Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 735

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 129 дүгээр зүйлийн 129.1, 129.3 дахь хэсэгт заасныг баримтлан Т шагналт цалин хөлс урамшуулал түүний алданги нийт 23.040.000 төгрөг, ажил хүлээлцэх үе буюу 4 хоног ажилласан хугацааны цалин олговор алданги нийт 3000.000 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал нийт 3.783.753 төгрөг бүгд 29.823.753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

             

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.