Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 02379

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
 
normal
Т.Отгонтуяа | Шүүгчийн туслах1
Нүүр
Тусламж
Системээс гарах Гарах

  

 

 
  Удирдлагын хэсэг
   

  

 
 

Шийдвэрүүд

   
 

 

   
Эхлэх огнооtrue1  
Дуусах огноо  
   
Шийдвэрийн төрөл  
Шүүгч  
   
Хайх үг  

Хайх

 
 

 

   

Хадгалах

 

 

  Үзэмж  

Нэмэх

Excel рүү экспортлох

Хэвлэх

Шүүлтүүр хийх

 

Тусад нь харах Тусад нь харах

                         
                         
Харах

Шийдвэрийн дугаар

Шийдвэрийн огноо

Шийдвэрийн төрөл
Загварын нэр
Нэхэмжлэгч
Хариуцагч
Шүүгч

Шийдвэр гаргасан ажилтан

Бүрэн эсэх

Бүрэн хадгалсан огноо

Дэлгэрэнгүй

1 102/ШШ2017/02379 2017-09-06 Шийдвэр Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон Д.Базаргүр Л.Дуурсах З.Доржнамжин М.Отгонжаргал   2017-09-28
   
Нийт: 1
 
 
 
 
 
 
 

 

   
Хэвлэх
 
motgonjargal Normal motgonjargal 1 0 2017-09-28T02:36:00Z 2017-09-28T02:37:00Z 1 2512 14321 119 33 16800 15.00 6 pt 2 2 false false false MN X-NONE X-NONE

 

 

 

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/02379

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын 56 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ЦБ 45021574, Энхүүд овогт Дамбын Энхбаяр, 

 

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат гудамж, 100 дугаар байрны 512 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ХБ 62012706, Жигжид овогт Базаргүрын Болормаа нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Дилав Хутагт Жамсранжавын гудамж 51 дүгээр байрны 1 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ЧЖ 66081212, Боржигон Маам овогт Дувсандоржийн Дуурсахад холбогдох

 

Чингис хаан CD ном болон “Чингис хаан” атлас номыг худалдан борлуулсны орлогоос 49 500 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Д.Энхбаярын өмгөөлөгч А.Буяндэлгэр,  Б.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүнжид, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг,   хариуцагч Л.Дуурсах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов. 

