчдээс авах ашиглалтын болон Сууц өмчлөгчдийн холбооны зардлыг баталсан байна. Уг хурлын тэмдэглэлд тус байранд оршин сууж байгаа СӨХ байгуулахыг зөвшөөрсөн оршин суугчдын нэрсийг гарын үсэг зуруулан баталгаажуулж хавсаргажээ. /хх-64-66/

Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 97/3, 97/4 дүгээр байрны оршин суугчдын 2016 оны 11 сарын 28-ны өдрийн хурлаар СӨХ байгуулах асуудлыг хэлэлцэн, “Сэлбэ-180” Сууц өмчлөгчдийн холбоо байгуулж Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 255 дугаартай гэрчилгээ олгогджээ. /хх-80, 81-84/

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 97/3, 97/4 байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилго бүхий сууц өмчлөгчдийн холбоо 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл байгуулагдаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд үүнтэй зохигч маргаагүй болно.

“Т ХХК  ” ХХК нь тус 97/3, 97/4 байрны оршин суугчдад дулааны эрчим хүчээр хангах, цэвэр ус нийлүүлэх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, инженерийн шугам сүлжээний ашиглалт засвар үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанаас гадна дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт, хэвийн үйл ажиллагааг хангах тэдгээрт засвар үйлчилгээ хийх, үүний үндсэн дээр зардлыг оршин суугчдаас гаргуулахаар тохиролцсоны дагуу дээрх үйлчилгээг тус байрны оршин суугчдад Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдах хүртэл хугацаанд  үзүүлж байсан нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 2016 оны 02 сараас 2017 оны 09 сар хүртэл хугацааны халаалтын төлбөрт 625,526 төгрөг, цэвэр усны төлбөрт 112,600 төгрөг, бохир усны төлбөрт 72,770 төгрөг, халуун усны төлбөрт 94,976 төгрөг, дулааны суурь хураамжийн төлбөрт 200,000 төгрөг, усны суурь хураамжийн төлбөрт 50,000 төгрөг, гаражийн халаалтын төлбөрт 263,263 төгрөг, төлбөрт үйлчилгээний төлбөрт 10,200 төгрөг, баримтын үнэ 4,545.40 төгрөг, 2016 оны 02 сараас 2016 оны 10 сар хүртэл хугацааны буюу “Сэлбэ-180” Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдахаас өмнөх хугацааны засвар үйлчилгээний төлбөрт 166,580 төгрөг, жижүүрийн төлбөрт 90,000 төгрөг, дундын цахилгааны төлбөрт 27,000 төгрөг, цэвэрлэгээний төлбөрт 54,000 төгрөг, лифтний төлбөрт 72,000 төгрөг, хогны төлбөрт 22,500 төгрөг, нийт нэхэмжилж буй үнийн дүнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар 183,838 төгрөг, нийт 2,044,713.16 төгрөгийг гаргуулахаас хариуцагчийн төлсөн 636,233 төгрөгийг хасч тооцон ашиглалтын зардлын үлдэгдэл төлбөрт 1,403,480 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “нийтийн зориулалттай орон сууцны  ...дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна”, 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө”, 148 дугаар зүйлийн 148.2.3-т “орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй” гэж заасан.

Хариуцагч Ц.Э  нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 97/3 байр, 54 тоот хаягт байрлах 125,89 м.кв талбайтай орон сууцыг өмчилдөг болох нь үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд орон сууцны өмчлөгчийн хувьд дээр дурдсан хуульд заасны дагуу өөрийн өмчлөлд байгаа сууцны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөр,  дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй.

Хариуцагч нь нэхэмжилж буй үнийн дүнгээс ашигласан ус, дулаантай холбоотой төлбөрийг хүлээн зөвшөөрнө, бусад зардлыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч Ц.Э  нийтийн зориулалттай орон сууцны байрны дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй, холбогдох үйлчилгээг аваагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг шаардсан нь үндэслэлтэй, нэхэмжлэлд дурдсан хугацааны үйлчилгээний зардлыг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 97/3 байрны зоорийн давхарт байрлах 24, 25 тоот хаягт байршилтай тус бүр 18 м.кв талбайтай авто зогсоолыг “Симпликлин” ХХК нь 2014 оны 08 сарын 19-ний өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000338554, 000338558 дугаартай гэрчилгээний дагуу өмчилдөг болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гаражийн халаалттай холбоотой төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй. /хх-210, 211/

Нэхэмжлэгч нь нотариатын үйлчилгээний хөлс 6,000 төгрөг, өмгөөллийн хөлс 250,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан эрх зүйн харилцаанд оролцогч нь нэхэмжлэлийнхээ шаардлага, үндэслэл, тайлбар болон түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, холбогдох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, үүнтэй холбоотой гарсан зардлыг тэрээр өөрөө хариуцах ёстой. Мөн аливаа иргэн, хуулийн этгээд нь эрх зүйн маргаанд хууль зүйн туслалцаа авах, эсхүл авахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчид төлсөн төлбөрийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зайлшгүй зардал гэж үзэхгүй тул нотариатын үйлчилгээний хөлс 6,000 төгрөг, өмгөөллийн хөлс 250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ц.Э ээс 2016 оны 02 сараас 2017 оны 09 сар хүртэл хугацааны халаалтын төлбөрт 625,526 төгрөг, цэвэр усны төлбөрт 112,600 төгрөг, бохир усны төлбөрт 72,770 төгрөг, халуун усны төлбөрт 94,976 төгрөг, дулааны суурь хураамжийн төлбөрт 200,000 төгрөг, усны суурь хураамжийн төлбөрт 50,000 төгрөг, төлбөрт үйлчилгээний төлбөрт 10,200 төгрөг, баримтын үнэ 4,545.40 төгрөг, 2016 оны 02 сараас 2016 оны 10 сар хүртэл хугацааны буюу “Сэлбэ-180” Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдахаас өмнөх хугацааны засвар үйлчилгээний төлбөрт 166,580 төгрөг, жижүүрийн төлбөрт 90,000 төгрөг, дундын цахилгааны төлбөрт 27,000 төгрөг, цэвэрлэгээний төлбөрт 54,000 төгрөг, лифтний төлбөрт 72,000 төгрөг, хогны төлбөрт 22,500 төгрөг, нийт нэхэмжилж буй үнийн дүнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар 158,475 төгрөг, нийт 1,760,718,02 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хугацаанд нийт 831,872,88 төгрөгийг төлсөн байх тул төлбөл зохих төлбөрөөс уг дүнг хасаж тооцон нийт 928,845.14 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас автозогсоолын төлбөр 253,632 төгрөг, уг дүнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар 25,363.2 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 6,000 төгрөг, өмгөөллийн хөлс 250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Иймд хариуцагч Ц.Э ээс 928,845.14 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т ХХК  ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 730,634.86 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэрэл нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон, өмгөөлөгчийг нь оролцуулан хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Э ээс 928,845.14 /есөн зуун хорин найман мянга найман зуун дөчин таван төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т ХХК  ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 730,634.86 /долоон зуун гучин мянга зургаан зуун гучин дөрвөн төгрөг наян зургаан мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,501.68 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Ц.Э ээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 26,842.28 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т ХХК  ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР