Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2017/01957

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныгудирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дүгээр зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мөнхжаргалын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, түүний нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан арга хэрэгслээрээ няцаахыг хариуцагч Ч.Туяад даалгаж, эдийн бус гэм хорын хохиролд 2 000 000 /хоёр сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхжаргалд олгож, нэхэмжлэлээс 18 00 0000 /арван найман сая/ /төгрөгийн шаардлагыг  хэрэсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах  хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хурамжид төлсөн 258 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 247 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дах хэсэгт заасан хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа аваагүй болохыг дурдаж, хуульд заасан журмын дагуу шийдвэрийг гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нарэнэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТСҮХ

                                         ШҮҮГЧИД                                  Э.АМИН-ЭРДЭНЭ

                                                                                             Б.ХИШИГБААТАР