Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2019/0748/З |
Дугаар | 128/ШШ2020/0735 |
Огноо | 2020-11-06 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2020/0735
2020 оны 11 сарын 06 өдөр Дугаар 12*******/ШШ2020/0735 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С
Хариуцагч: СдГзба, СдЗд
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* Газар зохион байгуулалтын алба болон ******* ******* Засаг даргын 2019 оны ******* ******* сарын 21-ний өдрийн А/ ******* захирамжийн шаардах хуудсыг хууль бус болохыг тогтоолгож, хариуцагчаас 955.500.000 төгрөгийн хохирол гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч ******* ******* Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдэн төлөөлөгч , хариуцагч ******* ******* Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн ******* би ******* ******* 9******* ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийн эзэмшигч болно.
******* ******* Газар зохион байгуулалтын албанаас тус албаны дарга ын гарын үсэг бүхий 2019 оны 0******* ******* сарын 27-ны өдрөөр огноолсон *******-05 *******, хэнд өгч буй нь тодорхойгүй, ...зөвшөөрөлгүй ТҮЦ байрлуулсан байгаа учир ...2 хоногийн дотор нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөлөхийг шаардаж байна гэх утга бүхий Шаардах хуудас-ыг ТҮЦ-ээ байршуулсан даруйд ТҮЦ-т нааж орхисныг хүлээн аваад өөрт ирсэн хэмээн ойлгож, ийнхүү шүүхэд дараах үндэслэл, шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс энэ нэхэмжлэлийг гаргахад хүрлээ.
Тодруулбал, иргэн би 2 охинтой, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд охидын нэг нь оюутан, нөгөө нь хүнд өвчний улмаас байнгын асаргаа, сувилгаа шаардлагатайгаас гэртээ байдаг. Би Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар хүлээсэн үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх тэднийхээ нийгэм, эдийн засгийн баталгааг бүрдүүлэх, гэр бүлээ тэжээн тэтгэх, ахуй амьдралаа авч явах үүднээс 2011 оноос бизнестэй холбогдож, эрхэлж эхэлсэн.
Өдгөө ТҮЦ-ээ дахин байршуулсан ******* ******* ******* ******* хороо нутаг дэвсгэрт байрлах байршилд 2015 онд анх байрлуулаад 2016 оны 12 ******* сард ******* ******* Газрын албаныхан газар чөлөөлөх нэрийдлээр албадан ачиж байсан. Үүнээс хойш миний бие хуулийн мэдлэггүйн улмаас төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэртэй эвлэрч, хүлээцтэй хандсаар өдийг хүрлээ.
УИХ-аас 2015 оны 06 ******* сарын 19-ний өдөр Захиргааны ерөнхий хууль-ийг хэлэлцэж баталж, энэ хуулийг 2016 оны 07 ******* сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлснээс хойш уг хуульд нийцүүлэн ТҮЦ эрхлэгчид хамаарах буюу нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх харилцааг зохицуулсан журмыг эрх бүхий байгуулсан болно. Ийнхүү тухайн харилцааг зохицуулсан журам байхгүй учир өдгөө нийслэлд албан ёсны зөвшөөрөл бүхий нэг ч ТҮЦ байхгүй байхад, мөн миний ТҮЦ-ээ байршуулсан байршилд нийслэл, тус ******* хаа сайгүй бусад этгээд ч ТҮЦ ажиллуулж байхад намайг онцлон шаардах хуудас ирүүлсэнд гомдолтой байна. Өмнө нь ч ийм байдлаар эрх бүхий албан тушаалтнууд адилхан ТҮЦ ажиллуулагчдад ялгавартай хандаж байсан.
Шүүхээс Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөв зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна мөн зүйлийн 2 дахь хэсэг хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө, чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна болно. Монгол Улсын холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж, асуудалд ашиг сонирхлын үүднээс хандаж буй мэт ойлголт төрүүлэхүйц иргэнээ ялгаварлан гадуурхсан нөхцөл байдал үүсгэж, хуулийг ялгамжтай хэргэлсэн үйлдэл хийж байгаа эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг нухацтай хянаж үзэхийг хүсэж байна.