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Д.Базаргүр, Д.Энхбаяр нар нь ШУА-д 40 гаруй жил ажиллаж буй эрдэмтэд бөгөөд өөрсдийн эрдэм шинжилгээний судалгааг бүтээл болгон 1997 онд “Чингис Хаан” атласыг хэвлүүлэн 767 тоот зохиогчийн гэрчилгээг авсан, 2005 онд уг бүтээлийг засварлан шинэчилэн “Мянган жилийн суут их хаан Чингис” CD ном болгон зохиогчид хэвлүүлэхдээ Л.Дуурсахтай хамтран ажиллах гэрээг 2005 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр байгуулж, Л.Дуурсах продюсерээр ажиллан, хэвлүүлэх зардлыг 100 хувь хариуцаж нийтдээ 10 000 ширхэгийг хэвлэж, нэг бүрийг 20 000 төгрөгөөр худалдаж нийт орлогын 85 хувийг Л.Дуурсах, 15 хувийг зохиогч нарт өгөхөөр гэрээндээ тохиролцсон.Гэтэл Л.Дуурсах уг гэрээний хоёр нөхцлийг зөрчиж өөрийн нэрийг продюсер биш зохиогч гэдэгт нэмж хэвлүүлсэн нь зохиогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.Мөн гэрээгээр тохиролцсоны дагуу нийт орлогоос зохиогч нарт 15 хувьтай тэнцэх 27 000 000 төгрөгийг өгөөгүй хохироосон.Үүний дараагаар 2012 онд  Д.Базаргүр, Д.Энхбаяр нар нь “Чингис хаан” А-3 хэмжээний атлас болгон хэвлүүлэх, ингэхдээ Л.Дуурсах хөрөнгө оруулагчаар ажиллахаар талууд амаар харилцан тохиролцсон байна.Харин үүнийг бичгээр гэрээ болгоогүй, өөрөөр хэлбэл хэдэн хувийг, хаана ямар чанартай хэвлүүлэх, борлуулсны орлогыг хэрхэн хуваах тухайд ямар нэгэн байдлаар тохиролцоогүй байсан.Гэтэл Л.Дуурсах зохиогч нараас “Чингис хаан” А-3 хэмжээний атласыг бүрэн хянаж дуусаагүй байхад зохиогч нарт мэдэгдэлгүйгээр 2012 онд БНХАУ-д 500 хэвийг хэвлүүлэн Монгол улсад нэг бүрийг нь 45 000 төгрөгөөр зарж борлуулсан байна.Л.Дуурсахаас уг  “Чингис хаан” А-3 хэмжээний атласын зохиогч хэмээн өөрийгөө Д.Базаргүр, Д.Энхбаяр нарын нэрний дор бичсэн нь зохиогчийн эрхийг зөрчсөн, оюуны хулгайн үйлдэл болох нь Монгол улсын зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2935/Б тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 519 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 450 тоот тогтоолоор Л.Дуурсахыг 2005 оны “1000 жилийн суут их хаан Чингис” CD ном, 2012 оны “Чингис хаан” А-3 атласын бүтээлд зохиогчоор нэрээ нийтлүүлэх эрхгүй этгээд болохыг тогтоосон.Уг бүтээлийг хэвлэсэн газар, үйлдвэрийн нэр бүтээл дээр тавигдаагүй тул хэдэн хувийг, хаана хэвлүүлсэн нь бидэнд тодорхойгүй байгаа тул хариуцагчаас хэвлэлийн газар, хэвлүүлсэн хувь болон бусад шаардлагатай мэдээллийг нотлох баримтын хамт шүүхээр гаргуулж, холбогдох нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байгаа.2012 онд хэвлүүлсэн “Чингис хаан” А-3 атлас нь зохиогчдоос хянагдаж дуусаагүй байхад хэвлэсэн тул он дарааллын, утгын холбооны, зураг зүйн ноцтой алдаатай гарсан нь уг бүтээлийн зохиогчдын салбарын эрдэмтэний нэр төрд шууд халдсан үйлдэл юм.Материаллаг өмч, эд зүйлийг хуулиар шууд хамгаалдаг атал оюуны бүтээлийн луйварыг өөгшүүлэх нь ёс зүйд нийцэхгүй юм. Иймд 2005 оны “Мянган жилийн суут их хаан Чингис” CD ном 10 000 ширхэгийг хэвлэн, нэг бүрийг 20 000 төгрөгөөр худалдаж, нийт 200 000 000 төгрөгийн орлого олсоноос 2005 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу зохиогч Д.Базаргүр, Д.Энхбаяр нарт ногдох 15 хувийн орлого буюу 27 000 000 төгрөг, 2012 оны Д.Базаргүр, Д.Энхбаяр нарын зохиосон “Чингис хаан” А-3 атласыг Л.Дуурсах зохиогчдоос зөвшөөрөл авалгүй дур мэдэн ашиг олох зорилгоор, алдаатай бүтээлийг хууль бусаар 500 хувийг хэвлүүлэн, нэг бүрийг 45 000 төгрөгөөр зарсан тул энэ бүтээлээс олох боломжит нийт орлого 22 500 000 төгрөг нийт 49 500 000 төгрөгийг Л.Дуурсахаас нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Энхбаярын өмгөөлөгч А.Буяндэлгэр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч нар 40 гаруй жил ажиллаж байгаа эрдэмтэд бөгөөд өөрсдийн эрдэм шинжилгээний бүтээлээр 1997 онд Чингис хаан атлас зохиолыг бүтээж, гэрчилгаа авсан бөгөөд 2005 онд тухайн бүтээлээ “Мянган жилийн суут удирдагч Чингис хаан” нэртэй CD болгон хэвлүүлэхдээ Л.Дуурсахтай 2005 оны 9 дүгээр сарын 7–ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан.Тус гэрээгээр 10 000 ширхэг CD хэвлүүлэх ажлыг Л.Дуурсах хариуцаж, 1 ширхэгийг 20 000 төгрөгөөр борлуулж, ашгийн 85 хувийг Л.Дуурсах, 15 хувийг зохиогч нарт өгөхөөр гэрээнд заасан боловч Л.Дуурсах гэрээний нөхцлийг зөрчиж, зохиогчийн нэр дээр өөрийн нэрийг оруулж, ашгийн 15 хувийг өгөөгүй байна.Мөн 2012 онд Б.Базаргүр, Б.Энхбаяр нар өөрсдийн бүтээлийг А-3 хэмжээтэй атлас болгож хэвлүүлэхээр тухайн ажилд Л.Дуурсахыг продюсерээр ажиллуулахаар ярилцсан ба гэрээ байгуулаагүй, хаана, хэдэн хувийг хэвлүүлэх, борлуулалтын орлогыг хэрхэн хувиарлах талаар хэлцэл хийгээгүй байсан.Гэтэл Л.Дуурсах бүтээлийг бэлэн болоогүй, бүрэн хянаж дуусаагүй байхад зохигч нараас нууж БНХАУ-д 500 ширхэгийг хэвлүүлсэн байхад нь шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн.Иймд тус номны борлуулалтын орлого болох 27 000 000 төгрөг, 500 ширхэг атласын 1 ширхэгийг 45 000 төгрөгөөр борлуулсан гэж үзэж нийт 49 500 000 төгрөгийг Л.Дуурсахаас шаардаж байна гэв.

