Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/139 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 17 өдөр          Дугаар 2021/ШЦТ/139                         Ханбогд сум

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Г.Батмөнх, шүүгч Г.Даваанаран нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Б.Э,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ө.А /цахимаар/,

Шүүгдэгч: М.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: З.Х,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Т,

Шинжээч эмч: С.Ш /цахимаар/,

Гэрч: М.Ч,

Гэрч: Б.Т,

Гэрч: Д.А,

Гэрч: Л.Д,

Иргэдийн төлөөлөгч: З.Л нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-н Нд холбогдох эрүүгийн 1929000000104 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Угтаал цайдам суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, --- дүгээр хороо, ---- хороолол, ----- тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М-н Н /РД:Н/    

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/               

Шүүгдэгч М.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, “Цагаан хад” гэх газар байрлах иргэн М.Ч-ын гэрт төрсөн дүү М.Н-тай хувийн таарамжгүй харьцаанаас буюу ээжийн гэрийг нүүлгэлцэж өгсөнгүй гэх асуудлаас маргалдаж улмаар зодож, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт М-н Н-д холбогдох эрүүгийн ------  дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Н мэдүүлэхдээ: “Би төрсөн дүүтэйгээ хувийн таарамжгүй харилцаанаас болоод ийм зүйл болсон байдаг. Би өөрийнхөө хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Насаараа л би өөрийгөө гэмшиж яллана. Би өөрийгөө өмөөрч байгаа юм биш. Би бодож явдаг зүйлээ ярьж байна. Намайг хоригдсон байхад гэрчүүдийн мэдүүлгийг байцаагч уншиж танилцуулдаг юм байна лээ. Тэгээд болоогүй зүйлүүд их байна. Би архи уухын хувьд уусан. Тэгж согтож хүн амьтантай маргалдаж аюул заналхийлэл хийх тэр дээрээ тултал архи уугаагүй байсан.  20-ний өдөр миний төрсөн өдөр байдаг. Тэр өдөр Энхтүвшин бид нар дээр 1 шил архитай ирээд би ч олон хоног нойр хоолгүй явсан байсан болохоор ядраад унтсан. Сэрээд их л бага уусан. Дараа нь Төгөлдөр гээд найз хотоос авгай ирсэн гээд ирсэн байдаг. Тэгээд эхний уусан архи 0,75 литрийн архи байсан. Дараагийнх нь 0,5 литрийн жижиг гадуураа шар хайрцагтай архи байсан. Хавтаст хэрэг дотор 3 архи уусан гээд явж байсан. Намайг согтуугаар ингэсэн гэдэг дээр би бас санал нийлдэггүй. Тэгээд намайг драгер үлээлгэж байсан. Цуснаас шинжилгээ авч байсан гэдэг. Тухайн үед би бүдэг бадаг мэддэг. Төрсөн дүү маань байхгүй болсон. Тэрнээс хойш  хүн шиг ухаан санаатай явах хэцүүхэн л байсан. Одоо цаг хугацаа өнгөрөөд ярьж эхлэхтэйгээ болж байна. Мөн энэ үйл явдал их хурдан болсон процесс байгаа. Тэгэхэд удаан болсон л гэнэ. Би бол эхний үеийнхийг нь бүгдийг нь мэдэж байгаа. Хэн нэгэнтэй барьцалдаж түлхэлцэж аваад Түвшинжаргалыг унтаж байхад дээрээс нь унасан гэдэг нь зарим газраа байхгүй ч болсон байна. Тэгээд сонин сонин зүйлүүд их байдаг. Тэгээд би өөрийгөө зөвтгөж байгаа зүйл биш. Би өөрийгөө миний зөв би тэгээгүй ингээгүй гэсэн зүйл ерөөсөө байдаггүй. Гэхдээ үнэн зөв байгаасай гэж их хүсдэг. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа.  Жоохон байж байгаад ярьж болох уу? ...Би ах хүний хувьд дүүдээ хэлсэн гэж дотроо бодож явж байгаа. Одоо юу ч ярьсан гэсэн миний дүү босоод ирэх биш. Энэ бол 2-4 хоногийн утсаар ярьсан ийм л маргаан байгаа. Манай ээж том ахтай хоёулхнаа Төв аймгийн Угтаал суманд малтайгаа хамт байдаг. Ээж маань өндөр настай, хөл гар нь өвчтэй хүн байдаг. Тэгээд туслах хүн байдаггүй. Тэгээд өвөлжөө орох намрын л ажил эхэлсэн байсан. Тэгээд манай Анхбаяр манай дүүг архи уулаа гээд над руу л ярьдаг. Би ч дүүтэйгээ хамгийн ойр байдаг. Янз бүрийн ажил төрөл хийгээд надтай л их ойр байдаг. Тэгээд эхнэр нь архи уугаад явчхаад байна. 2-3 хонолоо машиныг нь очиж авлаа өөрөө утсаа салгаад алга болсон гээд архи уудаг талаар байнга л ярьдаг. Эхнэр нь надтай байнга холбоотой байдаг. Би чадлаараа хайж сурагладаг. Тэрэн дээрээс нэмэгдээд би дээрээ 4 эгч, 1 ахтай. Тэгээд манай том ах хөдөө ээжтэй хамт байдаг. Бид хоёрын дундах дүү барилдаж ноцолддог бэлтгэл гээд явчихдаг. Тэр үед байхгүй Солонгос улсад байлаа. Тэгээд ээж рүү дандаа эмэгтэй хүмүүс явах болчхоод байсан. Тэгээд манай дүү 2-3 хоногийн өмнө над руу яриад би очих гээд байна. Ах над руу замын зардал явуулаач гэхээр нь би хагас сайн бүтэн сайн таарч байна. Чи ээжийг нүүлгэчхээд ир. Дандаа эмэгтэй хүмүүс явах гээд байна. Тиймээс чи ээжийг нүүлгэчхээд ир би чамд зардал өгөхгүй гэж хэлсэн. Тэгсэн манай найзтай хамт ирсэн байсан. Замдаа архи уусан уу? гэж асуухад бие өвдөөд архи уугаагүй гэж байсан. Тэгээд би тэр өглөө нь “Э” ХХК-аас ачаа ачаад ороод ирсэн байсан. Замаараа Ч-ийн ирээд уулзахад эрүүл саруул байсан. Тэгээд маргааш нь ачаагаа буулгачхаад дахиад нэг яваад ирэхэд архи уусан байсан. Тэгээд ийм л зүйлээс болоод бид хоёр маргалдсан. Манай дүү надтай муудалцдаггүй байсан. Архи дарс уусан үедээ надаас зугтаагаад унтаж байхдаа хүртэл босоод явдаг байсан. Тэрийг гэрч гээд байгаа нөхдүүд сайн мэднэ. Тэр өдөр яагаад надтай тэгж маргалдсаныг би ойлгодоггүй. Намайг унтаж байхад аягүй их залгаад байсан. Хамгийн эхэлж залгахад нь би утсыг нь аваад ах нь олон хоног нойргүй яваад ядраад унтаж байна гэсэн. Тэгэхэд ачаагий чинь буулгаж өгөх гээд байна. Утсаа ав гээд залгаад мессеж бичээд байхаар нь би сүүлдээ утсаа унтраасан. Гэрчүүд намайг утсаар хэрэрэлдсэн гэж хэлсэн байсан. Утсаар ярьж байхыг л хэрэлдсэн гэж ойлгосон юм байлгүй. Ийм л зүйл болсон. Ийм л хувийн таарамжгүй харилцааны улмаас бид хоёрын маргаан үүссэн.” гэв.

Гэрч М.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... талийгаач өдөр орж ирээд байж байсан. Тэгээд А, Ж, Б ах 3 орж ирсэн. Би гадуур түлш аваад явж байсан. Тэгээд түлш авчхаад ороод ирсэн чинь Азаа, талийгаач хоёр дэлгүүр явж пиво авахаар явсан. Тэгээд талийгаач уучихсан халамцуу орон дээр унтаж байсан. Н шөнө нүүрсээ буулгачхаад орж ирсэн. Тэгээд орж ирэнгүүт би түмпэнд ус хийж өгөөд гар нүүрээ угаагаад байж байсан чинь талийгаач орон дээр хэвтэж байсан халамцуу босож ирээд Н-тэй хэрэлдсэн. Өмнө нь бас аавыгаа эргээгүй гээд хэрэлдэж байсан. Тэгээд хэрэлдээд талийгаачийг Н ахын дүү гэр орон ээжийг нүүлгэчхээд ирэхгүй гэсэн чинь би албатай юм уу? та нарын барлаг юм уу? гээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд Ням-Эрдэнийг гараа угаагаад байж байхад нь талийгаач очоод цохисон. Тэгэхээр нь салгаад тэгээд энэ хоёр хоорондоо барилцаад тэгэхээр нь боль боль гээд хоёуланг нь салгах гэсэн чинь хоёулаа үгэнд ордоггүй. Тэгээд талийгаачийг Н 2 цохиод авсан. Тэгэхээр нь би болиоч дүүгээ аллаа гэсэн чинь чамд ямар хамаатай юм гараад байж бай гэхээр нь би гараад явсан. Тэгээд байж байгаад эргээд ороод ирсэн чинь энэ хоёр зодолдоод байж байхаар нь би салгасан. Тэгээд би Ням-Эрдэнийг чи одоо боль дүүгээ аллаа арай дэндүүд зодоод байгаа юм биш үү? гэсэн чинь чамд ямар хамаатай юм гэхээр нь би салгасан. Тэгээд над руу дайраад байхаар нь би гараад явсан. Тэгээд орж ирэхэд Н талийгаачийг цохисон чинь газар унасан. Тэгээд би өргөөд орон дээр аваачиж тавьсан. Тэгээд нэг мэдсэн чинь Түвшээ гадаа машинтайгаа ирсэн байсан. Тэгээд Түвшээ машиндаа байхаар нь би дуудаад Түвшээ чи үзээдэх гэсэн чинь Үгүй үгүй наадах чинь зүгээр байна гэсэн. Тэгэхэд Н орж ирээд би дүүгээ алчихлаа гэсэн. Тэгэхээр нь би юу гэж алдаг юм үзээдэх Түвшээ гэсэн чинь наадах чинь амьсгаатай байна зүгээр байна гаръя Н гээд энэ хоёр машин руугаа орсон. Машиндаа ороод зуу татсан. Тэгээд би гараад дахиж дуудаад Нэ дүү чинь болохоо байлаа гэсэн чинь өөрөө гүйж орж ирээд миний дүүг алчхав уу яасан гэхээр нь би алаад байх юм байхгүй гялс түргэн дууд гэсэн. Тэгсэн чинь А шөнө орж ирээд Н ахаа дүү чинь эвгүйтсэн байна гэхээр нь түргэн дуудсан.” гэв.

Гэрч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... өглөө нь Н, Ал бид 3 “Тавантолгой” ХХК-аас ирсэн. Тэгээд Н хойно зогсоол руу яваад өгсөн. А бид хоёр наашаа Чулуунбаатарын гэрт ирэхэд Нямлхагва байсан. Тэгээд ойрд бид нар уулзалдаагүй гээд хоол ундны зүйл авангаа 2 том пиво авч уусан. Тэгээд Азаа, талийгаач хоёр гарч яваад дахиад архи авчирсан.” гэв.

Гэрч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... би Ч-ын гэрээс түлш авдаг. Тэгээд буулгачхаад хойшоо уурхай руу явахын тулд түлээ авах гээд 2 цаг 30 минутын үед санке фүүдээс буугаад гэр лүү орж ирсэн. Тэгээд гэрийн гадаа Чулуунбаатар зогсож байсан. Тэгээд талийгаачийг эвгүй байна үздээ гэж хэлсэн. Тэгээд би юу яриад байгаа юм гээд гэр лүү гүйж ороод ам хамар дээр нь дарсан чинь өнгөрсөн байсан. Тэгээд би гүйж гарч ирээд Чука ах өнгөрсөн байна гэсэн чинь Н араас гарч ирээд өнгөрсөн байна уу гэсэн тэгэхээр нь би өнгөрсөн гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудаач гэсэн чинь Чука ах утсаараа цагдаа дуудсан.” гэв.

Гэрч Л.Д шүүх хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Т-тай хамт орсон. Согтуу нь гайгүй байсан. Би машиныг нь барьж ирсэн. Ороход процесс явагдчихсан байсан. Бид хоёрыг гэрт ороод 2 минут ч болоогүй байхад цагдаа орж ирсэн. Д гээд байцаагч байсан. Орой пиво уусан ...” гэв.

Шинжээч эмч С.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...эмнэл зүйн шинжийг цус харвасан тохиолдолд хүн алдах, ухаангүй болох, өөр бусад эмнэл зүй нь хүүхэн хараа нь аль талдаа харваснаас болоод  хүүхэн хараа хоёр өөр болох амьсгалын систем доголдох тархи чинь өөрөө төвийн эрхтэн учраас бүх эрхтэн системд нөлөөлнө гэсэн үг тэгэхээр хамгийн чухал эрхтэн доголдож эхэлнэ. Мөн мэдрэлийн талаасаа саа саажилт өгөх, эрхтнүүдэд ямар нэгэн өөрчлөлт гарах гэсэн тиймэрхүү шинж тэмдгүүд илэрнэ гэсэн үг. Ялгаж оношилсон гэж энэ чинь угаасаа гэмтлийн гаралтай цус харвалт, өвчний гаралтай цус харвалт байхгүй. Энэ дээр би эдийн шинжилгээг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү явуулж экологийн шинжээч Наранбаяраар шинжилгээ хийлгээд шинжилгээний дүгнэлтийг гаргуулсан байгаа. Тэгээд энэ дээр ямар нэгэн өвчний байдалтай буюу судасны гаралтай гэсэн дүгнэлт ирээгүй. Тийм учраас гэмтлийн гаралтай. Тухайн хэрэг болсон цаг хугацаандаа тухайн хүн ухаан алдаад түүнээс хойш сэрээгүй нас барсан. Тийм учраас гэмтлийн гаралтай цус харвалт гэдэг нь тодорхой байгаа. Эдийн шинжилгээгээр хугацаа тогтоож өгөөгүй. Шинжилгээний үед цус харвалт нь шинж байсан. Жишээ нь цусан бүлэгнэл нь биежээд хатуураад гадна талаасаа цусны дүрст элементүүд нь голдоо улаан нь цуглараад гадна талаараа шарлах тийм өөрчлөлтүүд илэрнэ. Энэ дээр цусан бүлэгнэл нь шинэ байсан. Өмнөх хэсэг гэж хэлээд байгааг би бодохдоо таны ярьж байгаагаас ингэж ойлголоо. Шүүх эмнэлгийн шинжилгээний оношийг хэлж байгаа юм байна. Эмчийн онош гэдэг нь юу вэ? гэхээр дүгнэлт биш ерөнхийдөө хүнд байгаа өвчин эмгэг гэмтлийг нэг ёсондоо багцалсан багц гэсэн үг. Тэгээд 1, 2 гэдэг нь асуултад хариулсан дүгнэлт биш. 2 гэдэг нь юу вэ? гэхээр хүндрэл гэсэн үг. 1 гэдэг дээр нь гол өвчин эмгэг буюу гэмтэл байгаа. 2 гэдэг хэсэг дээр нь тархи уушгины хаван  дотор эрхтнүүдийн цус алдагдал гэж байгаа болохоор хэвийн гэсэн зүйл алга байна. Алдагдал гэдэг нь тухайн гэмтэл гэсэн үг. 3 дээр нь эрүү, хүзүү, цээж, зүүн эгэм, баруун эгэм, баруун тохой, шилбэ, нуруу, зүүн тохойны зулгаралт гэдэг нь шууд гэмтэлд хүргээгүй гэхдээ тухайн хүнд байсан дагалдах онош буюу шууд үхэлд хүргээгүй гэмтлүүд гэсэн үг. Хажуугийн ховдол гэдэг нь 2 талт хажуугийн ховдол байгаа. 4 дүгээр ховдол гэдэг нь бага тархины дунд нэг ёсондоо тархи нугасны шингэн байлгадаг хоосон зайнууд гэж ойлгоно. Тархины гүн дотор байдаг гэсэн үг. Тэр дотроо цус байсан. Тийм учраас ховдол доторх цус харвалт гэж байгаа. Хальсан доорх гэдэг нь их тархиндаа ч байсан байна. Бага тархиндаа ч байсан байна гэв.