Түүнчлэн иргэн би хууль болон зохих журмын дагуу төрийн байгууллага, албан тушаалтантай харилцан ойлголцож, шаардлагатай зөвшөөрлийг авч, хамтран ажиллахыг чинь сэтгэлээсээ хүсэж байгаа бөгөөд харин хууль, журам зөрчсөн, хуулийг ялгамжтай, ялгавартай хэрэгжүүлсэн үйлдэлтэй эвлэрэхгүй байх нь миний болоод надтай адил үйл ажиллагаа явуулж буй олон ядарсан иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэх, холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль бус, дур зоргоороо авирласан үйлдлийг таслан зогсоох ач холбогдолтой хэмээн үзлээ.
Мөн ТҮЦ-ээ ажиллуулахгүй болох нь иргэн миний цаашдын ажил, орлогод нөлөөлж, өөрийгөө болоод гэр бүлээ тэжээн тэтгэх нөхцөл боломжгүй болгоход хүргэхээр байгааг онцгой анхаарч үзнэ үү. Над шиг тодорхой эзэмшсэн мэргэжилгүй, ахимаг насны эмэгтэйг хэн ч тоож ажилд авахгүй учраас л энэ төрлийн жижигхэн бизнесийг хийж, амь зуухад хүрч байна. Шүүх үүссэн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож өгнө гэдэгт итгэлтэй байна.
Нэхэмжлэлд дурдаж буй Нийслэлийн ******* ******* Газар зохион байгуулалтын албаны 2019 оны ******* ******* сарын 27-ны өдрийн *******-05 *******тай Шаардах хуудас-ыг хүчингүй болгуулахаар тус ******* Засаг дарга д 2019 оны ******* ******* сарын 29-ний өдөр бичгээр гомдол гаргахад гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариуг 2019 оны 9 сарын 09-ний өдөр ******* тоот бичгээр өгсөн болно.
Нийслэлийн ******* ******* Газар зохион байгуулалтын албанаас тус албаны дарга ын гарын үсэг бүхий 2019 оны 0******* ******* сарын 27-ны өдрөөр огноолсон *******-05 ******* Шаардах хуудас-ыг ТҮЦ-ээ байршуулсан даруйд ТҮЦ-т нааж орхисныг авсан үеэс очиж уулзан санал, хүсэлтээ хэлж, мөн бичгээр хүсэлт, гомдол гаргаж байсан боловч үүнийг үл хэрэгсэж, захиргааны хэргийн шүүх актын биелэлтийг түдгэлзүүлэхээс урьтан хариуцагч байгууллага хүч түрсэн үйлдэл хийж, 2019 оны 09 сарын 12-ны өдөр ТҮЦ-ийг ачсан.
Улмаар нэхэмжлэгчийн ТҮЦ-ийг түүнд буцааж олгох асуудлыг Нийслэлийн ******* ******* Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 10 ******* сарын 03-ны өдөр, 2019 оны 11 сарын 06-ны өдрийн хурлаар тус тус хэлэлцэн шийдвэрлэж, Төрийн сангийн тоот дансанд нүүлгэлт, шилжүүлэлтийн зардалд 250.000.00 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлсний дараа ТҮЦ-ийг буцааж олгосон үйл явдал болж өрнөсөн.
Хэдийгээр Газрын тухай хуулиар хариуцагч нарт газар чөлөөлөх үйл ажиллагаа зохион байгуулах, ТҮЦ-ийг албан нүүлгэх, өөр байршилд шилжүүлэх эрх олгогдсон байж болох ч уул эрхээ эдэлж, хэрэгжүүлэхдээ иргэн миний ТҮЦ-ийн чанар, бүрэн бүтэн байдлыг алдагдуулах эрхгүй, газар чөлөөлж, албадан нүүлгэхдээ хөрөнгийн чанар, бүрэн бүтэн байдлыг алдагдахаас урьдчилан сэргийлэх бүхий л талын арга хэмжээ авах, зориулалтын техник, хэрэгсэл ашиглах үүрэгтэй байсан гэж үзэж байна.