 

Нэхэмжлэгч Б.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүнжид шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Зохиогч нар өөрсдийн судалгаагаар бүтээсэн бүтээлийг утга зүйн болон газар зүйн алдаагүй хэвлүүлэх хүсэлтэй байсан, гэтэл Л.Дуурсах зохиогчийн эрхийг зөрчиж өөрийн нэрийг оруулж, атласыг алдаатай хэвлүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн шаардлагыг анх гаргасан, 500 ширхэг хэвлүүлсэн гэдгийг хариуцагч өөрөө хэлж хүлээн зөвшөөрч байгаа.Энэ бүтээл зохигчийн эрхийг зөрчсөн болох нь шүүхээр тогтоогдсон байхад уг бүтээлийг устгасан талаар баримт гаргаж өгөхгүй гадуур явахаар уг бүтээл худалдаанд байгаа нөхцөлд зарсан үнэ болон олох байсан орлогоо шаардах эрхтэй гэж нэхэмжлэл гаргасан.Хариуцагчаас 2005 онд хэвлүүлсэн “Мянган жилийн суут удирдагч Чингис хаан” нэртэй CD номыг 10 000 ширхэгийг хэвлүүлсэн тухай баримтыг гаргаж өгсөн ба 1 ширхэгийг 20 000 төгрөгөөр худалдаалсан тул нийт 200 000 000 төгрөгийн орлого олсон байх ёстой, үүнээс гарсан зардлыг хасаад үүний 15 хувь болох 27 000 000 төгрөгийг нэхэмжилж байна.Мөн 2012 онд хамтран зохиосон Чингис хаан А-3 хэмжээтэй атласыг зохиогч нараас зөвшөөрөл авалгүйгээр, мөн өөрийн нэрийг оруулж 500 хувийг  БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах оронд хэвлүүлсэн гэж өмнөх 3 шатны шүүхэд хариуцагч өөрөө хэлдэг.Бидэнд хаана хэвлүүлсэн талаарх баримт байхгүй, А-3 хэмжээтэй атласыг  хэвлүүлэхдээ зохиогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж тул 1 ширхэг номыг 45 000 төгрөгөөр үнэлэн 22 500 000 төгрөг нийт 49 500 000 төгрөгийг шаардаж байгаа гэв.