Яг тийм шинж тэмдгээр илэрч байгаад дараагийн шат руу шилжинэ гэсэн зураглал байхгүй. Магадгүй өвчинтэй байлаа гэж бодоход зарим тохиолдолд зарим хүн таны хэлдгээр бөөлжөөд толгой нь өвдөөд тодорхой хэмжээний ухаантай байж байгаад өвчний гаралтай бол тэгээд эмнэлгийн байгууллагад хандаад тодорхой хэмжээний эмчилгээ аваад зарим нь эмчилгээний байгууллагад эмчлэгдсэн ч гэсэн нас барж байгаа тохиолдол байгаа. Гэхдээ энэ тохиолдолд тухайн гэмтэл аваад цаг хугацаандаа нас барсан гэдэг нь шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоод байгаа юм биш үү ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Х нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт,  тайлбартаа: Гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг хэн үйлдсэн талаар маргаан байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд ч тэр шүүхийн шатанд ч тэр илэрхийлж байсан байр сууриасаа өнөөдөр яагаад огцом эргэчхэв гэхээр хууль зүйн боломж нь байна. Мөн өмнөх хугацаанд би хэрэгт авагдсан баримтыг шалгаж үнэлэх явцдаа хэдийгээр надад шийдвэр гаргах эрх байхгүй ч гэсэн энэ хэргийн холбогдогч хохирогч нарын хэн алиных нь эрх ашгийг энэ тэнцүүхэн тавиад үзэх ийм хууль зүйн боломж гаргалаа байна гэж шүүхэд гаргаж тавьж байгаа. Энэ бол дөнгөж өнөөдөр бодож олсон асуудал биш байна. Мөн гэм буруугийн хэлбэрийн хувьд миний зүгээс болгоомжгүй хэлбэртэй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ хүн өөрийнхөө үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан. Үүний улмаас учрах хор уршиг учрах боломжтой байсныг урьдчилан мэдэж байсан. Хор уршгийг хүссэн  гэдэг дээр хүсэл зоригоор энэ хүний үйлдэл байхгүй. Цорын ганц гэрчийг олон мөлжихөөр яллах тал ашигтай байгаа юм уу эсхүл өмгөөлөх талд ашигтай байгаа юм уу янз бүрийн мэдүүлэг нь нотлох баримтын хамгийн хэврэг эх сурвалж гэдгийг бид бүгд мэднэ. Тэр мэдүүлгээс үзэх юм бол болсон явдлын дараалал бол гэрт байхад гаднаас орж ирсэн. Амь хохирогч гэрт байсан. Амь хохирогч эхлээд өөрөө ах руугаа дайрсан агсам согтуу тавьсан, элдвээр хэлдэг тэгээд энэ хүнтэй ноцолддог тэгээд салдаг. Тэр хүн бол салгах гэж ятгасан байна. Түүнээс биш түүний идэвхтэй үйлдэл байхгүй. Ингэж салгаад тэгж салгаад энд нь ноцолдоод би гаднаас орж ирээд Т-аас гээд бусад гэрчүүд ерөөсөө тэгдэггүй. Тэгэхээр энэ хүн тэгдэг. Гэрээс гараад 2 дахь удаагаа орж ирэхэд дүүгийн довтолгоо ах руу явна. Ах дүүгээ буцаагаад ор луу нь түлхэнэ. Мэдүүлгийн сурвалж бол ийм байгаа. Тэгээд би түүнийг өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй байхыг ухамсарлаад түүнийгээ хүсэж үйлдсэн гэдэг шүүгдэгчийн хүсэж үйлдэж байгаа санаатай үйлдэл яаж тогтоогдох юм бэ? гэдэг ийм асуудал байна. дуусгачихъя гээд амь хохирогчийг хүчээр дараад жинхэнэ хүч хэрэглэж байхад нь хэрвээ Ч салгасан бол болно. Бусад нь ч байсан бол болно. Үүнийг би санаатай гэм буруугийн хэлбэр дээр ярих юм алга байна. Харин хөнгөрүүлэх өөр боломж юу байна уу? гээд хувийн байдлыг нь ярина. Тэр хүний мэдүүлгээр болсон явдлыг цорын ганц харсан. Гэрэлтүүлэг муу гээд л яригдах юм. Өдөр шиг гэрэлтэй гэж яригдах юм эсхүл өдрийн цагаар тараалдсан мөртлөө шархыг нь анзаараагүй л гэх юм гэрчийн мэдүүлгийн эх сурвал өөр нотлох баримтаар давхар нотлогдож байгаа эсэх дээр шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Бетон гэдгийг анхнаасаа ярьсан. Тэгсэн сая нэмэлт ажиллагаагаар асуухад бетон нь машины гол болоод шал өөр нэр томьёотой болоод 2 мэдүүлгийн хэрэглэж байгаа монгол хэлээр яриад байгаа гадаад үгийн монголчилсон үг гээд шал өөр болоод эхэлсэн. Энэ бол миний хүсэлтийг нэг талаасаа шалгасан харагдаж байна. Нөгөө талаасаа тэгж аливаа мөрдөн шалгах ажиллагааг явуулж түргэвчилж хялбарчилж болохгүй. Энэ чинь цаанаа нэг гэрчийн мэдүүлэг эх сурвалжаа зааж өгч чадаж байна уу, тэр гэрчийн мэдүүлэг нь ямар хэлбэрээр үнэлэгдсэн тохиолдолд нэг хүний хувьд заяа эрх чөлөө хязгаарлах эсэх гэсэн шүүхийн шийдвэртэй алтан гагнаатай энэ дээр хоорондоо холбогдсон ийм хамааралд нь бид харьцуулж харж дүгнэх ёстой байдаг. Энэ агуулга надад өөрийн эрхгүй буусан учраас би энэ хүнийг хохирол хор уршиг учирсан. Эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан энэ бол зөв би прокурортой санал нэг байна. Би прокурортой санал нэг байна. Хүний эмзэг эрхтэн дээр хөл гараараа гишгэлэх өөрийн битгий хэл харийн хүнд ч хүрж болохгүй. Мэдэхгүйн улмаас үйлдсэн учирсан хохирол хор уршиг гэдэг нь манай хэргийн хувьд яригдаж байна. Магадгүй зэвсэг хэрэглээд дүү нь ахыгаа гэмтээгээд хариу үйлдэл үзүүлсэн байж болно. Эсхүл Ням-Эрдэнийн үйлдэл зэвсэг хэрэглэж дүүгийн үйлдлийг няцаагаад цааш нь зэвсэг хэрэглэхгүйгээр гараараа хөлөөрөө дахиад үргэлжилсэн байдал болох юм бол миний ярьж байгаа өнөөдрийн гэм буруугийн хэлбэрийн талаарх дүгнэлт бол шал дэмий хууль зүйн үндэслэлгүй гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Энэ тохиолдолд ах дүү хоёрын маргаан үргэлжилсэн тэр хүн хаалга онгойлгож 2 удаа гарч явсан. Энэ тохиолдолд үйлдэлдээ бол санаатай байна. Хор уршгийн хувь түүнийг хүсэж үйлдээгүй. Хүсэл зоригийн шинж нь үгүйсгэгдэж байгаа учраас энэ нь болгоомжгүй гэм буруу байж болох хууль зүйн хувьд бүрэн байна гэж үзэж байна. Гэрч нарыг мөрдөн байцаалтын шатанд нэг зүйлийг хэлээд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэг зүйлийг хэлсэн гэж байна. Үүнийг яаж үнэлэх вэ гэдэг асуудал байгаа. Өөрөөр хэлбэл мэдэхгүйгээ мэдсэн юм шиг ярих мэдэж байгаагаа нуух юм бол аль аль тохиолдолд нь хуулийн хариуцлага хүлээлгэнэ гээд энэ хүмүүсээр бид нар бүх шатанд гарын үсэг зуруулж байгаа. Гэхдээ гэрч нарын хувьд энэ гэмт хэргийг гарах үед байлцаагүй гээд хэлчих юм бол юмнаас сугарчих юм шиг, гэрийн эзэн гэртээ байсныхаа төлөө Чулуунбаатар хамаг юмны хүндийг нуруун дээрээ үүрч байгаа хэргийн оролцогч болоод хувирчихсан. Бусад нь бол бүгд байхгүй. Дандаа л архи дарс уусан гэж байна. Тухайлбал би гаалийн хяналтын бүсэд ачаа нүүрсээ оруулаад буулгаж байгаа тэр жолооч нарын падаанаар нь холбогдох гаалийн хяналтын бүсийн хянан шалгагчийн бүртгэж байгаа тээврийн хэрэгслээр нь жолоочийг бүртгэснээр нь түүнийг шалгасан бол бид нар хэд хэдэн цагт хаана байсан. Тэгж ярих юм бол Түвшинжаргал машин унасан уу? унаагүй юу Даваадорж тэрүүгээр орсон уу үгүй юу гэдгийг бид нар тэгээд л харах байсан. Тэгэхэд ах нь дүүгээ алчихлаа ш дээ гээд амиа хорлох гээд явчихаар за ойлгомжтой энэ дүүгээ алсан байна. Санаатай хэрэг байна гэдэг байдлаар бид нар ингээд харна. За ойлгомжтой мөрдөн шалгах ажиллагааг хувьд бид нар өнөөдөр гэм буруугийн асуудлыг ойлгож байна Сэтгэл санаатай холбоотой ийм зүйл яригдана. Хэргийн үйл баримтыг хэт хялбарчилж мөрдөн шалгах ажиллагааг хумьж чухал ач холбогдолтой ажиллагаануудыг жоохон орхигдуулснаас