Иймд Нийслэлийн ******* ******* Засаг даргын 2019 оны 0******* ******* сарын 21-ний өдрийн А/ ******* захирамж, ******* ******* Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 0******* ******* сарын 27-ны өдрийн *******-05 *******тай Шаардах хуудас-ыг хууль бус байсан болохыг тогтоолгож, эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд **************4.000.00 /найман зуун наян дөрвөн мянга/ төгрөг, хохирлын үнэлгээний зардал 60.000.00/жаран мянга/ төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс, зардал 11.500.00/арван нэгэн мянга таван зуу/ төгрөг тус тус буюу нийт 955.500.00/есөн зуун тавин мянга таван зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж олгож өгнө үү гэв.
Хариуцагч Нийслэлийн ******* ******* Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Тус ******* ******* ******* хороо, , автобусны буудал дээр иргэн *******ийн зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-д Газрын тухай хуулийн 57 ******* зүйлийн 57.3, Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, ******* Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж заасны дагуу Шаардах хуудас хүргүүлсэн бөгөөд 57 ******* зүйлийн 57.4, Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, ******* Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж заасныг үндэслэж ******* Засаг даргын 2019 оны 0******* ******* сарын 21-ний өдрийн А/ ******* захирамж гарсан байна.
Дээрх захирамжийн хэрэгжилтийг хангаж тус ТҮЦ-ийг албадан нүүлгэж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсөн болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн ******* ******* Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч 3 асуудлын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна.
******* ******* Засаг даргын 2019 оны 0******* ******* сарын 21-ний өдрийн А/ ******* захирамжийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд маргаан бүхий Засаг даргын захирамж нь ямар хуулийн зүйл заалтыг хэрхэн зөрчсөн болон хууль бус захиргааны актын үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь ******* ******* Засаг даргын 2019 оны 0******* ******* сарын 21-ний өдрийн А/ ******* захирамж нь хуулийн хүрээнд гарсан.
Монгол Улсын Засаг захиргааны нэгж тэдгээрийн удирдлагын тухай хуулийн 29 зүйлийн 29.1.6, 29.2-т тус тус зааснаар тухайн захирамжийг гаргах эрх бүхий субъект нь ******* Засаг дарга мөн.
Төсвийн тухай хуулийн 41 зүйлийн 41.2.2, Газрын тухай хуулийн 20 ******* зүйлийн 20.2.2, 56 ******* зүйлийн 56.5, 57 ******* зүйлийн 57.3, 57.4-т зааснаар газар албадан нүүлгэх эрх нь олгогдсон байгаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 30 ******* тогтоолоор батлагдсан Нийслэлийн хэмжээнд газар ашиглалттай холбогдон үүссэн зөрчлийг арилгахад батлагдах журмыг шийдвэр гаргахдаа үндэслэсэн. Маргаан бүхий захиргааны акт нь хуулийн хүрээнд үндэслэл бүхий гарсан байна. Иймд ******* ******* Засаг даргын 2019 оны ******* ******* сарын 21-ний өдрийн Засаг даргын А/ ******* захирамж нь хууль ёсны дагуу гарсан байна.
2019 оны ******* ******* сарын 27-ны өдрийн ******* ******* Газар зохион байгуулалтын албаны 190*******/5 *******тай шаардах хуудас хууль ёсны захирамжид үндэслэгдэж гарсан. Тус шаардах хуудас нь Газрын тухай хуулийн 57 ******* зүйлийн 57.3-т заасны дагуу газар албадан нүүлгэх шаардах хуудас юм.
******* ******* Газар зохион байгуулалтын алба нь тус шаардах хуудсыг гаргах эрх хэмжээтэй байгууллага мөн. Тус албаны дээд шатны байгууллага буюу ******* Засаг даргын шийдвэрийг чиг үүргийн дагуу биелүүлэх ёстой гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар үзлэгийн тэмдэглэл зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 1.1-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Нэхэмжлэгчийн ******* ******* Газар зохион байгуулалтын албаны 2019 оны ******* ******* сарын 27-ны өдрийн 19/0******* *******тай шаардах хуудас болон ******* ******* Засаг даргын 2019 оны 0******* ******* сарын 21-ний өдрийн А/ ******* захирамжийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Анх нэхэмжлэгч ******* нь 2015 онд ******* ******* ******* ******* хорооны нутаг дэвсгэрт ТҮЦ байрлуулан ажиллаж байгаад 2016 оны 12 ******* сард ******* ******* Газрын албанаас ямар ч зөвшөөрөлгүйгээр ТҮЦ ажиллуулж байна гэдэг үндэслэлээр нийтийн эзэмшлийн зам талбайгаас уг ТҮЦ-ийг нүүлгэж газрыг чөлөөлүүлсэн.