 

Хариуцагч Л.Дуурсах шүүхэд гаргасан тайлбартаа:Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2935/Б тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 519 дүгээр магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 450 тоот тогтоолоор шийдвэрлэгдсэн ирэний хэргийг ямарч үндэслэлгүйгээр дахин нэхэмжлэл гаргасан байх тул Д.Базаргүр, Д.Энхбаяр нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Дуурсах шүүх хуралдаанд тайлбарлахдаа:“Мянган жилийн суут удирдагч Чингис хаан” ном нь монголын анхны мульти видео  буюу электрон ном юм.Нэхэмжлэгч нар болон бидний хооронд энэ номыг намайг мөнгөө гаргаад хэвлүүлчих гэж ярилцаж байсан.Нэхэмжлэгч нарын төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрсдөө байгаагүй тул буруу ойлгож яриад байна.Энэ CD номыг хийхээс өмнө Б.Базаргүр доктор надад Орос улсаас авсан газрын зургийг гараар буулгасан тул тааруухан ном болсон, 10000 ширхэгийг хэвлэсэн бөгөөд одоо хүртэл дуусахгүй байна гэсэн.Чи монголын анхны электрон толь бяцхан тархийг зохион бүтээгч болохоор өөрөө хөрөнгөө гаргаад электрон тал дээр чи өөрийн хувь нэмэрийг оруулан хамтарсан шинэ бүтээл болгоод ОХУ-ын зах зээлд заръя, хамтарч ашиг олъё гэж надад олон удаа санал тавьсны дагуу би энэ бүтээлд орсон.Программ хангамж, софтвейрыг хийсэн хүн олон улсад зохиогч болох эрх байдаг тул би зохиогчийн эрхээр орсон.Би 100 хувь өөрийн хөрөнгөөр хэвлүүлсэн нэхэмжлэгч нар намайг 15 хувийг өгөөгүй гэж гүтгээд байгаа.Бид энэ номыг ОХУ-ын зах зээлд гаргах гэж бүтээсэн.Энэ номноос тус бүр 1 ширхэгийг Герман болон Япон улсын номын санд өгсөн боловч чанарын шаардлага хангахгүй гээд буцаад ирсэн, 10 000 ширхэг хэвлүүлсэн номоо Д.Базаргүрийн охин Б.Болормаагийнд байлгасан. Нэгдүгээрт “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны бичлэгийг мульти видео болгосон боловч шаардлага хангаагүй, хоёрдугаарт газрын зургийг эх зургаас гараар буулгасан байна, гуравдугаарт дэлгэц нь жижиг байна гээд 10ц000 ширхэг хэвлүүлсэн номоороо бид шатсан.Б.Базаргүр гуай “чамайг шатаачихлаа, санаа зовж байна, 15 хувийн ашгаа CD-гээр авъя” гээд 2000 ширхэгийг Б.Базаргүр болон эхнэрт нь хүлээлгэж өгсөн, Б.Энхбаяр гуайд 1500 ширхэг ном өгөх гэтэл мөнгө авна гээд аваагүй.Миний софтвейр хийсэн оюуны өмчийг бид тооцож оруулаагүй байна, авах ёстой 2000 ширхэг CD-ийг авсан тул 27 000 000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзэж байна.Атлас номны хувьд эдийн засгийн тооцоогүй шаардлага гаргаж байна.Маргаан бүхий номны нэг тал бөгөөд нөгөө тал нь 100 хувь миний зохиосон ном байгаа.Энэ номын 40 хувь нь миний зохиосон ном, 60 хувь нь нэхэмжлэгч нарын зохиосон ном боловч миний бүтээлүүд орсон байдаг.Энэ номыг 45 000 төгрөгөөр үнэлсэн.Нэхэмжлэгч нар миний бүтээсэн бүтээлийн 40 хувийг хасаад маргах ёстой байтал энэ номыг бүгдийг бүхлээр нь тооцоод шаардаад байгаа тул 22 500 000 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Энхбаяр, Б.Болормаа нар хариуцагч Л.Дуурсахад холбогдуулан 2005 онд хэвлэгдсэн “Мянган жилийн суут Их Хаан Чингис” нэртэй CD номыг борлуулсаны орлого 27 000 000 төгрөг, 2012 онд хэвлэгдсэн “Чингис хаан” атлас А-3 хэмжээтэй номыг 500 хувь хэвлүүлж олсон орлого 22 500 000 төгрөг нийт 49 500 000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2935/Б дугаар шийдвэрээр Л.Дуурсах нь 2005 онд хэвлэгдсэн “Мянган жилийн суут Их Хаан Чингис” нэртэй CD ном болон 2012 онд хэвлэгдсэн “Чингис хаан” атлас А-3 хэмжээтэй бүтээлд зохиогчоор нэрээ нийтлүүлэх эдийн бус баялагын эрхгүй болохыг тогтоож, Л.Дуурсахаас “Чингис хаан” атлас А-3 хэмжээтэй 300 ширхэг номыг гаргуулан устгах, Л.Дуурсахаас ном борлуулж олсон ашгийг гаргуулж улсын орлого болгох, CD ном борлуулсны ашиг 27 000 000 төгрөг болон “Чингис хаан” атлас номыг дахин хэвлүүлэхэд гарах зардал 10 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Базаргүр, Б.Энхбаяр нарын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч Л.Дуурсахын гомдлоор хянасан Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 519 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 450 тоот тогтоол хүчин төгөлдөр байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын шаардаж байгаа 2005 онд хэвлэгдсэн “Мянган жилийн суут Их Хаан Чингис” нэртэй CD номыг борлуулж олсон орлого болох 27 000 000 төгрөгийг Л.Дуурсахаас гаргуулах шаардлагыг дээрх шүүхийн  шийдвэрээр бүрэн шийдвэрлэсэн байхад уг шаардлагыг шүүх дахин хэлэлцэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно.Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан байна.