болоод бид нар өнөөдөр гэм буруугийн шүүх хурал дээр янз янзын л зүйл болж байна. Прокурорын ажлыг бол ойлгож байна. Мөн сэтгэл санаатай холбоотой өөрийгөө егүүтгэсэн санаатай үйлдлээс нь санаатай үйлдэл үү эсхүл юмнаас хариуцлагаас мултрах гэсэн үйлдэл үү? гэдэг зүйл яригдана. Бид нар бол мэднэ. Сэтгэл санаа цочрон давчидсаны улмаас бусдыг алах юм бол үүнийг санаатай гэмт хэргийн хэмжээнд үзэхгүй. Гэхдээ хүний амь насыг алсан тэр бүлгийн төсөөтэй хэрэглэгддэг өрсөлдөж байгаа хэм хэмжээний нэг мөн үү мөн, өмнөх хуульд ч байсан. Одоо ч байгаа. Тэгэхээр хүчээр дарлагдаж хүндээр доромжлогдсон тийм шинж байна уу эсхүл амь хохирогчийн буруутай бусад хууль бус үйлдэл, зүй бус үйлдэл үүнтэй холбоотойгоор тэр хүний эсрэг хүч хэрэглэснээс болоод амь хохирогч амиа алдсан ийм харамсалтай үйл явдал тохиолдсон. Тэгэхээр ийм нөхцөл байдал манай тохиолдолд яригдах гээд байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд өөрөөр хэлбэл хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэдэг бусад болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохироосон гэдэг энэ хэргийн зүйлчлэл дээр хууль зүйн үндэслэл тохирч байна гэж үзэж байгаа учраас гэм буруугийн хувьд гэм буруутай. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх саналыг минь шүүх бүрэлдэхүүн хүлээж авна уу? гэж хэлмээр байна. Мөн сэтгэлийн эмзэг сэдвийг хөндсөн үг яриа гэр бүл рүү чиглэсэн, ээж аав руугаа чиглэсэн эмзэг сэдвийг хөндөж хоорондоо сэтгэл санааны шарх сэдрээд уурлаж бухимдаад өмнөх байдлаа яриад ах нь дүүгээ миний захиргаанд орсонгүй. Дүү нь бол ахыгаа байнга намайг бие даасан хүний ийм харьцаа хандалга байна. Түүнийгээ илэрхийлэхдээ дүү хүч хэрэглээд өөрийг нь өшиглөөд салаавч үзүүлээд  гэрчийн хажууд тийм үйлдэл хийхээр түүнийг нь няцаах зорилгоор ах хүний хувьд архи уусан үедээ хүний үгэнд орсонгүй гэдэг байдлаар няцаах явцад л энэ хүн тэр хүн хэмжээг хэтрүүлсэн байна. Түүнээс биш дүүгийн хууль бус үйлдлээс амиа хамгаалах зорилгоор аргагүй хамгаалалт буюу хэв шинжтэй үйлдэл хийсний улмаас энэ бол гэмт хэргийн хор аюулыг үгүйсгэх ийм нөхцөл байдал байна гэж үзэхгүй. Өмгөөлөгчийн хувьд мэдээж энэ хэрэг дээр ажиллахад ер нь миний оронд ямар ч өмгөөлөгч ажилласан байсан Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх өөр ямар нэгэн арга хэмжээ байж болох эсэх дээр ойлгож шалгаж ер нь ажиллагааныхаа баримтаар тогтоогдоогүй өнөөдрийг хүрсэн байдаг. Шүүх хуралдааны явцад би шүүгчээс татгалзсан. Шүүх хуралдааны явцад гаргаж байгаа өмгөөлөгчийн саналыг хүлээж авахгүй байгаа учраас энэ шүүх бүрэлдэхүүнээр шийдүүлэхгүй. Өмнөговь аймгийн Даланзадгадад байгаа сум дундын шүүх дээр өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авсан учраас заавал тэр шүүхээр шийдүүлнэ гэсэн зүйл байхгүй. Үүнийг би цаад ухаандаа хэргийн гэм буруугийн асуудлын талаар хатуу байр суурь илэрхийлж байгааг талууд үүнийг ойлгох байх. Өмгөөлөгчийн хувьд ийм бодол санаа байсан гэдгийг хэлье. Тийм учраас би хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар та бүхэн минь мэргэн ухаандаа сайн бодож тунгааж үзнэ үү? гэж хүсэж байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд иргэний нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү? гэсэн саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Т нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: Өмгөөлөгч миний зүгээс тухайн хэрэг дээр гэм буруугийн шүүх хуралдааныг зарласан буюу хянан шийдвэрлэх шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлсэн. Энэ хугацаанд ковидын нөхцөл байдал талуудын болон бусад оролцогч нарын нөхцөл шалтгаанаас болж өнөөдрийг хүртэл шүүх хуралдаан хойшилсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь хүний эрх, эрх чөлө ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршиж байгаа. Гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт нотолж чадаагүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Эдгээр зүйлүүдийг хөдөлбөргүй эргэлзээгүй тогтоож хэрэгт авагдсан баримтуудыг хууль ёсны дагуу үйлдсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Одоогийн байдлаар нэг зүйлийг харахад хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч М.Ням-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл бүхий нотлох баримт хангалттай судлаагүй нотлоогүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурор тогтоох үүрэгтэй гээд заагаад өгсөн. Энэ асуудлаар 2019 оны 12 сарын 09-ний өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамж гарсан. Энэ дээр тодорхой асуудлуудыг хийхээр хэргийг прокурорт буцаасан. Яллагдагч Б:Н нь талийгаачийн амь насыг хохироох үүднээс сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэл зүйн хэвийн байдал алдагдсан эсэхийг тогтоох нь хэргийн бодит байдал болон гэмт хэргийн сэдэлт зорилго гэм буруугийн хэлбэрийг эргэлзээгүй тогтооход чухал ач холбогдолтой байна гэдгийг дурдаад спиртийн агууламж илрээгүй зэрэг ийм нөхцөл байдлууд шалтгаант холбоог тогтоохоор хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзсэн. 2020 оны 01 сарын 30-ний өдрийн Өмнөговь аймаг дахь сум дундын эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар мөн адил энэ асуудлыг дурдаж өгсөн. Мөн  шинжээчийн дүгнэлтээр хэд хэдэн гэмтэл талийгаачид учирсан байна. Их болон бага тархины аалзан хальс доторх цус харвалт хажуугийн 4-р ховдлын цус харвалт улмаас нас барсан гэх бусад гэмтлүүд нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах үхлийн шалтгаантай шалтгаант холбоотой эсэхийг нь дурдаагүй байна. Ийм учраас үүнийг дахин тодруулъя гэдэг байдлыг давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой заасан байдаг. Мөн 2020 оны 06 сарын 08-ний өдрийн №167 дугаар Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн захирамжид нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай, гэрч шинжээчээс мэдүүлэг авах ажиллагаанд яллагдагч нарын өмгөөлөгч нарыг оролцуулж асуулт асуух боломжийг хангая. Санал хүсэлтийг нь хангаж үзье гэдэг энэ заалтуудыг оруулсан. Энэ заалтуудаар хэргийг прокурорт буцаасан байдаг. Прокурор бол сар гаруйн хугацаанд ажлаа хийсэн. Энэ хооронд түрүүн нотлох баримт шинжлэн судлахад З.Х өмгөөлөгч түүнийг судалсан. Энэ дээр энэ ажиллагаануудыг  огт хийгээгүй байдаг. Шүүгчийн захирамжид заагдсан хувийн байдал тогтоох гэрчүүдийг асуусан, мөн бид нарын шүүх хуралд дуудсан гэрчүүдийг асуусан мэдүүлэг нь өөрөө хэргийн нотлох баримт болох чадамжтай чадамжгүй асуудлыг яригдаж байгаа. Хэдий авлигатай тэмцэх газар шалгаад гэмт хэргийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан боловч энэ нь өөрөө зөрчлийн шинжийг агуулж байгаа. Тухайн үед мэдүүлгийг уншаагүй гарын үсэг зурсан гэж гэрч нар мэдүүлдэг. 