Үүнээс хойш би бусдын ТҮЦ-нд худалдагч, мөн бусдын ТҮЦ-ийг түрээсэлж ажиллуулж байгаад ...нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх харилцааг зохицуулсан журмыг эрх бүхий байгууллагаас баталж мөрдүүлээгүй байгааг олж мэдээд дахин ТҮЦ-ээ ******* ******* ******* ******* хорооны нутаг дэвсгэрт байршуулан ажиллуулах болсон гэтэл тухайн харилцааг зохицуулсан журам байхгүй нийслэлийн нутаг дэвсгэрт хаа сайгүй ТҮЦ ажиллаж байхад намайг онцолж надад ялгамжтай хандан миний ТҮЦ-ийг буулгахаар шаардах хуудас ирүүлсэнд гомдолтой байна. Би 2 охинтой, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд охидын нэг нь оюутан нөгөө нь хүнд өвчний улмаас байнгын асаргаа, сувилгаа шаардлагатайгаас гэртээ байдаг.
Би Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар хүлээсэн үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэднийхээ нийгэм, эдийн засгийн баталгааг бүрдүүлэх, гэр бүлээ тэжээн тэтгэх, ахуй амьдралаа авч явах үүднээс 2011 оноос бусдын ТҮЦ-т худалдагчаар ажиллаж, өөрөө ажиллуулж, энэ төрлийн жижигхэн бизнестэй холбогдож, эрхэлж эхэлсэн. Мөн би хуучин газартаа байвал орлог сайтай байдаг одоо байгаа газарт орлого муу олдог ... гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ....бид *******т ялгамжтай хандсан зүйл огт байхгүй хууль журамд заасны дагуу ажилласан ******* ******* Засаг даргын А/ ******* захирамж нь хуулийн хүрээнд гарсан нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс огт хууль зөрчсөн талаар тайлбар хэлсэнгүй.
Газар албадан нүүлгэх эрх нь Газрын тухай хуульд зааснаар Засаг даргад бий. Мөн ******* ******* Газрын албаны 2019 оны ******* ******* сарын 27-ний өдрийн 190*******/5 *******тай шаардах хуудас нь хууль ёсны захирамжид үндэслэж гарсан. Нэхэмжлэгч хариуцагч нараас хувь тэнцүүлэн бидэнд учирсан хохирол 955.500.000 төгрөгийг гаргуулах гэж үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй Газрын тухай хуулийн 57 ******* зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч төрийн байгууллагын
хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа тохиолдолд төр албадан нүүлгэх эрхтэй. Уг эрхийнхээ хүрээнд Газар зохион байгуулалтын алба ачилтын газартай тохиролцон албадан нүүлгэсэн... гэж маргажээ.
Хэрэгт авагдсан ******* ******* Засаг даргын 2019 оны 09 сарын 09-ний өдрийн ******* тоот иргэн ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарт хүргүүлсэн албан бичиг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар зэргээс үзвэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 ******* тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдээгүй байгаатай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 ******* сарын 09-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай ******* албан бичгээр ******* ******* Засаг даргад ...*******хээ нутаг дэвгэрт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай түргэн үйлчилгээний цэг байгуулах, худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах асуудлыг таслан зогсоож, гэрээний хугацааг цаашид сунгахгүй байх, нийтийн эзэмшлийн зам талбайд байрлаж буй ТҮЦ, контейнерийг нүүлгэн шилжүүлэх хугацаатай албан шаардлага өгөх, заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд газар албадан чөлөөлөх ажлыг холбогдох журмын дагуу зохион байгуулж тайлагнаж ажиллахыг даалгажээ.
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу ******* ******* Засаг даргаас Газрын тухай хуулийн 57 ******* зүйлийн 57.3 -д Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, ******* Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж заасны дагуу ******* ******* Засаг даргаас 2019 оны 0******* ******* сарын 21-ний өдрийн А/ ******* Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх тухай захирамжийг гаргасан байна.
