Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/140

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Ш-ийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ш.Мт 3 /гурав/ жил хорих ял шйитгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4-д зааснаар шүүгдэгч Ш.Мт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч хохиролд 2.000.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар 2.000.000 төгрөгөөс давсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан цоохор дэвсгэр давуу 1 /нэг/ ширхэг, ногоон цоохор хөнжлийн давуу 1 /нэг/ ширхэг, улаан өнгийн ноосон орны бүтээлэг 1 /нэг/ ширхэг, цагаан өнгийн орнч торон бүтээлэг 1 /нэг/ ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дд, хохирогчийн хар өнгийн ноосон өмд 1 /нэг/ ширхэг, хар цоохор дотуур өмд 1 /нэг/ ширхэг, цагаан цоохор богино ханцуйтай цамц 1 /нэг/ ширхэг, самсунг Ж-5 загварын гар утас 1 /нэг/ ширхэгийг хохирогч Э.Цд, шүүгдэгчийн цэнхэр өнгийн куртик 1 /нэг/ ширхэг, цагаан цоохор ноосон цамц 1 /нэг/ ширхэг, цагаан өнгийн богино ханцуйтай цамц 1 /нэг/ ширхэг, бор өнгийн ноосон өмд 1 /нэг/ ширхэг, хар хөх өнгийн даавуун өмд 1 /нэг/ ширхэг, хар өнгийн суран бүс 1 /нэг/ ширхэг, саарал дотуур өмд 1 /нэг/ ширхэг, саравчтай малгай 1/нэг/ ширхэг, самсунг Ж-5 загварын гар утас 1 /нэг/ ширхэгийг шүүгдэгч Ш.Мд тус тус буцаан олгосугай.

6. Шүүгдэгч Ш.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Мт нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Б.ГАНСҮХ