4 хоногийн дараа гарын үсэг зуруулсан. Энэ чинь прокурорын зөвшөөрлөөр мэдүүлэг авах буюу ажлын байран дээр мэдүүлэг аваад гарын үсэг зурагдаад энэ нь өөрөө хүчин төгөлдөр нотлох баримт болоод хэрэгт хавсаргагдаад явж байх ёстой гол зүйл баримт байгаа. Тэгэхээр энэ зүйлүүд хийгдээгүй гэж үзэж байгаа. Мөн миний зүгээс болон өмнөх шүүхийн шийдвэр магадлал захирамжуудад дурдаад байгаа сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автах сэтгэцийн хэвийн байдал алдагдах эсэхийг анагаах ухааны шинжлэн ухаан бие даасан нэг салбар шинжлэх ухаан болоод хөгжсөн судлагдаад явж байгаа. Энэ бол зайлшгүй хийх шаардлагатай зүйл гэж үзэж байгаа. Үүнийг хийхийн тулд Монгол Улсын сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвийн 3-5 хүний бүрэлдэхүүнтэй энэ мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан ийм бүрэлдэхүүнтэй шинжээчийг томилоход энэ дүгнэлтийг тодорхой хийж  нарийвчлан гаргах учиртай. Учир нь М.Н тухайн үед ажиллаж байсан энэ бол өөрийнх нь ажил амьдралын хэмнэл мөн өөрийнх нь ажлын ачаалалтай холбоотой ядаргаа стресс зэргээс үүдэлтэйгээр тухайн үед дүүтэйгээ маргалдаж дүүгийнхээ хэлсэн зүй бус зохимжгүй үгээс болох өөрийн уур бухимдал ачаалалтай холбоотойгоор түр зуурын сэтгэлд автаж өөрийн үйлдлээ хянах чадваргүй болж байгаа энэ зүйлийг хэлээд байгаа. Тэгэхээр энэ зүйлийг нарийвчлан тогтоож хэргийг шийдвэрлэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх мөн зүйлчлэлийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой хийгдэх ёстой ажиллагааны нэг гэж үзэж байна. Мөн шүүгчийн захирамж магадлалуудад заасан ажиллагаануудыг бүрэн гүйцэт хийсний хэргийн гэм буруугийн асуудал, хэргийн зүйчлэлийг дахин авч хэлэлцэх үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар хэргийг прокурорт буцааж өгнө үү? хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байгаа. Ийм учраас хэргийг прокурорт буцаах саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч З.Л бичгээр гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н дүүгийнхээ амь насанд хүрсэнд миний зүгээс гэм буруутай гэж бодож байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.А нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, тайлбартаа: “Ер нь бол манай нөхөр Цагаан хаданд очоод архи уугаад ерөнхийдөө архины хамааралтай болсон байсан. Тэгээд тухайн үед 4 дэх өдрийн 16 цагт драгоноос яваад хагас сайны шөнө өнгөрөөд бүтэн сайны өглөө намайг хадам ээж дээр байхад өнгөрсөн гээд утсаар ярьж мэдэгдсэн. Тэгээд тухайн үед явахынхаа өмнөхөн гэртээ архи уугаад 2 хоног ирээгүй байхдаа толгой дээрээ хүрэн алаг сорвитой болчихсон толгой өвдөөд гээд ирж байсан. Тухайн үед тэдний өдөр тэдэн шил архи уусан гэж дэлгэрэнгүй мэдэхгүй ч гэсэн ер нь манай хүн явахдаа уугаад тэнд очиж бас уугаад ерөнхийдөө архи ууснаас болж  миний 3 хүүхэд бид хэдийн амьдрал архины хамаарлаас болсон гэж бодоод байгаа. Тэгээд хадмын талаас бид нар тусалсан. Би бол өнчин өрөөсөн хүн ажил төрөл хийж чаддаггүй. Тэгээд оршуулгын зардлуудыг бүгдийн хадмууд найз нөхөд нь гаргасан. Нөхөр бид хоёр хувьдаа зээлээр авсан машинтай байсан. Тэрний 8,000,000 төгрөг байсан. Хашаа байшингийн 20,000,000 төгрөг, мобикомд 1,000,000 төгрөгийн өртэй байсан. Ингээд нийтдээ 30,000,000 төгрөгийн зээлтэй байснаас М.Н ах машины зээл төлж өгсөн. Хадмууд хашаа байшингийн зээлээс 10,000,000 төгрөгийг төлж өгсөн. Үлдэгдэл 10,000,000 төгрөгийг би машинаа зараад бүх өрөө төлөөд одоогоор би 3 хүүхэдтэйгээ гэр орондоо амьдарч байгаа. 2 жилийн хугацаанд М.Н ахаас тусламж авъя гэхээр энэ хүн чинь шүүх хуралд яваад хорионд ороод  ажил хийх ямар ч боломжгүй учраас энэ хүнээс ямар нэгэн санхүүгийн тусламж авах битгий хэл энэ хүн өөрөө амьдралаа авч явах чадваргүй болсон. Тэгээд би ерөнхийдөө аавынх нь нас барсны тэтгэмжээр 3 хүүхдээ тэжээгээд би тодорхой хэмжээний жижиг жижиг зэлүүдтэй түүнийгээ хүүхдийн мөнгөөрөө төлөөд хоол ундаа зохицуулаад явж байгаа. Энэ хүнээс тусламж авъя гэхээр энэ хүн шүүх хуралтай сар болоод нэг шүүх хурал болно тэгээд хойшлогдоно. Тэгээд энэ хүн ажил хийх гэхээр хэрэгт холбогдсон учраас ажил хийх ямар ч нөхцөл боломж байхгүй. Мөн манай гэрт тусалъя гэхээр энэ хүнд мөнгө төгрөг байхгүй. Ажил хийж чадахгүй болохоор ингээд байж байна. 2 жилийн хугацаанд энэ хүнээс тусламж аваагүй л байна. Би юу гэж хүсэх гээд байна вэ гэхээр би энэ хүнийг дүүгийнхээ амь насыг хөнөөсөн гэдэг утгаараа та нар хуулийн дагуу шийдвэрлэн гэж байгаа ч гэсэн хуулийн шаардлага тавихаасаа илүүтэйгээр энэ хүний 2 хүүхэд, дүүгийнх нь 3 хүүхдийг бодолцоод энэ хэргийг нааштайгаар шийдэж өгнө үү? гэж гол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэдэг үүднээсээ шүүгч нартаа хүсэлт тавимаар байна. Энэ хүнийг ажил төрөл хийлгэж миний 3 хүүхдийн ирээдүйд баталгаанд гаргуулмаар байна. Хүүхдүүдийгээ 18 нас хүртэл нь энэ хүнээр ажил хийлгүүлж тэтгэмж тогтоолгомоор байна. Энэ хүнийг ялгүй гаргаад ирэх юм бол энэ хүн миний 3 хүүхдээс гадна 5 хүүхдийн ирээдүйг бодох хэрэгтэй байна. Би бол яах вэ энэ 3 хүүхдийг хамгийн түрүүнд тавих хэрэгтэй байна. Энэ 3 хүүхдийн эрх, үүргийг хүндэтгэх хэрэгтэй байна. Би өнчин өрөөсөн хүн болохоор ажил төрөл хийгээд энэ 3 хүүхдийгээ аваад явах боломж надад одоохондоо алга. Сэтгэл зүйн хувьд ч ажил төрөл хийж чадахгүй байгаа учраас би энэ хүнийг ямар нэгэн байдлаар хэрвээ дүүгийнхээ аминд хүрсэн ч гэсэн энэ хэргийг нааштайгаар шийдэж өгөөд миний 3 хүүхдийн ирээдүйн баталгаа болгож энэ хүнийг ажил төрөл хийж 18 нас хүртэл нь тэтгэмж тогтоолгомоор байна. Энэ хүнийг би миний 3 хүүхдийг авч яваасай гэж хүсэж байна. Энэ хүн хэрвээ янз бүрийн байдлаар яваад өгөхөд ард нь миний 3 хүүхэд нэг номерт золиосонд явж байна. Мөн өөрийнх нь 2 хүүхэд байгаа. Тийм учраас шүүгч танаас хүсэхэд энэ хүнийг ялгүй гаргаж өгөөд миний 3 хүүхдийн ирээдүй тэртэй тэргүй аав нь өнгөрсөн юм чинь нэгийн шоронд оруулаад нэгийн нь шороонд булуулаад эцсийн шийдвэрт хүрмээргүй байна. Миний  3 хүүхэд болон энэ хүний амьдралыг нь бодож үзнэ үү? гэж хүсэлт гаргамаар байна. Тэгээд гэрч гэх хүмүүст би нэхэмжлэл гаргамаар байна. Хүмүүс яагаад миний нөхөртэй нийлж уусан мөртлөө өөрсдөө гэр бүл үр хүүхэдтэйгээ бүрэн бүтэн амьдраад байгаа. Тавуулаа нийлж архи уучхаад миний амьдралыг ийм болгосон учраас би энэ гэрч нараас бас мэдүүлэг авмаар байна. Эд нараас өөр хүмүүс байсан бол миний нөхрийг нэг нь бариад нөгөөх нь хориод энэ үйл явдал үүсэхгүй байх байсан. Гэрч нар зөвхөн өөрсдийнхөө арьсыг хамгаалж байгаа. Энэ гэрч нарт нэхэмжлэл үүсгэмээр байна. Би өнөөдөр нүүрс түлээгүй хоол ундгүй хүйтэн гэрт куртикээ өмсөөд 3 хүүхэдтэй сууж байгааг хэн нь ч мэдэхгүй. Тийм учраас би гэрч нарт нэхэмжлэл үүсгэмээр байна.” гэв.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 06-20-р хуудаст/,