Үүний дагуу ******* ******* ******* ******* хороо, , буудал дээр иргэн *******ийн зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг 3 хоногийн хугацаанд газар чөлөөлөх тухай 2019 оны 0******* ******* сарын 27-ны өдрийн *******-05 ******* Шаардах хуудсыг хүргүүлээд Газрын тухай хуулийн 57 ******* зүйлийн 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, ******* Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж заасны дагуу *******ийн ТҮЦ-ийг нүүлгэж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсөн нь Газрын тухай хуульд нийцсэн, байх бөгөөд хариуцагчийн энэ үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Тодруулбал, нэгэнт эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам, талбай дээр үйл ажиллагаа явуулж буй этгээд нь Газрын тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.5-д зааснаар мэдэгдэл өгсөн даруйд мэдэгдлийн дагуу холбогдох арга хэмжээ авч газрыг чөлөөлөх үүрэгтэй бөгөөд хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд, Газрын тухай хуульд заасан журмын дагуу эзэмших эрхгүй иргэн, аж ахуйн нэгжийн хууль бус эзэмшил, ашиглалтаас газрыг чөлөөлөх үүднээс мөн хуулийн 57 ******* зүйлийн 57.3, 57.4-т заасан журмын дагуу шаардах хуудас хүргүүлсэн ******* ******* Газрын албаны үйлдэл хуульд нийцсэн байна.
Мөн ******* ******* Засаг даргаас ******* ******* нутаг дэвсгэрт ТҮЦ байршуулах байршлын жагсаалтыг гаргаагүй, ТҮЦ эрхлэгчидтэй гэрээ байгуулах, хуучин гэрээг сунгах ажиллагааг хийгээгүй байна.
Гэтэл нэхэмжлэгч нь ******* Засаг даргын газар ашиглах эрх олгосон шийдвэр, ******* газрын асуудал эрхэлсэн байгууллагатай байгуулсан газар ашиглах ямарч гэрээгүйгээр, тус ******* нутаг дэвсгэрт ТҮЦ-ийн зориулалтаар түр газар ашиглаж байсныгаа ...бусад хүмүүсийг яагаад нүүлгэхгүй зөвхөн намайг нүүлгэж байгаа нь надад ялгамжтай хандаж байна.... гэх тайлбар үндэслэлгүй байна.
Бодит байдал дээр авч үзвэл ******* нь ******* ******* ******* ******* хороонд буюу яаралтай түргэн тусламж үйлчилгээний 103 ******* төвийн урьд ТҮЦ-ээ байрлуулан ажиллуулж байгаа, хариуцагчийг иргэдэд ялгавартай тэгш бус хандсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн ******* ******* Засаг даргын 2019 оны 0******* ******* сарын 21-ний өдрийн А/ ******* захирамж болон ******* ******* Газар зохион байгуулалтын албаны 2019 оны ******* ******* сарын 27-ны өдрийн 19/0******* *******тай шаардах хуудсыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул түүнээс үүссэн хохирол гэх 955.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй, нэхэмжлэгч нь иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хохирлоо барагдуулах боломжтой байна.
Иймд нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлага болох ******* ******* Засаг даргын 2019 оны ******* ******* сарын 21-ний өдрийн А/ ******* захирамж болон ******* ******* Газар зохион байгуулалтын албаны 2019 оны ******* ******* сарын 27-ны өдрийн 19/0******* *******тай шаардах хуудсыг хууль бус болохыг тогтоож, хариуцагчаас 955.500 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 ******* зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 57 ******* зүйлийн 57.3, 57.4-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч *******ээс гаргасан ******* ******* Газар зохион байгуулалтын албаны 2019 оны ******* ******* сарын 27-ны өдрийн 19/0******* *******тай шаардах хуудас болон ******* ******* Засаг даргын 2019 оны ******* ******* сарын 21-ний өдрийн А/ ******* захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хариуцагч нараас 955.500.000 /есөн зуун тавин таван мянга таван зуун төгрөгийг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 ******* зүйлийн 47.1, 51 зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