 

Иймд нэхэмжлэгч нарын “Мянган жилийн суут Их Хаан Чингис” нэртэй CD номыг борлуулж олсон орлого болох 27 000 000 төгрөгийг Л.Дуурсахаас гаргуулах шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нөгөө талаар 2012 онд алдаатай хэвлүүлсэн 500 ширхэг “Чингис хаан” А-3 хэмжээтэй атлас номноос Л.Дуурсах 200 ширхэгийг худалдсан ба уг номыг худалдаж олсон орлого нь номыг хийх, хэвлэхэд гарсан зардлаас бага байх тул үүнээс хариуцагч ашиг олоогүй гэж Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2935/Б дугаар шийдвэрт дүгнэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байх тул хариуцагч Л.Дуурсах нь 2012 онд хэвлүүлсэн “Чингис хаан” А-3 хэмжээтэй  атлас номноос 200 ширхэгийг худалдсанаас орлого олсон гэх үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй байна.

 

Харин дээрх шүүхийн шийдвэрт Л.Дуурсахаас “Чингис хаан” атлас А-3 хэмжээтэй 300 ширхэг номыг гаргуулан устгах, Л.Дуурсахаас ном борлуулж олсон ашгийг гаргуулж улсын орлого болгохоор заасан байх боловч хариуцагч Л.Дуурсах нь энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тухайгаа баримтаар нотлоогүй байна.

Хариуцагч Л.Дуурсах “Чингис хаан” атлас А-3 хэмжээтэй номны 200 ширхэгийг бусдад барьцаанд үлдээсэн, зарим хэсгийг өөрөө шатааж устгасан гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй гэж хариуцагч тайлбарлаж байх бөгөөд дээрх шүүхийн шийдвэрт зааснаар ном борлуулж олсон ашгийг улсын орлого болгосон талаарх нотлох баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй байх тул түүнээс 300 ширхэг номны үнэ 13 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405 450 төгрөгөөс 112 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдсэн 292 950 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 225 450 төгрөгийг Л.Дуурсахаас тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар Лувсандоржийн Дуурсахаас 13 500 000 /арван гурван сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан Дамбын Энхбаяр, Базаргүрын Болормаа нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 9 000 000 /есөн сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар Л.Дуурсахаас 27 000 000 /хорин долоон сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Б.Энхбаяр, Б.Болормаа нарын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405 450 төгрөгөөс 112 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдсэн 292 950 /хоёр зуун ерөн хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын төсвийн орлогоос, 225 450 /хоёр зуун хорин таван мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг Л.Дуурсахаас тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэв.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ДОРЖНАМЖИН