Цогцос болон түүний өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 21-25-р хуудаст/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 27-30-р хуудаст/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 31-р хуудаст/,

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 103-108-р хуудаст/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.А-ын: “22-ны өглөө 8 цаг өнгөрч байхад талийгаачийн найз Батка гэдэг хүн хадам ээжийн утсаар дамжуулаад наад талийгаачийг нас барсан талаар мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-р хуудаст/,

Гэрч М.Ч-ын: “... Н нэлээн орой болсон хойно гэрт орж ирсэн. Тэгээд машинаа гэрийн баруун талд тавиад нүүрээ угаагаад сууж байхад Нямлхагва сэрээд хэн нүүрээ угаагаад байгаа юм бэ гэсэн чинь Н ах нь байна гэсэн. Тэгснээ чи ер нь үхсэнээ хийж ирсэн юм бэ. Нэг мөсөн өвөлжөөгөө янзлаад ирэхгүй яасан юм бэ?, нэг мөр нэг дэх өдөр ирэхгүй гэсэн чинь Нямлхагва би та нарын барлаг юм уу? Миний аав байсан бол та нарыг юу гэж гуйж байдаг юм бэ, гэж хэлээд хоорондоо хэрэлдэж байгаад барилцаад авсан. Тэгээд Н талийгаачийг толгой руу нь нэг удаа, цээж рүү нь нэг удаа цохисон чинь талийгаач Нямлхагва шаралхаад ах руугаа чи муу ер нь хэн юм бэ, гээд барилцаад авахаар нь салгаад тэгсэн чинь дахиад барилцаад авахаар нь боль гэсэн чинь Н чамд ер нь ямар хамаатай юм бэ, гэр бүлийн асуудал пяздаа минь гээд арвын бетон далайхаар нь би гараад явчихсан. Тэгээд буцаад ороод ирсэн чинь талийгаачийг боогоод унагаачихсан байхаар нь би Нд хандан чи пязда минь болиоч, дүүгээ аллаа гээд Нямлхагва ухаан алдаад уначихсан байхаар нь газар шалан дээрээс босгоод орон дээр хэвтүүлсэн. Тэгсэн чинь гаднаас Түвшинжаргал орж ирээд гэрийн хоймроор газарт хэвтсэн. Тэгсэн талийгаач хэсэг хэвтэж байснаа босож ирээд Н-тэй барилцаж аваад талийгаач Нямлхагва шанаа орчимд нь нэг удаа цохисон. Н чи яахаараа ахынхаа өмнөөс гар далайдаг юм бэ би чамд хэлэх үгээ хэлэх ёстой гээд Н-ыг орон дээр суулгачихсан нуруу, толгойн ар хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхээр нь чи одоо боль оо, дүүгээ аллаа ш дээ гэж хэлсэн чинь чи дуугүй байж бай гэж хэлсэн. тэгээд би Ням-Эрдэнийн ард зогсож байсан чинь Н талийгаачийн баруун талын хүзүү шанаа орчимд нэг удаа өшиглөсөн чинь талийгаач зүүн талаараа орон дээр унаад өгсөн. Тэгэхээр нь би “чи болиоч наад дүүгээ аллаа ш дээ” гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь чи арай дэндүүлж байгаа юм биш үү гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. тэгсэн чинь талийгаач Н хэсэг хэвтэж байгаад босоод ирэхэд нь Н дахиад хүзүү шанааны орчимд нь нэг удаа өшиглөсөн чинь талийгаач буцаад ор луу унаад өгсөн... Н талийгаачийн толгой хэсэгт 1 удаа, нуруу цээж хэсэг рүү нь тус бүр нэг нэг удаа гараараа цохисон. Талийгаачийг боогоод газарт унагасан. Амнаас нь цагаан хөөс гарсан байсан. Мөн баруун талын хүзүүний шанааны орчимд нь 2 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119-121-р хуудаст/,

Гэрч Ц.Т-ын: “...Нэг мэдсэн чинь миний машиныг Даваадорж жолоодоод Чулуунбаатарын гэрийн гадна очин машинаа байрлуулаад зогссон чинь Чулуунбаатар гэрээс гарч ирээд Н эвгүй болчихлоо. Ороод үзээдхээч гэсэн. Тэгэхээр нь гэр лүү орсон чинь гэрийн баруун талын орон дээр Нямлхагва дээш харсан, зүүн гар нь орноос доош унжсан байдалтай байхаар нь гарыг нь бариад судасны цохилтыг нь үзтэл гар нь хүйтэн, судас нь цохилохгүй байсан. тэгсэн гаднаас Н орж ирээд пяздаа би дүүгээ алчихлаа шдээ гээд орилсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-134-р хуудаст/,

Гэрч Г.Э: “...Би машинд нь унтаж байхад шөнө Н машиндаа орж ирээд “би дүүгээ алчихлаа” гээд машиныхаа урд хайрцагнаас цаасны хутга аваад эргээд буусан. Тэгээд би хувцсаа өмсөөд араас нь буухад гадаа харанхуй болсон болохоор хаашаа явсныг нь мэдээгүй. Тэр хавиар хэсэг хайж байгаад машиных нь дэргэд зогсож байсан чинь цагдаа ирсэн. Тэгээд би цагдаа нартай хамт тэр хавиар хайж байхад нэг ах Н-ийг дагуулаад ирсэн. Н хоолойноос нь цус гарсан байсан чинь “аваад эмнэлэг явлаа” гээд явсан. Би машинд нь үлдсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-р хуудаст/,

Гэрч Б-ийн: “...Би унтаж байсан чинь машины хаалгыг нүдээд байхаар нь сэрээд харсан чинь Н найз нь дүүгээ алчих шиг боллоо гэхээр нь чи юу гээд солиороод байгаа юм бэ, юу яриад байгаа юм гээд Чулуунбаатарын гэр лүү орсон чинь баруун талын орон дээр талийгаач дээш хараад хэвтэж байсан. Тэгээд гүрээнийх нь судас дээр нь гараа тавиад үзсэн чинь судас нь цохилж байсан. тэгэхээр нь Н-ийн хурууг гүрээнийн судсан дээр нь тавьж үзүүлсэн чинь мэдэхгүй байна гэж хэлээд Н талийгаачийн цээжин дээр нь дарж хиймэл амьсгал хийсэн. Тэгээд ах нь дүүдээ хайртай шдээ гэж хэлж байсан. Надад талийгаач Нямлхагва хурхирах шиг болохоор нь би тасраад унтаж байгаа юм байна гээж бодоод сэтгэл амраад Н-ийг дагуулан машиндаа орж үлдсэн нэг шил архиа задлан уух гэтэл Н нэг татчихаад машинаас буусны дараа нь Д ах машинд орж ирээд бид хоёр нөгөө үлдсэн архиа хувааж уугаад байж байсан чинь А машинд орж ирээд Н-ыг өнгөрчихсөн байна шдээ гэж хэлэхээр нь сандраад гэрт нь орсон чинь , Ч, Н нар байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 136-р хуудаст/,

Гэрч Б.А-ын: “...Ч-ын гэрийн гадаа ирээд зогссон чинь Чулуунбаатар гэрийн гадаа зогсож байсан. тэгээд буугаад очсон чинь Чулуунбаатар надад Азжаргалаа энэ хоёр зодолдоод эвгүй юм боллоо. Нямлхагва хөдлөхгүй байна гэсэн, тэгэхээр нь би гэрлүү гүйж ороход Н зүүн талын орон дээр сууж байсан. Талийгаач баруун талын орон дээр дээш харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь ам, хамарт нь гараа ойртуулж үзэхэд амьсгалахгүй байсан. Тэгэхээр нь гэрээс гарсан чинь араас Н гараад ирсэн. Тэгснээ А яасан байна гэхээр нь чи яаж байгаа юм бэ гээд хэд хэдэн удаа орилоод уйлсан чинь өмнөөс Ч хүрээд ирэнгүүт нь Ч-т өнгөрчихсөн байна шдээ цагдаа дууд гэж хэлсэн. Намайг талийгаачийн хажууд очход хоолой орчимд нь базсан юм шиг арьс нь зулгарсан харагдсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 126-127-р хуудаст/,

Гэрч Л.Д-ийн: “...Ч-ын гэрийн гадаа машинаа байрлуулаад зогссон чинь гэрээс Чулуунбаатар гарч ирээд би гэр лүү Түвшинжаргалын хамт орсон чинь Нямлхагва гэрийн баруун талын орон дээр дээш харсан байдалтай хэвтэж байсан. Н зүүн орон дээр сууж байсан. Тэгэхээр нь талийгаачийн зүүн гарыг нь барьж үзсэн чинь хөрчихсөн байсан. Ч цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирэхээс өмнө Н гүйгээд алга болсон” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 36-р хуудаст/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн М.Н-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн №120 дугаартай “1. М.Н-ын цогцост үзлэг шинжилгээгээр их болон бага тархины аалзан хальс доорх цус харвалт, хажуугийн ба IY ховдол доторх цус харвалт, эрүү, хүзүү, цээж, зүүн эгэм, баруун тохой, шилбэ, хоёр дал, нуруу, зүүн тохойн дахь зулгаралт, зүүн шуу, сарвууны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 заалтаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. М.Н нь их болон бага тархины аалзан хальс доорх цус харвалт хажуугийн ба IY ховдол доторх цус харвалтын улмаас нас баржээ. 5. М.Н-ын цусанд химийн шинжилгээгээр 3.5 промилли спирт илэрсэн согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /2-р хх-ийн 73-р хуудаст/,

Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шүүх сэтгэцийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт /2-р хх-ийн 96-р хуудаст/,

Яллагдагч М.Н-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 110-р хуудаст/,

Шүүгдэгч М.Н-ийн хувийн байдалтай холбогдох баримт /2-р хх-н 115-119, 122, 124-126 -р хуудаст/,

М.Н-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1-р хх-н 111-р  хуудаст/,

М.Н-ийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /1-р хх-н 128-147-р хуудас/ зэрэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч М.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, “Цагаан хад” гэх газар байрлах иргэн М.Чын гэрт төрсөн дүү М.Нтай хувийн таарамжгүй харьцаанаас буюу ээжийн гэрийг нүүлгэлцэж өгсөнгүй гэх асуудлаас маргалдаж улмаар зодож, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 6-20 дугаар хуудас/, цогцос болон түүний өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 21-22 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 27-30 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Аын мэдүүлэг /1-р хх-ийн 34-36 дугаар хуудас/, гэрч М.Чаас гарчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 37-40 дугаар хуудас/, М.Чаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл  /1-р хх-ийн 41 дүгээр хуудас/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 120 дугаар цогцост хийсэн шүүх эмнэлгийн  шинжилгээний дүгнэлт /1-р хх-ийн 73-81 дүгээр хуудас/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 107-108/, яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 109-110 дугаар хуудас/ болон хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Ням-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгч З.Лонжидпилийн дүгнэлт нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нотлох баримтуудад үндэслэсэн, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Шүүгдэгч М.Н нь гэм буруугийн талаар маргаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхэд шүүгдэгч маргаагүй, шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.Д, М.Ч, Д.А, Б.Т нар нь мэдүүлсэн байна.

Шүүгдэгч М.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, “Цагаан хад” гэх газар байрлах иргэн М.Чын гэрт төрсөн дүү М.Нтай хувийн таарамжгүй харьцаанаас буюу ээжийн гэрийг нүүлгэлцэж өгсөнгүй гэх асуудлаас маргалдаж улмаар М.Нямлхагвыг зодож амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон шүүгдэгч М.Н-ийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч М.Н нь хохирогч М.Н-ын амь насыг хохироохыг хүсээгүйгээс гадна өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн боловч тийм үр дагаварт хүргэхгүй гэж найдаж хөнгөмсөг хандсан, болгоомжгүй үйлдэл байх тул шүүгдэгчийг болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “... түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

  Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас М.Н-ын амь нас хохирсон болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 120 дугаартай “1. М.Н-ын цогцост үзлэг шинжилгээгээр их болон бага тархины аалзан хальс доорх цус харвалт, хажуугийн ба IY ховдол доторх цус харвалт, эрүү, хүзүү, цээж, зүүн эгэм, баруун тохой, шилбэ, 2 дал, нуруу, зүүн тохой дахь зулгаралт, зүүн шуу, сарвууны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 заалтаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. М.Н нь их болон бага тархины аалзан хальс доорх цус харвалт, хажуугийн ба IY ховдол доторх цус харвалтын улмаас нас баржээ. 5. М.Н-ын цусанд химийн шинжилгээгээр 3.5 промилли спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” /1-р хх-ийн 73-74 дүгээр хуудас/ гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.А нь хүүхдийн тэжээн тэтгэхтэй холбоотой асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч М.Н нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч М.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Н нь сэтгэцийн хувьд эрүүл, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай болох нь Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шүүх сэтгэцийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон байна. /1-р хх-ийн 96-98 дугаар хуудас/

Шүүгдэгч М.Н урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-р хх-н 111-р  хуудаст/,

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн байдал, улсын яллагчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/-н жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч М.Н 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 29 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг зохицуулжээ.

Шүүгдэгч М.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хагас түрийтэй 1 хос гутал, цаасны хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Н 29 хоног цагдан хоригдсон хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овогт М-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ийн Н-ийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан шүүгдэгч М.Н-д оногдуулсан 3 /гурав/-н жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

5. Шүүгдэгч М.Н нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.А нь хүүхдийн тэжээн тэтгэхтэй холбоотой асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Н 29 хоног цагдан хоригдсон хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хагас түрийтэй 1 хос гутал, цаасны хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА

                                         ШҮҮГЧИД                                          Г.БАТМӨНХ

                                                                                 Г.ДАВААНАРАН